Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00730

 

    2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00730

               Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын д-1 гудамжны 27 тоотод оршин суух, Боржигин овогт Долгорын Болдбаатар /РД-СЭ58041618/-ын

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1974 онд Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн ажилтан, 1976-1979 онд цэргийн алба хаагаад 1979-1992 он хүртэл өрмийн мастераар ажиллаж байсан.

2002 оны 6 дугаар сараас 2006 он хүртэл Монгол-Японы хамтарсан “Кобато” ХХК-д өрмийн мастераар ажиллаж байгаад халагдсан.

Тус компанийн захирал нь нас барсны улмаас компани тарсан. Би нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бөгөөд дэвтрээ алга болгосон юм.

“Кобато” ХХК-д өрмийн мастераар ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингийн лавлагаа байгаа боловч 2002 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажилд орсон тушаал олдохгүй байгаа шалтгаанаар тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.

Миний ажил хүнд нөхцөлд ордог учир 55 настай тэтгэвэрт гарах эрх нээгддэг юм. Одоо би 59 настай бөгөөд нэг жилийн өмнө ч гэсэн тэтгэвэрээ тогтоолгох хүсэлтэй байгаа юм. Гэтэл миний ажилд орсон тушаал байхгүйгээс шалтгаалан хуульд заасан хугацаа тооцох боломжгүй болоод байна.

Иймд намайг 2002 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол-Японы хамтарсан “Кобато” ХХК-д өрмийн мастераар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, хүсэлт гаргагч Д.Болдбаатарын өрмийн мастераар ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангав.

Учир нь хүсэлт гаргагч Д.Болдбаатар нь 2002 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол-Японы хамтарсан “Кобато” ХХК-д өрмийн мастераар ажиллаж байсан болох нь Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Г.Дамдингаагийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-5, 14 дүгээр хуудас/

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Долгорын Болдбаатар /РД-СЭ58041618/-ыг 2002 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол-Японы хамтарсан “Кобато” ХХК-д өрмийн мастераар ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу Боржигин овогт Долгорын Болдбаатар /РД-СЭ58041618/-ыг 2002 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол-Японы хамтарсан “Кобато” ХХК-д өрмийн мастераар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД