| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1930 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1930
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Н.Баасанбат, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Иргэдийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Ариунболд,
Хохирогч Б.Сэлэнгэ,
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.О т холбогдох эрүүгийн 2010 01019 0619 дугаартай хэргийг шүүх 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-9, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар 26 хоног хорих ял шийтгэгдэж, хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Л.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.О нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Гэгээнтэн” хотхон, 103 дугаар байрны В1 зогсоолын 37 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан байсан марк тодорхойгүй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Я.Сайнсанаад 360.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер стоун” хотхоны В1 зогсоолд байсан Дкайн маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Амартогтоход 360.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Ривер стоун” хотхоны 26а байрны гаржийн 46 тоот зогсоол дээр байсан Канондэйл маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Л.Сугаржавт 570.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Оддын хотхон 39б дугаар байрны зогсоолд байсан Канондейл маркийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, Б.Батжаргалд 762.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид” хороолол, 26 дугаар байрны В1 давхрын 12 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан байсан Мерида маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Бямбатулгад 600.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн наст” хотхон, 36а байрны В1 зогсоолд байсан Кюб маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.Баяржаргалд 637.600 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхон, В1 зогсоолд байсан Мерида маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Батхишигт 477.000 төгрөгийн,
2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Элизабет” хотхон 221 дүгээр байрны В1 зогсоолд байсан Мэйк маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Амартүвшинд 405.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхон, 204 дүгээр байрны В1 давхарт байсан Трек маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Билгүүнд 520.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмиралд” хотхон, 504 дүгээр байрны В1 зогсоолд байсан Мэйк маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Сэлэнгэд 360.000 төгрөгийн,
2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Оддын хотхон” 39а байрны зогсоолоос РIeigh маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Энхлэнд 1.200.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны 170а байрны В1 давхраас Канондэйл маркийн унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Т.Батцэцэгт 570.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй. Гэм буруугаа үнэхээр ойлгож байна. Би хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй. Хийсэн хэргээ хүлээн хүлээн зөвшөөрч байна. Надад бага ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Х.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “...Анх дэлгүүрээс 550.000 төгрөгөөр авч байсан. Ганц удаа унасан шинэ дугуй байгаа юм. Манайх Эмирал хотхонд амьдарч байсан. Одоо тэндээс нүүсэн байгаа. Тэр хотхоны байрны доор машины зогсоолд зориулалтын түгжээгээр түгжсэн байхад тастаад аваад явсан байсан. Тэгээд дараа нь манай амьдарч байсан хотхоны харуул дахиж дугуй хулгайлах гэж байхад нь барьсан байсан. Тэгээд бид нарт танай дугуйг хулгайлсан хүнийг барьсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад өгсөн камерын бичлэг нь байсан.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Я.Сайнсанаагийн өгсөн мэдүүлэг /1хх-18-22/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-7/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-9-12/, мэдүүлэг шалгасан тэмдэглэл /1хх-15-17/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-40-42/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-68-69/, хохирогч Л.Сугаржавын өгсөн мэдүүлэг /1хх-85-93/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-77-80/, мэдүүлэг шалгасан тэмдэглэл /1хх-84/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-97-98/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-104-105/, хохирогч Б.Батжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-114-119/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-125-126/, мэдүүлэг шалгасан тэмдэглэл /1хх-113/, хохирогч А.Бямбатулгын өгсөн мэдүүлэг /1хх-196-200/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгө тайлан /1хх-206-208/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-192-193/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-214-215/, хохиогч Б.Баяржаргалын өгсөн мэдүүлэг /1хх-242-247/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-238-241/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-3-4/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-9-12/, хохиогч Б.Батхишигийн өгсөн мэдүүлэг /2хх-19-23/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-29-30/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-35-38/, хохирогч Ч.Амартүвшингийн өгсөн мэдүүлэг /2хх-56-59/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-52-55/,“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-64-65/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-70-73/, хохиогч А.Билгүүний өгсөн мэдүүлэг /2хх-83-87/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-80-82/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-95-96/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-102-105/, хохирогч Б.Сэлэнгийн өгсөн мэдүүлэг /2хх-115-121/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-111-114/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-95-96/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-132-135/, насанд хүрээгүй хохирогч М.Энхлэнгийн өгсөн мэдүүлэг /2хх-147-153/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-158-159/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-165-166, 168-171/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-139-176/, хохирогч Т.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /2хх-216-219/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-214-215/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-223-224/, Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-233-235/, шүүгдэгч Л.О ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-139/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.О нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Гэгээнтэн” хотхон, 103 дугаар байрны В1 зогсоолын 37 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан байсан марк тодорхойгүй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Я.Сайнсанаад 360.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,
“Ривер стоун” хотхоны В1 зогсоолд байсан Дкайн маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Амартогтоход 360.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Ривер стоун” хотхоны 26а байрны гаржийн 46 тоот зогсоол дээр байсан Канондэйл маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Л.Сугаржавт 570.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Оддын хотхон 39б дугаар байрны зогсоолд байсан Канондейл маркийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, Б.Батжаргалд 762.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид” хороолол, 26 дугаар байрны В1 давхрын 12 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан байсан Мерида маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Бямбатулгад 600.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн наст” хотхон, 36а байрны В1 зогсоолд байсан Кюб маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.Баяржаргалд 637.600 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхон, В1 зогсоолд байсан Мерида маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Батхишигт 477.000 төгрөгийн,
2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Элизабет” хотхон 221 дүгээр байрны В1 зогсоолд байсан Мэйк маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Амартүвшинд 405.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхон, 204 дүгээр байрны В1 давхарт байсан Трек маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Билгүүнд 520.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмиралд” хотхон, 504 дүгээр байрны В1 зогсоолд байсан Мэйк маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Сэлэнгэд 360.000 төгрөгийн,
2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Оддын хотхон” 39а байрны зогсоолоос РIeigh маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Энхлэнд 1.200.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны 170а байрны В1 давхраас Канондэйл маркийн унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Т.Батцэцэгт 570.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Гэгээнтэн” хотхон, 103 дугаар байрны В1 зогсоолын 37 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан байсан марк тодорхойгүй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Я.Сайнсанаад 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Сайнсанаагийн өгсөн: ”...Би өөрийн эзэмшлийн унадаг дугуйг “Гэгээнтэн” хотхон 103 дугаар байрны гарж 38 дугаартай зогсоолоос 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 12-13 цагийн хооронд алдсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2019 онд 1.000.000 төгрөгөөр АНУ-аас захиалан авчирч байсан.” /1хх-18-22/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-7/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-12/,
Мэдүүлэг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 15-17/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ХУ1-20-256 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...унадаг дугуй 360.000 төгрөг...” гэсэн тайлан /1хх-26-27/,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-40-42/ зэрэг болно.
2. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер стоун” хотхоны В1 зогсоолд байсан Дкайн маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Амартогтоход 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Амартогтохын өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орой 20 цагийн орчим гэртээ ирж гаржид дугуйгаа цоожилж орхиод маргааш өглөө 06 цагийн үед ажилдаа явах гэхэд дугуй алга болсон байсан. “Дкайн” маркийн Солонгосоос дугуй оруулж ирдэг хүнээс 450.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /1хх-51-56/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ХУ1-20259 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Дкайн маркийн унадаг дугуй 360.000.” /1хх-61-62/ гэсэн тайлан,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-68-69/ зэрэг болно.
3. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 5 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Ривер стоун” хотхоны 26а байрны гаржийн 46 тоот зогсоол дээр байсан Канондэйл маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Л.Сугаржавт 570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Сугаржавын өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр найзаасаа тал үнээр нь буюу 1.250.000 төгрөгөөр худалдан авч байсан “Канондэйл” маркийн унадаг дугуй алдсан.” /1хх-85-93/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-77-80/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-84/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ХУ1-20-262 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Канондэйл маркийн унадаг дугуй 570.000 төгрөг...” /1хх-97-98/ гэсэн тайлан,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-68-69/ зэрэг болно.
4. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Оддын хотхон 39б дугаар байрны зогсоолд байсан Канондейл маркийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, Б.Батжаргалд 762.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батжаргалын өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн амьдардаг 396 байрны автограшид тавьсан байсан “Канондэйл” маркийн хар рамтай унадаг дугуйгаа хулгайд алдсан. Тухайн үеийн хяналтын камерын бичлэгийг хуулж авчирч өгөв.” /1хх-114-119/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ХУ1-20-307 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Канондэйл жити маркийн унадаг дугуй 762.000...” /1хх-125-126/ гэсэн тайлан,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-113/,
5. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид” хороолол, 26 дугаар байрны В1 давхрын 12 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан байсан Мерида маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Бямбатулгад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бямбатулгын өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид” хороолол 26 дугаар байрны доор 12 дугаар зогсоолд паарнаас түгжиж үлдээсэн Мерида маркийн унадаг дугуйгаа хулгайд алдсан. 2017 онд 890.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /1хх-196-200/ гэх мэдүүлэг,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн х-317 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “...Мерида унадаг дугуй 600.000 төгрөг.” /1хх-206-208/ гэсэн тайлан,
Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-192-193/,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-214-215/ зэрэг болно.
6. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн наст” хотхон, 36а байрны В1 зогсоолд байсан Кюб маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.Баяржаргалд 637.600 төгрөгийн хохирол учруулсан хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баяржаргалын өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гарч гаржаасаа машинаа гаргах гэхэд унадаг дугуй алга болсон байсан. Кюб нэртэй дугуй байсан...2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /1хх-242-247/ гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-238-241/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б31-20-1216 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Кюб маркийн унадаг дугуй 637.600.” /2хх-3-4/ гэсэн тайлан,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-9-12/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батхишигийн өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 1-ний өглөө 8 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхонд байх гэрээсээ гараад доошоо гарж руугаа орсон. Тэр үед дугуй маань байсан боловч орой 20 цагийн үед ирэхэд Мерида маркийн дугуй алга болсон байсан.” /2хх-19-23/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б31-20-1181 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Мерида маркийн унадаг дугуй 477.000.” /2хх-29-30/ гэсэн тайлан,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-35-38/ зэрэг болно.
8. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Элизабет” хотхон 221 дүгээр байрны В1 зогсоолд байсан Мэйк маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Амартүвшинд 405.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Амартүвшиний өгсөн: “...Хяналтын камерын дүрс бичлэгийг шүүж үзэхэд 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 18 цаг 20 минутын үед хар өнгийн савхин хүрэмтэй, десант маягийн цоохор өмдтэй залуухан эрэгтэй хүн унаад гарч байгаа дүрс бичлэг байсан.” /2хх-56-59/ гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-52-55/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б31-20-1201 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Мэйк маркийн унадаг дугуй 405.000.” /2хх-64-65/ гэсэн тайлан,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-70-73/ зэрэг болно.
9. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхон, 204 дүгээр байрны В1 давхарт байсан Трек маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Билгүүнд 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Билгүүний өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 05 цаг 40 минутаас 05 цаг 55 минутын хооронд энэ асуудал болсон байсан. Манай “Зүүн хүрээ” хотхон хяналтын камертай...Трек гээд унадаг дугуй байсан.” /2хх-83-87/ гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-80-82/,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-102-105/ зэрэг болно.
10. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмиралд” хотхон, 504 дүгээр байрны В1 зогсоолд байсан Мэйк маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Сэлэнгэд 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сэлэнгийн өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмиралд” хотхон 504 дүгээр байрны гаржийн хэсэгт 550.000 төгрөгөөр худалдан авч байсан мэйк маркийн унадаг дугуйг цоожлон тавьсан байсан. 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн орчим 20 орчим насны эрэгтэй хүүхэд унаад гарч байгаа бичлэг байсан.” /2хх-115-121/ гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-111-114/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б31 -20-1200 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Мэйк маркийн унадаг дугуй 360.000 төгрөг.” /2хх-95-96/ гэсэн тайлан,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-132-135/ зэрэг болно.
11. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Оддын хотхон” 39а байрны зогсоолоос РIeigh маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Энхлэнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Энхлэнгийн өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр унадаг дугуйгаа гаргаж унаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Оддын хотхон” 39а байрны гаржид дугуйгаа тавьсан. 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ээж залгаад граж ороод машин энэ тэрээ шалгаарай гэхээр нь ороод үзэхэд дугуй алга болсон байсан.” /2хх-147-153/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ХУ1-20-463 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Палэй маркийн унадаг дугуй 1.200.000 төгрөг.” /2хх-158-159/ гэсэн тайлан,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-172-177/,
Шүүгдэгч Л.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-165-166, 168-171/ зэрэг болно.
12. Шүүгдэгч Л.О нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны 170а байрны В1 давхраас Канондэйл маркийн унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Т.Батцэцэгт 570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Батцэцэгийн өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед ажлаа тарж ирээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 170а байрны гарждаа өөрийн эзэмшлийн зогсоолын хойд талд паарнаас унадаг дугуйгаа кодтой түгжээгээр нь холбоод гарсан. Хамгийн сүүлд 2020 оны 5 дугаар сарын 20-ны орой үзэхэд байсан. Түүнээс хойш анзаараагүй байж байгаад өнөөдөр машинаа унаад гарах гээд унадаг дугуйгаа хартал байхгүй болчихсон байсан. Гаржийн хяналтын камерыг шүүж үзэхэд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд гаднаас гаржийн хаалгыг онгойлгоод 20 нас хүрээгүй гэмээр эрэгтэй хүн орж ирээд дугуйны түгжээг эвдлээд аваад гарч байсан. Уг эрэгтэй хүн нь хүрэндүү өнгөтэй, хажуу тийшээ самнасан халимаг үстэй, хар өнгийн савхирхуу куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар пүүзтэй, цагаан подволктой, маск зүүсэн хүн байсан.” /2хх-216-219/ гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-214-215/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б31-20-984 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Канондэйл маркийн унадаг дугуй 570.000 төгрөг.” /2хх-223-224/ гэсэн тайлан,
Шүүгдэгч Л.О ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-139/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О ын зүгээс: “...Миний бие хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй.” гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.О нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хооронд 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдэж бусдад 6.821.600 төгрөгийн хохирол учруулж бусдын өмчлөх эрхэд санаатай хэлбэрээр халдаж байгаа гэм буруутай үйлдэл болно.
Дээрх үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх шинж болох хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн гэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, нууцаар, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр бусдад мэдэгдэлгүйгээр авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Л.О нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж хорих ялыг биеэр эдэлсэн боловч тэрээр дахин энэ төрлийн гэмт хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хооронд 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг дахин үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан хохирол учруулсан нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэхээр байна.
Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн хувийн хэрэгцээг өөрөө шударгаар орлого олж хангаж чадахгүй байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, барьцаалж зээл авах, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зэргээр амьдралдаа хэрэглэж байгаагаар илэрхийлэгддэг.
Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцөлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Л.О нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.О ын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Гэгээнтэн” хотхон, 103 дугаар байрны В1 зогсоолын 37 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан байсан марк тодорхойгүй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Я.Сайнсанаад 360.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер стоун” хотхоны В1 зогсоолд байсан Дкайн маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Амартогтоход 360.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Ривер стоун” хотхоны 26а байрны гаржийн 46 тоот зогсоол дээр байсан Канондэйл маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Л.Сугаржавт 570.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Оддын хотхон 39б дугаар байрны зогсоолд байсан Канондейл маркийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, Б.Батжаргалд 762.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,
“Рапид” хороолол, 26 дугаар байрны В1 давхрын 12 дугаартай зогсоолд
байрлуулан тавьсан байсан Мерида маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Бямбатулгад 600.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн наст” хотхон, 36а байрны В1 зогсоолд байсан Кюб маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.Баяржаргалд 637.600 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхон, В1 зогсоолд байсан Мерида маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Батхишигт 477.000 төгрөгийн,
2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Элизабет” хотхон 221 дүгээр байрны В1 зогсоолд байсан Мэйк маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Амартүвшинд 405.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхон, 204 дүгээр байрны В1 давхарт байсан Трек маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Билгүүнд 520.000 төгрөгийн,
2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмиралд” хотхон, 504 дүгээр байрны В1 зогсоолд байсан Мэйк маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Сэлэнгэд 360.000 төгрөгийн,
2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Оддын хотхон” 39а байрны зогсоолоос РIeigh маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Энхлэнд 1.200.000 төгрөгийн,
2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны 170а байрны В1 давхраас Канондэйл маркийн унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Т.Батцэцэгт 570.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулан тодорхойлж байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Л.О ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Л.О аас нийт 6.821.600 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Сайнсанаад 360.000 төгрөгийг, хохирогч М.Амартогтоход 360.000 төгрөгийг, хохирогч Л.Сугаржавт 570.000 төгрөгийг, хохирогч Б.Батжаргалд 762.000 төгрөгийг, хохирогч А.Бямбатулгад 600.000 төгрөгийг, хохирогч С.Баяржаргалд 637.600 төгрөгийг, хохирогч Б.Батхишигт 477.000 төгрөгийг, хохирогч Ч.Амартүвшинд 405.000 төгрөгийг, хохирогч А.Билгүүнд 520.000 төгрөгийг хохирогч Б.Сэлэнгэд 360.000 төгрөгийг, хохирогч М.Энхлэнд 1.200.000 төгрөгийг, хохирогч Т.Батцэцэгт 570.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Л.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.О нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх оруулан тооцохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 6 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.О ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.О ын урьд цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Л.О т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Л.О аас нийт 6.821.600 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Сайнсанаад 360.000 төгрөгийг, хохирогч М.Амартогтоход 360.000 төгрөгийг, хохирогч Л.Сугаржавт 570.000 төгрөгийг, хохирогч Б.Батжаргалд 762.000 төгрөгийг, хохирогч А.Бямбатулгад 600.000 төгрөгийг, хохирогч С.Баяржаргалд 637.600 төгрөгийг, хохирогч Б.Батхишигт 477.000 төгрөгийг, хохирогч Ч.Амартүвшинд 405.000 төгрөгийг, хохирогч А.Билгүүнд 520.000 төгрөгийг хохирогч Б.Сэлэнгэд 360.000 төгрөгийг, хохирогч М.Энхлэнд 1.200.000 төгрөгийг, хохирогч Т.Батцэцэгт 570.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 6 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Л.О т урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ
Г.ХАТАНЦЭЦЭГ