Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 805

 

 

 

 

 

 

 

 

     2020         9            08                                      805

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч: П.А, түүний өмгөөлөгч И.Хонгор /2456/,

өсвөр насны шүүгдэгч: Д.Мө, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Наранцэцэг,

өсвөр насны шүүгдэгч: Ц.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгбадам,

өсвөр насны шүүгдэгч: Ч.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хангайхүү,

тэдгээрийн өмгөөлөгч: Б.Баасандорж /1767/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А, Мө,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн М, Б нарт холбогдох эрүүгийн 2002 0031 30224 тоот дугаар, 2 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт А.

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 нас, 11 сар, 23 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Мө,

 

 Монгол Улсын иргэн, 2003 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас, 2 сар, 03 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт М.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 17 нас, 5 сар, 18 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Б.

 

1. Шүүгдэгч П.А нь өсвөр насны Д.Мөтой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм, Цуурайн 9 тоот хаягт байрлах хашаанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 

улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм гэх газрын задгай тоот хаягт байрлах эзэнгүй байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шуудайн хамт 1225 грамм /цэвэр 1145 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,  

 

2. өсвөр насны шүүгдэгч Д.Мө нь шүүгдэгч П.Атай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм, Цуурайн 9 тоот хаягт байрлах хашаанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 

улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм гэх газрын задгай тоот хаягт байрлах эзэнгүй байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шуудайны хамт 1225 грамм /цэвэр 1145 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

өсвөр насны шүүгдэгч Д.Мө нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм гэх газрын задгай тоотод өсвөр насны Ц.Мд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

 

3. өсвөр насны шүүгдэгч Ц.М нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм гэх газрын задгай тоотод өсвөр насны Д.Мөоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар мөн өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны орчим өсвөр насны Ч.Бт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

мөн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 148 грамм /цэвэр 127 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

4. өсвөр насны шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны орчим өсвөр насны Ц.Моос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 9 грамм /цэвэр 8 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.А мэдүүлэхдээ:

Би 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бидний түүсэн ургамал нь хар тамхи, мансууруулах бодис байсан гэж мэдсэн. Анх 2019 оны 7 дугаар сард Мө эмийн ургамал хамт түүгээд өгөөч гэж хэлсэн болохоор эмийн ургамал гэж бодоод түүсэн юм. Би хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар ойлгосон, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Манай гэрийн ойролцоо миний үеийн 10 гаран хүүхэд байдаг бөгөөд би тэдэнд “хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис ургадаг, түүнийг түүж болохгүй, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис түүсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг талаар” сургалт зохион байгуулж, гарын авлага  тараасан. Одоо би мансууруулах өвсийг хараад таних тул хойшид дахиж түүхгүй. Би их сургуульд орж суралцах хүсэлттэй байсан боловч энэ хэргээс болж сургуульдаа бүртгүүлж чадаагүй. Мөн ар гэрийнхээ хүмүүсийн сэтгэл санааг зовоож байгаа гэдгээ ойлгож байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, хөнгөн ял оногдуулна уу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч-Д.Мө мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг 2019 онд түүсэн бөгөөд анагаахын оюутнуудаас уг ургамлын талаар сонсоод сонирхоод түүсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч-Ц.М мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би сэтгэцэд нөлөөт бодисыг хараад сонирхоод түүж авсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч-Ч.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед надад нунтагласан ургамал өгсөн. Би тэр ургамлыг хараагүй тул танихгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Мөийн хууль ёсны төлөөлөгч-Л.Наранцэцэг мэдүүлэхдээ:

Миний хүүхэд болохгүй хүүхдүүдтэй нийлж, санаандгүй ийм хэрэгт холбогдсон байна. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй нь миний буруу гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Мын хууль ёсны төлөөлөгч-Б.Цэцэгбадам мэдүүлэхдээ:

            Миний хүү М нь хичээлдээ яваад гайгүй байсан. Сүүлийн үед үгэнд орохгүй болсон. Би бол түүний төрүүлсэн эх нь юм. Миний эгч Мыг бага байхад нь өргөж аваад өсгөж, хүмүүжүүлж байгаа. Хойшид хүүгийнхээ хүмүүжилд анхаарна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Бын хууль ёсны төлөөлөгч-Д.Хангайхүү мэдүүлэхдээ:

            Манай хүүхэд их зөөлөн, хүний үгэнд ордог хүүхэд. Тиймээс буруу хэрэг хийсэн гэдгээ ойлгож байгаа байх. Би хүүдээ буруу зүйл хийсэн гэдгийг нь хэлж ойлгуулна. Б надад “би дахиж ийм зүйл хийхгүй” гэж хэлсэн гэв.

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч А.Мя мэдүүлэхдээ:

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед байрны найз Амгаа руу “гадагшаа гарч тамхи татах уу” гэж чат бичсэн чинь “тэгье” гээд 27 дугаар байрны хажуу талын тоглоомын талбай дээр Амгаатай уулзсан. Тоглоомын талбай дээр Амгаа, Бямбаа, Монголоо гурав тамхи татаад зогсож байсан. Тэгтэл Амгаа “ээж залгаад байна, би гэр лүүгээ орлоо” гээд гэр лүүгээ орсон. Бямбаа, Монголоо бид тамхиа татаж дуусгаад байж байтал 4 ах ирээд “сайн уу, дүү” гээд Бямбаад хандаж хэлсэн. Тэгээд Бямбааг гавлаад машинд суулгаад, намайг аваад цагдаагийн газарт ирсэн. Би гэрээсээ гараад удаагүй, ойролцоогоор 30 орчим минут л болсон байх. Би Каннабис гэж өвс байдгийг мэдэхгүй. Би мансууруулах төрлийн бодис харж байгаагүй,            мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа хүнийг харж байгаагүй. Би Бямбаад өвс ургамал байгааг мэдээгүй. Цагдаагийн байгууллага дээр ирээд Бямбаагийн хувцсыг цагдаа үзэхэд энгэрийн карманаас нь гялгар уутанд боосон ногоон өнгийн өвс маягийн юм байсан. Би тэрийг сайн мэдэхгүй. Монголоог 2 сарын өмнөөс таньдаг болсон. Байрны гадна талын сагсны шийт дээр тоглож байгаад танилцсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 70 дугаар хуудас)

 

Мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм гэх газарт зуслангийн байшин байх бөгөөд Шар хадны эцсийн буудлаас ертөнцийн зүгээр чанх хойд зүгт байрлах тойрсон уулаар хүрээлэгдсэн газар байх ба 0.7 га газар тойрсон модоор хүрээлэгдсэн ногоон өнгийн контейнер байх ба тус контейнерээс ертөнцийн зүгээр хойд зүгт ашиглагдаагүй хар модоор босгосон 7х4 хэмжээтэй байшин байх ба уг байшин нь 3 талаараа онгорхой, уг байшингийн баруун урд буланд бор өнгийн шуудайд ногоон өнгийн ургамал мэт зүйл байх бөгөөд тухайн ургамлыг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 11 дүгээр хуудас)

 

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Ч.Б миний биед өвс гэх нэршилтэй мансууруулах бодис байгаа, би сайн дураар гаргаж өгнө гэж хэлээд өөрийн өмссөн цоохор эрээн өнгийн цамцны гадна халааснаас гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж өгсөн. Уг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг цахилгаан жингээр шалгаж үзэхэд уутны хамт 9.3425 грамм жинтэй байсныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургаар бэхжүүлэв гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 22 дугаар хуудас)

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд:

5 дугаар баганад 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж Ч.Бын шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж хүргүүлэхээр тогтов гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 25 дугаар хуудас)

 

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Ц.М миний биед өвс гэх нэршилтэй мансууруулах бодис байгаа, би сайн дураар гаргаж өгнө гэж хэлээд өөрийн авч явсан хар өнгийн цүнхнээс шар өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж өгсөн. Уг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг цахилгаан жингээр шалгаж үзэхэд уутны хамт 145.8 грамм жинтэй байсныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургаар бэхжүүлэв гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 33 дугаар хуудас)

 

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд:

5 дугаар багананд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж Ц.Мын шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж хүргүүлэхээр тогтов гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 36 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3101 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Б ДИ03242617, 5-29” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн “А.Мя УК04320710” гэж хаягласан шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. 

2.  Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 80 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3099 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 3 хэсэг өвс мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан, шаргал өнгийн шуудайтай 1145 грамм жинтэй ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан, цагаан шаргал өнгийн гялгар ууттай, нунтаг 127 грамм жинтэй ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан ууттай 8 грамм жинтэй ургамал мэт зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол илрэв.

3. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 84 дүгээр хуудас)

 

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 616 дугаар дүгнэлтэд:

1. Ц.М урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 

2. Ц.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ц.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Ц.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ц.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Ц.М нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Ц.М нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Ц.М нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Ц.М нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 89 дүгээр хуудас)

 

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 629 дугаар дүгнэлтэд:

1. Ч.Б урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 

2. Ч.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Ч.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ч.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Ч.Б нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Ч.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Ч.Б нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Ч.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 92 дугаар хуудас)

 

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 628 дугаар дүгнэлтэд:

1. Д.Мө урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 

2. Д.Мө нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.Мө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Д.Мө нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Мө нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Д.Мө нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Д.Мө нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Д.Мө нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Д.Мө нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 95 дугаар хуудас)

 

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 630 дугаар дүгнэлтэд:

1. П.А урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 

2. П.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. П.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. П.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. П.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. П.А нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. П.А нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. П.А нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. П.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 98 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд:

П.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 164 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд:

Ч.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 182 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд:

Д.Мө нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 204 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд:

Ц.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 198 дугаар хуудас)

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч П.А нь өсвөр насны шүүгдэгч Д.Мөтой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм, Цуурайн 9 тоот хаягт байрлах хашаанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 

улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм гэх газрын задгай тоот хаягт байрлах эзэнгүй байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шуудайны хамт 1225 грамм /цэвэр 1145 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,  

 

өсвөр насны шүүгдэгч Д.Мө нь шүүгдэгч П.Атай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм, Цуурайн 9 тоот хаягт байрлах хашаанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 

улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм гэх газрын задгай тоот хаягт байрлах эзэнгүй байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шуудайны хамт 1225 грамм /цэвэр 1145 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм гэх газрын задгай тоотод өсвөр насны Ц.Мд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

 

өсвөр насны шүүгдэгч Ц.М нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ферм гэх газрын задгай тоотод өсвөр насны Д.Мөоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар мөн өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны орчим өсвөр насны Ч.Бт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

мөн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 148 грамм /цэвэр 127 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан

 

өсвөр насны шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны орчим өсвөр насны Ц.Моос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 9 грамм /цэвэр 8 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан

гэмт хэргийг тус тус үйлдсэн нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Мягийн мэдүүлэг, Мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3101, 3099 тоот дүгнэлтүүд болон гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Боржигон овогт Пүрэвхүүгийн А, Шарнууд овогт Дамдинжавын Мө нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар,

Амбай овогт Цэцэгбадамын М, Жалиар овогт Чулууны Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгч П.Аыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,

 

өсвөр насны шүүгдэгч Д.Мөийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн,

 

өсвөр насны шүүгдэгч Ц.Мыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан,

 

өсвөр насны шүүгдэгч Ч.Быг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

П.А, Д.Мө, Ц.М, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн зан байдлын хувьд төлөв, томоотой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан тул өсвөр насны шүүгдэгч Д.Мө, Ц.М, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэд дээд сургууль, коллеж, спортын сургуульд суралцдаг, хууль ёсны төлөөлөгч ээж нар нь хүүхдүүдээ хүмүүжүүлэх боломжтой зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг хоёр дахин багасгаж, тэдэнд тус бүрд нь 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар  тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3-т заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасныг баримтлан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мө, Ц.М, Ч.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг үлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

          2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 18 насанд хүрсэн П.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоов.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан шаргал өнгийн шуудайтай, шуудайн хамт 1.225 грамм жинтэй, “2” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 153 грамм жинтэй, “3” гэж дугаарласан гялгар ууттай, уутны хамт 15 грамм жинтэй ургамал мэт зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хадгалах нь зүйтэй. 

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Аыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,

 

өсвөр насны шүүгдэгч Мөийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн,

 

өсвөр насны шүүгдэгч Мыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, 

 

өсвөр насны шүүгдэгч Быг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мөийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч

Ц.Мыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Ч.Быг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мө, Ц.М, Ч.Б нарт тус бүрд нь оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мө, Ц.М, Ч.Б нарт 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг өсвөр насны шүүгдэгч Д.Мөийг 06 /зургаа/ сарын хугацаагаар,

өсвөр насны шүүгдэгч Ц.Мыг  06 /зургаа/ сарын хугацаагаар,

өсвөр насны шүүгдэгч Ч.Быг 06 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хойшлуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч А.А,

өсвөр насны шүүгдэгч Д.Мө, Ц.М, Ч.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял  оногдуулахыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мө, Ц.М, Ч.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх,

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Д.Мө, Ц.М, Ч.Б нар нь санаатай гэмт хэрэг үйлдвэл энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдсугай. 

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1” гэж дугаарласан шаргал өнгийн шуудайтай, шуудайн хамт 1.225 грамм жинтэй, “2” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 153 грамм жинтэй, “3” гэж дугаарласан гялгар ууттай, уутны хамт 15 грамм жинтэй ургамал мэт зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

хэрэгт хураагдсан 1 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

            10. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, өсвөр насны шүүгдэгч Д.Мө, Ц.М, Ч.Б нарт хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН