Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 829

 

 

 

 

 

 

 

    2020         09         21                                     829

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч: З.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

за

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гт холбогдох эрүүгийн 2005000001293 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Г.

 

Шүүгдэгч З.Г нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цуйван хаус” үйлчилгээний газрын хажууд орших автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн Б.Сгийн 88-84 ӨМӨ улсын дугаартай, “Lexus 470” маркийн автомашиныг зурж, хууль бусаар гэмтээсний улмаас 1 490 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-З.Г  мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчтай 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагыг сайн дураар тохиролцсон. Би тэр машиныг өөрийн машины түлхүүрээр зурж гэмтээсэн нь үнэн. Хохиролд 1 780 000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.С  мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Хуушуур хаус” хоолны газрын үүдэнд байрлах ил зогсоол дээр би өөрийн эзэмшлийн Лексус 470 маркийн, 88-84 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 11 цаг өнгөрч байхад байрлуулан тавьсан. Зогсоол руу орж байтал жижиг суудлын бараан өнгийн машин миний хажууд зэрэгцэж ирээд жолооч гэх эрэгтэй нь цонхоороо “наад зогсоол дээр чинь би тавих гэж байна” гэхээр нь “би тавьчихлаа” гээд хэлсэн чинь тэр эрэгтэй “пизда” гээд хараагаад байсан. Тэгээд би Номин дэлгүүр рүү орчихоод 20 орчим минутын дараа гарч ирэхэд бороо орж байсан учир шууд машиндаа суугаад Бөмбөгөр худалдааны төв рүү очсон. Тэгээд Бөмбөгөр худалдааны төвд очоод машинаасаа буутал миний машины хоёр талын урд крылоноос нь эхлээд хойд крыло хүртэл зурсан байсан. Тэгээд би машинаа зуруулсанаа мэдээд “Хуушуур хаус”-ын урд талын зогсоол дээр очоод цагдаа дуудаад, цагдаа нарын хамт “Хуушуур хаус”-ын камерын бичлэгийг шүүж үзэхэд зогсоол руу орох гээд надтай маргалдаад байсан хүн миний машиныг зурсан байсан.

...З.Г нь 1 780 000 төгрөгийн хохирол барагдуулсан тул ямар нэгэн гомдол саналгүй гэжээ. (хэргийн 5, 42 дугаар хуудас)

 

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл:

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цуйван хаус” хоолны газрын ертөнцийн зүгээр ар талын авто зогсоол дээр байрлуулсан 88-84 ӨМӨ улсын дугаартай, Лексус 470 маркын тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуйны дээд хэсэгт 48 см урттай иртэй, хурц зүйлээр зурсан цагаан өнгөтэй зураас байна. Мөн баруун урд талын хаалга 53 см урттай хөндлөн цагаан, нарийн зураас байна. Баруун хойд талын хаалганд хөндлөн 52 см урттай, цагаан өнгийн зураас байна. Уг тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйны дээд хэсэгт 38 см урттай хөндлөн хурц иртэй зүйлээр зурсан зураас байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэгт хурц иртэй зүйлээр зурсан 42 см урттай хөндлөн зураас байна. Зүүн урд талын хаалганд 51 см урттай цагаан өнгийн хөндлөн зураас байна. Мөн зүүн хойд хаалганд 54 см урттай хөндлөн цагаан зураас байна. Зүүн хойд дугуйны дээд хэсэгт хөндлөн хэлбэртэй 40 см урттай зураас байна. Уг тээврийн хэрэгсэлийн бусад эд анги болон дотор талд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй болохыг тэмдэглэл болгон бичив гэжээ. (хэргийн 8 дугаар хуудас)

 

2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

Хохирогч Б.С өөрийн эзэмшлийн Лексус 470 загварын аспалтан саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ авто зогсоолд орж байгааг гэрэл зургаар харуулав. Цайвар өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэл хохирогч Б.Сгийн автомашины ард байгааг гэрэл зургаар харуулав. Сэжиг бүхий этгээд цэнхэр өнгийн цамцтай, ногоон саарал өнгийн приус-20 автомашины урд хэсэгт тонгойсон байдалтай зогсож байгааг гэрэл зургаар харуулав. Цайвар өнгийн приус-20 автомашин замын хөдөлгөөнд оролцохоор ухарч байгааг гэрэл зургаар харуулав. Сэжиг бүхий этгээд цэнхэр цамцныхаа малгайг өмсөөд авто зогсоол руу зүглээд алхаж байгааг гэрэл зургаар харуулав. Сэжиг бүхий этгээд авто зогсоолд ирж байгааг гэрэл зургаар харуулав. Сэжиг бүхий этгээд хохирогчийн Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэгт цэнхэр өнгийн малгайтай цамцтай явж байгааг гэрэл зургаар харуулав. Сэжиг бүхий этгээд хохирогчийн Лексус 470  загварын автомашины хойд хэсэгт явж байгааг гэрэл зургаар харуулав. Сэжиг бүхий этгээд “Цуйван хаус”-ын авто зогсоолын урдуур цэнхэр өнгийн малгайтай цамцтай зүүн зүгт алхаж байгааг гэрэл зургаар харуулав гэжээ. (хэргийн 18-23 дугаар хуудас)

 

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Кости-Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан үнэлгээгээр тогтоогдсон дүг 1 700 000 төгрөг гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

З.Г эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

                                           

Шүүгдэгч З.Г нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цуйван хаус” үйлчилгээний газрын хажууд орших автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан хохирогч Б.Сгийн 88-84 ӨМӨ улсын дугаартай, “Лексус 470” загварын автомашиныг хурц иртэй зүйлээр зурж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сгийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 88-84 ӨМӨ улсын дугаартай Лексус 470 загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Кости-эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас З.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.С нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 1 780 000 төгрөгийг хүлээн авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, З.Г нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Гийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг З.Гт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан З.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН