| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1972 |
| Огноо | 2020-11-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Б.Тулга,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б холбогдох эрүүгийн 2006 00000 2429 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй,
Төв аймгийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 148 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-6 дугаар гудамжинд байрлах “Монгол” нэртэй кузов засварын газрын цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин гагнуурын аппарат 1 ширхэг, Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин цахилгаан хатаагч 1 ширхэг, Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин цахилгаан тастагч 1 ширхэг, Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин цахилгаан дрилл 1 ширхэг, Вода брэндийн, хуучин, ногоон өнгөтэй цахилгаан зүлгүүр 1 ширхгийг авч Г.Даваасамбууд эд хөрөнгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-20/, хохирогч Г.Даваасамбуугийн өгсөн мэдүүлэг /хх-22-24/, гэрч О.Базарсадын өгсөн мэдүүлэг /хх-29-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-44/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-36-37/, Г.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-5-9/, шүүгдэгч Г.Б ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-76/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-6 дугаар гудамжинд байрлах “Монгол” нэртэй кузов засварын газрын цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин гагнуурын аппарат 1 ширхэг, Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин цахилгаан хатаагч 1 ширхэг, Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин цахилгаан тастагч 1 ширхэг, Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин цахилгаан дрилл 1 ширхэг, Вода брэндийн, хуучин, ногоон өнгөтэй цахилгаан зүлгүүр 1 ширхгийг авч Г.Даваасамбууд эд хөрөнгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Даваасамбуугийн өгсөн: “...Манай кузов засварт 7 хоногийн өмнө ажилд орсон Г.Б нь уржигдар буюу 2020 оны 9 дүгээр сарын 5-наас хойш ажилдаа ирээгүй ба өчигдөр 20:00 цагаас хойш 22:30 цаг хүртэл над руу залгаад байсан. Залгахдаа “намайг хаана байна, таныг гэрт чинь хүргээд өгье” гэх зэргээр залгаад байсан би тэр үед ажлаа хаачхаад харьж явсан. Намайг яг гэр рүү явж байхад бас залгаад “манай кузов засвар дээр ирсэн байна, түлхүүр байхгүй байна, түлхүүр хаана байгаа юм” гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би согтуу хүнд өгөөгүй. Би Батсайханыг сэжиглэж байна.” /хх-22-24/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Базарсадын өгсөн: “...Г.Б ах надад “манай ажил дээрээс багаж хэрэгтэй байна, танай гэрт тэр багажийг түр тавьчхаад маргааш нь ажил руу явахдаа дайраад авна, чи надтай хамт яваад машинаараа тэр багажийг зөөгөөд өг” гэж хэлсэн. Бид 22 цаг 30 минут өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашлин” хүнсний дэлгүүрийн гадна талд байрлах хүнсний дэлгүүрийн гадна талд очсон. Би тухайн үед “Дашлин” хүнсний дэлгүүр рүү орж ундаа ус авчхаад буцаж гарч ирэхэд Г.Б кузов засвараас багажуудаа тэвэрчихсэн гарч ирсэн. Энэ багаж нь миний багаж юм гэж хэлсэн. Тухайн үед 23 цаг 00 минут болж байсан санагдаж байна. Тухайн үед тус багажуудыг манай гэрт үлдээсэн. Кен брэндийн улаан өнгийн гагнуурын аппарат, улаан өнгийн тастагч, улаан өнгийн хатаагч, улаан өнгийн дрилп, водагийн цэнхэр өнгийн зүлгэгч зэргийг авч гарч ирсэн.” /хх-29-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б ы яллагдагчаар өгсөн: “...Намайг багаж авч явсны дараа Г.Даваасамбуу ах над руу залгаад “чи багаж авч явсан уу, цагдаад хэлнэ” гэхээр нь би айгаад багажийг зарж үрж болохгүй юм байна гэж бодоод огт хөдөлгөөгүй.” /хх-5-9/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-20/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-41-44/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-57/,
Шүүгдэгч Г.Б ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-76/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Г.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Даваасамбуу, гэрч О.Базарсад нарын мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон Г.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Б ы 2020 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-6 дугаар гудамжинд байрлах “Монгол” нэртэй кузов засварын газрын цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин гагнуурын аппарат 1 ширхэг, Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин цахилгаан хатаагч 1 ширхэг, Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин цахилгаан тастагч 1 ширхэг, Кен брэндийн, улаан өнгөтэй, хуучин цахилгаан дрилл 1 ширхэг, Вода брэндийн, хуучин, ногоон өнгөтэй цахилгаан зүлгүүр 1 ширхгийг авч Г.Даваасамбууд эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Г.Б ы гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Г.Даваасамбуу нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх хялбаршуулсан журмаар Г.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36,.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Г.Б д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Г.Б ы цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС