| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/09307/И |
| Дугаар | 192 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, батмөнхийн гудамж, 42 дугаар байр 24 тоотод оршин суух, Дугарсүрэнгийн Мөнхжаргалын /ЧБ80082277/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Данзан 3 дугаар байр 33 тоотод оршин суух, Лхагвасүрэнгийн Эрдэнэцагаанд /НБ77030111/ холбогдох,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч 9,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай шилжүүлэн өгсөн байх бөгөөд гэрээний 11-т болон гэрээнд мөнгийг бэлнээр хүлээлцсэн талаар баримт үйлджээ. Мөн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч 2,500,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тухай баримтыг үйлдэж зохигч гарын үсэг зуржээ.
Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдааны явцад хариуцагч зээл, хүүгийн төлбөр төлж байгаагүй талаар тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг үнэнд нийцсэн гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4-т зааснаар хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр заажээ. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг 9,000,000 төгрөгийн 0,5 хувийн алдангийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйийн 232.4, 232.6-д зааснаар тооцон (9,000,000/2=4,500,000) 4,500,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэв.
Хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааны товыг хүлээн авч, товд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэцагаанаас 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Эрдэнэцагаанаас 238,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ