Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 159

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал,

хохирогч Н.Хын өмгөөлөгч Р.Баярмангай,

хохирогч Н.Х, А.Б,

шинжээч Х.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Эд холбогдох эрүүгийн 1707002660099 хэргийг 2018 оны 9 дүгээр сарын сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар .............................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ............. дугаартай, ******* овогт Б.Э.

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэр “*******” гэх амралтын газарт А.Бийн хүсэл зоригийн эсрэг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн Н.Хын хүсэл зоригийн эсрэг түлхэх, бөөр рүү нь өшиглөх, нүүр шанаа руу нь цохих, хоолойг нь боох зэргээр биед нь тархи доргилт, хүзүү, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэг эрхтэнг гараараа оролдлох зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан 2 хүнийг хүчиндсэн, мөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэр “*******” гэх амралтын газарт Н.Хын бөөр рүү өшиглөх, нүүр, шанаа руу нь цохих, хоолойг боох зэргээр биед нь тархи доргилт, хүзүү, баруун, зүүн гуянд цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгийн өгсөн: “ Би 2017 оны 10 дугаар сарын 17-нд найзуудтайгаа PC тоглочихоод шөнийн 03 цагт гэр лүүгээ ганцаараа харьж явахдаа хоол идэх санаатай хорооллын цайны газар орж хоол захиалсан. Ширээн дээрээ суучихаад утасны цэнэг дуусч байхаар нь би А.Б дээр очоод “цэнэг дуусчихлаа, цэнэглэгчээ өгч байгаач гээд утсаа харуулахад “өө тэг тэг хамт суучихгүй юу” гэж байсан. Би өөрийн ширээн дээр буцаж очоод захиалсан хоолоо идчихээд утсаа авах гээд буцаж хохирогч нарын ширээн дээр очиход “чи ингэж нааш цаашаа явж байхаар нэг мөсөн суучихаач дээ” гэхээр нь бид гурав хамт сууж ярилцаж байгаад гарахаар болсон. Тэр хоёр “найзуудтайгаа маргалдчихсан болохоор жоохон тиймхэн байна. Салхилмаар байна” гэж байсан. Тэгэхээр нь дэлгүүрээс тус бүрт нь хоёр пиво, чихэр, жимс, ундаа авч өгөөд өөртөө ундаа авсан. Шөнийн 04 цагт бид гурав салхинд гарч зугаалчихаад буцаад хот руу дөхсөн. Буцаж ирэхдээ уулын замаар явж байгаад бие засахаар зогссон. Тэгтэл энэ хоёр “пиво дуусч байна, одоо л сайхан болж байна, дахиад авчихдаг байж” гэж хэлэх үед нь би “тэгье” гээд гурвуулаа явсан. Би жолоо барьж байсан учраас “ядраад байна” гэж хэлээд “гурвуулаа буудалд оръё” гэхэд буудалд орохгүй гэж байсан. Тэгтэл Н.Х “ ойрхон амралтад явъя” гэж хэлэхэд А.Б “маргааш ажилтай тул явж чадахгүй” гэж байсан. Н.Х найздаа хандан “ажлаасаа чөлөө авчих гурвуулаа салхинд гарч амралтад явъя”гэж хэлэхэд нь би Н.Хыг дэмжсэн. Тэгээд А.Б өглөө 8-9 цагийн үед байх ажлаасаа чөлөө авахаар болсон юм. 10 дугаар хороололд ирээд бид гурав Хаан банкны АТМ рүү очоод би А.Бийн дансаар машиныхаа лизингийн мөнгө болох 700.000 гаруй төгрөгийг шилжүүлсэн. Бид гурав АТМ-ээс гараад дэлгүүр ороод набор, 0.5 граммын архи авсан. Н.Хын яриад байсан уулын зам дагуу байрлах амралтын газарт очиход ажиллахгүй байсан. Буцаж явах замдаа би дахин “буудалд оръё” гэхэд “буудалд орохгүй” гэж хэлцгээсэн. Н.Х “нэг мөсөн тэрэлж рүү явж амарцгаая”гэхээр нь би санал нэгдсэн. Харин А.Б маргааш нь өөрийгөө ажилтай гэж хэлэхэд Н.Х ажлаа аргалчих гээд байсан бөгөөд би хажуугаас нь дэмжиж Н.Х бид хоёр гуйж байгаад А.Бийг зөвшөөрүүлсэн. Тэрэлж явах замдаа бид гурав 2-3 амралтаар орж асуусан. Би тэр үед амралтын газруудыг ажиллаж байгаа талаар нь орилж асууж байсан. Тэрэлж рүү явж байх замдаа энэ хоёр “ууж байгаа юм гараад байна, хамаг настер байхгүй болох гээд байна, аяга байхгүй юм уу” гэхээр нь машиныхаа агааржуулагчны савыг өгсөн. Налайх явж байх замд энэ хоёр архинаас гурав, гурав татсан байх. Тэр үед А.Б жолоочийн хажуу талын суудал дээр байсан. Харин Н.Х хойно суугаад явж байх замдаа миний араас тэвэрч аваад хацар дээр үнсээд явж байсан. Бид гурав мэлхий хадны ойролцоо амралт хайж байгаад олдохгүй болохоор нь буцаж ирэх замдаа “*******” гэх амралтын газарт өглөөний 9 цагт гэр авсан. Гэрт эхэлж орж ирээд амралтын газрын нэг залуугаар гал түлүүлээд, авч явсан чихэр, жимсээ ширээн дээр нь засаад энэ хоёрыг гэрт оруулсан. Миний машины ард талын суудал битүү хог болчихсон байсан болохоор гарч машинаа цэвэрлэчихээд яваад ороход энэ хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Яг юунаас болж хэрэлдэж байгааг би тухайн үедээ сайн ойлгоогүй л дээ. Урьд өмнө уулздаг байсан залуугийнхаа талаар хохирогч нар яриад хэрэлдээд байсан байх. Тэгэхээр нь би “одоо хэрэлдэхээ больё, жаахан суугаад ууж идье” гэж хэлээд авч явсан архинаасаа хоёр, хоёр татсан. Удалгүй би дахин гараад хоол захиалаад иртэл энэ хоёр дахин хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би энэ хоёрыг болиулаад бид гурав дахин нэг, нэг татсан. Удалгүй А.Б “бие засаад ирье”гэж гарч яваад ирэхдээ унаад гар хөл нь шалбарчихсан орж ирсэн. Удалгүй энэ хоёр дахин хэрэлдээд бүр хоорондоо зодолдох гээд байхаар нь салгасан чинь Н.Х гараад яваад өгсөн. Гарч яваад гэрийн хойшоогоо очоод газар суугаад орилж чарлаад байсан. Тэгэхээр нь би очиж аргадаад оруулсан. Намайг бие засах гээд нойл руу явахад нэг эрэгтэй хүн байсан бөгөөд тэр эрэгтэйтэй би хэдэн үг сольж юм ярьсан. Бид гурав дахин юм яриад сууж байтал Н.Х гарч яваад 10 минут болохоор нь санаа зовоод араас нь гартал зам дагаад алхаж байсан. Би машинаа унаад араас нь очсон. Гүйцэж очоод машинаа унтраалгүй зогсох горим дээр нь тавиад Н.Х дээр очиход эхлээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би “буцаад амралт руугаа явъя”гэж хэлээд Н.Хыг жолооч талынхаа эсрэг талд суулгаад машины араар тойроод ирэх хооронд жолооч талын суудал дээр суугаад машиныг дотроос нь түгжчихсэн байсан. Намайг цонх тогшоод, нүдээд, татаад байхад онгойлгохгүй байсан бөгөөд нэлээн хурдтай хөдлөөд явсан. Цааш явж байхдаа замын хажуу руу яг унах шахсан. Тухайн үед жоохон цас орчихсон сэрүүхэн байсан. Би дээгүүрээ дан подволктой араас нь санаа зовоод айж сандран 10-20 минут гүйгээд бахардаад зогсож байтал Н.Х буцаад ирж харагдсан. Би гараа өргөөд зогсож байтал Н.Х намайг яг дайрах шахан өнгөрөөд явсан. Би амралт руу буцаад гүйж байтал саарал жижиг тэрэгтэй залуу намайг суулгаад амралтын газрын харалдаа буусан. Намайг ирэхэд Н.Х амралтын газрын зогсоол дээр машинаа дотроосоо цоожилчихсон сууж байсан. Би машиныхаа хаалга цонхыг балбаад бараг хагалах шахтал арай гэж онгойлгосон. Би Н.Хыг арын суудал руу суулгачихаад машинаа эргэж тойрч шалгаад зүгээр байхаар нь тайвширсан. Тэгээд би “чи чинь ямар мэдрэл муутай охин бэ, юу хийж байгаагаа мэдэж байна уу” гэхэд “харин тиймээ би юу хийж байгаагаа мэдээгүй” гэж байсан. Тэгэхээр нь би “чи битгий хуцаад бай, үхэх мөрөөрөө үхэхгүй надад гай болох гээ юу, чи миний машиныг төлж өгч чадах юм уу” гэх мэтээр жоохон загнатал надаас уучлалт гуйгаад намайг үнсээд тэврээд байхаар нь би залуу хүн болохоор тэсээгүй. Би тухайн үед эрүүл байсан. Тэгээд Н.Х бид хоёр машины ард талд секс хийсэн. Бид хоёр машинаас гарч ирсэн. Гэр лүү ороод болсон явдлыг мартая гэж ярьсан. Гурван орон дээр тусдаа хэвтээд байж байтал Н.Х, А.Б хоёр дахиад хэрэлдээд байсан. А.Б “би үхэх гээд байна. Хэд хоногийн өмнө намайг юу хэрэглэснийг, миний хоолой аймаар болчихсон байгааг чи мэдэж байгаа биз дээ, надад аймаар хэцүү байна, би яг үхэх гээд байна, найз залуугаа дуудмаар байна” гэж уйлаад байхаар нь тухайн үед би утсан дээр бичлэг хийсэн. Тэгтэл А.Б би чиний хажуугаар ороод хэвтчих үү? гээд А.Б намайг тэврээд хэвтсэн. Тэгтэл Н.Х хувцасаа өмсөөд гараад явсан. Би А.Бтэй жаахан тэврэлдэж хэвтэж байгаад секс хийсэн. Удалгүй хоёулаа болих уу гэхэд А.Б больё гээд бид хоёр тус тусдаа орон дээр хэвтээд унтаад өгсөн. Гэтэл цагдаа нар ирээд бид хоёрыг сэрээсэн. Амралтын газрын хүмүүсээс цагдаагийн байгууллага тэр дор нь мэдүүлэг авсан. Тэгээд цагдаагийнхан А.Б бид хоёрыг хамтад нь машинд суулгаад авч явсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Хын өгсөн:“2017 оны 10 дугаар сарын 16-ны 22 цагийн үед би А.Бийн ажилладаг газар очсон. А.Бийн ажил тараад бид хоёр “Юу би” паласын тэнд найзуудтайгаа уулзчихаад хорооллын “*******”-д хоол захиалаад утсаа цэнэглээд сууж

байтал шүүгдэгч орж ирээд бид хоёр луу таньдаг мэт аймаар хараад орж ирсэн.

Шүүгдэгч хажууд ирээд А.Бээс “ утсаа жоохон цэнэглэчих үү” гэхэд нь

А.Б өөрийнхөө утсыг салгаад шүүгдэгчийн утсыг цэнэглэж өгсөн. Тухайн

үед шөнийн 03 цаг өнгөрч байсан. Шүүгдэгч бид хоёрын яг ард талын ширээн дээр суусан. Тэгэхдээ байн байн хүрч ирээд утсаа үзээд байсан бөгөөд охидуудаа танилцах уу? гэх зүйлийг ярьсан бөгөөд бид хоёрын хажууд хамт суусан. Тэр үед шүүгдэгч бид хоёрыг гэр лүү хүргэж өгье гэж яриад бид гурав гараад хар өнгийн Соната маркийн машинд суугаад байж байтал жаахан зугаалъя гадуур явъя гэхэд нь бид хоёр зөвшөөрсөн. Тэр газраас хөдлөөд 13 дугаар хорооллын автобусны буудалд байдаг Жулия гэх дэлгүүрт орсон. Тэр дэлгүүрээс бид хоёрт хоёр, хоёр пиво авч өгснийг нь бид хоёр уугаад машинаар зугаалсан. Эхлээд Яармаг дараа нь Сонгинын амралт ороод Ривербичийн амралт дээр очоод жаахан зогссон. Хот руу дөхөөд Замын цагдаагийн презерийн тэр хавьд ирэхэд би “намайг буулгачих” гээд шүүгдэгчид хандаж хэлэхэд “үгүй буулгахгүй, жоохон цуг байя”гэж хэлсэн. Тэр үед 5 цаг өнгөрч байсан байх ямартай ч гэгээ ороогүй байсан. Тухайн үед ривербичийн зам дээр машинтайгаа зогсоод цаг арай хүрэхгүй 40-өөд минут суугаад юм ярихад шүүгдэгч өөрийгөө эмэгтэй хүнийг хүндэлдэг, сайн залуу гэж ярьж байсан. 5 цаг өнгөрөөд харих гээд явж байхад шүүгдэгч “ А.Бийг буулгачихъя тэгээд хоёулаа буудалд оръё”гэхэд нь би “чи юу яриад байгаа юм, би юу гэж буудалд орох вэ дээ, танихгүй хүнтэй буудал орохгүй, тэглээ ч буудалд орохгүй” гэж хэлсэн чинь шүүгдэгч “гурвуулаа цуг ууж идье, би машин барьж болохгүй байна. Амралтад явъя” гэж ярихад нь би “эмээтэйгээ цуг очиж байсан ахмадын амралт гэж байдаг. Хоттой ойр учраас тийшээ л очъё, өдөр байж байгаад тэндээсээ шууд харьчихъя” гэж ярьсан. ******* А.Бийг “ажлаасаа чөлөө авчих”гэж гуйхад нь би хажуугаас нь дэмжээд “тэгээд асуугаач тэгвэл ханьтай байцгаая” гэж хэлэхэд А.Б ажлаасаа чөлөө авсан. Бид гурав амралтад явахаар болоод ойрхон ахмадын амралт руу очиход шүүгдэгч асуухаар ороод гарч ирэхдээ “ажиллахгүй байна. Ажлаасаа чөлөө авчихсан юм чинь нэг мөсөн Тэрэлж орцгооё” гэж хэлэхэд нь бид хоёр зөвшөөрсөн. Тэр үед өглөөний 07 цаг өнгөрч байхад байх шүүгдэгчийн гэрийн гадаа очсон. Эхлээд 10 дугаар хорооллын тэр хавьд нэг банк руу орсон. Дараа нь гэр лүү нь очсон. Гэр нь 25 дугаар эмийн сангийн тэр хавьд байдаг өндөр барилга байсан. Гэртээ ороод гарч ирэхдээ Оросын улбар шар өнгөтэй Коняак эсвэл виски гэмээр задлаад дээрээс нь нэлээн уучихсан архи, шоколад авч гарч ирсэн. Бид гурав замаараа дэлгүүр ороод 0.5 граммын Хар Чингис авсан байсан. Эхлээд бид хоёрт “Юу би” 2 гэх амралтын газрын талаар яриад 2-4 амралтын газраар ороход шүүгдэгч дандаа өрөө алга, гэр алга, хүн байхгүй байна. Дотор нь ажиллахгүй байна гэж хэлээд гарч ирээд байсан бөгөөд сүүлд “*******” гэх олон гэртэй амралтад буусан. Тухайн амралтанд амралт ажиллуулдаг гээд нэг эгч байснаас бусад хүн байгаагүй. Тухайн үед 8 цаг өнгөрөөд 09 цаг дөхөж байсан. Амралтын гэрт ороод гал түлүүлээд суухдаа “Хар Чингис” болон улбар шар өнгөтэй архиа уусан. Тэр үед А.Б бид хоёр эрэгтэй хүнээс болж муудалцсан нь үнэн. Гэхдээ бид хоёр нэг нэгэндээ гэмтэл учрууллаа муудалцана гэж байхгүй. А.Б бид хоёр олон жил найзалж байгаа. Бид хоёр байнга л хэрэлдчихсэн явж байдаг. Амралтад А.Б бид хоёр маргалдаад юм ярьж байтал шүүгдэгчийн ааш зан хувираад сонин болоод та хоёр гээд дайраад эхэлсэн. Тухайн үед гэрт ороод 1 цаг гаруй болж байхад шүүгдэгч уугаагүй байсан. А.Б бид хоёр явлаа гэж хэлээд явах гэтэл миний цүнх байхгүй болсон байсан. Цүнхэн дотор миний айпон 5 утас, түрийвч байсан. Харин А.Бийн цүнх нь байсан хэрнээ дотор нь байсан утас нь байхгүй байсан бөгөөд утсыг нь авчихаад өгөхгүй байсан. Бид хоёр 10-11 цагийн үед утсаа авъя гэж нэлээн удаан гуйхад өгөхгүй байсан. А.Бийг гарах гэтэл шүүгдэгч хойноос нь татаж унагаан босож ирэхэд нь ор луу түлхээд намайг бас дахиж ор луу түлхээд гэр дотор нэг өшиглөөд авсан. Тэгэхээр нь би шууд явъя гэж бодоод дээшээ уул руу гарч зугтаахад араас гүйж ирээд чирч оруулсан. Явъя гэж олон удаа гуйхад явуулаагүй. Утсаа авъя гэж зөндөө гуйхад өгөөгүй буюу А.Бийг очиж утсаа авъя гэж гуйхад өгөхгүй болохоор нь чи ядаж өөрийн утсаар яриулчих гэж хэлэхэд шүүгдэгч “би ингэж мөнгө зарлагдаж ирээд явахгүй гэж байна. 2 писда минь” гэж элдэв бусаар хэлээд байсан. Би дахиж зугтаахаар машинд суухад машинд ямар ч түлхүүр байгаагүй. Машиныг гэрийн баруун талд даялаад харалдаа зогсож байсан. Би машины урд дөнгөж суутал араас гарч ирэн урд талын хаалгыг татаж онгойлгоод намайг чирч буулган алгадаж хойшоо суулгасан. Хойшоо суухад 2-3 удаа миний нүүр лүү цохиод багалзуурдаад дарж унагаасан. Тэгээд би уйлаад 10-20 минут орилсон байх. Орилоод байхаар минь миний хоолойг шууд дарчихсан. Намайг дарчихаар нь би орилоод байсан. Орилох тусам улам чанга хоолой боосон. Хоолой бооход хоржигнож дуугараад нүүр сонин болоод бие сулраад сонин болдог юм байна лээ. Шүүгдэгч гараа авахаар нь би дахин орилоход боосон. Тэгэхэд шүүгдэгч зүүн гараараа миний триког тайлаад миний хөлийг зүүн тийш нь болгож байгаад хийсэн. Гэхдээ зүүн тийш нь болгож байгаад буцаж дарж байгаад намайг хүчиндсэн. Хүчиндэж босч ирээд заналтайгаар боов хөх гэж орилоод тэгэхээр нь би үгүй чадахгүй гээд уйлахад “боов хөхсөн цагт машинаас гаргана” гээд байсан. Тэгээд би буцаж гэр лүү ороод *******д хоёр удаа явъя гэж хэлэхэд ******* уйлаад миний араар ороод хэвтчих гээд байхаар нь би гүйж гарсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Бийн өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын эхээр ресторанд зөөгчөөр ажиллаж байсан. Хэрэг гардаг өдөр миний ажил 17 цагийн үед тарсан. Би төрсөн өдрөө тэмдэглэж найзуудтайгаа уулзаагүй байсан. Тэр үед миний төрсөн өдөр 10 дугаар сарын 13-нд өнгөрсөн байсан болохоор Н.Хыг ажил дээрээ дуудаад уулзсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 2 цагт миний ажлыг тарах үеэр Н.Х бид хоёр уулзсан. Тэр өдөр Н.Х бид хоёр “Юу Би” палас дээр найзуудтайгаа очиж уугаад өлсөж байсан учир *******д орж залгууртай ширээнд суугаад хоолоо захиалсан. Тэр үед шүүгдэгч *******д орж ирсэн бөгөөд орж ирэхдээ бид хоёр луу аймаар хараад байсан. Шүүгдэгч “утас цэнэггүй болчихлоо, цэнэглээд өгөөч”гээд хүрээд ирсэн. Би хүнд тусархуу зантай болохоор тусалчихъя гэж бодоод цэнэглэж өгсөн. Гэтэл бид хоёрын яг хойд талын сандал дээр сууж байснаа утсан дээрээ байн байн ирээд байхаар нь “чи ингэж байхаар нэг мөсөн ирээд суучих гэж хэлсэн. Бид гурав хамт хооллочихоод гарч машинд нь тамхилаад байж байгаад харьцгаая гэж байсан. Тэгээд жоохон хамт гаръя гэхээр нь хотоор жоохон салхилсан. Явж байгаад 13 дугаар хорооллын Жулия гэх дэлгүүр лүү ******* бид хоёр ороод хоёр, хоёр пиво буюу 4 ширхэг Нийслэл пиво авсан. Пиво авчихаад Нисэхийн Сонгинын амралт руу явах замдаа түр зогсож Н.Х бид хоёр бие зассан. Би тухайн үед жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Буцаж наашаа ирэхдээ 10 дугаар хорооллоор дамжаад миний картыг надаас гуйж мөнгө хийж шилжүүлчихээд буцаагаад өгсөн. Миний утсан дээр мэдээлэл ирдэггүй болохоор би хэдэн төгрөг байсныг сайн мэдээгүй. Тэндээсээ 25 дугаар эмийн сан руу *******гийн гэр лүү явсан. *******г гэр рүүгээ ороход нь бид хоёр дажгүй залуу байна гэж ярьж байсан. ******* гэрээсээ нэг шил архи, набор бариад гарч ирсэн. Намайг ажилтай гэх үед шүүгдэгч “Н.Х бид хоёр буудалд чамайг ажлаа тартал чинь хүлээж байя”гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ерөөсөө буудал орохгүй гэж хэлэхэд тэгвэл гурвуулаа хамт амралтад явъя гэж намайг ятгасан. Тэгэхээр нь би гэр болон ажил руугаа утсаар яриад амралтад явахаар болсон. Тэрэлж явах замд архинаас нь бид хоёр хотоос гарах замдаа хоёр, хоёр уусан бөгөөд бид хоёр өөрсдөдөө аягалж уусан. Бид гурав амралт нэлээн хайж явсан бөгөөд олдохгүй байсан. 3-4 амралт ороход бүгд байхгүй байна гэж шүүгдэгч гарч ирээд байсан. Тэр амралтууд дандаа том амралтууд байсан. Сүүлд нь нэг амралт олоод орсон. Бид гурвын буудалласан амралт 4 гэртэй байсан санагдаж байна. Баруун талаасаа хоёр дахь гэрийг түрээсэлж авсан. Тухайн үед хэдэн цаг байсныг санахгүй байна. 09 цаг болж байсан санагдаж байна. Амралтад ирээд анх гэр лүү орохдоо Н.Х бид хоёр инээлдээд орж байсан. Намайг бие засчихаад орж ирэхэд Н.Х цаана нь ******* зогсож байсан. Удалгүй нэг эмэгтэй хүн гал түлээд мод, аяга таваг өгсөн. Тэрнээс хойш би нэлээн муудсан байсан учраас Н.Х, ******* нарын муудалцаж ноцолдсоныг мэдэхгүй байгаа. Миний санаад байгаа зүйл нь миний утсыг авчихаад ерөөсөө өгөхгүй байсан. Н.Х бид хоёр шүүгдэгчээс “утсаа авъя”гэж нэлээн их гуйсан бөгөөд өгөхгүй байсан. Би багаасаа бие муутай байсан болохоор ухаан алдах гэж байгаа мэт мэдрэмж төрөөд байсан болохоор би орон дээр хэвтсэн. Н.Х намайг “бос явъя”гээд байсан боловч би үнэхээр босож явж чадахгүй байсан болохоор хэвтсэн. Би нэг л удаа нойл орсон бөгөөд би тэр үед эрүүл байсан. Би нэг мэдэхэд утасны дин гэж дуугарах дуу сонсоод сэрсэн бөгөөд би энэ хүнээс юун бичлэг хийгээд байгаа талаар асуухад юу яриад байгаа юм гэж байсан. Тэгэхээр нь би тоолгүй хаясан. Гэтэл бичлэг хийж байсныг нь би дараа олж мэдсэн. Нэг мэдэхэд хоёр ч удаа “миний боовыг хөх” гэж хэлсэн. Тэгээд “боов хөх” гээд байхаар нь “би юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд байж байхад миний 2 хөл зүүн гар тал руугаа налсан байдалтай өмд маань гуя хүртлээ шувтлагдсан байсан. Миний дээр өөрөө өвдөглөчихсөн босоо байдалтай секс хийж байсан. Тэгэхээр нь би “юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд өмдөө татан өөр орон дээр очоод хэвтсэн. Дараа нь цагдаа нар ирээд намайг сэрээхэд би хөнжлөө хагас нөмөрчихсөн байсан. Намайг сэрэхэд миний өмд хагас шувтлагдчихсан байсан. Тэгэхээр нь би хүмүүсээс санаа зовоод шууд цагдаагийн машинд суугаад Налайх дүүргийн цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Х.Бат-Эрдэний өгсөн: “Налайх дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзоригийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилох тухай шүүгчийн захирамжийг үндэслээд дүрс бичлэгийн шинжилгээг хийсэн. Үүнийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хийж дуусгасан. Б.Эд холбогдох 1807006430240 дугаартай эрүүгийн хэргийн шинжилгээнд ирүүлсэн зүйл нь 2 ширхэг сиди, дотор нь 3 ширхэг файл байгаа. Шинжээчээс асуусан асуулт нь IMG 0043 гэсэн нэртэй 2 минут 32 секунд, IMG 0046 гэсэн нэртэй 1 минут 45 секундын бичлэг нь хэзээ, хэдэн минутад ямар маркийн гар утсаар хийгдсэн бэ? гэдгийг тогтоох асуулт байсан. Шинжилгээнд ирүүлэхээр хуулбарласан IMG_0043, IMG_0046 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файл нь дүрс бичлэгийн шинжилгээ хийхэд тэнцэнэ. Харин 01 tracк гэсэн нэртэй файл нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирсэн IMG_0043 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файл нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 цагийн бүсэд 5 цаг 46 минут 09 секундэд эхлээд 05 цаг 48 минут 42 секундэд дууссан. Апел Айпон 5 маркийн 1033 хувилбартай программ хангамжтай гар утсаар бичигдсэн дүрс бичлэг байна. IMG_0046 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файл нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 8 цагийн бүс дээр 5 цаг 50 минут 4 секундэд эхлээд 5 цаг 51 минут 49 секундэд дууссан. Апел Айпон 5 маркийн 1033 хувилбартай программ хангамжтай гар утсаар бичигдсэн дүрс бичлэг байна гэсэн дүгнэлт гаргасан. ...Дүгнэлт хавсаргасан гэрэл зургуудаа үзүүлээд тайлбарлая. IMG_0043.MO гэх файл нь  MPHd4  программ хангамжийг ашиглан бичигдсэн нийт 283 mbхэмжээтэй, 2 минут 32 секундын хугацаанд үргэлжлэсэн бичлэг байна. Энд 3 цаг дүрслэгдсэн байх бөгөөд эхний цаг нь тухайн бичлэгийг программд хадгалахаар боловсруулж эхэлж буй цагийг заасан ба энэ нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 46 минут 09 секунд, дараагийн цаг маань бичлэг хийгдээд дууссан хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 48 минут 42 секунд гэж заасан. Утасны төхөөрөмжөөсөө шалтгаалаад цаг хугацааг тооцох аргачлал өөр өөр байдаг. Та бүхний мэдэж байгаагаар гар утсыг гараараа буюу механик аргаар тохируулах боломжтой. Энэ тохиолдолд UTCбуюу газар зүйн байрлалаар бүсчлэлд хуваах аргачлал байдаг. Энэ аргачлал маань Лондонгийн цагийн бүсчлэлээс 01 цаг гэж эхлээд тойргийн бүсэд хуваагдсан байдаг. Тооцох аргачлал маань 05 цаг 46 минут дээр хамгийн доор байгаа +08 гэсэн тэмдэглэгээг буюу 08 цагийг нэмж тооцох аргачлал юм. Энэ аргачлалаар тооцсоноор +08, +05 гэдгийн урд талд 13.46.09 гэж бичигдсэн бичиг байгаа бөгөөд энэ маань тухайн бичлэг 13 цаг 46 минут 09 секундэд бичигдэж хийгджээ гэж харагдаж байна. Тооцохдоо 2 аргачлалаар тооцно гэж хэлснээр техникийн боломжоосоо шалтгаалаад UTC буюу 08 цагийг нэмж тооцох аргачлал болон шууд доор харагдаж буйгаар 13 цаг гэсэн тэмдэглэгээгээр  харж болдог. Энэ 13 цаг гэсэн тэмдэглэгээгээр харагдаж байгаагаас үзэх юм бол тухайн гар утасны он,цаг,сар,өдрийн тохиргоо 24 цагийн тохиргоотой бичигдэж байжээ гэж харж болохоор байна. Тэгэхээр тухайн бичлэг 13 цаг 46 минут 09 секундэд хийсэн бичлэг байна. IMG_0046 бичлэг нь 13 цаг 50 минутад хийсэн цаг хугацаа харагдаж байна гэж хэлнэ.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед гэр рүүгээ харих замд өлсөөд байхаар нь хорооллын ******* гэх газар орж хоол авч идэхээр орсон юм. Намайг ороход 2 охин цай уугаад утсаа цэнэглээд сууж байхаар нь би Буянаа гэх охинд нь утсаа харуулаад “цэнэглэгчээ өгөөч” гэж гуйсан. Утсаа цэнэглүүлэх гээд өгчихөөд хоолоо хүлээгээд өөрийнхөө ширээн дээр сууж байсан. Би хүнтэй ярих гээд тэр 2 охин дээр очиж утсаа авах гэтэл тэр 2 “нэг мөсөн хажууд суучихаач” гэхээр нь юм дугараагүй, өөрийнхөө утсаар ярьчихаад буцаад ширээн дээрээ суусан юм. Би хоолоо идчихээд утсаа авах гээд тэр хоёрын ширээн дээр сууж ойр зуурын юм ярьсан. Би тэр хоёроос та 2 өнөөдөр гадуур гарч байгаа юм уу гэж асуухад “өө тийм найзуудтайгаа маргалдаад жаахан тиймхэн сууж байна” гэсэн. Тэр 2 охин согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэр хоёртой ойр зуурын юм ярьж байгаад хэдүүлээ салхинд гарах уу гэж асуухад тэр 2 “тэгье, тэгье” гэсэн. Бид 3 тэндээс хамт гараад миний машинд суусан. Би тэр 2-т хоёр, хоёр 05 литрийн пиво авч өгсөн чинь уусан. Бид 2 Яармагын дэнж, Зайсан, Паркын тэр хавиар явсан. Тэр 2 охин 2 пиво ууж дуусчихаад “одоо л гоё халж байна шүү гурав гурвыг авдаг байж” гэхээр нь “тэгвэл та 2 дахиад хоёр, хоёр пиво нэмэх юм уу” гэхэд “тэгье” гэсэн. Тэр 2 “13-ын Жуля гэх дэлгүүр оръё” гэхээр нь тэр газар нь очсон. Тэндээс миний мөнгөөр дахин 4 пиво, ус, ундаа, бохь, чихэр авсан. Тэр 2 машинд сууж пиво ууж байгаад хэдүүлээ яах уу гэж бид 3 хоорондоо ярилцсан. Буянаа гэх найз нь ажилтай гээд байсан. Хатнаа гэх нь хамт явъя гээд байсан. “Нэг газар очиж амрах уу” гэж хэлэхэд Хатнаа нь “буудал орохгүй ээ, амралтын газар гармаар байна” гэхээр нь “тэгвэл амралтанд гарах юм чинь ганц 0,5-ийн архи авъя” гэж бид 3 ярилцаад би гэртээ орж 0,5-ийн архи аваад Хатнаа нь “хөгшчүүлийн амралт явъя хямдхан байдаг юм билээ” гэхээр нь би гэр рүү дахиж ороод гэртээ үлдээсэн байсан 60,000 төгрөгөө нэмж авсан. Хөгшчүүлийн амралтын газар нь хаалттай байсан. Тэндээс бид 3 Тэрэлж рүү явсан. Тэрэлж явж байхад Хатанаа нь намайг араас тэврээд “чи ямар гоё залуу бэ, эхнэр хүүхэд байхгүй юм уу” гээд л миний утсыг үзээд хэсэг явж байхад цээж тэврээд “чи ямар гоё хөхтэй юм бэ” гээд гарнаас атгаад тэвэрч яваад байсан. Бид 3 явж байгаад 100 ламын агуй гэх газар очиж өдрөөр байхаар 30,000 төгрөг өгч байрласан. Гэрт орсныхоо дараа гал түлээд ширээ засаж суусан. Авсан 0,5-ийн архинаас 2-3 татаж уусан. Би оройн хоол зохицуулна гээд гарчихаад эргээд ортол тэр 2 хоорондоо хэрэлдэж байсан. Ярианаас нь сонсоход Хатанаа гэх охин нь нэг залуутай уулздаг байсан. Тэр залуу Буянаад сайн, уулздаг байснаас болж өмнө нь маргалдсанаа яриад байсан. Тэр 2 хэрэлдэж байгаад Буянаа нь гараад явсан. Би тэгэхээр нь санаа зовоод араас нь гарахад гэрийн хажууд бие засаж байхаар нь буцаж орсон. Буцаж ороод байж байтал Буянаа нь буцаж орж ирээд дахиад тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгсэнээ хоёр бие рүүгээ ширээн дээр байсан набор шидэлцэж байгаад Хатанаа нь гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гартал Хатанаа нь над руу дайраад байхаар нь би буцаад орсон. 10 минутын дараа чимээгүй болчихоор нь гараад хартал Хатанаа нь зам дагаад явж байхаар нь яаж согтуу хүн ганцааранг нь явуулах вэ гэж санаа зовоод машинаа асаагаад араас нь очоод урд нь зогсож очиж уулзаад машиныхаа урд талын суудал дээр суулгасан. Би тойроод жолооч тал дээр очиход жолоон дээр суугаад машин түгжсэн байсан. Би тэгэхээр нь “онгойлго” гэж хэлэхэд онгойлгохгүй хааз аймаар гишгээд яваад мурийж дайваад яваад өгсөн. Би тэгэхэд маш их айсан, юунд орооцолдчихов оо гэж бодоод араас нь бахардатлаа гүйсэн. Би гүйж байхдаа гараа өргөөд явахад машин зогсоогүй, тэгтэл өмнөөс бас л улаан

галзуу юм ирээд дайрчих шахаад амралтын газар руу явсан. Би буцаад амралтын газар руугаа гараа өргөөд явж байтал миний үеийн залуу зогсоод намайг амралтын газар буулгасан. Хэд гэсэн дугаартай машин байсныг би анзаараагүй. Надад машин марк дугаар харах сөхөө байгаагүй. Ямар ч байсан саарал өнгөтэй жижиг тэрэг байсан. Би замдаа жолооч залууд болсон явдлаа ярьсан. Амралтын газар ирэхэд Хатанаа машин дотор уйлчихсан сууж байсан. Би тэгээд “хаалга онгойлго” гэхэд хэсэг байж байгаад онгойлгосон. Би тэгээд арын суудалд бушуухан суулгасан. Би “чи чинь яасан балай охин бэ, үхмээр байгаа бол хүнд битгий гай болоорой, чи миний уурыг ямар их хүргэв ээ, ямар их айлгав аа” гэж хэлсэн. Тэгсэн чинь “харин тиймээ намайг уучлаарай” гээд намайг илж таалаад үнсээд байхаар нь тайвширсан. Тэгээд бид 2 машины суудал дээр би дээр нь гараад нэг удаа секс хийсэн. Би гадуур нь тавьсан. Би бэлгэвч хэрэглээгүй. Тэр хоёр охинтой хэн нэгэнтэй нь бэлгийн харьцаанд орно гэж бодоогүй байсан учир замдаа дэлгүүр орохдоо бэлгэвч аваагүй ээ. Ганц бие байсан учир яриа таарвал сайн найзууд болъё л гэсэн бодолтой байсан юм. Хатанаа надтай бэлгийн харьцаанд орохдоо өөрөө өмдөө тайлсан, намайг үнсэж тэврээд байсан. Бэлгийн харьцаанд орсны дараа өөрөө хувцсаа өмссөн бид 2 машинаас гарч гэртээ ороход амралтын газрын хүмүүс харж л байсан. Бид 2 гэрт орсны дараа үлдсэн жаахан архинаас ганц, ганц татсан. Бид хоёрыг гэрт ороход Буянаа орон дээрээ хэвтэж байсан. Бид 3 хэсэг хугацааны дараа унтаж амрах гээд тус тусдаа орон дээрээ хэвтсэн. Удалгүй тэр 2 охин дахин хэрэлдээд эхэлсэн. Буянаа нь үхлээ хатлаа гээд байсан. Би тэр 2-ыг унтаж амар битгий хэрэлд гэж зөндөө гуйсан. Тэр хоёрыг маргалдаад үхэж хатна гээд байхаар нь би утсан дээрээ бичлэг хийсэн. Буянаа нь би чиний хажуугаар ороод хэвтэе гээд байхаар нь “тэг тэг” гэж хэлсэн. Буянаа нь намайг тэврээд хэвтэхэд Хатанаа нь уурлаад гараад явсан.” гэх,

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би өөрөө өмгөөлөгч сонгон авч мэдүүлгийг өгье. Намайг ямар хэргийн учир яллагдагчаар

татаж байгааг ойлголоо, өмгөөлөгчтэйгээр мэдүүлгээ өгнө.” гэх,

 

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн “...Би өмнө нь 1 удаа гэрчээр мэдүүлэг өгсөн дээрх мэдүүлэг дээрээ болсон бүх явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин би тухайн үед А.Бтэй түрхэн хугацаанд бэлгийн харьцаанд орчихоод өөрөө татгалзаж больсон учраас энэ талаар дээрх мэдүүлгүүд дээрээ мэдүүлээгүй юм. Яагаад гэвэл тухайн үед нь А.Бтэй бэлгийн харьцаанд тохиролцоод харилцан зөвшилцөөд бэлгийн харьцаанд орсон байсан юм. Миний зүгээс А.Б, Н.Х гэх охидыг хүчирхийлээгүй зодож, цохисон зүйл байхгүй, харилцан зөвшилцөөд тохирсны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон нь бол үнэн. Харин Н.Х нь найз залуутайгаа муудалцсан гээд миний машиныг согтуугаар авч зугтаасан, амиа хорлоно гээд миний машинтай замын хажуугийн ховил руу орж онхолдохоо дөхсөн, би Н.Хыг тухайн үед сэтгэл санааг нь засаж тайвшруулж ярилцсан. Яагаад гэвэл А.Б, Н.Х хоёр нь хоорондоо маргалдаад бараг зодолдчих гээд байсан юм. Тэгтэл одоо намайг хүчиндсэн зодож, нүдсэн гэж гүтгэн цагдаагийн байгууллагад шалгуулж байгааг нь ойлгохгүй байгаагийн зэрэгцээ гомдолтой байна. Мөн Н.Х ээжийнхээ хамтаар надаас мөнгө нэхэж дарамтлаад байгаа юм. Хэрэв мөнгө өгөхгүй бол бид нар гомдолтой бол чи шоронд явах нь гарцаагүй гэж хэлээд байгаа юм. Яг тухайн бодит байдал бол би энэ хүмүүст гар хүрч цохиж зодоогүй, харин шөнөжин дагуулж зугаалуулж, сэтгэл санааг нь засаж тайвшруулж, хоорондоо муудалцах үед нь салгаж амиа хорлох гэсэн үйлдлийг нь зогсоосон юм. Энэ 2 эмэгтэй өөрсдөө “чи ямар сайхан залуу вэ, таалагдаж байна” гэж намайг илж таалаад байсан учраас харилцан зөвшөөрөлцөөд бэлгийн харьцаанд орсон нь үнэн юм. Түүнийг ч гэсэн өөрсдөө хэлэх байх мөн тухайн үед байсан хүмүүс гэрчлэх байх гэж бодож байна. Би Н.Х, А.Б хоёртой уулзахад ил харагдсан бэртсэн юм байгаагүй. Хувцасны цаана бие нь яасан байсныг хараагүй, шөнө байсан болохоор анзаарсан ч юм байхгүй. Тухайн үед найз нөхөдтэйгээ маргалдчихаад явж байсан бололтой юм билээ. Би тэр хоёрыг цохиж зодсон зүйл байхгүй, энэ 2 эмэгтэй хоорондоо хэрэлдээд зууралдахад нь би дундуур нь орж салгасан. Тэр 2 гарч бие засчихаад орж ирэхдээ уначихсан, хувцас хунар нь шороо болчихсон гар хөлөө шалбалчихсан орж ирж байсан юм. Н.Хын хувьд миний автомашиныг согтуугаар авч зугтаагаад амиа хорлого гээд замын хажуугийн ховил руу орсон. Найзтайгаа муудалцсан үедээ л бэртсэн байх. Өмнө нь биед нь байсан эсэхийг нь ч хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 36-38, 93-96 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Бийн 2017 оны 10 дугаар сарын

18-ны өдөр  гэрчээр өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Н.Х ганцаараа хүрч ирсэн. Тухайн үед Н.Х согтууруулах ундааны хэрэглээгүй эрүүл байсан. Миний ажил 02 цаг 30 минутын үед дууссан юм. Бид 2 ажлаас гарч яваад хороололд ажилладаг найз болох Цогтой уулзсан боловч найзуудаас болж маргалдсан. Бид 2 тэндээсээ гарч юм идэхээр болоод хороололд байх Хуушуур Хаус гэх газар очиж юм идэнгээ би утсаа цэнэглэсэн юм. Хоолоо захиалчихаад сууж байтал нэг залуу орж ирсэн. Бид 2-ыг сахраад байсан. Тэр залуу бид 2-ын ширээний дэргэд суусан. Намайг утсаа цэнэглэж байтал тэр залуу хүрч ирээд “утсаа цэнэглэе” гэж гуйхаар нь утсыг нь хартал 4 хувийн цэнэгтэй байхаар нь утсаа цэнэглүүлсэн. Тэр залуу хэсэг хугацааны дараа хүрч ирээд утсаа оролдохоор нь “чи нэг мөр дэргэд ирээд суучихаач хажууд утсаа оролдвол оролд” гэж хэлсэн. Бид 2 хоол идчихээд гараад тамхи татах гээд зогсож байтал тэр залуу хүрч ирээд “машинд суугаад тамхиа татаач” гэсэн. Машинд нь орж тамхилчихаад “одоо хайчих юм бэ” гэж асуухаар нь “одоо харина” гэж хэлсэн. Тэр залуу “завтай бол хэдүүлээ салхинд гарах уу” гэхээр нь “тэгье” гээд бид 3 дэлгүүр орж 4 ширхэг 0,5 литрийн пиво авсан. Бид 2 хувааж уусан. Бид 3 Нисэх, Сонгинын амралт тэндээсээ буцаад “ахиж юм авъя” гээд 13-ийн Жуля дэргүүрээс 0,5-ийн Хар Чингис архи авсан. Тэр залуу тэндээс хөдлөөд гэр рүүгээ орж мөнгө авъя гээд явсан. Гэрээсээ гарч ирэхдээ 0,5-ийн орос архи бас авсан байсан. Бид 3 тэндээсээ гараад хөгшчүүлийн амралтын газар очиж амрах гэсэн боловч хаалттай байсан. Тэр залуу “Тэрэлж явах уу” гэхээр нь зөвшөөрөөд Тэрэлж явсан. 100 ламын амралтын газар 08 цагийн үед очсон шиг санаж байна. Гэрт орсныхоо дараа амралтын газрын хүнтэй уулзаж 00-ийн цаас авсан. Буцаж ороод хөнжил нөмөрснөө санаж байна. Би уг амралтын газар архи ууснаа огт санахгүй байна. Гэхдээ зарим үйл явдлыг сайн санаж байна. Амралтын газар очихоос өмнөх бүх зүйлийг сайн санаж байна. Н.Х бид 2 Цогтоо гэх залуутай уулзаж маргалдсанаа ярьж байгаад хоорондоо маргалдсан юм. Цогтоо гэх залуу бид 2-ын дунд яваад байдаг байсан. Үүнээс болж маргалдсан юм. Намайг нэг сэрэхэд манай найз байхгүй байсан. Гэрээс гараад Хатанааг хайсан боловч буцаад гэртээ орж амарсан. Н.Х байхгүй байхад би тэр залуутай нэг орон дээр байсан. Тэр залуу “миний боов босчихлоо миний боовыг хөх” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Удалгүй миний өмдийг шувтлаад өөрөө босоо байдалтай би орон дээр өвдгөө хагас нугалсан байдалтай бэлгийн харьцаанд орж байсан. Би тэгэхээр нь эсэргүүцээд нөгөө орон дээр очиж хэвтсэн. Тэгээд унтаад сэрэхэд цагдаа намайг сэрээсэн. ...Би өчигдөр согтуу байсан, өглөө сэрээд хүчиндсэн талаар санасан.” гэх,

 

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “...Тухайн үед эмэгтэй хүн бид нарт гэр өгч байсан санагдаж байна, амрагч нар гэх хүмүүс байгаагүй байх гэж бодож байна. Би тэр үед согтчихсон орон гаран байсан юм. Ер нь өөр хүн амьтан анзаарагдаагүй ямар ч байсан 4 гэртээ амралтын газар байх шиг байсан. Гэрүүд нь хоорондоо ойрхон зайтай, гэр өгч байсан эмэгтэйн гэр ч гэсэн манай гэртэй ойрхон дундаа 2 гэрийн зайтай байсан. ...Би ер нь бол ороод нэлээн согтоод биеэ авч явах чадваргүй тасарчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд миний чихэнд “боов хөх” гэж сонсогдож байсан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм үгүй” гэж байсан. Тэгээд нэг мэдэхэд жаахан сэргээд ухаан ороход Б.Э нь миний 2 хөлийг зүүн тийш нь болгоод миний өмдийг гуя хүртэл нь тал шувтлаад надтай бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд би ухаан ороод “юу болоод байгаа юм, болиоч” гээд хамт байсан орноосоо босож явсан. Тэгээд нэг орон дээр очоод хэвтээд унтчихсан юм. Тухайн үед *******г надтай бэлгийн ажил хийж байхад нь “болчиоч” гээд босоод явсан. Тэгэхэд надад ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Тухайн үед миний баруун гарын алга, дух болон хацар шалбарчихсан байсан. Тэгэхдээ энийг би яаснаа мэдэхгүй байна. Би дээрх гэмтлийг өөртөө учруулсан байж магадгүй, яаснаа санахгүй байна. Б.Э нь надад хүч хэрэглэсэн, зодож цохисон юм санагдахгүй байна. ...Тухайн үед ******* нь Н.Хыг хүчиндсэн, зодож цохисон эсэх талаар би мэдэхгүй байна. Миний ойлгосноор Н.Хыг ******* нь гадаа машин дотроо зодож, цохиж, хүч хэрэглэн хүчиндсэн гэж ойлгож байна. Тэрнээс биш гэр дотор бол миний нүдэн дээр Н.Х бид хоёрыг цохиж бодож ямар нэг хүч хэрэглэсэн үйлдэл бол гаргаагүй, би хэдий согтуу байсан хэдий ч Н.Х бид хоёрт амралтын гэрт хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан бол би заавал мэдэх байсан. Тухайн үед амралтын газар ирэхдээ Н.Х бид 2 нэлээн согтуу ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо хардалтаас болоод маргалдсан. Тэгээд согтуудаа бие биерүүгээ чанга дугараад харьцсан чинь ******* бид хоёрыг “одоо боль” гээд дүүгээ загинаж байгаа юм шиг яриад байсан. Тэгээд маргалдаж байх үеэр намайг ямар ч байсан ******* нь түлхэхэд би бөгсөөрөө унасан дараа нь шүүх эмчид үзүүлэхэд бөгс хөхөрчихсөн байсан зодож цохиогүй ч яагаад түлхсэнийг санахгүй байна. ...Би урьд нь бэлгийн харьцаанд орж байсан. Тэгэхдээ энэ явдал болохоос өмнө болон тухайн үед ямар нэгэн найз залуу байгаагүй. Энэ хэргээс өмнө нь бэлгийн харьцаанд сар гаруй хугацаанд бусадтай бэлгийн харьцаанд ороогүй байсан. ...Тухайн үед намайг ******* нь намайг цохиж зодсон юм байхгүй. ...Уг амралтын газарт өглөө 08 цагаас 09 цагийн орчимд л очсон, тэгээд 17 цагийн үед цагдаа нар ирээд сэрээд л явсан. ...Н.Хаас дараа нь сонсоход тусламж гуйж орилсон гэж байсан. Би тэрийг нь бол санахгүй байгаа юм. Тэр үед би унтчихсан байсан гэж бодож байна. Намайг унтчихсан байхад юу болсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 24-26, 33-35 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Хын 2017 оны 10 дугаар сарын

18-ны өдөр өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын16-17-нд шилжих шөнө 02 цагийн үед найз А.Бийн ажил дээр нь очоод ажил нь тарахаар нь гарч яваад цайны газар орсон юм. Тэнд цай уугаад сууж байхад нэг залуу орж ирсэн. Тэр залуу “утасныхаа цэнэглэгчийг өгөөч утсаа түр уяъя” гэсэн. А.Б “тэг тэг” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа тэр залуу хүрч ирээд “би нэг найз залуугаа

дуудчихая гадуур жаахан зугаалая” гэж хэлсэн. Би мөрийтэй тоглодог сая базаад гэж хэлсэн. Тэгээд бид 3 гарч явахаар болоод хотын төвөөр тойроод Нисэх, Нисэхээс цаашаа яваад Сонгинын амралт, буцаж хотын төв рүү орсон. Тэр залуу өөрийгаа Оросод сургууль төгссөн, машин зардаг, шөнөөр л явдаг, өдөр нь унтаж амардаг гэсэн юм ярьж байсан. А.Бийг “ажлаа тасалчих би яриад өгье хэрэв тэгэхгүй гэвэл би Хатнааг аваад ажлаа тарах хүртэл чинь буудалд хүлээж байя” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “үгүй” гэж хэлсэн. А.Б “юу гэж найзаа үлдээдэг юм бэ” гэж байсан. А.Б ажилдаа явахаа болиод хамт салхинд гарахаар болсон. Амралтын газар очъё гэсэн санааг тэр залуу гаргасан. Тэгээд амралтын газар явахаар болсон. Би ахмадын амралтын газар байдаг гэж хэлсэн. Тэгээд ахмадын амралтын газар очсон чинь хүн байхгүй байна Тэрэлж явъя гээд Тэрэлж явахаар болсон. Тэрэлжид очоод амралтын газруудаар явсаар байгаад 100 ламын агуйн амралтын газар очсон. Амралтын газар очсоны дараа тэр залуугийн ааш араншин эвдрээд элдэв янз аашлаад байсан. Эхлээд би гараад явсан чинь би баригдаад буцаад орсон. Би дахиж гарч зугтаагаад машиныг нь асаах гэсэн чинь, машиныг нь барьж чадаагүй, тэгтэл тэр залуу намайг алгадаад хойшоо суулгаад “боов хөх” гээд байсан, “үгүй” гэж хэлсэн чинь нүүр рүү цохьсон. Тэгээд “өмдөө тайл” гэсэн. Би хашгирсан чинь намайг хоолой боогоод чимээгүй болгосон хоолойноос гараа авахаар нь дахиад орилсон чинь бүүр аймаар хоолой боосон. Тэгээд миний хөлийг хажуу тийш нь болгоод өөрөө суугаагаараа хажуу тийшээ болгож байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэр залуу бэлгэвч хэрэглэсэн эсэхийг би мэдээгүй, би тэрнийг харахыг ч хүсээгүй, хийж дуусаад намайг “өмдөө өмс” гэхээр нь би өмдөө өмсөөд гэр рүү дагаж орсон. А.Б гэрт ороход орон дээрээ хэвтэж байсан. Би А.Бийг “зугтаая” гэж хэлэхэд “үгүй ээ миний хажуугаар ороод хэвтчих” гэж хэлсэн. Хэрэв зугтааж чадахгүй, зугтаах юм бол ална гэж хэлсэн. А.Б тэр залуугийн орны дэргэд очоод “найзынхаа утсыг

өгчих хүн дуудмаар байна, би үхэх гээд бие муудаад байна” гэхэд тэр залуу гар

утсыг нь өгөхгүй, зүгээр унт гээд байсан. Энэ үйл явдал намайг хүчиндсэний дараа болсон асуудал юм.” гэх,

 

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчоор дахин өгсөн “...Би тухайн үед хүчиндүүлчихээд амралтын гэр рүү орж ирсэн. Тэгээд найзыгаа “явъя” гэсэн чинь “дуугүй байгаарай 2 пизда минь одоо хэвт, унт” гэж байсан. Тэгэхээр нь би найз А.Бийг “одоо хоёулаа явъя, зугтаая” гэсэн чинь “би хөдөлж чадахгүй байна, найзынх нь бие муудаад байна” гэхээр нь би А.Бийг “2-лаа явъя гэтэл А.Б зүгээр найзынхаа араар ороод чимээгүй хэвтчих” гэхээр нь би хэвтээд *******г цаашаа харангуут нь гараад гүйчихсэн. Тэгээд доошоо зам руу гүйгээд зам дээр явж байсан автомашины урдуур орчихсон. Портер маркийн машинтай хүн явж байсан. Тэгээд жолооч ахад нь “ахаа би хүчиндүүлчихлээ” гээд ээжтэйгээ ярьмаар байна гээд би ээж рүүгээ хүчиндүүлчихлээ гээд замдаа утсаар ярьсан. Намайг уг автомашины жолооч Налайхын цагдаа дээр авч ирээд хүргэж өгчихөөд жижүүрт нь “хүчиндүүлсэн эмэгтэй байна” гэж хэлчихээд явчихсан. Тэгээд жижүүр гэх ах нь намайг “наадах чинь согтуу юм байна шүү дээ” гээд байсан. Тэгэхээр нь би жижүүр цагдаад “тэр амралтын газар руу буцаад явъя, манай найзыг тэнд бараг одоо алж байгаа байх, буцаж очоод авахгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай ээж Налайхын цагдаа дээр ирсэн. Тэгтэл Налайхын цагдаа “тэр залууг дагуулаад ир” гэхээр нь би ээжтэйгээ гэрийнхэнтэйгээ нөгөө амралтын газар руу очсон. Би сууж явсан автомашиндаа суугаад үлдсэн, тэгээд ээж, эгч 2 машинаас буугаад явсан. Тэгээд амралтын газрын эгчээс юм асуусан байсан юм, тэгээд удалгүй араас цагдаа нар ирсэн. ...Тухайн үед гэрт ороод уугаад сууж байхад А.Б бид 2 маргалдацгаасан ямар ч байсан нэг хүнээс болсон, жаахан уугаад хэрэлдэцгээсэн, сайн санахгүй байна. Тэгээд ******* нэг л эвгүйтээд явлаа гэсэн чинь явуулахгүй, намайг ор руу түлхээд, миний аль нэг бөөр рүү өшиглөсөн. Тэгээд А.Бийн утсыг аваад өгөхгүй байсан. Тэгээд би эхлээд уул руу гарч зугтаасан. Доошоо болохоор овон товонтой зугтааж болохгүй байсан. Тэгээд дээшээ зугтаасан. *******д баригдаад буцаад гэр рүү орсон. Тэгээд би дахиж зугтаагаад машинд нь орж суугаад машиныг нь авч явж зугтаах гэсэн чинь ******* хаалга татаж онгойлгоод намайг алгадаад хойшоо суу гэхээр нь хойшоо суусан чинь эхлээд гараа атгаж байгаад баруун шанаа руу баруун гараараа билүүдээ цохисон тэгээд би эсэргүүцээд түлхсэн чинь намайг нүүр рүү хүчтэй хэд хэд цохисон, хэд цохисныг тоолоогүй. Тэгээд миний хацар эрүүг бариад байсан, тэгээд миний хоолойг боогоод дарж хэвтүүлсэн. Би тухайн үед туслаарай гээд орилсон чинь хоолой боож байсан гараа хоолой боогдоод дугарч чадахаа байсан. Тэгээд би эсэргүүцэхээ больсон чинь гараа авахаар нь орилсон чинь эргэж боогоод байсан. Тэгээд хоолой боосон чигтээ миний трико, дотоожийг тайлаад хуруугаараа миний эрхтэнг оролдоод байсан. Тэгээд миний дамскыг аваад баруун талын халаас руу хийсэн. Тэгээд намайг хүчиндээд бэлгийн ажил хийж байхдаа ч гэсэн миний хоолойг гараараа боосоор л байсан. Тэгээд дур ханачихаад трикогоо өмс гэхээр нь би трикогоо өмссөн чинь миний боовыг хөх гээд байгаа юм бишүү тэгвэл явуулна гээд дахиад цохисон. Тэгээд би уйлж гуйсаар байгаад буугаад буцаад гэр рүү орсон юм.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 27-32 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Э.*******гийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн“...2017 оны 10 дугаар 17-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутын үед хар өнгийн жижиг тэрэгтэй нэг залуу, 2 хүүхний хамтаар ирж 3-4 ортой гэрт орж амрахаар болсон. Гэрийн өдөржингөө байх 30,000 төгрөгийн төлбөрийг машин барьж явсан залуу өгсөн. Залуу нь архи уусан байдал харагдаагүй. 2 хүүхэн нь нэлээн уусан, алхаж гишгэж чадахгүй байсан. Хөл дээрээ гуйвж яваад байсан. Би гэрт орж гал түлж өгчихөөд байж байтал 12 цагийн үед гэрийн хойно хүүхэн орилоод байхаар нь гараад хартал хар ноосон цамцтай охин нь орилоод байсан. Нөгөө залуу нь аргадаад байгаа байдалтай байсан ба зодолдсон шинж тэмдэг байхгүй болохоор нь буцаад орсон. Би машин дугарахаар нь гараад хартал гадаа орилж байсан охин гэрийн өмнүүр гараад зам дагаад хот руу чиглээд явсан. Би тэгэхээр нь гэр рүү ороод хартал хойд талын орон дээр нэг охин юу ч мэдэхгүй шал согтуу хэвтэж байхаар нь “нөгөө 2 чинь хоорондоо зодолдоод явчихсан юм биш үү” гэхэд “үгүй ээ буцаад хүрээд ирнэ” гэсэн. Уг охин хөнжлөө нөмрөөгүй, даавуун дээр куртиктэйгээ байсан. өмд нь өмсөөтэй, тайлагдаж барьсан зүйл байгаагүй. Намайг харахад тэр залуу замаас машин бариад араас нь явсан. 13 цагийн үед шиг санаж байна хойноос нь яваад удалгүй буцаад ирсэн. Ирэхдээ хар жижиг тэргийг хар цамцтай хүүхэн барьчихсан ирсэн. Залуу нь хойноос нь бас жижиг тэрэгтэй ирсэн. Залуу нь хүүхнийг “хаалгаа онгойлго” гэж хэлэхэд нөгөөх нь онгойлгосон. “хойшоо суу” гэхэд тэр охин хойшоо суусан. Гэрт байсан охин гарч ирээгүй. Тэр 2 машинд 30 гаруй минут болсны дараа гарч ирсэн. Залуу нь машинаасаа бууж ирэхэд хэвийн байсан. Охин нь ч гэсэн зүгээр өмссөн хувцастайгаа гарч ирсэн. Хувцас хунар нь тайлагдсан шинж тэмдэг байгаагүй ээ. .../Пүүзтэй ногоон/ охин нь тасраад орон дээр унтсан байсан. Нөгөө охин нь хар түрийтэй гуталтай байсан. Хар түрийтэй гуталтай охин нь зам дагаж гүйсэн. Би андуурсан байж магадгүй ч гутлаар нь ялгаж байна. ...Хүчиндүүллээ гэж юм яриагүй. Согтуурхаад л орилоод байсан. Зодож нүдсэн гэж юм надад огт хэлээгүй. Тэр хүмүүс дээр өөр хүн ирээгүй.” гэх,

 

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Б.Э,

Н.Х, А.Б гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо

бол байхгүй. ******* гэх залуу манай амралтад уг Н.Х, А.Б гэх

хүмүүсийг хүчиндсэн гэх асуудлаар шалгагдаж байгааг бол мэдсэн. ...Би өмнө энэ асуудлаар мэдүүлэг өгч байсан тэгэхдээ тодорхой мэдүүлсэн байгаа, яагаад ч хүчингийн гэмт хэрэг болох нөхцөл байдал байгаагүй, тийм асуудал огт гаргаагүй гэж баттай хэлмээр байна. Яагаад гэвэл тухайн манай амралт дээр ******* гэх залуу Н.Х, А.Б гэх эмэгтэйн хамтаар өглөө ирцгээсэн. Тэгээд манай амралтын газрын 3 номерын 4 ортой гэрийг авсан. Тэгээд ******* нь орой болтол байна гээл 30,000 төгрөгийн тооцоо хийсэн. “Орой явахаасаа өмнө хоол авах гэсэн юм гарах уу” гэхээр нь “гарна” гээд хэлсэн. Анх ирэхдээ тэд нар 2 эмэгтэй нь нэлээн согтуу байдалтай хүрч ирсэн. Харин залуу нь жолоо барьж байгаа гээд эрүүл байгаа харагдсан. Тэгээд тэд нар авсан гэртээ дөнгөж ороход нь гал түлж өгөх гээд гал түлээд 20 орчим минут болсон. Тухайн үед тэнд байсан 2 эмэгтэй хоорондоо нэг залуугийн тухай яриад “чи манай найз залуутай унтаа биз дээ” гээд хоорондоо хэрэлдээд залуу булаацалдаад байгаа бололтой байхаар нь би нэг сонин харсан чинь “эгчээ уучлаарай, бид 2 жаахан муудчихсан байна” гэсэн. Тэгээд би гарч яг 2 цаг орчим болсон. Энэ хооронд нөгөө залуу нь ус гоймон нтр зөөгөөд гүйгээд байсан, бас нэг эмэгтэй орж ирээд 00-ын цаас аваад гарсан тэгэхдээ манай үүдэнд байсан гөлөг энэ тэртэй тоглоод байсан. Тэгээд би өөрийнхөө гэртээ байж байтал нэг эмэгтэй хүн муухай орилохоор нь гараад хартал Н.Х, А.Б гэх эмэгтэй нь нэг нь хөлөө жийчихсэн газар суучихсан шал согтуу байдалтай хашиграад агсамнаад байсан. Тэгээд нөгөө залуу аргадаж үзээд үгэнд нь орохгүй байхаар нь орхиж яваад гэр рүүгээ орсон чинь нөгөө эмэгтэй нь доошоо уруудаад явчихсан. Тэгэхээр нь хойноос нь ******* гэх залуу нь машинтайгаа давхиад машинаасаа буугаад нөгөө эмэгтэйг аргадаж байгаа бололтой харагдсан. Гэтэл нөгөө эмэгтэй нь машиныг нь авч зугатаагаад аймаар хурдан давхисан. Тэгээд нөгөө залуу машиныхаа хойноос гүйсэн боловч аргагүйн эрхэнд гүйж байгаад зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь би нөгөө хэдийн амарч байсан гэр рүү яваад ортол нөгөө эмэгтэй нь   хэвтэж байхаар нь “та нар юу болоод байгаа юм бэ нөгөө 2 чинь хэрэлдээд нэг чинь нөгөө залуугийн машиныг аваад зугтаачихлаа” гэсэн чинь “зүгээр зүгээр наад 2 чинь удахгүй хүрээд ирнэ” гээд тоохгүй хэвтээд байсан. Тэгээд ч удалгүй нөгөө эмэгтэй нь өөрөө давхиад хүрээд ирсэн. Би тэгээд нөгөө залуу нь цонхоо нүдээд тайлахгүй нэлээн удаж удаж тайлаад өгсөн чинь нөгөө эмэгтэйгээ “хойшоо суу” гээд машиндаа 30 гаруй минут болоод хамт эвлэрсэн бололтой нөгөө эмэгтэйгээ залуу нь бэлхүүсээр нь тэврээд дээшээ гэр рүүгээ хамт орцгоосон. Тэгээд л чимээгүй байсан. Тэгээд 2-3 цагийн дараа манай амралтан дээр нэг эмэгтэй ирээд “гэр ямар үнэтэй вэ, хоногийн хэд вэ” гэж асууж байснаа нөгөө залуугийн автомашиных нь зургийг гар утсан дээрээ аваад нөгөө залуу, 2 эмэгтэйн орсон гэрийн хатавчаар шагайж хараад байхаар нь “та юун хүн бэ” гэтэл “би хүүхэд хамгааллын байгууллага, цагдаагаас явж байна” гээд 2 өөр утгатай юм яриад байсан. Тэгж байснаа нөгөө 2 “охиноо нэгийг гэр рүүгээ гүйж ирж тусламж гуйсан одоо миний автомашины хойно сууж байгаа чи цагдаа иртэл энэ гэр рүү орж болохгүй шүү” гэхээр нь “юу болоод байгаа юм эгчээ яасан юм” гэтэл танай энд манай хоёр хүүхдийг хүчиндсэн байна, чи цагдаа дээр очоод энэ 2 эмэгтэйг зодсон байна гэж цагдаад байцаалт өгөөрэй” гээд сонин, сонин утгатай юм яриад байхаар нь би тэр гэр рүү ороогүй, “би юу харж үзсэнээ үнэнээр нь хэлнэ та юу яриад байна” гээд хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд уг гэр рүү явж ороход нөгөө зугтаасан гээд байсан нь худлаа болж таараад тэр гэр дотор 2 охин хоёр өөр орон, нөгөө залуу нь бас тусдаа орон дээр унтацгааж байсан. Тэгээд цагдаа нар тэд нарыг сэрээгээд аваад явсан ийм л зүйл болсон. ...Уг тэр залуу нь бол тэгж хүн цохиж зодохоор үйлдэл гаргаагүй, тэгэхээр ч хүн харагдаагүй, харин нөгөө хоёр нь хоорондоо агсам согтуу тавиад хэрэлдээд байсан. Харин тэр хоёр эмэгтэй нь өөрсдөө унаж тусаад гулгаж унаад яваад байсан. Нэг нь хальтарч уначихаад нөгөөхийгөө намайг татаач гээд орилоод байсан. Тэгээд ч тухайн үед манай амралтын 4 гэр ажилладагаас бүгд хүнтэй байсан юм. Ер нь гэгээн цагаан өдөр ч байсан, тэд нарын орсон гэр ч гэсэн дотор талаасаа ямар нэгэн цоож байхгүй гэр байсан. Тусламж дуудах бүрэн боломжтой байсан. Би ч тэд нарыг гадаа хараад л суугаад нүдэнд нь ил харагдах газар байсан, өчнөөн ч амрагч нар байсан. Янз бүрийн юм болсон бол илтэд мэдэгдэх байсан юм. Уг залуу нь ч гэсэн хүч хэрэглэсэн түрэмгий харьцсан ямар нэгэн байдал огт анзаарагдаагүй юм. ” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 39-43 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л.ийн өгсөн “...Миний бие 4 охины эх юм. Н.Х айлын том охин юм. Н.Х 1995 онд Улаанбаатар хотод төрсөн. 22 настай, яс үндэс халх, Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, ИЗИС-ын гадаад харилцааны 4 дүгээр курсын оюутан. Нөхөр, хүүхэд байхгүй, багаасаа манай ээж, аав дээр өссөн, одоо ээжтэй маань амьдардаг. Зан байдлын хувьд даруухан, орой, үдэш гарч яваад байдаггүй, төлөв томоотой хүүхэд юм. Хааяа нэг гарахаараа надад хэлдэг. Би байнга л араас нь дагаж явдаг юм. ...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 54 минутад 80170962 дугаартай утаснаас дуудлага ирэхээр нь автал “ээжээ намайг хүн хүчиндчихлээ” гэж орилсон. Би тэгэхээр нь “чи ямар хүнтэй явж байгаа юм бэ, наад хүндээ утсаа өгөөдөх” гэж хэлэхэд нэг эрэгтэй хүн аваад “би горхи Тэрэлжийн зам дээр явж байтал нэг охин уйлаад машины урдуур орж ирэхээр нь суулгаад аваад явж байна” гээд утсаа тасалсан. Би уг утас руу эргэж залгаад “ямар учиртай юм болсон юм бэ” гэхэд “би яаруу ажилтай явж байна, танай охин чинь согтуу байна, би таныг хаанаас тосож авах уу” гэхээр “та тэгвэл цагдаа дээр хүргээд өгчих” гэж хэлсэн. Би охин дээрээ 15 цагийн үед ирээд цагдаагийн хэлтэс дээр охинтойгоо уулзсан юм. Тэгэхэд манай охин уйлчихсан “намайг хүн хүчиндчихлээ шүү дээ” гэхээр нь “чамайг яаж хүчиндсэн юм бэ” гэхэд “үгүй ээж намайг айлгасан энд юм ярьмааргүй байна” гэсэн. Өмдийг нь харахад гадуур өмдөө буруу харуулаад өмссөн байсан. Манай охин дээгүүрээ хагас богино хар куртик, доогуураа хар ноосон өмд, хар өнгийн урт түрийтэй гутал өмсөж явсан. Охины зүүн талынх нь хацар бага зэрэг улайж хөхөрсөн харагдсан. Уйлснаас болж нүд нь бэлцийсэн харагдсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 44-45 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “...2017 оны 10 дугаар

сарын дундуур нэг дулаахан өглөө байсан. Би ******* дугаар хороо 100 ламын агуй гэх манай ахын найзын амралтын газарт би хэсэг хугацаанд туслах ажил хийж байсан юм. Тухайн үед өглөө эрт байсан 09 цагийн орчимд шиг санагдаж байна. Нэг залуу, хоёр охинтой хамт ирээд нэг гэр авсан. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан уг амралтыг хариуцаад ажиллуулж байсан ******* тэргээр хүмүүст гэр өгч байсан. Би гэрийн ойролцоогоор ойр зуурын юм хийгээд мод түлээ хагалаад уг амралтан дээрээ бүтэн өдөржингөө байсан. Тэгэхэд уг гэр дотор хоёр эмэгтэй хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд нөгөө хамт явсан залуу нь гарч ирж надтай тааралдаад “энэ 2 хоорондоо хэрэлдээд байх юм” гээд зөрсөн. Тэгээд хэсэг байж байгаад хоёр эмэгтэйн нэг нь нөгөө залуугийн автомашиныг жолоодоод араас нь нөгөө залуу нь гүйж байгаа харагдсан. Тухайн үед ******* тэрийг хар даа эмэгтэй нь залуугийнхаа автомашиныг унаад явчихлаа гэж байсан. Тэгээд би буцаад гэр рүү ороод байж байтал 2 эмэгтэй ирээд нөгөө залуу, хоёр эмэгтэйгийн байсан гэрийн гадуур яваад л байсан би яасан болохыг нь мэдээгүй удалгүй араас нь цагдаа нар ирээд юу болсон юм гээд *******гаас асуусан, надаас ганц 2 юм асуусан. Тэгэхдээ байцаалт аваагүй.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 48-49 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч С.ы өгсөн “...2017 оны 10 дугаар

сард хэдний өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан үдээс хойш 14-өөс 15 цагийн орчимд би ******* дугаар хороо Горхийн Болор амралтаас Налайх руу явж байтал зуун ламын агуйн амралтын хажуугаас залуухан эмэгтэй Н.Х гэх охин зам дээр гараараа даллаад миний автомашин руу чиглээд гүйж ирсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүн болохоор яасан юм бол гээд зогссон чинь шууд миний машин дотор орж ирж суусан. Тэгээд орж ирээд намайг “бушуухан яваарай ахаа намайг хүн хөөгөөд байна” гэхээр нь би ойр орчноо хартал ойр орчимд мөн тэнд байсан амралтын газраас хүн хөөж байгаа юм ерөөсөө харагдаагүй. Тэр охин машинд суухдаа нэлээн согтуу байдалтай амнаас нь нил архи ханхалсан, бага зэрэг гуйвж дайвсан байдалтай гүйж ирсэн. Тэгээд намайг жаахан удаан явсан чинь “ахаа хурдан яваарай араас хүн хөөж байгаа шүү дээ” гээд байсан. Тэгэхдээ араас хөөж барьсан зүйл огт байгаагүй. Ингээд замд явж байхдаа тэр охиноос юу болсон талаар асуухад “би  өчигдөр нэг залуутай танилцаад салхинд гарах гээд наашаа ирсэн, тэгсэн чинь одоо намайг зодоод хүчиндэх гээд байсан, манай нэг найз бас үлдчихсэн байгаа” гэж байсан. Тэгээд намайг “ахаа утсаар яриулаач” гэхээр нь би утсаар яриулсан чинь нөгөө охин ээж рүүгээ залгаад утсаа авсан чинь “хурдан ирээч ээ, би үхмээр байна” гээд орилоод уйлсан. Тэгээд байн байна ээжтэйгээ утсаар яриад байсан. Ээждээ тэгэхдээ бусдад хүчиндүүлсэн гэх утгатай юм яриагүй зүгээр залгаад “хурдан ирээч би яах ёстой юм, би үхмээр байна” гээд байсан. Тэгээд надтай ярихдаа зүгээр яриад байсан. Тэгэхдээ бага зэрэг сандарсан байдалтай байсан. Тэгээд тэр охины ээж нь гэх эмэгтэй манай эхнэртэй утсаар яриад “би хотоос гарч байна очих арай болоогүй байна та 2 наад хүүхдээ цагдаагийн хэлтэс дээр аваачаад хүлээлгээд өгчих тэгээд би очоод авчихна” гэж байсан. Тэгээд би Налайхын цагдаа дээр ирээд уг охиныг цагдаагийн жижүүрт нь өгчихөөд шууд явсан. ...Хоёр завьжнаас нь бага зэрэг цустай юм уу гэмээр шүлс гоожсон байсан өөр гадна талдаа зодуулж цохиулсан гэх юм бол харагдаагүй. Хувцас хунар нь урагдаж тасдсан юм байгаагүй, харин жаахан шороогоор бохирлогдсон байсан. Хүн нь бол өөрөө айж сандарсан байдалтай, бас нэлээн согтолттой байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 50-51 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн“...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицероор үүрэг гүйцэтгэсэн юм. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр Н.Х гэх эмэгтэй бусдад хүчиндүүлчихлээ гэж өөрийн биеэр орж ирсэн. 100 ламын агуй гэх амралтын газар дээр намайг нэг хүн хүчиндчихлээ гэж байсан. Уг Н.Х гэх охин нилэнхүйдээ хар хувцас өмссөн байсан, тэгээд би түүний ээж рүү утсаар холбогдож хэлээд удалгүй ээж нь ирсэн. Харин Н.Х гэх охин өмнө нь ээж рүүгээ ярьж хэлсэн байсан. Тэгээд Н.Хаас болсон асуудлыг тодруулахад их хэг ёг гэсэн бас нэлээдгүй согтолтын байдалтай байсан. Тэгээд ээж нь ирээд охиныхоо талаар асуухад охин нь үг дугарахгүй уйлаад байсан. Тэгээд охиныгоо “чи архи уулаа, яах гэж хүн дагаж явсан юм, энэ ингэдэг байхгүй юу, эрх нь дэндсэн” гээд загинаад байсан. Харин Н.Х нэлээн согтсон байдалтай ээжтэйгээ таньд хамаагүй гээд маргаад байсан. Тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүн өөр дуудлагад явж байсан, тэгтэл жижүүрийн бүрэлдэхүүнийг уг дуудлага руу явахаас өмнө уг Н.Х гэх охины ээж нь “би тэр хүнтэй уулзана” гээд шууд охиноо дагуулаад гараад явчихсан. Тэгээд удалгүй араас нь жижүүрийн бүрэлдэхүүн дуудлагад гарсан. Тэгээд дээрх гэмт хэрэг үйлдсэн гэх залууг бас нэг А.Б гэх охины хамтаар авч ирсэн. Уг А.Б гэх охин нь харин Н.Хыгаа “чи яах гээд байгаа юм бэ, гомдол санал байхгүй” гээд байсан.” Гэх  мэдүүлэг,

/1хх-ийн 52 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.ын өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай найз Б.Э намайг “Налайх дээр хүрээд ир унаагүй болчихлоо” гэхээр нь явж оройхон тийшээ очиж авсан. Тэгэхэд хүчингийн хэрэгт холбогдчихлоо гэдгийг нь мэдсэн. Тэгээд надад ******* болсон зүйлийнхээ талаар ярьсан. Тэгээд би өөрийн найз *******д туслах гээд нөгөө охидууд нь ямар хүмүүс юм тандаж мэдэх гээд А.Б гэдэгтэй нь *******гаас асууж фейсбүүк хаягийг нь олж чат бичиж үзсэн. Гол нь ямар хүн бэ гэдгийг нь харуулах зорилготой өөр ямар нэгэн санаа агуулалгүй чат бичиж 1 удаа уулзаж үзсэн юм. Яагаад гэвэл би өөрийнхөө найзыг буруугүй гэж бодож байна. Мөн *******гийн өөрийнх нь ярьснаар өөрсдөө өдөж дагуулж явсан гэж байсан юм. Уг чатынхаа хуулбарыг гарган өгсөн байгаа, мөн уулзаж үзэхдээ өөрийнхөө утсан дээр ярианы бичлэг хийж хуулбарлан авч ирсэн байгаа. Би А.Б гэх охин нь “Чингис Сооса гээд сургуульд ойрхон хүн байна уу” гэсэн пост бичсэн байхаар нь “би байна” гээд чат бичсэн чинь над руу хариу бичсэн “ханиндаа тамхилах хүн хайж байсан юм” гэж бичсэн. Тэгээд бид 2 нэлээдгүй чат бичээд надаас машиндаа бензин хийх гэсэн юм мөнгө байна уу гэж асуухаар нь байна гээд туршаад 10,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Тэр дор нь буцаагаад өгье гэсэн боловч өгөөгүй. Тэгэхээр нь би мөн туршиж үзээд таарч тохирвол мөнгө өгөөд уулзаж учирч хамт хонож болох юм гэтэл тэр үедээ болох байлгүй дээ уулзаж үзэж байж болъё гээд ер нь унтаж хэвтэе гэхэд бол татгалзаад байхгүй байсан. Тэгээд би нэлээдгүй дасгаж чаталж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Барс захын чанх хойно найзынхаа гэрт байна гэхэд нь А.Бтэй өөрийнхөө машинтай явж очиж уулзсан. Тэгээд намайг бол таалагдаж байна ер нь дахиж уулзъя гэсэн дараа уулзахаараа хамт хоногоор явна шүү 100,000 төгрөг өгье гэхэд бол татгалзаагүй дараа уулзъя гэсэн. Тэгээд чи манай найзтай уулзах уу надаас хөөрхөн охин байгаа, би найз залуутай шүү дээ гээд тоглоод байгаа эсэх нь мэдэгдэхгүй яриад байсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 53-54 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л., Э.******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл,

/1хх-ийн 55-56 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Х, шүүгдэгч Б.Э нарыг

нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл,

/1хх-ийн 57-60 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №13138 дугаар:

1.  “Н.Х-н биед тархи доргилт, хүзүү, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаадид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.  Н.Х-н охин хальс хуучин урагдалтай байна.

6.  Биологийн шинжилгээний №9771 тоот шинжээчийн дүгнэлтэнд Н.Хын үтрээнээс арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. Жич: үтрээний арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэний эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно гэжээ.

7.  Н.Х нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 62 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №9752 дугаар:

“1. Н.Х-ийн гэх цус нь АВО системээр А/ II/  бүлгийн харьяалалтай

байна.

2.  Н.Х нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 63 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №9771 дүгээр:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Хын үтрээний гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. Жич: үтрээний арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэний эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 64 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №13180 дугаар:

“1. А.Б-н биед дух, баруун хацар, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. А.Бийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн.

5. А.Б нт бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 69 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №9799 дүгээр:

“1. А.Б-ийн гэх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна.

2.А.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 70 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №9846 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн А.Бийн үтрээний гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. Жич: үтрээний арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэний эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр

тогтоолгож болно.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 71 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №9827 дугаар:

“1. Н.Хын өмсөж явсан гэх хар өнгийн дотоож дээр эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 75 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №5497 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд уранхай гарсан байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд гарсан 7мм хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Уг уранхайг шинэ, хуучин, хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Хар дотоожинд гарсан 51см хэмжээтэй гэмтэл эдэлгээний явцад гарсан хуучин гэмтэл байна.”

/1хх-ийн 76 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018

оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №4197 дугаар:

“1. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч Ц.Бямбадоржийн №9771 тоот дүгнэлтээр Н.Хын үтрээнээс авсан гэх арчдас дээр ирэлсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо Б.Эгийн ДНХ-ийн тогтоц тохирч байна.

2. 2017 оны 10 дугаар 25-ны өдрийн шинжээч Ц.Бямбадоржийн №9846 тоот дүгнэлтээр А.Бийн үтрээнээс авсан гэх арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо Б.Эгийн ДНХ-ийн тогтоц тохирч байна.

3. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч М.Өнөржаргалын №9827 тоот дүгнэлтээр Н.Хын өмсөж явсан хар өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэл дээр илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Эгийн ДНХ-ийн тогтоц тохирч байна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 81 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №742 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн СД-нд хуулбарласан IMG_0043, IMG_0046 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файл нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. 01 Track 1 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файл шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн IMG_0043 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файл нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр +08 цагийн бүсэд 05 цаг 46 минут 09 секундэд эхлээд 05 цаг 48 минут 42 секундэд дууссан,  Apple Iphone  5 маркийн10.3.3 хувилбартай программ хангамжтай гар утсаар бичигдсэн дүрс бичлэг байна. IMG_0046 гэсэн дүрс бичлэгийн файл нь 2018 оны 10 дугаар сарын17-ны өдөр +08 цагийн бүсэд 05 цаг 50 минут 04 секундэд эхлээд 05 цаг 51 минут 49 секундэд дууссан, Аpple Iphone 5 маркийн, 10.3.3 хувилбартай программ хангамжтай, гар утсаар бичигдсэн дүрс бичлэг байна.” гэх дүгнэлт,

/2хх-ийн 51-52 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 97 дугаар тал/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/1хх-ийн 103 дугаар тал/

 

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт,

/1хх-ийн 104 дүгээр тал/

 

Шүүгдэгч Б.Эгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудын хуулбар,

/1хх-ийн 105-108, 1*******-147 дугаар тал/

 

Хохирогч А.Бийн гаргаж өгсөн хохирлын баримт,

/2хх-ийн 13-15 дугаар тал/

 

Хохирогч А.Бийн хохирлын мөнгө хүлээн авсан баримт,

/2хх-ийн 16 дугаар тал/

 

Хохирогч Н.Хын гаргаж өгсөн хохирлын баримт,

/2хх-ийн 23-28 дугаар тал/ нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: шүүгдэгч Б.Эгийн “...Би машиныхаа

цонхыг балбаад бараг хагалах шахтал онгойлгосон тул Н.Хыг арын суудал руу суулгаад “чи ямар мэдрэл муутай охин бэ?, юу хийж байгаагаа мэдэж байна уу?, үхэх мөрөөрөө үхэхгүй надад гай болох гээ юу?” гэх мэтээр загинатал надаас уучлалт гуйгаад намайг үнсээд тэврээд байхаар нь би залуу хүн болохоор би тэсээгүй секс хийсэн. Машинаас бид 2 гэрт орж гурван орон дээр тусдаа хэвтээд байж байтал тэр 2 дахин хэрэлдсэн, би утсаар бичлэг хийсэн. Тэгтэл А.Б “би чиний хажуугаар ороод хэвтчих үү?” гээд намайг тэврээд хэвтсэн. Тэгтэл Н.Х хувцасаа өмсөөд гараад явсан. Би А.Бтэй тоохгүй тэврэлдээд хэвтэж байгаад секс хийсэн.

 

Хохирогч Н.Хын асуусан: “Би яг өөрөө хүсэж байгаад чамтай бэлгийн харьцаанд орсон гэж үзэж байна уу?” гэхэд “тийм”, “Чи намайг зодсон уу?” гэхэд “үгүй” гэж хариулсан.

 

Хохирогч Н.Х: бэлгийн ажил хийгээд гарч ирээд гэрт орсон. Гэрт ороход бид хоёр зүгээр орсон. Би портерт суух гээд гүйж явахдаа унаагүй, бараг эрүүл байсан. А.Б яагаад *******г зодсон эсэхийг санахгүй байна. Ийм зүйл болоогүй гэсэн мэдүүлснийг мэдэхгүй. Би өөрийнхөө мэдүүлгийг өгсөн. Хохирогч А.Б: маргааш нь Н.Хаас болсон явдлыг сонсоод би ч гэсэн хүсээгүй байхад ийм зүйл болсон гэж хоорондоо ярилцсан. Миний санаж байгаагаар тэр хоёрыг зодоон хийснийг би санахгүй байна. Өмгөөлөгчөөс 1,000,000 төгрөгийг аваагүй байгаа. Олон сар өгөхгүй яваад байгаа учраас яах эсэхээ мэдэхгүй байна. Бэлгийн ажил хийсэн ор *******гийн ор гэсэн мэдүүлгүүд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн судласан гэрч Э.******* 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад: 13 цагийн үед шиг санаж байна хойноос  нь яваад удалгүй буцаж ирсэн. Ирэхдээ хар жижиг тэргийг  хар цамцтай хүүхэн барьчихсан, залуу нь хойноос нь бас жижиг тэр эрэгтэй ирсэн. Залуу нь хүүхнийг хаалга онгойлго гэж хэлэхэд хаалга онгойлгосон. Тэр 2 машинд 30 гаруй минут болсны дараа залуу нь хэвийн буусан, охин нь гэсэн зүгээр өмссөн хувцастайгаа гарч ирсэн. Хүчиндүүлсэн, зодсон, нүдсэн гэж юм надад огт хэлж яриагүй.

/1хх-ийн 39-43/

Гэрч С. мөрдөн байцаалта д: Би эмэгтэй хүн болохоор яасан юм бол гээд зогссон чинь шууд миний машин дотор орж ирж суусан. “Бушуухан яваарай намайг хүн хөөгөөд байна” гэхээр нь ойр орчноо хартал ойр орчин, тэнд байсан амралтын газраас хүн хөөж байгаа юм харагдаагүй. Тэгээд байн байн утсаар ээжтэйгээ яриад байсан. Тэгэхдээ бусдад хүчиндүүлсэн гэсэн утгатай юм яриагүй.

/1хх-50-51/

 

Гэрч Г. мөрдөн байцаалтад: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Н.Х гэх эмэгтэй хүчиндүүлчихлээ гэж өөрийн биеэр ирсэн. Тэгээд дээрх гэмт хэрэг үйлдсэн гэх  залууг бас нэг А.Б гэх  охины хамтаар авч  ирсэн. Уг А.Б гэх охин нь харин Н.Хтайгаа “чи яах гээд байгаа юм бэ?, гомдол, санал байхгүй гээд байсан гэсэн мэдүүлэг, Мөн дээрх мэдүүлэг болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №13138 дугаар

1. “Н.Х-н биед тархи доргилт, хүзүү, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаадид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Н.Х-н охин хальс хуучин урагдалтай байна.

5. Биологийн шинжилгээний №9771 тоот шинжээчийн дүгнэлтэнд Н.Хын үтрээнээс арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. Жич: үтрээний арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэний эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно гэжээ.

6. Н.Х нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Зовиур: толгой хүзүү хоолойгоор өвдөнө, хөндүүрлэнэ. Хоёр хөлийн урд хэсгээр өвдөнө гэнэ. Хэсэг газрын үзлэгт: Хүзүү урд дээдхэсэгт 5х3 талбайд улаан ягаад өнгийн цоохортсонцус хуралттай, тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй. Баруун гуяны ар доод хэсэгт 3х1.5см, зүүн гуяны ар доод хэсэг болог тахимд 3х2.5см, 3х1см, 2х1 см, 1х1см улаан яагаан өнгийн цус хуралттай. 2017 оны 10 дугаар сарын 20-ны “Натур эмнэлгийн КТГ-ийн шинжилгээнд” тархины эдэд голомтод болон эзэлхүүнт бүтэцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай, хоёр талын хажуугийн ховдлууд болон 3, 4 ховдлын байрлал хэлбэр хэмжээ хэвийн гэсэн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх амралтын газар А.Бийн хүсэл зоригийн эсрэг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, Н.Хыг хүсэл зоригийнх нь эсрэг бөөр рүү нь өшиглөх, нүүр шанаа руу нь цохих хоолойг боох зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн бэлэг эрхтэнг гараараа оролдох зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хоёр хүнийг хүчиндсэн гэж тус тус үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ. Гэтэл хохирогч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгаас асуусан “Би яг өөрөө хүсэж байгаад чамтай бэлгийн харьцаанд орсон гэж үзэж байна уу?” гэхэд “тийм”, “Чи намайг зодсон уу?” гэхэд “үгүй” гэж тус тус хариулахад түүний хариултад  няцаалт хийгээгүй,  хүч хэрэглэн , хүч  хэрэглэхээр заналхийлж зодсон, хүчиндсэн талын эх сурвалжийг зааж чадахгүй байна. Түүнчлэн хохирогч Н.Хын эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13138 дугаар дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт хүзүүний урд дээд, баруун гуяны ар дээд хэсэг, зүүн гуяны ар дээд хэсгүүдэд цус хуралттай гэсэн нь түүний бөөр рүү өшиглөх, нүүр шанаа руу цохисон гэх мэдүүлгийг үгүйсгэхийн зэрэгцээ гэмтлийн хөнгөн зэрэг болох тархи доргилтыг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр үүссэнийг тогтоогоогүй. Энэ нь Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн хохирогч А.Б нь шүүгдэгч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт би чиний хажуугаар ороод хэвтчих үүгээд намайг тэврээд хэвтсэн. Би А.Бтэй жаахан тэврэлдэж хэвтэж байгаад секс хийсэн гэх мэдүүлэгт няцаалт хийгээгүй. Бэлгийн харьцаанд орсон ор Б.Эгийн ор гэсэн нь гэрч Цагдаагийн хэлтсийн жижүүр гэрч Г.ийн дэргэд Н.Хыгаа “чи яах гээд байгаа юм бэ? гомдол санал байхгүй” гэж байсан гэх мэдүүлэг зэргээс түүний хүсэл зоригийн эсрэг хүчиндсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Эд холбогдох эрүүгийн 1707002660099 хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Эг цагаатгаж шийдвэрлэв. Харин Б.Э нь  А.Бийн өмгөөлөгчид өгсөн гэх 1,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД, хэрэгт хадгалсан яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлттэй ирсэн 3 ширхэг СД-ыг тус тус хэргийн хамтаар буцааж, цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн ******* овогт Б.Эд холбогдох 1707002660099 тоот хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Эг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2

дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа авах

таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн 1707002660099 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД, хэрэгт хадгалсан яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлттэй ирсэн 3 ширхэг СД-ыг тус тус хэргийн хамтаар буцаасугай.

 

5. Цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад

төлөх төлбөргүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

Хохирогч Л.Бямбагомбо,

Шүүгдэгч Э.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Энэбишийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 2007003150184                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 44 настай, яс үндэс Халх, бүрэн бус боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 8-473Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Энэбишийн Ганбаатар /РД:УД76033173/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ганбаатар нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 15-122 тоотод Л.Бямбагомбын нүүрэн тус газар гараараа цохиж биед нь тархи доргилт, нүүр, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ганбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогчтой 2 жилийн өмнө танилцсан ба би гэрт нь хамт амьдардаг. Тэр өдөр хамт архи ууж байсан залуу маань өлсөөд байна гэхээр нь би гэртээ аваад очсоноо санаж байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байна миний буруу. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй дахин ийм алдаа гаргахгүй.”гэв.

Хохирогч Л.Бямбагомбын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ганбаатартай танилцаад бараг 2 жил гаруй хугацаа болж байна. Би өөрийн хүү шигээ л санаж явдаг. Хэрэг гарсан өдөр Ганбаатар нэг танихгүй залуутай хамт орж ирээд гэрийн хамаг юм онгойлгоод л ухаад яваад байсан. Би хөөе юу хийгээд байгаа юм бэ гэхэд намайг нэг удаа цохисон. Гэхдээ одоо надад ямар нэгэн гомдол санал бол байхгүй. Бид хоёр эвлэрсэн.  Шүүгдэгч надаас уучлалт гуйсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №539 дугаар:

“1. ...Л.Бямбагомбын биед тархи доргилт, нүүр, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгой..." гэх дүгнэлт

/хх-ийн 19-20 дугаар хуудас/,

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

            Э.Ганбаатарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-33 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн: “...шүүгдэгч Э.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Э.Ганбаатар нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Хохирогч Л.Бямбагомбо нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шүүгдэгчтэй харилцан тохиролцсон болохоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхийн тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй тохиолдолд ажлын 8 цагийг хорих ялын 1 нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Ганбаатарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Ганбаатар нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 15-122 тоотод Л.Бямбагомбын нүүрэн тус газар гараараа цохиж биед нь тархи доргилт, нүүр, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч Э.Ганбаатарын: “...Тэр өдөр хамт архи ууж байсан залуу маань өлсөөд байна гэхээр нь би гэртээ аваад очсоноо санаж байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байна миний буруу”  гэх,

Хохирогч Л.Бямбагомбын: “...Би хөөе юу хийгээд байгаа юм бэ гэхэд намайг нэг удаа цохисон" гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №539 дугаар: “...Л.Бямбагомбын биед тархи доргилт, нүүр, баруун зүүн нүдний алимад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Ганбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бямбагомбын бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

  Иймд Э.Ганбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Монгол овогт Энэбишийн Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганбаатарыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганбаатарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ганбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ