| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00350/И |
| Дугаар | 102/ШШ2017/00674 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/00674
| 2017 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/00674 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Центр 34-505 тоотод оршин байгаа “Туусжам ББСБ” ХХК /РД-5375398/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 66 дугаар байр, 80 тоотод оршин суух, Бэсүд овогт Баярмөнхийн Жаргалсайхан /РД-ЧК71060315/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 66 дугаар байр, 80 тоотод оршин суух, Боржигон овогт Балжирын Батцэцэг /РД-ТЭ76072005/ нарт холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,438,397.60 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Туусжам ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Жаргалсайхан, Б.Батцэцэг нар 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр манай байгууллагаас 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэж 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулж, барьцаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 65 дугаар байрны 80 тоотод байрлах 21 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалуулсан болно.
Хариуцагч нар зээлээс 5,138,480 төгрөгийг төлсөн, зээлийн үлдэгдэл 14,821,520 төгрөг, хүүгийн үлдэгдэл 6,347,398 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,269,479 төгрөг, нийт 22,438,397.60 төгрөгийг төлөөгүй зээлийн гэрээний үүргийг зөрчиж байна.
Иймд Б.Жаргалсайхан, Б.Батцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 22,438,397.60 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 65 дугаар байр, 80 тоотод байрлах 21 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Туусжам ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Жаргалсайхан, Б.Батцэцэг нараас үндсэн зээл 14,821,520 төгрөг, хүү 6,347,398 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,269,479 төгрөг, нийт 22,438,397 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 65 дугаар байр, 80 тоотод байршилтай 21 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц /УБЭД: Ү-2205036431/-ыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлтэй хэргийг шүүхээс хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцож дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
Зээлийн хүү 6,347,398 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,269,479 төгрөг, нийт 7,616,877 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сард төлөх, үлдсэн 5,616,877 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард төлөх,
Үндсэн зээл 14,821,520 төгрөгөөс 21,520 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээ байгуулсан өдөр төлөх, үлдэх 14,800,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 01/14 дугаартай зээлийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгах,
Гэрээг сунгахдаа 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 01/14 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 01/14 дугаартай барьцааны гэрээний нөхцөлийг цаашид дагаж мөрдөхөөр тохиролцож, энэхүү гэрээний 1 дэх заалтад заасан зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг заасан хугацаанд төлөөгүй болон зээлийн гэрээг сунгаснаас хойш 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сунгасан гэрээг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 65 дугаар байрны 80 тоотод байршилтай 21 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж хангуулахаар тохиролцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 270.142 төгрөгийг хариуцагч тал төлөхөөр тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Туусжам ББСБ” ХХК нь хариуцагч Б.Жаргалсайхан, Б.Батцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,438,397 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд хариуцагч Б.Жаргалсайхан, Б.Батцэцэг нар нь зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн 7,616,877 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сард, үлдэх 5,616,877 төгрөгийг 4 дүгээр сард тус тус төлж, үндсэн зээл болох 14,821,520 төгрөгийн 21,520 төгрөгийг нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлж, үлдэх 14,800,000 төгрөгийн хувьд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 01/14 дугаартай зээлийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгаж, тус гэрээний нөхцлийг цаашид дагаж мөрдөн зээлийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд зээлийн болон, нэмэгдүүлсэн хүүг тохиролцсон хугацаанд төлөөгүй, мөн хугацаа сунгасан зээлийн гэрээг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 65 дугаар байр, 80 тоотод байршилтай 21 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц /УБЭД: Ү-2205036431/-ыг албадан дуудлага худалдаагаар оруулж худалдсан үнэнэээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,142 төгрөгийг хариуцагч нар төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж, баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нь бүрэн хариуцахаар тохиролцсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Туусжам ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Жаргалсайхан, Б.Батцэцэг нарт холбогдох хариуцагч Б.Жаргалсайхан, Б.Батцэцэг нар нь зээлийн болон нэмэгдүүлсэн хүү 7,616,877 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сард, үлдсэн 5,616,877 төгрөгийг 4 дүгээр сард тус тус төлж, үндсэн зээл болох 14,821,520 төгрөгийн 21,520 төгрөгийг нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлж, үлдэх 14,800,000 төгрөгийн хувьд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/14 дугаартай зээлийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгаж, тус гэрээний нөхцлийг цаашид дагаж мөрдөх, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг заасан хугацаанд төлөөгүй, мөн сунгасан зээлийн гэрээг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 65 дугаар байр, 80 тоотод байршилтай 21 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц /УБЭД: Ү-2205036431/-ыг албадан дуудлага худалдаанд оруулан худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,142 төгрөгийг хариуцагч нар төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |