Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К 5 байр 20 тоотод оршинх суух, Батхуягийн Анарын /ФА95110301/     нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, К 5 байр 3 тоотод оршин суух, Дэчин-Оцолын Нацагдоржид /УЗ92033113/ холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Анар, өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагч Д.Нацагдорж нар хүрэлцэн ирсэн байна.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Нацагдоржтой 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрлэсний 1100000598 тоот гэрчилгээг авсан. Би 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү төрүүлж бид хоёр хүүтэй болсон ба хүүгээ төрөх үед би Монгол Улсын Их сургуулийн нийгмийн ажлын ангийн 1-р курст сурдаг байсан.

Төрсний дараагаас эхлэн Д.Нацагдоржийн өөрийнх нь амьдарч байсан байранд гурвуулаа амьдрах болсон.

Нөхөр маань ажилгүй учраас би сургуулиас чөлөө авалгүй суралцаж болох байсан боловч Нацагдорж намайг сургуульд явуулах дургүй, хичээл сургуулийнхаа ажилд явахаар маш их харддаг байсан учраас би хүүгээ төрүүлээд нэг жилийн чөлөө авч хүүгээ харсан.

Намайг байнга хардаж хэрүүл хийдэг, өөрөө ажил хийдэггүй байсан зэргээс шалтгаалан бид хоёр таарч тохирохгүй байнга хэрүүл хийдэг болсон болохоор би хүүгээ 1 нас 4 сартай байхад нь аваад гэртээ очсон.

Бид хоёр cap гаруй хугацаанд тусдаа амьдарч байтал Д.Нацагдорж нэг өдөр ирээд би хүүгээ аваад ээж рүү Польш руу яваад ирье гэсэн.

Би ч хэсэгхэн хугацаанд ч болов амраад хичээл номдоо анхаарч авъя, хүүтэйгээ хамт байгаад хүүхэд өсгөх ямар хэцүү байдгийг өөрийнхөө биеэр үзэг гэж бодоод хүүгээ өгөөд явуулсан. Хүүгээ аваад явсан үедээ ч намайг хардаж утсаар ярьж байнга сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан.

Тэгээд cap болоод би хүүгээ харж чадахгүй юм байна, маш их ядарлаа гээд хүрээд ирсэн.

Би өөрөө оюутан, нөхөр маань ямар нэг ажил, сургуульгүй байсан болохоор бид хоёр хамт амьдарч байсан байраа хөлсөлж мөнгөөр нь хүүгээ болон өөрсдийнхөө амьжиргааг залгуулахаар болж, манайд миний ээж, ах дүү нартай хамт амьдрах болсон.

Гэвч бас л сар болоод Д.Нацагдорж явчихсан. Үүнээс хойш надтай болон хүүтэйгээ огт уулзахгүй, өнгөрсөн хугацаанд гарсан бүхий л зардлыг манай гэрийнхэн өгдөг байсан. Би Д.Нацагдорж руу ярьж, нэг удаа 120,000 төгрөг авч байсан.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Д.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, хүүхдээ өөрөө авмаар байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Анар, хариуцагч Д.Нацагдоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Анар, хариуцагч Д.Нацагдорж нар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж 1110000598 тоот бүртгэлд бүртгүүлжээ. Тэдний дундаас 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү Н.Эрхэс төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс эхлэн эвлэрэх, хамтран амьдрах боломжгүй талаар болон хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл, тайлбарыг үндэслэн зохигчийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Зохигч хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар маргасан бөгөөд хүү Н.Эрхэс эх Б.Анарын асрамжид байдаг талаар зохигч тайлбар ба хүүхдийг эхийн асрамжаас эцгийн асрамжид өгөх хүүхдийн өсч торнисон газар, байдал, орчныг нь өөрчлөх онцгой шалтгаан бий болсон эсэх болон хүүхдийн сэтгэхүй, зан байдал зэргийг харгалзан үзэж хүү Н.Эрхэсийг эх Б.Анарын асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эрх ашгийн үүднээс эцэг Д.Нацагдоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч эд хөрөнгийн маргаангүй, эд хөрөнгө харилцан нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбар гаргасныг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Их монгол овгийн Батхуягийн Анар, Боржигон овгийн Дэчинноцолын Нацагдорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Н.Эрхэсийг эх Б.Анарын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Н.Эрхэст 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцон хүүхдийн тэтгэлэг гаргуулж эцэг Д.Нацагдоржоор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч, хариуцагч талууд шүүхийн шийдвэр гарах хүртэл эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Нацагдоржоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Анарт олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ