| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1870/Э |
| Дугаар | 1940 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1940
2020 11 05 2020/ШЦТ/1940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Б.Батсайхан,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Х.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00441 0293 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х.Б, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 48-42 тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт байрлах “Онон” голын орчмын НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 1.275.7 грамм өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хасын 48 дугаар байрны 42 тоот түр оршин суух гэртээ болон 31-46 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 1.275.7 грамм өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхэд юуны өмнө хандаж хэлэхэд өөрийн гаргасан алдаа дутагдалд маш их гэмшиж, харамсаж байна. Би хамгийн анх мэдээлэл авсан нь фейсбүүкээр мэдээлэл уншиж байсан. Жил гаруй хугацааны өмнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд галын дуудлагаар очоод 3 хүүхэд галд шатаж өнгөрсөн байхыг харж байсан. Түүнээс хойш сэтгэл санааны хувьд жаахан хэцүү байдаг байсан. Унтаж чадахгүй хар дараад ч юм уу. Нарийн сэтгэл зүйчид хандаж үзээгүй болохоор ямар ч байсан тэр мэдээллийг уншсан. 2020 оны 07 дугаар сард ээлжийн амралтаараа Онон голын эрэг дээр хоноглохдоо тэр хавьд явж байгаад нэлээн төстэй миний харсан зурагтай адилхан харагдахлаар нь би яг мөн, бишийг нь сайн мэдээгүй бүгдийг нь аваад машиндаа хийсэн байсан. Тэгээд найз охинтойгоо хамт явсан болохоор найз охиноосоо нуугаад машиндаа хийсэн байсан. Гаргалгүй удсан байсан болохоор хөгцрөөд муудсан байсан. Тэгээд би найз охин байсан болохоор найз охиноосоо нуугаад тагтан дээр гаргаад тавьсан байсан. 08 дугаар сарын 24-нд цагдаа ирсэн. Би ямар учиртайг нь эхлээд мэдээгүй байж байгаад надад хэлээд чамд ийм бодис байна уу гээд бүгдийг нь би өөрөө гаргаж өгсөн. Би өөрөө зорьж орсон албаныхаа нэр хүндийг болон өөрийнхөө хайртай хүмүүсийг ийм хэцүү байдалд оруулсандаа харамсаж гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.
Х.Баярмаагийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хасын 48-42 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл: “...Х.Б нь хадгалж байгаа гэж хэлээд байрны тагтан дээр өрсөн автомашины дугуйн дотрыг заасныг шалгахад хар ууттай ургамал мэт зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Байрны үүдэн хэсэгт байрлах цагаан өнгийн шкафны дотор талаас цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл гаргаж өгснийг стандарт бус жин дээр жинлэхэд 10.5 грамм заасныг эд мөрийн баримтаар хураан авлаа...” /хх-ийн 4-5/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Х.Б байгаа гэж хэлээд автомашины хойд талын багажинд байсан цагаан өнгийн ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг сайн дураараа гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” /хх-ийн 11-16/,
Гэрч Бенатар Лис Манон /bengtgr Lisa Manon/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Х.Б бид хоёрын амьдарч байсан газраас илэрсэн бодис Бгийн бодис байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл: “...Х.Бгийн дээрх 10 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисоос МНС буюу өвс гэх нэршилтэй бодис гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” /хх-ийн 17-18/,
Яллагдагч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, надад нэмж ярих зүйл байхгүй... Би уг өвс гэх бодисоос нэг удаа хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 62-63/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4697 дугаартай дугаартай дүгнэлт:
1. 2 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Хүрэлбаатар Б 2020.08.24” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.
Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4694 дугаартай дугаартай дүгнэлт:
1.2. Шинжилгээнд дээжүүд нь тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.
Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн, “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.
Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1176 грамм, 2 гэж дугаарласан ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2.7349 грамм, 3 гэж дугаарласан ууттай ургамал мэт зүйл цэвэр жин нь 97 грамм байсан ба ургамал мэт зүйл тус бүрээс 0.1 граммыг шинжилгээнд зарцуулав” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/,
Дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх-ийн 3/, нэгжлэг хийх ажиллагааг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал /хх-ийн 18-19/, Бгийн гэрээс болон тээврийн хэрэгслээс хураан авсан сэтгэцэд нөлөөлөх бодисыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт байрлах “Онон” голын орчмын НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 1.275.7 грамм өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хасын 48 дугаар байрны 42 тоот түр оршин суух гэртээ болон 31-46 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 1.275.7 грамм Өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь
Дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас, нэгжлэг хийх ажиллагааг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4694, 4697 дугаартай дугаартай дүгнэлтүүд болон шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Бг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний онцгой байдлын газарт амжилттай ажиллаж байсан болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргүүдийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1.275.7 грамм Өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж, 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Бг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1.275.7 грамм Өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР