Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 858

 

 

 

 

 

 

 

 

2020             9            30                                      858

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч: Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чад холбогдох эрүүгийн 2005023001297 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 283 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жил 6 сар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 267 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Ч.

 

Шүүгдэгч Н.Ч нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 19 тоотод хохирогч Ж.Отай маргалдан улмаар гараараа цохиж, заазуураар толгой, баруун гар зэрэгт зүсэж биед нь зулайн хуйх, баруун чихний ард, баруун гарын сарвуунд шарх, баруун бугалганд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Ч мэдүүлэхдээ:

Хохирогч бид хоёр найзууд бөгөөд бид тухайн үед 0.75 литрийн хоёр шил архи уусан байсан. Шинжээчийн дүгнэлттэй маргах зүйлгүй. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 190 000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.  

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Ж.О мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 455-286 тоот гэрээсээ 06 цагийн үед гараад 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн үед дэлгүүрээс нэг шил 0.5 лиртийн хэмжээтэй Хараа нэртэй архи авч Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 19 тоотод байх Алдарын гэрт очсон. Алдарын гэрт орох үед Алдар, Ч хоёр нэг архи задлаад ууж байсан. Би архинаас нь хувааж ууж дуусгаад, өөрийн авчирсан архиа тэр хоёртой хувааж ууж байгаад тасарчихсан байсан. Нэг сэрсэн чинь Ч миний хоолойг боож байсан. Би сэрээд Чтай зодоон хийсэн. Тэгсэн Ч заазуур авч намайг цохих үед би баруун гараараа хаасан. Мөн миний толгой руу заазуураар цохих шиг болсон. Тэгээд би Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Тэнд очоод эмчид үзүүлсэн чинь таны гар болон толгойг зүссэн байна гэж хэлсэн. Маргаан юунаас болж үүссэнийг би санахгүй байна.  Эмчилгээ хийлгэсэн төлбөр нийт 212 799 төгрөг болсон. Эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт байгаа гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-О.А мэдүүлэхдээ:

Би 2020 оны 7 дугаар сарын 11-ний өглөөний 09 цагийн үед найз Чтай Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байр, 19 тоотод гэртээ байж байсан чинь гаднаас хаалга цохиж, О нэг шил Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээ бүхий архи авч орж ирсэн. Тэр архинаас нь хувааж ууж байгаад архи талдаа орох үед нь “би унтлаа шүү, та хоёр наад архиа уугаад дуусгана биз дээ” гэж хэлээд нөгөө өрөөндөө орсон. Ч, О хоёр гал тогооны өрөөнд үлдсэн. Нөгөө өрөөндөө зурагт үзээд хэвтэж байгаад би унтчихсан байсан. Тэгээд босоод ирсэн чинь гал тогооны өрөө цус болсон, Ч, О хоёр байхгүй байсан. Би тэр хоёрыг зодолдсон юм байх даа гэж бодоод тэр цусыг нь цэвэрлэх санаатай байтал хаалга цохисон. Тэр хоёр юм байх даа гэж бодоод тайлтал цагдаа ороод ирсэн. Ч надад “архи ууж байгаад би тасраад сэрсэн чинь О намайг цохиж байсан. Гарт нэг юм өртөхөөр нь би цохичихсон юм аа, би харин заазуур байсан гэж мэдээгүй гэж хэлсэн гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд:

Гал тогооны тавилган дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Өрөөний гол хэсэгт улаан хөх, цайвар ногоон, шар өнгийн 3 ширхэг хөнжил байв. Хөнжилнүүд нь улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Эд мөрийн баримтаар хурааж авсан заазуур нь гал тогооны шүүгээний дээд шургуулганд байх ба уг заазурыг 0 дугаар тавьж тэмдэглэн хураан авав. Хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримтаар хурааж авсан ногоон иштэй заазуурын ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 9,5 см хэмжээтэй байв гэжээ. (хэргийн 6 дугаар хуудас)

 

2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон алаг, хуванцар иштэй нийт 23 см урт, ажлын хэсэг нь 13 см урт, бариул 10 см урт, өргөн 5 см, ажлын хэсэг болон иш нь цус мэт зүйлээр бохирлогдсон заазуур байна гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8081 тоот дүгнэлтэд:

1. Ж.Оын биед зулайн хуйх, баруун чихний ард, баруун гарын сарвуунд шарх, баруун бугалганд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх “зулайн хуйх, баруун чихний ард, баруун гарын сарвуунд шарх, баруун бугалганд шарх” гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн  үйлчлэлээр, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Ч нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 283 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жил 6 сар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 267 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ. (хэргийн 55 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Ч нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 19 тоотод хохирогч Ж.Отай маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих мөн, заазуураар толгой, баруун гар зэрэгт зүсэж биед нь зулайн хуйх, баруун чихний ард, баруун гарын сарвуунд шарх, баруун бугалганд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Оын мэдүүлэг, гэрч О.Аын мэдүүлэг, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8081 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Чад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 169 799 төгрөгийн нотлох баримтыг гаргаж, Н.Чаас 219 000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул Н.Чыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ногоон алаг хуванцар иштэй нийт 23 см урт, ажлын хэсэг 13 см урт заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол онц харгис, хэрцгийгээр санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Чыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Н.Чад  даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арвантаван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон алаг хуванцар иштэй нийт 23 см урт, ажлын хэсэг 13 см урт заазуур 1 ширхэгийг устгасугай. 

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Чад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН