| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2018/0754/З |
| Дугаар | 675 |
| Огноо | 2018-10-31 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 675
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн ВСТ, /Wang Sentong Монгол Улсад оршин/
Хариуцагч: УБЕГ
Гуравдагч этгээд: “Ш” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг БНХАУ-ын иргэн ВСТ нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн харилцаа байгаа эсэхийг т*******лгож, хариуцагчид хүлээн зөвшөөрүүлэх, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэнд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/364 дугаар бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг т*******лгож, улсын бүртгэлийн ажиллагааны материалтай танилцах, мэдээлэл авах боломжийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ВСТ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа: “БНХАУ-ын иргэн ВСТ нь 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс “Ш” компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн бөгөөд энэхүү улсын бүртгэл өөрчлөгдөөгүй, тодруулбал улсын бүртгэл хүчинтэй, уг захиргааны актыг хүчингүй болгоогүй байхад түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байна гэсэн хариу өглөө.
ВСТ нь компанийн хувийн хэргийн мэдээлэл, улсын бүртгэлийн байдлаар лавлагаа хүссэн боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн газар нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/364 дүгээр албан бичгээр ВСТ нь хүсэлт гаргах эрхгүй этгээд учраас хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж татгалзсан. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлд өөрчлөлт орсон эсэх, орсон бол хэзээ орсон болохыг тодруулахаар хүсэлт гаргасан. Тус газраас ВСТ-д “хувьцаа эзэмшигч биш, хөрөнгө оруулагч учраас танд мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж хариу бичиг өгсөн. Энэ нь улсын бүртгэлд ВСТ-ы гүйцэтгэх захирлын бүртгэл байхгүй гэсэн хариу төдийгүй ВСТ-д компанийн талаар ямар нэг мэдээлэл өгөх эрх, үүргийн харилцаа байхгүй гэсэн татгалзал бүхий эс үйлдэл болсон.
Үүнийг улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хүсэх эрх, улсын бүртгэлээс мэдээлэл лавлагаа өгөх үүрэг бүхий эрх зүйн харилцаа байхгүй гэсэн хууль зүйн үнэлэлт дүгнэлт гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг т*******лгохыг хүссэн.
Улсын бүртгэлийн төв архиваас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ВСТ гэж бүртгэгдсэн, үүнээс хойш өөрчлөлт ороогүй гэсэн хариуг өгч байсан.
Ийнхүү үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгч байгаа нь ВСТы хувьд улсын бүртгэлээс мэдээлэл хүсэх, лавлагаа авах эрх нь хязгаарлагдаж байгаа төдийгүй энэхүү татгалзал нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нийцэхгүй байгаа учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдлийг т*******лгохоор шүүхэд хандаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Хуулиар хориглосноос бусад улсын бүртгэлийн мэдээлэл нээлттэй байна.” гэж заасан байтал тодорхойгүй байдлаар татгалзаж байгаа нь хууль бус байна.
Өөрөөр хэлбэл ВСТы улсын бүртгэл дэх компанийг төлөөлөх эрх нь хэвээр эсэх, өөрчлөгдсөн эсэхийг мэдэх нь хууль ёсны эрх бөгөөд хэрэв улсын бүртгэл хүчингүй болоогүй байхад компанийг өөр этгээд шүүхэд төлөөлж байгаа нь хууль зөрчсөн эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна.
Мөн шүүх болон бусад хуулийн байгууллагад зарим тохиолдолд компанийн төлөөлөх эрх бүхий этгээд нь ВСТ гэсэн улсын бүртгэлийн дагуу гээд ажиллагаа хийгдэж, ВСТд үүрэг үүсгэсэн эрх зүйн үр дагавар гардаг.
Зүй нь хууль болон хүчин төгөлдөр улсын бүртгэлийн дагуу эрх, үүрэг бүхий мөн үүрэг бүхий этгээд л уг компанийг төлөөлөн шүүх болон хуулийн үйл ажиллагаанд оролцох ёстой гэж үзэж байгаа учраас ийнхүү шүүхээр шалгаж т*******лгох шаардлагатай байна. Ийнхүү шүүхээр хянуулж т*******лгоогүйн улмаас ВСТ-ы эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал үргэлжилсээр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа “хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ВСТ болохыг т*******лгож, хүлээн зөвшөөрүүлэх,
2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/364 дугаар албан бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг т*******лгож, улсын бүртгэлийн ажиллагааны материалтай танилцах, мэдээлэл авах боломжийг олгохыг даалгуулах” гэж тодорхойлж байна.
Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар ВСТ нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэж тодорхойлдог атлаа амаар болон бичгээр ВСТ нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж, мөн улсын бүртгэлийн мэдээлэлтэй танилцах эрхгүй этгээд гэж хоорондоо зөрүүтэй, хариуцагчийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх төдийгүй компанийн үйл ажиллагааг эрхгүй этгээдээс удирдаж, улмаар түүний оруулсан хөрөнгийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж хохирол учирч байгаа юм.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дахин тодруулахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар 25-ны өдрийн 518 дугаар т*******лын үндэслэх хэсэгт дурьдагдсан “.. компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд бүртгэгдсэн гэдгээ т*******лгож, хүлээн зөвшөөрүүлэх” гэж хүсээгүй. Хариуцагч бүртгэл байгааг үгүйсгэдэггүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг ба улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаа шаардсан шүүх рүү хүргүүлдэг.
Хариуцагч байгууллагын зүгээс ВСТ нь улсын бүртгэлийн байгууллагатай эрх зүйн харилцаа байхгүй, ВСТ нь компанийн бүртгэлийн асуудлаар харилцах эрх байхгүй, улсын бүртгэлийн байгууллагад тайлбар мэдээлэл гаргах, өгөх харьцах үүрэг байхгүй гэсэн маргаантай үйл баримтаас үүдэн энэхүү нэхэмжлэлийг гаргасан учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтын дагуу нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд улсын бүртгэлийн эрх зүйн харилцаа байгаа эсэх нөхцөл байдлыг шүүхээр т*******лгохыг хүссэн.
Тодруулбал, нэхэмжлэлийн эхний шаардлагыг “хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг БНХАУ-ын иргэн ВСТ нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн харилцаа байгаа эсэхийг т*******лгож, хариуцагчид хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүсч байгаа бөгөөд дээрх эрхийн харилцаа нь тодорхойгүй нөхцөл байдлаас маргаан үүсч, холбогдох мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/364 дугаар албан бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг т*******лгож, улсын бүртгэлийн ажиллагааны материалтай танилцах, мэдээлэл авах боломжийг олгохыг даалгуулах” хоёр дахь шаардлагыг гаргасан.
Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эрхийн харилцааны байдал тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үздэг.
Компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл хүчинтэй эсэх нь эрх зүйн хариуцлагыг улсын хэмжээнд бусад этгээдийн өмнө хүлээх үндэслэл болох тул энэхүү эрх үүргийн харилцаа тодорхой байх ёстой.
Энэ үндэслэлээрээ аливаа хариуцлагад хүлээх этгээд нь ВСТ байтал эрхээ хэрэгжүүлэх, тэр тусмаа өөрийнхөө эрхийн байдлыг ч мэдэх эрхгүй байгаа нь түүний эрхийг хязгаарласан нөхцөл юм.
Мөн дээрх эрхийн харилцаа тодорхойгүй байдлын улмаас нэхэмжлэгч ВСТ-ы хувьд хилээр зорчих эрх нь олон жил хязгаарлагдаж байсан, их хэмжээний хөрөнгө оруулсан компанийхаа үйл ажиллагаанд оролцох эрх нь хязгаарлагдсан, өөрийнх нь эрхийн асуудлын талаар ямар баримт мэдээлэл улсын бүртгэлд байгаа эсэхийг мэдэх боломжгүй болсон, дэлгэрэнгүй лавлагаанд үндэслэгдэж шүүхэд компанийг төлөөлөх эрхтэй этгээдээр дуудагдаж хариуцагчаар тодорхойлогддог.
Хууль ёсны ашиг сонирхолын хувьд компанид тодорхой үйл ажиллагааны зорилгоор их хэмжээний мөнгө оруулсан боловч эрхийн байдал тодорхойгүйгээс мөнгөө буцаан авах эрх нь хязгаарлагдаж байгаа.
Шүүхээр нэхэмжпэгч хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг буюу эрх зүйн харилцаа байгаа эсэх нөхцөл байдлыг т*******сноор ВСТ-ы дээрх эрх, ашиг сонирхол сэргээгдэх юм.
Иймд хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг БНХАУ-ын иргэн ВСТ нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн харилцаа байгаа эсэхийг т*******лгож, хариуцагчид хүлээн зөвшөөрүүлэх”, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/364 дугаар албан бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг т*******лгож, улсын бүртгэлийн ажиллагааны материалтай танилцах, мэдээлэл авах боломжийг олгохыг даалгуулах” шаардлагаар хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч УБЕГ нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “...“Ш” ХХК-ийг анх 2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын А-459 тоот тушаалаар БНХАУ-ын иргэн Wu Yungerile , Li Xian Во, Li Jia Zheng, Leung Lee Choi нар байгуулсан бөгөөд тус бүрдээ нийт дүрмийн сангийн 25 хувийг эзэмшиж байсан байна.
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-411 тоот тушаалаар дүрмийн сангийн хэмжээг 100000 ам доллар болгон нэмэгдүүлж, Wu Yungerile /5%/, Li Xian Во /80%/, Li Jia Zheng /5%/, Leung Lee Choi /5%/, Li Weisong /5%/ нарын 5 гишүүнтэй болсон байна.
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын 2005 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А-488 тоот тушаалаар WY, LLC нарыг компанийн үүсгэн байгуулагчаас хасч, LXB /80%/, LJZ /10%/, LW /10%/ нарын 3 гишүүнтэй болсон байна.
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-2946 тоот тушаалаар LХВ /14%/, LJZ /14%/, В /14%/, WST /14%/, ZY /14%/, S /14%/, WD /16%/ нарын 7 гишүүнтэй болж бүртгэгдсэн байх ба уг бүртгэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 тоот шийдвэрээр “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-2946 тоот тушаалыг бүхэл нь хүчингүй болгож ЛШБ-гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн байна.
2007 оны 06 дугаар сарын 25-ны өдөр LXВо-г гүйцэтгэх захирлаас чөлөөлж, \/\/ST-ийг томилснийг улсын бүртгэлд бүртгэсэн болно.
Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-3630 тоот тушаалаар 6 гишүүнийг хасч LXВ дангаар 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна.
ВСТы нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний едрийн А-3630 дугаар тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.
БНХАУ-ын иргэн ВСТ, ВДЧ, ЖЮБ нарын нэхэмжлэлтэй хариуцагч “Ш” ХХК-д холбогдох “Ш” ХХК-ийн хөрөнгө оруулагчид мөн болохоо т*******лгох” үндсэн нэхэмжлэлтэй, “Ш” ХХК-ийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинэчилсэн дүрэм, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны т*******лоор “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар нэхэмжпэгч ВСТ, Ван Ди Чин, Жан Юан Бин нар “Ш” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 3.810.000 юанын хөрөнгө оруулсныг т*******ж, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221.3-т зааснаар хариуцагч “Ш” ХХК- ийн захирал ЛШБ 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Ш” ХХК-ийг байгуулах шинэчилсэн гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй болохыг т*******ж, Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэл т*******гдоогүй тул үндсэн нэхэмжлэлээс “Ш” ХХК-ийн 16 хувийг Ван Ди Чин, 14 хувийг ВСТ, 14 хувийг ЖЮБ эзэмших эрхтэйг т*******лгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна.
Хэдийгээр 2007 онд ВСТ нь “Ш” ХХК-ийн хөрөнгө оруулагчийн хувьд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн боловч Захиргааны хэргийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч биш гэдэг нь т*******гдсон тул гүйцэтгэх захирлын эрх үүрэг нь ч дуусгавар болсон.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна. 59.5.Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр т*******сон бүрэн эрх дуусгавар болно. 59.6.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна. гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
Гуравдагч этгээд “Ш” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******* нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулиудыг тус тус зөрчсөн, хуулиар эрх олгоогүй зүйлийг шаардсан, захиран тушаасан шинжтэйн дээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, зарчимд нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийг шууд халдахыг хүссэний зэрэгцээ нэхэмжлэгч ВСТы эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ямар актаар болон үйлдэл, эс үйлдэхүйгээс хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна.
Улсын бүртгэл нь хараат бус, үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэсэн, хуульд заасан журмаар, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах гэсэн үндсэн зарчмуудыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд заасан.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчимтайн дээр нууцыг чанд хадгалах үүрэгтэй ба компанийн үүсгэн байгуулагч биш, хувьцаа эзэмшигч биш, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш ВСТ гэгчид компанийн талаар мэдээлэл өгөх эрх улсын бүртгэгчид байхгүй ба гаргасан хүсэлтээ хүчээр өөрийн эрх ашигт тохирсон хариулт авахыг шаардаж байгаа нь хуульд үл нийцнэ.
Хуулийн этгээдийн бүртгэлд “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болохыг т*******лгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд: Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ВСТ, Ван Ди Чен, Зан Ван Бин нар нь оруулсан хөрөнгөө буцаан шаардаж нэхэмжлэл гаргасны дотор ВСТ нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Ш ХХК-ийн захирлаар ВСТ нь 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажиллаагүй болохыг т*******лгох" тухай шаардлага гаргаж, шүүх хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжпэгч ВСТ-ы энэ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээж аваагүй тул түүний өмгөөлөгч нь шүүгч Р.А-гаас татгалзсан ба 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Б “иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч Р.А-г татгалзан гаргах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж” шийдвэрлэсэн.
Нэхэмжпэгч нь ВСТ нь иргэний шүүхэд “2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажиллаагүй болохыг т*******лгох” тухай шаардлага гаргана, захиргааны шүүхэд хуулийн этгээдийн бүртгэлд “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болохыг т*******лгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргана.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлага, агуулга, үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхтэй ч бодит байдал дээр иргэний шүүх, захиргааны шүүхүүдийг хуурч, худал нэхэмжлэл гаргаж байна.
2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг т*******лгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд: ВСТ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрийнх нь хүсэлтийг хүлээж аваагүй нь хууль бус, үүнийг захиргааны хэргийн шүүх хууль бус гэж т*******ж хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах гэж байгаа нь өөрөө хууль бус шаардлага юм.
Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/Ш32017/14375 дугаартай захирамж гарч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “Ш” ХХК-ийн бүртгэлтэй холбоотой нотлох баримт гаргуулахаар захирамжилсан.
Шүүгчийн энэ захирамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 12/9423 тоот албан бичгээр “Ш” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа ирсэн. Энэ лавлагаа буюу нотлох баримттай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар танилцсан, ямар нэгэн хүсэлт иргэний шүүхэд гаргаагүй атлаа 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр огноолсон Монгол хэлээр бичсэн ВСТ гэсэн орчуулагагүй хүсэлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан байна.
Хүсэлтийн агуулга нь Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/Ш32017/14375 дугаартай захирамжийн биелэлтийг шаарджээ.
Зүй нь нэхэмжлэгч ВСТ нь 2017 оны 12 дугаар сарын 05-нд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас биш Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ хүсэлтээ гаргаж, хуулийн хүрээнд чөлөөтэй мэтгэлцэх ёстой байсан ба Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “эрүү, иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтнаар дамжуулан авна” гэж заажээ.
Мөн энэ шаардлагадаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг биш Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Иймд Оюуны өмч, УБЕГ нь компанийн дотоод асуудалд оролцох, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг томилох эрхийг хуулиар хүлээхгүй тул ВСТ-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ВСТ /WS Монгол Улсад оршин суух үнэмлэх: 0203027/-ноос Оюуны өмч, УБЕГ т холбогдуулан Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг БНХАУ-ын иргэн ВСТ нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн харилцаа байгаа эсэхийг т*******лгож, хариуцагчид хүлээн зөвшөөрүүлэх”, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэнд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/364 дугаар бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг т*******лгож, улсын бүртгэлийн ажиллагааны материалтай танилцах, мэдээлэл авах боломжийг даалгуулах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тодорхойлсон болно .
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
БНХАУ-н иргэн ВСТ 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “...тус шүүхийн 2017 оын 01 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 098 дугаар т*******лын дагуу ямар ажиллагаа хийгдсэн эсэх талаар, мөн “Ш” ХХК-ийг компанийг төлөөлөх эрхийн хувьд ямар нэг өөрчлөлт оруулах хүсэлт өргөдөл ирж байсан эсэх, ирсэн бол шийдвэрлэгдсэн эсэх талаар...” хариу хүсчээ .
Хариуцагчаас дээрх хүсэлтэд “...Улсын дээд шүүхийн 2017 оны 098 дугаар т*******лоор “Ш” ХХК-ийн 14 хувийг ВСТ эзэмших эрхтэйг т*******лгохыг хүссэн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй...” гэх хариуг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/364 дүгээр албан бичгээр мэдэгджээ.
Нэхэмжлэгчээс дээрх хариуг хүлээн авч “...Улсын бүртгэлийн төв архиваас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ВСТ бүртгэгдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “хуулиар хориглосноос бусад улсын бүртгэлийн мэдээлэл нээлттэй байна” гэж заасан байтал тодорхойгүй байдлаар татгалзаж байгаа нь хууль бус...” гэж шүүхэд хандан маргажээ.
Хариуцагчаас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг “...хэдийгээр 2007 онд БНХАУ-н иргэн ВСТ нь “Ш” ХХК-ийн хөрөнгө оруулагчийн хувьд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн боловч Захиргааны хэргийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын эрх үүрэг нь дуусгавар болсон...”, харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...ВСТ нь өөрөө мэдээлэл авах эрх бүхий субьект биш юм. Мөн энэ маргааныг компанийн тухай хуулиар зохицуулах ёстой. Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2017/14375 дугаартай захирамжийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Ш” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, нотлох баримттай ирсэн...” гэх үндэслэлээр үгүйсгэн тайлбарласан болно.
Нэг: “Ш” ХХК-ийг БНХАУ-ын иргэн ВСТ нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн харилцаа байгаа эсэхийг т*******лгож, хариуцагчид хүлээн зөвшөөрүүлэх” тухайд:
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. Мөн зүйлийн 59.4-д “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах ёстой ба тухайн хугацаанд хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр т*******сон бүрэн эрх дуусгавар болохоор энэ зүйлийн 59.5-д заажээ.
Маргааны үйл баримт болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар БНХАУ-н иргэн ВСТыг 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдэн өнөөдрийг хүртэл уг бүртгэлд ямар нэг өөрчлөлт ороогүй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12/1503 дугаар албан бичигт хавсаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар харагдаж байх боловч ВСТыг компанийн хувь нийлүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн т*******лоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09-01 т*******лоор ЛШБ-г “Ш” ХХК-ны гүйцэтгэх захирлаар томилсон болно.
Харин Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00098 дугаар т*******лоор “...Ш” ХХК-ийн хувьцааны 14 хувийг ВСТ эзэмших эрхтэйг тогтолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Уг т*******лд БНХАУ-н иргэн ЛШБ-г /LXB/ Ш ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй...” гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч БНХАУ-н иргэн ВСТ-ы бүрэн эрх Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар дуусгавар болсон, дуусгавар болсон өдрөөс хойш түүний байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.
Гэвч “Ш” ХХК-ийн үүсгэн байгуулагч болон гишүүдийг өөрчлөхтэй холбоотой шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлэх талаар эрх бүхий байгууллагаас хариуцагчид мэдэгдсэн , тус компанийн тамга тэмдэг хуулийн байгууллагад хураагдсан зэргээс улбаалан хариуцагчаас тус компанийн хуучин удирдлага болон шинэ удирдлагатай холбоотой өөрчлөлтийг хийхээс татгалзсан үйлдлийг буруутгах боломжгүй байна.
Иймд хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр БНХАУ-ын иргэн ВСТ бүртгэгдэн тэмдэглэгдсэн хэдий ч бодит байдал дээр тэрээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн эрх зүйн харилцаанд орох боломжгүй болсон байх тул түүний энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр: 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэнд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/364 дугаар бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг т*******лгож, улсын бүртгэлийн ажиллагааны материалтай танилцах, мэдээлэл авах боломжийг даалгуулах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэл нь түүний 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт” хандсан 17/17 тоот хүсэлтийг шийдвэрлээгүйтэй холбоотой байх мэт боловч маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б******* дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн “БНХАУ-н иргэн ВСТ нарын 3 иргэний нэхэмжлэлтэй, “Ш” ХХК-д холбогдох 1.339.806.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий иргэний хэрэгт болон тус хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч БНХАУ-н иргэн ВСТы 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэд дурьдсан “Ш” ХХК-ний талаарх дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтууд авагдсан болох нь т*******гдлоо.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагаас Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 ”хуулийн этгээдийн хувийн хэргээс энэ хуульд заасан журмын дагуу лавлагаа олгох”; 9.1.5 ”хуулийн этгээдийн нэрийн сан хөтлөх, түүнээс лавлагаа олгох”; 9.1.6 ”улсын бүртгэлийн асуудлаар төрийн болон бусад байгууллагатай харилцан мэдээлэл солилцох”; гэж заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байна.
Түүнчлэн энэхүү шийдвэрийн нэг дэх хэсэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ВСТ /WS /-ыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн харилцаа байгаа эсэхийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/364 дугаар бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл т*******гдсонгүй.
Нөгөөтээгүүр Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Бүртгэлийн байгууллага нь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаартай холбогдох мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, этгээдэд өгч болно” гэж заасан байх тул “Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдалтай холбоотой маргаанаа эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд хуулийн этгээдийн лавлагаа гаргуулах боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлий тухай хуулийн /2015 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.4, 12 дугаар зүйлийн 12.1, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Оюуны өмч, УБЕГ т холбогдуулан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг БНХАУ-ын иргэн ВСТ нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн харилцаа байгаа эсэхийг т*******лгож, хариуцагчид хүлээн зөвшөөрүүлэх”, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэнд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/364 дугаар бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг т*******лгож, улсын бүртгэлийн ажиллагааны материалтай танилцах, мэдээлэл авах боломжийг даалгуулах” шаардлага бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ВСТ /WS Монгол Улсад оршин суух/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР