| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0027/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Хохирогч Г.Т,
Иргэний хариуцагч Ц.Б,
Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.Хд холбогдох эрүүгийн 1907001110153 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ........................................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт Ц.Х, /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СС” ХХК-ийн элсний карьер дотор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан “Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Гыг дайран амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед дэслэгч Одбаяр болон Ц.Б нараас даалгавар авсан. Найман шаргын урд талын карьер дээр 18 цаг гэхэд бэлэн бай гэсэн. Цаанаас ангийн захирагч Б ирнэ. Тэндээс хайрга ачина гэсэн. Тэгээд би 17 цаг 50 минут гээд ирсэн. Тэгэхэд 10 минутын дараа захирагч Б жолооч А, амь хохирогч Я.Г, цахилгаанчин Д нар ирсэн. Я.Г надтай суугаад цуг явъя гээд миний машинд суусан. Тэр карьерт 05-ын хайрга байхгүй гээд тэндхийн хүн Зуун модны карьерт нэг карьер ажиллаж байгаа. Тэндээс ав гэсэн. Тэгээд захирагчаас хайрганы мөнгө аваад Я.Г бид хоёр явсан. 19 цагийн үед очсон. Тэгэхэд ковшны түлш нь ирээгүй байсан. Тэндээ 1 цаг гаруй хүлээсэн. Тэгээд түлш нь ирээд хайргаа авсан. Хайргаа ачаад дээшээ өгсөж яваад машин хүч алдсан. Тэгээд Я.Г би юм эвчихъя гээд машинаас буусан. Тэгээд миний зөв талд байж байгаарай гэсэн. Зөв тал бол ил харагдаж байсан. Я.Г намайг би чамайг урагшил гээд дохио өгнө тэгэхээр урагшаа хөдлөөрэй гэсэн. Нэг хөдлөөд болохгүй болохоор нь хоёулаа болъё хүн дуудъя гэж хэлэхэд одоо нэг үзчихье гээд нэг зүтгүүлээд би машинаа зогсоосон. Тэгээд чимээ байхгүй болохоор нь машинаа унтраагаад буусан. Я.Г машины ард, буруу талын дугуйн дор цээжин хэсгээрээ дарагдсан байсан. Тэгээд би чангаахад хөдлөхгүй байхаар нь карьерийн хүмүүс рүү гүйсэн. Хүн дугуйн дор дарагдчихлаа гээд тэр хүмүүст хэлсэн. Тэгэхэд тэр хүмүүс цагдаа, эмнэлэг рүү мэдэгдсэн. 10 жилийн хугацаанд хамт ажилласан найзууд байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өглөө нөхрийгөө 06 цаг 30 минутад ажил дээр нь хүргэж өгсөн. Мөнгөн морьт руу ажилд явлаа гээд явсан. Тэгээд хөдөө ажиллаж байгаад 28-ны орой 18 цаг 40 минутад над руу манай нөхөр залгаад эндээс гарч байна 2 цагийн дараа ярина. Тэгээд намайг ирээд аваарай гэсэн. Би эх нялхаст сувилагчийн ажил хийдэг болохоор яг тэр үед ажлаасаа тараагүй байсан. Тэгээд ажлаасаа тараад гэртээ 19 цаг 20 минутын үед ирсэн. Тэгээд байж байтал 20 цаг 30 минутын үед талийгаачийн ах нь над руу ярьсан. Манай нөхрийг гэрийнхэн нь Болдоо гэж дууддаг байсан. Тэгээд танайх сайн уу юу байна Болдоогийн ажил сайн уу гэсэн. Тэгэхээр нь сайн, хөдөө явчихсан байгаа. Одоо наашаа ирж байгаа гэсэн гээд хэлтэл тэр ах нь чи сонсоогүй байгаа юм байна гэж хэлээд утсаа тасдсан. Тэгээд ажлынх нь граш руу залгаад манай нөхөр 2 цагийн өмнө наашаа гарсан гэсэн. Ирсэн үү гэж асуухад жижүүр нь манай захирагч таньтай холбогдоно гэсэн гэж хэлээд утсаа салгасан. Би тэгэхэд арай ч нас барсан байна гэж бодоогүй. Хамт ажилладаг байсан дүү нь 20 гаруй минутын дараа манайд ирсэн. Тэгээд би дүүтэйгээ ээжтэйгээ Налайх руу гарсан. Замдаа “Оргил Налайх” гээд худалдааны төв хавьцаа ирж байхад ангийн захирагч нь над руу залгаад Налайх дүүргийн цагдаа дээр ир гэсэн. Тэгээд 23 цагийн орчим цагдаа дээр ирэхэд үүдэнд Ц.Хгийн эхнэр нь тосоод авсан. Миний өөдөөс ямар гайтай юм бэ гэсэн. Хүн үхэхдээ гайтай лайтай гээд үхдэггүй л байх. Гэхдээ хүний амьдралд гай болоод үхье гэж боддоггүй байх. Түүнээс хойш Ц.Х ажил явдлаас хойш 49 хоногийн хугацаанд над дээр 3 удаа л ирсэн. Эхний үед 500.000 төгрөг өгсөн. Ямар ч байсан 1.700.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа ирээгүй, нэг ч удаа надтай утсаар яриагүй. Хамгийн сүүлд шинэ жилийн өмнөхөн танайд очмоор байна гэсэн. Гэхдээ өөрөө ярьдаггүй. Дандаа эхнэр нь ярьдаг. Өөрөө утсаар ярьж байгаагүй. Одоо би 5-19 насны 5 хүүхэдтэй. 19 насны охин маань 1 хүүхэдтэй. Тэгээд 4 ширхэг бэлэг авчирч өгсөн. Бэлэг авахдаа гол биш. Энэ хүн гэмшээд над дээр нэг ч удаа ирж яриагүй. Надтай ганц ч үг дугардаггүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Зэвсэгт хүчний 310 дугаар ангиас манай талийгаач нөхөр Я.Гын оршуулгын зардлыг бүрэн даасан. Биднээс ямар нэгэн зардал гараагүй. Өөрсдөө 7.394.809 төгрөгийн зардал гарсан гэж байсан. Тухайн үедээ бол бидний зүгээс зардлыг тооцсон зүйл байхгүй. Бидний бичсэн зардлаас илүү байж магадгүй. Хавтаст хэрэгт өгсөн байсан албан бичигт дурдагдсан зүйлс бүгд ирсэн. Жолооч Ц.Хгийн зүгээс нийт 1.700.000 орчим төгрөгийн хохирол төлсөн. Өөр ямар нэгэн төлөгдсөн хохирол байхгүй. Миний зүгээс өөр нэхэмжлэх, гаргаж өгөх баримт байхгүй. Одоо цаашид би өөрийн болон талийгаач Я.Гын цалингийн зээлийг төлүүлэх хүсэлтэй байна. Би хавтаст хэрэгт цалингийн зээлийн гэрээнүүдээ гаргаж өгсөн байгаа. Одоогийн байдлаар өөрийн зээлийн үлдэгдэл нийт 12.108.801 төгрөг, талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 12.940.336 төгрөгийг жолооч Ц.Хгээс нэхэмжилж, жолооч Ц.Хгээр дээрх зээлүүдийг төлүүлмээр байна. Яагаад гэвэл миний хувьд өрх толгойлж 5 хүүхэдтэй үлдсэн. 4 хүүхэд сургуулийн насных тул амьдрахад хүндрэлтэй байна. Харин Зэвсэгт хүчний 310 дугаар ангиас нэхэмжлэх зүйл байхгүй. Тус ангид би өөрөө байртай болгож өгөх хүсэлт гаргаж өргөдлөө өгчихсөн байгаа. Уг хүсэлтийг Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн зүгээс хүлээн авсан. Ер нь бол шууд шийдвэрлэж өгнө гэсэн байдалтай байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлчихвэл нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн нөхөр Я.Гын амь насыг хохироосон хэрэгт Ц.Хд гомдолтой байна” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 43 дугаар тал/
Гэрч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 15 минутын орчимд би Налайх дүүргийн 5 дугаар хорооны “СС” ХХК-ийн Зуун мод элсний көрьер дээрээ ирсэн. Тэгэхэд ******* улсын дугаартай Зил-130 маркийн автомашин дотроо жолоочоос гадна 1 хүнтэй манай элсний карьер дээр ирчихсэн надтай уулзах гээд байж байсан. Тэгээд надтай тэр хоёр хүн хоёулаа орж ирээд элс авъя гээд надад 6 куб.м элсний мөнгө 80.000 төгрөг өгөөд би 2.000 төгрөг хариулж өгсөн. Тэгээд талийгаач Болд гэдэг хүн нь надаас хариулт мөнгө аваад би ковшчингоо элсийг нь ачаад өг гээд гаргасан. Тэгээд би ажлын байрандаа байж байтал манай ковшчин 10-15 минутын дараа элсээ аччихлаа гээд ороод ирсэн. Тэгээд ковшчин орж ирснээс хойш 10-15 минутын дараа яг 20 цаг болж байхад манай карьерийн байранд ******* улсын дугаартай Зил-130 автомашины жолооч нилээн сандарсан байдалтай юм ч хэлж чадахгүй байсан. Тэгэхээр нь би юу болов та тайвширчих гээд яасан бэ гээд асуутал миний автомашин доор хүн орчихлоо туслаарай гэхээр нь би тэнд байсан ажилчидтайгаа гарч гүйгээд яваад очтол жолоочтой хамт явж байсан хүн нь автомашины баруун талын хойд дугуйнд дарагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би ковшчингоо наад хүндээ туслаарай ковшоо цаагуур нь явуулаад хүнийг гаргая гэтэл надтай хамт байсан манай ажилчид эгчээ энэ хүн чинь өнгөрчихсөн юм биш үү гэхээр нь би түргэн тусламж дуудъя гээд Налайхын түргэн тусламж руу залгасан. Тэгээд шууд Налайхын цагдаад дуудлага өгсөн. Ингээд удалгүй түргэн тусламж болон цагдаа бараг зэрэгцээд ирсэн” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 44-45 дугаар тал/
Гэрч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг өнгөрөөд би дарга *******гийн хамтаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны “*******” ХХК-ийн Зуун мод элсний карьер дээр ирсэн. Тухайн үед ******* улсын дугаартай Зил-130 маркийн автомашинтай 2 хүн ирээд элс авахаар болж мөнгөө тушааж үйлдвэрийн элс олборлох хэсэг рүү очиж, ковшоороо 6 куб буюу 6 тонн элс автомашины тэвшийг нь дүүргэж ачсан. Тэгээд би элсээ ачиж өгчихөөд ковшиндоо түлшээ хийчихээд хоол идэхээр байрлуугаа 20 цаг дөхөж байхад явсан. Намайг явах үед талийгаач жолооч хоёр дээрх элсээ янзлаад үлдсэн. Байрандаа ирээд 20 орчим минут арай хүрээгүй байхад жолооч нь сандарсан байдалтай орж ирээд дугуйн доор хүн орчихлоо гэсэн. Тухайн үед дарга ******* яасан бэ гэтэл хэлж чадахгүй айж сандарсан байдалтай байснаа дугуйн доор хүн орчихлоо очоод туслаад өгөөч гээд гуйхаар нь бид нар гүйгээд очсон. Би ковшоороо автомашин чирэх гээд унаад очсон. Тэгээд очоод буугаад харсан чинь хүн нь нас барчихсан нь илт байсан тул манай дарга эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн *******-47 дугаар тал/
Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай цэргийн ангийн алба хаагчид Жанжин штабын дарга генерал Сүхбатын тушаалаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт сум Захарын ам гэх газар ойн цэвэрлэгээний ажлыг 60 албан хаагч, 10 автомашинтай гараад миний бие мөн адил ойн цэюэрлэгээний ажилд яваад 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буцаж ирэхдээ ээлжийн жолоочоор явсан талийгаач Я.Г, нар нь надтай хамт миний улсын дугаартай Баринглер маркийн тээврийн хэрэгслийг ахлагч жолоодоод бид 4 13 цагийн үед Мөнгөн морьт сумаас гараад Улаанбаатар хотруу явсан. 17 цаг өнгөрч байхад Налайх дүүрэгт орж ирэхэд урдаас манай алба хаагч Ц.Х нь Зил-130 Самосвал маркийн автомашинтай Налайх дүүрэгт байрлах Жанжин штабын найман шарга амралтын газрын цахилгааны шонгийн чигжээс шороог зөөхөөр ирж яваад Налайх дүүрэгт уулзсан. Ингээд миний бие машин тэрэг болон ажил үүрэг гүйцэтгэхэд ямар байгаа талаар асуухад “хэвийн” гэж хэлсэн ба талийгаач Я.Г нь Ц.Хтэй уулзаад буцаж над дээр ирэхдээ даргаа би Ц.Хтэй хамт явъя, хань больё гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээл би машиндаа суугаад Улаанбаатар хотруу, нөгөө хоёр чигжээс хайрга авахаар явсан. Би ажлаараа ороод 21 цагийн үед гэртээ ороод байж байтал батлеон захирагч хошууч Ц.Б надруу залгаад Ц.Х сандараад надруу яриад байна. Машин нь алдаад байхаар нь дугуйн доор нь юм хийгээд орхи гэсэн чинь нөгөөхөө дайрчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь би бас сандараад одоо яаж байна гэхэд техникийн орлогч ахмад Одбаярыг аваад гарах гэж байна гэхээр нь би намайг замаараа авчихаа гэж хэлээд утсаа таслаад Ц.Х рүү залгахад уйлсан байдалтай даргаа би найзыгаа дайрчихлаа гэхээр нь би тасалсан. Тэгээд удалгүй Ц.Б, Одбаяр нар ирээд шууд элс ачсан гэх газар руу явсан ба замдаа Ц.Х рүү залгахад утсыг нь 103-ын эмч гэх хүн аваад энэ жолооч сандараад ярьж чадахгүй байна гэхээр нь даруулсан жолооч нь ямар байна гэхэд нас барсан байна гэсэн. Тэгээд л утсаа таслаад хэргийн газар очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Ийм зүйл болсон” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 48-49 дүгээр тал/
Шүүгдэгч Ц.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би 16 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “” амралтын газрын урд энгэрт байрлах элсний карьер дээрээс очиж хайрга ачих үүрэг аваад өөрийн хариуцдаг 18-19 улсын дугаартай Зил-130 маркийн ачааны автомашинтай Налайх дүүрэг рүү явсан. Би явахдаа ганцаараа явсан тэгээд Налайхын элсний карьер дээр ирэх үед манай ангийн захирагч хурандаа Б жолоочтойгоо, талийгаач Я.Г нарын хамтаар над дээр ирсэн. Тэд нар Төв аймгийн Мөнгөнморьт суманд ажиллаж байгаад буцаад Улаанбаатар хотруу явцгааж байсан юм. Манай цэргийн ангиас өгсөн элсний карьер дээр авах ёстой хайрга байгаагүй тул энэ талаар захирагч Бд илтгэхэд ойр хавьд өөр карьер юу билээ гэтэл тэнд элсний карьер дээр байсан нэг хүн Зуунмодны элсний карьер гэж байгаа тэнд байгаа байх гээд би явах гэтэл талийгаач Я.Г захирагч Бд илтгээд Ц.Хтэй хамт явж болох уу орой үдэш болчихсон байна хань болоод явъя гэж хэлсэн. Тэгтэл захирагч тэг тэг гээд зөвшөөрсөн. Тэгээд би жолоогоо бариад Я.Г хажууд суугаад бид хоёр Зуунмодны элсний карьер дээр очсон. Тэнд очоод эхлээд ажлын байрлуу нь Я.Г бид хоёр очсон тэгтэл тэнд байсан хүн ковшны жолооч байхгүй байна түлшинд явчихсан байгаа 10-20 минут хүлээчих гэхээр нь тэгье гээд Я.Г бид хоёр гараад автомашин дотроо сууж хүлээсэн. Тэгээд ковшны жолооч нь түлшээ ачаад ирэхэд нь бид хоёр цуг орж 0,5-ийн хайрганы /нарийн ширхэгтэй элс шиг хайрга/ мөнгө болох 78.000 төгрөгийг хариуцаж байгаа хүн гэх нэг эмэгтэйд өгсөн. Тэгээд ковшны жолоочтой хамт хайрга ачих талбайруу очоод хайргаа ачуулсан. Хайргыг ковшоор автомашин дээр тавьчихаад ковш нь яваад өгсөн. Тэгээд бид хоёр ковш явсны дараа автомашиндаа суугаад би жолоо бариад Я.Г хажууд суугаад хөдөлсөн. Тэгээд хоёр дахь өгсдөг хэсэг дээр гарч ирээд өгсөөд явж байтал автомашин алдаад зогсчихсон. Тэгтэл Я.Г би дугуйн доор чулуу ивээдхье чи урагшаа зүтгүүлээд үз намайг хөдөл гэхэд хөдлөөрэй гээд автомашинаас буучихсан баруун талд гараад чулуу барьчихсан зогсож байгаа нь толинд харагдсан. Тэгээд урагшлаарай гээд чанга орилж хэлсэн тэгэхэд нь би урагшаа зүтгүүлж үзсэн. Тэр үед автомашин 1-2 алхам орчим газар л урагшилаад л хүч алдчихсан. Тэгээд би шууд гар кардан татаад зогссон. Я.Гыг чимээгүй болчихоор Я.Гтой бууж ярилцах гээд буусан чинь автомашины баруун талд байхгүй болохоор нь зүүн талд гараад хартал зүүн хойд талын дугуйнд дайруулчихсан байсан. Би хөөе Я.Гоо гээд таттал нүүр амнаас цус гараад эвгүй болчихсон байхаар нь би шууд тусламж дуудах гээд карьерын байрлуу гүйсэн тэнд ажилчид нь байсан. Тэгээд юу болсоноо хэлж чадахгүй сандарсандаа гацчихсан. Намайг тэр хүмүүс хөөе яасан ахаа гэхээр нь дугуйнд дарагдчихлаа туслаарай гээд тэр хүмүүсийг дагуулж очсон тэгээд очсон хүмүүс цагдаа, эмнэлэг дуудаарай гээд тэнд байсан эмэгтэй цагдаа, эмч дуудсан, удалгүй аль аль нь зэрэгцээд ороод ирсэн. Тухайн үед гадаа харанхуй болчихсон, цаг агаарын хувьд тогтуун байсан. Одоо бодоход тухайн үед би талийгаач Я.Гын дохиогоор урагшаа зүтгүүлж хаазалсан. Энэ үед талийгаач Я.Г баруун талд чулуу барьчихсан зогсож байгаа нь автомашины толинд харагдсан, тэгээд урагшаа автомашин жаахан зүтгүүлээд ээрээд дээшээ явахаа болингуут нь шууд кардан татаж зогсоох арга хэмжээ авсан, тэгээд Я.Гыг автомашинд орж ирэхгүй болохоор нь болохгүй бол өөр автомашин олж татуулах арга хэмжээ авья гээд ярилцахаар бууж ирсэн. Тэгтэл талийгаач Я.Г нь биеийн зүүн гар суга орчмоор автомашины дугуйн доор орчихсон байсан. Намайг урагшаа хаазалж байх хооронд талийгаач автомашины хойгуур гараад зүүн талд гарчихаад дайрагдсан юм болов уу гэж бодож байна. Мөн тухайн газар нь налуугаас гадна элсэрхэг, автомашин гардаг хэсгийн баруун зүүн хоёр тал нь их налуу ирмэгтэй байсан. Талийгаач хөл алдсан байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 51-52 дугаар тал/
Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай Зэвсэгт хүчний 310 дугаар анги нь материал хангалтын төв бааз анги бөгөөд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар нь манай Зэвсэгт хүчний байгууллагын харъяанд байдаг. 2019 оны жилийн болон 2019 оны 02 дугаар сарын үйл ажиллагааны төлөвлөгөөнд амралтын газрыг тогтой болгох, цахилгааны тулгуур шонгууд хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн Эрчим хүчний байгуллагаас амралтын газрын тогийг тасалсан байсныг тулгуур шон хийж тог цахилгаанд холбох ажил 2019 оны 02 дугаар сарын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байсан. Уг шонгийн чигжээс хайргыг татах ажилд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр энгийн ажилтан жолооч Ц.Х батлагдсан хуваарийн дагуу ажил үйлчилгээнд гарсан. Харин талийгаач Я.Г нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт суман дахь ойн цэвэрлэгээний ажилд манай цэргийн ангийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилд гарахад талийгаач улсын дугаартай Зил-130 маркийн хүн тээврийн зориулалтын автомашиныг жолоодож алба хаагч нарыг тээвэрлэн хүргээд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ангийн захирагч хурандаа О.Бын хамт Төв аймгийн Мөнгөн морьт сумаас ажлаас бууж явсан юм. Тэр өдрийн орой 20 цаг өнгөрсөн байхад Ц.Х надруу залгаад даргаа би осол гаргаад Я.Гыг дайрчихлаа гээд хоолой нь хиржигнээл өөр юм хэлж чадаагүй утсаа тасалсан. Тэгээд би буцаж залгаад эмнэлэг дуудсан уу гэхэд нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн, үүний дагуу би ангийн захирагч хурандаа О.Бд илтгээд осол болсон газарт цагдаагийн байгууллагын алба хаагчид оччихсон байсан. Миний хувьд Я.Гыг Ц.Хтэй тухайн үед хамт явж байсныг мэдээгүй. Харин Я.Г Улаанбаатар хотруу захирагчийн хамтаар ирж байсныг мэдэж байна” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 56-57 дугаар тал/
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай цэргийн ангийн албан хаагч нар Төв аймгийн Мөнгөн морьт сумруу ойн цэвэрлэгээний ажлаар явсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт сумаас мод бэлтгэж байгаа газраас би ангийн захирагчийн жолоочоор ангийн захирагч Б, цахилгаанчин Д, туслах жолооч , жолооч талийгаач Я.Г нарын хамтаар буцаж 17 цагийн орчимд Налайх дүүрэгт ирж туслах жолооч ийг Налайхад гэрийнх нь ойролцоо буулгасан. Тэгээд амралтын газрын ойролцоох элсний карьер дээр очсон. Тэнд жолооч Ц.Х хайрга ачна гээд байж байсан. Тэр газар нь 0,5-ийн хайрга байхгүй. Маргааш үдээс хойш шигшинэ гэж байсан. Тэгээд карьер дээр ажиллаж байсан хүн нь 0,5-ийн хайрга ойрхон Зуун модны элсний карьер дээр байгаа гэж заасан. Тэгээд Зуун модны элсрүү Ц.Х жолооч явахаар болоод хөдлөх гэж байтал талийгаач Я.Г би ер нь тавиулан орох юм чинь Ц.Хтэй суугаад ханиндаа явчихъя гэж захирагчид хэлээд багажаа аваад буугаад Ц.Хтэй хамт явсан. Тэгээд бид нар ч гэсэн Улаанбаатар хотруу ирж, анги дээрээ ирсэн. Би тэндээсээ бууж гэртээ харьсан” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 58-59 дүгээр тал/
Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай цэргийн ангийн алба хаагчид Төв аймгийн Мөнгөн морьт сумруу ойн цэвэрлэгээний ажлаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр явсан. Би том Урал автомашин жолоодож, талийгаач Я.Г хүн тээврийн автомашинтай явсан. Тэгээд маргааш нь Төв аймгийн Мөнгөн морьтын мод цэвэрлэгээ хийж байсан газраас манай ангийн захирагч Б, жолооч , талийгаач Я.Г, цахилгаанчин Д бид нар захирагчийн автомашинтай Улаанбаатар хотруу ажлаасаа бууж явцгаасан. 17 цаг өнгөрч байх үед намайг хамгийн түрүүнд Налайхад манай гэрийн ойролцоох зам дагуу буулгачихаад тэд нар яваад өгсөн. Ингээд би маргааш өглөө амарч байхдаа ажлынхаа хүмүүсээс Я.Гыг нас барсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 60 дугаар тал/
Гэрч Х.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчимд Улаанбаатар хотоос манай цэргийн ангийнхан Төв аймгийн Мөнгөн морьт сумруу ойн цэвэрлэгээнд явсан. Миний хувьд тэнд очиж цахилгааны монтаж хийх мотор асаахаар явсан. Тэнд очоод нэг хоноод тэндээсээ Улаанбаатар хотруу өдөрхөн яваад орой нар жаргаагүй байхад Налайхад ирсэн. ийг зам дагуу гэрийнх нь харалдаа буулгачихаад амралтын газрын ойролцоох элсний карьер дээр очиход манай цэргийн ангийн Зил-130 маркийн автомашин ирчихсэн. Жолооч нь Ц.Х явж байсан. Тэгээд захирагчид энд 0,5-ийн хайрга байхгүй байна гэхэд тэнд байсан нэг хүн Зуун модны элсний карьерт 0,5-ийн хайрга байдаг гэж зааж өгөөд Ц.Хг явах гэхэд талийгаач Я.Г өөрөө багаж юм аа захирагчийн автомашинаас аваад би Ц.Хг тавиулан орох юм чинь хамт яваад ирье гээд гуйгаад суучихсан. Тэгээд бид нар тэндээсээ салаад хөдөлсөн. Би Улаанбаатар хотод ажил дээрээ буугаад гэртээ харьсан. Маргааш нь Я.Гыг нас барсан талаар ажлынхаа хүмүүсээс дуулсан” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 61 дүгээр тал/
2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08/ШЭ/30 дугаар цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний:
“1. Талийгаач нь цээж гаднаас дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ.
2. Талийгаачийн биед цээж хэвлийн битүү гэмтэл: зүүн 2,3,4,5,6 дугаар хавирганы шууд зөрүүтэй хугарал, зүүн 7,8,9,10 дугаар хавирганы шууд болон шууд бус хоёрлосон зөрүүтэй хугарал, уушигны эдийн няцрал, цээжний хөндийд цус хуралт /300мл/, голтын эрхтнүүдийн цус хуралт, зүрхний оройн цус хуралт, элэгний эдийн няцрал, цус хуралт, сэмж, чацархайд цус хуралт, зүүн атгаал ясны далд зөрүүтэй хугарал, толгой хуйханд цус хуралт, цээж, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, зүүн ташаа, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цээж хэвлийн зүүн талаас мохоо зүйлийн шахах, шахагдах, дарах, дарагдах хүчний үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.
3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна.
5. талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 64-68 дугаар тал/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 021796 дугаар “Шинжээчийн дүгнэлт”
/1 хх-ийн 82-86 дугаар тал/,
2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 21796 дугаар авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас,
/1 хх-ийн 87-90 дүгээр тал/,
Авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн:
“1. Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Сэрүү сэлбэ” ХХК-ийн элсний карьерт осол болсон газар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр газар дээр нь үзлэг хийхэд тухайн элсний карьерийн осол болсон газрын зам нь албан ёсны зураг төсөлгүй, хатуу хучилтгүй, зөвхөн карьерлуу ордог байгалийн элсээрээ автомашин явах зориулалттай аж ахуйн дотоод зам байна. Тусгайлан зориулж хийгдээгүй байгалийн нөхцөл байдлаараа байгаа элсэн гадаргуутай шороон зам байна.
2. Тухайн элсний карьерийн осол болсон гэх зам нь албан ёсны батлагдсан зураг төсөлгүй, байгалийн тогтоцоороо шороон зам байгаа тул хийц, хучилт, налуу, эргэлтийн өнцөг зэргийг тодорхойлох боломжгүй байна. Тухайн шороон замын налуу одоогийн байдлаар 13 хувь байгаа нь аж ахуйн дотоод замын стандартад зааснаас 3 хувиар илүү байна. Энэ нь осол болох үндсэн шалтгаан болохгүй. Хүлээн зөвшөөрөгдсөн хүлцэх алдааны хэмжээнд байна.
3. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зөрчилтэй нөхцөл байдал байхгүй байна” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 98 дугаар тал/,
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шинжээчийн дүгнэлт: “...4. Хэргийн материалтай танилцахад Зил ММЗ 4505 маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Ц.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна,
5. Хэргийн материалтай танилцахад Зил ММЗ 4505 маркийн 18-19 Цаб улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт уг автомашины даац 5 тонн, пүүлж тогтоосон тээврийн хэрэгслийн өөрийн жин 4.450кг, туршилтаар пүүлж тогтоосон тухайн үеийн бүх жин 9.800кг гэж тусгагдсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасан “ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” заалтыг зөрчин даацыг хэтрүүлсэн гэж үзэж байна. Энэ нь тухайн тээврийн хэрэгсэлд нэмэлт ачаалал үүсгэн хөдөлгөөнд саад учруулна гэж үзэж байна. Жолооч Ц.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1., 24 дүгээр зүйлийн 24.1.-дэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
6. Я.Гыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.52 дахь хэсэгт “явган зорчигч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.-д “явган зорчигч гэж замаар явган яваа “зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад” хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикль, мофед, унадаг дугуй хөтөлж замаар яваа хүнийг” гэж заасан байх тул “явган зорчигч” гэж үзэх, мөн дүрмийн 1.2.33.-д “тээврийн хэрэгслээр зорчигч гэж тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүнийг тээврийн хэрэгсэлрүү орж байгаа болон түүнээс бууж байгаа хүнийг мөн хамааруулан ойлгоно” гэж заасан байх тул тээврийн хэрэгслээр зорчигч гэж үзэх үндэслэлгүй байна.
7. Шинжээч томилсон тогтоол болон хавтаст хэргийн материалд зам тээврийн осол гаргасан машиныг Зил 130 маркийн автомашин гэж буруу тодорхойлсон байх ба хавтаст хэрэгт авагдсан техникийн гэрчилгээнээс харахад жолооч Ц.Хгийн зам тээврийн осол гарахад жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь Зил ММЗ 4505 маркийн 18-19ЦАБ улсын дугаартай автомашин байсан байна. Өөр нэмж тусгах санал үгүй” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 114-116 дугаар тал/,
Ц.Хгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 133 дугаар тал/,
Ц.Хгийн жолоочийн лавлагаа мэдээлэл /1 хх-ийн 134 дүгээр тал/,
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 хх-ийн 135 дугаар тал/,
Ц.Хгийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 136 дугаар тал/,
Ц.Хгийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 137 дугаар тал/,
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаар “Тодорхойлолт” /1 хх-ийн 139 дугаар тал/,
Ц.Хгийн 2018, 2019 оны цалингийн карт /1 хх-ийн 141-142 дугаар тал/,
Ц.Хгийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 хх-ийн 143 дугаар тал/,
2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Бичмэл нотлох баримтанд үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл, /1 хх-ийн 161-162 дугаар тал/,
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тээврийн батальоны тээврйин ротын салааны ахлагч жолооч, ахлах ахлагч Я.Гын ажил байдлын тодорхойлолт, /1 хх-ийн 167-168 дугаар тал/,
Цэргийн гавъяаны одонт Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тээврийн батальоны тээврийн ротын жолооч Ц.Хгийн ажил байдлын тодорхойлолт, /1 хх-ийн 170-171 дүгээр хуудас/,
2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, /1 хх-ийн 8-10, 18-27 дугаар тал,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 12-17 дугаар тал/,
2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл”
/1 хх-ийн 28-31 дүгээр тал/,
2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Цус хураан авсан тэмдэглэл”,
/1 хх-ийн 32 дугаар тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/2 хх-ийн 02 дугаар тал/,
Хохирогч Г.Тгийн “ХААН банк”-ны тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, /2 хх-ийн 10-12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар дүгнэлт, тайлбар
Улсын яллагч:“ Иймд шүүгдэгч Ц.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, түүнд 2 жилийн хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогч Г.Т нь шүүгдэгч Ц.Хгээс цалингийн зээлийн төлбөр болох 26.039.809 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хариуцагч Ц.Б нь оршуулгын зардалд 7.394.809 төгрөг төлсөн. Шүүгдэгч Ц.Х нь 1.700.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хохирогч Г.Т шүүгдэгч Ц.Хгээс 12.940.336 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй учир хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Хд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. Мөн хэрэгт хураагдсан Ц.Хгийн ВС ангиллийн жолооны үнэмлэхийг шилжүүлэх саналтай байна” гэх,
Хохирогч Г.Т “улсын яллагчтай санал нэг байна” гэх,
Шүүгдэгч Ц.Х “...Я.Г машины ард, буруу талын дугуйн дор цээжин хэсгээрээ дарагдсан байсан. Тэгээд би чангаахад хөдлөхгүй байхаар нь карьерийн хүмүүс рүү гүйсэн. Хүн дугуйн дор дарагдчихлаа гээд тэр хүмүүст хэлсэн. Тэгэхэд тэр хүмүүс цагдаа, эмнэлэг рүү мэдэгдсэн. 10 жилийн хугацаанд хамт ажилласан, найзууд байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март: “Шүүгдэгч Ц.Х нь гэм буруу дээрээ маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Г.Т нь Ц.Хгээс өөрийн болон талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 26.039.809 төгрөгийг нэхэмжилсэн. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан байдаг. Энэ нь талийгаачийн амь нас хохирсон учир түүний оршуулгын зардал нь зайлшгүй зардал. Үүнийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хуульчилж өгсөн. Мөн Улсын Дээд шүүхийн 2016 онд гаргасан Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар дээр энэ талаар хохирлыг тайлбарлаж өгсөн байгаа. Зайлшгүй зардал гэж юуг хэлж байна вэ гэхээр нас барсан этгээдийн оршуулгын зардалтай холбоотой гарсан шууд зардал буюу оршуулах үйл ажиллагааны зардал, буяны байгууллагын үйлчилгээний зардал, буяны ажилд оролцсон тээврийн хэрэгслийн шатахууны зардал, цагаалга, гар цайлгах, мөн гадаад улсын хот орон нутгаас оршуулах үйл ажиллагаанд оролцохоор ирсэн төрөл садны хүмүүсийн тээврийн болон шатахууны зардал зэргийг зайлшгүй зардал гэж хуульд тайлбарласан байна. Иймд хохирогч Г.Т нь бусдын өмнө буюу банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шүүгдэгч Ц.Хгээс нэхэмжилж байгаа нь бодит бус биш хохирол гэдгийг сая улсын яллагч ч гэсэн хохирлын тайлбар дээрээ хэлж байна. Цалингийн зээлийг бодит бус хохирол юм гэж үзэж байна. Ц.Х нь хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн байгаа. Иргэний хариуцагч оршуулгын зардалд 7.394.809 төгрөгийг төлсөн. Та энэ мөнгөө Ц.Хгээс нэхэмжлэх үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт асуухад нэхэмжлэхгүй гэсэн. Мөн иргэний хариуцагч талийгаачийг ажлаа хийж явсан гэж үзэн түүний 5 жилтэй тэнцэх хэмжээний цалинг ар гэрийнхэнд нь олгосон. Дээр нь талийгаачийн охиныг ажилд оруулсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж, оршуулгын зардал зэргийг хуулийн дагуу авч байна. Энэ бүгдээс харахад Ц.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Ц.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйдлсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж, Ц.Хд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2.-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Хд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялыг оноож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Хд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СС” ХХК-ийн элсний карьер дотор Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн эзэмшлийн ЗИЛ-ММЗ 4505 маркийн ******* улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр элс ачин урдаас хойшоо чиглэлтэй өгсүүр замд жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.-д заасан “Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 24.1.-д заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Г нь тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуйнд чулуу тавьж зогсоох гэж байгаад хөл алдан дайруулан амь нас нь хохирсон болох нь:
шүүгдэгч Ц.Хгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Я.Г машины ард, буруу талын дугуйн дор цээжин хэсгээрээ дарагдсан байсан. Тэгээд би чангаахад хөдлөхгүй байхаар нь карьерийн хүмүүс рүү гүйсэн. Хүн дугуйн дор дарагдчихлаа гээд тэр хүмүүст хэлсэн. Тэгэхэд тэр хүмүүс цагдаа, эмнэлэг рүү мэдэгдсэн. 10 жилийн хугацаанд хамт ажилласан найзууд байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх,
хохирогч Г.Тгийн “...Би өөрийн нөхөр Я.Гын амь насыг хохироосон хэрэгт Ц.Хд гомдолтой байна. Харин Зэвсэгт хүчний 310 дугаар ангиас нэхэмжлэх зүйл байхгүй. Тус ангид би өөрөө байртай болгож өгөх хүсэлт гаргаж өргөдлөө өгчихсөн байгаа. Уг хүсэлтийг Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн зүгээс хүлээн авсан. Ер нь бол шууд шийдвэрлэж өгнө гэсэн байдалтай байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлчихвэл нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх,
Гэрч С.*******гийн “...манай ковшчин 10-15 минутын дараа элсээ аччихлаа гээд ороод ирсэн. Тэгээд ковшчин орж ирснээс хойш 10-15 минутын дараа яг 20 цаг болж байхад манай карьерийн байранд ******* улсын дугаартай Зил-130 автомашины жолооч нилээн сандарсан байдалтай орж ирээд юм ч хэлж чадахгүй байсан. Тэгэхээр нь би юу болов та тайвширчих гээд яасан бэ гээд асуутал миний автомашин доор хүн орчихлоо туслаарай гэхээр нь би тэнд байсан ажилчидтайгаа гарч гүйгээд яваад очтол жолоочтой хамт явж байсан хүн нь автомашины баруун талын хойд дугуйнд дарагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би ковшчингоо наад хүндээ туслаарай ковшоо цаагуур нь явуулаад хүнийг гаргая гэтэл надтай хамт байсан манай ажилчид эгчээ энэ хүн чинь өнгөрчихсөн юм биш үү гэхээр нь би түргэн тусламж дуудъя гээд Налайхын түргэн тусламж руу залгасан. Тэгээд шууд Налайхын цагдаад дуудлага өгсөн. Ингээд удалгүй түргэн тусламж болон цагдаа бараг зэрэгцээд ирсэн” гэх,
Гэрч Ж.*******ын “...Тухайн үед дарга ******* яасан бэ гэтэл хэлж чадахгүй айж сандарсан байдалтай байснаа дугуйн доор хүн орчихлоо очоод туслаад өгөөч гээд гуйхаар нь бид нар гүйгээд очсон. Би ковшоороо автомашин чирэх гээд унаад очсон. Тэгээд очоод буугаад харсан чинь хүн нь нас барчихсан нь илт байсан тул манай дарга эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон” гэх,
Гэрч О.Бын “...Ц.Х рүү залгахад уйлсан байдалтай даргаа би найзыгаа дайрчихлаа гэхээр нь би тасалсан. Тэгээд удалгүй Ц.Б, Одбаяр нар ирээд шууд элс ачсан гэх газар руу явсан ба замдаа Ц.Х рүү залгахад утсыг нь 103-ын эмч гэх хүн аваад энэ жолооч сандараад ярьж чадахгүй байна гэхээр нь даруулсан жолооч нь ямар байна гэхэд нас барсан байна гэсэн. Тэгээд л утсаа таслаад хэргийн газар очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Ийм зүйл болсон” гэх,
Гэрч Ц.Бын “...талийгаач Я.Г нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт суман дахь ойн цэвэрлэгээний ажилд манай цэргийн ангийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилд гарахад талийгаач улсын дугаартай Зил-130 маркийн хүн тээврийн зориулалтын автомашиныг жолоодож алба хаагч нарыг тээвэрлэн хүргээд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ангийн захирагч хурандаа О.Бын хамт Төв аймгийн Мөнгөн морьт сумаас ажлаас бууж явсан юм. Тэр өдрийн орой 20 цаг өнгөрсөн байхад Ц.Х надруу залгаад даргаа би осол гаргаад Я.Гыг дайрчихлаа гээд хоолой нь хиржигнээд өөр юм хэлж чадаагүй утсаа тасалсан. Тэгээд би буцаж залгаад эмнэлэг дуудсан уу гэхэд нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд,
2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08/ШЭ/30 дугаар цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний: “1.Талийгаач нь цээж гаднаас дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ, 2.Талийгаачийн биед цээж хэвлийн битүү гэмтэл: зүүн 2,3,4,5,6 дугаар хавирганы шууд зөрүүтэй хугарал, зүүн 7,8,9,10 дугаар хавирганы шууд болон шууд бус хоёрлосон зөрүүтэй хугарал, уушигны эдийн няцрал, цээжний хөндийд цус хуралт /300мл/, голтын эрхтнүүдийн цус хуралт, зүрхний оройн цус хуралт, элэгний эдийн няцрал, цус хуралт, сэмж, чацархайд цус хуралт, зүүн атгаал ясны далд зөрүүтэй хугарал, толгой хуйханд цус хуралт, цээж, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, зүүн ташаа, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цээж хэвлийн зүүн талаас мохоо зүйлийн шахах, шахагдах, дарах, дарагдах хүчний үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна” гэх,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 021796 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”,
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шинжээчийн: “...Зил ММЗ 4505 маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Ц.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна, 5.Хэргийн материалтай танилцахад Зил ММЗ 4505 маркийн ******* улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт уг автомашины даац 5 тонн, пүүлж тогтоосон тээврийн хэрэгслийн өөрийн жин 4.450кг, туршилтаар пүүлж тогтоосон тухайн үеийн бүх жин 9.800кг гэж тусгагдсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасан “ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” заалтыг зөрчин даацыг хэтрүүлсэн гэж үзэж байна...,” гэх дүгнэлтүүд,
Ц.Хгийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Ц.Хгийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Бичмэл нотлох баримтанд үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл”, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тээврийн батальоны тээврийн ротын салааны ахлагч жолооч, ахлах ахлагч Я.Гын ажил байдлын тодорхойлолт, Цэргийн гавъяаны одонт Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тээврийн батальоны тээврийн ротын жолооч Ц.Хгийн ажил байдлын тодорхойлолт, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаар “Ойн цэвэрлэгээний ажилд оролцуулах тухай” тушаал, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл”, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Цус хураан авсан тэмдэглэл”, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Улсын яллагчаас “...Хохирогч Г.Т нь шүүгдэгч Ц.Хгээс цалингийн зээлийн төлбөр болох 26.039.809 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хариуцагч Ц.Б нь оршуулгын зардалд 7.394.809 төгрөг төлсөн. Шүүгдэгч Ц.Х нь 1.700.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хохирогч Г.Т шүүгдэгч Ц.Хгээс 12.940.336 төгрөг нэхэжмжилсэн. Энэ мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй учраас хүлээн авах боломжгүй гэж үзэж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хохирол төлбөрийн хувьд хохирогч Г.Т нь Ц.Хгээс өөрийн болон талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 26.039.809 төгрөгийг нэхэмжилсэн. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байгаа. Хор уршиг гэдэг нь “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэсэн байдаг. Энэ нь талийгаачийн амь нас хохирсон учир түүний оршуулгын зардал нь зайлшгүй зардал. Үүнийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хуульчилж өгсөн. Мөн Улсын Дээд шүүхийн 2016 онд гаргасан Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар дээр хохирлын талаар тайлбарлаж өгсөн байгаа. Зайлшгүй зардал гэж юуг хэлж байна вэ гэхээр нас барсан этгээдийн оршуулгын зардалтай холбоотой гарсан шууд зардал буюу оршуулах үйл ажиллагааны зардал, буяны байгууллагын үйлчилгээний зардал, буяны ажилд оролцсон тээврийн хэрэгслийн шатахууны зардал, цагаалга, гар цайлгах, мөн гадаад улсын хот орон нутгаас оршуулах үйл ажиллагаанд оролцохоор ирсэн төрөл садны хүмүүсийн тээврийн болон шатахууны зардал зэргийг зайлшгүй зардал гэж хуульд тайлбарласан байна. Иймд хохирогч Г.Т нь бусдын буюу банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шүүгдэгч Ц.Хгээс нэхэмжилж байгаа нь бодит бус биш хохирол гэдгийг сая улсын яллагч ч гэсэн хохирлын тайлбар дээрээ хэлж байна. Цалингийн зээлийг бодит бус хохирол юм гэж үзэж байна. Ц.Х нь хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн байгаа. Иргэний хариуцагч оршуулгын зардалд 7.394.809 төгрөгийг төлсөн. Та энэ мөнгөө Ц.Хгээс нэхэмжлэх үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт асуухад нэхэмжлэхгүй гэсэн. Мөн иргэний хариуцагч талийгаачийг ажлаа хийж явсан гэж үзэн түүний 5 жилтэй тэнцэх хэмжээний цалинг ар гэрийнхэнд нь олгосон. Дээр нь талийгаачийн охиныг ажилд оруулсан. Тэжээгчээ алдсны тэтгэмж, оршуулгын зардал зэргийг хуулийн дагуу авч байна. Энэ бүгдээс харахад Ц.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна...” гэх
Хохирогч Г.Т “...Би өөрийн нөхөр Я.Гын амь насыг хохироосон хэрэгт Ц.Хд гомдолтой байна. Тиймээс өөрийн цалингийн зээлийн үлдэгдэл 12.108.801 төгрөг, талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 12.940.336 төгрөгийг гаргуулахаар Ц.Хгээс нэхэмжилж байна. Харин Зэвсэгт хүчний 310 дугаар ангиас нэхэмжлэх зүйл байхгүй. Тус ангид би өөрөө байртай болгож өгөх хүсэлт гаргаж өргөдлөө өгчихсөн байгаа. Уг хүсэлтийг Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн зүгээс хүлээн авсан. Ер нь бол шууд шийдвэрлэж өгнө гэсэн байдалтай байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлчихвэл нэхэмжлэх зүйл байхгүй. Жанжин штабаас 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 48.300.000 төгрөг, оршуулгын зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Зэвсэгт хүчний 310 дугаар анги оршуулгын зардалд 7.394.000 төгрөг, шүүгдэгч Ц.Х 1.700.000 төгрөг өгсөн...” гэх,
Иргэний хариуцагч “...Оршуулгын зардлыг Ц.Хгээс нэхэмжлэхгүй. Учир нь манай байгууллагад ажиллаж байгаа хүн бүр сар бүр 5.000 төгрөг хураадаг ангийн хамтын сангаас гарсан мөнгө. Мөн ажилчид сайн дураараа цуглуулсан...” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба хор уршиг гэдэг нь “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульд заасан бөгөөд хохирогч Г.Тгийн өөрийн болон талийгаачийн цалингийн зээлийн үлдэх төлбөр 25.049.137 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зайлшгүй гарсан зардал гэж үзэх боломжгүй учир хохирогч Г.Тгийн зээлийн төлбөрт шаардсан нийт 25.049.137 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ хэргийн улмаас хохирогчид нийт 58.394.000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, түүнд 2 жилийн хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад хорих ял оногдуулах саналыг гаргаж байна” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Ц.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйдлсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж, Ц.Хд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2.-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Хд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялыг оноож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэх, санал, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хувийн байдал шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Хг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Я.Гын амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээр хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон хураагдсан зүйлгүй, Ц.Хгийн №298090 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензийн төвд хүргүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Ц.Хг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Хгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Тгийн нэхэмжилсэн 25.049.137 /хорин таван сая дөчин есөн мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.Хд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д зааснаар Ц.Хгийн №298090 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензийн төвд хүргүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ