Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 962

 

 

 

 

 

 

 

 

 

   2020             11            05                                          2020/ШЦТ/962

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн,

улсын яллагч: Г.Ганхөлөг,

шүүгдэгч: М.А, түүний өмгөөлөгч А.Б /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2149/,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Д /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0487/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Зуутраг овогт Мын Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

            Боржгин овогт Нын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Зуутраг овогт Мын А, Боржгин овогт Нын Э нарт холбогдох эрүүгийн 2005002710257 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг  22 хороолол Төмөр замын 9-37 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 154 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жил ял хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 3 жил 1 сар 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн, Зуутраг овгийн Мын А /РД:УП00000052/.

            2. Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 47-1010 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 144 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 6 сар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 15 хоног хорих ял шийтгүүлсэн, Боржгин овгийн Нын Э /РД:ЙР00000010/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Яллагдагч М.А нь ганцаараа 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46а байрны 17 дугаар давхарт насанд хүрээгүй хохирогч Д.Бийг дагуулан “орж ээжтэй чинь ярина, сургалтын менежер чинь чамайг гарч ирж авна” гэж түүний 380 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг а30 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдсэн,

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити18 байранд насанд хүрээгүй Э.Эий халаасанд байсан Самсунг А6 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, илээр авч дээрэмдэн 512 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 94 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор насанд хүрээгүй Э.М-ын Самсунг нөүт 8 загварын гар утсыг, насанд хүрээгүй Б.Угийн Самсунг эс 7 загварын гар утсыг “ээж аав руу чинь ярина утсаа өг” гэж хэлж аван зугтааж, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 560 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хажуу талд насанд хүрээгүй хохирогч Г.Эийн Хуавэй хонор 8 икс загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бусдад 120 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45А байрны 1 дүгээр орцны 11 давхарт насанд хүрээгүй О.Тийн Huawei P9 загварын гар утсыг, насанд хүрээгүй Д.Сын Нокиа загварын гар утсыг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилан 227 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вояаж” зочид буудлын орчим  насанд хүрээгүй хохирогч Э.Аыг  “хөл хорио тогтоосон үед бага насны хүүхэд ганцаараа явж байгаа тул аав ээжтэй чинь утсаар чинь ярина” хэмээн хуурч, Самсунг нөте-5 маркийн гар утсыг нь авч залилж 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан” нэртэй зочид буудлын  орчим насанд  хүрээгүй Б.Ё, О.Б нарын гар утсыг “өгөхгүй бол ална шүү “ гэж хэлээд илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар дээрэмдэж 473 100 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны урд насанд хүрээгүй хохирогч Г.Цд өөрийгөө эргүүлийн цагдаа, судалгаа авч байна гэж итгүүлэн Самсунг Эс-7 загварын гар утсыг нь авч “Баганат Өргөө” хорооллын хажууд байх мухар гудамжинд хүлээж бай тамга аваад эргээд ирнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн орчимд насанд хүрээгүй Н.Ггийн гэдэс рүү цохиж хүч хэрэглэн довтолж, илээр Оппа загварын гар утсыг аван дээрэмдэж 220 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч М.А, Н.Э нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Э.Ж, З.Тнарыг “өсвөрийн цагдаа байна орж ээжтэй чинь ярина” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Жийн самсунг жи 3 загварын 190 000 төгрөгийн үнэ бүхий гар утас, З.Тгийн самсунг эс-5 загварын 100 000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг залилсан ,

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны орчимд насанд хүрээгүй М.Өын Самсунг нөүт 5 загварын гар утсыг зохиомол байдлыг зориуд бий болгон, хуурч аваад залилан 160 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаме брос нэртэй видео тоглоомын газарт насанд хүрээгүй Ш.Жгийн Самсунг с6 загварын гар утсыг “Өсвөрийн цагдаа байна, гар утсаар чинь ярина” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, 130 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Дын Самсунг эс7 загварын гар устыг “сургуулийн чинь менежер явуулсан, менежертэй чинь ярина” гэж хуураад зохиомол байдлыг зориуд бий болгож залилан, 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Аын ЛЖ В30 загварын гар утсыг “өсвөрийн цагдаа байна гэрт чинь хүргэж өгнө” гэж  хуураад зохиомол байдлыг зориуд бий болгож залилж 270 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Яллагдагч М.А нь ганцаараа:

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан” нэртэй зочид буудлын  орчим насанд  хүрээгүй Б.Ё, О.Б нарын гар утсыг “өгөхгүй бол ална шүү “ гэж хэлээд илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар дээрэмдэж 473 100 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46а байрны 17 дугаар давхарт насанд хүрээгүй хохирогч Д.Бийг дагуулан “орж ээжтэй чинь ярина, сургалтын менежер чинь чамайг гарч ирж авна” гэж түүний 380 000 төгрөгийн үнэ бүхий Самунг а30 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдсэн,

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити18 байранд насанд хүрээгүй Э.Эий халаасанд байсан Самсунг А6 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, илээр авч дээрэмдэн 512 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45А байрны 1 дүгээр орцны 11 давхарт насанд хүрээгүй О.Тийн Huawei P9 загварын гар утсыг, насанд хүрээгүй Д.Сын Нокиа загварын гар утсыг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилан 227 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны урд насанд хүрээгүй хохирогч Г.Цд өөрийгөө эргүүлийн цагдаа, судалгаа авч байна гэж итгүүлэн Самсунг Эс-7 загварын гар утсыг нь авч “Баганат Өргөө” хорооллын хажууд байх мухар гудамжинд хүлээж бай тамга аваад эргээд ирнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 94 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор насанд хүрээгүй Э.М-ын Самсунг нөүт 8 загварын гар утсыг, насанд хүрээгүй Б.Угийн Самсунг эс 7 загварын гар утсыг “ээж аав руу чинь ярина утсаа өг” гэж хэлж аван зугтааж, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 560 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хажуу талд насанд хүрээгүй хохирогч Г.Эийн Хуавэй хонор 8 икс загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бусдад 120 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн орчимд насанд хүрээгүй Н.Ггийн гэдэс рүү цохиж хүч хэрэглэн довтолж, илээр Оппа загварын гар утсыг аван дээрэмдэж 220 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вояаж” зочид буудлын орчим  насанд хүрээгүй хохирогч Э.Аыг  “хөл хорио тогтоосон үед бага насны хүүхэд ганцаараа явж байгаа тул аав ээжтэй чинь утсаар чинь ярина” хэмээн хуурч, Самсунг нөте-5 маркийн гар утсыг нь авч залилж 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М.А, Н.Э нар нь бүлэглэн

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Э.Ж, З.Тнарыг “өсвөрийн цагдаа байна орж ээжтэй чинь ярина” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Жийн Самсунг жи 3 загварын 190 000 төгрөгийн үнэ бүхий гар утас, З.Тгийн Самсунг эс-5 загварын үнэ бүхий гар утсыг  залилан авч, 100 000 төгрөгийн хохирол тус тус  учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны орчимд насанд хүрээгүй М.Өын Самсунг нөүт 5 загварын гар утсыг зохиомол байдлыг зориуд бий болгон, хуурч аваад залилан 160 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаме брос нэртэй видео тоглоомын газарт насанд хүрээгүй Ш.Жгийн Самсунг с6 загварын гар утсыг “Өсвөрийн цагдаа байна, гар утсаар чинь ярина” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, 130 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Дын Самсунг эс7 загварын гар устыг  “сургуулийн чинь менежер явуулсан, менежертэй чинь ярина” гэж хуураад зохиомол байдлыг зориуд бий болгож залилан, 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Аын ЛЖ В30 загварын гар утсыг “өсвөрийн цагдаа байна гэрт чинь хүргэж өгнө” гэж  хуураад зохиомол байдлыг зориуд бий болгож залилж 270 000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А “…гэм буруугаа хүлээж байна…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эын өгсөн “…гэм буруугаа хүлээж байна…” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны орой ахынхаа гэрт байж байгаад дүү нарынхаа хамт кино үзэхээр болоод Өргөө кино театр орж кино үзсэн. Ингээд 10 цагт кино дуусаад гараад Шонхор үйлчилгээний төв дотор байрлах “CU” нэртэй хоолны газар хоол идэж байхад гаднаас 15-20 орчим насны туранхай эрэгтэй хүн орж ирээд гар утасны цэнэглэгч байна уу гэж асуусан. Тэгэхээр нь манай дүү гар утасны цэнэглэгчээ өгсөн. Тэгээд бид нарын хажууд суугаад юм ярьж байснаа гараад явсан. Бид 4 гараад урагшаа эргээд 78 дугаар сургуулийн хажуугаар гараад харих санаатай явж байтал хоолны газар таарсан ах араас хүрч ирээд шууд элэгдэж газар унагаагаад гарт байсан Оппа загварын гар утсыг булааж аваад явсан. Тэр гар утсыг манай ээж Ганц модны гааль дээрээс 1200 юаниар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр авч өгсөн. Монголд мөнгөөр 460.000 төгрөг болж байгаа юм. Миний гар утсанд имей код байхгүй. Намайг дээрэмдсэн ахын бичлэг нь хоолны газрын хяналтын камерт хадгалагдсан байгаа. Миний цээж хэсэг хөндүүртэй байна. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Намайг дээрэмдсэн ах 20 орчим насных бөгөөд хар өнгийн куртик, бараан өнгөтэй жинсэн өмдтэй, хар өнгийн кепка малгай өмссөн байсан. Нүүр нь батга ихтэй барзгар, нүд нь сааралдуу юм шиг санагдсан. Өөрөөр сайн хэлж мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 3-4, 22-24 тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Оппа” загварын гар утсыг 220.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 26-27 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Яллагдагчаар татсан тухай тогтоолтой танилцсан. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43-44 тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 50-51 тал/,

 

Насан хүрээгүй гэрч, хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би 54 дүгээр сургуулиас хичээлээ тараад ээж Доржпагма руу хичээл тарчихлаа гээд утсаар ярьсан. Намайг утсаар ярьж байхад нэг танихгүй хүн хажууд зогсож байсан. Тэгээд би гэр рүүгээ алхаад Сити 18 дугаар байрны урд ирээд орцны кодоо хийх гэтэл сургуулийн урт утсаар ярьж байхад хажууд зогсож байсан хүн манай орцны кодыг хийгээд хамт орсон. Ороод 5 давхарт байрлах гэр рүүгээ шатаар алхсан. Алхаж гараад гэрийнхээ хаалганы үүдэнд ирээд түлхүүрээ цүнхнээсээ авах гээд тонгойход баруун хөлийн халаасанд байсан гар утсыг аваад зугтаасан. Миний гар утсыг авч зугтаасан хүн том нүдтэй, улаан царайтай, 170 сантиметр орчим өндөр, улаан куртик, хар жинсэн өмд, саарал өнгийн ноосон малгайтай байсан. Миний гар утас Самсунг А6 загварын гар утас бөгөөд 2018 онд үйлдвэрлэгдсэн. Хар өнгийн 2019 оны 8 дугаар сард 740.000 төгрөгөөр Самсунг центрээс авч байсан. Би өөрийн алдсан гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлж байна. Гар утас алдсан газрын ойр орчимд хяналтын камер байсан…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 52-53, 60 тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Самсунг А6” загварын гар утсыг 512.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 63-64 тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 68-70 тал/,

 

Сэжигтэн М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2019 онд эцэгтэйгээ маргалдаад Улаанбаатар хотод ирээд Эмээлтэд 14 хоногийн хугацаанд найз дээрээ оёдлын үйлдвэрт туслахаар ажиллаж байх хугацаандаа РС тоглоомын газарт тоглож хонож байгаад мөнгөгүй болоод бага насны хүүхдэд худлаа хэлж гар утсыг авч эхэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити 18 дугаар байрны гадаа эрэгтэй хүүхэдтэй таараад манай дүүг дуудаад өгөөч гэж худлаа хэлээд гар утсыг авч зугтаасан. Мөн Самсунг А6 загварын гар утас авсан. Үүнээс мөнгөгүй болсон үедээ бага насны хүүхдүүдийн гар утсыг худлаа хэлж гар утсыг авч зугтаадаг болсон. Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 45А байрны 11 дүгээр давхраас Нокиа загварын гар утас дээрэмдсэн. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 12 дугаар байрны РС тоглоомын газар тоглож байсан хүүхдийн Самсунг Эс-7 загварын гар утас дээрэмдэж авсан. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Далангийн хажуу талд эрэгтэй хүүхдийг цохиж байгаад Оппа загварын гар утас дээрэмдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Хөгжил хотхоны гадаа эрэгтэй хүүхдээс Самсунг Ноте 5 загварын гар утас дээрэмдсэн гэх мэтчилэн арав гаруй дээрмийн гэмт хэрэг байгаа. Би авсан гар утаснуудаа гар утас авдаг ченж нарт зарж борлуулсан. Ажил хийх гэхээр ажил олдохгүй, эцэг, эхээс мөнгө авах боломжгүй байсан учраас дээрмийн гэмт хэрэг үйлдэх болсон. Би дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 72-74 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож байна. Яллагдагчаар татсан тухай тогтоолтой уншиж танилцлаа. Би өмгөөлөгчтэй  мэдүүлэг өгнө…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 81-82 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Ё мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17 цаг өнгөрч байхад өөрийн найз Бат-Энэрэл, Эрдэнэбаяр нарын хамт хөл бөмбөгийн бэлтгэлээ тарчхаад гэр рүүгээ харих гээд явж байсан. Биднийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй баарны орчимд явж байхад нэг үл таних эрэгтэй таарсан бөгөөд “…та нар манай дүүтэй хамт РС тоглоом тоглосон байна. Та нарыг дүүтэйгээ уулзуулж нүүрэлдүүлээдэхье, дүүтэйгээ нүүрэлдүүлэхээс өмнө та нарыг зугтаавал ална шүү, зодож чадна шүү…” гэх зэргээр айлгаад байсан. Тэгээд Бат-Энэрэл бид 2 түүнийг дагаад Батхаан зочид буудлын дэргэд очтол “…та нар РС тоглож байгаад манай дүүгийн утсыг хулгайлсан байна. Гар утсаа өгч бай, кодоо хийчих би дүүтэйгээ ярих хэрэгтэй байна…” гээд миний гар утасны кодыг мэдээд халаасандаа хийчихсэн. Мөн Бат-Энэрлийн гар утсыг бас тэгж хэлээд авсан. Тэгснээ Бат-Энэрэл бид хоёртой хамт багынхаа явдлуудаа ярьж байж байснаа “…ерөөсөө дүүгээ тосчхоод ирье. Наанаа байж бай…” гээд яваад өгсөн. Би 2019 оны 9 дүгээр сарын дундуур өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотоос Vivo Y-1 загварын гар утсыг 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураас байхгүй бөгөөд хайрцаг дээр нь Imei код нь байгаа. Цэнхэр өнгийн гадаргуутай гар утас байсан. Тухайн хэрэг гарсан газрын ойр орчимд Батхаан зочид буудлын хяналтын камер байсан…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 94-95, 109-112 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 02-ны 17 цагийн үед Ёндонжамц, Эрдэнэбаяр нарын хамт Наран нэртэй дэлгүүрийн гадаа зогсож байтал үл таних нэг эрэгтэй ах хүрч ирээд манай дүүгийн гар утсыг авсан байна. та гурав авсан уу гээд байсан. Тэгээд тухайн үл таних эрэгтэй ах би дүүгээсээ асуугаадахъя гээд та гурав манай дүүг иртэл дагаад явж бай гээд Батхаан зочид буудлын урд дагуулж яваад Ёндонжамцаас мөнгө асуугаад тамхинд явуулсан. Тэгээд Ёндонжамц тамхи аваад ирсэн. Тэгээд тухайн үл таних эрэгтэй ах тамхиа татчихаад Ёндонжамц бид хоёрыг дагуулаад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны байрны гадаа очтол та 2 гар утсаа өгчих тэгэхгүй бол ална шүү гээд байсан. Тэгэхээр нь утсаа өгөхөд Ёндонжамц бид хоёрын гар утасны кодыг тайлуулаад бид хоёрыг наанаа байж байгаараа зугтаавал ална шүү гээд өөрөө гүйгээд яваад өгсөн. Надад Самсунг Жи-7 загварын хар өнгөтэй гар утас байсан. 2017 онд 700.000 төгрөгөөр авч байсан. Одоо гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утасны имей кодоо мэднэ…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 112-114 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 115-124 тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг 150.000 төгрөгөөр, Vivo y91 загварын гар утсыг 323.100 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 134-135 тал/,

 

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байхаа он сарын сайн санахгүй байна. Би 3 хүүхэдтэй тааралдсан. Нэг хүүхдийн тамхинд явуулсан. Үлдсэн 2 хүүхдийн дагуулж явж байгаад байршлыг нь сайн санахгүй байна нэг байрны гадаа тухайн хүүхэдтэй очоод тухайн 2 хүүхдийн гар утаснуудыг аваад та 2 наанаа байж байгаарай гэж хэлээд зугтаагаад явсан. Тухайн 2 хүүхдийг цохиж зодоогүй. Тухайн 2 хүүхдээс хар цэнхэр Виво загварын гар утас, хар өнгөтэй Самсунг жи-7 загварын гар утас авсан. Тухайн гар утаснууд байхгүй би тухайн гар утаснуудыг Монтел худалдааны төвийн орчимд үл таних хүнд тухайн гар утаснуудыг нийтэд нь 200.000 төгрөгт өгсөн. Тухайн үед би саарал куртиктэй, хар өнгийн тамирын өмдтэй саарал пүүз өмссөн явж байсан. Тухайн 2 хүүхдээс гар утасны кодыг тайлуулж авсан. Би хэргээ нэгтгэн шалгуулмаар байна…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 144-145 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би улсын өмгөөлөгч авмаар байна. Манай гэрийнхэн Дархан-Уул аймагт байдаг учраас өмгөөлөгч авах боломжгүй. Надад хөндлөнгөөс дарамталсан тулган шаардсан зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 159-161 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би найз Мандахнарын хамт 13 дугаар байрны хажууд явж байгаад Мандахнар мөсөн дээр халтирч унаад босохдоо өө новш гэж хэлсэн чинь араас нэг ах гарч ирээд та хоёр аль сургуул бэ гэхээр нь 54 дүгээр сургуульд сурдаг гэсэн чинь тэр ах би 54 дүгээр сургуультай харилцан ажилладаг хүн байна. Би хүүхдүүдийг хараалын үг хэлүүлэхгүй зодоон болгохгүй, тамхи татуулахгүй талаар хариуцаж ажилладаг гээд бид хоёрыг дагуулаад Дүүхээ төв уруудаад Mouse нэртэй РС тоглоомын газар ороод 1 ширхэг бичгийн цаас аваад бид хоёрыг сурч байгаа сургууль болон гэрийн хаяг, эцэг, эхийн гар утасны дугаарыг бич гээд бичүүлсэн. Тэгээд цаашаагаа яваад 54 дүгээр цэцэрлэгийн хашаа руу ороод эцэг, эх рүү чинь залгана гээд миний утсыг аваад залгахад эхийн утас холбогдохгүй байна гээд миний утсыг шууд халаасандаа хийсэн. Тэгээд Мандахнарын гар утсыг бас аваад шууд цаашаагаа гүйхээр нь араас нь хөөгөөд гүйтэл тэр ах зогсонгуутаа би чиний хагархай утсаар яадаг юм бэ дэлгүүр орчоод ирье гэж хэлээд хашаа даваад зугтаасан. Араас нь бид хоёр хөөгөөд гүйцээгүй. Миний Самсунг эс-7 загварын гар утсыг авсан. Тухайн үед намайг цохиж зодоогүй…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 173-174 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би найз Ууганхүүгийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 13 дугаар байрны орчим явж байгаад би цасан дээр халтирч унаад новш гэж хэлсэн чинь араас нэг ах гарч ирээд та хоёр аль сургуул бэ гэхээр нь 54 дүгээр сургуульд сурдаг гэсэн чинь тэр ах би 54 дүгээр сургуультай харилцан ажилладаг хүн байна. Би хүүхдүүдийг хараалын үг хэлүүлэхгүй зодоон болгохгүй, тамхи татуулахгүй талаар хариуцаж ажилладаг гээд бид хоёрыг дагуулаад Дүүхээ төв уруудаад Mouse нэртэй РС тоглоомын газар ороод 1 ширхэг бичгийн цаас аваад бид хоёрыг сурч байгаа сургууль болон гэрийн хаяг, эцэг, эхийн гар утасны дугаарыг бич гээд бичүүлсэн. Тэгээд цаашаагаа яваад 54 дүгээр цэцэрлэгийн хашаа руу ороод эцэг, эх рүү чинь залгана гээд Ууганхүүгийн гар утсыг аваад залгахад эцэг, эхийнх нь утас болохгүй байсан. яагаад гэвэл бид хоёр худлаа дугаар өгсөн байсан. Тэгээд намайг бас утсаа өг эцэг, эх рүү чинь задгана гээд миний гар утсыг өөрөө халааснаас авсан. Тэгээд бид хоёрын гар утсыг халаасандаа хийгээд цаашаа гүйхээр нь би хоёр араас нь хөөгөөд гүйтэл зогсоод миний мөрөн дээрээс барьж аваад чиний хагархай утсаар би яадаг юм гээд би дэлгүүр орчоод ирье гээд хашаа даваад зугтсан. Тэгээд бид хоёр араас нь хөөгөөд гүйцээгүй. Миний гар утас Самсунг ноте-8 загварын гар утас байсан. Гар утасны дэлгэц нь доод хэсгээрээ цуурсан байсан. Би гар утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 176-178 тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 179 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 182-183 тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн “Самсунг эс-7” загварын гар утсыг 160.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 185 тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн “Самсунг ноте-8” загварын гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 187 тал/,

 

Сэжигтэн М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар 1 хоногийн хорих ял сургалт хүмүүжлийн тусгай хорих ангид биеэр эдлэхээр ял авсан. Ялаа эдэлж байгаад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Хонхорт байрлах сургалт хүмүүжлийн тусгай хорих ангиас суллагдсан. Суллагдаад 2 сарын хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань суманд мал маллаж байгаад өвөө, эмээдээ тусалж байгаад 10 дугаар сарын эхээр Дархан-Уул аймагт гэртээ эцэг Мтай маргалдаад би гэрээсээ яваад Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод дөнгөж ирээд Эмээлтэд 14 хоногийн хугацаанд найз дээрээ оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад хэсэг хугацаанд 100 айлд байрлах МБ нэртэй РС тоглоомын газар тоглож байгаад мөнгөгүй болоод бага насны хүүхдүүдэд худлаа хэлж гар утсыг авч эхэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити 18 дугаар байрны гадаа эрэгтэй хүүхэдтэй таараад манай дүүг дуудаад өгөөч гэж худлаа хэлж орцонд оруулаад утсаа өгч бай ярьчхаад өгий гэж хэлээд гар утсыг нь аваад зугтаасан. Авсан гар утсаа Самсунг А6 загварын гар утас байсан. Гар утас авсан тэр өдрөө Теди худалдааны төв ороод ченжид 100.000 төгрөгөөр зарсан. Үүнээс хойш мөнгөгүй болсон үедээ бага насны хүүхдүүдийг РС тоглоомын газар тоглож байгаад хүүхдүүд дээр очоод өсвөрийн сэргийлэх байна, эцэг, эхдээ хэлсэн гэж худлаа дагуулж гараад утсыг булааж зугтаасан. Өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Чулуун овооны тойрогт байр түрээсэлж амьдарч байгаад цагдаа нарт баригдсан…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 199-200 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би яллагдагчаар татсан тухай тогтоолтой уншиж танилцлаа. Би хэргүүдээ нэгтгүүлсний дараа мэдүүлэг өгнө. Өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 208-209 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 215-219 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбатаар дүүргийн 5 дугаар хорооны 22-11 тоотод байрлах гэрээсээ 16 цагийн үед гараад Математикийн сургаалтандаа суухаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн замын хойно байрлах БСБ худалдааны төвд сургалттай гэж андуурч явж байгаад 18-20 орчим насны ахтай таарахад тэр ах өөрийгөө би эрүүл мэндийн газрын ажилтан байна. хөл хорио тогтоосон цар тахал өвчин гарсан үед бага насны хүүхэд ганцаараа явж байвал дуудаж уулзаж эцэг, эх рүү чинь юу хийж явж байгааг тодруулж байгаа гээд чи гар утастай юу миний утасны цэнэг дуусчихсан байна чиний утсаар эцэг, эх рүү чинь залгаж ярина гэж хэлэхээр нь миний утасны цэнэг дуусчихсан гэж хэлэхэд чиний утсыг айлд орж цэнэглүүлнэ гээд Вьетнам засварын хажууд байрлах Ундрам зоогийн газарт намайг дагуулж орж утсаа цэнэглүүлэх гээд тогооч эгчээс асуухад утас цэнэглэхгүй гэж хэлэхээр нь гарч яваад тэгүүл таньдаг айл руу орж цэнэглэнэ гээд хуучин 12 дугаар байр гэсний  2 давхарт шар байрны 1 давхрын 7 тоот хаалгыг тогшоод хамт дагуулж явж байсан ах намайг орцонд үлдээгээд би чиний гар утсыг цэнэглүүлээд гараад ирий гээд 5-10 минут орчим болоод гарч ирээд одоо би чиний утсаар ярина гээд миний Самсунг ноте загварын гар утасны пин код, дэлгэцийн кодыг заалгаж хийлгээд чи наанаа байж бай би гарч утсаар эцэг, эхтэй чинь ярина гээд гараад явсан. Би орцонд байж байгаад 2-5 минутын дараа гарсан чинь намайг дагуулж явсан ах байхгүй болсон байхаар нь би эргэж ирэх байх гэж бодоод 1:30 минут орчим хүлээгээд гэр рүүгээ харьсан. Тэгээд би гэртээ ороод ээждээ би сургаалтандаа явж байхдаа 18-20 орчим насны ахтай таараад миний гар утсыг худлаа хэлж байгаад аваад явчихлаа гэж хэлээд цагдаагийн байгууллагын 102 дугаарт холбогдож цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утсыг авсан ах 18-20 орчим насны, шар царайтай, 165-170 сантиметр өндөртэй, хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн нэг мөртэй цүнх үүрчихсэн явж байсан. Би тухайн хүнийг харвал царай болон гадна төрөхөөр нь танина. Би гар утсаа 2017 оны 2 дугаар сарын орчимд манай эцэг Эрдэнэбулган гар утасны зарын группээс АНУ-аас хүн авчирсан гэж байхад нь 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хайрцаг сав байхгүй, хувь хүнээс авч байсан. Имей код нь байхгүй, нэг сим ордог, ар талын доод хэсэгт нь цууралттай байсан. Одоо 450.000 төгрөгөөр үнэлж байна. 2019 оны 10 дугаар эхлэн Математик сургалтад хувь хүний баруун дөрвөн замын БСБ элба дэлгүүрийн хойд талд байрлах сургалтын төвд хамрагддаг. Би 2020 оны 01 дүгээр 26-ны өдөр манай ээж 2 нялх дүүгийн хамт байсан учраас би сургалтын төвөө өөрөө олоод очиж чадна гээд эхээсээ ноте 5 загварын гар утсыг аваад явсан боловч очих газрынхаа байршлыг андуурч Барс худалдааны төвийн хойно байрлах БСБ худалдааны төвд очоод би буруу газар ирснээ мэдээд гэр рүүгээ явах гэж байхдаа үл таних ахтай зочид буудлын ойролцоо таараад үл таних хүнтэй таарсан. Өөр эд зүйл авсан асуудал байхгүй. Намайг айлгаж сүрдүүлж цохиж нүдсэн асуудал байхгүй. Намайг залилж гар утсыг минь авсан. Тухайн үед хяналтын камер байсан. Тухайн камерууд ажиллаж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Сургуулийн хяналтын камерт ойр туссан байх гэж бодож байна…” гэх мэдүүлэг /1хх-ийн 224-228, 236-237 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн “Самсунг ноте-5” загварын гар утсыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 240-241 тал/,

 

Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс худалдааны төвийн хойно байрлах Вояожа зочид буудлын хажууд явж байгаад 12 орчим настай эрэгтэй хүүхэд явж байхаар нь дуудаад чи ханиад томуу ихтэй байхад ганцаараа юу хийж яваа юм гэж хэлээд чиний гар утсаар эцэг, эх рүү чинь ярина утсаа гаргаад ир гэж хэлсэн чинь тухайн гар утасны цэнэг нь дуусчихсан байхаар нь утсыг чинь цэнэглээд эцэг, эх рүү чинь ярина гэж хэлээд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны хойно байрлах хуучин байранд ороод 1 давхрын айлын хаалгыг тогшоод гялс цэнэглээд өгөөч гэж хэлээд гуйж байгаад 15 хувьтай болтол нь цэнэглүүлээд гадаа эхтэй рүү чинь ярина гэж хэлээд хамт явж байсан хүүхдээ үлдээгээд Самсунг ноте-5 загварын гар утсыг аваад гараад явчихсан. Тэндээсээ гараад гар утас худалдааны төв ороод гар утас авна гэсэн ченж байхаар нь тухайн ченжид 70.000 төгрөгөөр зарсан. Тухайн гар утсыг харвал танина. Тухайн үед би ганцаараа явж байсан. Би хар өнгийн куртиктэй, цагаан цэнхэр женсин өмдтэй, цагаан өнгийн фила брэндийн пүүзтэй явж байсан. Мөн хар өнгийн саравчтай малгайтай явж байсан. Надад Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд 12-13 үйлдэл байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр дээр шалгагдаж байгаа. Гэмт хэргийн замаар олсон мөнгөө өөртөө зарцуулсан. Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бага насны хүүхэд залилж Самсунг ноте-5 загварын гар утас авснаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг /1хх-ийн 248-249 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15-16 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын ойролцоо газарт 15-16 насны эрэгтэй хүүхэд утсаар ярьж байхаар нь хөл хорио тогтоосон байхад жаахан хүүхэд юу хийж байгаа юм бэ эцэг, эх рүү чинь ярина гэж хэлээд утсыг нь авч орц руу оруулаад гар утасны цэнэг нь 10 хувь байхаар нь кодыг нь тайлуулаад за чи наанаа хүлээж бай гэж хэлээд утсыг нь аваад зугтаасан. Би тухайн утсыг Монтел дээр байсан ченжид 80.000 төгрөгөөр зарсан. Надад үүнээс гадна нийт 20 орчим залилангийн  үйлдэл байгаа. Би хэргүүдээ нэгтгүүлэн шалгуулах хүсэлтэй байна…” гэх мэдүүлэг /2хх-ийн 5-6 тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 21-22 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12:30 цагийн орчимд найз Төгөлдөрийн хамт 10 дугаар хорооллын далангаар гараад Баянгол дүүргийн хурмын ордны хажууд явж байхад нэг үл таних хүн оюутан цагдаа байна мэдүүлэг авах хэрэгтэй байна дагаад яв гэхээр нь дагаад явсан. Тэгээд манай 54 дүгээр сургуулийн хажууд байрлах 45А байрны 11 дүгээр давхарт дагуулж гараад утсаа өгч бай хүнтэй яръя гэж хэлээд миний утсыг аваад дараа нь манай найз Төгөлдөрийн утсыг гуйж аваад яваад өгсөн. Намайг огт цохиж зодоогүй, утсаар чинь яриад өгье гэж хэлээд утас авсан. Миний гар утсыг авсан хүн 20 орчим насны шар дуу царайтай 170 см орчим өндөртэй, улаан царайтай, цэнхэр жинсэн өмдтэй, хар пүүзтэй, саарал өнгийн малгайтай байсан. Би дахин харвал танина. Миний гар утас Нокиа загварын гар утас байсан. Хэдэн төгрөгөөр үнэлэхийг сайн мэдэхгүй, 150.000 төгрөг байх…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 23-24 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны 12:28 цагийн орчимд ангийн найз Санжаатай таараад далангийн дээшээ өгсөөд явж байхад улаан эрээн куртиктэй 20 орчим насны ах ирээд нааш ир гэж дуудаад байгаад яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж хэлээд хамт явж байсан хүүхдээ явуулаад Санжаа бид хоёрыг дагуулаад 45 дугаар байрны орц руу дагуулаад лифтээр 11 давхар руу гараад дэвтрийн гол цаас гаргаж ир гэхээр нь цүнхнээсээ дэвтрээсээ гол цаас аваад өгөхөд наад цаасан дээрээ овог, нэр, ангийнхаа багшийнхаа дугаарыг бичээд өг гэж хэлэхээр нь бичээд өгсөн. Тэр ах Санжаагийн гар утсаар хүнтэй яриад дараа нь миний гар утсыг аваад цаасан дээр бичсэн зүйлийг чинь менежерт өгөх ёстой гээд Санжаа бид хоёрыг наанаа хүлээж бай гээд яваад өгсөн. Санжаа бид хоёр орцонд 2 цаг орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь хичээл дээрээ очоод болсон асуудлыг ангийн багшдаа хэлсэн. Багш цагдаад дуудлага өгсөн. Миний гар утас Huawei P9 загварын ягаан өнгийн гадуураа саарал өнгийн хавтсан гэртэй байсан. Тухайн ахыг дахиад харвал танина. Гар утсыг ээж Хархорин захаас 240.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Би гар утасныхаа имей кодоо мэдэхгүй. Миний гар утсыг авсан хүн цагаан царайтай, 170 см өндөр, туранхай, 20-25 насны хүн байсан…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 25-26 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хичээлдээ найз Санжаажамцын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далан дагаад хуримын ордны хажуугаар явж байсан. Бид хоёрыг явж байхад нэг үл таних ах гарч ирээд өсвөрийн цагдаа байна мэдүүлэг авна дагаад яв гэж бид хоёрт хэлсэн. Бид хоёр тэр ахыг дагаад явсан. Дагаад явж байгаад далангийн шатаар өгсөөд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45А байрны хамгийн наад талын 1 орцоор ороод лифтээр 11 дүгээр давхарт бид гурав гарсан. 11 дүгээр давхарт гараад тэр ах бид хоёрыг бичих цаас, бал гаргаад ир гээд би өөрийн цүнхнээсээ бал цаас гаргаж өгөхөд одоо наад цаасан дээрээ өөрийнхөө болон багшийнхаа гар утасны дугаарыг бич гэсэн. Бид хоёрыг гар утсаа гаргаад ир утсаар чинь нэг ярина гэж хэлээд Санжаажамцын гар утсыг эхлээд аваад дараа нь миний гар утсыг аваад доошоо  шатаар буугаад яваад өгсөн. Санжаажамц бид хоёр цаг гаран тэр ахыг хүлээж байгаад сургууль дээрээ очоод ангийн багшдаа болсон асуудлын талаар хэлсэн. Тэр ах бид хоёрыг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр ах 20 орчим насны, улаан өнгийн куртиктэй, 160-170 орчим өндөртэй, ноосон малгайтай эрэгтэй хүн байсан. Тэр ах ганцаараа байсан. Миний гар утас Huawei P9 загварын гар утас байсан. Тэр гар утсыг миний ээж авч өгч байсан. Гар утасны имей кодыг мэдэхгүй…” /хх-ийн 30-31 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “…2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ангийн найз Төгөлдөрийн хамт хичээлдээ суух гээд хамт өдөр 12 цагийн үед далан дагаад алхаж байсан. Алхаж явж байхад урдаас нэг танихгүй ах ирээд өсвөрийн цагдаа байна мэдүүлэг авна дагаад яв гэж хэлээд бид хоёр дагаж явсан. Дагаад явж байгаад далангийн замаар өгсөөд 45А байрны эхний орц руу ороод 11 дүгээр давхарт гараад тэр ах бид хоёрыг цаас, бал гаргаад ир гээд би өөрийн цүнхнээсээ бал, цаас гаргаж өгөхөд одоо наад цаасан дээрээ ангийн багш, эцэг, эхийнхээ дугаарыг бичээд өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг гар утсаа гаргаад ир нэг ярина гэж хэлээд миний гар утсыг авсан. Дараа нь Төгөлдөрийн гар утсыг аваад та хоёр намайг иртэл эндээ хүлээж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Төгөлдөр бид хоёр тэр ахыг нэг цаг орчим хүлээж байгаад сургууль руугаа яваад ангийн багшдаа болсон асуудлын талаар хэлэхэд цагдаад дуудсан. Миний гар утас Nokia загварын гар утас байсан. Төгөлдөрийн гар утас ямар загварын гар утас байсан талаар мэдэхгүй байна. Миний гар утсыг ээж авч өгч байсан…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 32-34 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх-ийн 35-37 тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Nokia” загварын гар утсыг 27.000 төгрөгөөр, “Huawei p9” загварын гар утсыг 200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 38-43 тал/,

 

Яллагдагч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “…Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хорооллын эцсийн CU түргэн хоолны газраас 15 насны хүүхдүүдийн араас нь дагаад явсан. Гэтэл нөгөө гурван хүүхдүүд хорооллын байрны дундуур явсаар байгаад 10 дугаар хороолол руу уруудаж ордог далангийн шат руу буух гэж байхад нь нэг малгайтай хүүхдээс нь улаан өнгийн гар утсыг нь булааж аваад өөрийг нь түлхээд зугтсан. Би уг гар утсыг аваад талбайн хажууд байрлах Монтел гар утас худалдааны төв рүү очиж гар дээрээс зарсан. Уг гар утас нь улаан өнгийн Оппа загварын хятад мэдрэгчтэй гар утас байсан. Би уг гар утсыг хэнд зарснаа мэдэхгүй байна. Гар дээрээс явуулын хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө PC тоглож ууж идэж дуусгасан. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд Модны 2-ын голын замаар өгсөж яваад хорооллын эцэс талдаа саарал өнгийн байрны гадаа хоёр 14 орчим насны хоёр хүүхэдтэй таараад зогсож байхаар нь ганц утсаар яриад өгье гэж хэлээд утсыг нь аваад та хоёр ахдаа хүүхэд дуудаад өгөөч гээд саарал өнгийн өндөр байрны 13 давхарт гаргаад үлдээгээд зугтаад явсан. Гараад явж байхдаа гар утсыг  үзэхэд Хуавай П-9 загварын хар өнгийн улаан гэртэй утас байсан. Нөгөө утас нь энгийн товчтой Нокиа байсан. Уг утаснуудыг аваал Монтел явах гээд голын замаар явж байтал сургууль ороод тарж байх шиг байсан. Хорооллын  голын зам дагуу замын хойд талд байрлах ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд тарж байх үед 16 орчим насны хүүхдүүд байж байсан. Нэг эрэгтэй хүүхдээс нь гар утсаа өгч байгаач ганц яриад өгье гэж хэлээд гар утсыг авч дагуулан явж сургуулийн харалдаа байх Сити-18 гэсэн байрны эхний орцоор ороод 3 давхрын шатан дээр хүлээгээд байж бай ахын дүү гэж хэлж үлдээгээд гараад явсан. Тэр гар утсыг Монтел худалдааны төв дээр очоод ченжид 130.000 төгрөгөөр зарсан. Тэр зарсан гар утас Самсунг А6 загварын хар өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бор өнгийн гэртэй утас байсан. Хуйвай П-9 загварын утсыг 80.000 төгрөгөөр, Нокиа загварын гар утсыг нь хаясан. Би гар утас авсан ченжийн царайг харвал танина. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Вокзалын хойд талын хуучны шар байрны ойролцоо хоёр 17 орчим насны хоёр хүүхэд байхаар нь очиж та хоёр манай дүүг яагаад дээрэлхээд байгаа юм гэж айлгахад тэр хоёр гар утсаа надад өгсөн. Тэгэхээр нь би наанаа байж бай гэж хэлээд хоёр утсыг нь аваад Монтел худалдааны төв дээр очоод нөгөө зүс таних ченжид гар утаснуудыг нийтэд нь 200.000 төгрөгөөр зарсан. Уг гар утас нь Vivo загварын хар өнгийн, өнгөгүй гэртэй, Самсунг жи-7 загварын хар өнгийн, бор өнгийн гэртэй ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хоёр гар утас байсан. Мөнгийг нь мөн адил PC тоглоод ууж, идэж дуусгасан. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд хорооллын эцсийн PС тоглоомын газар тоглож байхад хажууд 15 орчим насны хоёр хүүхэд байсан тэр хоёр хүүхдийг та хоёр яагаад пи си тоглож байгаа юм. Аав, ээжтэй чинь утсаар ярина гэж хэлж пи си тоглоомын газраас дагуулан гарж явж байрны дундуур явсаар байгаад амралтын өдөр байсан болохоор цэцэрлэг амарч байсан учраас 54 дүгээр цэцэрлэгийн хашаанд оруулж утсаа өгөөдөх гэж тэр хоёр хүүхдийн гар утсыг авч ээж, аавтай нь ярина наанаа хүлээж бай гэж хэлээд зугтаасан. Би Монтел гар утас худалдааны төв рүү явж гадаа зогсдог нөгөө ченжтэй Самсунг эс-7 загварын гар утсыг нь 70.000 төгрөгөөр зарсан. Самсунг ноте-8 загварын гар утсыг нь Тэди төвийн гадаа очиж ченжид 50.000 төгрөгөөр зарсан. Уг хоёр утасны Самсунг ноте-8 гар утасны дэлгэж нь хагарсан шар өнгийн гэргүй гар утас байсан. Нөгөө Самсунг эс-7 загварын гар утас нь эвдрэл гэмтэл байхгүй, гэргүй хар өнгийн утас байсан. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед байх Вокзалын хойд талд байх Вояж зочид буудлын урд талд би зогсож байсан. гэтэл 14 орчим насны нэг хүүхэд явж байхаар нь ахын дүү утсаа өгч байгаач утсаар чинь ганц яриад өгье гэж хэлээд гар утсыг нь авахад Самсунг ноте-8 загварын хар өнгийн цэнхэр гэртэй гар утас байхаар нь аваад шууд зугтсан. Би Монтел гар утас худалдааны төв дээр очоод ченжид 70.000 төгрөгөөр зарсан. Гар утасны дэлгэц нь ягаан тяа ороод цайрсан байсан. Би гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна. Би Монтел гар утас худалдааны төвийн гадаа зогсдог намхан нүдний шилтэй Хурц гэх нэртэй ченжид гар утас зарсан. Мөн Тэди худалдааны төвийн гадаа зогсдог 30 орчим насны онигор нүдтэй, хууз сахалтай, хар өнгийн кепгэн малгай өмсдөг хүн гар утас зарсан…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 62-64 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч М.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би найз Бат-Эрдэнийн төрсөн өдөр болоод 11 цагийн орчимд Өргөө кино театрт Мөнгөндөл, Бат-Эрдэнэ нарын хамт кино үзчихээд гараад Өргөөгийн урд талын явган хүний замаар гараад Хөгжил хотхоны гадна явж байхад хоёр ах араас ирээд бид хоёр өсвөрийн цагдаа нар байна гээд бид хэдийн нэр гэрийн хаяг тэмдэглэж аваад явуулсан. Тэгээд удалгүй ахиж дуудаад бид нарын сургуулийг тэмдэглэж аваад нэг нэгээр нь явуулсан. Тэгээд намайг хамгийн сүүлд авч үлдээд танай хоёр найз ийшээ дэлгүүр орсон залгаад асуучих гэхээр нь би гар утсаа гаргаж ирээд залгаад өгөхөд нэг шар царайтай ах нь миний утсыг аваад ярих гэж байснаас чи ороод нөгөө хоёроо дуудаад ир гээд намайг явуулсан. Би хоёр найзыгаа дэлгүүр ороод хартал байхгүй болохоор нь эргээд гараад очтол тэр хоёр ах алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан. Миний гар утас Самсунг ноте-5 загварын гар утас байсан. Цагаан өнгийн гадуураа цэнхэр өнгийн кейстэй гар утас байсан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй, гар утсаа олж авмаар байна…” гэх мэдүүлэг /2хх-ийн 102 тал/,

 

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Аын хамт Өргөө кино театрын урд явж байтал явган хүний гарцан дээр 13-15 орчим насны 3 хүүхэд зогсож байхаар нь араас нь очоод бид хоёр өсвөрийн цагдаа байна гээд тэр хүүхдүүдтэй уулзан гэрийн хаяг нэрийг нь бичиж аваад та 3 хаа хүрч яваа юм эрхтэн гэртээ харь гэж хэлээд явуулсан. Явангуут нь араас нь дагаад 25 дугаар эмийн сан руу уруудаад ногоон өнгийн байрны буланд очоод та нар зогсож бай гээд уулзан сургуулийг чинь асуухаа мартсан байна гээд асуугаад нэг нэгээр нь цааш явуулсан. Тэгээд 15 орчим насны нэг эрэгтэй хүүхэд нь үлдэхээр нь чамайг жаахан байж байгаад явуулна гээд 2 найзыг нь явсны дараа А тэр хүүхдийг найз руугаа залга гэхэд тэр хүүхэд гар утсаа гаргаж ирээд залгаад Ад гар утсаа өгсөн. Тэгтэл А холдож бид хоёроос холдож байгаад утсаар нь яриад буцаж бид хоёр дээр ирээд тэр хоёр хүүхэд наад байрны буланд байгаа дэлгүүрт байгаа дуудаад гаргаад ир гэж хэлээд тэр хүүхдийг оруулаад бид хоёр цаашаагаа утсыг аваад зугтсан. Би Атай Алдарбаяр гэх найзтайгаа уулзах гээд энэ оны 1 дүгээр сарын 01-ний өдөр цайз 16-д очиход А гэдэг хүүхэд хамт байсан. Би тэр үед танилцаж байсан. Тэр хүүхдээс авсан гар утас ямар загварын гар утас байсан талаар сайн мэдэхгүй байна. А гар утсыг аваад Монтел гар утасны ченжид 80.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Энэ үед би таксинд хүлээж байсан. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Ямар нэгэн хүсэлт байхгүй…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 105-106 тал/,

 

Сэжигтэн М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сити 18 дугаар байрны гадаа өдөр эрэгтэй хүүхэдтэй таараад манай дүүг дуудаад өгөөч гэж худлаа хэлж орцонд оруулаад утсаа өгч бай ярьчхаад өгий гэж хэлээд гар утсыг нь аваад зугтаасан. Авсан гар утас Самсунг А-6 загварын гар утас байсан. Тэр гар утсыг нь аваад Теди худалдааны төв ороод ченжид 100.000 төгрөгөөр зарсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 45А байрны 11 дүгээр давхраас Нокиа загварын гар утас дээрэмдсэн. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 12 дугаар байрны РС тоглоомын газар тоглож байсан хүүхдийн Самсунг Эс-7 загварын гар утас дээрэмдэж авсан. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо Далангийн хажуу талд эрэгтэй хүүхдийг цохиж байгаад Оппа загварын гар утас дээрэмдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Хөгжил хотхоны гадаа эрэгтэй хүүхдээс Самсунг Ноте 5 загварын гар утас дээрэмдсэн гэх мэтчилэн арав гаруй дээрмийн гэмт хэрэг байгаа. Би авсан гар утаснуудаа гар утас авдаг ченж нарт зарж борлуулсан. Ажил хийх гэхээр ажил олдохгүй, эцэг, эхээс мөнгө авах боломжгүй байсан учраас дээрмийн гэмт хэрэг үйлдэх болсон. Би дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг /2хх-ийн 107-108 тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Самсунг ноте-5” загварын гар утсыг 160.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 111-112 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх-ийн 113-114 тал/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 115-117 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад 10 дугаар хороололд Мөнгөндөл, Бат-Эрдэнэ нарын хамт уулзаад Өргөө кино театрт кино үзэхээр явсан. Тэгээд гадуур явж байгаад 15:40 цагийн орчимд кино үзчихээд Мөнгөндөл, Бат-Эрдэнэ нарын хамт харих гээд Хөгжил хотхоны дундуур явж байтал нэг хүн дуудсан. Тэр хоёр хүн өөрсдийгөө цагдаа гэж хэлсэн. Мөнгөндөл, Бат-Эрдэнэ, бид гурваас гэрийн хаяг, регистр, сургууль асуугаад нэг нэгээр нь явуулсан. Хамгийн сүүлд намайг явуулахдаа миний гар утсаар хүнтэй ярина гээд гар утас авсан. Тэгээд 2 найзаа дуудаад ир гээд намайг явуулсан. Намайг гар утсаа авъя гэхэд чи зугтчихна найз нарыгаа дуудаад ир гэж хэлсэн. Намайг буцаад ирэхэд тэр хоёр хүн явсан байсан. Би хоёр хүнийг хараад танина. Нэг нь 180 сантиметр өндөртэй, хар саарал өнгийн куртиктэй, дотуураа хар өнгийн малгайтай цамцтай, 20-25 орчим насны ах байсан. Нөгөө нь 160-165 сантиметр өндөртэй, хар өнгийн куртиктэй, хар өнгийн богино үстэй, бөөрөнхий бордуу царайтай хүн байсан. Миний гар утсыг 2019 онд эцэг, эх Солонгос улсаас 160.000 вон буюу тухайн үеийн ханшаар монгол төгрөгөөр 300.000 төгрөгөөр авч байсан. Тухайн гар утасны хайрцаг байхгүй, имей кодоо мэдэхгүй байна. Миний гар утас цэнхэр өнгийн кейстэй цагаан өнгийн гар утас байсан. Миний гар утас хэвийн ажиллагаатай ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураас байхгүй. Би гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлнэ. Гар утсаа авчихвал гомдол саналгүй…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 122-125 тал/,

 

Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Яллагдагчаар татсан тухай тогтоолыг уншиж танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлгээ өмгөөлөгчтэйгөө өгмөөр байна. Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Аын хамт Өргөө кино театрын урд 10 цаг өнгөрч байхад 3 жаахан хүүхэд явж байсан. А бид хоёр нөгөө хүүхдүүд дээр очоод өсвөрийн  цагдаа байна та нар юу хийгээд явж байгаа юм гэж асуугаад явуулсан тэр 3 хүүхэд Өргөөгийн харалдаа доошоо уруудаад алхаад явж байсан. Амараа бид хоёр араас нь дагаад алхаж яваад Хөгжил хотхоны захын байрны гадаа гүйцэж очоод та нараас ахиад юм асуухаа мартсан байна гээд зогсоогоод гэрийнх нь хаяг утсыг асууж байгаад тэр 3 хүүхдийг нэг нэгээр нь явуулаад сүүлд үлдсэн хүүхдийнх нь утсыг Амараа аваад утсаар ярьж байгаа юм шиг байж байсныг тэр хүүхдэд танай хоёр найз нь энэ байрны урд байх цайны газар байна гэнээ хурдан очоод дуудаад гаргаад ир утас чинь надад байж байг гээд явуулсан. Тэр хүүхдийг явсан хойгуур нь бид хоёр утсаа аваад зугтаад явсан. Амараа бид хоёр авсан утсаа Монтел гар утас худалдааны төв дээр очоод гар утасны ченжид 70.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь Амараа бид хоёр хоол унд авч идсэн. Мөн пи си тоглоомын газарт хонож тоглоод дуусгасан. Тухайн хүүхдийн гар утас Самсунг ноте-5 загварын хар өнгийн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн 2005003630423 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Яллагдагчаар татсан тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг дарамталсан, тулган шаардсан зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /2хх-ийн 154-155 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 158-160 тал/,

 

Насанд хүрээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би найз Нандин-Эрдэнэ, Шинэбаяр нарын хамт 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гаме Брос нэртэй пи си тоглоомын газарт тоглож байтал 2 ах ирээд өсвөрийн цагдаа байна ахиж энэ газар орж ирж болохгүй гэж хэлээд шар царайтай ах нь миний барьж явсан Самсунг эс-6 загварын гар утсыг аваад гадагшаа дагуулж гарсан. Тухайн үед нэг ах нь дотор үлдсэн. Тэгээд гадагш дагуулж гарсан шар царайтай ах нь надад сургууль дээрээ очоод байж бай, утсыг чинь араас чинь аваачаад өгье гэж хэлэхээр нь Нандин-Эрдэнэ бид 2 сургууль руу явсан. Тэгснээ манай найз Шинэбаярыг гар утсаа аваад гэр рүүгээ яв гээд явуулсан. Тэгээд явж байгаад гар утсаа авах гээд буцаад ирсэн чинь тэр ах байхгүй байсан. Миний гар утсыг авсан хүн 20 орчим насны, намхандуу, шар царайтай бага зэрэг махлагдуу ах байсан. Миний гар утас Самсунг эс-6 загварын цэнхэр өнгөтэй, хуучин гар утас байсан. Миний хохирлыг өгөөгүй, би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 167 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Ш.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн Хаан банктай байрны 2 давхарт байрлах Game bros нэртэй пи си тоглоомын газарт би ангийн найз Шинэбаяр, Нандин-Эрдэнэ нарын хамт тоглож байхад 14:20 цагийн орчимд танихгүй 2 эрэгтэй орж ирсэн ба нэг нь хар өнгийн кепекэн малгай, хар куртик, шар гуталтай байсан ба нөгөөх нь хар өнгийн ардаа зурагтай куртиктэй, хар өмдтэй нөгөөхөөсөө арай өндөр хоёулаа 20 орчим насны хүмүүс байсан. Тэгээд намайг өөрийн Самсунг эс-6 загварын гар утсаа гартаа бариад сууж байхад тэр 2 над дээр ирээд малгайтай нь өөрийгөө би танай сургуулийн өсвөрийн цагдаа байна гар утсаа надад өгөөд сургууль дээрээ очоод ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би үг хэлэхийн завдалгүй гараас маань булаагаад авчихсан. Тэгээд кодыг нь асуухаар нь би хэлэхгүй гэхэд хэлээч гээд загнаад байсан. Тэгээд намайг энэ хавиар үзэгдэхгүй шүү, таарвал ална шүү, сургууль дээрээ очоод байж бай эргэж энд ирэхгүй шүү гэж хэлээд гараад яваад өгсөн. Ингээд би тийм цагдаа үнэхээр байдаг юм байх гэж бодоод сургууль руугаа очоод сургуулийнхаа нэг том эгчээс асуухад манай сургуульд тийм цагдаа байдаггүй гэж хэлсэн. Ингээд би буцаад пи си рүү очтол нөгөө хүмүүс байхгүй байсан Ингээд би тоглоомын газрын ахаар хяналтын камерын бичлэг шүүлгэж авсан. Миний алдсан гар утас Самсунг эс-6 загварын урдуураа хар, ар хэсэг нь цэнхэр өнгөтэй утас байсан. Бөгжтэй кейстэй байсан ба бөгж нь хугараад уначихсан байсан. Би утсаа 2019 оны 11 дүгээр сарын 04-нд Цайз худалдааны төвийн хажууд байрлах дэлгүүрээс 200.000 төгрөгөөр авч байсан. Одоо 200.000 төгрөгөөр нь үнэлнэ. Имей дугаарыг нь мэдэхгүй. Би тэр хүмүүсийг харвал танина. Малгай өмссөн байсан эрэгтэй нь урт хамартай хүн байсан. Гэхдээ хоёулаа царайгаа харуулахгүй нуугаад байсан. Өөр ярьж нэмж ярих зүйлгүй…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 169 тал/,

 

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Аын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Гаме брос нэртэй цахим тоглоомын газар тоглож байгаад гараад юм идчихээд буцаж ороод голоо нь явж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сууж байсан. Тэгээд би гадаа байж байхад А ороод нөгөө хоёр хүүхэд дээр очоод би өсвөрийн цагдаа байна гэж хэлээд нөгөө 2 хүүхдийг дагуулаад гараад ирсэн. Тэгээд бид хоёр тэр хоёр хүүхдийг авч гараад үүдэнд А эрэгтэй хүүхдийн гар утсыг өсвөрийн цагдаа байна гээд аваад аав, ээжтэй чинь ярина гээд авсан. Тэгээд би дотогшоо ороод байж байтал намайг гаднаас нэг хүүхдээр дуудуулсан тэгээд би гарахад нөгөө хоёр хүүхдийг 3 дугаар сургуулийн хүлээлгийн асуудал дээр сууж бай гээд явуулаад бид хоёр Монтел ороод гар утсыг нь зарсан. Би найзуудаар дамжуулаад Атай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр танилцаж байсан. А тухайн хүүхдээс ямар загварын гар утас авсан талаар сайн мэдэхгүй байна. Намайг таксинд суугаад байж байхад А Монтел ороод ганцаараа буугаад 60.000 төгрөгөөр зарсан гээд гарч ирсэн. Тухайн үед гар утсыг ямар хүнд зарсныг сайн мэдэхгүй, Би тухайн хүний хохирлыг барагдуулж өгнө. Өөр нэмж ярих зүйлгүй…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 170 тал/,

 

Гэрчээр М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2020 оны 01 дүгээр 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт цахим тоглоомын газар тоглож байгаад найз Э хамт гараад явж байгаад 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит нэртэй цахим тоглоомын газар ороод харж байгаад бага насны 1 хүүхэд тоглож байхаар нь дагуулж гараад урагшаа яваад 5 дугаар байр луу ороод гар утсаар чинь яриадахъя гээд гар утсыг нь аваад гарсан. Самсунг Галакси S7 загварын Монтел төв дээр нэрийн мэдэхгүй харвал таних ченжид 70.000-80.000 төгрөгөөр зарсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эын хамт явж байгаад Сүхбаатар дүүргийн 8-р хороо Гаме брос нэртэй цахим тоглоомын газраас бага насны хүүхэд дагуулж гараад Самсунг S6 загварын утсыг аваад Сансарт байрлах ломбардад 70.000 төгрөгөөр тавьсан…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 171 тал/,

 

Дамно” ХХК-ийн “Самсунг Эс6” загварын гар утсыг 130.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 173-174 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би найз Эын хамт 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаме брос нэртэй цахим тоглоомын газарт нэг эмэгтэй хоёр эрэгтэй хүүхэд тоглож байхыг хараад тэр хүүхдүүд дээр очоод хичээл орох гэж байхад яагаад тоглоод байгаа юм бэ гэж хэлээд эцэг, эхтэй чинь утсаар ярина гэж хэлээд гар утсыг аваад дагуулаад гараад тэдгээр хүүхдүүдийг сургууль руу яв араас чинь очно гэж хэлээд гар утсыг аваад үлдсэн. Бид хоёр Монтел төв дээр очоод гар утсыг 70.000 төгрөгөөр зарсан…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 184-185 тал/,

 

Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаме брос нэртэй цахим тоглоомын газарт нэг эмэгтэй хоёр эрэгтэй хүүхэд тоглож байсан. Тэгсэн А тэр гурван хүүхэд дээр очоод өсвөрийн цагдаа байна гэж хэлчхээд намайг цаанаа байж бай гэж хэлсэн. Удалгүй нэг хүүхэд нь таныг дуудаж байна гэхээр нь очиход А эрэгтэй хүүхдийнх нь гар утсыг барьчихсан, нөгөө 2 хүүхдүүдэд ээж, аавтай чинь ярина 3 дугаар сургуулийн хүлээлгийн сандал дээр сууж бай гээд явуулсан. Тэгээд А бид 2 цаашаа зугтаад Самсунг Эс-6 загварын гар утсаа Монтел төв дээр очиж зарсан…” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 190-191 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын  Зайсан руу явдаг автобусны буудал дээр “аавтай чинь утсаар ярина” гэж хэлээд миний гар утсыг авсан юм. Тэгээд Эрдэмбилэг явсны дараа намайг дагуулж явж байхдаа Энхтайван хотхон руу орох гэж байхдаа миний гар утсыг надад өгсөн юм. Тэгээд Энхтайван хотхоны 17 дугаар давхарт гаргаад миний гар утсаар сургалтын менежертэй чинь ярина гэж хэлэхээр нь гар утсаа гаргаж өгсөн. 17 давхрын нэг айлын хаалган дээр намайг зогсоогоод сургалтын менежер чамайг энэ хаалганаас гарч ирээд авна гэж хэлээд би зогсож байхад шууд лифт рүү гүйгээд зугтаагаад гарч явсан юм. Тэгээд би хараад үлдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 210-214 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2019 оны 11 дүгээр сарын 20-ны хавьцаа 16:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цахим тоглоомын газарт тоглож байгаад нэг хүүхдийг дагуулж гараад ээжтэй чинь ярина гэж хэлээд гар утсыг аваад орцонд үлдээчхээд явсан. Самсунг А30 загварын гар утсыг Сансарын ломбардад 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсан…” гэх мэдүүлэг /2 хх-ийн 215-218 тал/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн Самсунг А30 загварын гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 220-222 тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Самсунг Эс-7 загварын гар утсыг 180.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 243-244 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч З.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15.50 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар байрны гадна найз Жавхлантөгстэй тоглож байхад үл таних 2 хүн хүрч ирээд өсвөрийн цагдаа байна асуулт асууя гэсэн тэгээд бид 2-с утасны дугаар, нэр сургуулийг асуугаад аав ээжтэй чинь холбогдоно дагаад яв гэж хэлсэн тэгээд илүү дутуу үйлдэл хийхгүй байхыг хүсье  гэсэн тэгээд бид 2-г дагуулаад 44 дүгээр байр руу явсан. Зугтаах юм бол ачуулаад явуулна шүү гээд байсан тэгээд 44 дүгээр байрны гадаа байж байгаад уг байрны голын орц руу  оруулаад утсыг чинь барьцаанд авлаа тэгэхгүй бол та 2 зугтааж магадгүй гээд бид 2-н халаасыг нэгжиж байгаад 2 гар утсыг аваад гарахдаа наанаа байж байгаарай зугтааж болохгүй гэж хэлээд гарсан тэгээд бид 2 20 орчим минут хүлээгээд гарсан чинь тэр 2 хүн байхгүй байсан тэгээд камер шүүлгэж үзэхэд царай нь харагдахгүй дүрс байсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 9 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны урд найз Тэмүүлэнтэй тоглож байхад 2 танихгүй ах хүрч ирээд бид 2 цагдаа байна бусад хүүхдүүд тамхи татаад байна. Бид 2 та хоёрыг дагуулж яваад ээж аавд чинь хүргэж өгөх ёстой гээд дагуулаад явсан тэгээд 44 дүгээр байрны 2 дугаар орцонд дагуулж оруулаад та 2 зугтаачхаж магадгүй  утсаа өг гээд бид 2-н гар утсыг аваад гараад явсан тэгээд бид 2-г орцонд хүлээгээд ирэхгүй болохоор нь гараад хайж байгаад байхгүй болохоор нь уг байрны үүдний манаач ах дээр очоод хяналтын камер шүүлгэсэн. Тэгэхэд тэр 2 хүний царай  нь сайн харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг /3 х.х-ийн 13 тал/,

 

Гэрчээр Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 120 мянгатын орчимд байрны урд талын талбай дээр хоёр хүүхэд тоглоод зогсож байсан. Тэгэхээр нь А бид 2 очоод манай дүүг дээрэлхсэн 2 хүүхэд мөн байна гэж хэлээд дүүтэйгээ уулзуулчхаад явуулна гэж хэлээд А тэр хоёр хүүхдийн Самсунг Эс-5 загварын гар утсыг авч гараад би Самсунг Жи-3 загварын гар утсыг аваад бид хоёр 120 мянгатын автобусны буудлын хажуу талаас таксинд суугаад Монтел төв дээр хоёр гар утсыг нийлүүлээд 80.000 төгрөгөөр зарчихсан…” гэх мэдүүлэг /3 хх-ийн 14-15 тал/,

 

Гэрчээр М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын автобусны буудлын хажуу талын байрнуудын дунд Э бид хоёр хүүхдийг өсвөрийн цагдаа байна гэж хэлж дагуулж яваад Самсунг Жи-3, Самсунг Эс-5 загварын гар утаснуудыг дээрэмдсэн…” гэх мэдүүлэг /3 хх-ийн 16-19 тал/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн Самсунг Эс-5 загварын гар утсыг 100.000 төгрөг, Самсунг Жи3 загварын гар утсыг 190.000 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 22-24 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 27-30 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 31-32 тал/,

 

Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Атай танилцаад удаагүй байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатын орчим тоглоомын талбай дээр тоглож байсан 2 хүүхдийн гар утсыг өсвөрийн цагдаа байна гэж хэлээд аваад бид хоёр таксинд суугаад явсан. Тэр хоёр хүүхдээс авсан гар утаснуудыг нийлүүлээд 80.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 59-61 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 74-76 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...20 орчим насны 2 ах орж ирээд 5 асуулт асууя хариулж чадвал чамайг явууллаа гэж хэлсэн бөгөөд 5 дугаар байрны орц руу дагуулж орсон. Ороод 2 давхраас 3 давхарт дамжих хэсэгт ирэхэд нэг ах нт надад асуулт бичсэн цаас өгөөд наад цаасан дээрээ асуусан асуултад хариулаад бичиж бай гэж хэлсэн бөгөөд намайг хариулаад байж байхад нөгөө ах нь надад утсаа өгч бай менежертэй чинь яръя гэж хэлсэн. Тэгээд би өөрийн самсунг галакси эс 7 загварын гар утсыг өгөхөд тэр ах миний утсыг аваад гараад явсан. Тэгээд намайг асуултдаа хариулж байхад нөгөө цаас өгсөн ах тамхи татчихаад буцаж орж ирнэ гээд гараад буцаж орж ирээгүй. Тэгээд би араас нь гарахад байхгүй байсан. Гар утсаа  өг гэж зандарсан зүйл байхгүй миний гар утас самсунг эс 7 загварын утас байсан ба 680 000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 86-89 тал/,

 

Гэрчээр Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Аын хамт 3 дугаар сургуулийн хажуу талд цахим тоглоомын газар орсон. Тэгээд нэг хүүхэд тоглоод сууж байхаар нь бид хоёр хажууд нь хамт сууж байгаад цаг нь дуусаад гарахаар нь хамт гараад өсвөрийн цагдаа байна гэж хэлээд дагуулж яваад 5 дугаар байрны орц руу ороод ар гэртэй чинь ярина гэж А хэлээд гар утсыг аваад тэр хүүхдийн овог нэр, утасны дугаар, хаяг зэргийг цаасан дээр бичиж аваад байж бай гэж хэлээд зугтаасан. Тэгээд гар утсыг Монтел төв дээр очоод зарсан…” гэх мэдүүлэг /3 хх-ийн 90 тал/,

 

Гэрчээр М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цахим тоглоомын газар тоглож байгаад Эын хамт гараад явж байгаад 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит нэртэй цахим тоглоомын газарт ороод харж байгаад бага насны 1 хүүхэд тоглож байхаар нь дагуулж гараад урагшаа яваад 5 дугаар байрны орц руу ороод гар утсаар чинь яриадахъя гээд гар утсыг аваад гарсан. Э юм ярьж үлдээд араас гарч ирсэн. Тэгээд бид хоёр гар утсыг Монтел төв дээр зарсан…” гэх мэдүүлэг /3хх-ийн 91 тал/,

 

Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Аын хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны хажуугийн Элит нэртэй цахим тоглоомын газар ороход тоглоомын газар нэг хүүхэд тоглоод байж байсан. Тэгээд 5-10 минутын дараа тэр хүүхэд гараад явахаар нь дагаж гараад өдий жаахнаасаа пи си тоглоом тоглоод аав, ээждээ хэлсэн үү гэж асуухад асуусан гэж хариулсан. Тэгээд бид хоёр тэр хүүхдийг орц руу дагуулж ороод А сургуулийн менежертэй чинь ярина гэж хэлээд гар утсыг аваад гарсан. Тэгээд би тэр хүүхдээс хэдэн зүйл асууж байгаад араас нь гарсан…” гэх мэдүүлэг /3 хх-ийн 97-100 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 18 цаг 30 минутын орчим хичээл тараад ангийнхаа хүүхдүүдтэй сургуулийн зүүн талд гарч ирэхэд 28 орчим насны хоёр эрэгтэй хүн бид нарыг зогсоогоод жагсаад зогс гээд ээж аав руугаа залга гэж хэлэхээр нь би утсаа гаргаж ирээд ээж рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Бусад хүүхдүүдийг гэртээ харьцгаа гээд намайг гэрт хүргэж өгнө гээд хамт дагуулаад сургуулийн хашаагаар гарсан. Манай гэрт хүн байхгүй байсан болохоор би эмээгийндээ очихоор Монел руу явсаар цайз зах орчим ирээд би нөгөө хоёр ахаас та хоёр юун хүмүүс  вэ гэхэд куртикнийхээ энгэрийг тайлж харуулахад дотуураа шар өнгийн хантааз өмссөн байсан. Тэгээд school police гэж хэлсэн. Намайг зугтаачихна гээд миний утсыг нэг ах нь авсан тэр утас авсан ах намайг гэр рүү такси барьж явуулна гээд цаашаа яваад өгсөн тэгээд ирэхгүй болохоор нь нөгөө үлдсэн ах нь нөгөө ахыгаа яав гээд намайг ойрхон байсан дэлгүүр рүү ороод нөгөө явсан ахыг хараад ир гэхээр нь би дэлгүүр ороод харахад байхгүй байсан тэгээд дэлгүүрээс гараад ирэхэд үлдсэн ах нь бас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3 х.х-ийн 116/,

 

Гэрчээр Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны ы01 дүгээр сарын 22-ны өдөр 14 дүгээр сургуулийн хажуу талын хөл бөмбөгийн талбай дээр байж байхад хэдэн хүүхдүүд гараад ирэхээр нь А тэд нарыг дуудаад зогсоож байгаад өсвөрийн цагдаа байна гэж хэлээд эцэг, эх рүүгээ залга гэж хэлэхэд зарим хүүхдүүд нь утастай, утасгүй байсан. Тэгээд нэг хүүхэд эцэг, эх рүүгээ залгаагүй гэж хэлэхээр нь тэр хүүхдийг авч үлдээд бусдын явуулчхаад тэр хүүхдийг байрны дундуур дагуулж яваад А тэр хүүхдийг зугтаачихна гээд гар утсыг аваад тэр хүүхдийг таксинд суулгаж гэр рүү нь явуулна гээд такси олж ирнэ гээд яваад өгсөн. Тэгээд би тэр хүүхэдтэй үлдээд саяны ах чинь дэлгүүрт байна уу хараад ир гэж хэлээд тэр хүүхдийг дэлгүүр рүү орсон хойгуур нь зугтаагаад явчихсан…” гэх мэдүүлэг /3 хх-ийн 117 тал/,

 

Гэрчээр М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Э бид хоёр 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн хажууд байж байгаад хэдэн хүүхэд гараад ирэхээр нь зогсоогоод утаснуудын гаргаад эцэг, эх рүүгээ ярь гээд нэг хүүхдийг нь үлдээгээд бусдыг нь явуулаад нэг хүүхдийг нь гэрт нь хүргэж өгнө гээд дагуулж яваад байрнууд дундуур явж байгаад 16 дугаар автобусны орчим ирээд би нөгөө хүүхдээс чи зугтаачихна гээд гар утсыг аваад дараа нь тэр хүүхдийг таксинд суулгаж өгнө гээд би такси олж ирий гээд цаашаа яваад нуугдсан. Тэгээд араас Э хүрээд ирсэн…” гэх мэдүүлэг /3 хх-ийн 118 тал/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3 хх-ийн 120 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх-ийн 121 тал/,

 

“Дамно” ХХК-ийн LG V30 загварын гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 126-127 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 хх-ийн 157-159 тал/,

 

Фото зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3 хх-ийн 160-161 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Эийн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 50 дугаар сургуулийн хажуугаар явж байсан чинь өөдөөс танихгүй ах гарч ирээд та 3 энд юу хийж яваад байна хичээлдээ явахгүй намайг дагаад яв би оюутан цагдаа байна цагдаагийн хэлтэс явна гэж хэлээд бид 3-г дагуулаад Тэнгис кино театрын чигтээ явсан. Миний гар утсыг аваад Тэнгис кино театрын урдуур автобусны буудлын хажуугаар дагуулаад байрны голд очоод чи энд байж бай яг наанаа байж байгаарай өөр тийшээ явж болохгүй шүү явах юм бол зодно шүү  гэж хэлээд өөрөө баруун тийшээ Тасганы овоо чигтээ гүйгээд явсан...” /3 хх-ийн 165-167 тал/,

 

Гэрчээр М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим тоглоомын газар хоночиход 11 цагийн орчимд 100 айлын МВ-23 нэртэй цахим тоглоомын төвөөс гарч ирээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кинотеатрын орчим очоод ганцаараа дотогш ороод кино үзээд 15 цагийн орчим кино дуусаад гарч ирээд 50 дугаар сургуулийн ард талын байрны 1 давхарт байдаг цахим тоглоомын төв рүү ороод текэн дээр очоод 30 минут авъя гээд сууж байхад 10 жилийн 3 жаахан хүүхэд байж байсан. Тэр 3 хүүхэд цаг нь дуусахаар нь араас нь дагаж яваад танай сургуулийн өсвөрийн сэргийлэгч байна гэж хэлээд та нар ямар орой хүртэл тоглодог юм хаана тоглосон гэхэд нэрийг нь мэдэхгүй зааж өгнө чадна гэж байсан. Тэгээд 2 гар утасгүй хүүхдийн явуулаад нэг гар утастай хүүхдийг дагуулаад Тэнгис кино театрын хойд талын байр руу дагуулаад замдаа явж байхдаа манай дүүтэй уулзаадах чи надад гар утсаа өгчих манай дүүг дуудаадах гэж хэлээд тэр хүүхдийг орц руу оруулаад тэр хооронд би байр тойроод зугтаасан. Тэр хүүхдээс авсан гар утас Huawei honor 8x загварын ягаан цэнхэр өнгийн гар утас байсан. Тэр гар утсыг Монтел төв дээр ченжид 150.000 төгрөгөөр зарсан…” гэх мэдүүлэг /3 хх-ийн 171 тал/,

 

Huawei honor 8x загварын гар утсыг 120.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /3 хх-ийн 173 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим тоглоомын газар хоночиход 11 цагийн орчимд 100 айлын МВ-23 нэртэй цахим тоглоомын төвөөс гарч ирээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кинотеатрын орчим очоод ганцаараа дотогш ороод кино үзээд 15 цагийн орчим кино дуусаад гарч ирээд 50 дугаар сургуулийн ард талын байрны 1 давхарт байдаг цахим тоглоомын төв рүү ороод текэн дээр очоод 30 минут авъя гээд сууж байхад 10 жилийн 3 жаахан хүүхэд байж байсан. Тэр 3 хүүхэд цаг нь дуусахаар нь араас нь дагаж яваад танай сургуулийн өсвөрийн сэргийлэгч байна гэж хэлээд та нар ямар орой хүртэл тоглодог юм хаана тоглосон гэхэд нэрийг нь мэдэхгүй зааж өгнө чадна гэж байсан. Тэгээд 2 гар утасгүй хүүхдийн явуулаад нэг гар утастай хүүхдийг дагуулаад Тэнгис кино театрын хойд талын байр руу дагуулаад замдаа явж байхдаа манай дүүтэй уулзаадах чи надад гар утсаа өгчих манай дүүг дуудаадах гэж хэлээд тэр хүүхдийг орц руу оруулаад тэр хооронд би байр тойроод зугтаасан. Тэр хүүхдээс авсан гар утас Huawei honor 8x загварын ягаан цэнхэр өнгийн гар утас байсан. Тэр гар утсыг Монтел төв дээр ченжид 150.000 төгрөгөөр зарсан…” гэх мэдүүлэг /3 хх-ийн 174-175 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би гэр рүүгээ явж байхад араас 20 гаран насны нэг ах дуудаад өөрийгөө өсвөрийн цагдаа байна хичээл тарчхаад байхад юу хийгээд байгаа юм бэ судалгаа авч байна гэх зэрэг баахан юм яриад намайг дагуулж Ботаникийн эцсийн автобусны буудлын арын байруудаар дагуулж явж байгаад УС-15 тэнд байдаг цэцэрлэгийн хашаанд оруулж байгаад гар утсаа гаргаад ир гэхээр нь гар утсаа гаргаад өгөхөд миний гар утсыг аваад халаасандаа хийгээд өөрийнхөө барьж байсан баахан цааснуудыг надад өгөөд чи үүнийг барьж бай би яваад тамга аваад ирнэ намайг хүлээж байгаарай гэхээр нь би юу яриад байгаа юм бэ танихгүй хүнд гар утсаа өгч явуулахгүй гээд дагаж явсан чинь чи ямар овоо юм бэ гээд дагуулаад Харуул-Алтай хотхоноос хойшоо яваад гэр хорооллын мухар гудамжинд очоод нэг хашаа руу заагаад энд манай дүү Сарнай тамга аваад гарч ирнэ чамайг дүүдээ харуулмааргүй байна гээд намайг мухар гудамж руу цаашаа хараад байж бай гэсэн. Удалгүй би хойшоо харахад нөгөө ах байхгүй болсон байсан. Би Самсунг Галакси Эс-7 загварын гар утсаа 2019 оны хавар Монтел төвөөс 260.000 төгрөгөөр худалдаж авч байсан…” гэх мэдүүлэг /3хх-ийн 153-154 тал/,

 

Гэрчээр М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэтолгойн гүний худгийн урд талд байдаг сургуулийн гадаа 16 насны орчим 2 хүүхэдтэй таарсан. Тэр хоёр хүүхдийн нэг нь Самсунг Эс-6 загварын гар утастай байсан. Нөгөө нь гар утасгүй байсан. Тэгээд би гар утасгүй байсан нэг хүүхдэд 1000 төгрөг өгөөд дэлгүүр ороод тамхи аваад ир гээд явуулаад гар утастай байсан хүүхдийг дагуулаад Ботаникийн эцсийн автобусны буудал руу дагуулж яваад өөрийгөө өсвөрийн цагдаа байна яагаад хичээлийн цагаар гадуур яваад байгаа юм бэ эцэг эхтэй чинь ярина гэж худлаа хэлсэн. Тэгээд дэлгүүр орсон найз чинь яагаад удаад байна гар утсаа үлдээгээд очоод олоод ир гэж хэлээд гар утсыг авч үлдээд явуулсан. Тэгээд байрны булан тойроод хойшоо яваад нэг байрны гадаа очиход 16 насны орчим нэг хүүхэдтэй таараад дахин өөрийгөө өсвөрийн цагдаа байна гэж хэлээд Ботаникийн эцсийн автобусны буудлын хойд талын байруудаар дагуулж явж байгаад гэр хорооллын гудамж руу ороод ах нь өөрийнхөө дүү Сарнайтай уулзчихаад гараад ирнэ чи намайг хүлээж байгаарай гэж хэлээд цаашаа хашааг нь даваад зугтсан. Би гар утаснуудаа Монтел төв дээр зогсдог Казак Бек гэдэг ченжид хоёр гар утсаа нийлүүлээд 180.000 төгрөгөөр зарсан…” гэх мэдүүлэг /3 хх-ийн 155-156 тал/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ийн Самсунг Эс-7 загварын гар утсыг 180.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 166 тал/,

 

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Ботаникийн эцсийн хойно байдаг сургуулийн хойно явж байгаад 1 эрэгтэй хүүхэд хичээлээ тараад явж байхаар нь дуудаад Самсунг Эс-7 загварын гар утсыг аваад дагуулж явж байгаад зугтаасан. Гар утсаа Монтел дээр 90.000 төгрөгөөр зараад РС тоглоом тоглоод мөнгөө дуусгасан…” гэх мэдүүлэг /3хх-ийн 172-173 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч М.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 78 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 71 тал/,

шүүгдэгч Н.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх-ийн 128 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 хх-ийн 126 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 хх-ийн 127 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын  гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчаас шүүгдэгч М.Аыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж, илээр, хууль бусаар дээрэмдсэн ” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “ бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар,

шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд  тооцуулахаар,

 

Шүүгдэгч М.А болон түүний өмгөөлөгч А.Б нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн... хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү ...” гэж,

 

Шүүгдэгч Н.Э болон түүний өмгөөлөгч Б.Д нар нь “ ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийн зарим хохирогч нарт төлж барагдуулсан, зарим хохирогч нарт төлж барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэж тус тус мэдүүлж, мэтгэлцэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч М.Аыг насанд хүрээгүй хохирогч Д.Б, Э.Э, Э.М, Г.Э, Б.У нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, насанд хүрээгүй хохирогч болох Б.Ё, О.Б нарын эд зүйлийг эд зүйлийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авсан, насанд хүрээгүй хохирогч Н.Ггийн  эд зүйлийг  хүч хэрэглэн довтолж дээрэмдэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч М.А нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжтэйгээр үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан   нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.А нь хохирогч Д.Б, Э.Э, Э.М, Г.Э, Б.У нарын эд зүйлийг/ гар утсыг хохирогч нарын хүсэл зоригийн эсрэг авч улмаар  эд зүйлийг авч зугтаасан үйл баримт нь эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан, хохирогч Б.Ё, О.Б, Н.Г нарын гар утсыг авахын тулд  “ ална шүү гэж айлгасан”, “ гэдэс рүү нь цохисон” үйлдэл хийсэн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг. Хүч хэрэглэхээр заналхийлж авах гэдэгт: “үг хэл”-ээрээ буюу “ална шүү”, “зодно шүү” гэж сүрдүүлэн айлгах хэлбэрээр заналхийлсэн  халдлага хийж, эд зүйлээ өгөхгүй бол бодитоор хүч хэрэглэхээр дарамтад оруулж, сэтгэл зүйн хувьд хохирогчийн эсэргүүцлийг дарсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог.

 

Шүүгдэгч М.Аын дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж, илээр, хууль бусаар дээрэмдсэн ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч М.А, Н.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч М.Аыг энэ гэмт хэргийн ганцаараа үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь хохирогч Э.Ж, З.Т, М.Ө, Ш.Ж, Б.Д, Г.А нарын эд зүйлийг залилж авахдаа хэргийг хамт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийг  бүлэглэн үйлдсэн  гэж үзэх хууль зүйн  үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь ганцаараа 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд  насанд хүрээгүй хохирогч  О.Т, Д.С, Э.А, Г.Ц нарыг  хуурч бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулан хуурч, эд зүйлийг нь залилж авсан, шүүгдэгч М.А, Н.Э нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хохирогч   Э.Ж, З.Т, М.Ө, Ш.Ж, Б.Д, Г.А нарыг хуурч бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулан хуурч, эд зүйлийг нь залилж авсан  болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэх дээрх үйл баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “ Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар  бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авсан “Залилах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.А, Н.Э нарыг бусдыг хуурч,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авч  үргэлжилсэн үйлдлээр нийт 1.617.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй тул М.А, Н.Э нарыг     залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч М.Аын  үйлдсэн дээрэмдэх болон бүлэглэн залилсан гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 3.212.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлөх хүсэлтийг шүүхэд гаргаж 5 хоногийн завсарлагаа авсан болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч М.А нь завсарлага авсан энэ хугацаанд хохирогч О.Бд 150.000 төгрөг, Б.Ёад 323.000 төгрөг, Д.Бөд 380.000 төгрөг, Б.Уд 160.000 төгрөг, Э.Жөд 95.000 төгрөг, З.Тд 50.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирол төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2617001560 дугаартай дансанд шилжүүлж байрлуулсан, хохирогч Э.Ат 180.000 төгрөг, О.Тт 180.000 төгрөг, Г.Эд 120.000  төгрөг,  Ш.Жд 65.000 төгрөг, Г.Цд 180.000 төгрөг, Н.Гд 220.000 төгрөг, Э.Эд 512.000 төгрөг, Э.Мд  400.000 төгрөг, М.Өт 80.000 төгрөг, Б.Дт 90.000 төгрөг, Д.Сад 27.000 төгрөгийг тус тус төлж хохирол төлбөрийг насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын дансанд шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Эын хувьд бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрт ногдох хохирол төлбөр болох хохирогч М.Өт учруулсан 80.000 төгрөгийн хохирол, Ш.Жд учруулсан 65.000 төгрөгийн хохирол, , Б.Дт учруулсан 90.000 төгрөгийн төлбөрийг төлсөн, харин хохирогч Э.Жөд учруулсан  95.000 төгрөгийн төлбөр, З.Тд  учруулсан 50.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй болохыг дурдаж шүүгдэгчээс хохирогч Э.Жөд учруулсан 95.000 төгрөгийн төлбөр, З.Тд учруулсан 50.000 төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч М.А, Н.Э нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Аыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ял нийт 5 жил 6 сарын хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэж,

 

Шүүгдэгч М.А, Н.Э нар нь “...Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж,

 

Шүүгдэгч М.Аын өмгөөлөгч А.Б эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... шүүгдэгч М.А нь хохирогч нарт учруулсан бүх хохирол төлбөрийг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан  үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь 6 сарын хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь  2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь 6 сарын  хорих ял нийт 3 жил 6 сарын хорих оногдуулж өгнө үү...” гэж,

 

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Д эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... шүүгдэгч М нь хохирогч нарт учруулсан  хохирол төлбөрийг төлсөн, 2 хохирогчид хохирол төлбөрийг өмнөх шүүх хуралдаанаар  төлөх гэсэн хийсэн хэдий ч хүлээж аваагүй, түүний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлэн үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноож өгнө үү...” гэж тус тус оролцсон болно.

 

Улсын яллагч Г.Ганхөлөг шүүгдэгч М.Аын үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан гэмт хэрэгт нь 2 жил 6 сарын хорих ял оногдуулах санал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь тус тусад нь ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн өөр өөр шинжийг агуулсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл тус бүрийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэдий ч хуулийн 1 зүйлд заасан өөр өөр шинж агуулсан үйлдлийг нь тус тусдаа гэмт хэрэг гэж үзэн тус тусад нь ял оноож нэмж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэн нэмж нэгтгэх хууль хэрэглээ биш гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж заасан байх ба шүүгдэгч  М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 1,2 дахь хэсэгт заасан  нэг төрлийн гэмт хэрэг буюу “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болохыг дурдаж байна.

 

Шүүх шүүгдэгч М.Аын хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 9 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Аын нийт 86 хоног цагдан хоригдсоныг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Эын хувьд Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдалд нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зуутраг овогт Мын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, мөн зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар  бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авсан” гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус,

 

Боржгон овогт Нын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар  бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан”   гэмт хэргийг бүлэглэж  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Аыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 / долоон зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  720 / долоон зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын  цагдан хоригдсон 50 / тавь / хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагаар тооцон хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 320 / гурван зуун хорь/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Эт мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоног хорих ялаар тэнцүүлэн тооцож 90 /ер/ хоног буюу 3 сар сар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 9 сарын  хугацаагаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад  оногдуулсан 3 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Аын  цагдан хоригдсон 86 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг, шүүгдэгч М.А нь нийт 86 хоног, шүүгдэгч Н.Э нь нийт 50 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эаас нийт 145.000 / нэг зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Жөд 95.000 /ерэн таван мянга/ төгрөг, З.Тд 50.000 /тавин мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

11. Шүүгдэгч М.А нь хохирогч О.Бд 150.000 /нэг тавин мянга/ төгрөг, Б.Ёад 323.000 /гурван зуун хорин гурван мянга/ төгрөг, Д.Бөд 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөг, Б.Уд 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг, Э.Жөд 95.000 /ерэн таван мянга/ төгрөг, З.Тд 50.000 /тавин мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирол төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2617001560 дугаартай дансанд шилжүүлж байрлуулсан, хохирогч Э.Ат 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг, О.Тт 180.000 /нэг зуун наян мянга / төгрөг, Г.Эд 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг,  Ш.Жд 65.000 /жаран таван мянга/ төгрөг, Г.Цд 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг, Н.Гд 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг, Э.Эд 512.000 /таван зуун арван хоёр мянга/ төгрөг, Э.Мд  400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, М.Өт 80.000 /наян мянга/ төгрөг, Б.Дт 90.000 /ерэн мянга/ төгрөг, Д.Сад 27.000 /хорин долоо мянга/ төгрөгийг тус тус төлж хохирол төлбөрийг насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын дансанд шилжүүлсэн болохыг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ