| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0692/Э |
| Дугаар | 767 |
| Огноо | 2020-09-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ Б.Ганбулган |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 767
2020 09 21 2020/ШЦТ/767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
улсын яллагч Г.Эрдэнэ, Б.Ганбулган,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг,
Шүүгдэгч Э.А , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Л.Золзаяа
Шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Д.Цагаандарь, Л.Энхтунгалаг,
Шүүгдэгч Ж.Т , түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Ю.Тогмид,
Шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Г.Э , Бэсүд овогт С.Б , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мянган овогт Н.Б , Харчуу овогт Э.А , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Ш.Т , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дилав овогт Д.Т , нарт холбогдох эрүүгийн 1741000160080Т дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Их мянган овгийн Н.Б , 1974 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатарын дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31-64 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
2. Харчуу овгийн Э.А , 1979 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 40 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 93-08 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
3. Бэсүд овгийн С.Б , 1982 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт мал эмнэлгийн улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны 106-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
4. Тайжууд овгийн Г.Э , 1970 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 1-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
5. Алаг адуун овгийн Ш.Т , 1971 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин ус суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал таун хотхоны 803-501 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
6. Дилав овгийн Д.Т , 1972 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, “Улаанбаатар мах экспо” ХХК-ийн ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 331 дүгээр байрны 1007 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.А тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан,
Шүүгдэгч Э.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Н.Б тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан,
Шүүгдэгч Г.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б , газрын дарга Э.А нарын бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч С.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б , газрын дарга Э.А нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Ш.Тэгвандан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Ж.Саруултай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсруу рапс реэкспорт хийх зөвшөөрөл авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б , газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 2 700 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3.600.000 төгрөгийн дамжуулан хахууль өгсөн,
Шүүгдэгч Д.Т нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дорнын говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б , газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 64 удаагийн үйлдлээр 337.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хясан боогдуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. А д хэдэн төгрөг өгснөө санахгүй байгаа, хийсэн хэрэгтээ маш их харамсаж, ичиж байна...” гэв.
Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2014 оноос Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хэлтсийн даргаар ажилласан. Яллах дүгнэлтэд намайг Н.Б тай бүлэглэн зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар авлига авсан гэж буруутгаж байгааг ойлгохгүй байна. Би иргэд, албан байгууллагаас ирсэн хүсэлтийг зохих албан тушаалтанд хуваарилалт хийж цохох ажил хийдэг. Албан байгууллагын зөвшөөрлийн гэрчилгээнд гарын үсэг зурдаггүй, гэрээ байгуулдаггүй. Иргэд, албан байгууллагаас нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Яллах дүгнэлтэд дурдсан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд би нийтдээ 58 хоног ажилласан. Энэ хугацаанд олон улс болон орон нутагт албан томилолттой, мөн Солонгос улсад эмчилгээнд явсан. Би Н.Б аас тодорхой хэмжээний мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч улсын яллагчийн буруутгаж байгаа шиг их хэмжээний мөнгө аваагүй. Ийм хэрэгт холбогдсондоо ичиж, харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд 2017 онд Солонгос улсад өндгөвчний хагалгаанд орсон. Эмчийн байнгын хяналтад байх ёстой байсан боловч Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авснаас дахин эмчилгээнд явах боломжгүй болсон. Хоёр өндгөвчинд хавдар үүсэж, 2019 онд дахин хагалгаанд орсон. Үүнээс гадна энэ хэрэгт ямар ч хамааралгүй манай дүүгийн орон сууцыг битүүмжилсэн. Тухайн орон сууц нь миний нэр дээр бүртгэлтэй боловч хамтран зээлдэгч нь манай дүүгийн нөхөр. Зээлийн төлбөрийг манай дүүгийн нөхөр өөрийн харилцах данснаас тогтмол төлдөг бөгөөд одоо ч гэр бүлийн хамт амьдарч байгаа. Энэ талаар авлигатай тэмцэх газар хөрөнгө оруулгын мэдүүлэгт би жил бүр мэдүүлсээр ирсэн. Мөн миний ээжийн тэтгэвэрт гарахдаа авсан 36 сарын тэтгэмжээр худалдан авсан авто машин, энэ хэрэгт хамааралгүй, Алтангэрэлийн тээврийн хэрэгсэл зэргийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлснийг чөлөөлж өгнө үү. Би бага насны 2 хүүхэд нөхрийн хамт оршин суудаг, миний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэж өгнө үү, гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэв
Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтэд дурдсан шиг Н.Б , Э.А нартай бүлэглэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дарамт үзүүлж хахууль авч байгаагүй. 5.000.000 төгрөгийн тухайд ямар учиртай мөнгө вэ, би авахгүй гэдгээ тухайн үед С.Б өд хэлж байсан. Энэ мөнгө нь одоо болтол юун мөнгө болох нь тодорхойгүй байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаанд би хилийн боомтуудаар ажилтай хөдөө орон нутагт мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Ажил дээр бараг байхгүй байсан. Миний хувьд Н.Б , Э.А нараас мөнгө зээлэх тухай асуудал ярьж байсан бөгөөд тухайн үед надад мөнгө хэрэгтэй, зээл төлөх шаардлагатай байсан учраас түр хэрэглээд дараа нь мөрдөгчид бүгдийг нь өгсөн. Миний хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ж.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Т ын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл: “...серийн дугаар бүхий 100 долларын 26 ширхэг дэвсгэртийг хураан авав...” гэх тэмдэглэл /1хх 26-28/,
Шүүгдэгч Д.Т ын Самсунг эетжи 7 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Би өнөөдрийг хүртэл ойролцоогоор 450 машин гаргасан. 337.5 сая төгрөг өгөө биз дээ. Энэндээ бичиг хийгээд өгчих. Би энийг ямар өөрөө авчихдаг гэж бодоод байна уу. Чи хэнд хэдэн төгрөг өгдөг нь надад хамаагүй. Миний ажил саадгүй явах хэрэгтэй байна. Гэхдээ би одоо чамд үүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй...” гэх тэмдэглэл /1хх 43-45/
Шүүгдэгч Н.Б ы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жаргалан хотхоны 5-11 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 53-63/
2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жаргалан хотхоны 5-11 тоотоос хураан авсан сейфэнд нэгжлэг хийсэн тэмдэглэл: “...сейфийг нээлгэхэд дотроо 1 хаалгагүй тавиур, 1 шургуулгатай, сейфийн доод талын шалан дээр 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байх ба уут тус бүртээ 32 ширхэг /резинээр ороосон 60 боодол , Хаан банкны 5017, вип теллер 1801 гэх тэмдэглэгээтэй цаасан боодол, 20170904 гэх тэмдэглэгээтэй цаасан 1 боодол, 05 sep 2017 гэх тэмдэглэгээтэй цаасан 21 боодол/ нийт 64 боодол байв. ...сейфийн хаалгагүй тавиурын дээд хэсэгт байсан Хаан банкны “теллер 5112,3148 гэх тэмдэглэгээтэй 3, вип теллер 5174, 4517 гэх тэмдэглэгээтэй 2, вип теллер 5212, 4523 гэх тэмдэглэгээтэй 1 цаасан боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэртүүд буюу нийт 6 боодол 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан ба нийт 12.000.000 төгрөг байв. ...мөн 100 дэвсгэртээр 3 боодол буюу 3000 ширхэг америк доллар, нэг боодол хятад улсын юань цаасан боодолтой байлаа. ...мөн хэтэвч дотроос 100 дэвсгэртээр 9 боодол буюу 900 ширхэг америк доллар, 4 ширхэг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэсэн он сартай хятад улсын юань 400 ширхэг, задгайгаар 100 дэвсгэртээр 63 ширхэг, 50 дэвсгэртээр 4 ширхэг, 20 дэвсгэртээр 18 ширхэг, 10 дэвсгэртээр 21 ширхэг, 5 дэвсгэртээр 8 ширхэг, 1 дэвсгэртээр 7 ширхэг нийт 7.117 америк долларыг хураан авав...” гэх тэмдэглэл /1хх 63-64/,
Гэрч Ч.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.А , Хорио цээр стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Б нартай 2016 оны 09 дүгээр сараас хойш нэг байгууллагад цуг ажиллаж байна. Э.А гийн ажил үүргийн хувьд Монгол улсын бүх хилийн боомтуудад хяналт тавьж, бодлого чиг үүргээр хангах, ажлын уялдаа зохицуулалтыг хийх, Монгол улсын хилээр орж, гарч байгаа Экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавих, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бусад гадаадын хил хорио цээрийн хяналтын байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллах бодлого чиглэлийн баримт бичгийг боловсруулах цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал оруулах, дээрээс нь өөрийн бүтцэд байгаа хоёр хэлтсийн байцаагч хаагч нарт өдөр тутмын хяналт тавих, ажлын чиг үүргээр хангаж ажиллах эрх, үүрэгтэй. Н.Б ы хувьд Хил хорио цээр стандартын хяналтын хэлтсийн өдөр тутмын ажлыг зохион байгуулж явуулах, Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулах, аж ахуй нэгж байгууллага, иргэдээс ирсэн албан бичиг, хүсэлт гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх, түүнд хяналт тавих, улсын байцаагч нарт шалгаж шийдвэрлэх талаар цохолт хийх эрх, үүрэгтэй албан тушаалтан. Н.Б ы хэлтэст ажиллаж байгаа улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын хувьд Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавих чиг үүрэгтэй улсын байцаагч 2, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих чиг үүрэгтэй улсын байцаагч 2, эм био бэлдмэл тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих улсын байцаагч 1 ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газар нь, газрын дарга 1, хэлтсийн дарга 2, улсын ахлах байцаагч, байцаагч нар 10, нийт 13 хүний орон тоотой ажиллаж байна. Манай байгууллага нь босоо удирдлагатай Монгол улсын шадар сайдын харьяанд шууд хамаардаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт аж ахуй, нэгж байгууллагаас ирүүлж буй хүсэлтийн 50 орчим хувийг хилийн хорио цээртэй холбоотой бичиг эзэлдэг. Албан бичгийн хувьд Ерөнхий газрын даргаас Хил хорио цээрийн хяналтын газрын даргад, газрын даргаас хэлтсийн даргад, хэлтсийн даргаас улсын байцаагч гэсэн шат дамжлагаар дамжиж очдог. Бид журамдаа бол хүсэлт гаргаж байгаа аж ахуй нэгж байгууллага нь бичиг баримтын бүрдлийн хувьд ямар нэгэн зөрчилгүй бол Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох шаардлага хангасан аж ахуй нэгжид 24-72 цагийн хугацаанд зөвшөөрөл олгох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын журам батлагдаж гарсан. Бичиг баримтын бүрдэл дутуу бол бусад яам, агентлаг, аймаг орон нутгийн харьяа байгууллага зэргээс тодруулж байж шийдвэрлэдэг. Өргөдөл гомдол, албан бичиг шийдвэрлэлтийн мэдээ нэг цэгийн үйлчилгээнээс 14 хоногийн дотор гарч тухайн хяналтын газруудад танилцуулагддаг...” гэх мэдүүлэг /2хх 57-58/,
Гэрч Б.Хосбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би тус байгууллагад 2011 оны 12 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хилийн мэргэжлийн хяналтын газарт Экспорт, Импортын хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014 оны 05 дугаар сард үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 03 дугаар сард буцаад Экспорт, Импортын зохицуулалтын хэлтсийн даргаар томилогдсон. Манай газар нь 2 хэлтэстэй. Үүнээс миний хариуцдаг хэлтэс нь буюу Экспорт, Импортын зохицуулалтын хэлтэс нь гадаад худалдааны бодлогын чиг үүргийг хариуцаж ажиллаж байна. Үндсэндээ хорио цээртэй холбоотой дүрэм, журам боловсруулах, УИХ, ЗГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайд болон Хүнс хөдөө хөдөө аж ахуйн яам зэрэг гадны болон бусад төрийн байгууллагуудтай бодлогын хэмжээнд хамтарч ажилладаг. Дээрх байгууллагуудаас ирүүлсэн хугацаатай болон бусад үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажилладаг. Мөн Монгол улсын хилийн байнгын болон түр ажиллагаатай 26 боомт дээр хяналт тавьж ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын хэлтэс, албадыг удирдлагаар хангаж ажилладаг. Харин Н.Б ы хэлтсийн хувьд Экспорт, импортын гадаад худалдаанд оролцож байгаа иргэн аж ахуй нэгжид гэрчилгээ, мэдэгдэл олгох. Энэ нь бол өдөр тутам хийгдэж байдаг нэлээд ачаалалтай ажил байдаг. Мөн эрсдэлийн хянан магадалгаа хийдэг хэлтэс. Газрын даргын хувьд хоёр хэлтсийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, үндсэн чиг үүрэгтэй. Өдөр тутам иргэд, байгууллагаас ирүүлж буй албан бичигт, хүсэлтэд цохолт хийх. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мал амьтан, ургамал болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалтын хуульд зааснаар экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг Н.Б ы хэлтсээс олгодог. Тухайн гэрчилгээ, мэдэгдлийг олгохдоо бичиг баримтыг үндэслэж олгодог. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/217 дугаартай тушаалын дагуу Н.Б ыг эзгүйд /ээлжийн амралт, өвчтэй, албан ёсны чөлөөтэй байх үед/ экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэлд гарын үсэг зурж хянаж баталгаажуулах эрхтэй байсан. Уг тушаалын дагуу Н.Б ыг 2017 оны 08 дугаар сард ээлжийн амралтаасаа 10 орчим хоног эдлэх үед нь экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэлд гарын үсэг зурж баталгаажуулж ажилласан. Өөрөөр жил гарангын хугацаанд Н.Б ыг эзгүйд түүний өмнөөс гарын үсэг зурсан асуудал байхгүй байх. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэлд гарын үсэг зурахдаа иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гэрчилгээ буюу үнэт цаасны хураамж гэж экспортын гэрчилгээнд 10.000 төгрөг, импортын мэдэгдэлд 5.000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушааж гүйлгээний хуудсаа манай байгууллагад тушаадаг. Өөрөөр иргэд, аж ахуй нэгж байгууллагаас мөнгө авч гарын үсэг зурах ямар ч хууль, журам байхгүй. Бичиг баримтын бүрдэл нь бүрэн тохиолдолд яагаад гэрчилгээ, мэдэгдлийг нь олгоод явуулчхаж болдоггүй байсан талаар би мэдэхгүй байна. Тэр байтугай бид иргэд, байгууллагад чирэгдэл учруулах битгий хэл харин ч эсрэгээрээ зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байх ёстой байгууллага шүү дээ. Манай газрын ажлыг хүндрэлтэй байна гэж иргэд, байгууллагаас надад маш олон хүн хэлж байсан. Танай газар яагаад ийм болчхов гэж ярьдаг байсан. Энэ байдлыг нь би дотоодын хурал дээр хэлж бид иргэдэд муухай харагдаад байна шүү маш олон байгууллага, иргэдээс биднийг шүүмжилж байна гэдгийг хэлдэг байсан. Тухайн үед миний үг цуурай болоод л үлдэж байсан. Сүүлдээ би ч юм хэлэхээ больсон доо. Манай газар чинь цомхон ш дээ гурван дарга, 10 байцаагчтай. Би урд нь Н.Б ы ажиллаж байгаа хэлтсийн даргаар болон Э.А гийн ажиллаж байгаа газрын даргаар ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тоо бүртгэлээр ороод даргаар цохогдоод хувиарлагдаад манай газарт ороод ирсэн материал, хүсэлттэй танилцаад улсын байцаагч нарт хуваарилж цохолт хийх ажил бол хүнд ажил биш, бидний хийх л ёстой ажил. Тэр дор нь уншиж танилцаад харьяалах хэлтсийн дарга болон байцаагч нарт цохолт хийх ёстой. Харин ингээд байцаагч нар дээр материал удаж байна уу, шийдвэрлэгдэхгүй асуудал байгаа эсэхэд газар, хэлтсийн дарга нар нь байнга хяналт тавьж ажиллах ёстой. Хугацаа удсан бол шахах, шийдвэрлэгдэхгүй асуудалд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байх ёстой. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг байцаагч нар бичээд хэвлээд гарын үсэг зурахад бэлэн болгоод оруулаад ирдэг. Түүнийг нь хянаад гарын үсэг зурахад ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй. Олон дунд ганц нэг алдаатай зүйл орж ирэх тохиолдол гардаг. Тэрийг нь газар дээр нь дор нь засуулаад л асуудлыг нь шийдвэрлэдэг...” гэх мэдүүлэг /2хх 59-60/,
Гэрч Э.Солонгоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай байгууллагад Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд гэрчилгээ, мэдэгдэл бичдэг Э.Уламбаатар бид хоёр байгаа. Ингээд иргэд, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэж гэрчилгээ, мэдэгдлийн хуудсанд гарын үсэг зуруулж баталгаажуулахаар хэлтсийн дарга Н.Б ы өрөөнд оруулж өгдөг. Н.Б дарга ганцаараа байгаа зарим тохиолдолд тэр дор нь гарын үсгээ зураад баталгаажуулж өгдөг. Заримдаа хүнтэй үедээ ширээн дээр тавьчих гээд аваад үлддэг. Нөгөө материалаа авах гэж ирсэн иргэд нь надаас болон Уламбаатараас гэрчилгээ, мэдэгдлээ авъя гэж нэхдэг. Тэр үед би гэрчилгээг чинь, мэдэгдлийг чинь хэвлэж гаргаад гарын үсэг зуруулахаар даргад өгсөн. Даргаас гарч ирээгүй байна, та нар өөрсдөө ороод уулз гэдэг шаардлагыг тавьдаг. Ингээд иргэд өөрсдөө Н.Б даргатай орж уулзаад удалгүй гэрчилгээ, мэдэгдэл дээрээ гарын үсэг зуруулчихсан бариад ирдэг. Тэгэхээр нь би хүлээж аваад тамга даруулж өгөөд явуулдаг. Бүх аж ахуй нэгж байгууллага дээр ингэдэггүй. Маш олон тонн жимс импортлохоор хүсэлт өгсөн аж ахуй нэгж байгууллагын хэмжээг багасга гээд гарын үсэг зурахгүй наанаа тавьчих гээд ширээн дээрээ тавиулдаг. Би тэрийг нь аж ахуй нэгж байгууллагад нь хэлдэг. Аж ахуй нэгжийн удирдлага нь Н.Б даргатай орж уулзаад зарим нэг нь гарын үсэг зуруулчихсан, зарим нь хэмжээг нь багасга гэж байна гээд гэрчилгээгээ бариад ирдэг. Ямар хүнийх нь хэмжээг багасга гээд байдгийг би ойлгодоггүй. Нөгөө аж ахуй нэгжүүдийн удирдлагууд нь болохоор мэргэжилтэн бид над руу уурлаж бухимдаад хэцүү байдаг. Дарга багасга гэсэн болохоор аргаггүй эрхэнд хэмжээг нь багасгаж гэрчилгээ, мэдэгдэл гардаг байсан. Надад авлига авах шаардлага байхгүй. Би төрийн ажлыг иргэдэд хүргэх гэж сууж байгаа болохоос авлига авах гэж суугаагүй. Э.А , Н.Б нарыг авлига, хээл хахууль авч байхыг би хараагүй. Гэхдээ хүмүүсийн ярьж байхыг сонсоход танай энэ дарга нар чинь хэцүү хүмүүс юм аа, төрийн ажлыг буруу талаас нь хийх юм аа гэж надад ярьж байсан. Миний хувьд би мэдэхгүй, уул нь энэ чинь төрийн алба шүү дээ гэдэг тайлбарыг өгч байсан. Н.Б , Э.А дарга нарт мөнгө өгч байж гэрчилгээ, мэдэгдэлд гарын үсэг зуруулсан хүмүүсийн талаар би мэдэхгүй. 2017 оны 08 дугаар сарын үед би Н.Б даргын өрөөнд ороход 50 орчим насны нэг эрэгтэй хүнтэй нэлээн ууртай сууж байсан. Тэгээд намайг өрөөнд нь ороод гарах хугацаанд тэр хүн Н.Б даргад хандаад чи мөнгө л авахгүй юм бол олгохгүй юм байна л даа, би явдаг газраар чинь явна гэж уурлаж байхыг би нэг удаа сонссон. Өөрөөр хүмүүсийн хэлж ярихыг сонсоогүй. Н.Б , Э.А дарга нар намайг шилжиж ирэхэд уг албан тушаал дээрээ ажиллаж байсан. Намайг анх ирэхэд л иргэдийн хүсэлтийг тухай бүр нь цохолт хийгээд өгөхгүй хугацаа алдаж нэлээн олон хонуулж байгаад байцаагч нартаа өгдөг байсан. Шийдвэрлэх хуулийн хугацаа нь 14 хоног байдаг гэтэл нэлээн олон хоног нь өнгөрчихсөн, зарим нь бүр 14 хоногийн хугацаа нь хэтэрчихсэн материал өгдөг. Н.Б , Э.А дарга нарт хугацаандаа материалаа өгч байгаач гэхээр цохоод амжихгүй байна гэдэг хариулт өгдөг. Хаанаа яаж цохоод бичиг нь бидэнд ирэхгүй удаад байдаг юм мэдэхгүй байна. Тэгээд л нөгөө аж ахуй нэгж нь бөөн уур бухимдал болоод хэл ам хийгээд явдаг...” гэх мэдүүлэг /2хх 67-68/,
Шүүгдэгч Н.Б ы албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл: “...2017 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Засгийн газрын 12 дугаар байрны 4 давхар 432 тоот Н.Б ы албан өрөөнд нэгжлэг хийсэн “сандал дээр суулгахад зүүн хөлийн оймсны шилбэ хэсгээр эд зүйл товойж харагдсан тул гаргаж өгөх талаар хэлэхэд гаргаж өгөлгүй 30 орчим секунд байсны дараа боодолтой гадаад валют, мөнгөн дэвсгэртийг гаргаж өгөв. Америк доллар хуучны шар дэвсгэрт 11 ширхэг мөн шинэ дэвсгэрт 75 ширхэг байсныг хураан авав. ...хар куртикний баруун дотор талын халааснаас 10 000 төгрөгийн дэвсгэрт 30 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг нийт 800 000 төгрөг гарч ирснийг хураан авав.../О.Баттөр 8 600/” гэх тэмдэглэл /1хх 97-100/,
Н.Б ы тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 78-80/,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны 6А-105 тоот байранд хийсэн, Э.Золзаяагийн гэрээс нэгжлэгээр хураан авсан мөнгийг сери дугаараар дугаарласан тэмдэглэл /1хх 153-165, 169-177/,
Гэрч Ц.Бямбадорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...:Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөл гаргах хугацаа нь 15 хоног хүртэл байдаг гэсэн. Хүсэлт хүлээн авдаг хүмүүс нь тэгж хэлж байсан. Дарга гарын үсэг зурчих юм бол тань руу утасдаж хэлнээ л гэдэг байсан. Н.Б гэдэг дарга дээр уддаг. Миний хүсэлт шийдэгдэлгүй 15 хоночихоор нь Н.Б дээр орж уулзаж байсан ба 2 удаагийн хүсэлт дээр хоёулан дээр нь удсан болохоор Н.Б дээр орж уулзаж байсан. Одоо хариугаа аваагүй байгаа сүүлийн хүсэлтийн хувьд 2017 оны 12 сарын 07-нд Н.Б руу утсаар ярьж яасан талаар асууж байсан. Хоёр дахь удаагаа орж уулзахдаа харин “та нар 15 хонож байхад зөвшөөрөл гаргаж өгөхгүй байна” гэж ам зөрсөн тал бий...” гэх мэдүүлэг /2хх 165-166/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол /2хх 26-56/,
Яллагдагч Ж.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би өөрөө хөдөөгүүр болон Хятад улсаар ажилтай явж ирээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ороод Н.Б ы өрөөнд орж уулзаад манай бичиг хаана байна гэсэн. Тэгсэн чинь Н.Б гаргаж ирээд Улаанбаатар байцаагч дээр цохож өгсөн. Би цохогдсон хүсэлтээ Улаанбаатар байцаагчид өгчхөөд гараад явсан. Гадуур явж байгаад үдээс хойш нь ирээд гэрчилгээгээ аваад гарын үсэг зуруулахаар Н.Б ы өрөөнд дахин орсон. Тэгээд гэрчилгээг Н.Б аар гарын үсэг зуруулах гээд ширээн дээр нь тавьсан чинь гараараа дохиод юмаа /мөнгө/ өг гээд байсан. Тэгэхээр нь би халаасандаа байсан 500 000 төгрөгийг өгсөн чинь Н.Б болилдоо, дэмжээд байхад чинь гэсэн. Н.Б ыг тэгж хэлэнгүүт миний уур хүрээд энэ одоо дэмжлэг үү гэж хэлчхээд уурлаад өрөөнөөс нь гараад явсан. Яагаад 500 000 төгрөг өгсөн гэхээр уг авсан гэрчилгээ маань 1 вагон самрын идээг Хятад руу экспортлох гэрчилгээ байсан...” гэх мэдүүлэг /3хх 140-142/,
Яллагдагч Гэрч Б.Алтангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би хэзээнээс мөнгө нэхэж мөнгө өгч эхэлсэн талаар бол сайн санахгүй байна. 10 сар гаргаад мөнгө нэхээд мөнгө өгч эхэлсэн санагдаж байгаа юм. 2017 оны 10 сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг аавын данснаас гаргасан нь хуулганаас харагдаж байгаа. Мөн 2017 оны 10 сарын 23-ны өдөр 2 сая төгрөгийг авч өгсөн. Өмнө мэдүүлэг өгөхдөө 2.4 сая төгрөг гэж андуурч хэлсэн байна лээ. 2017 оны 11 сарын 24-ний өдөр уг данснаас 4 250 000 төгрөгийг авч 20 вагонд 4 сая төгрөг өгсөн юм. Өмнө мэдүүлэхдээ 18 вагон 3.6 сая төгрөг андуурсан байна лээ. Үлдэх 250 000 төгрөгийн тэмдэгтийн хураамжид илүү авч би төлсөн. 2017 оны 11 сарын 29-ний өдөр 4 сая төгрөгийг данснаас авч энэ өдөр 18 вагоны 3 600 000 төгрөгийг Б д мөн өгсөн. Өмнө 10 вагоны 2 сая төгрөг өгсөн андуурч мэдүүлсэн байна. Нийт 4 удаагийн үйлдлээр 14.6 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 148-150/,
Яллагдагч Г.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би 2017 оны 09 дүгээр сард Казакстан улс руу явж будаа оруулж ирэхээр болсон юм. Яах вэ дээ эд нар чинь бизнес хийе гэхээр дандаа л саад, тээг тавьдаг байхгүй юу. Надад бол шууд мөнгө цаас өг гэж хэлээгүй. Би Казакстан руу явж ирчхээд будаа оруулж ирье гэхэд Н.Б нь зөвшөөрөхгүй байсан. Н.Б ы тавьж байгаа шаардлага нь нийлүүлж байгаа үйлдвэр дээр нь очиж шалгалт хийнэ, тэгээд дүгнэлтээ гаргаж байж болно гээд байсан. Тэгэхээр нь би Н.Б тай уулзъя гээд дуудаад кафед 2017 оны 10 дугаар сард уулзсан. Тэр үед Н.Б нь манай хүүхэд сургууль төгсөх гээд байна, хэдэн цаас хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр чамд хэд хэрэгтэй юм бэ гэхэд 25 сая төгрөг хэрэгтэй байна гэж байсан. Би бол дотроо хэзээ ч надад буцаж ирэхгүй гэдгийг мэдэж байсан. Би нэг дор 25 сая төгрөгийг өгч чадахгүй ээ, эхний ээлжинд 5 сая төгрөгийг өгье, дараа нь 10 сая төгрөгийг өгье гэсэн. Хамгийн гол нь би Казакстан улсаас будаагаа оруулж ирэх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхэд Н.Б нь за тэр болно оо, харин будаа оруулж ирсний дараа будаанд ямар нэг асуудал гарвал тантай ярих юм байхгүй шүү гэж байсан. Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б ы ажил дээр нь очоод 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш өнөөдөр Н.Б ы ажил дээр нь очоод 10 сая төгрөгийг өгсөн нь үнэн. Казакстан улсаас 14 вагон будаа буюу 1 000 гаран тонн будаа оруулж ирээд дотооддоо борлуулаад эхэлчихсэн байгаа. Будааны хувьд асуудалтай юм ёстой байхгүй. Будаагаа шинжилгээнд өгсөн чинь сайн гарсан байна лээ. Би өмнө мэдүүлэг өгөхдөө 2017 оны 11 сарын 10-ны өдөр 11 сая төгрөгийг Б ы өрөөнд өгснөө хэлэхээ мартсан байна лээ...” гэх мэдүүлэг. /3хх 157-160/,
Яллагдагч Д.Чингиз нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Тэгээд Н.Б тай очиж уулзаад яагаад Хятад улсаас импортолж болохгүй байгаа юм бэ гэхэд хэр их хэмжээгээр оруулах юм, ямар жимс ногоо оруулах юм, наадах чинь хэцүү асуудал байна, тэгэхдээ тусалж болох байхаа, хэдэн төгрөг өгөх юм бэ гэсэн. Тэгэхээр нь би Н.Б д импортын мэдэгдэл бүрд 500 000 төгрөг өгье гэсэн чинь бага байна, мэдэгдэл бүрд 2 саяыг авна гэхээр нь би за за гээд толгойгоо дохиод үнийн дүн дээр тохирсон. Тэгээд 2017 оны 09 сарын 06-ны орой 18 цагийн үед Н.Б тай утсаар ярьж 13 хорооллын Натурын дунд замаар яваад ир гэсний дагуу машины зогсоол дээр зогсож байхад ирээд миний машинд суусан ба хүсэлт өгсөн байгаа гээд тохирсон 2 сая төгрөг өгсөн ба маргааш нь гэрчилгээ гарсан. ...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би өөрөө Н.Б ы өрөөнд орж уулзаад бэлнээр 2 сая төгрөг өгөөд хүсэлт дээрээ гарын үсэг зуруулчхаад гараад явсан. ...2017 оны 10 сард нь Оросын Холбооны улсаас өндөг оруулж ирэхээр хүсэлт өгсөн. Хүсэлт өгсний дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Н.Б ы өрөөнд орж уулзаад туслаачээ гэсэн чинь тогтсон ханш буюу 2 сая төгрөгөө нэхсэн. Тэгээд би бэлнээр 2 сая төгрөг гарт нь өгөөд хүсэлт дээрээ зуруулаад гарсан. Түүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас импортоор хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхээр хүсэлт аваачиж өгсөн. Хүсэлтийг Н.Б тэр өдөрт нь цохолт хийж өгөөд импортын мэдэгдэл гаргасан. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Н.Б тай утсаар ярьж байгаад Жаргалан хотхоны хажууд хүрээд ир гэхээр нь 1 780 000 төгрөгийг аваачиж өгсөн. Тухайн үед нь бэлэн мөнгөгүй үе таарсан учраас байгаа мөнгөө л аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг. /3хх 180-183/,
Яллагдагч Ж.Саруул нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7 вагоны 466 тонн рапсыг Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсруу дамжуулан тээвэрлэх экспортын гэрчилгээ гаргуулахаар хүсэлт өгсөн. Тус 7 вагон дээр 1 вагоныг 300 000 төгрөгийн ханшаар тогтоож 2 100 000 төгрөгийг О.Тэгвандангаар дамжуулж Н.Б д өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн экспортын гэрчилгээн дээрх 7 вагоны импортын мэдэгдлийг гаргуулах хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Импортын мэдэгдэл дээр мөнгө өгөх шаардлага байдаггүй. Учир нь вагон хилээр ороод ирчихсэн учраас мэдэгдлийг бичихээс өөр аргагүй байдаг. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 9 вагоны 533 тонн импортын мэдэгдэл гаргуулахаар хүсэлт өгсөн ба тус 9 вагоны экспортын гэрчилгээг гаргуулахаар 2 700 000 төгрөгийг О.Тэгвандангаар дамжуулж Н.Б д өгсөн.
2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 вагоны 877 тонн импортын мэдэгдэл гаргуулах 2 хүсэлт өгч 12 вагоны 3 600 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр О.Тэгванданд өгч Н.Б д өгүүлсэн.
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 11 вагон 741 тонн импортын мэдэгдэл гаргуулах хүсэлт өгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр экспортын гэрчилгээ гаргуулах хүсэлт өгсөн. Тус экспортын гэрчилгээн дээр мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Учир нь Улаанбаатар төмөр зам нь тээврийн хөлсөө нэмсэн. Тээврийн хөлс нэмэгдэж надад ашиггүй, шаталт гарсан тул мөнгө өгч чадахгүй гэдгээ О.Тэгванданд хэлсэн. Үндсэндээ 3 удаагийн үйлдлээр нийт 8 400 000 төгрөгийг хээл хахуулийг өгсөн. ...Бор банди агро ХХК нь миний өөрийн үүсгэн байгуулсан компани байгаа юмаа. Компанийн үйл ажиллагааг явуулж байж ашиг олно, ашиг олж байж гэр бүлээ тэжээнэ. Тиймээс өөрийн хувийн ашгийн төлөө хээл хахуульд мөнгө өгсөн. Хээл хахууль өгөөгүй бол ажил зогсоно, мөн компани маш их хэмжээний мөнгөний алдагдал, төлбөрт унах байсан...” гэх мэдүүлэг /3хх 198-202/,
Шүүгдэгч Ш.Тэгвандан нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би Э.А болон Н.Б нартай ямар нэгэн ах дүү найз нөхдийн холбоо байхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилд ороод мэдэх болсон. Э.А нь манай газрын дарга байгаа юм. Н.Б нь хилийн хорио цээр стандартын хэлтсийн дарга байгаа юм. Би өөрөө Н.Б даргын харьяа хэлтэст байдаггүй учраас тэр бүр харьцаад байдаггүй. Миний уугуул нутаг маань Өвөрхангай аймаг байгаа юм. Өвөрхангай аймгийн танил залуу Ж.Саруул 2017 оны 08 сарын сүүлээр манай ажил дээр ирээд “Рапс” Хятад руу гаргах гэсэн юмаа, Хятадын талаас өөрийнхөө “Борбанди Агро” ХХК-раа зөвшөөрлөө авчихсан одоо Монгол талаас танай Хорио цээрийн стандартын хэлтсээс гэрчилгээ гаргуулж авах ёстой байдаг юм байна. Анх удаа өөрөө гаргах гэж байгаа болохоор сайн мэдэхгүй байна, асууж лавлаад өгөөч, мөн гэрчилгээ гаргуулахад мөнгө өгдөг гэж хүмүүс яриад байна, мөнгө өгөхгүй бол гэрчилгээ нь гардаггүй гэж байна, өгөх ёстой юмыг нь өгөөд гаргуулчихмаар байна гэсэн . Мөн хүмүүсийн ярианаас нэг вагон рапсд 300 000 төгрөг өгдөг гэсэн яриа байна гэсэн. Энэ тухай яриаг бид 2 ажлаас гараад хоол идэнгээ ярилцсан. ...би Н.Б дарга руу өөрөө ороод миний танил хүн рапс Хятад руу гаргах гэж байгаа юм байна, Хятад талаасаа зөвшөөрлөө авчихсан гэж байна, одоо яах ёстой вэ гэж асуусан чинь Н.Б дарга, рапсыг гаргахад хэцүү, цаад компанийнхаа Хятадаас авсан гээд байгаа зөвшөөрлийг харуулаа, харж байгаад болъё гэсэн. Ингээд би Хятадаас авсан зөвшөөрлийнх нь хуулбарыг Ж.Саруулаас аваад Н.Б даргад харуулаад, одоо яах ёстой вэ, миний танил хүн гуйгаад байгаа юмаа гэдгээ хэлсэн чинь рапс урагшаа гаргахад аж ахуй нэгжүүд өрсөлдөөнтэй л байдаг юм даа гээд байсан. Тэгэхээр нь би Н.Б дарга нэг вагон рапсыг 300 000 төгрөгөөр бодож мөнгө өгье гэж цаад компанийнх нь хүмүүс санал болгосон юмаа болох юм уу гэсэн. Тэгсэн чинь Н.Б дарга албан бичгээр хүсэлтээ гаргах ёстой, ямар ч байсан хүсэлтээ өгчих, материалыг нь харж байж болно гэсэн. Түүнээс хойш “Борбанди Агро” ХХК нь журмын дагуу хүсэлтээ 2017 оны 09 сарын сүүлээр өгсөн шиг санаж байна. Хүсэлт өгснийх нь дараа нь би удаагүй Н.Б даргын өрөө рүү ороод “Борбанди Агро” ХХК-ны материалыг нь харсан уу гэж асуухад судална гэсэн. Тэгэхээр нь тэр өдрөө би дахиад үдээс хойш нь орж асуухад судаллаа, боломжтой материал байна гэсэн. Тэрнээс хойш удаагүй цохолт хийгдээд 3 хоногийн дотор гэрчилгээ нь гарсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 13-ны орчим Ж.Саруул над руу утсаар яриад ажил дээр хүрээд ирээч гэхээр нь яваад очтол 7 вагоны мөнгө гэж 2 100 000 төгрөгийг задгайгаар өгсөн. Тэр мөнгийг нь өдөрт нь Н.Б даргын өрөөнд оруулж гарт нь бэлнээр өгсөн. Түүнээс хойш 2017 оны 10 сарын сүүлээр Ж.Саруул над руу дахин утсаар яриад рапсын гэрчилгээ гаргуулах хүсэлтээ дахиад өгчихлөө шүү гэхээр нь тэр өдөр нь би Н.Б дарга дээр ороод “Борбанди Агро” ХХК хүсэлт өгсөн гэж байна, танд хүсэлт нь орж ирсэн үү гэж асуусан. Н.Б дарга хүсэлт орж ирсэн, цохолт хийгээд явуулсан байгаа шүү гэсэн. Гэрчилгээ гарангууд Ж.Саруул над руу утсаар яриад хэлдэг. Тэгэхээр нь би Ж.Саруулаас мөнгийг нь аваад Н.Б даргад өгдөг. Сүүлд 9 вагоны мөнгө гэж 2 700 000 төгрөгийг би Н.Б даргад 2017 оны 11 сарын 03-ны орчим өрөөнд нь оруулж өгсөн. 2017 оны 11 сарын 10-ны орчим Ж.Саруул над руу утсаар дахиад хүсэлт өгсөн талаар хэлсэн бөгөөд би Н.Б дарга руу орж дахиад хүсэлтээ өгсөн байна шүү гэж сануулж хэлсэн. Хэд хоногийн дараа Н.Б дарга өөрөө над руу утсаар яриад “Борбанди Агро” ХХК-ийх 12 гарсан шүү гэсэн. Би ойлгохдоо дахиад 12 вагон рапсийн гэрчилгээ гарчихлаа гэж ойлгосон. Гарчихлаа гэдгээс хойш 2017 оны 11 сарын 16-ны орчим Ж.Саруулаас 12 вагоны 3 600 000 төгрөгийг аваад мөн Н.Б даргын өрөөнд нь оруулж өгсөн. Нийт “Борбанди Агро” ХХК нь 3 удаа гэрчилгээ гаргуулж, би 3 удаа Н.Б даргад хахуулийн мөнгө өгсөн. 1 вагоныг 300 000 төгрөгөөр бодохоор нийт 28 вагоны 8 400 000 төгрөгийг хахуульд өгсөн байна...” гэх мэдүүлэг /3хх 211-214/,
Яллагдагч О.Баттөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дээрх эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл нь угаасаа хэрээс хэтэрсэн байсан юм. Бизнес эрхлэгч бид нарыг хясан боогдуулдаг нь үнэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт хорио цээрийн хяналтын газрын дарга Э.А , мөн хэлтсийн дарга Н.Б нар нь тусгай зөвшөөрлийг гаргаж өгөхгүй өөр дээрээ дараад байлгадаг. Аж ахуй, жижиг дунд үйлдвэр эрхэлдэг бидний болон манай компани бас бус олон компаниудын эрх ашгийг хясан боогдуулж заавал мөнгө өгөхгүй л бол хилээр экспорт хийх зөвшөөрөл өгөхгүй, гарын үсэг зурахгүй хугацаа алдуулж, хүндрэл учруулж байдаг учраас бид нар амьжиргааны үйл ажиллагаагаа хэвийн явуулж ар гэрээ тэжээхийн тулд яах ч аргагүй байдалд ордог учраас нэхсэн мөнгийг нь өгдөг нь үнэн юмаа. Хэрэв үнэхээр л хууль журмын дагуу бичиг баримт, чөлөө зөвшөөрөл маань гардаг бол өнөөдөр би авлига өгсөн гээд мэдүүлэг өгөөд байж байхгүй, хүнд суртлыг дийлэхгүй тулдаа мөнгө өгсөн ба манай компаниас гадна маш олон аж ахуй нэгжүүд байгаа. Миний хувьд өнөөдөр гэхэд 105 вагоныг гаргахын тулд Н.Б д 8600 доллар-ийн хахууль өгч зөвшөөрөл гаргуулахаар тохиролцсон юм. Би тухайн мөнгийг Ард кинотеатрын хойд талд байрлах Уянга-Эрдэнэ валют арилжааны төвөөс ам.доллар худалдаж авч 10-11 цагийн хооронд өрөөнд нь уулзаж тухайн мөнгийг өгсөн. Би газрын дарга Э.А тай уулзаад байдаггүй, шууд Н.Б тай уулзаад хахууль болгож мөнгөө өгөөд явчихдаг юм. Н.Б нь Э.А тай мөнгөө хувааж авдаг байх. Би ерөнхийдөө миний тооцоогоор 50 орчим сая төгрөгийг зөвшөөрөл авахын тулд хэлтсийн дарга Н.Б д хахууль болгож өгсөн байгаа, нарийн тоог сайн хэлж мэдэхгүй байна. Тодорхой нарийн яривал: 2017 оны 09 сарын 18-ны өдөр Н.Б д 50 вагоныг гаргахын тулд 5 сая төгрөг, 2017 оны 10 сарын 10-ны өдөр 9.200.000 төгрөгийг ам.доллароор 3.700 доллар, 2017 оны 10 сарын 12-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 10 сарын 20-ны өдөр 58 вагон рапс ургамалд 4300 доллар, 2017 оны 10 сарын 24-ний өдөр 40 вагон гаргахын тулд 3.200 доллар, 2017 оны 10 сарын 31-ний өдөр 75 вагонд 6.900 доллар, 2017 оны 11 сарын 06-ны өдөр 57 вагонд 4600 доллар, 2017 оны 11 сарын 13-ны өдөр 50 вагонд 4000 доллар, 2017 оны 11 сарын 16-ны өдөр 25 вагонд 2000 доллар, 2017 оны 11 сарын 24-ний өдөр 13 вагонд 1000 доллар зэргийг өгсөн байхаа, нарийн тооцоогоо санахгүй байдаг. Би дээр хэлсэнчлэн рапс ургамлын 1 вагоны нэгж үнийг нь 200.000 төгрөг, 1 вагон самрыг 2 сая төгрөгөөр тус тус бодож хэдэн вагон гаргаж гэж байна түүгээрээ хаа тааралдсан банк, валют арилжааны газраар орж ам.доллар авч Н.Б тай очиж уулздаг юмаа...” гэх мэдүүлэг /4хх 20-26/,
Яллагдагч Д.Эрдэнэбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Н.Б д хээл хахуульд өгсөн 3 сая төгрөгийг би өөрийн Хаан банкин дахь 5112083441 тоот дансанд байсан цалингийн үлдэгдэл мөнгөнөөс зарлага хийж аваад Н.Б д өгсөн мөнгө байгаа юмаа. Дансны хуулгаар харагдах байхаа. Н.Б аас өмнөх дарга нарыг байхад гэрчилгээ гаргуулах ажил ямар ч саадгүй, хүндрэл бэрхшээлгүй зүгээр явдаг байсан. Н.Б дарга болсны дараа эхэндээ гайгүй явж байгаад 2017 оны 02 сараас эхэлж гэрчилгээ гарахгүй удаашрах болсон. Тэгээд Н.Б ы өрөөнд орж уулзаад яагаад бичиг баримтаа бүрэн бүрдүүлж өгчхөөд байхад гэрчилгээ гарахгүй байгаа юм бэ? гэж асуухаар Н.Б ахад нь мөнгө хэрэгтэй болоод байна, хэдэн төгрөг өгчхөөч гэж шууд хэлдэг байсан. Түүнээс гэрчилгээн дээр тогтсон ханш зааж нэхэж байгаагүй. Ахад нь тэдэн төгрөг хэрэгтэй байна гээд мөнгөнийхөө хэмжээг хэлчихдэг. Мөн машинаараа ийшээ тийшээ хүргээд өгчих гэхээр нь би хүргэж өгдөг байсан. Тэр үедээ буюу гадуур явж байхдаа Н.Б д бэлнээр өөрийнх нь хэлсэн мөнгийг нь өгдөг байсан. Тухайлбал: 2017 оны 02 сард 1 000 000 төгрөгийг гадуур өөрийг нь нэг тийшээ хүргэж өгөх гэж явж байгаад бэлнээр өгч, 2017 оны 04 сард бас л гадуур Н.Б ыг машинаараа хүргэж өгөх гэж явж байгаад 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 сард бас гадуур явж байгаад машиндаа 1 000 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сард бас л гадуур явж байгаад 600 000 төгрөгийг, 2017 оны 10 сарын 10-ны өдөр бэлнээр 3 000 000 төгрөгийг өрөөнд нь, 2017 оны 11 сарын дундуур шиг санаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Н.Б утсаараа над руу залгаад ахын дүү чи Зоос гоёлын урд талын шилэн Улаанбаатар банкны урд талын хоолны газарт хүрээд ирээч гэхээр нь би өөрийн эзэмшлийн 6188УНИ улсын дугаартай Альфард маркийн машинтайгаа явж очоод машиндаа Н.Б тай уулзаад 1 400 000 төгрөгийг өгчхөөд явсан. Дээрх мөнгөнүүдийг би өөрөөсөө, хувиасаа гаргаж өгч байсан. 5040152529 тоот данс нь касс Б.Оюунтуяагийн дансны дугаар байгаа юм. Би хэрэгтэй үедээ Б.Оюунтуяад хэлээд өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авдаг. Олон газартай харилцдаг болохоор мөнгө шилжүүлэх утгыг нь касс Б.Оюунтуяа надаас асуудаг. Тэгээд би ч гэсэн төөрөлдөхгүйн тулд Н.Б д өгөх мөнгөө Б гэсэн утгаар авдаг. 5026580734 тоот данс нь ах Д.Саранбаатарын данс байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ах Д.Саранбаатараас мөнгөний хэрэгтэй байна гэж хэлээд авсан ба 3 000 000 төгрөгийг нь Н.Б д өгсөн мөнгө байгаа юмаа...” гэх мэдүүлэг /4хх 58-64/,
Гэрч Б.Оюунтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...5040152529 тоот данс руу зуучлалын хөлсөө хүмүүс шилжүүлдэг. Тэр мөнгөнөөс Д.Эрдэнэбат шаардлагатай үедээ надад хэлээд өөрийнхөө данс руу шилжүүлж авдаг. кассын дансаар орж байгаа болон гарч байгаа мөнгөний гүйлгээний утгыг заавал бичих шаардлагатай байдаг. Д.Эрдэнэбат руу мөнгө шилжүүлэх бүрдээ ямар утгаар шилжүүлэх талаар өөрөөс нь асуугаад хэлсэн мөнгийг өөрийнх нь хэлсэн утгаар шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /4хх 65/,
Яллагдагч Д.Хандсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би нийтдээ 3 удаа Н.Б д гэрчилгээ гаргуулахаар мөнгө өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Н.Б өөрөө хар өнгийн Ланд 200 маркийн суудал нь гялгар ууттайгаа байсан машинтай манай “Монгол эко мах” ХХК-ний оффис дээр буюу Хан-Уул дүүргийн 15-р хороо Хаансвилл хотхоны хажууд ирээд над руу утсаар залгаад ажил дээр чинь ирчихлээ гэсэн. Тэр үед М.Цагаанбаатар захирал өөрөө ажил дээрээ байсан бөгөөд Н.Б ыг мөнгө авахаар ирсэн талаар нь М.Цагаанбаатар захиралд хэлэхэд 1 380 000 төгрөгийг надад өгсөн. Тэр мөнгийг нь би Н.Б д бэлнээр нь дугтуйнд хийж боодолтой өгсөн. Н.Б М.Цагаанбаатар захиралтай уулзаад дулааны аргаар боловсруулсан махны 1 кг бүрээс 60 төгрөгөөр тооцож мөнгө авна гэж тохирсон юм шиг байна лээ. Нарийн асуудлыг нь би мэдэхгүй байна. 2017 оны 07 сард дулааны аргаар боловсруулсан 7 тонн үхрийн мах, 16 тонн ямааны мах экспортолсон. Ингээд 60 төгрөгөөр тооцоод үзэхээр нийт 23 тонн маханд 1 380 000 төгрөг болж байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би Н.Б ы өрөөнд 1 440 000 төгрөг байсан. Тус мөнгийг би М.Цагаанбаатар захирлын надад хадгалуулсан өөрийнх нь мөнгөнөөс авч өгсөн. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би 4 000 000 төгрөгийг Н.Б ы өрөөнд өгсөн. Тус мөнгийг мөн адил М.Цагаанбаатар захирлын надад үлдээсэн байсан ба өөрийнх нь мөнгөнөөс гаргаж өгсөн. Үндсэндээ би нийт 6 820 000 төгрөгийг Н.Б д өгсөн байна. 2017 оны 09 дүгээр сарын 13-наас хойш дахиж “Монгол эко мах” ХХК-ний экспортын гэрчилгээг гаргуулахаар МХЕГ-руу очоогүй. Учир нь М.Цагаанбаатар захирал шинээр М.Цацрал гэх хүнийг менежерээр ажилд авсан ба М.Цацрал нь МХЕГ-ын бичиг баримтыг нь хөөцөлдөх болсон. Түүнээс хойших болсон процессыг би мэдэхгүй. Миний хувьд Лут чулуу ХХК-ний менежерээр ажилладаг...” гэх мэдүүлэг /4хх 77-78/,
Яллагдагч М.Цагаанбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 08 болон 09 дүгээр сард би хөдөөгүүр мал мах аваад явж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гэрчилгээ гаргуулах ажлыг Д.Хандсүрэнд даалгаад явсан. Тэгээд Д.Хандсүрэн нь хүсэлтийг өгөхдөө, хүсэлт дээр өөрийгөө дэд захирал Д.Хандсүрэн гэж бичээд гарын үсгээ зураад өгч байсан. Тухайн үед би Энхсолонго гэх хүүхдийг менежерээр ажилд аваад гэрчилгээний асуудлыг хөөцөлдүүлсэн чинь, энэ чинь бүтэхгүй юм байна, бичиг өгчихөөр хариу хэлэхгүй дараад суугаад байна, бичиг хэргээс нь асуухаар дарга дээр байна гээд, дарга нь дараад суугаад байна гэж над руу утсаар ярих болсон. Тэгэхээр нь би Д.Хандсүрэн рүү утсаар яриад чи, өөрөө наад асуудлаа хариуцаад шийдүүл гэж хэлсэн. Түүнээс хойш Д.Хандсүрэн өөрөө хүсэлтээ бичээд хөөцөлдөөд явсан. Би хөдөөгүүр мал махаа цуглуулаад Улаанбаатар хот руу орж ирэхдээ Н.Б тай уулзахаар Д.Хандсүрэнг дагуулаад өрөөнд нь очсон. Намайг ирж уулз гэдэг асуудлыг Н.Б Д.Хандсүрэнд хэлж явуулсан байсан. Ингээд би Д.Хандсүрэнтэй хамт Н.Б ы өрөөнд анх орж уулзаад, яагаад гэрчилгээ гаргахгүй удаад байгаа юм бэ, та нар арай л хүнд сурталтай байна шүү, би 67 хүн хариуцаж ажиллуулаад ажлын байраар хангаж байна, цагаан цаасан дээр хараар бичсэн хууль байгаа шүү, та нар мөнгө аваад байгаа чинь буруу шүү, би энэ журмаар чинь явж чадахгүй шүү гэж хэлсэн чинь Н.Б за за шийднэ, бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд ир гэж хэлээд, өөр юм яриагүй Д.Хандсүрэн бид 2-ыг гаргасан. Түүнээс хойш би өөрөө хөдөөгүүр ажилтай явсан бөгөөд гэрчилгээ гаргуулах асуудлыг Д.Хандсүрэнд хариуцуулаад үлдээсэн. Нэгэнт Н.Б надтай муу харилцаатай болсон учир би Д.Хандсүрэнг “Монгол эко мах ХХК”-ны дэд захирал гэдгээр хүсэлт дээрээ бичээд хүсэлтийг өгүүлж байсан. Намайг хөдөө Говь-Алтай аймагт явж байхад Д.Хандсүрэн над руу утсаар яриад Н.Б намайг уулзъя гэж дуудлаа, ер нь бол мөнгө л нэхэж байна, мөнгө өгөхгүй бол гэрчилгээ бүтэхгүй юм шиг байна, яах вэ гэсэн гэж асуусан. Тэгэхээр нь би, наад нөхөрт чинь хүмүүс мөнгө өгдөг юм шиг байна лээ, нэхээд байгаа юмыг өг өг, тэгэхгүй бол ажил болохоо байлаа гэж хэлсэн. Ингээд Д.Хандсүрэн Н.Б тай уулзчихаад дахиад над руу утсаар яриад 1 кг махнаас 80 төгрөг авна нийтдээ 25 тонн буюу 1 машинаас 2 сая төгрөг авна гэж байна гэсэн. Би арай өндөр байна, бараг ашиг гарахгүй юм байна дахиад уулзаад үз гэж Д.Хандсүрэнд хэлэхэд Д.Хандсүрэн Н.Б тай уулзчихаад эргэж утсаар яриад үнэ ханшаа буулгахгүй гэж байна гэсэн. Энэ хугацаанд мах хүлээн авах Хятад компаниас манай компанид гомдол гаргасан. Экспортоо хийж чадахгүй байна, ажиллаж байна чадахгүй байна гэсэн. М.Цагаанбаатар чинь ажиллуулж чадахгүй байна гэж манай хөрөнгө оруулагч Хятадууд руу хэлсэн байсан. Ингээд арга буюу Н.Б манай компанийн хүсэлтийг дарж, гэрчилгээ гаргаж өгөхгүй хугацаагаар хясан боогдуулаад байсан учир ажлаа явуулахын тулд мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. 2017 оны 09 сарын 07-ны орчим би Говь-Алтай, Завхан аймгуудаар ажилтай явж байхад Д.Хандсүрэн над руу утсаар яриад Н.Б аар гэрчилгээ дээрээ гарын үсэг зуруулна гэж бүтэхгүй юм байна, одоо яах вэ гэхээр нь хүн яаж шийдэж байна тэр аргаар нь шийд гэж хэлсэн. Манай оффис Хан-Уул дүүрэгт байдаг бөгөөд ажлын өрөөнд жижиг сейф байдаг. Тус сейфэнд бэлнээр ойр зуур хэрэглэгдэх юмнуудынхаа мөнгийг байнгын хадгалж байдаг. Тэр мөнгөнөөс Д.Хандсүрэн 1 сая 4 зуун мянган төгрөгийг Н.Б д өгсөн гэсэн. Тэгсэн чинь Н.Б нь Д.Хандсүрэнд бага мөнгө өглөө гээд голсон тухай Д.Хандсүрэн дараа нь надад утсаар хэлсэн. Түүнээс хойш 2017 оны 09 сарын 13-ны орчим шиг санаж байна Д.Хандсүрэн над руу утсаар яриад 4 сая төгрөгийг Н.Б д өрөөнд нь аваачиж өгөөд гэрчилгээгээ гаргууллаа гэж утсаар ярьсан. Би ерөнхийдөө хөдөөгүүр одоог хүртэл ирж очоод мал мах аваад явж байна...” гэх мэдүүлэг /4хх 86-91/,
Яллагдагч Ц.Отгонжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би 2017 оны 06 сараас хойш “Норд Роуд ХХК”-ний бичиг баримтаар самрын идээ Хятад руу гаргахаар хөөцөлдөж эхэлсэн. 2017 оны 06 сараас 09 cap хүртэл хугацаанд Самрын идээ экспортлох үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл 2017 оны 09 сараас нь эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын экспорт импортын хэлтсийн дарга Н.Б нь хүсэлт өгөхөөр цохож өгөхгүй удааж, хугацаагаар хясан боогдуулж... ....Н.Б 2017 оны 08 сард ээлжийн амралтаа авсан байдаг. Амралт авахынхаа өмнө надтай уулзахдаа Ц.Отгонжаргал эгчээ, одоо таны гэрчилгээг зүгээр өгнө гэж байхгүй шүү, битгий давраад байгаарай гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 09 сард нь ажилдаа орохоор нь уулзсан чинь эхлээд 5.000.000 төгрөг зээлээч гээд гуйгаад байсан. Тухайн үед нь эгчид нь их мөнгө зээлэх боломж байхгүй гэж хэлсэн чинь сүүлдээ мөнгө өгч байж бичиг чинь гарна шүү гэж шууд хэлсэн. МХЕГ дээр гэрчилгээ гаргуулах ажилтай явж байсан хүмүүс мөнгө төгрөг өгөхгүй бол гэрчилгээ гаргаж өгөхгүй байна гэж ярьдаг байсан. Н.Б надад хэлэхдээ 1 вагон самрын идээ бүрээс 1.500.000 төгрөгийг авна шүү гэхээр нь эгчид нь тийм их мөнгө байхгүй, 1 сая төгрөг өгье гэж хэлсэн. Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1 вагон 40 тонн болон 31-ний өдөр 18 тонн самрын идээний экспортын гэрчилгээ гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Норд роуд ХХК-ний нэрээр өгсөн. Хүсэлтийг Н.Б цохож өгөхгүй удсаар байгаад 09 cap гарсан...” гэх мэдүүлэг /4хх 101-104/,
Яллагдагч Ц.Номингэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-ны захирал Т.Лхагвадоржтой 2017 оны 09 сарын 10-ны өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж 100 тонн мах хилээр гаргуулахаар тохирсон. Гэрээний дагуу “Дархан меат фүүдс” ХХК-аас нойтноор 200 тонн мах худалдан авч “Хүн-Од” ХХК-аар дулааны аргаар бэлтгүүлж, өөрсдийнх нь зөвшөөрлөөр экспортоор гаргахаар болсон. Ингээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас экспортын гэрчилгээ гаргуулахаар 2017 оны 11 дүгээр 13-ны өдөр хүсэлт өгсөн. Тус хүсэлтийг “Хүн-Од” ХХК-ийн ажилтнуудаас аваачиж өгсөн. Түүнээс хойш би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ороод Н.Б даргатай уулзаж шинжилгээндээ хамруулчихсан байгаа, шинжилгээний хариу гарахаар хурдан гаргаад өгөөч гэж гуйчхаад явсан. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас гарал үүслийн гэрчилгээгээ авчхаад ажил тарах үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар орж Н.Б тай уулзаад гэрчилгээ удаахгүйгээр гаргаад өгөөрэй, тэгэхгүй бол хугацаанаас амжихгүй болох гээд байна гэж хэлээд бэлнээр 10 000 000 төгрөгийг торонд өгсөн. ...“Аш Төгөлдөр” ХХК нь 2016 оны 07 сард Хятадаас 27 тонн тахианы мах оруулж ирсэн байсан бөгөөд тус оруулж ирсэн тахианы махнаас үлдэгдэл 3,5 тонн байснаас 2,4 тонн тахианы махыг махны ченж Чимэд-Очир /99859733/ гэх хүнд 10 000 000 төгрөгөөр өгсөн. Түүнийхээ мөнгийг би 2017 оны 11 сарын 17-ны орчим Чимэд-Очиртой 5 шард уулзаад авсан. Тус мөнгийг би Н.Б д өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 113-116/,
Яллагдагч Н.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний орчим Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ороод Хорио цээрийн стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Б тай уулзаж “Грийнгресс ланд” ХХК-ийн гэрчилгээ гарсан уу гэж асуухад Н.Б болоогүй байна, гараагүй байна гэсэн. Тэгэхээр нь хэзээ гарах юм бэ, манай ах Ц.Баасандорж өнгөрсөн 7 хоногт хүсэлтээ өгсөн, би өөрөө биеэрээ асууж 2, 3 удаа ирж байна, мах шөлөө ачих хэрэгтэй байна, мах муудах гэж байна хэцүү байна, гэрчилгээ хурдан бичээд өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь Н.Б гэрчилгээ чинь гарах болоогүй байна, гэрчилгээгээ авахдаа мөнгө зээлүүлээд гаргуул гэж шууд хэлсэн. Би гайхаад Ц.Баасандорж ахруу утсаар залгаад гэрчилгээг мөнгө төгрөг өгч байж ав гэж байна, танд ярьсан хэлсэн юм байна уу гэж асуухад Ц.Баасандорж ах, би наад хүнтэй чинь ярьсан юм байхгүй, наад хүнийг чинь сайн танихгүй, зүгээр л гаргадаг юм даа, наад гэрчилгээг чинь хурдан авч явуулахгүй бол, мах шөл муудах, тээврийн зардал нэмэгдэх зэргээр олон хүндрэлүүд гарахаар байна гэсэн. Ингээд би Ц.Баасандорж ахтай утсаар ярьчхаад эргээд Н.Б ы өрөө рүү явж ороод наад гэрчилгээгээ зүгээр гаргаад өгч болдоггүй юм уу, бүх бичиг баримтууд нь бүрэн байгаа ш дээ гэсэн чинь Н.Б дараалал ихтэй байна, 4 сая төгрөг зээлүүлээд хурдан гаргуулаад авахгүй юу гэсэн. Тэгээд өөр юм ярилгүй өрөөнөөс нь гарсан ба тухайн үед нь би өөрийн 2 машин махаа экспортолж чадахгүй байдалд хүрч, мөн тээвэр зуучийн компаниуд махаа яагаад нийлүүлэхгүй байгаа юм бэ гээд байн байн утсаар залгаад байсан болохоор би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Н.Б тай дахиж уулзаад бичиг баримт гарсан уу гэсэн чинь мөн л гараагүй гэсэн. Н.Б нь гэрчилгээг гаргаж өгөхгүй хясан боогдуулж байсан учраас бүх үйл ажиллагаа зогсонги байдалд орох, нөхцөл байдал хүндрэх зэргээс урьдчилан сэргийлж, мөнгө зээлж гэрчилгээг гаргуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Тэгээд Н.Б аас хэдэн төгрөг зээлэх талаар асуухад Н.Б шууд 4 сая төгрөг өгчих гэж тулган шаардсан. Тухайн үед бол “Грийнгресс ланд” ХХК нь 200 тонн адууны мах экспортлох хүсэлт өгсөн байсан. 200 тонн адууны маханд нь 8 ширхэг гэрчилгээ гардаг юм байна лээ. Н.Б юуг үндэслэж, яагаад 4 сая төгрөг өг гэснийг нь би мэдэхгүй байна. Надад хэлэхдээ 4 сая төгрөг өгчихөө л гэж хэлсэн. Тус мөнгөө эхлээд зээлчих, тэгээд ажлыг чинь бүтээчхээд дараа нь өгье гэж хэлж байсан. Ингээд би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Н.Б тай очиж уулзаад зээлье гэсэн мөнгийг чинь өгье, гэрчилгээ яаралтай гаргаад өгөөч гээд гуйж байгаад гэрчилгээ гаргуулаад маргааш өдөр нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 07-ны орой ажил тарах үеэр би өөрт бэлэн байсан 3 000 000 төгрөгийг барьж очоод Н.Б д гэрчилгээ гаргуулахын тулд зээлүүлсэн. Би Хаан банкны 5315140220 тоот хугацаагүй хадгаламжийн данстай. 2017 оны 08 сарын 29-ний өдөр “Төлбөр код-949 Эм Ди Си Пи ХХК” гэсэн утгаар 4 236 033 төгрөг орлогоор миний дансанд орж ирсэн байгаа ба тэр мөнгөнөөс би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөгийг зарлага хийж аваад, бэлнээр аваад явж байгаад Н.Б д өгсөн. Хаан банкин дахь дансны хуулга дээрээс харагдана...” гэх мэдүүлэг /4хх 129-132/,
Шүүгдэгч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Н.Б нь экспортын бичгийг гаргахдаа шалгаж байна гээд шалтгаангүй өөр дээрээ байлгаж байгаад хуулийн хугацаа дууссан гээд хүсэлтийг хаах зэргээр хясан боогдуулж байсан. Манай адууны мах нь илчлэг өндөртэй мах учир өнгө зүсээ алдаж улмаар муудаж чанараа алдах байдалд албаар хүргүүлдэг байсан. Хятад тал харласан махыг авахгүй байдал үүсэх буюу алдагдалтай байдлаар өгөх хэмжээнд хүрдэг. Энэ анх 2016 оны 09 сард шиг санагдаж байна. Баримт материал дээрээс харагдана. Тэгээд яаж махаа гаргах талаар таньдаг хүмүүс хайж байгаад Б нь хээл хахууль авах юм бол гаргаж өгдөг гэж сонссон. Тэгээд Б тай уулзъя гээд “Ка” гэж бааранд уулзахад нэг машин дээр 750 000 төгрөг өгвөл гэрчилгээг гаргаж өгье гэсэн. Би 500 000 гээд тэр 1 000 000 төгрөг гээд дунджаар нь тохирсон юм. 25 тонны нэг машинд нэг гэрчилгээг олгодог юм. Би бичиг баримтуудаа өгөөд асуухаар Б дээр очоод гацсан байдаг. Тэгэхээр өгсөн машины тоогоор тохирсон мөнгөний дүнгээр эхлээд төгрөгөөр өгч байсан ба сүүлдээ олон машин болсон учир доллароор өгч байсан. Мөнгийг энд тэнд хоолны газар, заримдаа өрөөнд нь, нойлын өрөөнд аль боломжтой газар л өгч байсан. Захиалагч талын хүсэлтээс хамаарч харилцан адилгүй байдаг юм. Өнөөдрийг хүртэл нийт 450 орчим машин махны гэрчилгээг нэг бүрийг нь 750 000 төгрөгөөр нийт 337 500 000 төгрөгийг өгсөн. 2017 оны 12 сарын 05-ны мягмар гарагт 17:30 үед 12 машины 9 сая төгрөгийг компанийн данснаас авч найман шарга ченжийн зах дээр 3680 ам доллар болгож Н.Б д ажил дээр нь өрөөнд нь өгсөн. Тэгээд тэр өдөр Ерөнхий сайд болон танай газрын Цагаанхүү нар нь махны экспортыг дэмжинэ гэж байхад чи яагаад боогоод байдаг юм гээд муудсан. Чи тохиролцож чадахгүй бол хохино гэсэн. Би муудсан дээр энэ асуудлыг нэг тийш нь шийдье гээд гар утасны видео бичлэг дээр асаагаад орж уулзаад авсан мөнгөний талаар хэлж ханаж цадахгүй байна уу. Чамаас өөр хүн байсан бол чи ухамсраараа болих хэрэгтэй. Бид нар өдөр ажиллаад 5 цаас олж байхад чи зүгээр суугаад мөнгө олж байна гэж маргасан. Тэгсэн орой уулзъя гэсэн. Миний утсан дээрх бичлэгт байгаа. Тухайн мөнгө өгсөн талаар ямар баримт үйлдээгүй. Манай компанийн санхүүгийн баримтаас энэ гарсан мөнгө харагдана. Энэ мөнгийг гаргахдаа над руу адууны махны үнэ гээд шилжүүлдэг. Махны мөнгөтэй цуг ирдэг юм. Гэрчилгээг гаргаж өгөхгүй болохоор нь аргагүй эрхэнд тохиролцсон ба хясан боогдуулж мөнгө өгөхөөс аргагүй байдалд оруулсан...” гэх мэдүүлэг /4хх 140-141/,
Яллагдагч Н.Маржангул нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...нэг шонхорт 200 ам доллар өг тэгвэл А руу орж бичгийг чинь аваад гарын үсэг зурна гэдэг байсан. Тэгээд нэг шонхорт 200 ам доллароор бодож өгсний дараа ягаан гэрчилгээнд гарын үсэг зурж өгдөг байсан. ... Нэлээд удаа гэрчилгээ гаргуулах бүрдээ төлбөрийг төлж байсан. Нийт 275 шонхрын бүрдүүллийг хийлгэсэн ба нэг шонхорт 200 ам доллар нийт 55000 ам доллар Н.Б ы өрөөнд болон гадаа өгч байсан...” гэх мэдүүлэг /4хх 172-173/,
Шүүгдэгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...С.Б надтай уулзаад 10.000.000 төгрөг байна. Тав таван сая төгрөгөөр нь хуваагаад ав гэсэн...” гэх мэдүүлэг /4хх 182-184/,
Шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би Э.А даргатай цуг ажиллаад 2 жил орчим болж байна, Н.Б даргатай цуг ажиллаад 1 жил орчим хугацаа өнгөрч байна. Хоёулаа миний шууд удирдах албан тушаалтан байгаа юм. Миний хувьд Э.А , Н.Б нартай нийлж аж ахуй нэгж байгууллагыг дарамталсан зүйл байхгүй. Миний хувьд аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл нь ирэхээр нь би гэрчилгээг чинь бэлдчихсэн, та өөрөө Н.Б дарга дээр орж гарын үсгийг нь зуруулж учраа ол гээд ихэвчлэн оруулдаг байсан. Аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрлийн гэрчилгээ, мэдэгдлийг би аваад орохоор янз бүрийн шалтаг хэлээд, шаардлагагүй бичиг баримт нэхээд байхаар нь үлдээгээд гарчихдаг. Аж ахуй нэгж байгууллагын захирал, удирдлагууд өөрсдөө Н.Б даргатай ирж уулзаад гэрчилгээ, мэдэгдэл дээрээ гарын үсэг зуруулаад аваад ирэхээр нь миний бие хүлээж аваад тамгын газрын дарга дээр орж тэмдэг даруулж баталгаажуулаад аж ахуй нэгж байгууллагад нь өгдөг. 2017 оны 10 дугаар сарын эхээр Э.А дарга, Н.Б дарга нар намайг Э.А даргын өрөөнд ороод ир гэхээр нь би ороход гадны нэг танихгүй хүн байсан. Тэр хүнийг Э.А дарга гарч бай гээд гаргасан. Э.А дарга гражид байгаа миний 0111УБЭ улсын дугаартай Бенз маркийн хар машины багажид байгаа тортой юмыг аваад ир гэсэн. Юу байгаа талаар асуухад дуугараагүй. Ингээд би гараад ажлын гадна талын зогсоол дээр байсан машиных нь багажид байсан цагаан тортой байсан санагдаж байна. Уг эд зүйлийг аваад Э.А даргын өрөөнд орох гэхэд өрөөндөө байгаагүй Н.Б даргын өрөөнд сууж байсан. Намайг цүнхээ аваад ороод ир гэхээр нь өрөөлүүгөө орж өөрийн албан хэрэгцээнд ашигладаг бор өнгийн гар цүнхээ аваад Н.Б даргын өрөөнд ороход Э.А даргатай сууж байсан. Намайг буцаад гарч бай гэхээр нь гарсан. Тэгээд удалгүй буцаад ороход за энэ Э.А дарга, Н.Б дарга хоёрын чинь өгч байгаа юм шүү, гэхээр нь яалаа гэж өгч байгаа юм бэ гэхэд дуугүй ав гэж надад хэлсэн. Ер нь бол чамд бодлого танилцуулна, тэрийг чи хэрэгжүүлээрэй, наадах чинь Г.Э та хоёрынх шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Э ахын өрөө лүү орж миний цүнхэн дотор юм хийчхээд шахаад байна яах ёстой вэ гэхэд, Г.Э ах маш их гайхсан, би ч гэсэн маш их гайхсан. Ингээд өрөөнд их хэмжээний мөнгө байлгахаас айгаад Элдэв-Очир ахын машины ард торонд хийгээд үлдээсэн. Тэр өдөр ажил тартал энэ мөнгийг яах ёстой талаар Г.Э ах бид хоёр их эргэлзээд хоорондоо байнга ярилцаж байсан. Тэгээд бид хоёрт хийсэн хууль бус үйлдэл байхгүй, удирдлагуудаас өгсөн мөнгийг авчихвал юунд орох бол, яах бол гэж хоорондоо ярилцаж байгаад уг мөнгийг хувааж авахаар болоод бид хоёр тав, таван сая төгрөг хувааж авсан. ...Энэ мөнгийг өгснөөс хойш Н.Б дарга намайг өрөөндөө дуудаад чи тахианы мах импортолдог аж ахуй нэгжүүдийг шахаж дарамт үзүүл, маш олон төрлийн бичиг баримтууд шаардаад бай гэж надад хэлэхээр нь би үгүй ч гэж хэлээгүй, за ч гэж хэлээгүй. Мөн тахианы мах импортолдог, аж ахуй нэгжүүдэд мал эмнэлгийн шаардлага гаргаж ирж тавь гэдэг байсан. Тэр шаардлагыг нь би одоо болтол хийгээгүй.
Э.А гийн машины багажнаас авсан том цагаан тортой нэлээн их хэмжээний мөнгө байсан. Гаднаас нь харахад боодолтой 20 000 төгрөг, 10 000 төгрөгийн дэвсгэртүүд харагдаж байсан. Уг тортой мөнгөнөөс Г.Э бид хоёрт багахан хэсгийг нь өгсөн үлдсэн мөнгийг нь хэд болохыг мэдэхгүй байна. Э.А , Н.Б дарга хоёр хувааж авсан байх. Яаж хувааж авсан талаар нь бол нарийн сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /200-202/,
Яллагдагч Д.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би таны “Уудам-Оргил” ХХК-ийн нэр дээрх рапс гаргах зөвшөөрлийг ашиглаад рапс гаргах гэсэн юм гэхэд ах тэг тэг гэсэн. Тэгээд би бичиг баримтуудаа хөөцөлдөж бүрдүүлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 9 дүгээр сарын эхээр өгсөн. Тэгээд Н.Б ыг зүс таньдаг болохоор очиж уулзахад үнэ ханшаа судалсан юм уу, ер юм хумаа бэлдэж байгаад нэг удаа л ир гэж хэлсэн. Тэгээд 150 тонн рапс гаргах гэж Н.Б д 2017 оны 09 дүгээр сарын 15-нд 5 сая төгрөгийг 20, 10 мянгатын дэвсгэртээр, 09 дүгээр сарын 20-ны орчим 7 сая төгрөгийг, 10 дугаар сарын дундуур мэдүүлэгт дурдагдсан 24 сая төгрөгийг өрөөнд нь оруулж тус тус өгсөн. Эдгээр мөнгийг өгөхдөө нэгийг нь бор цаасан дугтуйнд хийж, нөгөөг нь торонд хийж, 3 дахь мөнгийг нь цүнхэнд хийж очоод Н.Б өөрөө торонд хийж авсан. Би эдгээр мөнгийг Н.Б д өөрийн хүсэлтээр өгөөгүй, мөнгө өгөхгүй бол гэрчилгээ гаргахгүй хясан боогдуулаад байсан. Жишээ нь юмаа бэлдэж ир, битгий энүүгээр олон удаа яваад бай, нэг удаа ир гэдэг байсан. Тэгээд аргагүйн эрхэнд мөнгө өгч зөвшөөрлөө авахаас өөр аргагүй байдалд орсон...” гэх мэдүүлэг /3хх 87-91/,
Яллагдагч Б.Бат-Оргил нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баруун талаар нь өгсдөг шатны дунд хавьд Н.Б надад ерөнхийдөө мөнгө нэхсэн аястай зүйл ярьсан. Мөнгө хэрэгтэй гэдэг санаагаа надад ойлгуулсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цайны цагийн дараа өрөөнд нь очоод манай зөвшөөрөл гарсан эсэх талаар асуухад би судалж байна гэсэн. Тэгэхээр нь би мөнгө авчирсан талаар үйл хөдлөл, дохио зангаагаар илэрхийлэхэд гаргаад ир гэж дохисон. Тэгэхээр нь би үүргэвчнээсээ цэнхэр торонд хийсэн 10, 5 мянган төгрөгийн дэвсгэртээр нийт 4 сая төгрөгийг ширээн доогуур гарт нь өгсөн. Н.Б мөнгийг авмагц миний материал дээр зөвшөөрсөн гарын үсэг зурж надад өгсөн. ...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар очиж Н.Б аас манай хүсэлт ирсэн талаар асуухад ирсэн байгаа ороод ир гэсэн. Намайг ороод суухад Н.Б зузаан, нимгэн ч билүү тийм утгатай зүйл хэлэхээр нь би ойлгохгүй лавлаж асуухад цаасан дээр долларын тэмдэг зурж үзүүлсэн. Тэгэхэд нь би ойлгоод Хаан банкны хугацаагүй хадгаламжаас 20 сая төгрөг ченж Батбаатарын данс руу шилжүүлээд доллар болгуулаад өөрөө очиж авсан. Ингээд 83 вагон тус бүрийг 200 000 төгрөгөөр үржүүлээд 16 600 000 төгрөг болсон. Үүнийг долларт шилжүүлээд 6 750 ам доллар Н.Б д аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 102-105/,
Яллагдагч Д.Зандансүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед улсын хилээр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас үржлийн адуу гаргах хүсэлтээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өгсөн. Тэгээд Н.Б ы ажлын өрөөнд орж уулзаад ах нь үржлийн адуу гаргах гээд танайд бичиг өгчихсөн байгаа шүү, энэ зөвшөөрлийг гаргаж өгөөч гээд 1 500 000 төгрөгийг ширээн дээр нь тавьж өгсөн. Ингээд мөнгө өгч байх үед Н.Б ы өрөөний хаалгыг хүн онгойлгохоор нь би мөнгөө үлдээгээд гараад явчихсан юм. Надаас мөнгө төгрөг огт нэхээгүй. Би өөрөө л өгчхөөд гараад явчихсан юм. Маргааш нь Н.Б ы ажил дээр ирж уулзахад та яаж байгаан бэ, намайг ажилгүй болгох гэж байгаа юм уу, энэ мөнгөө буцааж ав, тэр манайд өгсөн үржлийн адуу гаргахыг хүссэн хүсэлтээ ч буцааж ав, тэртэй тэргүй зөвшөөрөхгүй юм чинь цаг нар гарздаад яах вэ дээ гэж хэлсэн.Тэгэхээр нь би 1.000.000 төгрөгийг буцааж аваад 500 000 нь авбал үрчихнэ гэж бодоод дараа авъя, чамд байж байг гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /3хх 125-126/,
Яллагдагч Э.Онон нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Н.Б д 2017 оны 10 дугаар сарын эхээр 500 000 төгрөг өөрөө аваачиж өгсөн. Мөн сард Нарангэрэлээр дамжуулж 500 000-1 000 000 төгрөг өгч явуулж байсан. Нийт 2 сая төгрөг өгсөн. Экспортын гэрчилгээ гаргуулах болгондоо хахууль өгч байгаагүй. Би 2017 оны 09 дүгээр сард Э.Б ы өрөөнд ороход Онон ахын дүү чи одоо болио чамайг өчнөөн харж үзлээ бусад компаниудын хувьд тохироод аятайхан яваад байна, нэг машинд 200 000 төгрөг өгч бай, ханш ийм байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадахыг чинь өгч чадахгүй боломжоороо би зохицуулахыг бодъё гэж хэлээд 500 000 төгрөг өгөөд өрөөнөөс нь гарсан. Үүнээс хойш би уулзаагүй ба бичиг баримтаа авхуулахаар Нарангэрэлийг явуулахад Ононг ирж уулз гэж хэлүүлээд байсан учир би өөрөө очоогүй яаралтай бичиг баримт хэрэгтэй байсан тул Нарангэрэлээр 1 сая төгрөг өгч явуулсан. Түүний дараа дахиад 500 000 төгрөг өгч явуулсан...” гэх мэдүүлэг /3хх 217-224/,
Яллагдагч М.Нарангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2017 оны 08 сарын 05-ны орчим “Баатарууд Тэнгэр” ХХК-нд менежерээр ажилд орсон. Ажилд орсноос хойш Э.Онон дарга намайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэг давхарт байрлах нэг цонхны үйлчилгээнд хүсэлт аваачаад өгчих гээд явуулдаг байдаг. Өгсөн үүргийн дагуу би 08 сараас хойш 11 сарын сүүл хүртэл хугацаанд хүсэлтийг аваачиж өгсөн. Тус хүсэлт нь мал эмнэлгийн эрүүл ахуйн гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн утгатай байдаг байсан. Үүнээс хойш 2017 оны 10 сард Э.Онон дарга эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа ажил дээрээ нэг удаа ирээд намайг дуудаад маргааш Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ороод гэрчилгээгээ авахдаа энийг Н.Б д өгөөрэй гэж хэлээд голоор нь нугалж скочидсон файлын хавтастай зүйлийг өгсөн. Тухайн өдөр нь хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна. 2017 оны 10 сарын эхээр шиг санаж байна. Тус ууттай зүйлийг би Н.Б д өгөхдөө, давхар хянагдах бичиг баримтуудаа өгдөг байсан. Миний өгсөн зүйлийг Н.Б аваад Э.Онон өөрөө хаачсан юм бэ гэж байсан. Тухайн үед нь би Э.Онон дарга эмнэлэгт хэвтсэн байгаа гэхэд за за гэчхээд өөр юм яриагүй. Түүнээс хойш 2017 оны 10 сарын дундуур Э.Онон дарга дахиад намайг дуудаад өмнөхтэй мөн адил гялгар ууттай зүйл өгөөд Н.Б д аваачаад өгчих гэсэн. Түүнийх нь дагуу би тэр өдөр нь Н.Б ы өрөөнд оруулж гарт нь өгсөн. Тэгэхэд Н.Б юу ч хэлээгүй аваад энгэрийнхээ халаас руу хийчих шиг болсон. Тухай зүйлийг аваад хаана хийсэн талаар нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /3хх 243-248/,
Яллагдагч М.Цагаанбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Д.Хандсүрэн рүү яриад сейфээс мөнгө аваад Н.Б д өгчих гэж хэлсэн. Би уг мөнгийг хахууль гэж Хандсүрэнд хэлээгүй ба аваачаад өгчих л гэж хэлсэн. Тэгэхээр бүлэглэсэн гэж үзэж болохгүй..., ...Би хөдөө ажлаар явж байгаад махны экспортын гэрчилгээ гарахгүй саатаад, Н.Б мөнгө нэхээд байна гэж менежер Цацралыг хэлэхээр нь би Д.Хандсүрэн рүү яриад сейфэнд нь хадгалуулсан мөнгөнөөс аваад Н.Б д аваачаад өгчих гэж хэлсэн юм. Би Д.Хандсүрэнд Н.Б д өгч байгаа мөнгийг хахууль гэж хэлээгүй, аваачаад өгчих л гэсэн. Д.Хандсүрэн ямар учиртай мөнгө болохыг ойлгоогүй. Тэгэхээр бүлэглэсэн гэж үзэж болохгүй. Миний гэрчээр өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Бүгдийг нь ярьсан гэж бодож байна. Аан тийм 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Н.Б ы албан өрөөнд очиж 100 тонн махны экспортын гэрчилгээ гаргуулах гэж 7.000.000 төгрөгийг Н.Б д өгснөө өмнөх мэдүүлэгт мартсан байна лээ...” гэх мэдүүлэг /4хх 81-83, 82-88/,
Яллагдагч Д.Хандсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...нэгдүгээрт би “Монгол эко мах” ХХК-ийн ажилтан биш, хоёрдугаарт би “Монгол эко мах” компанийн захирал М.Цагаанбаатарын хэлснээр МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Б д мөнгө аваачиж өг гэснийх нь дагуу мөнгийг Н.Б ы албан ажлынх нь өрөөнд аваачиж өгч байсан. Мөнгө аваачиж өгөхдөө өгөх ёстой мөнгө юм байна л гэж ойлгосон, ямар мөнгө гэдгийг ойлгоогүй. Би тогтоолд заасан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа, харин Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл би өөртөө болон бусдад давуу байдал олгоогүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /4хх 71-72/,
Яллагдагч Л.Номингэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар өөрийн мэдэх зүйлээ бүгдийг мэдүүлсэн. Тиймээс өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих болон өөрчлөгдөх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Тэгэхдээ аргагүй байдалд орсны улмаас хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн...” гэх мэдүүлэг /4хх 110-115/,
Шүүгдэгч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгт болсон хэргийн талаар үнэн зөв ярьсан. Н.Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хээл хахууль өгсөн нь үнэн. Би түүний хууль бус байдлаар хясан боогдуулж байсан талаарх нотлох баримт цуглуулахаар өөрийн утсандаа бичлэг хийж энэ бичлэгээ гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 136-137/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/83 дугаартай “Н.Б ыг Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажилд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай” гэх тушаалын хуулбар /5хх 101/
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1213 дугаартай “Э.А г Хорио цээр, стандартын хяналтын газрын даргын үүрэгт ажилд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсугай” гэх тушаалын хуулбар /5хх 141/
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаартай “Г.Э ыг мал амьтан, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилсугай” гэх тушаалын хуулбар /5хх 203/
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/121 дугаартай “С.Б ийг мал амьтан, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилсугай” гэх тушаалын хуулбар /5хх 203/
Ж.Саруулын 5286114119 тоот төгрөгийн, 5212027039 тоот ам долларын дансны хуулга баримтууд /8хх 8-13/,
Д.Эрдэнэбатын 5112083441 дугаарын дансны хуулга баримтууд /9хх 92-142, 143-151/,
О.Баттөрийн 5007571222 дугаарын хадгаламжийн дансны хуулга баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 60-95/,
“Дархан мийт фүүдс” ХХК-ийн экспортын гэрчилгээ гаргуулахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 23-86/,
“Оюун халиун” ХХК-ийн /Д.Зандансүрэн/ экспортын гэрчилгээ гаргуулахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 87-104/,
Г.Даваасүрэнгийн харилцагчийн дансны хуулга баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 113-116/,
“Абсолют кэш энд керри” ХХК-ийн импортын гэрчилгээ гаргуулахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 207-238/,
Т.Маржангүлийн шонхор шувуу экспортоор гаргах зөвшөөрөл гаргахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /16хх 1-145, 24хх 48/,
Ж.Батжаргалын 5170010289 дугаарын дансны хуулга баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /16хх 160-187/,
Ж.Төмөрбаатарын Хаан банкны 2016, 2017 оны дансны хуулга баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /18хх 08-28/,
Д.Т ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /18хх 122-129/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/217 дугаартай “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл, дамжуулан тээвэрлэх мэдэгдэл олгоход гарын үсэг зурж баталгаажуулахыг Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Б д зөвшөөрч түүний эзгүйд экспорт, импортын хэлтсийн дарга Б.Хосбаяр гарын үсэг зурж хянан баталгаажуулахыг зөвшөөрсүгэй.” гэх тушаалын хуулбар /25хх 13/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газарт ирсэн бичгийн тайлан /26хх 37-151/,
Яллагдагч Э.Оргилын “...би өмнө гэрчийн мэдүүлэгтээ 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 дахь удаагаа хахууль өгөхдөө Ганбаяраас 3.2 сая төгрөгийг дансаар аваад бэлнээр 2.8 сая төгрөгийг гарган авч гялгар уутанд хийгээд Зайсан дахь Гэгээнтэн цогцолборын хойд зам дээр гадаа гудамжинд Н.Б д өгсөн. Тэгэхээр нийтдээ 5.5 сая төгрөг биш 5.1 сая төгрөг юмаа...” гэх мэдүүлэг /32хх 05-06/,
Яллагдагч Э.Оргилын 5046293361 дугаартай дансны хуулбар баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /32хх 31-36, 58-60/
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 2-5/,
2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 07-32/,
2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 33-39/,
2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 40/,
Л.Номингэрэлээс баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, дансны хуулга баримтууд /7хх 2-250/,
Н.Гантулга/хх 4-р хавтас 126/, Т.Чингиз/хх 3-р хавтас 184/, Н.Маржангүл/хх 4-р хавтас 174/, Э.Оргил/хх 32–р хавтас 09-10/ нарын Авлигатай тэмцэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан” талаар сайн дураараа илчлэн ирүүлсэн хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.А тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан, шүүгдэгч Г.Э , С.Б нар нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б , газрын дарга Э.А нарын бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Ш.Т нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Ж.Саруултай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсруу рапс реэкспорт хийх зөвшөөрөл авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б , газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2 700.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3.600.000 төгрөгийн дамжуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон, шүүгдэгч Д.Т нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дорнын говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б , газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 64 удаагийн үйлдлээр 337.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх, шүүгдэгч Н.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Э.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч С.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш.Тэгванданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин прокуророос шүүгдэгч Н.Б ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.А тай бүлэглэн Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар нэр бүхий шүүгдэгч нараас хахууль авсан үнийн дүнг яллах дүгнэлтэд нарийвчлан тодорхойлоогүй атлаа хахууль өгөгч нарын өгсөн гэх үнийн дүнг тодорхойлон ирүүлснийг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Б , Э.А нар нь хахуульд авсан нийт мөнгөний дүнг тодорхой зааж мэдүүлдэггүй боловч шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” байх эрх нь байгаа болно. Нөгөө талаар хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б , Э.А нарын авсан хахуулийн дүнг бодитоор тогтоох боломжгүй байна.
Түүнчлэн хахууль өгсөн шүүгдэгч нар нь мөн “...хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй..., ...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” бөгөөд шүүгдэгч нарын албан тушаалтанд өгсөн хахуулийн дүнг тэдний мэдүүлгээр үнэн зөв гэж тогтоох боломжгүй юм.
Дээрх байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн зүйлчлэлд авсан хахуулийн хэмжээнээс хамаарч эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлийг тодорхойлоогүй болно.
Иймд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан баримтуудад үндэслэн, шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 230.800.000 төгрөг, 70.000 юань, 152.177 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хэмээн үзэж, улсын төсөвт шилжүүлэхээр, харин шүүгдэгч нараас нэмж хөрөнгө, орлого хураан авахгүй байхаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Б , Э.А , Д.Т , Ш.Тэгвандан нар нь гэм буруугийн талаар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Харин шүүгдэгч Г.Э , С.Б , тэдгээрийн өмгөөлөгч нар нь “гэмт хэрэг үйлдээгүй, хэн нэгнээс авилга аваагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх боловч тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан арга хэлбэрээр бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримтуудтай тохирсон, гэм буруу нь хөдөлбөргүй нотлогдсон, Г.Э , С.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ талаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Н.Б , Э.А , Г.Э , С.Б , Ш.Тэгвандан, Д.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.А , Г.Э , С.Б , Ш.Тэгвандан, Д.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх боломжтой гэж дүгнэн хуульд заасан нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасч, торгох ял шийтгэв. Ингэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоог харгалзан ялыг ялгамжтай тогтоов.
Харин шүүгдэгч Н.Б ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.
Шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс, хорих оногдуулсан шүүгдэгчид уг ялыг эдэлж дууссан үеэс тоолж эхлэхийг тус тус тайлбарлав.
Шүүгдэгч Н.Б ы 2017 оны 12 сарын 7-ны өдрөөс 2017 оны 12 сарын 9-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2017 оны 12 сарын 11-ний өдрөөс 2018 оны 1 сарын 8-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 28 хоног, нийт 30 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож,
шүүгдэгч Э.А гийн 2017 оны 12 сарын 7-ны өдрөөс 2017 оны 12 сарын 9-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 1 сарын 8-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 29 хоног, нийт 30 хоногийн нэг хоногийг, шүүгдэгч Д.Т ын 2020 оны 9 сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 7 хоногийн нэг хоногийг тус бүр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас хасахыг дурдав.
Шүүгдэгч Э.А , Г.Э , С.Б , Ш.Тэгвандан, Д.Т нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүр 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Э.А гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид хотхон 6а-105 тоот орон сууцнаас хураан авсан 57.400.000 төгрөг, 20.000 юань, Н.Б ы Хан-Уул дүүргийн 15-р хороо Жаргалан хотхон 5-11 тоот орон сууцанд нэгжлэг хийх үед хураан авсан /зочны өрөөнөөс/ 16.460 ам доллар, 5.100.000 төгрөг, /унтлагын өрөөнөөс/ 17.500.000 төгрөг, /хурааж авчирсан сейфээс/ 127.117 ам доллар, 140.000.000 төгрөг, 50.000 юань, Н.Б ы ажлын өрөөнөөс хураан авсан 8.600 ам доллар, 10.800.000 төгрөг, нийт 230.800.000 төгрөг, 152.177 ам доллар, 70.000 юанийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй байх тул улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Үүнээс гадна хэрэгт 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 658 дугаар Прокурорын тогтоолоор /1-р хх 204/, С.Б , Г.Э нараас хахуульд авсан нийт 10 сая төгрөгийг, шүүгдэгч С.Б ийн тэмдэглэлийн дэвтрийн хамт хураан авах зөвшөөрөл олгосны дагуу хийгдсэн Төрийн банкны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд С.Б өөс/1-хх 206/ байршуулсан 5 сая төгрөг, Г.Э оос/1-р хх-224/ хураан авсан 5 сая төгрөг, нийт 10 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлж,
хэрэгт хураагдсан С.Б ийн тэмдэглэлийн дэвтэр, Н.Б ы өмчлөлийн 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээг /яллах дүгнэлтэд дурдаагүй/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа /маш нууц/ дардас бүхий 96 ширхэг сиди, Голомт, Худалдаа хөгжил, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 8 ширхэг баримт, компани, хуулийн этгээдийн орлого, зарлага, нэхэмжлэхийн нийт 9 ширхэг баримт, Н.Б ы гар бичмэл бүхий 7 ширхэг цаас, IMEI:359623/08/088790/08, IMEI:359624/08/088790/8 дугаарын кодтой Samsung маркийн гар утас зэргийг хэрэгт хавсаргахаар үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Э , С.Б , Ш.Тэгвандан нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Харин хэрэгт 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31-64 тоот, Н.Б , Н.Сарантуяа, С.Баянмөнх нарын өмчлөлийн, 130.702.467 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 3 сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоол /хх 1-н 226-250/, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206017148 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Твин хаус 6а-105 тоот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Твин хаус 6а-105 тоот, шүүгдэгч Э.А гийн өмчлөлийн, 103.089.585 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 3 сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Учир нь шүүгдэгч Н.Б ы өмчлөлийн гэх битүүмжилсэн тус орон сууцыг өөрийн төрсөн эцэг Д.Найдан, төрсөн эх Д.Дашзэвэг нараас өвлөж авсан бөгөөд төрсөн эгч, дүү Н.Сарантуяа, С.Баянмөнх нарын хамт өмчилдөг талаар, мөн шүүгдэгч Э.А гийн өмчлөлийн битүүмжилсэн орон сууц нь түүний төрсөн дүү Э.Золзаяагийнх, банкны зээлийг дүү, түүний гэр бүлийн гишүүд төлдөг талаар Н.Б , Э.А нар нь 2014 оноос МХЕГ-т ажилд орсон үеэсээ ХАСХОМ буюу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсээр ирсэн бөгөөд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар дотоод албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан танилцуулгад /хх 4-н 218-236/ энэ талаар тодорхой дурджээ. Мөн Э.А гийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг худалдан авах үед Төрийн банктай байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Орон сууцны Ипотекийн зээлийн гэрээ, хамтран зээлдэгч Б.Батчулууны цалингийн тодорхойлолт, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх орон сууцуудыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Б ы эзэмшлийн 24-34 УБЛ улсын дугаартай Ланд круйсер 200 загварын тээврийн хэрэгсэл, Пүрэвсүрэнгийн Алтангэрэл /АМ79031714/ гэх нэр дээр бүртгэлтэй 01-11 УНЭ улсын дугаартай Бенз 350 загварын тээврийн хэрэгсэл, Доржийн Пүрэвсүрэн /АЭ53121505/ гэх нэр дээр бүртгэлтэй 00-47 УНЗ улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах зөвшөөрөл олгосон 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 727 дугаар Нийслэлийн прокурорын зөвшөөрөл /хх 5-н 151/ зэргийг хүчингүй болгов.
Шүүгдэгч Д.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их мянган овгийн Н.Б , шүүгдэгч Харчуу овгийн Э.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Тайжууд овгийн Г.Э , шүүгдэгч Бэсүүд овгийн С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Алаг адуун овгийн Ш.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Дилав овгийн Д.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Э.А д нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э т нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 13.000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч С.Б т нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9.000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б ы шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2, цагдан хоригдсон 28, нийт 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А гийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 30 хоног, шүүгдэгч Д.Т ын цагдан хоригдсон 7 хоногийн тус бүр нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, тэдгээрийн эдлэх ялаас хасаж тооцон шүүгдэгч Э.А гийн торгох ялыг 39.550.000 төгрөгөөр, Д.Т ын торгох ялыг 8.895.000 төгрөгөөр тогтоосугай.
6. Шүүгдэгч Э.А , Г.Э , С.Б , Ш.Т, Д.Т нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус тус 1 /нэг/ жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг Э.А , С.Б , Г.Э , Ш.Т, Д.Т нарт торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс, шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж эхлэхийг тайлбарласугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 230.800.000 (хоёр зуун гучин сая найман зуун мянга) төгрөг, 70.000 (далан мянга) юань, 152.177 (нэг зуун тавин хоёр мянга нэг зуун далан долоо) ам долларыг, мөн С.Б өөс Төрийн банкны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан 5 сая төгрөг, Г.Э оос хураан авсан 5 сая төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Энэ хэрэгт 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31-64 тоот орон сууц болон 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206017148 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Твин хаус 6а-105 тоот орон сууцыг тус тус битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16, 17 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б ы эзэмшлийн 24-34 УБЛ улсын дугаартай Ланд круйсер 200 загварын тээврийн хэрэгсэл, Пүрэвсүрэнгийн Алтангэрэл (АМ79031714) гэх нэр дээр бүртгэлтэй 01-11 УНЭ улсын дугаартай Бенз 350 загварын тээврийн хэрэгсэл, Доржийн Пүрэвсүрэн (АЭ53121505) гэх нэр дээр бүртгэлтэй 00-47 УНЗ улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгасан Нийслэлийн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 727 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгож, Н.Б , Н.Сарантуяа, С.Баянмөнх нарын өмчлөлийн 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээг эзэнд нь буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Э , С.Б , Ш.Тэгвандан нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Б ийн хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийг буцаан олгож, /маш нууц/ дардас бүхий 96 ширхэг сиди, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 8 ширхэг баримт, компани, хуулийн этгээдийн орлого, зарлага, нэхэмжлэхийн нийт 9 ширхэг баримт, Н.Б ы гар бичмэл бүхий 7 ширхэг цаас, IMEI:359623/08/088790/08, IMEI:359624/08/088790/8 дугаарын кодтой Samsung маркийн гар утас зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Б д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
13. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Э.А д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Э , С.Б , Ш.Т, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН