Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00722

 

    2017 оны 03 сарын 16 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00722

            Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, МТ байранд оршин байгаа “МТ Сайншанд” ХХК /РД-2616734/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж, Эндлесс төв, 5 дугаар давхар 505 тоотод оршин байгаа “Тэзү” ХХК /РД-5665388/-д холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 62,898,264 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МТ Сайншанд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Тэзү” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай 12/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3.2-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг бараа худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор “МТ Сайншанд” ХХК-ийн Хаан банкин дахь 5360099525 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэл 38,352,600 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3.3-т зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 38,352,600 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 19,176,300 төгрөг, мөн гэрээний 5.2-т төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй гэж заасан тул 38,352,600 төгрөгийн 7 сарын хүү болох 5,369,364 төгрөг, нийт 62,898,264 төгрөг болж байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 13/16 тоот барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээний зүйл болох Ү-2204081180 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 62,898,264 төгрөгийг “Тэзү” ХХК-иас гаргуулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.  

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “МТ Сайншанд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан үндсэн төлбөр болох 38,352,600 төгрөг, түүний 7 сарын хүү 5,369,394 төгрөг, алданги 19,176,300 төгрөг, нийт 62,898,294 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 19,176,300 төгрөгийн 18,409,248 төгрөгөөс татгалзан, нийт 44,489,016 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч “Тэзү” ХХК төлөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулав.

Төлбөрийг харилцан тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан албадан гүйцэтгүүлэх болно гэжээ.  

 

            Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “МТ Сайншанд” ХХК нь хариуцагч “Тэзү” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 62,898,294 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 62,898,294 /жаран хоёр сая найман зуун ерэн найман мянга хоёр зуун ерэн дөрвөн/ төгрөгийн 18,409,248 /арван найман сая дөрвөн зуун есөн мянга хоёр зуун дөчин найман/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 44,489,016 /дөчин дөрвөн сая дөрвөн зуун наян есөн мянга арван зургаан/ төгрөгийг хариуцагч “Тэзү” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч "МТ Сайншанд" ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.   

Нэхэмжлэгч “МТ Сайншанд” ХХК нь Г.Энхжавхланд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд хариуцагч “Тэзү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нандинцог нь тус компанийн үүсгэн байгуулагч байх тул тэдгээрийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд гэж үзсэн болно.

Иймээс зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 472,441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 236,220 төгрөг, хариуцагч “Тэзү” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 236,220 төгрөгийг тус тус гаргуулан “МТ Сайншанд” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.”МТ Сайншанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Тэзү” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 62,898,264 /жаран хоёр сая найман зуун ерэн найман мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийн 18,409,248 /арван найман сая дөрвөн зуун есөн мянга хоёр зуун дөчин найман/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Тэзү” ХХК нь үлдэх 44,489,016 /дөчин дөрвөн сая дөрвөн зуун наян есөн мянга арван зургаан/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “МТ Сайншанд” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 472,441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 236,220 төгрөг, хариуцагч “Тэзү” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 236,220 төгрөгийг тус тус гаргуулан “МТ Сайншанд” ХХК-д буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

                                     

ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД