| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00745/И |
| Дугаар | 102/ШШ2017/00733 |
| Огноо | 2017-03-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/00733
017 оны 03 сарын 16 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00733 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух, Биндэр овогт Цагааны Дашдондов /РД-НЬ49031172/-ын,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Дашдондов, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Дашдондов шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Г.Өлзийбуян гэх эмэгтэйтэй байр түрээслэх гэрээ байгуулж, байрандаа 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр оруулсан. Г.Өлзийбуян нь иргэний үнэмлэхээ олохгүй байна гэж байгаад 10 дугаар сард олсон гэж хэлээд надтай 10 дугаар сарын 06-ны өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан.
Түрээслэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түрээслэж буй байрны түлхүүрийг өгөлгүй хаяад явсан байсан. Ингэхдээ байрны ашиглалтын зардлыг дутуу төлсөн байсан учир Сүхбаатар дүүргийн харъяа хаягтай байсан учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягт оршин суудаггүй гэсэн тодорхойлолт ирж шүүх нэхэмжлэлийг буцаасан.
Иймээс би өөрийн харъяа дүүрэгтээ хүсэлт гаргаж, Г.Өлзийбуянг эрэн сурвалжлуулан, хаягийг тогтоолгох хүсэлттэй байна.
Г.Өлзийбуянгийн гэрээнд бичсэн утас 80540954, одоо хэрэглэж байгаа утас нь 89507976 бөгөөд нөхөр н.Өлзийбадраагийн утас-88330478, дүү н.Өлзийсайхан 88101255 дугаарын утас ашигладаг болно гэв.
Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Дашдондов нь Г.Өлзийбуянг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Өлзийбуян нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2017/02805 дугаар захирамж зэргээр нотлогдож байна. /хх-1, 6, 13 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ц.Дашдондовын хүсэлтийг хангаж, Боржигон овогт Готовын Өлзийбуян /РД-ХН79102261/-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Г.Өлзийбуянгийн гэрээнд бичсэн утас 80540954, одоо хэрэглэж байгаа утас нь 89507976 бөгөөд нөхөр н.Өлзийбадраагийн утас-88330478, дүү н.Өлзийсайхан 88101255 дугаарын утас ашигладаг гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Готовын Өлзийбуян /РД-ХН79102261/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Г.Өлзийбуянгийн гэрээнд бичсэн утас 80540954, одоо хэрэглэж байгаа утас нь 89507976 бөгөөд нөхөр н.Өлзийбадраагийн утас-88330478, дүү н.Өлзийсайхан 88101255 дугаарын утас ашигладаг гэснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагчийн хаяг: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух, Биндэр овогт Цагааны Дашдондов /РД-НЬ49031172/, утас-91168869.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |