Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/337

 

 

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн М.Охолбогдох эрүүгийн 2038002320217 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Prius-20  маркийн 28-30 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Учран” дэлгүүрийн урд талын 4-н замд TOYOTA prius-20 маркийн 99-89 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Д.Чэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Prius-20  маркийн 28-30 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Учран” дэлгүүрийн урд талын 4-н замд TOYOTA prius-20  маркийн 99-89 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэр

эгслийг мөргөж иргэн Чойжилсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038002320217 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Огийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед би 3-р багт Билгүүн гээд найзын хамт TOYOYA маркийн 28-30 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.5 литр нэг пиво уусан. Тэндээсээ машинаа жолоодож хөдлөөд гэртээ харихаар явж байгаа 4-р баг “Учран” дэлгүүрийн урд талын 4-н замын уулзварт машины араас мөргөсөн. Тухайн машин миний урд гэнэт зогсох үйлдэл хийсэн. Тэр үед би машиных нь араас мөргөчихсөн юм. Мөргөснийхөө дараа би буруутай гэдгээ мэдээд айгаад зугтсан. Зугтаж яваад араас сигналдахаар нь айгаад хурдаа нэмж яваад 4-р хорооны 24-р гудамжны чиг зүүнээсээ баруун тийш чиглэлтэй асфальтан зам хөндлөн харайлгаж, үзүүрийн хашаа болон гудамжны гэрэлтүүлгийн шон мөргөж машин онхолдсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

Хохирогч Д.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Мөрөн сумын 4-р хорооноос гэртээ харихаар 6 дугаар хороо руу дүүгийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 99-89 ХӨҮ улсын дугаартай авто машиныг жолоодон Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг “Учран” дэлгүүрийн урд уулзвараар баруун талаас зүүн тийшээ чиглэлтэй явж байгаад гэрлэн дохио хүлээгээд зогсож байх үед араас Тоёота Приус-20 маркийн авто машин ирж мөргөсөн. Мөргөчхөөд буугаад ирэх хооронд хажуугаар гараад зогсохгүй явсан.  Би тухай үед дугаар номерыг нь харж чадаагүй болохоор араас нь барааг нь хараад л яваад байсан. Тэгээд бараг 4-р баг 24-р гудамжны зүүн талын хашааг зүүнээс нь баруун тийш чиглэлтэй явж байгаад хатуу хучилттай замыг хөндлөн харайлгаж хашаа мөргөөд онхолдсон байсан. Би араас нь ирээд цагдаад дуудлага мэдээллийг өгсөн. “...Тухайн үед миний унаж явсан тээврийн хэрэгсэл миний төрсөн дүү Даваадоржийн тээврийн хэрэгсэл байсан. Би дүүгийнхээ машиныг гуйж унаад явж байсан юм. Тухайн үед би ганцаараа явсан. Осолд орохоос өмнө миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй, хаяа зүрхээр хатгадаг байсан. Осолд орохоос өмнө хот хоорондын автобусны эсмен жолооч хийдэг байсан. Одоо миний нуруу, хүзүү, толгой их өвдөж байна...Мөн миний бие эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Би эрүүл саруул байхдаа автобусны эсмен жолооч хийгээд 1 сард 600.000 төгрөг олдог юм. Энэ ослоос болж 2 сар эсмен жолооч хийж чадаагүй учраас энэ мөнгийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 26-28-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн төрсөн ах Чойжилсүрэнд өөрийн эзэмшлийн 99-89 ХӨА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн машинаа өгөөд явуулсан. Манай ах надаас хадам дүүгийндээ оччихоод ирье гэж хэлээд миний машиныг унаж явж байснаа над руу орой залгасан. Би хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Машин мөргөчхөөд зугтаад явчихлаа. Би араас нь дагаад явж байсан чинь шон мөргөөд уначихлаа гэхээр нь би яваад очтол хар хөх өнгийн тоёота Приус-20 маркийн машин уначихсан байсан. Тэр машины унасан газрын замын эсрэг талд манай ах миний машиныг зогсоосон, өөрөө хашааны дэргэд сууж байсан. Мөн 2 залуу манай ахтай хамт хашааны дэргэд сууж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Улаан-Уул сумын 1 дүгээр багт байдаг юм. Мөрөн суманд байдаг манай хашаанд Билэгдэмбэрэл гэдэг айл байсан. 2020 оны 2 дугаар сарын 13-ны орой манай хашаанд байсан Билэгдэмбэрэл манай гар утас руу залгаад хашааг машинтай хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь мөн Билэгдэмбэрэл над руу залгаад дайрсан хүн нь хашааг засаад өгчихлөө  гэж хэлсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 24-р гудамжинд байх гэрэлтүүлгийн шонг тээврийн хэрэгслээр М.О гэдэг иргэн дайрч гэмтээсэн, уг гэрэлтүүлгийг сэргээн засварлахад шаардлагатай зардлыг иргэн М.О бүрэн төлж барагдуулж, манай байгууллагыг хохиролгүй болгосон тул одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,

Иргэний хариуцагч Р.Умөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ хэрэгт М.Огийн бэр эгч нь юм. Тухайн осол болсны маргааш өдөр би өөрийн эзэмшлийн 28-30 ХӨҮ улсын дугаартай приус-20 маркийн машинаа засварын газрын нэрийг нь мэдэхгүй хүнд зарчихсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Гэрч Л.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед би найз М.Огийн хамт Тоёота Приус-20 маркийн 28-30 ХӨҮ улсын дугаартай авто машинтай гэртээ харихаар явж байгаад түк хийх чимээ гарах үед би хэсэг зүүрмэглэх янзтай явж байгаад тэр үед сэрсэн. М.О нэг машины арын хэсэг рүү мөргөсөн байсан. Тэгээд ухраад зогсолгүй хэсэг яваад гудамжны булан тойроод зогссон. Тэр үед мөргүүлсэн машин араас гараад ирэхээр нь машинаа асаагаад зугтсан. Зугтаж явж байгаад Мөрөн сумын 4-р хороо 24-р гудамжны зүүн талын замаар баруун тийш чиглэлтэй зам хөндлөн харайлгаж, үзүүрийн хашаа мөргөөд машин онхолдсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч Ц.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн орой 22 цагийн үед намайг гэртээ байж байхад миний гар утас руу М.О залгаад би эмээ осолд орчихлоо, та хүрээд ирээч гэж хэлэхээр нь би өөрийн хүү Мөнхдалай, М.Огийн аав Мөнхбат, манай хөгшин Шагдарсүрэн бид нар осол болсон газарт очиход цагдаа ирчихсэн манай ач хүү М.О, бас хамт найзыг нь цагдаагийн машин дотроо суулгачихсан, цагдаа надад хандаж та санаа зоволтгүй эмч ирээд биеийг нь үзчихсэн гайгүй гэж хэлэхээр нь би тайвширсан. Тэр осол гарсан газар машины ар тал нь гэмтсэн машин байхаар нь тэнд байсан хүмүүс нь энэ машиныг мөргөөд зугтсан гэнэ лээ гэж яриад байхаар нь би тухайн үед машины жолооч хаана байна гэж асуухад нэг өндөр 50 орчим насны хүн байсан. Тэр хүн надад би жолооч нь байна гэж хэлэхээр нь би хаа чинь гайгүй юу гэж асуусан чинь гайгүй, зүгээр гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөн хэдүүлээ явсан юм бэ гэж тэр өндөр жолоочоос асуусан чинь ганцаараа явсан гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Ц.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 13-ны орой манай хадам ээж Пүрэвжав миний утас руу залгаад М.О осолд орчихлоо хүрээд ир гэж хэлэхээр нь би эхнэр Саранцэцэгийн хамт яваад очтол манай хадам ах Мөнхбатын хүү М.О зам тээврийн осол гаргасан байсан. Тэгээд би тэр хавийн мөрийг харахад М.Огийн мөргөсөн гэх цагаан өнгийн тоёота маркийн приус маркийн машин ослын хажууд зогсож байсан. Тэр машины жолооч машинаа орхиод яваад өгсөн байсан. Би осол болсон газрыг өөрийн нүдээр харахад тухайн приус-20 осолд орсон машиныг хөөсөн бололтой замын боржуурын хажуу талын шороо тулж очоод баруун тийш огцом дарсан бололтой мөр байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын дундуур /яг хэдний өдөр байсныг мэдэхгүй/ нэг өдөр орой болсон байхад би гэрээсээ тамхи авахаар дэлгүүр явж байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд 2 жижиг машин их хурдтай сигналдаад яваад өгсөн. Мөн тухайн 2 машин маш хурдтай буцаж эргээд явж байсан. Гудамжныхаа араар эргээд баруун зүгтээ их хурдтай явсан. Тухайн 2 машин хоорондоо маш ойрхон зайтай явж байсан. Би ямар маркийн, ямар улсын дугаартай байсныг хараагүй...Яг хөөж байгаа гэж хэлж болмоор явж байсан. зүгээр машинууд бол зай барьсан, гэнэт эргэж байгаа байдлыг харахад би хөөцөлдөөд байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Гэрч Г.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн өдөр би 24 цагийн жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 7038102 дугаарын утсанд 4 дүгээр хороонд машин мөргөөд зугтчихлаа гэсэн дуудлага ирлээ гэж тухайн өдрийн жижүүр надад хэлсний дагуу цагдаа зохицуулагч Пүрэвдоржийн хамт очиход 4 дүгээр хорооны 24-р гудамжны хамгийн зүүн талын үзүүрийн хашааг мөргөж машин унаад дээшээ харсан байдалтай байсан. Тухайн 2 зорчигчийг М.О, Билгүүн гэсэн 2 залуу байсан. Мөн дуудлага өгсөн Чойжилсүрэн гэх хүн машиндаа сууж байсан. Би очоод хэргийн газрын үзлэг хийгээд байж байхад түргэний машин ирээд М.О, Билгүүн хоёрын биеийг үзээд гайгүй байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд хэсэг байж байгаад 99-89 ХӨҮ улсын дугаартай тоёота приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн машины эзэн гээд Даваадорж гэдэг өндөр залуу ирсэн. Би зохицуулагч цагдаа Пүрэвдоржийн хамт тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн жолооч нарыг цагдаагийн газарт авч ирэн согтолт хэмжигч багажаар үзэхэд М.О 1.53 хувьтай, Чойжилсүрэнг үзэхэд 0.00 хувьтай гарсан. Маргааш өглөө нь Чойжилсүрэн цагдаагийн газарт ирээд мэдүүлэг өгөхдөө биед гэмтэл учирсан юм шиг байна хүзүү толгой өвдөөд байна гэхээр нь би Чойжилсүрэнд шинжээч томилох тогтоол хийж өгөөд биеэ үзүүл гэж хэлээд явуулсан... ” гэх мэдүүлэг /хх-н 48-49-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаартай:

       1. Д.Чбиед хүзүүний С5 нугалмай их биеийн түвшинд шахагдсан хугарал, С4 нугалмайн их биед цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн хэт хүчтэй доргих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.

       3. Д.Чбиед үүссэн шарх, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/,

       Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Дээрх гэмтэл нь ихэвчлэн зам тээврийн ослын үед хүчтэй доргих үед үүсгэгддэг, Хүзүү, нурууны нугалмайн их шахагдаж хугарна гэдэг нь тэр хэсэгт хэсэг газрын үйлчлэл бус ерөнхий багана нуруунд хүчтэй доргилт учирч нугалмайнууд хоорондоо их биеэрээ шахалдсанаас үүснэ...хуучин гэмтэл байгаагүй. Дээрх хугарал цууралт гэмтэл нь шинэ байсан. Хүзүүний хугарал цууралтын хувьд хуучин, шинэ, өмнө гэмтэл авч байсан эсэх нь КТГ-ийн шинжилгээгээр сайн оношлогддог... ” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

     Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.М2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай магадалгаа:

      Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар:

      2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 23:10 цагийн үед Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг 24-р гудамжны зүүн талын замд тоёота приус-20 маркийн улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч М.О нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.7А-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол үүссэн гэж үзэв гэх магадалгаа /хх-ийн 50-р хуудас/,

     Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57-р хуудас/,

      Иргэний нэхэмжлэгч Д.Даваадорж нь мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 88-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74, 76, 77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038002320217 дугаар хэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Prius-20  маркийн 28-30 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Учран” дэлгүүрийн урд талын 4-н замд TOYOTA prius-20 маркийн 99-89 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Д.Чэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Огийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

Хохирогч Д.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8, 26-28-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Д/хх-н 30-31-р хуудас/,  Д.Д /хх-ийн 33-34-р хуудас/, Б.О/хх-ийн 39-41-р хуудас/, иргэний хариуцагч Р.У /хх-ийн 37-р хуудас/, гэрч Л.Б/хх-ийн 9-10-хуудас/, гэрч Ц.П/хх-ийн 44-45-р хуудас/, гэрч Ц.Д/хх-ийн 46-р хуудас/, гэрч Б.Б/хх-ийн 47-р хуудас/, гэрч Г.М/хх-ийн 48-49-р хуудас/, шинжээч эмч М.Батмөнхийн  /хх-ийн 62-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

     Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2020

 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/,

     Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.М2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 04 дугаартай магадалгаа /хх-ийн 50-р хуудас/,

      Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57-р хуудас/,

      Иргэний нэхэмжлэгч Д.Даваадорж нь мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 88-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч М.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.О нь хохирогч Д.Чэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал болон эсмен жолооч хийх байсан 2 сарын цалин 1.200.000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.О, иргэний хариуцагч Р.Ууганцэцэг нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн, Б.Отгонтөгс, Д.Даваадорж нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

       Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч М.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч М.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Ог тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2

дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Од оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

        4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5. Эрүүгийн 2038002320217 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэнийн нэхэмжлэгч Д.Л, Б.О, Д.Днар нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Д.Чойжилсүрэн нь эмчилгээний зардал болон эсмен жолооч хийх байсан 2 сарын цалин 1.200.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.О, иргэний хариуцагч Р.У нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР