Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 872

 

 

 

 

 

 

 

 

   2020         10          07                                        872

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Тээврийн  прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч: Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чт холбогдох эрүүгийн 2003001890275 дугаар хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа ус зөөдөг, сард 800 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт,

урьд 2019 оны 7 дугаар сарын 08-нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, тус ялыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүрэн биелүүлж дууссан, Ч.

Шүүгдэгч Г.Ч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны 23 цаг 50 минутын орчимд Төмөр замын “Түнх” өртөөний зорчигчийн танхимаас иргэн Ц.Солонгийн Самсунг А-30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нуУаар авч, хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Г.Ч мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.  Хохирлын мөнгийг дансаар шилжүүлсэн. Хохирогчийн гар утсыг 180 000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгийг хэрэгцээндээ зарцуулсан. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч-Ц.С мэдүүлэхдээ:

Би 2020 оны 02 дугаар сарын 17-нд Улаанбаатар төмөр замын “Түнх” өртөөний зорчигчдын зааланд Улаанбаатар явах суудлын галт тэрэг хүлээж байхдаа орой 23 цаг өнгөрч байхад зааланд цэнэглэж байсан “Самсунг А-30” маркийн гар утсаа хулгайд алдсан. Би 2020 оны 02 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлалтай “Түнх” амралтын газар 4 найзын хамт хоёр хоног амраад, ар гэрээс хүүхдийн бие өвдөөд байна гэхээр нь 2020 оны 02 дугаар сарын 17-нд Улаанбаатар явах гээд төмөр замын “Түнх” өртөөнд ирээд зорчин явах тасалбараа аваад суудлын галт тэрэг хүлээж байх үедээ зааланд байдаг галт тэрэгний үнийн тариф хадсан самбарын ард гар утсаа цэнэглэж байгаад хулгайд алдсан. Намайг анх зорчигчийн зааланд ороход 2 эрэгтэй хүн галт тэрэг хүлээгээд сууж байсан. Би гараад тамхи татсан чинь 20 гаран настай залуу гарч ирээд, надтай хамт тамхи татаж зогсож байхдаа “би өглөө Улаанбаатар хотоос ирсэн, одоо бУаад явах гэж байна” гэж ярьж байсан. БУаад зааланд ороход нөгөө залуу нь сандал дээрээ сууж байсан. Тухайн үед би зорчигчийн зааланд орж ирээд утсаа цэнэглэж орхисон. Тамхи татаад орж ирээд утсаа харсан чинь цэнэг нь 20 хувьтай байхаар нь бУаагаад цэнэглээд сандал дээрээ суусан. Нэг сэрээд харсан чинь миний гар утас байхгүй зорчигчийн заалны гэрлийг унтраасан байсан. Надтай хамт зааланд вагон хүлээж байсан 2 эрэгтэй байхгүй, би ганцаараа үлдсэн байсан. Миний гар утас хөх өнгийн, гадна гэр нь өнгөгүй, цэнхэр өнгө нь харагддаг гар утас байсан. Өөр ямар нэгэн сэв зураас байхгүй шинэ гар утас байсан. Би 2019 оны 9 дүгээр сарын 16-нд Юнител компаниас 596 000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Надад сэжиглэж байгаа хүн гэх юм бол намайг “Түнх” өртөөний зорчигчийн зааланд ороход сууж байсан 2 залууг сэжиглэж байна.

Шилэн наалт, гадна талын гэрийг нь хаясан асуудал байгаа болохоос миний гар утасны хэлбэр дүрсийг өөрчилсөн асуудал байхгүй. Цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж миний гар утсыг олж өгсөнд баярлалаа. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 19-20, 22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Т.Д мэдүүлэхдээ:

Би 2020 оны 02 дугаар сарын 17-нд Улаанбаатар төмөр замын Түнх өртөөний тасалбар худалдаалах кассаар орой 20 цаг 00 минутаас 23 цаг 20 минут хүртэл суудлын галт тэргээр зорчин явах хүмүүст вагоны зорчин явах тасалбар зарж ажилласан. Намайг ажил үүрэг гүйцэтгэж байхад ямар нэгэн хүн гар утсаа хулгайд алдсан гэж ирээгүй. Надаас хойш тийм асуудал болсон талаар мэдэхгүй байна. Би 2020 оны 3 дугаар сарын 03-нд Түнх өртөөний кассаар ахин ажил үүрэг гүйцэтгэж байхдаа манай өртөөний үйлчлэгч Мөнхтуяа эгч зорчигчийн зааланд хүн гар утсаа хулгайд алдсан гэж ярьж байхыг сонссон. Намайг тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад хүмүүс вагоноор зорчих тасалбар авч байсан. Би яг ямар хүн авсан талаар зүс царайг нь сайн хараагүй. Бид нар тасалбар зарахдаа жижиг цонхоор үйлчилдэг гэжээ. (хэргийн 32-33 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-М.М мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Худалдааны гудамж, “Самсунг центер” гар утасны дэлгүүрт 20 гаран насны бор царайтай, дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн Самсунг А-30 маркийн гар утас зарна гээд тус төвийн 2 давхарын гар утас засдаг хүмүүст үзүүлээд явж байсан. Тэр хүн 1 давхарт бууж ирээд надаас авах уу гэж асуухаар нь үзсэн чинь зүүн дээд буландаа сэвтэй, кодгүй утас байсан. Зарах гэж байгаа хүнээс ямар учиртай гар утас юм бэ гэж асуухад саяхан Мобикомоос авсан гэж хэлсэн. Хэрэгтэй зүйлсээ аваад утсаа форматалсан байгаа гэж надад хэлсэн. Тэгээд тэр хүнээс 200 000 төгрөгөөр тухайн утсыг худалдан авсан гэжээ. (хэргийн 41-42 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Н.У мэдүүлэхдээ:

Төгөлдөр над руу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Зүүнхараад ирчихсэн байна уулзах уу гэхээр нь би тухайн үед завгүй байсан болохоор уулзаж  чадаагүй юм. Гэтэл маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Төгөлдөр залгаж “Мандал сумын хараа буудалд хүрээд ир” гэхээр нь би очсон юм. Намайг Хараа зочид буудалд очих үед тэр хоёр архи уучихсан нилээд халамцуу байсан. Ч нь миний тухайн үед барьж байсан Самсунг Эс-6 маркийн гар утсыг “утсаар ярья” гэж авч яваад 2 цаг болчихоод ирэхдээ 1 шил архи, 2 том пиво барьчихсан ирсэн юм. Тэгээд бид 3 пиво ууж байхад Төгөлдөр тасраад унтаад өгсөн. Би Чт өгсөн гар утсаа авах гээд маргалдаж байхад буудлын үйлчлэгч гаднаас орж ирээд “Та нар яагаад архи уугаад байна” гэж хэлээд нэг шилтэй архийг авч явсан. Тэгэхэд бидний байсан өрөөний хажуу өрөөнд 3 ах орж байсан. Тэр ах нар дээр Ч ороод “архиа үйлчлэгчид хураалгасан байгаа, хэрэв аваад өгвөл хамт ууя” гээд байх шиг байсан. Тэр үед би Ч дээр очоод гар утсаа аваад гэртээ харих тухай хэлэхэд миний гар утсыг өгөхгүй байсан. Бид хоёрыг маргалдаж байхад буудлын үйлчлэгч цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд Ч, Төгөлдөр нарыг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би гэртээ харьж амраад маргааш нь тэр хоёр дээр хоол авч ирэхэд Мягмар гэдэг нэртэй байцаагч дээр тэр хоёрын зөрчил шалгагдаж байгаа гэж хэлсэн. Би Мягмар байцаагч дээр гэрчийн мэдүүлэг өгөхөд “надаас ямар нэгэн санал хүсэлт байна уу” гэж асуухаар нь би гар утсаа авмаар байна гээд болсон явдлын талаар хэлсэн юм. Тэгэхэд Ч 1 дүгээр багийн Делпин нэртэй хүнсний дэлгүүрт нэг шил архи, 2 пивоны барьцаанд миний гар утсыг тавьчихсан гэж байсан. Тэгээд тухайн хүнсний дэлгүүрт очиж 40 000 төгрөг өгч өөрийн гар утсаа авсан. Тэр өдрөөс хойш тэр хоёртой тааралдаагүй холбоо ч бариагүй. Над руу нэг юнителийн дугаараас залгаж ярьж байсан. Ямар дугаар гэдгийг нь одоо санахгүй байна. Намайг тэр хоёртой уулзах үед ямар ч гар утас байгаагүй. Мөнгө ч байхгүй байсан байх. Ямар сайндаа миний гар утсыг “утсаар яръя” гэж авч яваад архи, пивоны барьцаанд тавихав дээ. Надаас утас асуугаад байхаар нь Төгөлдөрөөс “Чи сая надтай ямар утсаар яриад байсан юм” гэхэд найз Ч нь “Надад Самсунг A-30 маркийн шинэ утас байсан гэж ярьж байсан юм. Бид хоёрт мөнгөний хэрэг гараад Мандал сумын гар утас зардаг хоёр давхар шилэн дэлгүүрт 190 000 /нэг зуун ерэн мянган/ төгрөгөөр зарчихсан гэж байсан гэжээ. (хэргийн 44-46 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Э.Төгөлдөр мэдүүлэхдээ:

Түнхэл тосгонд ирээд модоо буулгаж байсан чинь Ч тус тосгоны архичин ахын хамт над дээр ирсэн. Тэгэхээр нь би “чи таньж мэдэхгүй газар яаж олоод ирэв” гэхэд чам дээр ажил хийх гэж ирлээ гэсэн. Тус өдөр Чийн хамт Түнхэлд Болдоо ахын дүүгийнд хамт хоносон. Маргааш нь Ч “хоёулаа хамт Зүүнхараа явж энэ утсыг зарж ууя гэхээр нь тэгвэл надад бас тэнд таньдаг охин байгаа гээд өдрийн суудлаар хамт явсан. Тэгэхэд Ч над дээр ирэхдээ гар утас барьчихсан ирсэн. Бид хоёр Зүүнхараа өртөөн дээр буугаад шууд утас зардаг газар нь очоод Чийн утсыг Самсунг гэх нэртэй 4 давхар барилгын 2 давхарт санаж байна тэнд нэг танихгүй ахад зарсан. Тухайн үед энэ утас чинь программ уншуулах юм байна гээд 200 000 төгрөгөөр зарсан. Тэр үед Чоос ямар учиртай утас вэ гэхэд ээж лизингээр авч өгсөн гэж байсан. Тухайн утас нь Самсунг А-30 маркийн цэнхэр өнгийн утас байсан гэжээ. (хэргийн 49-50 дугаар хуудас)

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд:

Тайлангаар үнэлэгдэж буй Самсунг А-30 загварын гар утас нь 350 000 үнэлгээтэй гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариУлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 08-нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, тус ялыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүрэн биелүүлж дууссан гэжээ. (хэргийн 93 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Г.Ч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 23 цаг 50 минутын орчимд төмөр замын Түнх өртөөний зорчигчийн танхимаас хохирогч Ц.Солонгын 350 000 төгрөгийн үнэтэй “Самсунг А-30” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нуУаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.С, Б.Отгонбямба, гэрч М.М, Э.Төгөлдөр, Н.У, Т.Д нарын мэдүүлэг, 2020 оны 2 дугаар сарын 21-ний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Чт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нуУаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариУлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариУлага оногдуулахдаа хулгай хийсэн гар утсыг хохирогчид биет байдлаар нь бУаан өгч хохиролгүй болгосон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариУлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ч нь мөрдөн байцаалтын явцад Самсунг А-30 маркийн гар утсыг хохирогч Ц.Сд хүлээлгэн өгч, хохиролгүй болгосон, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нуУаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Чийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Ч 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН