Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ч, Г.Г, Э.Б,

Л.А, Э.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Б.Ч /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Э.Б /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Г.Г /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч Л.А /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

шүүгдэгч Э.Б/цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.Ч, Г.Г, Э.Б, Л.А, Э.Бнарын гаргасан давж заалдах гомдлоор үндэслэн Б.Ч, Г.Г, Э.Б, Л.А, Э.Бнарт холбогдох 201201022961 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............... овогт ...............ийн ..............., 1991 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, ах, 2 дүүгийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

2. ............... овогт ...............ын ..............., 1988 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............... оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .............../,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 327 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 132 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 210 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 141 тоот “Өршөөлд хамааруулах тухай” захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 2 хоногийн хорих ялыг өршөөсөн,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 151 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан.

3. ............... овогт ...............ын ..............., 1989 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

4. ............... овогт ...............ын ..............., 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .............../,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 451 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 457 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн.

5. ............... овогт ...............ын ..............., 1990 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

1. Б.Ч нь бусадтай бүлэглэн давтан үйлдлээр,

- 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Э.Б, яллагдагч Г.Г нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” загварын гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй ...............ын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, “ССТВ” загварын гар утсыг дээрэмдсэн,

- Яллагдагч Э.Бтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 3-75 тоот ...............ийн гэрээс 32 инчийн “Скайворт” загварын хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 450.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 19-20 цагийн хооронд Цайзын 57 дугаар гудамжны задгайд оршин суух ...............гийн гэрээс 32 инчийн “Скайворт” загварын зурагт хулгайлж 250.000 төгрөгийн,

- Яллагдагч Л.Атай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 44 дүгээр гудамжны 795 тоот ...............гийн
гэрээс 32 инчийн зурагт, индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг хулгайлж 300.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 16-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн ...............ын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг, Д.Отгонсүрэнгийн гэрт орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж 1.205.000 төгрөгийн,

- 2015  оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр
хорооны нутаг дэвсгэрт байрлах зээлийн 28-33 тоот иргэн ...............ийн гэрээс
бага бус хэмжээний эд зүйл хулгайлж 814.500 төгрөгийн,

- Яллагдагч Г.Г, Гансайхантай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байрны нэг давхарын цонхоор орж цүнхтэй бичиг баримт, дрон аппарат, камерын хэрэгсэл, богино долгионы станц болон бусад эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн,

- 2016  оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо
цайзын 21а-529а тоот ...............ийн байрны цонхны салхивчаар орж 32 инчийн Шарпын хавтгай дэлгэцтэй зурагт, “Делл” загварын нөүтбүүк, шинэ цагийн шүрэн толгойтой бага гарын халтар манан хөөрөг зэргийг хулгайлж 680.000 төгрөгийн,

- 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 34-550 тоотод суух ...............ийн гэрээс “Хайер” загварын 32 инчийн зурагт хулгайлж 300.000 төгрөгийн,

- 2015  оны 12 дугаар сарын 29-ний шөнө яллагдагч Г.Гтой бүлэглэн
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 29-659 тоотод оршин суух ...............ын байшингийн цонхоор орж 32 инчийн зурагт, эрэгтэй, эмэгтэй шинэ дээл, мөнгөн бугуйвч, бүс, ээмэг бөгж, халтар манан хөөрөг, үнэртэй ус зэргийг хулгайлж 1.367.500 төгрөгийн,

- Яллагдагч Г.Гтой бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13-178 тоотод байрлах иргэн ...............ы байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 ичнийн хавтгай
дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн,

- 2016  оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо
Шархадны 7-123 тоотод оршин суух иргэн ...............ын сууцны хаалгыг эвдлэн орж 42
инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 2 ширхэг виски хулгайлж 350.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 19-269 тоот иргэн ...............ийн байшингийн цонхоор орж, цагдаагийн ёслолын хувцас, мөнгөн ээмэг, монетон бөгж, эрэгтэй эмэгтэй хуримын бөгж зэргийг хулгайлж 1.228.128 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 73-1146 тоот иргэн ...............ын байшингийн цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, нөүтбүүк, хос мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйн цаг хулгайлж 750.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо шархад 20-329-10 тоот иргэн ...............ийн гэрээс 40 инчийн зурагт, гар утас зэргийг хулгайлж 740.000 төгрөгийн,

- 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 5-121 тоот иргэн ...............ийн гэрээс, 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, бэлнээр 180.000 төгрөг хулгайлж 660.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 9 цагаас 13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-798А тоотод оршин суух иргэн ...............ын сууцны хаалганы цүүг эвдлэн орж эд зүйл хулгайлж 380.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрхан 2А хэсэг 993 тоот иргэн ...............ийн байшинд нэвтрэн орж, панасоник загварын 42 инчийн зурагт, мөнгөн аяга зэргийг хулгайлж 700.000 төгрөгийн,

- Яллагдагч Г.Г, Ц.Баасансүрэн нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгий 17-223 тоотод оршин суух иргэн ...............ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Фунай” загварын зурагт, 32 инч “Самсунг” зурагт, хүүхдийн нөүтбүүк хулгайлж 675.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Г.Г, Э.Бнартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Дэнж 1-13 тоот иргэн ...............ийн байшингын вакум цонхыг түлхэн орж “Самсунг” загварын 42 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, үнэртэй ус, бэлэн 30.000 төгрөг хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Э.Бнартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелийн 52-02 тоотод суух иргэн ...............ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 40 инчийн зурагт хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Л.Атай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 9-нөөс 11-ний хооронд Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Алтан-Өлгий 29-4896 тоотод оршин суух иргэн ...............ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Самсунг” загварын 32 инчийн зурагт, мөнгөн бүс мөнгөн зүүлт, кулон, эрэгтэй савхин куртка хулгайлж 675.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Улиастайн 36-682 тоотод оршин суух иргэн ...............ийн байшингийн вакум цонхыг түлхэн орж “Скайворт” 42 инчийн зурагт хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Л.Атай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Зүүн алтан өлгий 1-26 тоот суух иргэн ...............ы байшингын вакум цонхыг түлхэн орж “Самсунг” загварын 32 инчийн зурагт, “Асер-3” нөүтбүүк, пүүз 2 ширхэгийг хулгайлж 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Э.Бтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 13а-371 тоот ...............ийн байрны хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж 700.000 төгрөгийн,

- Яллагдагч Э.Бтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 13а-149 тоотод оршин суух ...............ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Тошиба” загварын зурагт, шаазан эвтэй 4 амьтан 1 ширхэг, хос морь 2 ширхэг, түрийвч зэргийг хулгайлж 1.244.000 төгрөгийн,

- Яллагдагч Г.Гтой бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоот иргэн ...............ын гэрээс эд зүйл хулгайлж 2.640.000 төгрөгийн,

- 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 17-223 тоот ...............ын гэрээс эд зүйл хулгайлж 675.000 төгрөгийн хохирол нийт 25.974.128 төгрөгийн төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

2. Г.Г нь бусад бүлэглэн, давтан үйлдлээр

2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Б.Ч, яллагдагч Э.Б нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй ...............ын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” загварын гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй ...............ын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “ССТВ” загварын гар утсыг дээрэмдсэн,

- 2012 оны 9 дүгээр сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны
нутаг дэвсгэрт байрлах цайзын автобусны баруун гар талд нийгмийн хэв журмыг
ноцтойгоор зөрчин, ямар нэгэн шалтгаангүй иргэн ...............г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

- 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 1-28 тоотод хүргүүлж ирээд таксины мөнгөний асуудлаас болж иргэн ...............тай маргалдаж толгойн тус газар нь униар цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

- 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө яллагдагч Б.Чтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байрнаас эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 29-ний шөнө яллагдагч Б.Чтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 29-659 тоотод оршин суух ...............ын байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлж 1.367.500 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13-178 тоотод байрлах иргэн ...............ы эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн,

- 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр яллагдагч Б.Чтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоот иргэн ...............ын өвлийн сууцны цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Эл-Жи” загварын зурагт, “Делл” брендийн нөүтбүүк хулгайлж 2.640.000 төгрөгийн,

- 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр яллагдагч Б.Чтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 17-223 тоотод оршин суух ...............ын гэрээс 32 инчийн “Фунай” загварын хавтгай дэлгэцтэй зурагт, “Самсунг” загварын зурагт, жижиг нөтбүүк хулгайлж 675.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан- Өлгийн 19-277 тоотод байрлах иргэн ...............ийн сууцны цонхны салхивчаар орж “Эч-Ки-Эс” загварын 46 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн,

- 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84 задгайн тоотод оршин суух иргэн ...............ийн орон байранд нэвтэрч 32 инчийн “Панасоник” загварын 32 инчийн зурагт, “ММВС” хүлээн авагч зэрэг зүйлийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол,

- 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 911 дүгээр байрны 77 тоотод оршин суух иргэн ...............ийн гэрт нэвтэрч “Мини ай пад”, “Сони” загварын камер, 25 хайрцаг “Парламент” тамхи, “Улаан шонхор” тамхи 130 хайрцаг, “Эссэ” тамхи 8 хайрцаг, “Рич” тамхи 2 хайрцаг зэргийн хулгайлж бусдад 2.372.000 төгрөгийн хохирол,

- Яллагдагч Б.Ч, Э.Бнартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Дэнж 1-13 тоот иргэн ...............ы байшингын вакум цонхыг түлхэн орж “Самсунг” загварын 42 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, үнэртэй ус, бэлэн 30.000 төгрөг хулгайлж 420.000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 14.914.500 төгрөгийн буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

3. Л.А нь ялтай байх хугацаандаа, бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр

- 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23
дугаар хороо 4 дүгээр хэсэг 267 тоот хашааны хажууд иргэн ...............ийн толгой руу цохиж амь биед аюултайгаар хүч хэрэглэн, цүнхийг нь дээрэмдэн авч 67.000
төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр яллагдагч Б.Чтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 44 дүгээр гудамжны 795 тоотод байрлах хохирогч ...............ийн гэрийн хаалгыг эвдэж “Самсунг” загварын 32 инчийн зурагт, “Шарп” загварын индукцин плитик, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг болон бусад эд зүйлс хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр яллагдагч Э.Б, Б.Ч нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн ...............ын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг, Монелын 19-4276 тоотод оршин суух Д.Отгонсүрэнгийн гэрийн цоожыг эвдэн орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж нийт 1.205.000 төгрөгийн,

- 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-364 тоотод оршин суух иргэн ...............ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, 2 ширхэг хөөрөг, гуулин бурхан зэргийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

- 2016 оны 4 дүгээр сарын 8-ны 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 7-176 тоотод оршин суух иргэн ...............ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагт, “Могул” брендын нөүтбүүк зэргийг хулгайлж 750.000 төгрөгийн,

- 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бага Дарь Эхийн 1499 тоотод оршин суух иргэн ...............ийн гэрт хууль бусаар орж 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, сиди тоглуулагч зэргийг хулгайлж 290.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргий 10 дугаар хороо, Улиастайн гүүрний баруун талд Юни газын харалдаа задгайд оршин суух иргэн ...............ы гэрээс 43 инчийн зурагт, гитар, акумлятор, антень зэргийг хулгайлж 820.000 төгрөгийн нийт хохирол учруулсан болох нь 7.735.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Яллагдагч Э.Бтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 13а-149 тоотод оршин суух ...............ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Тошиба” загварын зурагт, шаазан эвтэй 4 амьтан 1 ширхэг, хос морь 2 ширхэг, түрийвч зэргийг хулгайлж 1.244.000 төгрөгийн,

- 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 24-635 тоотод иргэн ...............эй маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

- 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо, Монгол хотхон 66с байрны 4 тоотод оршин суух иргэн ...............ийн байрны цонхоор орж мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга, “Асер” загварын нөүтбүүк, алтан нуухтай шүрэн толгойтой гартааман хөөрөг хулгайлж 6.640.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Б.Чтай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 9-нөөс 11-ний
хооронд Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Алтан-Өлгий 29-4896 тоотод оршин суух иргэн
...............ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Самсунг” загварын 32 инчийн зурагт, мөнгөн бүс мөнгөн зүүлт, кулон, эрэгтэй савхин куртка хулгайлж 675.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгий 17-215 тоот суух иргэн ...............ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Делл” загварын суурин компьютер, “Тайм” бугуйн цаг, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, мөнгөн зүүлт хулгайлж 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Б.Чтай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгий 1-26 тоот суух иргэн ...............ы байшингын вакум цонхыг түлхэн орж “Самсунг” загварын 32 инчийн зурагт, “Асер-3” нөүтбүүк, пүүз 2 ширхэг хулгайлж 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун Алтан-Өлгий 30-20 тоотод суух иргэн ...............ийн байшингын хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн “Скайворд” загварын ЛСД зурагт хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо 11 дүгээр гудам 10 тоот иргэн ...............ы байшингын вакум хаалганы цоожийг эвдэн орж мөнгөн бүс, халтар манан хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг, сүнгийн мөнгөн аяга хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Хоршоолол 1-23 тоотод оршин суух иргэн ...............гийн гэрийн хаалагны цоожийг эвдэн орж “Самсунг” загварын зурагт, мөнгөн ээмэг, “1д” загварын гар утас хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо, Хоршоолол 24 дүгээр гудам 9 тоот иргэн ...............гийн байшингын вакум цонхыг түлхэн орж 42 инчийн “Тошиба” загварын ЛСД зурагт хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. Э.Бнь бусадтай бүлэглэн,

- Яллагдагч Б.Ч, Г.Г нартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Дэнж 1-13 тоот иргэн ...............ы байшингын вакум цонхыг түлхэн орж “Самсунг” загварын 42 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, үнэртэй ус, бэлэн 30.000 төгрөг хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Г.Г нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелийн 52-02 тоотод суух иргэн ...............ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 40 инчийн зурагт хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. Э.Б нь ялтай байх хугацаандаа бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч,

- 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Б.Ч, яллагдагч Г.Г нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүи ...............ын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” загварын гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй ...............ын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “ССТВ” загварын гар утсыг дээрэмдсэн,

- 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 20-2956 тоот иргэн ...............ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, чемодан, машин угаадаг насос, цахилгаан дрилл хулгайлж 550.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 13а-371 тоотод оршин суух ...............ийн байрны хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж 700.000 төгрөгийн,

- 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 13а-149 тоотод оршин суух ...............ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Тошиба” загварын зурагт, шаазан эвтэй 4 амьтан 1 ширхэг, хос морь 2 ширхэг, түрийвч зэргийг хулгайлж 1.249.000 төгрөгийн,

- 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 18-21 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-85 тоотод байрлах иргэн ...............ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Аплэ”, “Асер” брендийн 2 нөүтбүүк, “Эл-Жи” брендийн гар утас, шарпийн сиди тоглуулагч зэргийг хулгайлж 680.000 төгрөгийн,

- 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 13-16 тоотод оршин суух ...............ийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн “Самсунг” загварын зурагт, 40 литрийн бетан, эмэгтэй монгол дээл хулгайлж 555.000 төгрөгийн,

- 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 26А гудамжны 707 тоот иргэн ...............гийн байшингийн цонхыг хагалан орж, 32 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг хулгайлж 700.000 төгрөгийн,

- 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Цогцолбор байрны цагдаагийн хэсгийн байцаагчийн өрөөний цонхоор орж суурин комьпютерын процессор, албаны гар чийдэн 1 ширхэг, “Дэлл” брендийн “Ай-3” үзүүлэлттэй процессор хулгайлж 550.000 төгрөг, мөн тухайн хэсгийн байцаагчийн цүнхтэй бичиг баримтыг устгасан,

- 2015 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 3-75 тоотод оршин суух ...............ийн гэрээс 32 инчийн “Скайворт” загварын хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 450.000 төгрөгийн,

- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгийн 29 задгайд оршин иргэн ...............ын гэрээс 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 32 инчийн “Тошиба” загварын зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Чын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Г.Гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, Л.Аын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Э.Баярбаатарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Э.Бын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: ............... овогт ...............ийн ..............., ............... овогт ...............ын ..............., ............... овогт ...............ын ............... нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон ............... овогт ...............ын ...............т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөх, ............... овогт ...............йн ...............ад прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангййн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон, ............... овогт ...............ын ...............д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон, ............... овогт ...............ын ...............т прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон, ............... овогт ...............ын ...............т прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон, ............... овогт ...............ын ...............т прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон тус тус өөрчилж,

............... овогт ...............ийн, ...............ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж
дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан
гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч машин
механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг, ............... овогт ...............ын ...............ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутай болохыг, ............... овогт ...............ын ...............ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж үйлдсэн, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутай болохыг, ............... овогт ...............ын ...............ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг, ............... овогт ...............ын ...............ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Л.А, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлөх, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Чыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийг 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б.Чыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийг 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Э.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийг 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Л.Аыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л.Аыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Г.Гийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Э.Баярбаатарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Чад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр , мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1- д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Л.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Бд энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 623 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт 19 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Л.Ат энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 487 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ч, Э.Б, Л.А, Г.Г нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Э.Баярбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Чын 740, Э.Бын 688, Г.Гийн 754, Л.Аын 246 хоног тус тус цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцох, Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Б.Ч, Э.Б, Г.Г, Л.А нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, Э.Бнь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч, Э.Б, Г.Г, Л.А, Э.Бнарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлж,

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Э.Баярбаатарын эзэмшлийн 36-58 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж худалдан борлуулж олсон орлогыг улсын орлогод оруулж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Чаас 450.000 төгрөг гаргуулж ...............эд, 250.000 төгрөг гаргуулж ...............аад, 150.000 төгрөг гаргуулж ...............т, 602.500 төгрөг гаргуулж ...............т, 814.500 төгрөг гаргуулж ...............д, 414.666 төгрөг гаргуулж ...............д, 350.000 төгрөг гаргуулж ...............т, 1.320.000 төгрөг гаргуулж ...............т, 2.985.000 төгрөг гаргуулж Кувейт улсын Монголд туслах сангийн ажилтан  ...............д, 275.000 төгрөг гаргуулж ...............д, 683.500 төгрөг гаргуулж ...............т, 660.00 төгрөг гаргуулж ...............д, 680.000 төгрөг гаргуулж ...............д, 300.000 төгрөг гаргуулж ...............д, 740.000 төгрөг гаргуулж ...............д, 380.000 төгрөг гаргуулж ...............д, 350.000 төгрөг гаргуулж ...............д, 700.000 төгрөг гаргуулж ...............д, 1.228.128 төгрөг гаргуулж ...............д, 750.000 төгрөг гаргуулж ...............д, 337.500 төгрөг гаргуулж ...............д, 337.500 төгрөг гаргуулж ...............д, 490.000 төгрөг гаргуулж ...............д, 420.000 төгрөг гаргуулж ...............д тус тус олгох, ...............с 20.354.000 төгрөг, Г.Гоос 2.985.000 төгрөгийг Кувейт улсын Монголд туслах сангийн ажилтан ..............., 683.500 төгрөгийг ...............т, 1.320.000 төгрөгийг ...............т, 337.500 төгрөгийг ...............д, 600.000 төгрөгийг ...............д, 320.000 төгрөгийг ...............т, 2.372.000 төгрөгийг ...............д, 275.000 төгрөгийг ...............д тус тус олгох, Л.Ааас 150.000 төгрөг гаргуулж ...............т, 602.500 төгрөг гаргуулж ..............., 4.500.000 төгрөгийг ...............д, 750.000 төгрөгийг ...............д, 290.000 төгрөгийг ...............д, 6.640.000 төгрөгийг ...............д, 337.5000 төгрөгийг ...............д, 820.000 төгрөгийг ...............д, 414.666 төгрөгийг ...............д, 760.000 төгрөгийг ...............т, 490.000 төгрөгийг ...............д, 420.000 төгрөгийг ...............д, 630.000 төгрөгийг ...............д, 560.000 төгрөгийг ...............д, 580.000 төгрөгийг ...............гт тус тус олгох, ...............с 550.000 төгрөгийг ...............т, 350.000 төгрөгийг ...............т, 414.666 төгрөгийг ...............д, 555.000 төгрөгийг ...............т, 790.000 төгрөгийг ...............д, 225.000 төгрөгийг ...............д, 350.000 төгрөгийг ...............т, 550.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус олгох, Э.Бнь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт амьдардаг. Эхнэр Б.Золжаргал ажилгүй, том хүү Б.Анхбаяр 3 дугаар ангид сурдаг, бага охин Б.Мишээл 9 сартай. Манай амьдрал амьдралын баталгаажих түвшин тогтоох судалгаагаар нэн ядуу өрхийн тоонд орсон. Би 2003 онд осолд орж, 2008 онд хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдсан. Би халамжийн тэтгэмж 140.000 төгрөгөөр ар гэрийн амьдралаа авч явдаг. Би хувиараа таксинд явж, олсон орлогоороо ар гэр, амьдралаа залгуулдаг байсан. Би өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Надад төлөх хохирол төлбөр байхгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ухаарч байна. Иймд ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Л.Амарбат дээр шалгагдаж байх хугацаандаа хулгайн гэмт хэрэгт холбогдож Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч хошууч Чимэддагва дээр шалгуулж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 4 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн. Гэвч 201201022961 дугаартай эрүүгийн хэрэгт Г.Г миний биечлэн үйлдээгүй хулгай болон дээрмийн хэрэг байгааг анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвсүрэнд удаа дараа хэлсэн байхад огт хүлээн авалгүй ялласанд гомдолтой байна. Намайг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байранд хулгай орсон хэрэгт Б.Ч, Гансайхан нартай хамт хулгай хийсэн гэж яллах дүгнэлтэд бичсэн байдаг. Гэтэл миний бие 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн цагдаагийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах төлөөлөгч Нямдаваа гэдэг төлөөлөгчид баригдаад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батлан даалтад гарсан юм. Намайг цагдан хоригдож байхад гарсан хэргийг Б.Ч, Гансайхан нартай хамт үйлдсэн болгож, мөн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Задгайн 89 тоотод хулгай орсон хэрэгт миний бие хамааралгүй болно. Учир нь энэ хэрэг гарах үед би цагдан хоригдож байсан. Намайг цагдан хоригдож байхад гарсан миний үйлдээгүй хэргүүдийг намайг үйлдсэн болгож яллаж байгаад гомдолтой байна. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нар хийгээгүй хэрэг хүлээлгэхийн тулд бие махбодь болон сэтгэл зүйгээр дарамталж, үйлдээгүй хэрэг хүлээлгэдэг байсан. Мөн миний хийгээгүй дээрмийн хэрэгт намайг яллаж байгаад маш их гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд Э.Б нь “Г.Г дээрх дээрмийн хэрэгт ямар ч хамааралгүй” гэж мэдүүлсээр байхад авч хэлэлцээгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч ахлах дэслэгч Буянжаргал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар шалгагдаж байхад шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Иймд надад хамааралтай хэргүүдийг нэгтгэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн хуулийн тэгшитгэл болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсч байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрт холбогдох хэргүүдийг үнэн зөвөөр хүлээж, маш их гэмшиж байгаа гэдгээ дахин хэлье. Мөрдөн байцаалтын шатанд надад холбогдох 201201022961 дугаартай хавтаст хэрэгт хэт яллах талыг баримтлан ажиллаж, миний үйлдээгүй хэргүүд дээр хилсээр яллаж, хэргийн оролцогч нараар гэрчлүүлж нотлох баримт бүрдүүлж, 2017 оны Эрүүгийн хуулийг ашиглан надад холбогдох хэргүүдийг тус бүрээр нь тусгаарлан шийдвэрлэж миний эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. Үүнд 161 дүгээр яллах дүгнэлтийн 12, 13, 16, 18, 15, 19 гэх хулгайн үйлдлүүдийг би үйлдээгүй бөгөөд Баянзүрх  дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Батмөнх, Мөнхбаатар нар нь намайг 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр зам шалгалтаар авч яван үйлдэл 12, 13, 16, 19 гэх эзэн нь олдохгүй үйлдлүүдийг “хүлээчих, мэдүүлэг өгөөд, гэрэл зургаар бэхжүүлчихэд болно, тэгвэл энэ сарын сунгалтан дээр батлан даалтад гаргая, энхэр чинь төрөх гэж байгаа гэсэн, нэг уулзаад авчих” гэж гэр бүлийн гачигдлыг маань ашиглаж хуурч мэхлэн хэрэг хүлээлгэсэн. Тухайн үед эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байсан учир эхнэртэйгээ уулзах, батлан даалтанд гарах нь юу юунаас илүү чухал байсан. Гэтэл намайг батлан даалтад гаргахгүйгээр хэргийг Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн харьяалалд шилжүүлсэн. Ахлах мөрдөн байцаагч Чимэддавга болон прокурор Д.Агар нарт дээрх байдлын талаар удаа дараа өргөдөл гомдол өгсөн боловч хянаж үзээгүй. Дээрх байдалд миний буруутай үйлдэл байгаа хэдий ч, нотлох баримт гэрчгүй хулгайн эд зүйлс нь яасан нь тодорхойгүй, нэг удаа тайлбар авсан байтал мөрдөн байцаах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Кувейт” Улсын Монголд туслах сангийн байрны 1 давхарын цонхоор орж цүнхтэй бичиг баримт, дрон, богино долгионы станц болон бусад эд зүйл хулгайлж 5.790.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаар би юу ч мэдэхгүй. Надаас нэг ч удаа тайлбар аваагүй, ямар үндэслэлээр намайг буруутгаж байгаа нь тодорхой бус хэрэгт үндэслэлгүйгээр намайг яллаж байгаад гомдолтой байна. 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр иргэн Төрмөнхийн гэрт орж хулгай хийсэн үйлдэл болон миний хулгайн нэг бус удаагийн үйлдэл дээр машин техникээр хангаж өгсөн Баатар гэх залуу байсныг ямар үндэслэлээр тогтоолгүйгээр хэрэгт холбогдолгүй болгосон нь ойлгомжгүй байна. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 13-178 тоотод байрлах иргэн Эрдэнэчулууны гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэлд Мөнхбаяр, Азбаяр гэх хоёр залуутай тэр хоёрын саарал өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашинтай явж хулгайн эд зүйл, олсон мөнгөө хувааж авдаг байсан. Ахлах дэслэгч Серик нь “манай хоёр дүү байгаа юм аа, чи энэ хоёрыг таксинд явж байсан гээд байцаалт өгчих. Би чамайг гадуур батлан даалтад байцааж, энэ хоёроос чамд мөнгө авч өгнө” гэж хэлсэн. Хулгайн зурагт нь Азбаярын гэрээс хураагдсан байдаг тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. Нэг бус хулгайн үйлдэл дээр энэ хоёртой хамт шалгагдаж байсан авч Азбаяр, Мөнхбаяр нарыг хэрэгт гэрчээр миний эсрэг байцааж, хэргээс холдуулж байгаад гомдолтой байна. Мөн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 17-223 тоотод суух С.Ариунжаргалын гэрээс эд зүйлс хулгайлсан үйлдэл дээр Энхтайван, Болор-Эрдэнэ гэх хоёр залуутай тэдний “Тоёота Приус 10” загварын автомашинаар явж хамтран үйлдсэн хулгайн эд зүйлсээ Болор-Эрдэнэ дүүгээ дуудан ломбарданд тавиулсан. Зам шалгалтаар хулгайн эд зүйлсийг тус ломбарднаас хураасан тэмдэглэлд дээрх байдал тодорхой байдаг. Эдгээр хүмүүс одоо гэрчээр явж байна. Энэ мэтчилэн хүмүүсийг уруу татаж төлөвлөж турхирдаг мэтээр үзэж хэргийн холбогдол бүхий хүмүүсээр зүйл ангийг маань хүндрүүлж хавтаст хэрэг бүрдүүлж байгаад гомдолтой байна.

Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэс ахлах дэслэгч Буянжаргал, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэс ахмад Цолмонбаяр, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэс мөрдөгч Дэлгэрдалай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс мөрдөгч Пүрэвжав, Сүхбаатар дүүрэг 2 дугаар хэлтэс Анхбаяр, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэс хошууч Давааням, Улсын мөрдөн байцаах газрын хулгайн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Даваадорж, Эрүүгийн цагдаагийн газрын нөхөн илрүүлэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Цэвээн-Очир дээр тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн болно. Эдгээр хэргүүд нь 2012 оноос 2017 онуудад болсон Эрүүгийн 20120102461 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нэгтгэн шийдвэрлэх боломжтой хэрэг дээр дахин дахин яллаж байгаад гомдолтой байна. Миний бие өөрт холбогдох 201201022961 дугаартай хавтаст хэрэгтэй 2012 оноос өнөөдрийг хүртэл нэг ч удаа биечлэн танилцаж байгаагүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, мөрдөн байцаагч, прокурор дээр удаа дараа хүсэлт гаргасан боловч хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангахгүй байгаа нь өөрийгөө өмгөөлөх, хэрэгт хяналт тавих боломжоор хязгаарлаж байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх боломжоор хангаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие яллах дүгнэлтэд авагдсан 201725010231, 201725010344, 201725010125, 201725010452 дугаартай хэргүүдийг үйлдээгүй. Мөн Б.Чын үйлдсэн гэх 201725010364 дугаартай хавтаст хэргийг хамтран үйлдээгүй гэдгээ тус шүүхэд амаар тайлбарлан хэлсэн ч авч хэлэлцээгүй. Хавтаст хэргийн 201725010125 дугаартай хэргийн эд зүйлс хураан авч хүлээлгэн өгсөн. Мөн 201725010344 дугаартай хэргийн эд зүйлс хураан авч хүлээлгэн өгсөн. Тэмдэглэлд тусгагдсан эд зүйлсийг миний бие хураалгаагүй, ямар хүнээс хаанаас хурааж авсан нь тодорхойгүй ямар нотлох баримтаар Л.А намайг буруутгаж буй нь тодорхойгүй байна. Мөн 201725010192 дугаартай хэргийг Б.Ч, Г.Г нартай үйлдсэн боловч намайг ганцаараа үйлдсэн болгосон байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд 2 хүн үйлдсэн гэж тусгасан байна. Хулгайн эд зүйлс болох хөөрөнгийн шүрэн толгойг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн төлөлөөгч ахлах дэслэгч Мөнхбаатар нь Чинбатын гэрээс хурааж авсан нь тэмдэглэлээр батлагдсан. Мөн зарж борлуулсан мөнгөн аягийг Б.Чын зарсан гэх ченжээс мэдүүлэг авч, эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлсэн баримттай хэргийн ганхан намайг үйлдсэн гэж буруутгаж байна. Мөн хавтаст хэргийн 201725010344, 201725010452 дугаартай хэргүүдийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч хошууч Даваахүү нь намайг зам шалгалт нэрийдлээр цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхад авч яван 20.000 төгрөг, 3 хайрцаг тамхи өгч “ах нь чамайг батлан даалтад гаргаж өгнө. Энэ хоёр үйлдлийг л авчих” гэж хуурч мэхэлсэн. Уг хэргүүдийг би хийгээгүй. Намайг хийсэн гэх нотлох баримт байдаггүй. Уг хэргүүдийг би хийгээгүй. Намайг хийсэн гэх нотлох баримт байдаггүй. Энэ тухайгаа мөрдөн байцаагч Даваахүүд хэлсэн. Эдгээр үйлдлийг хасуулмаар байна гэхэд мөрдөн байцаагч Даваахүү нь чиний үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэст бүртгэгдсэн дээрмийн хэргийг чинь дарж өгье, тэр дээрэм чинь амь ч болж болно шүү, боох гэдэг чинь алахыг завдсан үйлдэл” гэж сүрдүүлэх болсон. Уг дээрмийн хэрэг нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэст, Баруун салаанаас хойшоо яваад зээл гэдэг газар уулын дээр байх улаан тоосгон нэг давхар байсан. Зоригоо гэдэг залуутай хамт явж байгаад тус айлд ороход 10-12 насны хүүхэд байхаар нь орж боогоод Зоригоо 3 ширхэг мөнгөн аяга, цагаан өнгийн андройд утас зэргийг авсан юм. Энэ үйлдлээ миний бие өөрийн биеэр хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн боловч хавтаст хэрэгт нэгдэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийг үнэн зөвөөр хүлээж, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд миний үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Давганям дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байна. Миний бие өөрийн үйлдсэн гэмт үйлдлээ буюу хүн амины хэрэг, хулгайлах гэмт хэрэг, дээрмийн гэмт хэргүүдээ өөрийн хүсэл сонирхлоор хуулийн байгууллагад илчилсэн. Гэтэл байцаалтын явцад миний хийгээгүй хулгайн гэмт хэргүүдийг нотлох баримтгүйгээр гүтгэн айлган сүрдүүлж хүлээлгэсэн, мөн эрүүгийн нотлох баримтгүйгээр 201201022961 дугаартай хавтаст хэрэгт дахин дахин яллаж байгаад туйлын гомдолтой байна. Үүнд: 161 дугаартай яллах дүгнэлтэд авагдсан 45, 46, 47, 49, 44, 51 дугаартай үйлдлийг миний бие үйлдээгүй. 45, 46, 47, 49 дугаартай үйлдлийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Даваахүү нь Б.Ч бид хоёрыг 461 дүгээр ангийн байцаалтын 7 тоот өрөөнд хоёр хайрцаг “Улааншонхор” тамхи 20.000 төгрөг өгөөд “түр бичгээр авч гарна. Б.Чыг даалтад гаргана” гэж хэлсэн. Тухайн үед би үгүй гэсэн боловч Б.Ч эхнэр нь төрөх гээд эмнэлэгт байна, найз даа тус бол гээд гуйгаад байхаар нь би өөрийн хийгээгүй хулгайн үйлдлүүдийг хүлээсэн нь үнэн болно. Ингээд зам шалгалтаар гарч Б.Ч бид хоёр өөрсдийн биечлэн үйлдээгүй хулгайн нийт дөрвөн үйлдлийг зааж зургаар баримтжуулан мэдүүлэг өгсөн байдаг. Мөн 49, 51 дугаартай үйлдлийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Мөнхбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр намайг Цайз-16-д явж байхад дагуулж ажил дээрээ аваачаад “энд хулгай гарсан, миний хариуцсан хороонд чамаас өөр хулгайч байхгүй, Цайзын 26а-708 тоотод өнөөдөр хулгай гарсан, их хэмжээний цус илэрсэн байна. Энэ чиний цус мөн” гээд гарсан атал “чи энэ үйлдлийг хийсэн” гээд хүлээчих би чамд зөндөө тус болж байсан биз дээ” гэх зэргээр далимдуулж хийгээгүй хэргүүдийг удаа дараа хүлээдэг байсан. Мөн 51 дугаартай үйлдэл хэрэг гарсан үед миний бие нь Чимэддавга байцаагч дээр өглөө 10 цагт очоод өрөөнд нь байж байгаад орой 17 цагт байцаагчтай хамт прокурор Д.Агарын өрөөнд очоод оройн 18 цаг 30 минутад би гэр рүүгээ явсан байдаг. Гэтэл энэ үйлдлийг мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн ахлах дэслэгч Мөнхбаатар нь Баасансүрэн бид хоёрыг хийсэн болгож мэдүүлэг авсан юм. Тухайн үед энэ үйлдлийг би хийгээгүй гэж хэлсэн боловч би та хоёрыг өөр шалтгаанаар бас хорьж чадна шүү гэж дарамтлаад байсан болохоор хүлээсэн юм. Би тухайн үед батлан даалтанд гараад 3 хонож байсан учраас хүлээсэн юм. Энэ мэт байдлаар Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч нар нь бид хэдэд хэрэг хүлээлгэдэг байсан.

Миний бие 2016 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Гантулга, хяналтын прокурор Д.Агар нарт 2015 онд хийсэн дээрмийн үйлдэл байгаа, шалгуулах хүсэлтэй талаар хэлэхэд “ганц дээрмийн үйлдэл ямар хамаа байна” гэсэн. Би лав авахгүй гээд мөрдөн байцаагч, прокурор авч хэлэлцээгүй. Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч Чимэддавгад 2016 оны 4 дүгээр сард уг дээрмийн үйлдлийн талаар өргөдөл гаргасан боловч авч хэлэлцээгүй. Гэтэл энэхүү дээрмийн хэргийг өнөөдөр гаргаж ирээд намайг дахин яллахаар шалгаж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж нэг хавтаст хэрэгт дахин яллах үндэслэл санаатайгаар бүрдүүлж байгаад гомдолтой байна. Мөн яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд авагдаагүй надаас мэдүүлэг авсан эд мөрийн баримт хураагдсан хулгайн үйлдлүүд 201201022961 дугаартай эрүүгийн хэрэгт байгаа. Эдгээр үйлдлүүд ямар шалтгаанаар шүүхээр шийдвэрлэгдэхгүй байна вэ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар миний эрх зүйн байдлыг дордуулж хүчээр ингэж тусгаарлан дахин шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд өөрт холбогдох хэргүүдээ нэмж нэгтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Яллах дүгнэлтэд орж ирсэн 2 үйлдлийг хийгээгүй. Цагдан хоригдож байсан хугацаанд болсон хулгайн 2 үйлдэлд гэм буруутай гэж үзсэн. Кувейт улсын Монголд туслах сангийн байранд орсон гэх 2015 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө нэг үйлдэл байгаа. Энэ хугацаанд Г.Г цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр А.Ганцэцэгийн гэрээс эд зүйл хулгайлсан гэдэг. Энэ хугацаанд мөн адил цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан хугацаа таарч байгаа учраас анхан шатны шүүхэд энэ асуудлыг тавьсан боловч хүлээж авалгүй шийдвэрлэсэн. Дээрмийн гэмт хэрэг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн. “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарагдах боломжтой байсан. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.” гэв.

 

Шүүгдэгч Л.Аын өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.Б надаас татгалзсан. Өөр дүүргийн өмгөөлөгч томилогдсон. Л.Ат холбогдох шүүх хурал 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болж шүүгчийн захирамжаар иргэн Шагдаахүүгийн гэрээс мөнгөн аяга, автомат угаалгын машин хулгайлсан хэргийг өнөөдөр хэлэлцэж байгаа дээрмийн 1 хэрэг, хулгайн 14 хэрэгт нэгтгэж шалгуулах нь зүйтэй гээд буцаасан. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар хэргийг нь үндсэн хэрэгтэй нь нэгтгэж, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Баярбаатарын өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж оруулж ирснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэгдсэн. Энэ зүйл хэсгийн ялын хэмжээ нь 2-8 жилийн хорих ялтай. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын хэмжээ нь 2-5 жилийн хорих ялтай. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Зарим шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэхээр хүсэлттэй байх шиг байна. Э.Баярбаатарын хувьд гэмт хэрэг буруугийн асуудал нь тодорхой эргэлзээгүй, хангалттай нотлогдон тогтоогдсон. Ижил болон өөр төрлийн гэмт хэрэг үйлдээгүй. Иймд Э.Боногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Түүний биеийн байдлын хувьд цагдан хорих 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүсэлт гаргаж байсан. Хөл нь хатингартай, эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Ар гэрийн байдлын хувьд эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Ийм учраас шийтгэх тогтоолд заасан зүйлчлэлийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 1 жил хорих ялыг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзах саналтай байна.” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Ч, Г.Г, Э.Б, Л.А, Э.Бнарт холбогдох хэрэг 2012 оноос хойш шалгагдаж байгаа. Тухайн хэргийг шалгах явцад шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шалгаж, хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нөхцөл байдал авагдсан. Шүүгдэгч нараас байцаалт аваад нотлогдсон гэж үзсэн учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар дээрх хэргүүдийг тийм тийм хүнээс авсан. Өөр дүүрэгт үйлдэл байгаа талаар ярьж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд амаар тэгж ярьж байсан боловч албан ёсны баримт авагдаагүй байсан. Хэрэг өмнө давж заалдах шатны шүүхээс буцахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчлийг арилгах, зарим хэргийг нэмж нэгтгэх талаар буцаахад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хангаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Дээр дурдаад байгаа шиг ял оногдуулаад шийдвэрлэх боломжтой.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

  Өмгөөлөгч Ц.Мандал тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гаргасан 12 дугаартай тайлбартаа “...Б.Ч нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн 1708008390326, 1708019680056, 1708011650250, 1708014200324, 1708007950162, 8007940160, 1708009800295, 1708014210436, 1708015540136, 1708007960260, 1708008910057, 1708015760164, 1708019540089 дугаартай хэргүүдэд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа болно” гэсэн байх бөгөөд уг тайлбарт 13 ширхэг “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг хавсаргажээ.

 

Мөн давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэх явцад Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 14Ё3/1718 дугаартай албан бичгээр “Тус цагдаагийн хэлтэст эрүүгийн 1705009280280 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ...............чийн ............... РД: ...............-г холбогдуулан шалгаж байгаа. Хэргээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, мэдүүлгийг хуулбарлан өгөхийг хүссэн” хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч ...............ийн ............... нь 201201022961 дугаартай эрүүгийн хэргээс гадна Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, Баянгол дүүргийн цагдаагийн газруудад хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа болох нь дээрх “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, цагдаагийн газрын албан тоот зэргээр тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Б.Чад оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх үндэслэлгүй, боломжгүй юм.

 

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

 

Мөн шүүгдэгч Г.Г, Э.Б нар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “...өөрт холбогдох хэргүүдээ нэмж нэгтгүүлж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэснийг анхаарч тэдэнд холбогдох эрүүгийн хэрэг бусад дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа эсэхийг нягтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ч, Г.Г, Э.Б, Л.А, Э.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Ч, Г.Г, Э.Б, Л.А, Э.Бнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                      Ц.ОЧ