Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 921

 

 

 

 

 

 

 

 

2020         10            21                                          921

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

улсын яллагч: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч: Н.У, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /1703/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ут холбогдох эрүүгийн 1905 00637 0346 дугаар, 4 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт У.

 

Шүүгдэгч Н.У нь У.Алтангэрэлтэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Такара” зочид буудлын орчим иргэн А.Эы 27-81 УНЯ улсын дугаартай автомашинд түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, LGV-10, Самсунг нөт эйдж /Samsung note edge/ загварын 2 ширхэг гар утас, Aser загварын зөөврийн компьютер болон 120 000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.Астэй маргалдан, улмаар цээж хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Н.У нь А.Хишигбилэгтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.Аын түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Б.Аын Хаан банкны картыг АТМ-д уншуулж, 8 удаагийн гүйлгээгээр 4 560 000 төгрөгийг авч, хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.У мэдүүлэхдээ:

Би найз нөхөдтэйгээ нийлж явахдаа энэ гэмт хэргүүдийг үйлдсэн. Хохирогч Эы комьпютер, гар утсыг Алтангэрэл аваад зарсан. Хохирогч Аын картанд байсан 4 000 000 төгрөгийг Хишигбилэг бид 2 авч, мөнгийг хуваан авч, гадуур явж, ууж, идэж үрээд дуусгасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Амьдралын боломж тааруу тул яг одоо хохирлыг төлж чадахгүй байна. Ажил хийж, хохирлыг төлж барагдуулна. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Э мэдүүлэхдээ:

Надаас Samsung note-4 edge загварын гар утас 1 ширхэг, LG V-10 загварын гар утас 1 ширхэг, Асер загварын зөөврийн компьютер 1 ширхэг, миний хаан банкны 5077373035 дугаарын данснаас 80 000 төгрөг, бэлэн 40 000 төгрөг авсан. Зарын сайтаас “санхүү авна” гэсэн зарын дагуу залгасан. Тэгээд уулзаад “Такара” нэртэй буудлын 202 тоот өрөөнд орсон. Орондоо ороод хувцасаа тайлаад хэвтэж байтал хүн хаалга тогшсон. Нөгөө эмэгтэй шууд боссоноо очоод, хаалга онгойлгосон. Тэгсэн чинь цаанаас нь 2 залуу, буудлын ресепшний хамт ороод ирсэн. Тэгснээ надад хандаад сүүлд нэрийг нь мэдсэн Алтангэрэл гэх залуу “чи муу одоо хэн бэ, дүү гэрээс гараад олон хоног алга болсон, чи яахлаараа авч явдаг юм бэ” гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйг Алтангэрэл нь “чи хувцасаа өмсөөд, гарч бай” гэсэн чинь хувцасаа өмсөөд гарсан. У араас нь гараад явсан. Алтангэрэл намайг “чи муу яасан овоо гар бэ” гэж хэлээд нүүр рүү нэг удаа алгадсан. Би харин өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Буудлаас гараад Алтангэрэл “чи машинтай биздээ” гэхээр нь “тийм ээ” гэж хэлсэн. Машинд чинь очоод сууя гэж хэлсэн. Очоод миний машинд сууж байтал хэсэг хугацааны дараа У нь тэр хавиар Алтангэрэл бид хоёрыг хайгаад яваад байхаар нь Алтангэрэл “гэрлээ анивчуулаад наадхаа дуудчих” гэхээр нь би гэрлээ анивчуулсан чинь хүрч ирээд “Алтангэрэл байна уу” гэж хэлсэн. Би “байна” гэсэн чинь арын суудалд ороод суусан. У буухдаа миний арын суудалд байсан зөөврийн компьютерийг аваад буух гээд байхаар нь би өгөхгүй гээд булаацалдаад Уыг буцаагаад машинд суулгасан. Алтангэрэл “хөдөлчих, манай ээж ирсэн байна” гэхээр нь хөдлөөд хэсэг явж байгаад зогссон чинь У нь буугаад, үлдчихсэн. Алтангэрэл надаас баахан юм шалгааж асуусаар байгаад миний анхаарлыг сарниулаад Уыг машинаас буулгасан. Би эргээд харсан чинь арын суудал дээр байсан зөөврийн компьютер алга байсан. Алтангэрэл нь намайг буудалд байхдаа нэг удаа нүүр рүү гараа алгадсанаас өөр цохиж зодоогүй. Алтангэрэл, У хоёроос өөр хүн байгаагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтаст хэрэг, 26-32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Ү мэдүүлэхдээ:

...Хаалга онгойлгосон чинь цаана нь Алтангэрэл, У хоёр зогсож байсан. Би яах гэж байгаа эсэхийг нь асуух гэтэл Алтангэрэл шууд түрээд ороод ирснээ нөгөө надтай хамт хэвтэж байсан залууг “чи яахлаараа манай дүүг хэд хоногоор авч явдаг юм бэ, манай аав, ээж дүүг хайгаад өчнөөн хонолоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи одоо юу гээд балайраад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би уурлаад “Аагий гараач ээ, дандаа ингэж асуудал гаргаж байх юм, хэн чамайг орж ир гэж хэлсэн юм, өөрийгөө мэдэж байна” гэж уурласан. Би гарч яваад шууд зам дээр гараад такси бариад салаад яваад өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 39-40 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Д мэдүүлэхдээ:

...буудлын гадаа очоод Ү “энд манай найз ирчихсэн байна, гялс уулзаадахъя” гэж хэлээд машинаас буугаад өөр нэг машин руу ороод суучихсан. Тэнд хэсэг сууж байснаа машинаас буугаад буудал руу яваад орчихсон. Ороод жаахан удаад байхаар нь таксины жолооч ах “би ингэж удаан хүлээж чадахгүй, явмаар байна” гээд уурлаад байхаар нь Алтангэрэл, Ут “саяны Үүрээтэй хамт буудал руу ордог залуу хуучин манай найз байсан таньдаг залуу байна, хоёулаа ороод уулзаадахъя” гээд гуйсаар байгаад дагуулаад буусан. Удалгүй Ү буудлаас нилээд ууртай гарч ирээд шууд зам дээр очоод такси бариад, суугаад, яваад өгсөн. Араас нь У, Алтангэрэл хоёр нэг залуутай хамт гарч ирээд машинд нь суусан. Дараа нь У буугаад бэлэн мөнгөний машинаас мөнгө авах шиг болсон. Тэгснээ буцаж очоод машинд суух гэтэл нөгөө машин хөдлөөд байраа өөрчлөөд жаахан цаана очоод зогссон. Тэгээд Алтангэрэл нэг зөөврийн компьютер барьчихсан буугаад ирсэн. Юун зөөврийн компьютер бэ гэсэн чинь найзаасаа түр гуйгаад авчихлаа гэж ярьж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 41-42 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Ас мэдүүлэхдээ:

...би дундуур нь ороод салгасан чинь намайг цохих гэж байна гэж бодсон юм уу намайг дугтараад, цээж рүү нэг юмаар хатгах шиг болсон. Би тухайн үед хутгалуулсанаа мэдээгүй, манай найзуудаас нэг нь наад залуу чинь хутгатай байна шүү гэхээр нь бид нар бүгд зугтаагаад явсан. Миний цээжний зүүн хэсэгт сүүлд нэрийг нь сонссон У гэдэг залуу хутгалсан. Тэр залуу цагаан цамцтай, барзгар царайтай залуу байсан. Намайг эхлээд толгой руу нэг удаа цохисон гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 98-99 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Л мэдүүлэхдээ:

...үл таних 3 залуу ирээд та нарын зодооныг бид нар салгасан шүү гэж хэлээд бид нар хорооллын халаасны хулгайч нар шүү гээд томороод хэл амаар доромжлоод, өдөөд байсан. Тэр үед Олзбат нэг залуутай маргалдаж байгаад барилцаад авсан. Тэр үед нэг үл таних залуу дээгүүрэх хувцасаа тайлаад дайраад эхэлсэн. Тэр залуу гартаа хутга барьчихсан байсан бөгөөд миний араас хөөгөөд байсан. Тэгээд би зугтаад нилээн хол гүйж байгаад эргээд хартал нөгөө залуу байхгүй байсан. Тэгэхээр нь найзууд дээрээ очьё гээд буцаж очтол манай хэд байхгүй харин замын хойд талд зогсож байсан. Би яваад очтол Ас нуруундаа хутгалуулчихсан, манай найзууд түргэн дуудчихсан гээд байж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 102 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.А мэдүүлэхдээ:

...би баарны хамгаалагч нар дээр очиж уулзаад хамгийн ойрхон бэлэн мөнгөний машин дээр очоод картнаас мөнгө авсан байх гэж бодоод Номин их дэлгүүрийн бэлэн мөнгөний машины тэр хавиар яваад бичиг баримтуудаа хайгаад үзсэн чинь хогийн саван дотор миний түрүүвч, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны карт бүгд байсан. Хаан банкны миний данснаас 4 560 000 төгрөг авсан байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 169 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Б мэдүүлэхдээ:

А газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би аваад гарах гээд ах дээр очоод байж байсан чинь үүдний хавиас нэг залуу ирээд би хамгаалагч гээд ахыг цуг өргөлцөж гараад ах, бид хоёр таксинд суугаад А ахын гэрийн гадна ирээд ах таксины мөнгөө өгөх гэсэн чинь А ахын түрийвч, утас байхгүй байна гэхээр нь такситайгаа буцаад бааранд ирэхэд цуг явсан Тэмүүжин баарны үүдэнд зогсож байсан. Гансүх баарнаас хүмүүстэй муудалцаад гараад ирэхээр нь тэр хоёроос ахын түрийвч хаана байна гэсэн чинь бид хоёр мэдэхгүй гэсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 171 дүгээр хуудас)

 

2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хэрэг гарсан газар нь Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ертөнцийн зүгээр баруун тийш харсан 4 орцтой 12 давхар хуучны угсармал байрны ертөнцийн зүгээр хойд талын шороон талбай дээр 27-81 УНЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн ЭСМ5 маркийн автомашиныг ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж байрлуулсан байх ба уг автомашины ертөнцийн зүгээр хойд талд нь дуудлага өгсөн иргэн Б.Э нь бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, үзлэгт хавсаргав гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 8-9 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн материалаар хийсэн 12333 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Асийн биед цээжний зүүн хэсгийн гүн хутгалагдсан шарх, арьсан доорх хий хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 58 дугаар хуудас)

 

 “Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хадлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 930 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 45 дугаар хуудас)

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 718/022 дугаартай үнэлгээний дүгнэлтэд:

Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 1 500 000 төгрөгөөр тогтов гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 440 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Эрүүгийн харицулага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.У эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 113 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.У нь У.Алтангэрэлтэй бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Такара” зочид буудлын орчим хохирогч А.Эы 27-81 УНЯ улсын дугаарын автомашин дотор түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, LGV-10, Самсунг нөт эйдж /Samsung note edge/ загварын 2 ширхэг гар утас, Aser загварын зөөврийн компьютер болон 120 000 төгрөгийг дээрэмдэн авч, бусдад нийт 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Б.Астэй маргалдан, улмаар цээж хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Н.У нь А.Хишигбилэгтэй бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч  Б.Аын түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүний Хаан банкны картыг АТМ-д уншуулж, 8 удаагийн гүйлгээгээр 4 560 000 төгрөгийг авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Э, Б.Ас, Б.А, гэрч Н.Ү, Т.Д, С.Лхагвасүрсэн, Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12333 дугаар дүгнэлт, “Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 22, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 718/022 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Иймд шүүгдэгчийг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.Э хохирол нэхэмжлээгүй, хохирогч А.Ас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын талаар нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй тул түүний шүүх эмнэлэгт үзүүлэхэд төлсөн 8 000 төгрөгийг, Н.У нь А.Хишигбилэгтэй бүлэглэн Б.Ат 4 560 000 төгрөгийн хохирол учруулсан тул уг хохирлын 50% буюу 2 280 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч А.Ас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Н.Ут ял оногдууллаа. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Н.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийн /3 сар/ хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шүүх тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Н.Уын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 153 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоног, нийт 187 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Уыг бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Н.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих, 

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Н.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийн /3 сар/ хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын /гурван жил есөн сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Ут оногдуулсан 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Уын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 153 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоног, нийт 187 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Уаас 8 000 төгрөг гаргуулж хохирогч А.Аст,

 2 280 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ат тус тус олгосугай.

 

7. Хохирогч А.Ас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ут цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ОЮУН