Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 0338

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч С.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-т холбогдох эрүүгийн 2025003670319 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, С.Т

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Т нь  2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т.Ө-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж 40 инчийн хар өнгийн Hisence маркийн зурагтыг хулгайлж, 440.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө зогсоол дээрээс иргэн С.П-н эзэмшлийн ....... улсын дугаартай Hyundai Grace маркийн тээврийн хэрэгслийг, мөн 2 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Э-ийн эзэмшлийн ...... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Би хулгайн хэргээ эрүүгийн төлөөлөгчдөө өөрөө илчилж очсон. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

           -Хохирогч Т.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эмнэлэгт хэвтэхээр болоод 14 цагийн орчим гэрээс эмнэлэгт хэвтэх зүйлээ авчихаад гарсан, тэр үед зурагт байсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд манай хадам дүү П руу манай зүүн талын айлын ах залгаж хэлсэн байсан. Гэртээ ирэхэд хар өнгийн 40 инчийн Hisence маркийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Некст электрониксоос 500.000 төгрөгөөр авч байсан зурагт байхгүй, гэрийн хаалга нугас болон цоожны гогцоо төмөр эвдэрсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх 13-14 хуудас/

       -Хохирогч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний нэр дээр байдаг ...... улсын дугаартай Хюьндай гресс  маркийн тээврийн хэрэгслийг манай хүү Э надтай ээлжилж унадаг юм. 2020 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө зогсоол дээр байрлуулаад өглөө сэрээд машинаа унах гээд гэрээсээ гарч иртэл зогсоол дээр байхгүй байсан талаар надад хэлсэн. Манай хүү цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Тэгтэл Т гэх залуу ямар нэгэн зөвшөөрөлгүй миний эзэмшлийн ..... улсын дугаартай Хюьндай гресс  маркийн тээврийн хэрэгслийг авч явж байгаад цагдаад баригдсан байсан. Би Т гэх залууг  сайн танихгүй, манай холын хамаатан юм билээ гэж хүү Э надад хэлж байсан. Миний бие Т-аас баруун хойд талын гэрэл 25.000 төгрөг, хойд гупер 80.000 төгрөг, засварын хөлс 80.000 төгрөг, үнэлгээний 35.000 төгрөг, журмын хашаанаас гаргаж авсан төлбөр 46.000 төгрөг, нийт 246.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 150 хуудас/

      -Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 02-ны 23 цагийн үед өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг СӨХ-ийн 2 дугаар байрны зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь манай ажлын газрын залуу Н миний гар утас руу залгаад чиний машин чинь хаана байгаа юм бэ? гэхээр нь гэрийн гадаа байгаа гэтэл үгүй ээ, чиний машин Цагаанчулуут баг Шунхлай ШТС-ын урд талын төв зам дагуу байна гэсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн газарт мэдэгдэж өөрийн машин дээрээ очоод хартал урд талын гупер хагарсан, их гэрэл хагарсан, баруун талын карлан эвдэрсэн, баруун талын карланы хар өнгийн 2 ширхэг хөмсөг нь хагарсан, баруун талын урд хойд хаалга бага зэрэг зурагдсан, хаалга нь цоожгүй төв зам дагуу баруунаас зүүн тийшээ харсан байдалтай байсан. Т-аас баруун талын их гэрэл 70.000 төгрөг, урд гупер 130.000 төгрөг, баруун талын карлан 80.000 төгрөг, хар өнгийн хуванцар хөмсөг 2 ширхэг 16.000 төгрөг, засварын хөлс баримтаар 160.000 төгрөг, үнэлгээний 25.000 төгрөг, нийт 481.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 92 хуудас/

      -Иргэний нэхэмжлэгч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 07 дугаар сарын эхээр санагдаж байна, яг өдрийг нь сайн санахгүй байна. Танил зах дээр худалдаа наймаагаа хийгээд байж байтал Т лангуун дээр ирээд Таван толгой руу ажилдаа явах гэсэн чинь зардалгүй болчхоод байна. Би өөрийнхөө гэрийн зурагтыг зарчихаад зардлын мөнгө хийж ажилдаа явмаар байна. 150.000 төгрөгөөр өгнө гэхээр нь би 140.000 төгрөгөөр авъя одоо бэлэн 120.000 төгрөг өгье. Маргааш ирээд үлдэгдэл 20.000 төгрөгөө авчих гэж хэлсэн. Тэгээд надад лангуун дээр хар өнгийн Hisence нэртэй хавтгай хар өнгийн зурагт авч ирж өгөөд бэлэн 120.000 төгрөг надаас аваад явсан. Т-с би хулгайн зурагт юм биш биз дээ гэж асуухад юу гэж дээ эгч минь ямар нэг, нэгийгээ таньж мэдэхгүй хүмүүс биш дээ гэж байсан. Би хулгайн зурагт гэдгийг нь мэдээгүй. Зурагт манай гэрт байгаа сайн дураар цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгнө. 120.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 18 хуудас/

       - Гэрч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны 00 цаг 50 минутад гэртээ ирээд машинаа гэрийн хажуу талын шороон зогсоол дээр тавиад гэртээ орж амарсан. Тэгээд өглөө 07 цаг 30 минутад сэрээд цонхоороо хартал машин маань байхгүй болсон байсан. Гараад тэр хавийн хүмүүсээс асууж сураглаж байгаад болохоо болиод цагдаагийн байгууллагад 09 цагийн үед мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх 151-152 хуудас/

       -Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 06 цаг 30 минутад Шунхлай ШТС-ын урд манай ажлын нягтлан Э-ийн ..... улсын дугаартай приус 10 машин байхыг хараад Э рүү залгасан. Э-ээс чиний машин хаана байгаа юм бэ? гэхэд гэрийн гадаа байгаа гэхээр нь үгүй ээ машин чинь Цагаанчулуут багт байна гэж намайг хэлэхэд Эрдэнэцэцэг машинаа алдсанаа мэдсэн. Би Вокзал руу бараагаа авах гээд яарч байсан учир зогсож харахад жолооч талын хэсгээрээ юм мөргөсөн харагдсан. Машин дотор болон ойр хавьд хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх 93 хуудас/

    -Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний бие Шунхлай ШТС-д түгээгчээр ажилладаг бөгөөд 2020 оны 07 сарын 02-ноос 03-ныг хүртэлх хугацаанд 24 цагаар албан үүргээ гүйцэтгэсэн. 2020 оны 07 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагийн орчим түгээгчийн өрөөнд сууж байтал ойролцоогоор 20-22 насны орчим шар царайтай, 170 см өндөртэй, туранхай биетэй хүүхэд цонх тогшоод эгчээ бензин өгөөч миний машин бензингүй болчихлоо гээд байхаар нь машиныг нь хартал  манай колонкийн баруун талын орох, гарах хэсэгт цагаан өнгийн Тоёота приус 10 маркийн машин зогсож байсан бөгөөд тэр хүүхдээс маш их архи үнэртээд согтуу байхаар нь чи согтуу байна ш дээ манайх согтуу хүнд үйлчлэхгүй гэтэл 5000 төгрөгөөр бензин хийлгэе гэртээ хариад мөнгөө аваад ирье гэхээр нь үгүй ээ яаж ийм согтуу байж машин барих гээд байгаа юм бэ? гээд хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх 94 хуудас/

        -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 07, 08-09, 147, 148 хуудас/  

        -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 79, 80-81 хуудас/

    -Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 88-89,90 хуудас/

      -Криминалистикийн шинжээчийн 184 дугаартай: “ 1.Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,5,7,8,9 гэсэн дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 4, 6 гэсэн дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна.

        2. С.Т-н гарын хээний дардас, гарын хээний нэгдсэн санд МН003010011256 дугаараар бүртгэгдсэн байна. 3 гэж дугаарласан “баруун урд хаалганы гадна хэсэг”-ээс илрүүлж, бэхжүүлсэн алганы мөр С.Т-ийн зүүн гарын алганы хээний дардастай, 5 дугаартай “Баруун хойд хаалганы гадна хэсэг”-ээс бэхжүүлсэн гарын мөр С.Т-ын баруун гарын долоовор хурууны хээний дардастай папилляр шугамын салаалалт, нийлэлт, эхлэл, төгсгөл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна.

        3. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,7,8,9 дугаартай гарын мөрүүд Гарын хээний нэгдсэн болон салбар станцын санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 100-101 хуудас/

         -Криминалистикийн шинжээчийн 185 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн 2 дахь хуудасны эхний нүүрний дээд хэсэгт байх “Зураг №7
Баруун өмсгөлтэй гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. Гэрэл зургийн үзүүлэлтийн эхний нүүрний ар талын доод хэсэгт байх “Зураг №7 Баруун өмсгөлтэй гутлын мөр” гэсэн тайлбартай гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн 2 дахь хуудасны эхний нүүрний дээд хэсэгт байх “Зураг №7 баруун өмсгөлтэй гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр харьцуулах загвараар ирүүлсэн гутлын зүүн өмсгөлтэй гутлын гутлын улны туршилтын мөртэй хээний хэлбэр, харилцан байрлал зэрэг ерөнхий шинж тэмдгүүд, гутлын өсгийн арын хэсгийн хээний элэгдэлт, нум хэсэгт үүссэн имтрэлт, өлмийн хэсгийн элэгдэлт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 107-109 хуудас/

      -“Далайван-Аудит”-ын 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 02/02-138 дугаартай: Үнэлгээнд хамрагдсан Hyundai Grace маркийн авто машин 2.900.000 төгрөг, түүний хойд гэрэл 25.000 төгрөг, хойд гупер 80.000 төгрөг, засварын хөлс 80.000 төгрөг болж нийт зах зээлийн үнэлгээ 3.085.000 төгрөг болж байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 170-174 хуудас/

      -“Далайван-Аудит”-ын 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 02/02-146 дугаартай: Үнэлгээнд хамрагдсан Prius 10 авто машин зах зээлийн үнэлгээ нь 4.0 сая төгрөгийн үнэтэй байна. Үнэлгээ хийлгүүлэхээр ирүүлсэн тогтоолд заагдсан Prius 10 авто машин баруун талын их гэрэл 70.000 төгрөг, урд гупер 130.000 төгрөг, баруун талын урд карлан 80.000 төгрөг, үрүүлийн аппарат 300.000 төгрөг, баруун талын хойд болон урд дугуйны дээд хэсэгт байх хар өнгийн хөмсөг нь 16.000 төгрөг, 2020 оны 07 сарын 16-ны өдрийн байдлаар 596.000 төгрөгөөр үнэлэв гэх шинжээчийн дүгнэлт /хх 118-123 хуудас/

     -“Далайван-Аудит”-ын 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 02/02-148 дугаартай: Hisence маркийн 40 инчийн зурагтын үнэлгээ 2020 оны 07 сарын 20-ны өдрийн байдлаар 440.000 төгрөгөөр үнэлэв гэх шинжээчийн дүгнэлт /хх 26-30 хуудас/

-Шүүгдэгч С.Т-ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 07 сарын 03-ны өдөр 40 инчийн хар өнгийн Hisence маркийн зурагт хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн барагдуулна. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар эрүүгийн мөрдөгч д/ч Б.Т-д мэдүүлсэн.  ” гэх, 2020 оны 07 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө байрны зогсоол дээр байсан .......... улсын дугаартай Тоёота приус загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан унаж яваад Танил захын гадаа орхисон гэх,  2020 оны 07 сарын 03-ний өглөө үүрээр байрны зогсоол дээрээс ........ улсын дугаартай Hundai Grace маркийн тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан авч явсан гэх  мэдүүлгүүд /хх 66-67 хуудас, 136-137 хуудас,  180-181 хуудас,/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх 35 хуудас/

-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 37-39, 42-47 хуудас/

-С.Т-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 72, 140, 66-67, 136-137, 180-181 хуудас/

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 10 хуудас/

-Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Б.Э-т 481.000 төгрөгийн, Д.Н-д 120.000 төгрөгийн, С.П-д 246.000 төгрөгийн хохирол төлсөн тухай баримтууд зэрэг болно.

-Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Т нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн Т.Ө-ийн орон байранд нь нэвтэрч орж “Hisence” маркийн зурагтыг хулгайлсан мөн 2020 оны 07 дугаар сарын 02-03 шилжих шөнө П-ийн авто машин болон Э-ийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгслүүдийг  завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, Эрүүгийн хариуцлага хүлээх гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд нь 5 удаа ял шийтгэгдэж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр суллагдсан. Шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жил 90 хоног хорих ялаар шийтгэх  саналтай байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т-т буцаан өгч, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан 14 ширхэг бор өнгийн оосортой түлхүүрийг устгах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Т нь хохирлоо бүгдийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хулгайн хэргээ өөрөө илчилсэн, эхнэр 6 сартай хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Шүүгдэгч С.Т нь  2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т.Ө-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж 40 инчийн хар өнгийн Hisence маркийн зурагтыг хулгайлж, 440.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө байрны зогсоол дээрээс иргэн С.П-ийн эзэмшлийн ......... улсын дугаартай Hyundai Grace маркийн тээврийн хэрэгслийг, мөн байрны зогсоол дээр байсан иргэн Б.Э-ийн эзэмшлийн ........ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөнГэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Би хулгайн хэргээ эрүүгийн төлөөлөгчдөө өөрөө илчилж очсон. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Ө-ийн “... Гэртээ ирэхэд хар өнгийн 40 инчийн Hisence маркийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Некст электрониксоос 500.000 авч байсан зурагт байхгүй, гэрийн хаалга нугас болон цоожны гогцоо төмөр эвдэрсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх 13-14 хуудас/, хохирогч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний нэр дээр байдаг ........... улсын дугаартай Хюьндай гресс  маркийн тээврийн хэрэгслийг манай хүү Э надтай ээлжилж унадаг юм. 2020 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө байрны гадаа зогсоол дээр байрлуулаад өглөө сэрээд машинаа унах гээд гэрээсээ гарч иртэл зогсоол дээр байхгүй байсан талаар надад хэлсэн. Манай хүү цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Тэгтэл Т гэх залуу ямар нэгэн зөвшөөрөлгүй миний эзэмшлийн ........... улсын дугаартай Хюьндай гресс  маркийн тээврийн хэрэгслийг авч явж байгаад цагдаад баригдсан байсан гэх мэдүүлэг /хх 150 хуудас/, хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 07 сарын 02-ны 23 цагийн үед өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 дугаар байрны зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь манай ажлын газрын залуу Н миний гар утас руу залгаад чиний машин чинь хаана байгаа юм бэ? гэхээр нь гэрийн гадаа байгаа гэтэл үгүй ээ, чиний машин Шунхлай ШТС-ын урд талын төв зам дагуу байна гэсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн газарт мэдэгдэж өөрийн машин дээрээ очоод хартал урд талын гупер хагарсан, их гэрэл хагарсан, баруун талын карлан эвдэрсэн, баруун талын карланы хар өнгийн 2 ширхэг хөмсөг нь хагарсан, баруун талын урд хойд хаалга бага зэрэг зурагдсан, хаалга нь цоожгүй төв зам дагуу баруунаас зүүн тийшээ харсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх 92 хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 07 дугаар сарын эхээр санагдаж байна, яг өдрийг нь сайн санахгүй байна. Танил зах дээр худалдаа наймаагаа хийгээд байж байтал Т лангуун дээр ирээд Таван толгой руу ажилдаа явах гэсэн чинь зардалгүй болчхоод байна. Би өөрийнхөө гэрийн зурагтыг зарчхаад зардлын мөнгө хийж ажилдаа явмаар байна. 150.000 төгрөгөөр өгнө гэхээр нь би 140.000 төгрөгөөр авъя одоо бэлэн 120.000 төгрөг өгье. Маргааш ирээд үлдэгдэл 20.000 төгрөгөө авчих гэж хэлсэн. Тэгээд надад лангуун дээр хар өнгийн Hisence нэртэй хавтгай хар өнгийн зурагт авч ирж өгөөд бэлэн 120.000 төгрөг надаас аваад явсан. Т-аас би хулгайн зурагт юм биш биз дээ гэж асуухад юу гэж дээ эгч минь ямар нэг, нэгийгээ таньж мэдэхгүй хүмүүс биш дээ гэж байсан. Би хулгайн зурагт гэдгийг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх 18 хуудас/, гэрч П.Э, Л.Н, Б.Д нарын мэдүүлгүүд, Далайван-Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд, Криминалистикийн шинжээчийн 184, 185 дугаартай дүгнэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр  өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ө-д 440.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Hisence маркийн 40 инчийн зурагтыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Б.Э-т 481.000 төгрөгийн, хохирогч С.П-д 246.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Н-д 120.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч С.Т нь шүүхийн шатанд хохирогч иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч нь хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             Шүүгдэгч С.Т-ын цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгчийн  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн пүүзэн гутал 1 хос, бор өнгийн оосортой 14 ширхэг түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдлаа.