Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг

даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Э.Ариунболд /томилолтоор/

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт

Б.Эт холбогдох эрүүгийн 1907005130182 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот

Сүхбаатар дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын

засалчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт ……………………………….. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Б.Э, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энгэршандын 5 дугаар гудамжинд согтуугаар Б.Гтэй маргалдаж улмаар түүний баруун бугалганы орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Г манайд 16 цагийн үед ирээд намайг дуудаад хоёулаа хойшоо Монхоогийнд очиж 0,75 литрийн архи уучихъя гэсэн. Тэгээд тэнд очоод 0,75 литрийн архиа ууж дуусгаад дахиад нэг том пиво уусан. Тэгээд орой 20-21 цагийн үед би гараад явах гэтэл Б.Г намайг хавирч унагаад өшиглөсөн. Тэгээд би хашаа давж гараад гэр рүүгээ орж хутга аваад уурандаа Б.Гг хутгалсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-нд Амартүвшингийн гэрт архи, пиво ууж байгаад орой гэрээс Б.Э, Түвдэнбаяр бид 3 гарахад Б.Э согтчихоод хажуу айлын хашаанд ороод хэрүүл хийгээд байхаар нь би дагуулаад гарсан. Тэгтэл над руу эхлээд нэг удаа нулимахаар нь юм хэлээгүй. Дахиад нүүрэнд нулимахаар нь би Б.Эын нүүрэнд нэг удаа цохиход газар унасан. Босож ирээд нарийн гудамж чиглэж гүйгээд хашаагаа араас нь даваад орсон. Түвдэнбаяр бид хоёр нарийн гудамжаар орж үзүүр хавьд нь ирэхэд Б.Э өмнөөс хутга барьж гарч ирээд миний баруун гарын бугалга хавьд хутгалсан. Надад цохиулсандаа уурлаад намайг хутгалсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Б.Түвдэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед манай найз Б.Г, Б.Э хоёртой би Энгэршандын 7 дугаар гудамжинд Бямбаагийнх гэдэг айлд таараад тэднийхээс гурвуулаа гараад урагшаа явж байхдаа тэр хоёр маргалдаж байгаад зууралдаад зодолдсон. Тэгсгээд больж Б.Э урагшаа түрүүлээд явж Б.Г бид хоёр хойноос нь дагаж алхаж байгаад 5 дугаар гудамжны дундуур орсон нарийн гудамж руу орж дунд нь явж байхад Б.Э хутга бариад өмнөөс гарч ирэхэд Б.Г хөлөөрөө жийгээд хөл нь газар буухад Б.Э Б.Ггийн баруун гарын бугалга хавьд нь хутгалсан. Би хойшоо эргэж зугтаахад Б.Г араас дагаад гүйсэн. Бид хоёр 6 дугаар гудамжны урд машин зам орчимд зогсож байхад Б.Э араас гарч ирээд уучлаарай найз нь уурандаа хутгалчихлаа гээд сөгдөөд уучлалт гуйхад Б.Г чи муу пизда одоо уучлалт гуйгаад яадаг юм гээд цээж мөрний хэсэгт нь 2 удаа жийж өшиглөөд гэхдээ би чамайг цагдаад өгөхгүй гэж хэлсэн. Б.Ггийн гарнаас нь цус алдаад байсан болохоор нь би тэлээгээ тайлаад шархных нь дээгүүр чангалж уясан. Тэгээд Б.Г бид хоёр эмнэлэг оръё гээд урагшаа 5 дугаар гудамжид очиж ах руу нь залгаж удалгүй ах нь гэх залуу ирж бид хоёр машинд нь суугаад эмнэлэг дээр очсон. Тэр үед Б.Ггийн гарнаас нэлээд цус алдаж би түшиж буулгаад дэмнэж эмнэлэгийн хаалгаар оруулсан. Эмнэлэг рүү явж байхад яаж ч байсан цагдаад хэлж болохгүй шүү асуувал танихгүйхүн гарч ирээд хутгалчихаад зугтсан гээрэй гээд байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч Р.Аюурцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед манай хүү Б.Эыг Б.Г дуудаад аваад гарсан юм. Би 20 цаг өнгөрөөгөөд орондоо орсон. Орой 21 цаг өнгөрч байхад манай хүү Б.Э гэртээ гүйж орж ирээд намайг Б.Г зодчихлоо цагдаа дуудаарай гэхээр нь согтуу хүнд цагдаа үйлчлэхгүй та нар яах гэж ингэж байдаг юм, маргааш цагдаа сэргийлэх дууд одоо унт гэхэд манай хүү хоолны шүүгээний үүдэн талын шургуулга уудлаад бор шар иштэй хутга аваад гарахаар нь би хойноос нь хөөе боль гээд хувцаслаад араас нь гараад нарийн гудмаар гэрийн хойно гарч очиход хүү Б.Э өмнө нь сөгдөөд суучихсан уучлаарай андаа би чамайг уурандаа хутгалчихлаа гэхэд Б.Г чи намайг хутгалчихаж байгаа юм уу гээд гадуур куртикээ тайлчихсан гараараа хутгалсан газраа дараад хажууд нь Түвдэнбаяр зогсож байсан. Намайг Б.Г хараад би гомдолгүй, юман дээрээс ойчоод гараа гэмтээчихлээ гэж хэлчихнэ. Та санаа зоволтгүй харьж унт гээд байсан. Тэгээд Б.Г Түвдэнбаяр хоёр явж би хүүгээ гэрт нь оруулах гээд дийлээгүй. Гэртээ орчихоод гараад ирэхэд байдаггүй. Тэгтэл аав нь ирлээ. Удалгүй манай хойд хашааны залуу орж ирээд хүү чинь манайд байна гэхээр нь өвгөн бид хоёр явж гэртээ авчирсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/

Гэрч Л.Баттүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн орчимд манай эгчийн хүүхэд Б.Г над руу залгаад би хүнд хутгалуулчихлаа. Гэрийн арын гудамжинд байна гэхээр нь би гэрээс гараад машинтайгаа очиход төв замын ойролцоо замд гаръя гэдэг дэлгүүрийн хавьд дөхөөд ирсэн байсан. Цуг Баяраа гэдэг найзтайгаа явж байсан ба баруун гар бугалга хэсэгтээ цус болчихсон өмсөж явсан куртик нь нэвтэрчихсэн харагдсан. Тэгээд би машинд суулгаад Налайхын эмнэлэгт хүргэж өгөөд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/688 дугаар: “

1. Б.Ггийн биед баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн

байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 52 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/682

дугаар:

“1. Б.Эын биед дээд урууланд цус хуралт, дээд буйл, зүүн гуя, зүүн

шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл

мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн

байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 51 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны

өдрийн 6533 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Ггийн өмсөж явсан гэх хар хөх өнгийн

куртик дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр В/3/ бүлгийн харьяалалтай байна.”

гэх дүгнэлт,

/хх-ийн 65 дугаар хуудас/

Б.Эын Иргэний үнэмлэхийн хуулбар,

/хх-ийн 90 дүгээр хуудас/

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Налайх

дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энгэршандын 5 дугаар гудамжинд согтуугаар

Б.Гтэй маргалдаж улмаар түүний баруун бугалганы орчимд хутгалж эрүүл мэндэд

нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Э, хохирогч Б.Г, гэрч

Б.Түвдэнбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тооцох саналтай байна гэсэн

дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хэлэх тайлбар байхгүй” гэх дүгнэлт,

тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч

Б.Эт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус

баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон

хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Налайх

дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энгэршандын 5 дугаар гудамжинд согтуугаар

Б.Гтэй маргалдаж улмаар түүний баруун бугалганы орчимд хутгалж эрүүл мэндэд

нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах

ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд орой 20-21 цагийн үед би гараад явах

гэтэл Б.Г намайг хавирч унагаад өшиглөсөн. Тэгээд би хашаа давж гараад гэр

рүүгээ орж хутга аваад уурандаа Б.Гг хутгалсан” гэх,

хохирогч Б.Ггийн “Дахиад нүүрэнд нулимахаар нь би Б.Эын нүүрэнд

нэг удаа цохиход газар унасан. Босож ирээд нарийн гудамж чиглэж гүйгээд хашаагаа

араас нь даваад орсон. Түвдэнбаяр бид хоёр нарийн гудамжаар орж үзүүр хавьд нь

ирэхэд Б.Э өмнөөс хутга барьж гарч ирээд миний баруун гарын бугалга

хавьд хутгалсан. Надад цохиулсандаа уурлаад намайг хутгалсан гэж бодож байна...”

гэх,

гэрч Б.Түвдэнбаярын “...Б.Э урагшаа түрүүлээд явж Б.Г бид хоёр

хойноос нь дагаж алхаж байгаад 5 дугаар гудамжны дундуур орсон нарийн гудамж

руу орж дунд нь явж байхад Б.Э хутга бариад өмнөөс гарч ирэхэд Б.Г

хөлөөрөө жийгээд хөл нь газар буухад Б.Э Б.Ггийн баруун гарын бугалга

хавьд нь хутгалсан” гэх,

гэрч Р.Аюурцэрэнгийн “...Орой 21 цаг өнгөрч байхад манай хүү Б.Э

гэртээ гүйж орж ирээд намайг Б.Г зодчихлоо цагдаа дуудаарай гэхээр нь согтуу

хүнд цагдаа үйлчлэхгүй та нар яах гэж ингэж байдаг юм, маргааш цагдаа сэргийлэх

дууд одоо унт гэхэд манай хүү хоолны шүүгээний үүдэн талын шургуулга уудлаад

бор шар иштэй хутга аваад гарахаар нь би хойноос нь хөөе боль гээд хувцаслаад

араас нь гараад нарийн гудмаар гэрийн хойно гарч очиход хүү Б.Э өмнө нь

сөгдөөд суучихсан уучлаарай андаа би чамайг уурандаа хутгалчихлаа гэхэд Б.Г чи

намайг хутгалчихаж байгаа юм уу гээд гадуур куртикээ тайлчихсан гараараа

хутгалсан газраа дараад хажууд нь Түвдэнбаяр зогсож байсан...” гэх,

гэрч Л.Баттүвшингийн “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн

орчимд манай эгчийн хүүхэд Б.Г над руу залгаад би хүнд хутгалуулчихлаа. Гэрийн

арын гудамжинд байна гэхээр нь би гэрээс гараад машинтайгаа очиход төв замын

ойролцоо замд гаръя гэдэг дэлгүүрийн хавьд дөхөөд ирсэн байсан. Цуг Баяраа гэдэг

найзтайгаа явж байсан ба баруун гар бугалга хэсэгтээ цус болчихсон өмсөж явсан

куртик нь нэвтэрчихсэн харагдсан. Тэгээд би машинд суулгаад Налайхын эмнэлэгт

хүргэж өгөөд цагдаад дуудлага өгсөн” гэх, мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний

үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/688 дугаартай “...Б.Ггийн биед

баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо....Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох

журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн

хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох

баримтуудаар шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ггийн

бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх

зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр

торгох ял оногдуулах саналтай байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Надад хэлэх тайлбар байхгүй” гэх

дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал

тогтоогдоогүй боловч мөн хуулийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн

зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор

уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь

харгалзан түүнд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял

оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан

хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 460 нэгжтэй тэнцэх буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт хар хөх өнгийн зүйлээр бохирлогдсон куртик 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ