Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 834

 

 

 

 

 

 

 

 

   2020         9           23                                        834   

 

 

 

  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

иргэдийн төлөөлөгч: Н.Наранзул,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.У,

шүүгдэгч: А.О, түүний өмгөөлөгч Б.Энхболд /3062/,

шинжээч: О.Болороо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн От холбогдох эрүүгийн 2005 0205 91123 дугаар, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, 1 хүүхдийн хамт,

1997 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 1 жил албадан ажил хийлгэх ял,

1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 70 000 төгрөгөөр торгох ял,

1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялын 10 сар 19 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, О.

 

Шүүгдэгч А.О нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах монгол гэрт бага насны буюу 9 нас 8 сартай Х.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.О мэдүүлэхдээ:

Би Ц.Утэй 2018 оноос эхлэн хамтран амьдарч байгаа. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өглөө толгой өвдөөд байсан тул ажлаасаа чөлөө авч, жижиг архи авч, 70 грамм архи уучихаад унтах гээд кино үзээд хэвтэж байтал А орж ирээд “ааваа утсаа өгчих” гээд миний утсыг авах гээд байхаар нь “ажлын утас болохоор хамаагүй өгч болохгүй” гээд утсаа өгөлгүй, утсаа ардаа хийгээд хэвтсэн. Тэгтэл А миний дээгүүр давж утас авах гээд дайраад байхаар нь би утсаа өгөхгүй гэсэн. Тэгээд А “би өмдөндөө шээчихсэн” гэж надад хэлсэн. А өмнө нь тоглож байгаад өмдөндөө шээчихдэг байсан. Би түүнд “хувцсаа соль” гэж хэлтэл гүйгээд гарсан. Би “хаалгаа хаадаггүй юм уу” гээд хаалгаа хаахад А харагдахгүй байсан. Би хаалганы дотор талыг шрупдэж янзалчихаад хэвтэж байгаад үлдсэн архиа уух гэтэл А миний аяганд хийж тавьсан архийг унагаагаад асгачихаад гарсан байсан. Би тал аяга архи хийж уучихаад 10 минутын дараа Аг дуудтал гэрт ороод ирсэн. Тэгээд би Аг “чи архи асгасан байна” гэхэд А “би архи асгасан юм уу, үгүй” гээд миний урдаас хэрэлдсэн. Би “чи том болсон хүүхэд байж шээс үнэртүүлээд, хувцсаа соль” гэж хэлэхэд А “ядаргаатай юм бэ, би мэдэж байна” гэж миний урдаас тайлбар тавьсан. Тэгээд би “хувцсаа соль” гээд Агийн бөгс дээр 2 удаа алгадсан. Намайг зурагт үзэж байхад А зурагтын баруун талд хувцасны шкафны хажууд трикогоо тайлж байхаар нь би “хувцсаа тайл” гэж хэлээд охиноо татаж орон дээр суулган, “шкафанд чиний угаасан хувцас чинь байгаа” гээд хэлээд сууж байтал Э орж ирсэн. Э намайг “Аг зодлоо, чамд хамаагүй, чи битгий солиор, чи архи уухаараа ийм зан гаргадаг” гэж хэлээд бид маргалдсан. Тэгээд тэр Аг авч гарсан. Э буцаж орж ирээд “та Аг оролдсон байна” гэж хэлсэн. Би “чи юу солиороод байгаа юм бэ” гэтэл Э “би таныг ээжид хэллээ” гэхээр нь “цагдаа учрыг нь олоод өгнө” гэж хэлээд би цаашаа хараад хэвтсэн. Үүний дараа У гэртээ орж ирээд намайг өшиглөж, толгой руу нэг зүйлээр цохиж “чи охиноо яаж байгаа юм бэ” гэсэн. Тэр үед миний хамраас цус гарсан. Уийг цохих үед би орны бүтээлэг нөмөрсөн байсан тул орны бүтээлэг цус болсон. Тэгээд би “чи ингэж бодож байвал цагдаа дууд, цагдаа учрыг нь олж өгөх байх” гэж хэлсэн. Учир нь би Аг зодсон хэрэгт цагдаа надад арга хэмжээ авах байх гэж бодож байсан. Тэгээд цагдаа ирэхэд би орны бүтээлэг нөмрөөд хэвтэж байсан. Цагдаа ирээд “чи бага насны хүүхэд хүчиндсэн байна, хэргээ хүлээ” гэж хэлсэн. Би Х.Аг хүчиндээгүй, тийм хэрэг болоогүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У мэдүүлэхдээ:

Би 2018 оны 12 дугаар сараас хойш охин Э, А нарын хамт А.Отай амьдарсан. 2019 оны 4 дүгээр сараас О, охин А, бид 3 охиныхоо хашаанд гэр барьж, тусдаа амьдарсан. О бидэнд муухай ааш гаргаж байгаагүй. Миний хүүхдүүд Отай эцэг, хүүхдийн харилцаатай байсан. Тэрээр бидэнд тусалж дэмжээд сайхан амьдарч байсан. А нь миний бага охин юм. Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өглөө ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад 10 цагийн үед Оын утас руу залгахад А утсыг нь авсан. Би “юу хийж байна” гэхэд А “би тоглож байна, Отгоо ах унтаж байна” гэж хэлсэн. Үүнээс хойш 20 минутын дараа охин Э залгахаар нь би “яасан миний охин” гэтэл Э “ээжээ А уйлаад байна. Отгоо ах Аг оролдож уйлуулсан байна” гэж хэлэхээр нь би ажлаасаа чөлөө аваад гэр рүүгээ таксидаад очтол О унтаж байхаар нь “чи яасан юм бэ, юу болсон бэ, чи яагаад охиноо оролдож байгаа юм бэ” гээд Оын толгой руу нь 2 удаа цохисон. Тэгээд Оыг “юу болсон бэ” гээд эргээд харахаар нь би түүний нүүр рүү нь өшиглөхөд хамраас нь цус гарч байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Одоо охин Агийн бие, сэтгэцийн байдал хэвийн болсон. Хохирол нэхэмжлэхгүй гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-О.Болороо мэдүүлэхдээ:

Хярзан гэдэг нь үтрээ, анус хоёрын хооронд байрлах хэсэг юм. Тухайн үед хохирогчийн биед үзлэг хийхэд хохирогчийн эх нь хамт байсан бөгөөд Агийн хярзан 1.2 см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус, урагдалтаас шарх үүссэн байсан. Шарх болон язралт нь хоорондоо ялгаатай юм. Мөн тухайн үед шархнаас цус гарч байсныг би тогтоох боломжгүй байсан тул Эх нялхасын эмнэлэг рүү явахыг зөвлөсөн. Хохирогч Агийн охин хальс гэмтэлгүй байсан ба охин хальс, хярзан 2 ойр байрлалтай байдаг. Агийн охин хальсанд гэмтэл үүсээгүй, хярзанд гэмтэл үүссэн. Мөн Агийн биед үзлэг хийхэд бөгсөнд нь ямар нэгэн хөхрөлт, няцралт байгаагүй. Агийн бөгс рүү нь 2 удаа цохиход хярзангийн гэмтэл үүсэхгүй. Уг хярзангийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн бөгөөд бэлэг эрхтний хүчин зүйлээс болж үүсэх боломжтой гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Х.А мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед би гэрийнхээ гадна хашаандаа Э эгчийн хоёр хүүхэдтэй тоглож байхад О ах намайг “нааш ир” гэж гэр дотроос дуудсан. Тэгэхээр нь би за гээд гэр рүү яваад ороход О ах намайг оруулчихаад хаалгыг дотроос нь түгжээд намайг хивсэн дээр газар хэвтүүлсэн. Тэгээд миний өмдийг хоёр гараараа хоёр талаас тайлаад тэгээд дараа нь өөрийнхөө өмдийг тайлаад, миний дээр гараад, миний хоёр гарыг нэг гараараа дарахаар  нь би орилох гэсэн чинь миний амыг гараараа дараад “чимээгүй бай, чишш” гээд байсан. Тэгээд бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгэхэд аймаар өвдөөд би уйлсан. Тэр үед гэрийн хаалгыг гаднаас татсан чинь О ах босоод өмдөө өмсөөд ор руугаа суусан. Тэгэхээр нь би өөрөө босоод өмдөө татаад зогсож байсан чинь Э эгч хаалга татсаар байгаад орж ирсэн. Тэгээд орж ирэхээр нь би Э эгчид “аниа Отгоо ах намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн чинь аниа Отгоо ахыг цохиод “яаж байгаа юм бэ” гэсэн. Тэгээд аниа намайг манайх руу ороод байж бай гэсэн. Тэгэхээр нь би эгчийн гэрт ороод нойлын цаасаар арчсан чинь цус гараад байсан. Тэгээд би ор руу хэвтсэн. Тэгээд хэвтээд байж байсан чинь ээж ирсэн. Мөн эмч орж ирж үзсэн. гэжээ. (хэргийн 22-23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Д.Э мэдүүлэхдээ:

  2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед би гэртээ байж байгаад гэрээсээ гартал хажуу талд ээжийн гэрт хүүхэд уйлж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод хаалгыг нь татаж үзэхэд хаалга цоожтой байсан. Тэгээд би хэд хэдэн удаа хүчтэй татсан чинь хаалга нь онгойчихсон. Тэгээд хаалга онгойлгоод орсон чинь манай дүү уйлчихсан зүүн талын буйдангийн урд өмдөө барьчихсан зогсож байсан. Тэр үед О ах хажуу талд нь буйдан дээр сууж байсан. Тэгээд дүү Агаас юу болсон талаар асуухад “Отгоо ах намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Би дүүгээ дагуулаад өөрийнхөө байшин руу орсон. Тэгээд би буцаж гарч ирээд О ах дээр очоод “та яаж байгаа юм” гэхэд уучлаарай ахыгаа, цагдаа дууд” гэсэн. Тэгээд унтлаа гээд хэвтээд өгсөн. Би гэр рүүгээ гүйж ороод утсаараа ээж рүүгээ залгаж, болсон явдлын талаар хэлсэн. Тэгсэн ээж удалгүй ирээд, би утсаар нь цагдаа дуудсан.

Манай дүү надад хэлэхдээ “гэрийнхээ гадаа тоглож байтал О ах Аг дуудсан гэсэн. Тэгээд яасан гэсэн чинь нааш ир гээд хаалга руу ойртоод О ах гараас  нь татаж оруулаад хаалгаа цоожлоод Аг хивсэн дээр хэвтүүлээд өмдийг нь өвдөг хүртэл нь тайлаад тэгээд өөрөө өмдөө тайлаад нэг гараараа хоёр гарыг нь  дараад орилох гэсэн чинь гараараа амыг нь тагласан гэсэн. Тэгээд чишш чимээгүй гээд байсан гэсэн. Тэгээд шууд хүчиндсэн” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 31-34 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7077 дугаар дүгнэлтэд:

1. 5. Х.Агийн биед хярзанд шарх гэмтэл тогтоогдоо.

2.10 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Х.Агийн охин хальсанд урагдал гэмтэл тогтоогдсонгүй, хярзанд урагдал, шарх гэмтэл тогтоогдоо.

7. Х.А нь бэлгийн бойжилт олоогүй, бэлгийн хоёрдогч шинж илрээгүй байна.

8. Х.Агийн охин хальс урагдалгүй боловч хярзан урагдаж, шарх үүссэн байна.

11. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

12. Х.Агийн охин хальс урагдал, гэмтэлгүй байна гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 755 дугаар дүгнэлтэд:

1. Х.А нь F43.2 Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвалтай байна.

2. Х.А нь хэрэг учрал болох үед болон хэрэг учрал болохоос өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Х.А нь хэрэг учрал болсны дараа одоогоор F43.20 буюу Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвалтай байна. Дээрх хариу урвал нь тодорхой үе шатгүй, давтамжгүй, сэтгэцийн түр зуурын хариу урвал юм.

3. Х.Агийн дээрх хариу урвал нь сэтгэлийн шалтгаант түр зуурын олдмол хариу урвал юм.

4. Х.А нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Х.А нь хэргийн улмаас F43.20 буюу Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвал болох өөрчлөлтөнд орсон байна.

6. Х.Агийн сэтгэцийн хөгжил нь тухайн хүүхдийн насны түвшинд байна. Х.А сэтгэцийн хоцрогдол байхгүй байна гэжээ. (хэргийн 138 дугаар хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 760 дугаар дүгнэлтэд:

1. А.О нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

2. А.О нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

3. А.О нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

4. А.О нь юмыг зөв тусган ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. А.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. А.О нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг, эмчлүүлж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна гэжээ. (хэргийн 141 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.О нь 1997 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 1 жил албадан ажил хийлгэх ял,

1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 70 000 төгрөгөөр торгох ял,

1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялын 10 сар 19 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ. (хэргийн 119 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.О нь “би Х.Аг хүчиндээгүй. Түүнийг өмдөндөө шээсэн байхад өмдөө соль гэхэд тэр “ядаргаатай юм бэ, би мэдэж байна” гэж миний урдаас тайлбар тавьсан. Тэгээд би “хувцсаа соль” гээд түүний бөгс дээр 2 удаа алгадсан. Намайг зурагт үзэж байхад Х.А зурагтын баруун талд хувцасны шкафны хажууд трикогоо тайлж байхаар нь би “хувцсаа тайл” гээд охиныг татаж орон дээр суулган, “шкафанд чиний угаасан хувцас чинь байгаа” гэж хэлээд сууж байтал Э орж ирсэн. Э намайг “Х.Аг зодлоо, чамд хамаагүй, чи битгий солиор, чи архи уухаараа ийм зан гаргадаг” гэж хэлээд бид маргалдсан. Тэгээд Х.Аг авч гарсан. Э буцаж орж ирээд “та Х.Аг оролдсон байна” гэж хэлсэн. Би “юу солиороод байгаа юм бэ” гэтэл Э “би таныг ээжид хэллээ” гэхээр нь “цагдаа учрыг нь олоод өгнө” гэж бодсон гэж мэдүүлж байна.

 

Түүний дээрх мэдүүлэг нь 

бага насны хохирогч Х.Агийн ...2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед би гэрийнхээ гадна хашаандаа Э эгчийн хоёр хүүхэдтэй тоглож байхад А.О ах намайг “нааш ир” гэж гэр дотроос дуудсан. Тэгэхээр нь би за гээд гэр рүү яваад ороход А.О ах намайг оруулчихаад хаалгыг дотроос нь түгжээд намайг хивсэн дээр газар хэвтүүлсэн. Тэгээд миний өмдийг хоёр гараараа хоёр талаас тайлаад тэгээд дараа нь өөрийнхөө өмдийг тайлаад, миний дээр гараад, миний хоёр гарыг нэг гараараа дарахаар  нь би орилох гэсэн чинь миний амыг гараараа дараад “чимээгүй бай, чишш” гээд байсан. Тэгээд бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгэхэд аймаар өвдөөд би уйлсан. Тэр үед гэрийн хаалгыг гаднаас татсан чинь А.О ах босоод өмдөө өмсөөд ор руугаа суусан. Тэгэхээр нь би өөрөө босоод өмдөө татаад зогсож байсан чинь Э эгч хаалга татсаар байгаад орж ирсэн. Тэгээд орж ирэхээр нь би Э эгчид “аниа Отгоо ах намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн чинь аниа Отгоо ахыг цохиод “яаж байгаа юм бэ” гэсэн. Тэгээд аниа намайг манайх руу ороод байж бай гэсэн. Тэгэхээр нь би эгчийн гэрт ороод нойлын цаасаар арчсан чинь цус гараад байсан. Тэгээд би ор руу хэвтсэн. Тэгээд хэвтээд байж байсан чинь ээж ирсэн. Мөн эмч орж ирж үзсэн,

 

гэрч Д.Эгийн ...2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед би гэртээ байж байгаад гэрээсээ гартал хажуу талд ээжийн гэрт хүүхэд уйлж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод хаалгыг нь татаж үзэхэд хаалга цоожтой байсан. Тэгээд би хэд хэдэн удаа хүчтэй татсан чинь хаалга нь онгойчихсон. Тэгээд хаалга онгойлгоод орсон чинь манай дүү уйлчихсан зүүн талын буйдангийн урд өмдөө барьчихсан зогсож байсан. Тэр үед А.О ах хажуу талд нь буйдан дээр сууж байсан. Тэгээд дүү Х.Агаас юу болсон талаар асуухад “Отгоо ах намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Би дүүгээ дагуулаад өөрийнхөө байшин руу орсон. Тэгээд би буцаж гарч ирээд А.О ах дээр очоод “та яаж байгаа юм” гэхэд уучлаарай ахыгаа, цагдаа дууд” гэсэн. Тэгээд унтлаа гээд хэвтээд өгсөн. Би гэр рүүгээ гүйж ороод утсаараа ээж рүүгээ залгаж, болсон явдлын талаар хэлсэн. Тэгсэн ээж удалгүй ирээд, би утсаар нь цагдаа дуудсан.

Манай дүү надад хэлэхдээ “гэрийнхээ гадаа тоглож байтал О ах Аг дуудсан гэсэн. Тэгээд яасан гэсэн чинь нааш ир гээд хаалга руу ойртоод О ах гараас  нь татаж оруулаад хаалгаа цоожлоод Аг хивсэн дээр хэвтүүлээд өмдийг нь өвдөг хүртэл нь тайлаад тэгээд өөрөө өмдөө тайлаад нэг гараараа хоёр гарыг нь  дараад орилох гэсэн чинь гараараа амыг нь тагласан гэсэн. Тэгээд чишш чимээгүй гээд байсан гэсэн. Тэгээд шууд хүчиндсэн” гэж хэлсэн,   

 

шинжээч О.Болороогийн ...

тухайн үед хохирогчийн биед үзлэг хийхэд эх нь хамт байсан бөгөөд Х.Агийн хярзан 1.2 см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус, урагдалтаас шарх үүссэн байсан. Шархнаас цус гарч байсныг би тогтоох боломжгүй байсан тул Эх нялхасын эмнэлэг рүү явахыг зөвлөсөн. Хохирогч Х.Агийн охин хальс гэмтэлгүй байсан ба охин хальс, хярзан 2 ойр байрлалтай байдаг. Х.Агийн охин хальсанд гэмтэл үүсээгүй, хярзанд шарх үүссэн байсан. Хүүхдийн биед үзлэг хийхэд бөгсөнд нь ямар нэгэн хөхрөлт, няцралт байгаагүй. Х.Агийн бөгс рүү нь 2 удаа цохиход хярзангийн гэмтэл үүсэхгүй. Уг хярзангийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн бөгөөд бэлэг эрхтний хүчин зүйлээс болж үүсэх боломжтой гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ...

Х.Агийн биед хярзанд шарх гэмтэл тогтоогдоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Х.Агийн охин хальсанд урагдал гэмтэл тогтоогдсонгүй, хярзанд урагдал, шарх гэмтэл тогтоогдоо, Х.А нь бэлгийн бойжилт олоогүй, бэлгийн хоёрдогч шинж илрээгүй байна, Х.Агийн охин хальс урагдалгүй боловч хярзан урагдаж, шарх үүссэн байна. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй гэсэн 7077 дугаар дүгнэлт,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн

... Х.А нь F43.2 Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвалтай байна, Х.А нь хэрэг учрал болох үед болон хэрэг учрал болохоос өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Х.А нь хэрэг учрал болсны дараа одоогоор F43.20 буюу Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвалтай байна. Дээрх хариу урвал нь тодорхой үе шатгүй, давтамжгүй, сэтгэцийн түр зуурын хариу урвал юм, Х.Агийн дээрх хариу урвал нь сэтгэлийн шалтгаант түр зуурын олдмол хариу урвал юм, Х.А нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна, Х.А нь хэргийн улмаас F43.20 буюу Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвал болох өөрчлөлтөнд орсон байна, Х.Агийн сэтгэцийн хөгжил нь тухайн хүүхдийн насны түвшинд байна гэсэн 755 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар няцаагдаж, шүүгдэгч хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нь нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлож, тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.Оыг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ц.Уийн охин бага насны 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 9 нас 8 сартай Х.Агийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний төлбөр болон бусад хор уршигийн талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй болно.

Харин энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч нь Х.Ад  “Сэтгэлийн шалтгаант түр зуурын сэтгэл гутрах хариу урвал” гэсэн сэтгэцийн эмгэг илэрсэн нь шүүгдэгчийн түүнийг хүчиндсэн  гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар А.О нь  өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийн дагуу “би Х.Аг хүчиндээгүй гэж мэдүүлж байх боловч түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэв.

 

Түүнчлэн бага насны хохирогч нь өөрийн насны түвшинд болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.  Иймд түүний мэдүүлгийг үнэн, зөв гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байх ба харин гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ НЬ:

 

1. Оыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар А.Оыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар А.От оногдуулсан 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Оын 2020 оны 6 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

7. Бага насны хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа  бүрдүүлэн хууль ёсны төлөөлөгч Ц.У нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН

 

 

                                                ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР

 

 

ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА