Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/187

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Улсын яллагч З.Алтансолонго,

Шүүгдэгч Г., түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт ийн д  холбогдох эрүүгийн  дугаартай, индекстэй хэргийг 2020 оны ************** дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Г. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл *******иллагаа  явуулдаг Б.ийн  Кроун бааранд 2020 оны 08 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө нэвтрэхдээ үүдний хаалга хэсэгт тек түшүүлэн тавьсан байсан *******0 ширхэг жаазны шилийг хууль бусаар устг******* хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 450000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг гарсан газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн *******-2 тоотод байх гийн 00 давхарт байх бааранд болсон байв...бор хаалгаар ороход шалан дээр унасан давхарласан шил болон цус мэт зүйл их хэмжээгээр дус******* бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-*******0-р хуудас/

Хяналтын камерт үзлэг хийсэн “... баарны заалны камеруудад үзлэг хийхэд 23 номер бүхий цагаан цамц,цагаан шорттой эрэгтэй хүн байлаа. Тухайн хүн нь 2020 оны 08 сарын 09-ний 02 цаг 09 минутанд орж ирээд 02 цаг 55 минутанд зүүн гараараа 2 шил архи бариад гарч явлаа...” гэх тэмдэглэл/ хэргийн **************-р хуудас/

Гэрч ын мөрдөн шалгах *******иллагаанд өгсөн “... манай ах найз Хатанбаатарынхаа хуримд яваад шөнө 03 цагийн орчим гэрийн үүдэнд ирээд унтсан байхаар нь би гэрт оруулж унтуулсан. ахын баруун гарын эрхий долоовор хурууны завсар зүсэгдсэн байдалтай байсан. Тухайн үед цагаан шорт, 23 гэсэн номертой цагаан цамцтай байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 3*******-32-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон тайлан / хэргийн 50-5*******-р хуудас/

Хохирогч мөрдөн шалгах *******иллагаанд өгсөн “...тухайн үед би Улаанбаатар хотод *******лаар явж байсан. Бааранд хулгай орсон байна гэж манай нөхөр надад 5 хоногийн дараа хэлсэн. Би хот явахаасаа өмнө баарны дотор хаалганы х*******ууд тек түшүүлээд тавьчихсан байсан *******0 ширхэг жаазны шилийг бааранд орсон согтуу залуу хагалсан байсан. Өөр ямар нэгэн  хохирол учраагүй..”.гэх мэдүүлэг / хэргийн *******9-20-р хуудас/

Гэрч гийн мөрдөн шалгах *******иллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би баарны хаалгыг цоожилсон эсэхээ мэдэхгүй байна. Онгорхой орхисон байж магадгүй. Өдрийн цагаар орж гараад онгорхой байж байгаад орой *******ил тарахдаа цоожилчихдог байсан. Тухайн өдөр  юм хийж байгаад онгорхой орхиод явсан байхыг үгүйсгэхгүй..”. гэх мэдүүлэг / хэргийн 99-*******00-р хуудас/

Шүүгдэгч Г.гийн мөрдөн шалгах *******иллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр найзынхаа хуримд очоод шөнө гэрээс нь гарч явсан. Би архи нэмж уух санаатай бааранд орсон. Намайг ороход текний гэрэл нь асаалттай бүдэг гэрэлтэй байсан. Би нэлээд согтуу байсан болохоор текний х*******ууд хана түшүүлээд тавьчихсан байсан шилэн дээр гараа тавьтал миний гар шилэнд зүсэгдчихсэн.Миний гар өвдөөд нэлээд цус гарсан болохоор уур хүрээд нөгөө шилийг татаад газарт унага******* хагалсан...” гэх мэдүүлэг / хэргийн **************0-*********************-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах *******иллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Г.  нь 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсэгрт Кроун бааранд орж,өөрийгөө хянах чадваргүйн улмаас  үүдний текний х*******ууд түшүүлж тавьсан байсан шилнүүдийг хагалж бусдын эд хөрөнгийг устгасан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.гийн Кроун баарны үүдний текний х*******ууд түшүүлж тавьсан байсан шилнүүдийг хагалж бусдад 450000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” буюу тухайн шилийг дахин ашиглах болон засварлах боломжгүй тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д заасан бусдын эд хөрөнгө хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.ийн...учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-*******06/ гэх мэдүүлгээр шүүгдэгч Г.г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар /хэргийн 80-р/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.гийн хувийн байдлын талаар гэрч ийн өгсөн...манай найз Г. нь даруухан төлөв зантай, нийгмийн идэвхи сайтай, дуулах авъяастай залуу. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар нэгэн зан гаргаад байдаггүй...гэх мэдүүлэг /хэргийн 28-р хуудас/,Г.гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Г.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн *******.*******,*******.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх  хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Г.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д заасан бусдын эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д зааснаар  шүүгдэгч Г.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагд******* ирсэн ******* ширхэг CD-г хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурд******* дүгнэлт,тайлбар гарг******* байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Г.  нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид учирсан 450000 төгрөгний хохирлыг нөхөн төлсөн. Улсын яллагчийн санал болгосон  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г. нь хохирогчид  хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.д  тайлбарл******* шийдвэрлэв.

 Шүүгдэгч Г. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагд*******  ирсэн ******* ширхэг CD-г хэрэгт хадгалах, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4,36.*******,36.2-*******,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч овогт ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.8 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч овогт ийн д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.д  тайлбарласугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялын биелэлтэнд хяналт тавьж *******иллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хадгалахыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн *******, 38.2 дугаар зүйлийн *******-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ГАНТӨГС

Top of Form