| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1559/Э |
| Дугаар | 1958 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 1958
2020 11 09 2020/ШЦТ/1958
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Б.Тулга,
шүүгдэгч М.О, А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Од, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.О нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02927 2267 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.О, 1994 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хадам ээж, аав, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 3 дугаар гудамжны 08 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.О, 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 14а гудамжны 377 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч М.О нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас 2020 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их буурал” нэртэй зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан М.Шагдаржав гэгчийн I PHONE-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаа, хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар тус гар утсыг А.Отой бүлэглэн бусдад худалдан борлуулсны улмаас М.Шагдаржавд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч А.О нь М.Огийн 2020 оны 06 дугаар сарын 30-наас 2020 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их буурал” нэртэй зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан М.Шагдаржав гэгчийн I PHONE-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаа, хүч хэрэглэхгүйгээр авсан болохыг мэдсээр байж тус гар утсыг М.Отой бүлэглэн бусдад худалдан борлуулж, мөнгийг хувааж авсны улмаас М.Шагдаржавт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч А.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч М.Шагдаржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Батчимэг гэдэг таньдаг хүүхэн 3 эмэгтэй найзынхаа хамт Чулуун-Овооны Номингийн ойролцоо Чимгээ гэдэг найзынх нь гэрээс очиж аваад Их буурал буудалд очоод том пиво 3 ширхгийг аваад уусан. Тэгээд оройхон Чимгээгийн нөхөр Зоригоо гэдэг залуу ирээд 2 ширхэг том пиво нэмж аваад би гар утсаа буудлын өрөөнд цэнэглээд тавьсан байсан. Бид нар пиво ууж дууссан. Тэгээд Чимгээ нь согтоод Зоригоотойгоо маргалдаад байсан. Тэгэхээр нь гараад ботаникийн эцэс дээр орхисон авто машин руугаа явчихаад ирэхэд бүгд явчихсан миний гар утас байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,
Гэрч Б.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид нар үргэлжлүүлээд Чулуун-Овооны ойролцоо нийтийн байранд очоод уухад манай бэр О би Шагдаржавын гар утсыг авчихсан гээд цүнхэндээ хийсэн байснаа гаргаад ирсэн. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд намайг цохихоор нь авчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Яллагдагч М.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед намайг цохисон болохоор нь гарч явахдаа утсаа цэнэглээд орхисон болохоор нь би гар утсыг нь авсан. Анх авахдаа зарна гэж бодоогүй, дараа нв би гэртээ байлгаж байгаад Отой ярьж байгаад зарахаар болсон. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-40/,
Яллагдагч А.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед надад манай бэр М.О нь хүүгийнх нь төрсөн өдөр болж байгаа гээд манай эхнэрийн найзынх нь гар утсыг авснаа хэлээд хамт зарчихъя гэхээр нь очиж уулзаад гар утас засварт ороод 50.000 төгрөгөөр зарсан. Тэгээд надад 25.000 төгрөг өгөхөөр нь би авсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Буруу зүйл хийснээ ойлгож дахин ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-48/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96,99/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-105/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.О нь 2020 оны 06 дугаар сарын 30-наас 2020 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их буурал” нэртэй зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан М.Шагдаржав гэгчийн I PHONE-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаа, хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар тус гар утсыг А.Отой бүлэглэн бусдад худалдан борлуулсны улмаас М.Шагдаржавд 500.000 төгрөгний хохирол учруулсан болох нь,
Шүүгдэгч А.О нь М.О 2020 оны 06 дугаар сарын 30-наас 2020 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их буурал” нэртэй зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан М.Шагдаржав гэгчийн I PHONE-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаа, хүч хэрэглэхгүйгээр авсан болохыг мэдсээр байж тус гар утсыг М.Отой бүлэглэн бусдад худалдан борлуулж, мөнгийг хувааж авсны улмаас М.Шагдаржавт 500.000 төгрөгний хохирол учруулсан нь
Хохирогч М.Шагдаржавын: “...Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Батчимэг гэдэг таньдаг хүүхэн 3 эмэгтэй найзынхаа хамт Чулуун-Овооны Номингийн ойролцоо Чимгээ гэдэг найзынх нь гэрээс очиж аваад Их буурал буудалд очоод том пиво 3 ширхгийг аваад уусан. Тэгээд оройхон Чимгээгийн нөхөр Зоригоо гэдэг залуу ирээд 2 ширхэг том пиво нэмж аваад би гар утсаа буудлын өрөөнд цэнэглээд тавьсан байсан. Бид нар пиво ууж дууссан. Тэгээд Чимгээ нь согтоод Зоригоотойгоо маргалдаад байсан. Тэгэхээр нь гараад ботаникийн эцэс дээр орхисон авто машин руугаа явчихаад ирэхэд бүгд явчихсан миний гар утас байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Батчимэгийн: “...Тэгээд бид нар үргэлжлүүлээд Чулуун-Овооны ойролцоо нийтийн байранд очоод уухад манай бэр О би Шагдаржавын гар утсыг авчихсан гээд цүнхэндээ хийсэн байснаа гаргаад ирсэн. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд намайг цохихоор нь авчихсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч А.Од, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А.Оыг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.Шагдаржав нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч М.О, А.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч М.О, А.О нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- А.Оыг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.О, А.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.О, А.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР