Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00725

 

    2017 оны 03 сарын 16 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00725

            Улаанбаатар хот

       

   

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер стоуне хотхон 26а-512 тоотод оршин суух, Уржин овогт Доржзовдын Болормаа /РД-ЗЮ84071701/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 4-2-5 тоотод оршин суух, Журт овогт Болоожийн Пүрэвсүрэн /РД-ЙС86052222/-д холбогдуулан гаргасан,

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,059,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Б.Пүрэвсүрэнд 20,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлсэн ч хугацаандаа төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул хугацааг 2 сараар сунгаж, 5 хувийн хүү тооцохоор тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дахин гэрээ байгуулсан.

Гэвч зээлдэгч төлөх ёстой төлбөрөөс 3,800,000 төгрөгийг төлж, үлдэх 16,200,000 төгрөгийг төлөөгүй тул 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бичгээр хэлцэл хийн 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 16,200,000 төгрөгийг зээлийн хүү болох 3,000,000 төгрөг, нийт 19,200,000 төгрөгийн хамт төлөхөөр болсон.

Мөн энэ үүргээ биелүүлээгүй тул дахин 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 19,200,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай буцаан төлөхөөр тохиролцсон.

Хариуцагч үндсэн зээл болон хүү 20,064,000 төгрөг төлөх ёстойгоос 15,000,000 төгрөг төлсөн ба үлдэх 5,064,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр 5,064,000 төгрөг, гэрээний 3.4-т зааснаар 394 хоногийн алданги 1,995,216 төгрөг  нийт 7,059,216 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Пүрэвсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2 хувааж 3 дугаар сард 3,500,000 төгрөг, 4 дүгээр сард 3,559,216 төгрөг төлж барагдуулна гэсэн тайлбар ирүүлсэн байна.

Хариуцагч хугацаандаа төлбөрөө бүрэн барагдуулахгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг шийдвэрт тусгуулан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Болормаагийн нэхэмжилсэн 7,059,216 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь зөвшөөрч байгаа ба 3,500,000 төгрөгийг нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдсэн 3,559,216 төгрөгийг мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид эргүүлэн төлнө гэжээ.

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                  

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Болормаа нь хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,059,216 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Пүрэвсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,059,216 /долоон сая тавин есөн мянга хоёр зуун арван зургаан/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэх 3,559,216 /гурван сая таван зуун тавин есөн мянга хоёр зуун арван зургаан/ мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Д.Болормаад төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал, хариуцагч талын төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Болормаагийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,897,46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 63,948 төгрөг, хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс 63,948 төгрөгийг тус тус гаргуулан Д.Болормаад буцаан олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д.Болормаагийн нэхэмжлэлтэй, Б.Пүрэвсүрэнд холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн, нэхэмжлэлийн шаардлага болох шаардлага болох 7,059,216 /долоон сая тавин есөн мянга хоёр зуун арван зургаан/ төгрөгөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг, мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3,559,216 /гурван сая таван зуун тавин есөн мянга хоёр зуун арван зургаан/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.Болормаад төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,897,46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 63,948 төгрөг, хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс 63,948 төгрөгийг тус тус гаргуулан Д.Болормаад буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                

                                       ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД