| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0030/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн,
улсын яллагч хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ш.Мд холбогдох эрүүгийн 1907004100006 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ........................................ д ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ...................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Ш.М /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*******” гэх газрын ойролцоо ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд хатуу хучилттай засмал зам дээр Синотрак Хово маркийн ,,,,,,,,,,, УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас К.Аийн жолоодон явсан Тоёота вилл маркийн ........ БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, зорчигч А.У, К.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байсан. *******ны хажууд баригдаж байгаа барилга руу бетон зуурмаг хүргэх ажилд өглөө 07 цагийн үед гэрээсээ гарсан. ******* руу 2 удаа ирэс хийгээд 3 дахь ирэсээ хийх гээд зуурмагаа ачаад доошоо уруудаад явж байсан ба тэр хооронд юу болсныг сайн санахгүй байна. Их ядарсан байсан учраас зүүрмэглэсэн, гэнэт л урдаас суудлын автомашин гараад ирэхээр нь зүүн гар тал руугаа дараад зайлахад нөгөө машин баруун гар тал руу дараад зайлсан боловч зөрж амжилгүй мөргөлдсөн. Ядарсан үедээ машин барьсан нь миний буруу” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч К.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хороо Болорт байрлах “Чин чандмань” амралтын газраас ******* дүүрэг рүү үсээ засуулах гээд явах гэсэн чинь манай менежер Уранбаяр хамтдаа явъя би Улаанбаатар хот руу явах ёстой замд чинь буучихъя гэхээр нь зөвшөөрөөд 16 цагийн үед би машинаа жолоодоод хажууд Уранбаяр ах суугаад явсан. Ингээд ******* дүүрэг бараг орох гээд гэр гуанз өнгөрөөд өгсдөг хэсэг рүү өгсөөд гараад иртэл урдаас том оврын ачааны машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би хурдаа хасахад нөгөө машин буцаад өөрийнхөө эгнээ рүү яваад орохоор нь би дахиад хурдаа нэмээд явтал нөгөө машин дахиад урсгал сөрсөн. Би сигнал дараад тоормоз гишгэхэд урдаас яг тэр чигтээ сөрөөд явахаар нь би бушуухан холдъё гэж бодоод жолоогоо зүүн гар талруу дараад дөнгөж машины хамар зайлж гараад яг гол хэсэгт тас хийгээд мөргөөд машин шидэгдээд явсан ба тэрнээс хойш юу болсныг огт мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсн эмчилгээ хийлгэж байсан. Би тухайн том машины жолоочийг зүүрмэглэсэн болов уу гэж бодож байна. Учир нь зам хэрээд урсгалдаа орж гараад яваад байсан. Би уг урсгал сөрөөд ороод ирэхээр нь хурдаа хасаад зогсоход нөгөө машин буцаад эгнээндээ орохоор нь юм тойрч байгаа юм болов уу гэж бодоод дахиад урагшаа явахад дахин сөрөөд ороод ирсэн. Энэ үед хоорондын зай ойртсон байсан болохоор зайлж чадаагүй мөргөлдсөн. Би 70 км/цагийн хурдтай л цаанаас орж ирсэн байх. Тухайн том машиныг хараад хурдаа хасаад зогсох гэж байгаад дахиад хурдаа нэмсэн тэгэхээр ойролцоогоор 40 км/цагийн хурдтай явсан байх” гэв.
/хх-ийн 16-19 дүгээр тал/
Хохирогч А.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний бие ******* дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чин чандмань” амралтын газар менежерээр ажилладаг. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай аж ахуйн ажилтан К.А ******* орж үсээ засуулна гэхээр нь би Улаанбаатар орох ажилтай байсан болохоор дайгдаад ******* дүүрэг орох санаатай хамтдаа 16 цагийн үед амралтын газраас ******* дүүрэг рүү К.Аийн ******* улсын дугаартай Тоёота вилл маркийн тээврийн хэрэгсэлтэй К.А өөрөө машинаа жолоодоод би хажууд нь суугаад хөдөлсөн. Ингээд Туулын гүүр гараад тойрогтой даваагаар доошоо уруудаад бүс нуурт байрлах гэр цайны газрууд өнгөрөөд Даваа руу өгсөж явтал урдаас цагаан өнгийн том оврын ачааны машин урсгал сөрөөд ороод ирсэн. К.А хурдаа хасаад зогсох гэтэл нөгөө машин буцаад өөрийнхөө эгнээ рүү яваад орохоор нь К.А дахин хурдаа нэмээд явтал нөгөө машин дахиад урсгал сөрсөн ба энэ үед хоорондын зай их ойрхон байсан учир К.А тоормоз гишгээд сигналдахад яг л урдаас чиглээд ирсэн ба К.А маш хурдан жолоогоо зүүн гар талруугаа дараад зайлтал машины дөнгөж хамар зайлж гараад л яг гол хэсгээрээ мөргөлдөх шиг болоод л тас хийгээд машин шидэгдээд явсан. Ингээд машин мөргөгдсөн эрчиндээ шидэгдээд замын хажуу руу ороод хэсэг явж байгаад зогсохоор нь би машинаас буутал К.Аийн бөгсөн бие машин дотор, цээжин бие нь газар унасан байдалтай толгойноос маш их хэмжээний цус гараад хэвтэж байхаар нь очоод цээжээр нь тэвэрч аваад машинаас буулгаад цусыг нь арчаад тогтоох санаатай юмаар дараад байж байтал нөгөө машины жолооч ирээд хажуугаар өнгөрч явсан тээврийн хэрэгслийн жолоочийг гуйж эмнэлэг, цагдаа дуудуулсан. Удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 22-24 дүгээр тал/
Шүүгдэгч Ш. *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Миний бие хувийн миксер машинаараа ажил хийж амьдардаг. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хороо *******ны хажууд баригдаж байгаа барилга руу бетон зуурмаг хүргэх ажилд өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад ******* дүүргээс зүүн аймгууд руу гардаг постны хойд талд шинээр баригдсан Бүрд конкрет нэртэй бетон зуурмагийн үйлдвэрээс ******* руу 2 удаа рейс хийгээд 3 дах рейсээ хийх гээд зуурмагаа ачаад доошоо уруудаад явж байсан ба тэр хооронд юу болсныг санахгүй байгаа. Ямар ч байсан гэнэт урдаас саарал өнгийн жижиг суудлын автомашин гараад ирэхээр нь би зүүн гар тал руугаа дараад зайлахад нөгөө машин баруун гар тал руугаа дараад зайлсан боловч зөрж амжилгүй мөргөлдсөн. Ингээд машинаа зогсоогоод буугаад иртэл нөгөө машин замын хажууд гарсан зогсож байхаар нь гүйгээд очтол жолоочийн хаалганы хажууд цэнхэр цамцтай залуу нэг залууг өвөр дээрээ толгойг нь тавиад түшээд сууж байхаар нь би очоод хамт түшилцээд тухайн хэвтэж байсан залуугийн толгойноос цус гараад байхаар нь тогтоох гээд гараараа дараад байж байтал эмнэлэг ирсэн, удалгүй цагдаа нар ирсэн. Би тухайн үед зүүрмэглээд эсрэг урсгалд орсноос болсон. Нэг хэсэг юу болсныг мэдэхгүй нэг сэргэхэд урдаас жижиг суудлын машин тулаад ороод ирсэн байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 28-29 дүгээр тал/
Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “******* улсын дугаартай Тоёота Вилл маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Уг тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна манай найз Калимурат өөрийн хүү К.А гэх залууд авч өгсөн. Одоо бол уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх биш К.А гэж хүн унаж хэрэглэж байгаа. Тээврийн хэрэгслийнхээ нэрийг тухайн үедээ найз нөхдүүд учраас шилжүүлэг хийгээгүй. Тэгэж байгаад яваандаа болъё гээд орхисон. Тэрнээс хойш заримдаа зав гарахгүй заримдаа ч мартчих юм. Тэгж явсаар өнөөдрийг хүртэл нэрээ шилжүүлж чадаагүй байна. Тухайн үед би машинаа 6.500.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод миний мөнгийг бэлнээр өгсөн. Одоо ямар ч төлбөр тооцооны асуудал байхгүй. Энэ машин надад ямар ч хамааралгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 31-32 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 ШЭ/612 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1. А.Уын биед баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”,
/хх-ийн 34 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 ШЭ/546 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1. К.Аийн биед дал ясны хугарал, баруун 1 дүгээр хавирганы хугарал, баруун чихэнд шарх, баруун зүү мөр, зүүн ташаа, баруун зүүн сарвуунд зулгаралт, толгойн зүүн зулайн хуйх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх дал ясны хугарал, баруун 1 дүгээр хавирганы хугарал, толгойн зүүн зулайн хуйх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун чихэнд шарх, баруун зүүн мөр, зүүн ташаа, баруун зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үүлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”,
/хх-ийн 36 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08 ШЭ/497 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1. Ш.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй”,
/хх-ийн 38 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5595 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Ш.М” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн цусны хэмжээ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байсан тул шинжилгээ хийх боломжгүй байна”,
/хх-ийн 56-57 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5596 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1.Шинжилгээнд ирүүлсэн Ш.*******ын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна”,
/хх-ийн 58-59 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5593 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Уранбаяр 35н” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн цусны хэмжээ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байсан тул шинжилгээ хийх боломжгүй байна”,
/хх-ийн 61-62 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5594 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1.Шинжилгээнд ирүүлсэн Уранбаярын гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна”,
/хх-ийн 63-64 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5591 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “К.А 20н” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн цусны хэмжээ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байсан тул шинжилгээ хийх боломжгүй байна”,
/хх-ийн 66-67 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5592 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1.Шинжилгээнд ирүүлсэн К.Аийн гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна”, гэх
/хх-ийн 68-69 дүгээр тал/,
******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:
“1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “Зам тээврийн осол” -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал: зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний биед гэмтэл учирсан, мөн эд хөрөнгийн хохирол учирсан байх тул энэ нь зам тээврийн осол мөн байна.
2. Синотрак-Хово маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ш.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.-д Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а)Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг зөрчиж ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрийн тэмдэглэл, ослын газрын үзлэгээр тогтоогдож байна.
62-51 БРА улсын дугаартай Тоёота Вилл маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан К.А нь замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалт зөрчөөгүй байна.
3. Тухайн зам тээврийн осол нь Синотрак-Хово маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ш.М хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол гарсан байна.
4. Синотрак-Хово маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ш.М, Тоёота Вилл маркийн 62-51 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан К.А нар нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтйэ жолоочийн мэдээллийн сангийн лавлагааг хавсаргав.
5. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх,
/хх-ийн 40-42 дугаар тал/
******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1. Синотрак-Хово маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ш.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.-д “жолоочид дараах зүйлийг хориглоно: а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заасан заалтыг зөрчсөн нь өөрийн тэмдэглэл, ослын газрын үзлэгээр тогтоогдож байх тул жолооч Ш.М нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг урсгалд орж зам тээврийн осол гаргасан байна гэж үзэж байна.
2. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүрхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх,
/хх-ийн 44 дүгээр тал/
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15065689 дугаар “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”,
/хх-ийн 46-48 дугаар тал/
Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15067342 дугаар “Авто машин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан”,
/хх-ийн 50-52 дугаар тал/
Ш.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа,
/хх-ийн 86 дугаар тал/,
Ш.М Л.Бадмаасэд нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 87 дугаар тал/,
******* дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 792 дугаар “Оршин суух хаягийн тодорхойлолт”,
/хх-ийн 88 дугаар тал/,
Ш.*******ын тээврийн хэрэгслийн лавлагаа,
/хх-ийн 90 дүгээр тал/,
Ш.*******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл,
/хх-ийн 91 дүгээр тал/,
Ш.*******ын “ХААН банк”-ны дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
/хх-98-117 дугаар тал/,
2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”,
/хх-ийн 5-6 дугаар тал/
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,
/хх-ийн 7 дугаар тал/
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”,
/хх-ийн 8 дугаар тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 9-11 дүгээр тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 118 дугаар тал/
62-51БРА улсын дугаартай, Тоёота Вилл маркийн тээврийн хэрэгслийн 00642348 дугаар гэрчилгээний хуулбар,
/хх-ийн 131 дүгээр тал/,
К.Аийн жолооийн үнэмлэхний хуулбар
/хх-ийн 131 дүгээр хуудас ар тал/,
улсын дугаартай, Хово маркийн тээврийн хэрэгслийн 02364368 дугаар гэрчилгээний хуулбар /хх-ийн 132 дугаар тал/,
“Чингисийн өвөр” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаар “Цалингийн тодорхойлолт”,
/хх-ийн 136 дугаар тал/,
Нийт 204.000 төгрөгийн хохирлын баримтууд,
/хх-ийн 1******* дугаар тал/,
Нийт 46.316 төгрөгийн хохирлын баримтууд,
/хх-ийн 138 дугаар тал/,
Нийт 4*******.000 төгрөгийн хохирлын баримтууд,
/хх-ийн 139 дүгээр тал/,
Нийт 196.648 төгрөгийн хохирлын баримтууд,
/хх-ийн 143 дугаар тал/,
Нийт 64.000 төгрөгийн хохирлын баримтууд,
/хх-ийн 144 дүгээр тал/,
Нийт 231.200 төгрөгийн хохирлын баримтууд,
/хх-ийн 145 дугаар тал/,
Ш.*******ын жолоочийн үнэмлэхний хуулбар,
/хх-ийн 148 дугаар тал/,
Хохирогч А.Уын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан “Ш.Мас А.У миний бие 1.200.000 төгрөг бэлэн авсан нь үнэн болно” гэх тайлбар,
/хх-ийн 150 дугаар тал/,
Хохирогч К.Аийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан “авто ослын улмаас нөхөн төлбөр болох эмчилгээний зардалд 600.000 төгрөг, машины төлбөрт 5.200.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийг Ш.Мас авсан нь үнэн болно. Иймд ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх тайлбар /хх-ийн 151 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар оролцогч нарын гаргасан дүгнэлтд, тайлбар:
Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтай байна. Хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ш.*******ын ВС ангиллын №526058 дугаарын жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн болно. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн учраас Ш.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогч нар Ш.Мд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр тайлбараа өгсөн. Иймд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа ялын санал дээр татгалзах зүйлгүй. 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулыг төлөх боломжтой. Мөн тогтоол хүчин төгөлдөр болмогц Ш.*******ын жолооны үнэмлэхийг буцаан олгуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Мд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*******” гэх газрын орчим ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд хатуу хучилттай засмал замаар Синотрак Хово маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явах даа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас Тоёота вилл маркийн 62-51 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч А.У, К.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Ш.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...******* руу 2 удаа рейс хийгээд 3 дахь рейсээ хийх гээд зуурмагаа ачаад доошоо уруудаад явж байсан ба тэр хооронд юу болсныг сайн санахгүй байна. Их ядарсан байсан учраас зүүрмэглэсэн, гэнэт л урдаас суудлын автомашин гараад ирэхээр нь зүүн гар тал руугаа дараад зайлахад нөгөө машин баруун гар тал руу дараад зайлсан боловч зөрж амжилгүй мөргөлдсөн. Ядарсан үедээ машин барьсан нь миний буруу...” гэх,
хохирогч К.Аийн “...******* дүүрэг бараг орох гээд гэр гуанз өнгөрөөд өгсдөг хэсэг рүү өгсөөд гараад иртэл урдаас том оврын ачааны машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би хурдаа хасахад нөгөө машин буцаад өөрийнхөө эгнээ рүү яваад орохоор нь би дахиад хурдаа нэмээд явтал нөгөө машин дахиад урсгал сөрсөн. Би сигнал дараад тоормоз гишгэхэд урдаас яг тэр чигтээ сөрөөд явахаар нь би бушуухан холдъё гэж бодоод жолоогоо зүүн гар талруу дараад дөнгөж машины хамар зайлж гараад яг гол хэсэгт тас хийгээд мөргөөд машин шидэгдээд явсан ба тэрнээс хойш юу болсныг огт мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсн эмчилгээ хийлгэж байсан...” гэх,
хохирогч А.Уын “...Даваа руу өгсөж явтал урдаас цагаан өнгийн том оврын ачааны машин урсгал сөрөөд ороод ирсэн. К.А хурдаа хасаад зогсох гэтэл нөгөө машин буцаад өөрийнхөө эгнээ рүү яваад орохоор нь К.А дахин хурдаа нэмээд явтал нөгөө машин дахиад урсгал сөрсөн ба энэ үед хоорондын зай их ойрхон байсан учир К.А тоормоз гишгээд сигналдахад яг л урдаас чиглээд ирсэн ба К.А маш хурдан жолоогоо зүүн гар талруугаа дараад зайлтал машины дөнгөж хамар зайлж гараад л яг гол хэсгээрээ мөргөлдөх шиг болоод л тас хийгээд машин шидэгдээд явсан. Ингээд машин мөргөгдсөн эрчиндээ шидэгдээд замын хажуу руу ороод хэсэг явж байгаад зогсохоор нь би машинаас буутал К.Аийн бөгсөн бие машин дотор, цээжин бие нь газар унасан байдалтай толгойноос маш их хэмжээний цус гараад хэвтэж байхаар нь очоод цээжээр нь тэвэрч аваад машинаас буулгаад цусыг нь арчаад тогтоох санаатай юмаар дараад байж байтал нөгөө машины жолооч ирээд хажуугаар өнгөрч явсан тээврийн хэрэгслийн жолоочийг гуйж эмнэлэг, цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 ШЭ/612 дугаар шинжээчийн дүгнэлт: “А.Уын биед баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 ШЭ/546 дугаар шинжээчийн дүгнэлт: “К.Аийн биед дал ясны хугарал, баруун 1 дүгээр хавирганы хугарал, баруун чихэнд шарх, баруун зүү мөр, зүүн ташаа, баруун зүүн сарвуунд зулгаралт, толгойн зүүн зулайн хуйх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх дал ясны хугарал, баруун 1 дүгээр хавирганы хугарал, толгойн зүүн зулайн хуйх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун чихэнд шарх, баруун зүүн мөр, зүүн ташаа, баруун зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үүлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5595 дугаар шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Ш.М” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5593 дугаар шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Уранбаяр 35н” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5591 дугаар шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “К.А 20н” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлтүүд,
******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар шинжээчийн дүгнэлт: “Синотрак-Хово маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ш.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно:” гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ш.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч К.А, А.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Уын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан “Ш.Мас А.У миний бие 1.200.000 төгрөг бэлэн авсан нь үнэн болно” гэх, хохирогч К.Аийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан “авто ослын улмаас нөхөн төлбөр болох эмчилгээний зардалд 600.000 төгрөг, машины төлбөрт 5.200.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийг Ш.Мас авсан нь үнэн болно. Иймд ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх тайлбаруудыг үндэслэн хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэн энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “...шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хохирогч нар Ш.Мд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр тайлбараа өгсөн. Иймд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа ялын санал дээр татгалзах зүйлгүй. 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулыг төлөх боломжтой. Мөн тогтоол хүчин төгөлдөр болмогц Ш.*******ын жолооны үнэмлэхийг буцаан олгуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт тайлбар гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Ш.*******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргагдсан Ш.*******ын “ВС” ангиллын №526058 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, *******.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргагдсан Ш.*******ын “ВС” ангиллын №526058 дугаартай жолоочийн үнэмлэхийг Ш.Мд буцаан олгосугай.
.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ