Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 158

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Д.Э

Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.Хт холбогдох эрүүгийн 2007000000178 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, дээд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт ..................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ч.Х /РД/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Х нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* дүүргийн  3 дугаар хороо,******* тоотод өөрийн гэртээ эхнэр Д.Этэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг түлхэн гэрээсээ гаргах үед хохирогч Д.Э нь үүдний амбаарт байсан унадаг дугуйн дээр унасны улмаас хөх, баруун, зүүн өгзгөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр бид хоёрын хооронд үл ойлголцол гараад маргалдсан. Өөрийн уураа тэвчилгүй хүнд гар хүрсэн нь миний буруу. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “..Шүүгдэгч бид хоёрын гэр бүлийн харилцаа хэвийн байгаа. Хоорондоо ойлголцож эвлэрсэн. Би мөрдөн байцаалт болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй гэрч Х.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай аав миний ээж рүү муухай үг хэлээд дайрч эхэлсэн. Тэгээд гал тогооны өрөөнд ширээн дээр байсан халуун устай ус буцалгагчийг аав, ээж рүү цацах гээд байхаар нь ээж хамгаалаад цацуулаагүй. Ээж тэр ус буцалгагчийг аавын гараас холдуулсан. Аав ээжийн гарыг маажсан. Мөн ээжийг үүдний амбаар хэсэгт ус буцалгагчаар нэг удаа цохиход нь ус буцалгагчийн бариул таг нь салаад эвдэрсэн, шил нь жаахан хагарсан. Би ээж, аав хоёрыг маргалдахад нь айгаад том өрөөний орон дээр хэвтээд байж байсан. Тэгээд би босож ирээд харсан чинь манай аав ээжийг үүдний амбаарт байсан унадаг дугуй дээр ээж унаад аав, ээжийг гараараа цохиж байхад нь би харж чадахгүй аймар айгаад нүдээ дараад уйлсан. Тэгээд өрөө рүү ороод хөнжил доогуураа ороод айгаад уйлаад л байж байсан" гэх мэдүүлэг

/хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №460 дугаар:

            1."Д.Эийн биед цээж, баруун зүүн өгзгөнд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, толгойн хуйх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

            /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

            Ч.Хын хувийн байдлын тогтоосон баримтууд /хх-ийн 47, 48, *******, 51, 52 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн: “...Шүүгдэгч  Ч.Х нь гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг санаатай үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож  байх тул шүүгдэгч Ч.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ч.Х нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг ус буцалгагчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах  саналтай байна. Шүүгдэгч Ч.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан *******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд заасан хугацаанд нь төлүүлэх саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Хт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Х нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* дүүргийн  3 дугаар хороо,******* тоотод өөрийн гэртээ эхнэр Д.Этэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг түлхэн гэрээсээ гаргах үед хохирогч Д.Э нь үүдний амбаарт байсан унадаг дугуйн дээр унасны улмаас хөх, баруун, зүүн өгзгөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Ч.Хын: “..Өөрийн уураа тэвчилгүй хүнд гар хүрсэн нь миний буруу”  гэх,

Хохирогч Д.Эийн: “...том өрөөнөөс нөхөр Ч.Х орж ирээд орилоод уурлаад байсан тэр үед би сөрөг хэрүүл хийсэн тэгээд гэрийн үүдний хэсэгт зогсож байтал ус буцалгагч аваад над руу далайхаар нь би буцалсан устай савыг нь хөлөөрөө өшиглөөд газар унагасан... ус буцалгагчаар нуруу толгой руу цохисон. Тэгэхээр нь би цохиж байгаа гарыг нь цохичхоод босоод иртэл манай нөхөр Ч.Х нь намайг араас түлхсэн тэр үед би үүдний амбаарт байсан унадаг дугуйн дээр тээглээд унасан тэгтэл Ч.Х нь гэрийнхээ хаалгыг намайг түлхээд хаачихсан юм.” гэх,

Насанд хүрээгүй гэрч Х.*******ий: "...Аав ээжийн гарыг маажсан. Мөн ээжийг үүдний амбаар хэсэгт ус буцалгагчаар нэг удаа цохиход нь ус буцалгагчийн бариул таг нь салаад эвдэрсэн, шил нь жаахан хагарсан. Би ээж, аав хоёрыг маргалдахад нь айгаад том өрөөний орон дээр хэвтээд байж байсан. Тэгээд би босож ирээд харсан чинь манай аав ээжийг үүдний амбаарт байсан унадаг дугуй дээр ээж унаад аав, ээжийг гараараа цохиж байхад нь би харж чадахгүй аймар айгаад нүдээ дараад уйлсан" гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №460 дугаар: "Д.Эийн биед цээж, баруун зүүн өгзгөнд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, толгойн хуйх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ч.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эийн бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Ч.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5*******.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бага Монгол овогт Ч.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хыг 5******* /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5*******.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан эрээн өнгийн ус буцалгагч нэг /1/ ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ