Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/00698

 

2017 оны 03 сарын 14 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00698

                 Улаанбаатар хот

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 4а байр, 22 тоотод оршин суух, Хар сүрэг овогт Бадамдоржийн Сэлэнгэмаа /РД-ТЖ67101266/-гийн,

          Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 51 дүгээр байр, 01 тоотод оршин суух, Боржигин маам овогт Дуурсахын Чанцалдулам /РД-АЮ92013124/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь-Эх гудамж, 34-1793 тоотод оршин суух, Жалайр овогт Зоригоогийн Амар-Эрдэнэ /РД-ИЭ84120176/ нарт холбогдуулан гаргасан

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сэлэнгэмаа, хариуцагч Д.Чанцалдулам, З.Амар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Сэлэнгэмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин н.Болортуяа “манай найз охин, найз залуутайгаа юм хийх гэж байгаа, бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь 7,100,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд З.Амар-Эрдэнэтэй 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 7,100,000 төгрөгийн зээлийн гэрээг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор байгуулсан боловч хүүний мөнгөө өгөөгүй.

          Дараа нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Д.Чанцалдуламтай 2,792,000 төгрөгийн 2 дахь зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, өдрийн 0.5 алданги тооцохоор тохирч байгуулсан. Мөн З.Амар-Эрдэнэ дахин 300,000 төгрөгийг данснаас ам.доллар болгон шилжүүлэн авсан боловч зээлдэгч нар хүүний мөнгөө өгөөгүй.

          Иймд 1 дэх зээлийн гэрээний дагуу 10,866,000 төгрөг, 2 дахь зээлийн гэрээний дагуу 4,639,000 төгрөг, нийт 15,505,000 төгрийг Д.Чанцалдулам, З.Амар-Эрдэнээс нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Одоо нэхэмжлэлийн шаардлагаа 5,505,000 төгрөгөөр багасгаад хариуцагч нартай 10,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт энэ ондоо багтаан төлүүлэхээр эвлэрэх саналтай байна гэв.

          Хариуцагч Д.Чанцалдулам, З.Амар-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Б.Сэлэнгэмаагийн нэхэмжилсэн 15,741,000 төгрөгийн үнийн дүн нь бодит дүн биш тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.  

Нэхэмжлэгчээс нийт 9 сая гаруй төгрөг зээлсэн. Үүнээсээ 5,500,000 төгрөгийн төлсөн.

Ээжийгээ эмчлүүлэхээр Солонгос Улс руу явж, цаг хугацаа алдсан нь үнэн. 10,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт сар бүр 800,000 төгрөгөөр энэ ондоо багтаан төлж барагдуулах саналтай байна гэв.

          Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Сэлэнгэмаа би нийт нэхэмжилсэн 15,505,000 төгрөгөөс 5,505,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Чанцалдулам, З.Амар-Эрдэнэ нар нь үлдэх 10,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 235,475 төгрөгийн хамт гаргуулан, 2015 оны 4 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд 800,000 төгрөг, 5 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд 800,000 төгрөг, 6 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд 800,000 төгрөг, 7 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд 800,000 төгрөг, 8 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд 800,000 төгрөг, 9 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд 800,000 төгрөг, 10 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд 800,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд 2,200,000 төгрөг, 12 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд 2,435,475 төгрөг гэсэн хуваарийн дагуу төлж дуусгахаар тохиролцов гэжээ

                   

          Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Сэлэнгэмаа нь, хариуцагч Д.Чанцалдулам, З.Амар-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,505,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.  

          Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,505,000 /арван таван сая таван зуун таван мянган/ төгрөгийн 5,505,000 /таван сая таван зуун таван мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 /арван сая/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 235,475 /хоёр зуун гучин таван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийн хамт хариуцагч Д.Чанцалдулам, З.Амар-Эрдэнэ нар нь 2017 оны 4 дүгээр сараас, мөн оны 10 дугаар сар дуустал сар бүрийн 25-30-ны өдрийн хооронд 800,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөг, 12 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд 2,435,475 /хоёр сая дөрвөн зуун гучин таван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.Сэлэнгэмаад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. /хх-39 дүгээр хуудас/

          Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд талууд тохиролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т нийцэж байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Б.Сэлэнгэмаагийн нэхэмжлэлтэй, Д.Чанцалдулам, З.Амар-Эрдэнэ нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,505,000 /арван таван сая таван зуун таван мянган/ төгрөгийн 5,505,000 /таван сая таван зуун таван мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 /арван сая/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 235,475 /хоёр зуун гучин таван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийн хамт хариуцагч Д.Чанцалдулам, З.Амар-Эрдэнэ нар нь 2017 оны 4 дүгээр сараас, мөн оны 10 дугаар сар дуустал сар бүрийн 25-30-ны өдрийн хооронд 800,000 /найман зуун мянган/ төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөг, 12 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд 2,435,475 /хоёр сая дөрвөн зуун гучин таван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Сэлэнгэмаад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарласугай.

         

                   

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД