Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1849

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Н.Т ,

Өсвөр насны шүүгдэгч М.О , түүний хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч М.О  нарт холбогдох эрүүгийн 2006 03674 2442 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн   сурагч, ам бүл 6, эгч, 2 ах, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг,   хашаа тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Н.Т .

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн   тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , М.О .

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч Н.Т , Э.Санчир, М.О  нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөлдүү цэнхэр байрны гадна иргэн Б.Эрдэнэсаруулын гээгдүүлсэн байсан түрүүвчийг олж улмаар тухайн олсон түрүүвчинд байсан Б.Эрдэнэсаруулын “Хаан” банкны картаас 315.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт Гүн” худалдааны төвийн 2 давхарт байрлах бэлэн мөнгөний машинд уншуулан 2 удаагийн гүйлгээгээр 315.000 төгрөг авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй. Дахиж ээжийгээ ингэж ийш, тийш явуулж зовоомооргүй байна. Хичээлээ сайн хийнэ.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.О  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй. Энэ асуудлаас болж ээж, аавыгаа зовоож байгаа. Би дахиж хүний юмыг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг ойлгосон.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг мэдүүлэхдээ: “...Хүүхдээ дахин гэмт хэрэгт холбогдуулах байж чадна.” гэв.

 

         Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  хохирогч М.Эрдэнэсаруулын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-46-47, 51-52/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33, 42/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

         Шүүгдэгч Н.Т , Э.Санчир, М.О  нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөлдүү цэнхэр байрны гадна иргэн Б.Эрдэнэсаруулын гээгдүүлсэн байсан түрүүвчийг олж улмаар тухайн олсон түрүүвчинд байсан Б.Эрдэнэсаруулын “Хаан” банкны картаас 315.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт Гүн” худалдааны төвийн 2 давхарт байрлах бэлэн мөнгөний машинд уншуулан 2 удаагийн гүйлгээгээр 315.000 төгрөг авч завшсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Энхсаруулын өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Өнөр бүл” төвийн багштай согтууруулах ундаа хэрэглэж байгаад удалгүй гэртээ харих гээд алхаж явж байгаад 19 дүгээр хороонд байрлах агуулахтай хөлдүү цэнхэр байрны баруун талын зогсоолын хашаан дотор нь буйдан дээр сууж байгаад хэсэг зуур унтах хооронд хэдэн хүүхдүүд ирээд “ахаа та одоо гэртээ очоо” гээд 3-аас 4 хүүхэд намайг сэрээсэн. Тэгээд би гэртээ очоод унтаж амраад 2020 оны 8 дугаар сарын 26-ны өглөө босоод хэтэвчээ хайсан чинь миний хэтэвч байхгүй данснаас 315.000 төгрөг гарсан гэсэн мессеж ирсэн байсан...Надад учруулсан хохирол мөнгийг миний эзэмшлийн “Хаан” банкны 5019386934 дугаарын руу шилжүүлж бүрэн төлж барагдуулсан.” /хх-11-15/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд насанд гэрч Э.Санчирын өгсөн: “...Гурвуулаа санаа нийлээд картаас мөнгө авсан. Түмэннасан болон би хохирлыг мөнгийг одоо өгөхөд бэлэн байгаа. Оргилболдын гэр бүлд мөнгө байхгүй байна.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

         Хохирогч М.Энхсаруулын “Хаан” банкны дансны хуулга /хх-5/,

         Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-6/,

         Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/ 

         Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33, 42/,

         Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-98/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

         Учир нь шүүгдэгч Н.Т , Э.Санчир, М.О  нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөлдүү цэнхэр байрны гадна иргэн Б.Эрдэнэсаруулын гээгдүүлсэн байсан түрүүвчийг олж улмаар тухайн олсон түрүүвчинд байсан Б.Эрдэнэсаруулын “Хаан” банкны картаас 315.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт Гүн” худалдааны төвийн 2 давхарт байрлах бэлэн мөнгөний машинд уншуулан 2 удаагийн гүйлгээгээр 315.000 төгрөг авч завшсан болох нь хохирогч М.Эрдэнэсаруулын өгсөн мэдүүлэг, Н.Т , Э.Санчир, М.О  яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, ХААН банкны дансны хуулга зэргээр тогтоосон байна.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Т , Э.Санчир, М.О  нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөлдүү цэнхэр байрны гадна иргэн Б.Эрдэнэсаруулын гээгдүүлсэн байсан түрүүвчийг олж улмаар тухайн олсон түрүүвчинд байсан Б.Эрдэнэсаруулын “Хаан” банкны картаас 315.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт Гүн” худалдааны төвийн 2 давхарт байрлах бэлэн мөнгөний машинд уншуулан 2 удаагийн гүйлгээгээр 315.000 төгрөг авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор зарим яллагдагчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн тогтоол үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч М.О  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч М.О  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хангалттай тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Хохирогч М.Энхсаруул нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Т гийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч М.О ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч М.О  нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч М.О ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч М.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10.00

1. Шүүгдэгч Н.Т , М.О  нарыг “бүлэглэн гээгдүүлсэн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Т г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Т  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар

 Н.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.О ыг нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.О од оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч М.О , түүний хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг нарт мэдэгдсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч М.О  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч М.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч М.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС

 

 

 

\