| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00878/И |
| Дугаар | 102/ШШ2017/00724 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/00724
2017 оны 03 сарын 16 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00724 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, өөрийн байранд оршин байгаа “Капитрон банк” ХХК /РД-2677377/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамж, 9б байр, 9 тоотод оршин суух, Алаг адуу овогт Готовын Жанчив /РД-ЦЗ74121775/-д холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,701,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Жанчив нь Капитрон банктай 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3008-2016/02 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 59,500,000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай авсан.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улсын бүртгэлийн Ү-2205017627 тоот дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9б байрны 69 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
Гэтэл зээлдэгч Г.Жанчив нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан учир тус банк нь үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан.
Гэвч тус банкны шаардлагыг болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч Г.Жанчивтай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3008-2016/02 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцлуулж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу үндсэн зээл 59,499,351 төгрөг, зээлийн хүү 8,146,664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,372 төгрөг, нийт 67,701,387 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн зээлдэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Жанчив шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Капитрон банкны нэхэмжилсэн 67,701387 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг төлж барагдуулна.
Хэрэв төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч Г.Жанчиваас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,701,387 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүсч шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Жанчив нь нэхэмжлэлийн шаардлага болох 67,701,387 /жаран долоон сая долоон зуун нэг мянга гурван зуун наян долоон/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205017627 тоот дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9б байрны 69 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн байна.
Хэрэгт авагдсан баримтаас харахад барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9б байрны 69 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь Г.Нармандах, Г.Жанчив нарын өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд Г.Нармандах нь хариуцагч Г.Жанчивыг Капитрон банкны нэхэмжилсэн зээл, зээлийн хүүг төлж барагдуулахгүй бол барьцааны орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ /26 дугаар хуудас/
Иймээс шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Жанчивын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 248,228 төгрөг, хариуцагчаас 248,228 төгрөгийг тус тус гаргуулан “Капитрон банк” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Жанчивт холбогдох иргэний хэргийн хариуцагч Г.Жанчивын, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,701,387 /жаран долоон сая долоон зуун нэг мянга гурван зуун наян долоон/ төгрөг төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205017627 тоот дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9б байрны 69 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 248,228 төгрөг, хариуцагчаас 248,228 төгрөгийг тус тус гаргуулан “Капитрон банк” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД