Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 907

 

 

 

 

 

 

 

 

2020           10           14                                        2020/ШЦТ/ 907

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

хохирогч: А.З,

шүүгдэгч: О.Т,

шүүгдэгч: Г.Тэ,

шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос

Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар

Тэ, Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005 0147 31330 дугаар, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гоё бууз” үйлдвэрт ажилладаг, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, ээж, эгч, эмээгийн хамт Т.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн төр захиргааны авто баазад туслах ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 119 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 938 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн Тэ.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнх гал төвд зөөгч ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, эхийн хамт суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, н Д.

 

  Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн орчимд мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Э.Мөнх-Эрдэнийн хажуугаар өнгөрөхдөө мөрлөж гарсаны хариуд Э.Мөэс “янханы хүүхдүүдээ” гэж хэл амаар доромжлон маргаан үүсгэхэд харилцан заамдалцан улмаар бие рүү нь цохиж зодох явцад хамт явсан найз М.Б тэднийг салгасан боловч мөн хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадаа дахин тааралдаж “янханы хүүхэд” гэж хэлсэн залуу мөн байна гэж дахин маргаан үүсгэж улмаар харилцан зодолдохоор Э.Мөэс дайрах үедээ хүч алдан газар унах үед дээр нь гарч нүүр рүү нь алгадах, бие рүү нь цохих зэргээр “дагз духны үстэй хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын баруун хэсэгт цус хуралт, 2 шүдний эмтрэл, зүүн мөр, цээжний баруун хэсэг, зүүн бугалгад цус хуралт, баруун зүүн тохой, зүүн шуу, баруун ташаанд зулгаралт, баруун гарын долоовор хуруу, зүүн өвдөгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

   Шүүгдэгч Г.Тэ нь Б.Дтой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна иргэн А.Зг “найз Г.Мөнгыг өшиглөлөө” гэх шалтгаанаар Б.Д нь үснээс нь татаж  унаган чирсэн, “2 удаа алгадлаа” гэж Г.Тэ нь А.Згийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

  Шүүгдэгч Б.Д нь Г.Тэтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна иргэн А.Зг “2 удаа алгадлаа” гэж Г.Тэ нь А.Згийн нүүрэн нүүрэн тус газар нь цохиж, “найз Г.Мөнгыг өшиглөлөө” гэх шатлтгаанаар Б.Д нь үснээс нь татаж унаган чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал,цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Т мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед хохирогч Э.Мө согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, намайг янхны хүүхэд гэх зэргээр хэл амаар доромжилсоноос болж түүнтэй маргасан. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Г.Тэ мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйх гэсэн боловч холбогдож чадаагүй. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.Д мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч А.Зд 300 000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- А.З мэдүүлэхдээ:

Эмчилгээний хийлгэсэнтэй холбоотой 398 710 төгрөг, мөн 20 хоногийн хугацаанд ажлаа хийгээгүйтэй холбоотой зардалд нийт 1 200 000 төгрөг нэхэмлжилсэн. Үүнээс 300 000 төгрөгийг авсан. Одоо миний биеийн байдал хэвийн болсон. Нэхэмжилсэн мөнгөө авчихвал гомдол санал байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Э.Мө мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед ажлаасаа тараад эхнэр Зг тосож аваад гэр рүүгээ харих гээд арктай шар байрны аркаар гараад явж байтал хажуугаар 7-8 хүүхэд зөрж өнгөрсөн. Гэтэл нэг хүүхэд нь намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би эргээд хартал “юугаа харсан юм” гэж над руу хэлсэн. Тэгээд нэг хүүхэд нь ирээд намайг цохисон. Мөн манай эхнэр рүү дайрсан бөгөөд би өөрийн биеэ болон эхнэрээ хамгаалахын тулд тэр хүүхдүүдийг эсэргүүцэж зодолдсон. Тэгээд 20 дугаар сургуулийн гадна талд зодуулчихаад гэр рүүгээ явж байтал гэрийн хажуугаар сааданд нөгөө хүүхдүүд араас ирээд дахиад намайг болон миний эхнэрийг зодсон. Удалгүй цагдаа ирээд тэр хүүхдүүдийн нэгийг аваад явсан. Би эхнэрийгээ очиж авах гээд ресторанд ороход найзых нь төрсөн өдөр болж байсан учир гурван хундага архи уусан байсан. Цагаан малгайтай залуу миний нүүр рүү цохиод би газар унаад нүүрээ хамгаалахаар гараараа дарсан гэтэл дээрээс дэвсэж өшиглөсөн. Хэдэн хүн намайг дэвсэж өшиглөснийг мэдэхгүй. Тэр үед хоёр эмэгтэй хүн ирж намайг зодож байсан хүнийг холдуулах шиг болсон. Тэгээд намайг эхнэртэй хамт таксинд суулгасан. Хоёр нь манай эхнэрийг цааш нь аваад явсан. Тэгтэл намайг 20 дугаар сургуулийн гадна зоддог цагаан малгайтай залуу над дээр ирээд “чи ямар овоо пизда вэ” гээд цохиход би газар унасан. Тэгээд дээр гарчихаад намайг цохиж зодсон, мөн намайг газар чирсэн. Зарим нь ирээд намайг өшиглөөд байсан. Гэхдээ би хэн хэн өшиглөж байгааг мэдээгүй. Намайг анх зодсон цагаан малгайтай залуу болон хамт байсан найзууд нь энэ гэмтлийг учруулсан. Гэхдээ хамт байсан найзуудаас нь хэн хэн нь намайг унасан байхад дээрээс дэвсэж зодсоныг мэдэхгүй байна. Манай эхнэр Зг Дашка гээд залуу, бас “бүдүүнээ” гээд дуудаад байсан хоёр залуу зодсон. Гомдолтой байна гарсан хохирлоо бүгдийг нь барагдуулмаар байна. Би эмчилгээ хийлгэсэн 300 000 төгрөг, мөн зодуулчихаад ажилдаа явж чадаагүй үеийн цалин болох 500 000 төгрөг, нийт 800 000 төгрөг нэхэмжлэх болно гэжээ.  (хэргийн 34-36, 47-48 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- А.Мөн мэдүүлэхдээ:

Жтай 4 дүгээр байрны саравчинд пиво уугаад сууж байтал Д бид хоёр руу залгаад хүрээд ирсэн. Тэгээд бид гурав нөгөө хэд дээрээ очъё гээд Д хэнтэй ярьсныг мэдэхгүй байна, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны хажуугийн саравчинд очтол нэг залуу цээж нүцгэн хувцсаа тайлчихсан зогсож байсан. Харанхуй байсан учир хэн хэрэлдээд байгааг анзаараагүй зогсож байтал Т араас ирээд тэр шалдалчихсан залууг хараад “энэ намайг янханы хүүхэд байна гэсэн залуу байна” гээд шууд тэр залуу дээр очсон. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад Т тэр залуутай нэг нэгээрээ зодолдохоор болоод хоорондоо зодолдсон. Яг зодоон эхлэхийн өмнө тэр залуугийн эхнэр нь бололтой эмэгтэй манай найзуудыг доромжлоод байсан. Тэгэхээр нь би эхнэр дээр нь очоод “би салгачихна, зүгээр цаанаа байж бай” гээд тэр эмэгтэйг аль болох холдуулсан. Тэгээд эргээд хартал тэр залуугийн дээр Т гарчихсан алгадаж байсан. Би тэгэхээр нь Тг болиулах гэсэн боловч Т салж өгөхгүй байсан. Тэгээд эргээд хартал нөгөө эхнэр нь бололтой эмэгтэйг Д үсдээд газар унагаасан байсан. Т тэр хоёрыг орхиод би эргэж очоод Доос эмэгтэйг салгаж аваад холдуулсан. Тэгтэл нөгөө эмэгтэй манай найзуудыг хэл амаар доромжлоод дайраад байсан. Яг энэ үед Тэ миний хажууд зогсож байсан. Нөгөө эмэгтэй Тэтэй хэрүүл хийгээд байсан. Тэгсэнээ Тэг хоёр удаа алгадсан чинь Тэ тэр эмэгтэйгийн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь Тэг “боль, Тг аваад явъя” гээд явцгаасан. Би оролцоогүй зөвхөн хэрүүл маргааныг салгасан. Тэр хоёр хүн хоёулаа архи согтyуруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нилээн согтуу байсан. Манай найзуудаас Д, Т хоёр нилээн согтуу байсан. Хангай, Ж, Б бид дөрөв зодоонд оролцоогүй гэжээ. (хэргийн 52-53 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Ж мэдүүлэхэхдээ:

Мөн бид хоёр Ханбүргэдэй төвийн 4 дүгээр байрны саравчинд ууж байтал Д бид хоёр дээр ирсэн. Тэгээд бид гурав 4 дүгээр хорооны урд талын саравчинд очиход Тэ нэг залуутай муудалцаад зогсож байсан. Тэгээд Мөн бид хоёр Тэг болиулсан. Тэгтэл Т ирээд нөгөө залууг “энэ залуу сая намайг янханы хүүхэд” гэсэн залуу мөн байна гээд нөгөө залуутай маргалдаад зодолдсон. Тг тэр залуу цохих гэсэн боловч оноогүй. Т цохилтоос нь бултаад гаргасан. Тэр залуу Тг цохих гэж байсан эрчээрээ өөрөө газар унасан байхад нь Т дээр нь гарч нүүр рүү нь алгадсан. Тэгтэл нөгөө залуу доор нь орчихоод “чи янханы хүүхэд ш дээ” гээд орилоод байсан. Энэ үед тэр залуугийн эхнэр нь бололтой эмэгтэй Хангай эд нарыг өшиглөөд байхаар нь би эхнэр дээр нь очоод “за би эд нарыг болиулъя” гэж хэлсэн. Тэгээд би очоод нөгөө залууг газраас босгож байтал цагдаа ирсэн. Цагдаа ирээд намайг аваад явсан. Зодоонд би оролцоогүй зөвхөн хэрүүл маргааныг салгасан. Т эрэгтэйтэй нь зодолдсон. Тг би салгаж байх хооронд миний ард тэр эмэгтэйг нь Тэ цохисон гэсэн. Гэхдээ би цохихыг нь хараагүй. Д нилээн согтyу байсан. Манай найзууд болон тэр эрэгтэй, эмэгтэй хоёр бас согтyу байсан гэжээ. (хэргийн 55 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнг мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд "Богд-Ар"-ын байрны ойролцоо найзууд болох Т, Б, Ж, Мөн, Тэ, Д нартай уулзсан. Бид хэд байрны гадаа сааданд 1 шил архи, 2 том савтай пиво уусан. Архи ууж байгаад оройны 21 цагийн орчимд 20 дугаар сурryулийн хажууд очоод тэнд байж байтал Ж, Мөн нар хүнтэй уулзана гээд явсан. Д, Тэ хоёр хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон, Б, Т бид ryрав үлдсэн байсан. Бид ryрав байж байгаад Ж, Мөн хоёр руу очих гэж алхаж явахад 20 дугаар сурryулийн урд нэг эрэгтэй хүн гартаа тоосго барьчихсан зогсож байсан. Бид нар хажуугаар нь өнгөртөл тэр залуу “янханы хүүхдүүдээ” гэж бид нарт хандаж хэлсэн. Тэгтэл Т уурлаад очих гэхээр нь би “очиж яах юм бэ” гээд болиулсан. Тэгтэл нөгөө залуу араас орилоод бид нарыг доромжлоод байсан. Тэгтэл Т очоод тэр залууг цохисон. Тэгсэн тэр залуу газар унасан байхад Б очоод өшиглөсөн ба гутал нь сугараад унахад би Бат-Эрдэнийн гутлыг газраас авах гэтэл миний хойноос хамт явсан эмэгтэй нь өшиглөсөн. Тэгээд Бат-Эрдэнийн гутлыг аваад бид гурав тэр хоёр хүнээс салаад Баянгол дуургийн 4 дүгээр хорооны хажуугийн саравчинд очиход Тэ тэнд ганцаараа байсан. Тэгтэл нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд манай найз Тэтэй маргалдсан. Тэгснээ нөгөө залуу Тг харснаа “энэ янханы хүүхэд байна” гэсэн. Тэгээд дахиад Т нөгөө залуутай зодолдохоор болоод зодолдсон. Тэр хоёрыг зодолдож байхад хамт явсан эмэгтэй нь Тэг цохисон. Гэхдээ би тэр эмэгтэйг яагаад Тэг цохисныг мэдээгүй. Тэгээд байж байтал цагдаа ирлээ гэхээр нь бид нар зугтаагаад явсан. Зодоонд би оролцоогүй. Б тэр залуугийн бөөр гэдэс хавьцаа нь өшиглөсөн. Тгээс өөр хүн зодолдоогүй. Би дунд зэргийн согтолттой байсан. Тэр хоёр хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эрэгтэй нь нилээн согтуу, бараг тасарсан байсан. Эмэгтэй нь дунд зэргийн согтолттой шиг харагдсан. Намайг манай найзууд болон гэр бүлийнхэн Хангай гэж дууддаг гэжээ. (хэргийн 57-58 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- М.Б мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 18 цаг өнгөрч байхад найзуудтайгаа “Богд-ар” хороололд уулзсан. Найзуудтайгаа уулзаад бид нар 1а байрны хажуугийн сааданд суунгаа архи, пиво уусан. Архи, пиво ууж дуусчихаад 20 дугаар сургуулийн хажууд очоод гадаа пиво ууж суусан. Юм яриад сууж байтал гэнэт Т, Хангай бид гурав үлдсэн байсан. Тэгээд бид 3 явсан найзуудтайгаа утсаар яриад уулзах гээд алхаж явтал 20 дугаар сургуулийн ойролцоо дээгүүрээ хувцасгүй нэг согтуу залуу бид нарыг “янханы хүүхдүүд” гэж доромжилсон. Тэр залуутай Т маргалдаад, зууралдаад харилцан цохилцсон. Т тэр залуутай зодолдохоор нь би очоод Тг салгаж авсан, тэр залуу газар уначихаад орилоод байхаар нь бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би тэр залууг таксинд суулгаад одоо ингээд явчих гэж гуйж байгаад цаашаа явсан. Тэгээд бид гурав 4 дүгээр хорооны хажуугийн саравчинд ирэхэд нөгөө залуу тэнд яаж ирснийг нь мэдэхгүй, манай найз Тэтэй маргалдаж байсан. Бид гурав яваад очиход Т наадах чинь намайг “янханы хүүхэд” гэсэн залуу байна, одоо би нэгээрээ зодолдъё гээд тэр залуутай нэг, нэгээрээ зодолдсон. Тэгээд Т тэр залууг зодсон. Нөгөө залуу газар уначихсан байхад Т дээр нь гарчихсан алгадаж байсан. Би очоод Тг салгаад аваад явсан. Тэр хоёр хоорондоо харилцан зодолдсон учир анзаараагүй. 20 дугаар сурryулийн урд зодоон болоход тэр эмэгтэйд хэн ч гар хүрээгүй. Харин 4 дүгээр хорооны гадна зодоон болох үеэр Тэ тэр эмэгтэйг цохисон. Гэхдээ би цохихыг нь хараагүй, тэр эмэгтэйг газар унасан байхыг харсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Гэхдээ болсон зүйлийг бүгдийг нь санаж байгаа. Зарим үйл явдлыг хараагүй байж магадгүй. Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоёулаа тасарсан байх шиг байсан ба нилээн согтуу байсан гэжээ. (хэргийн 60-61 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4835 тоот дүгнэлтэд:

1. А.Згийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. А.Згийн биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, баруун зүүн бугалгад цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

7. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 67-68 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4836 дугаартай дүгнэлтэд:

1.2. Э.Мөнх-Эрдэнийн биед дагз, духны үстэй хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын баруун хэсэгт цус хуралт, 2 шүдний эмтрэл, зүүн мөр, цээжний баруун хэсэг, зүүн бугалгад цус хуралт, баруун зүүн тохой, зүүн шуу, баруун ташаанд зулгаралт, баруун гарын долоовор хуруу, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 74-76 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт материалаар хийсэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 700 дугаартай дүгнэлтэд:

1. А.З биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. 

3. Урьд гарагасан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно.

4. зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал гэмтэл нь тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шанаанд зуларалт, баруун зүүн бугалгад цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. (хэргийн 86-88 дугаар хуудас) гэжээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

   Г.Тэ нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 938 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 135 дугаар хуудас)

 

   Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

О.Т эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 109 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

   Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 122 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн орчимд “янханы хүүхдүүд” гэж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар хохирогч Э.Мөнх-Эрдэнийг зодож, дагз духны үстэй хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын баруун хэсэгт цус хуралт, 2 шүдний эмтрэл, зүүн мөр, цээжний баруун хэсэг, зүүн бугалгад цус хуралт, баруун зүүн тохой, зүүн шуу, баруун ташаанд зулгаралт, баруун гарын долоовор хуруу, зүүн өвдөгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Г.Тэ нь Б.Дтой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна хохирогч А.Зг “найз Г.Мөнгыг өшиглөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 шүүгдэгч Б.Д нь Г.Тэтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна хохирогч А.Зг үснээс нь татаж унаган чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал,цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Мө, А.З, гэрч А.Мөн, Д.Ж, Г.Мөнг, М.Б, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4835, 4836, 700 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокуророос Бэсүд овогт Орхоны Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар

Халтай овогт Ганчимэгийн Тэ, Түмэнгийнхэн овогт Бэхбатын Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч О.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Тэ, Б.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Мө нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 800 000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч О.Т хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн,

хохирогч А.З нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 1 200 000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Г.Тэ, Б.Д нар хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна.

Шүүгдэгч Б.Д нь мөрдөн байцаалтад хохирогч А.Зд 300 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ.

 

Иймд О.Тгээс 800 000 төгрөг гаргуулж хохирогч Э.Мөд,

Г.Тэгээс 600 000 төгрөг гаргуулж А.Зд,

Б.Доос 300 000 төгрөг гаргуулж А.Зд тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Тэ нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 938 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүрэн биелүүлж дууссан байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Тэг бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Дыг бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Тг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Дыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний 950 000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Г.Тэг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг О.Т, Б.Д нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Т, Б.Д нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Тэ 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар О.Тгээс 800 000 төгрөг гаргуулж хохирогч Э.Мөд,

Г.Тэгээс 600 000 төгрөг гаргуулж А.Зд,

Б.Доос 300 000 төгрөг гаргуулж А.Зд тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Т, Г.Тэ, Б.Д нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т, Г.Тэ, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН