Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 931

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2620/,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3092/,

шүүгдэгч Б.Б, Ц.Б, Д.Т тэдгээрийн өмгөөлөгч Ч.Амарбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0807/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б, О овогт Ц-ны Б, О овогт Д-н Т, Ш овогт Г-н М нарт холбогдох эрүүгийн 2005011561295 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Увс аймгийн тариалан суманд төрсөн, эрэгтэй, ...настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, эх, ах дүүгийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүн баян уулын ... тоотод нагац ахындаа түр оршин сууж байгаа гэх, /РД: / улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Г.М.

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, эмэгтэй, ... настай, дээд боловсролтой, Барилга технологийн инженер мэргэжилтэй, “Б.О” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... дугаар хэсэг, хунгийн хотхон, ... байрны .... тоотод оршин суух, /РД:/, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б.Б.

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн ... оны оны .... дугаар сарын...-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, Барилгын бүтэц эдлэлийн технологч мэргэжилтэй, “Б.О” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл ..., эхнэр ... хүүхэд, хадам эхийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр хороолол ... байрны ... тоотод оршин суух /РД: /, О овогт Ц.Б.

 

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн ... оны оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, Барилгын материалын технологч мэргэжилтэй, “Б.О” ХХК-ийн технологч инженер ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, хд ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ...дугаар хороо .... тоотод оршин суудаг гэх /РД: /, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогтой Д.Т.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

“Б.О ” ХХК-ийн захирал ажилтай яллагдагч Р.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй”. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” 28 дугаар зүйлийн 28.1.8-д “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлыг байран дахь эрсдэлийн үнэлгээний авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.” гэж заасан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгээс,

“Б.О ” ХХК-ийн технологич инженер ажилтай яллагдагч Д.Т нь ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилгаа өгөхдөө Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт MNS 4969:2000 Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлэн өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс,

“Б.О ” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй, эрүүл ахуйн инженер ажилтай яллагдагч Ц.Б  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д “Хөдөлмөрийн аулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах“ гэж заасан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс,

“Б.О ” ХХК-ийг бетон армартурчин ажилтай Г.М ыг ажлын байранд сэрээт өргөгч ачигч тээврийн хэрэгсэл жолоодох ажилд гаргаж, улмаар яллагдагч Г.М  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д ”Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллгааны дүрэм БНБД /2012/03-04/, 8.3.1-д “Цех дотор болон цех хооронд ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэхийг хориглоно”, Хөдөлмөрийн аюулгүй байдал үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол улсын стандартын 7.1-д “Өргөж тээвэрлэх тоног төхөөрөмжийг 18 нас хүрсэн аюулгүй ажиллах аргад суралцаж, тухайн тоног төхөөрөмж, машин механизмыг ажиллуулах эрхийн үнэмлэх бүхий хүн ажиллуулахыг зөвшөөрнө” гэж заасныг зөрчиж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б.О ” ХХК-ийн эзэмшлийн хашаан дотор ажлын байранд сэрээт өргөгч ачигч тээврийн хэрэгсэл жолоодох үедээ хохирогч И.Б-г ачигчаар тээвэрлэсэн боломжгүй үйлдлийн улмаас И.Б ачигчаас унаж, дайруулан гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.М , Р.Б , Ц.Б , Д.Т нарыг “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах, цагаатгах дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-ийн “...Манай нөхөр бид хоёр Б.О  ХХК-д ажилладаг байсан. Нөхөр маань 2012 оноос хойш 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Би 2013 онд орсон ба тухайн үед би чөлөө авсан байсан. Ажил улирлын чанартай явагддаг тул бид хоёр амралтын үеэрээ цайны газар түрээслэж байсан ба би 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр чөлөө авсан байсан. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр үдээш хойш ажилдаа очиод архи уусан байсан. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 8 цаг 50 минут орчим ажилдаа очиж байна гэсэн. Улмаар 11 цаг 05 минутад яриад уучихсан, хайртай шүү цайнд ороод амарна гэсэн. ...Манайх 3 хүүхэдтэй том хүү 25 настай, хоёр охин 5, 8 настай. Бага насны хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан. ...Яагаад хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж болоогүй юм бэ, болгоомжтой байгаагүй юм. Би М-т гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Р.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би “Б.О ” ХХК-ийн захирлаар 8 жил ажиллаж байна. Энэ золгүй явдал бидэнд их сургамж болсон. Бид маш сайн шилдэг ажилтнаа алдсан. Үнэхээр харамсаж байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хуулийн заалт зөрчигдсөн. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Бид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч  Ц.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би “Б.О ” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженэрээр 2012 оноос хойш ажиллаж байна. Үйлдвэрлэлийн осол болж манай ахмад ажилтан амь насаа алдсан. Үүргээ биелүүлж чадаагүйгээс болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Оршуулгын зардалд 13.658.750 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 39.533.040 төгрөгийг байгууллагаас төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 42.000.000 төгрөгийн 12,5 сая төгрөгийг Б , 12,5 сая төгрөгийг Т , 13 сая төгрөгийг Б , 5 сая төгрөгийг М  тус тус төлсөн. Яалт ч үгүй хүний гараар өгргөх боломжгүй зүйл байсан учир М аар хийлгэсэн. Бид аль болох байгууллага доторх залуу боловсон хүчинээ сургаж авах үүднээс тухайн ажил үүргийг М т даалгаж хийлгэж байсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Ер нь бид өглөө цайндаа ороод дасгал хийдэг. Тэр үедээ зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулдаг. Тухайн үед дулаан хувцасаа өмсөөд техникийн эвдрэлээ шалгаад ажилаарай гэсэн...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрч байна. 10 цагийн үед бетон зуурмагаа сэрээт өргөч машинаар зөөгөөд явж байтал талийгаач Б халамцуу согтуу байдалтай үйлдвэрийн талбай дээр ажиллаж байсан. 11 цагийн үед би үйлдвэрийн талбай дээр зуурмагаа буулгаад байж байтал Б  ах ирээд данс руу чинь мөнгө орсон уу гэхээр нь би дансаа шалгаж амжаагүй байна данс руу мөнгө орохоор миний утсан дээр мэдээлэл ирдэггүй юм гэхэд Б  ах за тэгвэл би нэг хүний машин олъё, цайны цагаар хоёулаа явж чиний данснаас мөнгө авъя, чи буцаагаад машиныг нь хүргээд өгчих гэхээр нь би хотын хөдөлгөөнд машин барьж чадахгүй, харин цайны цагаар гараад мөнгийг чинь авч өгье, одоо цайны цаг болох гэж байна, би ч нэг яваад зуурмагаа зөөгөөд дууслаа гэсэн чинь Б  ах, ах нь цуг явж байя гээд миний унаж байсан сэрээт өргөгч машины миний зүүн гар талд гарч ирээд сэрээт өргөгч машины урд талд байх бариулаас бариад зогссон. Тэгээд би зуурмагийнхаа пункерыг авах гэж явж байгаад баруун гар тал руу эргэлт хийх үед Б  ах барьцаа алдаад уначихсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Би удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж байхдаа хүн тээвэрлэж явж байгаад ийм хэрэг болсон Би үнэхээр их харамсаж байна. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2005011561295  дугаартай хавтаст хэргээс:

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан.”...иргэн Ц.Б аас “БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б.О ” компнаний үйлдвэр дээр иргэн Й овогтой Б нь Погрузчик буюу өргөгч машинаас унах үедээ дайруулсан гэх...” тэмдэглэл /1 хх-ийн 9 тал/,

 

Хэргийн газрын газрын үзлэгийн тэмдэглэл “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б.О ” гэх хаягтай обьект байх бөгөөд уг обьект нь ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан төмөр сараалжин хаалгатай. ...Байшингаас зүүн тийш ажлын талбай байрлах бөгөөд хашааны зүүн хойд хэсэгт хэргийн газрын хамгаалалт авсан байв. Хэргийн газрын хамгаалалтын гадна хэсэгт болон дотор хэсэгт шороон хөрстэйд хөрсөн дээр гутлын мөр болон тээврийн хэрэгслийн мөр, олноор үүссэн хэргийн газрын хамгаалалтын бүс рүү нэвтэрэхэд хамгаалалтын бүсийн ертөнцийн зүгээр хойд хэсгийн бетонон хашаа байрлах ба хашааны өнцгөөс зүүн тийш нь 5м 30см зайд ногоон өнгийн улсын дугааргүй Zoom lion гэсэн бичигтэй сэрээт өргөгч механизм зүүн зүгт харсан байдалтай байршуулсан уг сэрээт өргөгчийн зүүн хойд дугуйнаас 90 см зайд ертөнцийн зүгээр зүүн урд зүгт ялимгүй жишүү байрлалтай толгойн хэсэг дээш харсан байдалтай эрэгтэй хүний цогцос байв. Уг цогцос байрлах хэсэгт 7 гэсэн тоо тавьж гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд цогцосны толгой цээж хэсгийг халхалсан хөх өнгийн куртикээр бүтээсэн байдалтай куртикийг авахад толгойн ерөнхий хэлбэр алдагдсан зүүн тал дарагдсан байдалтай толой нилэнхүйдээ улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр болон шороо болж бохирлогдсон байдалтай толгойн баруун талд саарал өнгийн саравчтай малгай эрүү хэсэгт цэнхэр өнгийн амны хаалт зүүсэн цогцос нь цээж хэсгээрээ ногоон өнгийн малгайтай цамц өмссөн цамц нь шороо болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон. Зүүн гар биесийн дагуу толгой хэсгээр хагас нугалсан сарвуу хэсэгт зүүн ташаа хэсэгт байралсан баруун гар биесийн дагуу газарт байрласан нүдээр харахад эрхий долоовор дунд хуруу хэсгийн ар хэсэгт арьс зулгарсан байдалтай хөлдөө саарал өнгийн ажлын өмд хар өнгийн богино түрүүтэй гуталтай, баруун хөл дээр зүүн хөл ачсан байдалтай байв. Цогцосыг шинжээч эмч Ч.Э-н удирдсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв. Тээвэрлэн явуулав. Цогцос байрлах хэсэгт 6 см/ х 35 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс хойд зүгт 27 см зайд 46 см х 71 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байв, Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд сэрээт өргөгчид үзлэг хийхэд Урд байрласан сэрээ доош буулгасан байдалтай шинээр үүссэн ул мөр дүрсгүй. Механизмын баруун зүүн урд дугуй 80 см градустай 27 см өргөнтэй дугуй байх бөгөөд баруун урд дугуй 152 см зайд гулссан тоормосны мөр дүрс үүссэн хойд 2 дугуй 60 см радиустай 18 см өргөнтэй дугуй байрласан дугуйнуудад шинээр үүссэн ул мөр дүрс байв. Уг сэрээт өргөгчийг жолоодох хэсэгт болсон жолоочийн сандал хэсэг шороогоор бохирлогдсон жолоочийн баруун талд саарал өнгийн тавцан байрлах ба уг тавцан нь шороогоор бохирлогдсон хэсэг нь арчигдсан байдалтай байв...” гэх тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 10-18 тал/.

 

Цогцсонд үзлэг хийсэн ”...173 см урттай толгойдоо 6 см хар өнгийн буржгар үстэй, биеийг галбир зөв мах өөхөн эдийн хөгжил дунд зэрэг 46 настай гэх эрэгтэй хүний цогцос байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 19-25 тал/,

 

Хувцаст үзлэг хийсэн “...Үзлэгээр энгэр урд хэсэг болон хоёр ханцуй нэлэнхийдээ шороо мэт зүйлээр, нурууны дотор хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 54 размерийн өмсгөлтэй Corbona гэсэн бичиглэлтэй хөнх өнгийн юүдэнтэй куртик. Цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон Levis гэсэн бичигтэй саарал өнгийн саравчтай малгай. Нуруу, юүдэн хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон улбар шар өнгийн хос бээлий. Баруун хөлийн гуяны гадна хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн дотуур өмд. Шороо зүйлээ нэлэнхийдээ бохирлогдсон саарал өнгийн ажлын өмд. Бор өнгийн бүс. Нуруу хэсэг нь нэлэнхүйдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк. Нуруу энгэр хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон улаан өнгийн ноосон цамц. Улаан өнгийн хос оймс. Шороо мэт зүйлээр бохирлогдсон 41 размерын хагас түрийтэй хар өнгийн өвлийн хос гутал байна. Хувцасны халаасанд үзлэг хийхэд саарал өнгийн ажлын өмдний баруун халааснаас Zopo бичигтэй мэдрэгчтэй хөх өнгийн гар утас, Мeviud гэсэн бичигтэй 10 ширхэг тамхи, шар өнгийн асаагуур  хөх өнгийн маск хоёр шар өнгийн металл бугуйвч байна...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 26-28 тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.”...Би талийгаач Й.Б тай 1995 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон бид хоёр 25 настай У , 7 настай охин Булганчимэг, 4 настай охин Отгончимэг нарынхаа хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар Алтан овоо 38-30а тоотод оршин суудаг. Б.О ХХК-нд талийгаач нөхөр маань 2012 онд жолоочоор, би 2013 онд бэтон арматурчнаар ажиллаж байсан. Би цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас 1 сарын хугацаатай чөлөө авч хүүхдээ асарч байсан ба талийгаач нөхөр маань ажлаа хийж байсан. Би 2020 оны 3 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө гэртээ харьж хоноогүй ба манай нөхөр 2020 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 07 цаг 30 минутанд ажилдаа явсан байсан. Тэгээд би 08 цаг 30 минутын үед талийгаач нөхрийнхөө утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь ажлын газрын С  руу залгаж Б  ахтайгаа яриулж өгөөчээ гэхэд Б  ах дотор хувцасаа сольж байна. Тэгээд удалгүй 08 цаг 53 минутанд Б  ажлын газрын хүн болох Д-н утсаар над руу залгаад би ажилдаа гарчихсан, утсаа цэнэглэж байгаад чам руу ярья гэсэн. Тэгээд 11 цаг 05 минутын орчим Б  над руу залгаад би утсаа цэнэглэчихлээ хүү та хоёр юу болж байна. Би цайндаа орохдоо дахин залгаж ярья гэсэн юм. Миний хүү У миний утсыг аваад гараад явсан ба 11 цаг 23 минутын үед хүү У  миний Мобикомын дугаар луу залгаад танай ажлын Г  дарга чинь залгаад байхаар нь таны дугаарыг өгчихлөө гэсэн. Тэгтэл 12 цаг 46 минутанд үйлдвэр хариуцсан дарга хийдэг байсан Г  над руу залгаад таныг очиж авъя хаана байна гэхээр нь би юу болсон бэ, Б тай холбоотой юм уу яасан юм бэ гэж асуухад уулзаж байгаад гэхээр нь би за би өөрөө ажил дээр яваад очъё гээд ажил руугаа явсан. Ажил руу явах замдаа У  болон үйлдвэрийн дарга Г  нарын ярианаас Б ыг нас барсан байна гэдгийг ойлгоод ажил дээрээ 14 цагийн үед ирэхэд Т  хэцүү юм болсон гэж хэлсэн юм. Өмнөх жилүүдэд ажил эхлэхээс өмнө Хөдөлмөх аюулгүй байдлын сургалт хийдэг байсан өнгөрсөн жил болон энэ жил хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалт хийгээгүй байсан. Гомдолтой байна. Жолоодох эрхгүй хүн сэрээт өргөгч машин барьснаас болж осол гарсан болов уу гэж бодож байна. Ажлын хамт олонд өс хонзон өр авлагатай хүн байхгүй. Уг нь М тай харьцаад байдаггүй, залхуу гээд дургүй байдаг байсан юм. Компаний зүгээс зохих арга хэмжээнүүдийг авчихсан байсан бол осол гарахгүй байсан. Одоо миний чөлөөний хугацаа дуусаж байгаа би эргээд энэ компанид ажиллах итгэл алга, одоо цаашдаа амьд явах баталгаа алга, ямар ч байсан энэ явдал манай амьдралыг орвонгоор нь эргүүлсэн... ...Манай нөхөр бид хоёр хоёулаа зээлтэй байсан. Нөхөр маань Хаан банкинд 8 сая төгрөгийн зээлтэй, би өөрөө 9 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, бага насны 2 хүүхэдтэй учир 18 нас хүртэлх амжиргааны зардал, сэтгэл санаа, гэм хорын хохирол зэргийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-37, 38-39, 2 хх-ийн 69-70 тал/

 

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тормосны шингэн тасраад трүпэрээ гоожоод тормосгүй болчихсон юм. Энэ талаараа засвар хариуцсан инженер Э-т мэдэгдсэн. ...Уг нь 2019 оны 6 билүү 07 дугаар сард инженер Б  цаасан аюулгүй ажиллагааны зааварчилга буюу 3,5 тонноос дээш хүнд ачаа өргөхийг хориглоно, овор ихтэй ачаа оргож яваа үедээ газраас 40 см зайтай өргөж явна, овор ихтэй ачаа өргөж явах үедээ ухарч явна гэх зэрэг заалттай цаасыг сэрээт өргөгч машины зүүн хойд талын баганд скочоор наасан байсан боловч сарын дараа нь байсан байх алга болчихсон байсан юм. яагаад алга болсныг хэлж мэдэхгүй байна наасан скоч нь салаад л алга болсон байхаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-47 тал/,

 

Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компани ажил улирлын чанартай ажилладаг болохоор намар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил зогссон юм. Ажил зогсохоос өмнө яг хэд хоногийн өмнө гэдгийг хэлж мэдэхгүй байна. Манай үйлдвэрийн сэрээт ачигч машиныг Б жолоодон явж байгаад зүүн урд талын дугуйндаа төмөр орооцолдуулаад тормозны трүпээ тасалчихсан трүпээр нь шингэн гоожоод байхаар нь трүпний бэлчир дээр нь хадаасны толгой гийж хаагаад тасарсан үзүүрийг нь мушгиж хавчаад шингэн гоожихооргүй болгосон юм. Уг сэрээт машиныг Мон мач ХХК -ниас манай үйлдвэр 2018 онд худалдан авсан байсан ба баталгаат хугацаа дуусаагүй байсан болохоор Мон Мач ХХК-нд мэдэгдээд инженерүүд нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирж үзээд одоохондоо манай компанид сэлбэг байхгүй байна, захиалгадаа оруулъя өвлөөс нааш сэлбэг ирэхгүй гээд явсан байсан. Тэгээд удалгүй манай ажил зогсож улирлын амралт эхлээд сэрээт ачигч машиныг засварлалгүй тавьсан байсан юм. Тэгээд 2020 оны 3 дугаар сард ажил эхлээд сэлбэ ирээгүй байсан болохоор сэрээт өргөгч машиныг засварлалгүй ажлын шаардлагаар ажилд гаргасан юм. Сэрээт ачигч машиныг ажилд гаргахын өмнө би өөрөө шалгаж унаж үзэхэд зүүн урд талын тормоз нь ажиллахгүй байсан бусдаар зүгээр хэвийн ажиллагаатай байсан юм. Тормозны трүп эвдэрсэн талаар ерөнхий инженер Б  болон хангамжийн ажилчиндаа мэдэгдээд сэлбэг захиалсан байсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49 тал/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”....Би Б.О  компанид 2011 оны 3 сард ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Миний хариуцсан ажил нь 1-р үйлдвэрийн үйлдвэрлэлийн ажиллагааг Т ын хамтаар хариуцаж ажилладаг. Манай компаний ажилчид өглөө 08:30 цагт ирээд 20 минут өглөөний цайгаа уугаад 08:50 цагаас өглөөний дасгал хийгээд тухайн өдөр ямар ажил хийхээ ярилцаад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд ажилд нь гаргадаг. 2020 оын 3 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 20 минутын үед ажил дээрээ ирээд ажилчидтай хамт цайндаа ороод, дасгалаа хийгээд тус бүрийн ажилд нь гаргасан. Би өнөө өглөө зааварчилгаа өгөөгүй бөгөөд Т  инженер ажилчдад зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулсан. Талийгаач Б  хэдэн цагт ирээд хаагуур юу хийсэн талаар нь мэдэхгүй байна. Нэг мэдэхэд өргөч машинд дайруулчихлаа гэж сонссон. Манай өргөгч машиныг М  гэх залуу барьдаг. М т механизмын ангилал байхгүй. Погрузчик буюу өргөгч машиныг барих сертификат байхгүй...” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 62-63 тал/

 

Гэрч К.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 ны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Б.О  ХХК-наас ажил дуусаад оройн 17 цагийн үед тарсан. Тараад талийгаач бид хоёр Баянхошууны тойрог ганц шил айраг ууя гээд хамт явсан. Ажлын газрын хүний машинд суугаад Баянхошууны тойрог дээр очоод ажлын газрынхаа хүний машинд  Нийслэл нэртэй том шар айраг авааад бид хоёр хувааж уусан. Тухайн үед манай дүү Бүрэнхаан Баянхошууны тойрог дээр машинтайгаа явж байсан болохоор талийгаачийг гэрт хүргээд өгье гээд гэрт нь оройн 20 цагийн үед хүргэж өгөөд талийгаач гэр лүүгээ орсон. Гэртээ орохдоо дахиад том шар айраг аваад бид хоёр талийг нь уугаад би дүүгээ гэртээ хүргүүлээд амарсан. Өглөөний дасгалаа ажлынхантайгаа хийгээд ажилдаа гарсан. Манайхан орилолдоод байхаар нь очтол талийгаач дугуйн доогуур ороод нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 64-65 тал/,

 

Гэрч М.Е-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 8 цаг 30 минутын орчим ирээд хувцасаа солиод, өглөөний дасгалаа хийгээд цайндаа орчихоод ажилдаа орсон. Гаднах талбай дээр ажиллаа хийгээд байж байтал 11 цагийн үед Баярбат бид хоёр
зуурмагаа хүлээгээд байж байтал талийгаач бид хоёр дээр ирээд та уучихсан муу гэхэд уучихсан та очоод унтаач гэж хэлтэл одоо угаасаа явлаа гэж хэлсэн. Удалгүй М  бид хоёрт өргөгч машинаараа зуурмаг авчирч тавиад буцаад явахад нь би эргээд хартал талийгаач өргөгч машин дээр М тай хамт явж байсан. Тэгээд Баярбат бид хоёр ажилаа хийж байгаад талийгаач ухаан алдаад унасан юм байх гэж бодоод очтол өргөгч машинд дайруулчихсан нас барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 68-69 тал/,

 

            Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө ажил дээрээ 08 цаг 30 минутанд ирээд хувцасаа солиод, өглөөний дасгалаа хийгээд цайндаа орчихоод ажилдаа орсон. Гаднах талбай дээр ажиллаа хийгээд байж байтал 11 цагийн үед талийгаач Эрхулан бид хоёр хажууд ирж суугаад карт байна уу гэж асуухаар нь байхгүй гэдгээ хэлээд юм яриад байж байтал М  өргөгч машинаараа зуурмаг авчирсан. Зуурмагаа аваад М  машинтайгаа хойшоогоо явтал талийгаач алга болчихсон удалгүй М  ирээд талийгаачийг дугуйн доор ороод дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд очтол нас барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 70-71 тал/,

 

Гэрч Т.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 сарын 20-ны өглөө 2-р үйлдвэр дээр бид нар цуглаж ажилчдын хурал дээр ямар хичээл заах, орох талаар цуглаж хурал хийж байтал 1-р үйлдвэр дээр хүн осолд өртөөд нас барсан байна гэдгийг сонсоод 2-р үйлдвэрээс гараад 1-р үйлдвэр дээр ирсэн. Ирэхэд цайны газрын зүүн талд зам дээр талийгаачийг бүтээгээд орхисон байсан. Ингээд цагдаа нар ирээд шалгаж эхэлсэн. Надад ослын талаар өөр мэдэх зүйл байхгүй. Манай өргөгч машиныг М  гэх залуу барьдаг. М т механизмийн ангилал байхгүй. Погрузчик буюу өргөгч машиныг барих сертификат байхгүй. Өргөгч машины жолооч М  бетон арматурчинаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2020 оны 03 сарын 09-ний өдрөөс хойш М  погрузчик буюу өргөгч машиныг барьж байгаа. Уг машин барих ажилд томилсон тушаал байхгүй. М аар погрузчик бариулах талаар үүргийг би өгсөн. Ингээд инженер Б  ажилд гаргасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 72-73 тал/,

 

            Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.О  ХХК-нд 2015 оноос хойш 1 дүгээр үйлдвэрийн тогоочоор ажиллаж байна. 2020 оны 03 дугаар сарын 20 -ны өглөө 07 цаг 30 минутад ажил дээрээ ирээд ажилчдын хоол цай хийгээд 08 цаг 30 минутад ажилчид цайндаа орцгоогоод 08 цаг 45 минутад цайнаас гарцгаан гадаа гимнастик хийцгээгээд 09 цаг 00 минутад ажилдаа гарцгаасан юм. Би ч өдрийн хоолныхоо бэлтгэлээ хийгээд байж байтал 09 цаг өнгөрч байсан байх компани ковшын жолооч Б  цайны газарт дөнгөж ажилдаа ирж байгаа бололтой гадны хувцастайгаа, урд өдөр нь архи уусан бололтой, архи үнэртүүлчихсэн, утас цэнэглээд өгөөч гэж орж ирээд миний цэнэглэгчээр гар утсаа цэглүүлчхээд гараад явсан юм. Тэгээд 11 цагийн дөнгөж өнгөрч байсан байх Б  орж ирээд утсаа аваад гараад гарсан. Тэгэхэд Б  нэмээд архи уучихсан бололтой нүд нь сүүмийчихсэн, хэл ярианы дултирчихсан орж ирсэн. Тэгэхэд нь би та яагаад ажил дээрээ архи уучихсан юм бэ гэж асуухад Б  харин тиймээ архи уучихлаа, одоо харилаа, харьж хоёр хүүхдээ тэвэрч унтья гэж байсан. Гар утсаа авчхаад цайны газрын зааланд найзтайгаа яриад байгаа бололтой утсаар яриад хоёулаа уух уу гээд ярьж байсан. Мөн найзтайгаа ярьж дууссаны дараа эхнэртэйгээ яриад байгаа бололтой, цаанаас эхнэр нь чи архи уучихсан байна шүү дээ гээд байгаа бололтой Б  харин тиймээ би жаахан уучихлаа, хайртай шүү гэж ярьж байгаад гараад явсан юм. Тэгээд удаагүй байж байтал манай үйлчлэгч эгч орж ирээд Б  уначихсан байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75 тал/,

            Гэрч Х.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.О  ХХК-нд 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс хойш 1 дүгээр үйлдвэрийн тоогоочийн туслахаар ажиллаж байна. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг 00 минутад ажилчид ажилдаа гарцгаасны дараа би нойлын ороо орчиход цайны газар луугаа орж ирэхэд гал тогооны өрөөнд нэг гар утас цэнэглэсэн байхаар нь тогооч Д эгчээс энэ хэний утас юм бэ гэхэд Б ахын утас, утсаа цэнэглүүлж байгаа юм гэж байсан. Тэгээд тогооч Д-н хамт ажлаа хийгээд байж байтал 11 цагийн үед Б  орж ирээд намайг утас аваад өг гэхээр нь би цэнэлэж байсан гар утсыг нь авч өгөхөд Б  ах, ах нь гурав хоног архи уучихлаа, одоо гэр лүүгээ харьлаа, яаж ийм байдалтай ажил хийх вэ дээ гэж хэлэхээр нь би харин тиймээ яаж ийм байдалтай ажил хийдэг юм бэ гэж хэлсэн. Тэгээд Б  ах утсаа аваад нэг эрэгтэй хүн рүү залгаж яриад хоёулаа уух уу гэсэн чинь цаанаас нь би уухгүй чи өөрөө уу гэж ярьсан тухайн үед Б  ах миний хажууд зогсож байгаад ярьсан болохоор цаад хүнийх нь яриа нь тод надад сонсогдож байсан. Б  ах тэр хүнтэйгээ ярьчхаад цайны газрын зааланд суугаад цайн уунгаа эхнэр лүүгээ залгаж ярьж байгаа бололтой, хань нь архи уугаагүй, одоо гэр лүүгээ харилаа гэж ярьж байсан юм. миний ойлгосноор цаанаас нь эхнэр нь чи архи уучихсан байна шүү дээ гээд байгаа бололтой байсан Б  ах архи уугаагүй гэлүү жаахан уучихлаа гэлүү яг сайн санахгүй тиймэрхүү утгатай зүйл ярьж байгаад гараад явсан. Тэгээд удаагүй байж байтал гал тогоонд манай үйлчлэгч эгч орж ирээд тогооч Д эгчид Б  осолд орчихсон байна гэж хэлээд би гадагшаа гарч харахад Б  ах сэрээт өргөгч машины хажууд хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 76-77 тал/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 751 дугаартай “...Талийгаач И.Б ын цогцост орой хэсэгт нэмэх хэлбэртэй баруун, зүүн дух, зулайн заадас хүрсэн, ар талдаа дагз ясны баруун, зүүн тал хүрч 4 ширхэг том хэмжээний сэтэрхий үүсгэсэн, цааш гавлын суур хэсэгт олон тооны жижиг үйрч бяцарсан гавлын хэлбэр дүрс алдагдуулсан хугарал, тархины эдийн бяцралт аалзан хальсан доорхи тархмал харвалт баруун зүүн чамархайн булчин хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, хамар, эрүү яс далд хугарал, цээжний гялтангийн урагдал 2 талын олон тооны хавирганы шууд бус хугарал, баруун уушгины угийн цус хуралт уушгины эдийн няцрал, цээжний баруун хөндий дэх цус хуралт зүүн гадна булангийн цус хуралт дух баруун хөмсөгт баруун нүдний дээд зовхи зүүн хацар хүзүү баруун мөр бугуй зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь зам тээврийн осолд орох агшинд буюу талийгаачийн нас барахаас өмнө амьд үүссэн шинж тэмдэгтэй байна. Тогтоогдсон гэмтлүүдийн механизмаас үзэхэд эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн осолд орох агшинд хэвтээ байрлалд дайрагдах үед үүссэн байх боломжтой, түүний дараах хүндрэлүүдээс бүрдэж байна. Талийгаач дээрхи амьдралд зохицохгүй гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 83-86 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1924 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 08-12 цагийн хоорондох бичлэг хадгалагдаагүй байна...” гэх дүгнэлт, хавсралт /1 хх-ийн 119-126тал/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний  өдрийн 2507 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн сэрээт өргөч эд анги механизмын хувьд бүрэн байна. Сэрээт өргөгч хойд талын гэрэлтүүлэг хэсэг бүрэн асахгүй, хойд хэсгийн будаг халцарч өнгөө алдаж зэвэрсэн байдалтай байна. Дээрхи гэмтлүүд нь сэрээт ачигчийг зогсоох арга хэмжээ авахад нөлөөлөхгүй тул осолд нөлөөлөхгүй. Тоормос шингэн дамжуулгатай тоормосны системтэй байна. Тормосны механизм ажиллаж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 141-153 тал/,

 

            Шинжээч М.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.О  ХХК-ийн үйлдвэрийн хашаанд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр И.Б нь сэрээт өргөгч машинаас унах үедээ дайруулж нас барсан нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотой байна. Б.О  ХХК нь И.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед үйлдвэрлэлийн талбайд нэвтрүүлсэн нь Барилгын үйлдвэрлэл дагаж мөрдөх журмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД-ийн 6.1.6-д заасныг зөрчсөн байна. Хэрэг болох үед Ганболдын М  нь сэрээт ачигч машиныг жолоодох операторчиний үнэмлэхгүйгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан нь Барилгын үйлдвэрлэл дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, БНбД-ийн 7.1.11-т заасан /машин, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, механикжуулалтын бусад хэрэгсэлүүдийг залгах, ажиллуулах үйл ажиллагааг зөвхөн эдгээр хэрэгсэлийг удирдах, хариуцан ажиллуулахаар томилогдсон үнэмлэх бүхий этгээд гүйцэтгэнэ/-л заасныг зөрчсөн байна. Г.М т сэрээт өргөч машин жолоодох эрхгүйгээр ажил үүрэг гүйцэтгэсэн нь осол гарахад нөлөөлсөн. Осол болох үед сэрээт ачигч машины зүүн урд талын дугуйны тормосны эд анги гэмтэлтэй байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн...” гэх тайлбар /хх-ийн 157-161 тал/,

 

            Байгууламж-Од ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 179 тал/,

 

            Б.О  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хх-ийн 188 тал/,

 

Б.О  ХХК-ийн тусгай зөвшөөрлын гэрчилгээ /1 хх-ийн 189 тал/,

 

            Б.О  ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /1 хх-ийн 190-194 тал/,

 

            Б.О  ХХК-ийн амь хохирогч И.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1 хх-ийн 203-206/,

 

            Амь хохирогч И.Б ын ажлын байрны тодорхойлолт /1 хх-ийн 207-208 тал/,

 

            Амь хохирогч И.Б-г 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилсон Б.О  ХХК-ийн Б-78/2012 дугаартай тушаал /1 хх-ийн 209 тал/,

 

Шүүгдэгч Г.М ыг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс Бетон арматурчин ажилд авах тухай Б-10/2020 дугаартай тушаал /1 хх-ийн 224 тал/,

 

            Шүүгдэгч Г.М ыг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тухай Б-40/2020 дугаартай тушаал /1 хх-ийн 220 тал/,

 

            Шүүгдэгч Ц.Б ын ХАБЭА-н инженерийн албан тушаалд томилох тухай 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б-50/2013 дугаартай тушаал, Хөдөлмөрийн гэрээ /1 хх-ийн 226, 227-229 тал/,

 

            Шүүгдэгч Д.Т ыг 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс технилогич инженерээр туршилтын 2 сарын хугацаагаар авах тухай Б-38/2013 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ /1 хх-ийн 237, 238-240 тал/,

 

            Хохирол төлбөрийн талаарх баримтууд /2 хх-ийн 10-23, 2 хх-ийн 71-103 тал/,

 

            Үйлдвэрийн нөхөн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О т 39.533.040 төгрөг төлсөн талаарх шилжүүлэгийн баримт /2 хх-ийн 26 тал/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн  “...Б.О  ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны давтан зааварчилгааны дэвтэр, ХАБАЭ-н сургалтын тайлан, Погрузчикийн дэвтэр, Б ын Б.О  ХХК-ийн хүнийн нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, шинэ ажилтан шалгаруулах анкет, Г.М ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан гэрчилгээ зэргийг эд мөрийн баримтаар тус тус тооцсугай...” тогтоол /2 хх-ийн 37 тал/,

 

            Шүүгдэгч Д.Т ын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтын сертификат /2 хх-ийн 123 тал/,

           

            Шүүгдэгч Ц.Б ын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтын гэрчилгээ /2 хх-ийн 124 тал/

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О т 42.000.000 төгрөг төлсөн талаарх шилжүүлэгийн баримт /2 хх-ийн 191 тал/,

 

Шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Б.О  ХХК-нд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бетон арматурын туслах ажилтнаар ажилд орсон байсан юм. Манай ажил улирлын чанартай ажилладаг болохоор 2019 оны 11 дүгээр сард ажил зогсоод 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа орсон. Ажилдаа ороход Т инженер намайг сэрээт өргөгч машин дээр ажил гэсний дагуу сэрээт өргөгч машиныг жолоодон үйлдвэрийн хашаанд ачаа ачих, бетон зуурмагыг зуурагч машинаас үйлдвэрийн талбай руу зөөвөрлөх ажил үүргийг гүйцэтгэж байсан юм. Гэхдээ албан ёсоор сэрээт өргөгч машины жолоочоор томилсон тушаал байхгүй. Б  захирал, ХАБЭА-н инженер Б , инженер Т  нарын үүрэг болгосны дагуу сэрээт өргөч машин дээр ажиллаж байсан. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өглөө би 07 цаг 30 минутад ажил дээрээ ирээд хувцсаа солиод 08 цагт дасгалаа хийгээд, цайны газрын ширээн дээр байсан хөдөлмөр хамгааллын зааварчилгааны дэвтэр дээр гарын үсгээ зураад ажилдаа гараад 10 цагийн үед бетон зуурмагаа сэрээт өргөгч машинаар зөөгөөд явж байтал талийгаач Б  халамцуу согтуу байдалтай үйлдвэрийн талбай дээр ажиллаж байсан ажилчид дээр ирээд Хаан банкны данс байна уу, мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж байгаад над дээр ирээд чамд хаан банкны данс байна уу, мөнгө шилжүүлж авмаар байна гэсэн, тэгээр нь би надад Хаан банкны данс байгаа гээд дансны дугаараа өгсөн чинь Б  үйлдвэрийн Мексер машины Давгын утсаар нь Ө гэх хүн рүү яриад миний дансны дугаарыг өгсөн. Тухайн үед би бетон зуурмаг зөөж байсан болохоор үргэлжлүүлэн ажлаа хийсэн. Тэгсэн 11 цагийн үед би үйлдвэрийн талбай дээр зуурмагаа буулгаад байж байтал Б  ах ирээд данс руу чинь мөнгө орсон уу гэхээр нь би дансаа шалгаж амжаагүй байна данс руу мөнгө орохоор миний утсан дээр мэдээлэл ирдэггүй юм гэхэд Б  ах за тэгвэл би нэг хүний машин олъё, цайны цагаар хоёулаа явж чиний данснаас мөнгө авъя, чи буцаагаад машиныг нь хүргээд өгчих гэхээр нь би хотын хөдөлгөөнд машин барьж чадахгүй харин цайны цагаар гараад мөнгийг чинь авч өгье, одоо цайны цаг болох гэж байна, би ч нэг яваад зуурмагаа зөөгөөд дууслаа гэсэн чинь Б  ах, ах нь цуг явж байя гээд миний унаж сэрээт өргөгч машины миний зүүн гар талд гарч ирээд сэрээт өргөгч машины урд талд байх бариулаас бариад зогссон. Тэгээд би зуурмагийнхаа пункерыг авах гээд явж байгаад баруун гар тал руу эргэлт хийхэд Б  барьцаа алдаад уначихсан. Би Б ыг унасан даруй тормос гишгэсэн боловч тормос барилгүй Б ын дээгүүр гарчихсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 45-46 тал/,

 

Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай байгууллагын ажил 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эхэлсэн. Уг нь манай компани нь сургалтын байгууллагатай хамтран ажилчиндаа үнэмлэх олгож танилцуулдаг. Цар тахалын улмаас хорио цээрийн дэглэм тогтоогдсон тул М ыг сургалтанд суулгаж чадаагүй. Мөн Барилгын яам, барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, ажил олгогч эздийн холбооноос шинэ ажилтныг мэргэшүүлэхдээ зөвхөн сургалтын байгууллагад сургахаас гадна, тухайн үйлдвэрийн талбай дээр давхар дадлага хийлгэхийг зөвлөдөг учир Г.М т санал тавихад өөрөө зөвшөөрөөд дадлагажуулахаар гаргасан. ...Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг нийтлэг шаардлага стандартыг хэрэгжилт ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавиагүй гэдэгтээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 50-52 тал/,

 

Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэрэг гардаг өдөр 11 цагийн үед 2 дугаар үйлдвэр дээрээ хуралд сууж байхад утсанд дуудлага ирээд болсон ослын талаар мэдээд тэр даруйдаа захирал Б гийн хамтаар осол болсон үйлдвэр дээр очсон. Ослын газар очоод М аас юу болсон талаар асуухад сэрээт өргөгч машинаас уначихлаа гэхээр нь би нас барчихсан юм уу гэхэд нас барчихсан гэж инженер Энхбаяр хэлсэн. ...2019 оны намар ажил зогсох үеэр сэрээт өргөгч машины зүүн урд тормос эвдэрсэн байсан. Сэлбэг захиалан авчруулсан боловч компаниас мөнгө шилжүүлж сэлбэгээ авч чадаагүй байсан. Манай үйлдвэр сэрээт өргөгч ачигчийг жолоодох хүнгүй болоод инженер Т  яах вэ гэж асуугаад бид нар хоорондоо ярилцаад М ыг сургаж авъя гээд захирал Б д танилцуулаад шийдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 55-56 тал/,

 

Шүүгдэгч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өглөө би ажилчид цуглахаас 30 минутын өмнө ирээд хөдөлмөр хамгаалал зааварчилгаагаа бөгөөд ирцийн бүртгэл хийхэд талийгаач Б  байхгүй байсан. Тэгээд 2 дугаар үйлдвэр дээр хуралтай гэсэн болохоор зааварчилгаа бичсэн хөдөлмөр аюулгүй байдлын дэвтрээ цайны газар тавьж үлдээгээд контор руугаа орж хурлын бэлтгэл ажлаа хангаад 09 цаг 25 минутад контороос гарч яваад конторын зүүн хойд талд байх автомашины зогсоол дээр талийгаач Б тай тааралдаад та яагаад ажлаас хоцорч байгаа юм бэ гэж хэлчихээд цаашаа яваад өгсөн. Б  масктай байсан болохоор согтуу байсан нь мэдэгдээгүй, анзаарагдаагүй, би эрүүл байна л гэж харсан. Тэгээд хурал дээр байж байтал 11 цагийн үед Б  инженер 1 дүгээр үйлдвэр дээр осол гарсан гэнэ гэж хэлээд бид нар 1 дүгээр үйлдвэр рүү ослын газар очсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 60-61 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн шүүгдэгч Г.М ын эцэг Ганболдын амьдралын түвшинээс доогуур орлоготой гэх хорооны тодорхойлолт, шүүгдэгч Г.М ын хохиролд тооцож 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

         Шүүхийн дүгнэлт:

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч М.Б-н “...Уг нь 2019 оны 6 билүү 07 дугаар сард инженер Б  цаасан аюулгүй ажиллагааны зааварчилгаа буюу 3,5 тонноос дээш хүнд ачаа өргөхийг хориглоно, овор ихтэй ачаа оргож яваа үедээ газраас 40 см зайтай өргөж явна, овор ихтэй ачаа өргөж явах үедээ ухарч явна гэх зэрэг заалттай цаасыг сэрээт өргөгч машины зүүн хойд талын баганд скочоор наасан байсан боловч сарын дараа нь байсан байх алга болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-н “...Манай компани ажил улирлын чанартай ажилладаг болохоор намар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил зогссон. Ажил зогсохоос өмнө яг хэд хоногийн өмнө гэдгийг хэлж мэдэхгүй байна. Манай үйлдвэрийн сэрээт ачигч машиныг Банзрагч жолоодон явж байгаад зүүн урд талын дугуйндаа төмөр орооцолдуулаад тормозны трүпээ тасалчихсан трүпээр нь шингэн гоожоод байхаар нь трүпний бэлчир дээр нь хадаасны толгой гийж хаагаад тасарсан үзүүрийг нь мушгиж хавчаад шингэн гоожихооргүй болгосон юм. Тормозны трүп эвдэрсэн талаар ерөнхий инженер Б  болон хангамжийн ажилчиндаа мэдэгдэг сэлбэг захиалсан байсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “...Би өнөө өглөө зааварчилгаа өгөөгүй бөгөөд Т  инженер ажилчдад зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулсан. Нэг мэдэхэд өргөч машинд дайруулчихлаа гэж сонссон. Манай өргөгч машиныг М  гэх залуу барьдаг. М т механизмын ангилал байхгүй. Погрузчик буюу өргөгч машиныг барих сертификат байхгүй...” гэх мэдүүлэг, Гэрч Т.П-н “...М т механизмийн ангилал байхгүй. Погрузчик буюу өргөгч машиныг барих сертификат байхгүй. Өргөгч машины жолооч М  бетон арматурчинаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2020 оны 3 сарын 09-ний өдрөөс хойш М  погрузчик буюу өргөгч машиныг барьж байгаа. Уг машин барих ажилд томилсон тушаал байхгүй. М аар погрузчик бариулах талаар үүргийг би өгсөн. Ингээд инженер Б  ажилд гаргасан...” гэх мэдүүлэг, Гэрч Т.Д-н “...09 цаг өнгөрч байсан байх компани ковшын жолооч Б  цайны газарт дөнгөж ажилдаа ирж байгаа бололтой гадны хувцастайгаа, урд өдөр нь архи уусан бололтой, архи үнэртүүлчихсэн, утас цэнэглээд өгөөч гэж орж ирээд миний цэнэглэгчээр гар утсаа цэглүүлчхээд гараад явсан юм. Тэгээд 11 цагийн дөнгөж өнгөрч байсан байх Б  орж ирээд утсаа аваад гараад гарсан. Тэгэхэд Б  нэмээд архи уучихсан бололтой нүд нь сүүмий чихсэн, хэл ярианы дултирчихсан орж ирсэн. Тэгэхэд нь би та яагаад ажил дээрээ архи уучихсан юм бэ гэж асуухад Б  харин тиймээ архи уучихлаа, одоо харилаа, харьж хоёр хүүхдээ тэвэрч унтья гэж байсан....” гэх мэдүүлэг, Гэрч Х.С-н “...Гал тогоонд манай үйлчлэгч эгч орж ирээд тогооч Дашдолгор эгчид Б  осолд очихсон байна гэж хэлээд би гадагшаа гарч харахад Б  ах сэрээт өргөгч машины хажууд хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 751 дугаартай “...Талийгаач И.Б-ын цогцост орой хэсэгт нэмэх хэлбэртэй баруун, зүүн дух, зулайн заадас хүрсэн, ар талдаа дагз ясны баруун, зүүн тал хүрч 4 ширхэг том хэмжээний сэтэрхий үүсгэсэн, цааш гавлын суур хэсэгт олон тооны жижиг үйрч бяцарсан гавлын хэлбэр дүрс алдагдуулсан хугарал, тархины эдийн бяцралт аалзан хальсан доорхи тархмал харвалт баруун зүүн чамархайн булчин хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, хамар, эрүү яс далд хугарал, цээжний гялтангийн урагдал 2 талын олон тооны хавирганы шууд бус хугарал, баруун уушгины угийн цус хуралт уушгины эдийн няцрал, цээжний баруун хөндий дэх цус хуралт зүүн гадна булангийн цус хуралт дух баруун хөмсөгт баруун нүдний дээд зовхи зүүн хацар хүзүү баруун мөр бугуй зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь зам тээврийн осолд орох агшинд буюу талийгаачийн нас барахаас өмнө амьд үүссэн шинж тэмдэгтэй байна. Тогтоогдсон гэмтлүүдийн механизмаас үзэхэд эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн осолд орох агшинд хэвтээ байрлалд дайрагдах үед үүссэн байх боломжтой, түүний дараах хүндрэлүүдээс бүрдэж байна. Талийгаач дээрхи амьдралд зохицохгүй гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт,

Шинжээч М.У-н “...Б.О  ХХК-ийн үйлдвэрийн хашаанд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр И.Б нь сэрээт өргөгч машинаас унах үедээ дайруулж нас барсан нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотой байна. Б.О  ХХК нь И.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед үйлдвэрлэлийн талбайд нэвтрүүлсэн нь Барилгын үйлдвэрлэл дагаж мөрдөх журмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД-ийн 6.1.6-д заасныг зөрчсөн байна. Хэрэг болох үед Ганболдын М  нь сэрээт ачигч машиныг жолоодох операторчиний үнэмлэхгүйгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан нь Барилгын үйлдвэрлэл дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, БНбД-ийн 7.1.11-т заасан /машин, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, механикжуулалтын бусад хэрэгсэлүүдийг залгах, ажиллуулах үйл ажиллагааг зөвхөн эдгээр хэрэгсэлийг удирдах, хариуцан ажиллуулахаар томилогдсон үнэмлэх бүхий этгээд гүйцэтгэнэ/ заасныг зөрчсөн байна. Г.М т сэрээт өргөч машин жолоодох эрхгүйгээр ажил үүрэг гүйцэтгэсэн нь осол гарахад нөлөөлсөн. Осол болох үед сэрээт ачигч машины зүүн урд талын дугуйны тормосны эд анги гэмтэлтэй байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн...” гэх мэдүүлэг бүхий нотлох баримтуудаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б.О ” ХХК-ийн эзэмшлийн хашаан дотор буюу тус компанийн ажлын байранд Г.М  нь сэрээт өргөгч ачигч тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ И.Б-г ачигчаар тээвэрлэсэн, улмаар И.Б нь унаж, Г.М ын жолоодон явсан тус сэрээт өргөгч ачигч тээврийн хэрэгсэлд дайрагдсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

 

Дээрх үйл баримтад шүүгдэгч Г.М , Р.Б , Д.Т , Ц.Б  нар нь гэм буруутай буюу “Б.О ” ХХК-д шүүгдэгч Г.М  нь бетон армуторчиноор, шүүгдэгч Ц.Б  нь хөдөлмөр аюулгүй, эрүүл ахуйн инженерээр, шүүгдэгч Д.Т нь технологич инженерээр, шүүгдэгч Р.Б нь захирлаар тус тус ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журмыг зөрчсөний улмаас үйлдвэрлэлийн осол гарч хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Тодруулбал, хэрэг учрал болсон 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн үйлдвэрийн байранд ажил үүрэг гүйцэтгэж буй этгээдүүдэд Хөдөлмөр ийн аюулгүй байдлыг хангах, түүнд хяналт тавих, зааварчилгаа өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах эрх бүхий этгээдүүд болох шүүгдэгч Р.Б , Д.Т , Ц.Б  нар нь сэрээт өргөгч тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн болох бетон армуторчин Г.М аар ажлын байранд заагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлсний улмаас тухайн үйлдвэрлэлийн осол гарч, тус үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан И.Б ын амь хохирсон байна.

 

Энэ нь “Б.О ” ХХК-ийн захирал ажилтай шүүгдэгч Р.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” 28 дугаар зүйлийн 28.1.8-д “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлыг байран дахь эрсдэлийн үнэлгээний авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэж тус тус заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй,  

“Б.О ” ХХК-ийн технологич инженер ажилтай шүүгдэгч Д.Т нь ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилгаа өгөхдөө Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт MNS 4969:2000 Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлэн өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй,

“Б.О ” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй, эрүүл ахуйн инженер ажилтай шүүгдэгч Ц.Б  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д “Хөдөлмөрийн аулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах“ гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй,

мөн шүүгдэгч Г.М  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д ”Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллгааны дүрэм БНБД /2012/03-04/, 8.3.1-д “Цех дотор болон цех хооронд ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэхийг хориглоно”, Хөдөлмөрийн аюулгүй байдал үйлдвэрийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 Монгол улсын стандартын 7.1-д “Өргөж тээвэрлэх тоног төхөөрөмжийг 18 нас хүрсэн аюулгүй ажиллах аргад суралцаж, тухайн тоног төхөөрөмж, машин механизмыг ажиллуулах эрхийн үнэмлэх бүхий хүн ажиллуулахыг зөвшөөрнө” гэж заасныг зөрчсөнтэй шууд шалтгаантай холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч нарын үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Г.М , Р.Б , Ц.Б , Д.Т нарын үйлдэл нь Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, тэдгээрийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Иймд шүүгдэгч Г.М , Р.Б , Ц.Б , Д.Т нарыг Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О  нь гэм хорын хохирол шаардах эрхтэй.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол нь И.Б ын амь нас хохирсон байдал ба үүнтэй холбогдон гарах бусад зардал нь хор уршигт тооцогдоно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн талаарх баримт 2 дугаар хавтаст хэргийн 135-136 дугаар талд авагдсан байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...хохирол хор уршигт тооцож, оршуулгын зардалд 13.658.750 төгрөг, нөхөн төлбөрт 39.533.040 төгрөг, бусад зардалд 42.000.000 төгрөг авсан. Бага насны хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг улсаас авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” талаар мэдүүлж байх тул шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бага насны хүүхдүүд болох Б ын Отгончимэг 5 настай, Б ын Б 8 настай хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүний асуудлыг шийдвэрлээгүй, мөн энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршигт тооцож нийт 95.191.790 төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлсөн, тэдгээрээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч нарыг “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Г.М , Р.Б , Д.Т , Ц.Б  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Мөн шүүгдэгч Г.М ын хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1 хх-ийн 184 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 211 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 212 тал/, гэрлэлт бүртгэлгүйн талаарх лавлагаа /1 хх-ийн 213 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /1 хх-ийн 214 тал/, боловсролын талаархи гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 215-217 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 120 тал/, гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...төлөв даруу хүний үгээр, ах хүний үгийг сайн сонсдог хүмүүжил сайтай, ажилд сайн хүнд их тусархуу хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 116 тал/,

 

Шүүгдэгч Б.Б гийн хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1 хх-ийн 185 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /1 хх-ийн 148 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /1 хх-ийн 249 тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт /1 хх-ийн 250 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /2 хх-ийн 1 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 2 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 3 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 119 тал/, гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эхнэр маань ажилд дайчин шуурхай, заавал ажлыг бүрэн гүйцэт хийхийг төлөө тэмцдэг, шудрага зарчимч хүн байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 113 тал/,

 

Шүүгдэгч Д.Т ын хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1 хх-ийн 186 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 241 тал/,үл хөдлөх хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 242 тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт /1 хх-ийн 243 тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй талаарх лавлагаа /1 хх-ийн 244 тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1 хх-ийн 245 тал/, оршин суух хаягийн лавлагаа /1 хх-ийн 246 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 121 тал/, гэрч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зан байдлын хувьд төлөв даруу зантай, их халамжтай буйр суурьтай...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 114 тал/,

 

Шүүгдэгч Ц.Б ын хувийн байдалтай холбоотой тээврийн хэрэгсэлийн лавлагаа /1 хх-ийн 182 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 230 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 231 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 232 тал/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /1 хх-ийн 233 тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт /1 хх-ийн 234 тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй талаарх лавлагаа /1 хх-ийн 235 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 122 тал/, гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр зан байдлын хувьд нийтэч хөгжилтэй, уриалгахан, юманд итгэмтхий, олон найз нөхөдтэй, сайн хань сайн аав, ажилдаа хариуцлагатай. Би өөрийнхөө нөхрийг ажилдаа хамгийн сайн нь гэж хэлнэ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 112 тал/ зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан болно.

 

            Шүүгдэгч Г.М , Р.Б , Ц.Б , Д.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Г.М , Р.Б , Ц.Б , Д.Т нарын үйлдсэн гэмт хэргийн шинж буюу хөнгөн ангилалд хамаарч байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болон тэдгээрийн хувийн байдлыг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.М , Р.Б , Ц.Б , Д.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” 6 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Г.М , Р.Б , Ц.Б , Д.Т нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, Б.О  ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны давтан зааварчилгааны дэвтэр, ХАБАЭ-н сургалтын тайлан, Погрузчикийн дэвтэр, Б ын Б.О  ХХК-ийн хүнийн нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, шинэ ажилтан шалгаруулах анкет, Г.М ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан гэрчилгээ зэрэг эд мөрийн баримтуудыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалахаар тогтов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.М , Р.Б , Ц.Б , Д.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Г-н М , Б овогт Б-н Б , О овогт Ц-ы Б , О овогт Д-н Т  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.М , Б.Б , Ц.Б , Д.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М , Б.Б , Ц.Б , Д.Т нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди, Б.О  ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны давтан зааварчилгааны дэвтэр, ХАБАЭ-н сургалтын тайлан, Погрузчикийн дэвтэр, Б ын “Б.О ” ХХК-ийн хүнийн нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, шинэ ажилтан шалгаруулах анкет, Г.М ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан гэрчилгээ зэрэг эд мөрийн баримтуудыг хэргийн хамт хадгалахаар тогтсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О т 95.191.790 /ерөн таван сая нэг зуун ерөн нэгэн мянга долоон зуун ер/-н төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болохыг шүүгдэгч Г.М , Б.Б , Ц.Б , Д.Т нарт сануулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М , Б.Б , Ц.Б , Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор acэсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА