| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00900/И |
| Дугаар | 102/ШШ2017/00788 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00788
2017 оны 03 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00788 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд оршин байгаа “Мобиком корпораци” ХХК /РД-2072572/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 103 дугаар байр, 48 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхгэрэлийн Хонгорзул /РД-УШ94021508/-д холбогдуулан гаргасан,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,117,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 40143651 тоот гэрээ байгуулан 95331353 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах-худалдан авах нэмэлт гэрээ байгуулан I phone SE 64GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрөө төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60,000 төгрөгийг хассан болно.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,117,323 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Хонгорзул нь нэхэмжлэлийн шаардлага 1,117,323 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 223,464 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 223,464 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 223,464 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 223,464 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 223,467 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Хонгорзул шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,117,323 төгрөгийг төлөх нь үнэн болно.
Энэ мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 223,464 төгрөг, 5 дугаар сарын 14-ний өдөр 223,464 төгрөг, 6 дугаар сарын 14-ний өдөр 223,464 төгрөг, 7 дугаар сарын 14-ний өдөр 223,464 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 223,467 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч М.Хонгорзулаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,117,323 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Хонгорзул нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,117,323 /нэг сая нэг зуун арван долоон мянга гурван зуун хорин гурван/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 223,464 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 5 дугаар сарын 14-ний өдөр 223,464 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 6 дугаар сарын 14-ний өдөр 223,464 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 7 дугаар сарын 14-ний өдөр 223,464 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 223,467 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч М.Хонгорзулын, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 15,683 төгрөг, хариуцагч М.Хонгорзулаас 15,683 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Хонгорзулд холбогдох иргэний хэргийн хариуцагч М.Хонгорзулын, нэхэмжлэлийн шаардлага болох 1,117,323 /нэг сая нэг зуун арван долоон мянга гурван зуун хорин гурван/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 223,464 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 5 дугаар сарын 14-ний өдөр 223,464 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 6 дугаар сарын 14-ний өдөр 223,464 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 7 дугаар сарын 14-ний өдөр 223,464 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 223,467 /хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 15,683 төгрөг, хариуцагч М.Хонгорзулаас 15,683 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД