| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 172/2020/0351/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/341 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гхолбогдох эрүүгийн 2038005580424 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Гнь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Лхэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Гнь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Лхэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005580424 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Гүндсамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж.Л орж ирээд 2 хонь дайрсан байна гэхээр нь би босоод үгүй хонь дайраагүй гэхэд тогоо тавьдаг сууриар намайг шууд цээж рүү цохиод авсан...Газар мод хэвтэж байхаар нь би түүнийг аваад шидсэн чинь Ж.Лын зүүн чих хэсэгт онож газар унасан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Г.Ггэх айлд ороод манай хонь яах гэж дайрч байгаа юм гэтэл Гүнд би юу гэж дайрч байдаг юм гэхээр нь тогоо тавьдаг төмөр аваад шидсэн. Тэгтэл багийн дарга Мягмарцогт та яах гэсэн юм бэ гээд бариад авсан. Тэгээд Гүнд намайг гадаа гарч ирээд шууд 2 удаа шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлээд цохих болсон. Тэгтэл багийн дарга Мягмарцогт та одоо мордоод яв гэхээр би явах гэж байсан чинь над руу Г.Гмод шидсэн. Тэгэхэд миний морины эмээл хэсэг рүү оносон. Дараа нь аваад шидэхэд намайг оносон...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч Э.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гүндсамбуу, Ж.Л нар баригдахгүй хоорондоо бие биенийгээ харилцан цохилцоод байхаар би дундуур нь орж салгаж тайвшруулсан чинь тайвшрахгүй болохоор нь Мөнхтөр ах Ж.Лыг морь луу нь дагуулж явсан. Би Г.Ггэх хүнийг гэр лүү нь түлхээд явж байтал Г.Ггазраас мод шүүрч аваад миний дээгүүр шидсэн. Тэгээд би эргээд харсан чинь Ж.Л гэх хүн газар унасан байдалтай харагдаж байсан. Тэгээд би Ж.Л гуай дээр гүйж очиж зүүн чихнээс цус гарч байсан, түүнийг нь цасаар дарж цус гаргахыг нь тогтоож байгаад цагдаад хандах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Б.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гаднаас Ж.Л орж ирээд гэрийн баруун хатавчинд байсан тогооны суурь аваад Г.Груу шидсэн. Тэгэхээр нь юу болов гэтэл Ж.Л гэх хүн чамайг ална, унтаж байхад чинь ална гээд дайраад байсан. Г.Гбосоод ирсэн. Тэгтэл багийн дарга Мягмарцогт Г.Ггэх хүнийг барьсан. Би Ж.Л гэх хүнийг барьсан. Тэгээд гадаа гарсан. Тэгтэл Ж.Л гаднаас прус аваад Г.Ггэх хүнийг цохисон юм. Тэгэхэд Г.Гуурлаж бие биенийгээ өшиглөөд байсан. Тэгэхээр нь би боль гэж хэлээд мориндоо морд гээд дагуулаад явж байтал Амаржаргал, та хоёртой би юм ярихгүй гээд цааш явж байтал Г.Гби хүн биш юм уу гээд мод аваад араас шидсэн. Тэгтэл Ж.Л гэх хүн газар унаад өгсөн, юу болов гээд харсан чинь зүүн чихнээс нь цус гараад унасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Н.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гүнд ах газраас юм авч цохих гээд байсан. Тэгэхээр нь дундуур нь орж салгаж байсан. Мөнхтөр ах Ж.Л гэх хүнийг моринд нь мордуулах гээд салгаад аваад явсан. Нэг харсан чинь Гүнд ах мод барьж аваад хойноос нь шидсэн тэгтэл Ж.Л ах модонд оногдож газарт унасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Л.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Гуурлаад мод шүүрч аваад шидсэн. Тэгэхэд тухайн шидсэн мод Ж.Л гэх хүний чих хэсэг рүү оносон. Тэгээд харсан чинь Ж.Лын зүүн чихнээс цус гарсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Гэрч С.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Л ах гэрт орж ирээд мэндийн зөрүүгүй Гүнд чи миний 2 хонь дайрсан байна гэж хэлээд тогоо тавьдаг сууриар цохиод автал Мөнхтөр ах Мягмарцогт нар салгаж гадаа гаргасан...Гэрийн үүдэн дээрээс Г.Гах мод аваад шидтэл Ж.Л ах газарт унаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч Д.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Л ах гэрт орж ирээд Гүнд чи миний 2 хонь дайрсан байна гэж хэлээд тогоо тавьдаг сууриар цохих шиг болсон...Юу болов гээд очиход мод шидчихлээ гэсэн. Ж.Л ах чихнээс нь цус гарсан байдалтай газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Гэрч Д.Б-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ирэхэд Ж.Л гэх хүн нэг мод барьсан байдалтай хажууд нь Г.Гзогсож хоорондоо маргалдсан байдалтай харагдаж байсан...Хүнээс сонсоход Гүнд мод аваад Ж.Л руу шидсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 509 дугаартай:
1. Ж.Лын биед зүүн чихний дэлбээнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.
3. Ж.Лын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 58-р хуудас/,
Хохирогч Ж.Л нь шүүгдэгч Г.Гүндсамбууд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар гаргасан хүсэлт /хх-ийн 56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038005580424 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Гнь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Лхэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Гүндсамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ж.Лын /хх-ийн 10-11-р хуудас/, гэрч Э.М/хх-ийн 16-17-р хуудас/, гэрч Б.М/хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Н.Б/хх-ийн 22-23-р хуудас/, гэрч Л.Б/хх-ийн 25-26-р хуудас/, гэрч С.О/хх-ийн 28-29-р хуудас/, гэрч Д.М/хх-ийн 31-р хуудас/, гэрч Д.Б-ий /хх-ийн 33-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт,
Хохирогч Ж.Л нь шүүгдэгч Г.Гүндсамбууд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар гаргасан хүсэлт /хх-ийн 56-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гүндсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Гнь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Гнь хохирогч Ж.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Гүндсамбууг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Гүндсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Гнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гүндсамбууг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Г.Гүндсамбууг нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038005580424 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2038005580424 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР