| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0033/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/33 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,
Хохирогч Т.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа,
Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор Б.ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ө.Бд холбогдох эрүүгийн 1907003760147 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт ........................... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт Ө.Б/РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Б 2019 оны 8 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн үед ........................ тоотод иргэн Т.Дын монгол гэрт хамтран амьдрагч Т.Оыг бусадтай хардсаны улмаас зодож биед нь нүүр, зүүн чамархай, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хэвлийд зулгаралт, зүүн гаймрийн хөндийн урд болон гадна ханын хугарал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Т.Оыг бусадтай хардсаны улмаас зодсон. Шөнийн 03 цагийн үед ирэхэд нэг залуу байсан. Тэгээд эхнэр хөнжилд орчихсон унтаж байсан. Хөнжлийг нь сөхтөл өмдгүй шалдан байсан. Тэр байдлаас болоод эхнэрийнхээ гуя руу нь хэд хэдэн удаа цохисон. Нөгөө залууг нь нэг удаа хальт цохитол гараад явсан. Тэгээд эхнэрээ зодсон. Эмчилгээний зардалд хадам ээжид 300.000 төгрөг өгч эмчлүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байсан. *******ээс Налайхад эмнэлэгт үзүүлэх гээд ахындаа очсон. Тэгээд бэр эгчтэйгээ нэг пиво уусан. Шөнө унтаж байхад Ө.Борж ирээд намайг хардаж зодсон. Би согтсон байсан болохоор хувцсаа тайлахдаа түрсикээ хамтад нь тайлсан байна лээ. Ө.Б бид хоёр 10 жил хамт амьдарч байгаа. Хэрэг болсноос хойш Ө.Бманай гэр бүлийнхэнтэй уулзаж дахин зодох зүйл байхгүй гэж хэлсэн. Мөн уучлалт гуйсан. Бид хоёрын харилцаа хэвийн болсон. Хохирол, төлбөр, нэхэмжлэх санал гомдол байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ө.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 05 цагийн үед байх хүргэн Ө.Бнь утсаар залгаад манай охин Т.Оыг архи уугаад шалдан нүцгэн байна гэж хэлсэн. Тэгээд өөрөө ч гэсэн зодсон байна лээ. Утсаа унтраагаагүй байсан болохоор зодож байгаа нь нөхөр бид хоёрт мэдэгдээд байсан. Энэ чинь шалдан нүцгэн байна шүү дээ гээд, пизда минь чи босооч зайлаач гээд цохиод байсан. Тэгэхээр нь *******д чи наашаа аваад ирээ зодохоо болиоч гээд утсаар хэлсэн чинь энэ пизда чинь *******, ******* хоёртой унтсан байна шүү дээ гээд л нэмж зодоод байсан тул би гэрээсээ өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд өглөө тоотод такси бариад нөхөр ийн хамт очтол байсан ба охин Т.О нөхөртөө зодуулсан бололтой хамаг бие нь хөхөрсөн, нүд ам нь хавдсан босч чадахгүй уйлж байхаар нь түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн. Би охиноо нөхөр *******д зодуулсанд нь гомдолтой байна. Арай ч охиныг маань хэлж чадахгүй болтол нь зодоод байхдаа яадаг юм бэ гээд гомдож сууна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9 дүгээр тал/
Хохирогч Х.Т.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн :” 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эмнэлэгт үзүүлэхээр Төв аймгийн ******* сумаас Налайхад амьдардаг төрсөн ах Т.Дын гэрт /Нарлагийн 5-03 тоот/ ирсэн. Мөнгө орж ирэхээр нь үзүүлэх гээд 2 хоночихсон юм. 2019 оны 8 дугаар сарын 16-ний өдөр манай бэр эгч ийн ах Ганбаатар эхнэртэйгээ ирж бид нар Хараа архи ууцгаасан. Ууж байхад ******* тэднийд ирээд цуг ууцгааж суусан. Дараа нь эгч бид 2 гарч ойрхон гэдэг айлд ирээд юм ярьж сууж байгаад бид 2 оройхон буцаад харьсан. Бэр эгч надад гэрийнхээ хойгуур ор засаж өгөөд би хувцсаа тайлаад хөнжил нөмрөөд унтаж байхад гэнэт дуу чимээ гарч сэрэхэд Ө.Бороод ирчихсэн миний хөнжлийг хуу татаад хэвлий гэдэс, бөгсөн бие, нүүр рүү энд тэндгүй олон удаа өшиглөж зодсон. Би тухайн үед юу болж байгааг ч сайн ойлгоогүй ухаан балартсан байсан. Нэг сэргэхэд Ө.Бминий уруулын будгаар нүүр ам биен дээр зурчихаад гараад явсан. Тэр үед шөнө 03 цаг болж байсан. Тэгээд манай ээж аав ирж түргэн, цагдаа дуудаж би эмнэлэг дээр ирсэн. Налайхын эмнэлэгт ирээд тэндээсээ Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт очоод шинжилгээ хийлгэж буцаж ирээд Налайхын эмнэлэгт 10 хоног хэвтсэн. *******д зодуулснаас болж нүүр ам хацар битүү хавдаж хөхөрсөн. 2 гарын бугалга, бөгсөн биенд цус хуралт гэмтэл, хамар хугаралтай, хүзүү зулгарсан гэмтэл авсан. Миний биеийн хаа таарсан газар олон удаа гараараа цохиж, бакалан гуталтай хөлөөрөө өшиглөсөн, маш олон удаа өшиглөсөн, тоог нь хэлж мэдэхгүй байна. Өмнө нь гэмтэл байгаагүй. Тухайн үед үүссэн бүх гэмтлийг Ө.Бучруулсан. Шөнө Т.Д ахын гэрт орж ирэхэд нь би шалдан унтаж байхыг хараад тэнд байсан Тулгаа гэх залуутай хардаад зодсон юм билээ. Би халамцуу байсан болохоор засаж өгсөн орон дээр нь бүх хувцсаа өөрөө тайлаад унтчихсан юм. Тэрийг буруу ойлгоод Тулгаатай унтсан гээд зодсон. ******* эгч бид хоёртой цуг гийнд цуг оччихоод буцаж ирээд шөнө болохоос өмнө явсан, ямар ч хамаагүй. Тулгаа оролдсон зүйлгүй. Хэрэв оролдсон биед хүрсэн бол би мэднэ дээ. Ямар ч тийм асуудал болоогүй. Тэгээд ч эгч унтаагүй зурагт үзээд сууж байсан гэсэн. Намайг оролдохоор ч хүмүүс биш, Тулгаа нь манай бэр эгч той эгч дүүгийн хүүхдүүд. ******* бол надтай нэг гэрт өссөн, төрсөн ах гэж хэлж болохоор хүн байгаа юм. Ө.Бурьд өмнө намайг зодож байгаагүй, хааяа хэрэлдэж муудах зүйл байдаг ч цохиж зодож байгаагүй”, гэх мэдүүлэг
/хх-ийн 10-13 дугаар тал/
Шүүгдэгч Ө.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “Би 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Налайхад хүнтэй уулзаж машин үзэж худалдан авах сонирхолтой шөнийн 12 цаг өнгөрч байхад ирсэн. Нөгөө машинаа үзчихээд эхнэр Т.Оыг аваад явна гээд 02 цагийн үед миний бие Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 5-03 тоотод хадам ах Т.Дын гэрт очсон. Хашаанд нь байх монгол гэрт , Жуманжи гэх Тулгаа гэдэг залуу хүүхдүүдийн хамт байсан. Манай эхнэр Т.О нь газар гудас тавиад унтаж байсан. Хөнжил нь хагас хучигдсан байдалтай манай эхнэр Т.О нь доогуураа өмдгүй хэвтэж байсан ба ******* анх намайг гэрт орж ирэхэд өмдөө татаад товчлоогүй байдалтай зогсоод гэрийн хаалгыг тайлж өгсөн болохоор нь эргэж очоод ыг нэг удаа шанаа руу нь цохиод хөлнийх нь гуя хэсэгт өшиглөхөд намайг татсан. Тэгтэл ******* гараад зугтсан. Эргэж очоод эхнэрээ босооч гээд чанга хэлтэл босохгүй байсан. Тэгэхээр би гуяны хэсэгт нь 7-8 удаа өшиглөсөн. Тухайн үед эхнэр Т.Оыг архи уугаад бусадтай нэг оронд унтаж заваарсан гэж бодоод миний ухаан санаа сонин болоод байсан. Тэгээд Т.О босч ирээд өмдөө өмс явъя гээд хэлтэл би явж чадахгүй гэсэн. Тухайн үед би хадам аав руу яриад охин чинь архидаад хүнтэй унтаж хэвтээд байна гээд хэлсэн чинь манай хадам аав Түмэндэмбэрэл нь цагдаа руу утасдаад өг гэж хэлсэн. Утсаар ярилцсаны дараа нь цагдаа дуудсан гээд хэлсэн тул би өглөө үхрээ саана гээд гараад явсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар тал/
Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед тоотод байдаг найз Т.Дын гэрт очсон. Тэднийд очиход дүү Т.О, ийн ах нь эхнэртэйгээ мөн ******* гэх танил залуу тэд ширээн дээр нь 0,75 литрийн хараа архи задлаад юм яриад ууцгааж байсан. Би ороод орон дээр суухад гэрийн эзэгтэй нь надад цай хийж өгсөн. Тэгээд би цай уучихаад тэд согтуу байхаар нь эргээд гарч явсан. Тэгээд машинаа гэртээ тавьчихаад Нарлагт байдаг хамаатныхаа гэх ахынд очсон. Тэдний гэрт очоод Хараа архи 0,75 литрийн хоёр шил архиа ууж дуусгаад бид гурав ийн гэрт очсон. Бид гурав дэлгүүрээс дахин нэг шил 0,75 литрийн архи аваад цуг очсон. Тэдний гэрт ороход Т.О, , ах, эгч, ******* нар цуг байсан ба бид гурав нөгөө архиа гаргаад бүгдээрээ хувааж ууцгаасан. Цаг 12 болж нилээн орой болсон байсан байх ах, би, Тулгаа, Т.О бид дөрөв 23 цагийн үед гараад ахын гэр лүү очсон. Тэндээ дэлгүүрээс 0,5 литрийн хараа архи дахин аваад ахын гэрт бүгдээрээ уусан. Тэгтэл шөнө 1 цаг өнгөрч байхад гаднаас Т.Оыг хүргээд өг гэж дуудсан гээд Т.Оыг явъя гээд бид гурав цуг хойно байрлах гэр рүү нь цуг явсан. Тэгээд гэрт нь ороход Тулгаа гэх залуу гэрт нь архи уусан бололтой нилээн согтуу байсан. Гэрт нь ийн 9 дүгээр ангийн хүүхэд нь ор засаад Т.Оыг энд унтаарай гээд хөнжил өгөөд газар гудас дэвсээд хэвтүүлэхэд Т.О унтлаа гээд хөнжлөө нөмрөөд хэвтсэн. Дараа нь надад хүүхэд нь дахин хөнжил өгсөн. Би хөнжлийг нь аваад 10 минут орчим Т.Оын хажуугаар ороод тусдаа хөнжил нөмрөөд хэвтсэн. Тухайн үед миний гар утас дуугараад эхнэр Мөнхсүлд залгаад чи хаагуур яваад байгаа юм бэ? Гэртээ ирдэггүй юм уу гэж байсан. Би шууд тэднийхээс гараад ордны урд хүртэл алхаад тэндээсээ такси бариад гэртээ очоод гэрээсээ таксины мөнгө гаргаж өгөөд гэртээ ортол эхнэр намайг хоол ид гэхээр нь хоолоо идчихээд орондоо орж унтсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
Шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Эхнэр түрүүлж яваад эмнэлэгт үзүүлж харуулсан чинь хавдартай болсон байна гээд уйлаад байсан. Би санаа зовоод ирсэн. Эхнэр эмнэлгээр яваад удах тул ийн хүүхдийг авчрахаар тэдний гэрт очсон юм. Тэрнээс өөр хардаж сэрдээд араас нь ирсэн юм биш. Тэднийд эхнэрээ ийм байдалтай байна гэж бодоогүй. Тэгтэл сүүлд нь худлаа ярьсан болохыг нь би мэдсэн. Эмнэлэгт ч үзүүлсэн зүйлгүй, авч явсан мөнгөөрөө архи уусан байсан. Би тэрийг нь мэдэлгүй араас нь ирсэн. Одоо болохоор миний буруу гээд байгаа. Урьд өмнө эхнэртэйгээ муудаж түүнийг зодож байгаагүй. Төв аймгийн ******* суманд байхад 2019 оны 6 дугаар сарын эхээр байх би жаахан халамцуу ирэхэд манай эхнэр би чиний барлаг биш гээд уурлаад яваад өгч байсан. Би зодож цохисон зүйлгүй, сүртэй маргаж муудалцсан ч асуудалгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18-20 дугаар тал/
Гэрч Ө.Тийн мөрдөн шалгах ажиллаганы явцад өгсөн: “...Ө.Бнэг их архи дарс уугаад байдаггүй. Энэ хоёр 2009 онд суусан. Одоогоор гэрлэлтээ батлуулаагүй байна. Дундаасаа хүүхэдгүй. Суугаад 10 жил болж байна. Төв аймгийн *******т дажгүй сайхан амьдралтай. Хааяа хааяа нөхөр бид 2 гэрт нь очиж ажил төрөлд нь тусалж ирж очдог. Бид хүргэнтэйгээ харилцаа сайтай. Ө.Бсумандаа хэдэн мал малладаг. 20 гаруй үхэртэй. Энэ 2 саалийн 12 үнээний сүүгээ борлуулж амьдардаг. Надад гомдолгүй. 2 хүүхэд хоорондоо эвлэрсэн. Эмчилгээний зардлыг Ө.Бгаргасан болохоор нэхэх зүйл юу байхав. Гол нь дахин ингэж муудаж нэгийгээ зодохгүй байвал болно. Манай охинд ч бас буруу бий. Айлд оччихоод шалдан нүцгэн, залуутай байхаар нь нөхөр нь уур нь хүрсэн байх. Хэн хэнд нь буруу бий” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21-23 дугаар тал/
Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Манай нөхрийн төрсөн дүү Т.О нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр *******ээс манайд ирж хоносон юм. Тэр үеэр нөхөр эзгүй Замын-Үүдэд ажилдаа явсан таарсан. Маргааш нь буюу 15-ны өдөр манай ах Ганбаатар эхнэртэйгээ ирээд 1 шил архи ууж байхад ******* ирж суусан. Дараа нь манай хамаатан ******* гэдэг залуу ирээд удалгүй явсан. Бид ярьж сууцгааж байгаад Ганбаатар ах эхнэртэйгээ явсан. *******, Т.О нар гарч гийн гэрт очоод Отгонгтогтох намайг ирээд аваатах гэхээр нь би шөнө манайхаас холгүй байдаг гийн гэрт очиж Т.О, ******* хоёрыг дагуулж гэртээ ирсэн. Гэрт ирээд 10 минут ч бололгүй утас нь дуугараад гарч явсан. ******* буцаад манайд ирчихсэн миний орны хөлд суугаад Т.О хойно газар ор засаад унтчихсан. Би баруун талд байх орон дээр хүүхдээ хөхүүлээд хэвтэж зурагтны гэрэлтэй байхад хаалга хүн балбаад ******* босож онгойлгож өгөхөд Ө.Быг жийж өшиглөж орж ирээд хойно унтаж байсан эхнэрийнхээ хөнжлийг сөхөхөд өмдгүй шалдан байтал Т.Оыг нүүр нүдгүй, тархи толгой, бие таарсан газраа цохиж өшиглөөд эргэж хараад ыг 2 удаа өшиглөхөд ******* гарч зугтсан. Би салгах гэхэд намайг мангасдаж холдуулаад Т.Оыг зодож утсаараа хадам руу залгаж кармаандаа хийгээд нэмж зодоод ор дэрийг нь цус нөж болгосон. Тэгээд цагдаа ирж байна гэх сургаар гараад зугтчихсан. Манай хадмууд цагдаа дуудсан юм шиг байна лээ. Өглөө эрт хадмууд ирээд түргэн дуудаж Отнонтогтохыг авч явсан. Ө.Бшөнийн 04 цагт манайд согтуу орж ирсэн. Т.Оын нүүр ам нь тэгширч хавдаад, хөл гар бие нь нилэнхүйдээ хөхөрсөн байсан. Түргэн ирээд явахад ярьж ч чадахгүй хагас ухаантай явсан даа” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24-28 дугаар тал/
Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 16-ны шөнө гэртээ унтаж байхад үүрээр 04 цагийн орчим манай хүргэн Ө.Бминий утас руу залгахаар нь би спикер /чанга яригч/ дээр нь тавиад эхнэртээ өгөхөд Ө.Бтанай охин чинь Нарлагт согтуу шалдан хэвтэж байна гэж хэлээд зодож байгаа шинжтэй пад пад хийх чимээ гарч Т.О цаана нь орилоод байсан. Тэгэхээр нь манай эхнэр миний охиныг битгий зодоо нааш нь аваад ир гэхэд чадахгүй танай охин залуучууд цувуулаад хэвтэж байна гээд зодоод байсан. Тэгээд манай эхнэр цагдаа руу залгаж дуудлага өгчихөөд бид унтсан. Өглөө 08 цагийн орчимд эхнэртэйгээ хамт Нарлагт хүүгийндээ очиход Т.О гэрийн хойгуур газраар хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан, эхнэр хөнжлийг сөхөхөд хамаг нүүр ам нь хавдчихсан ухаангүй гэмээр дөнгөж ёолоод байхаар нь шууд түргэн дуудаж Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Ө.Бшөнө орж ирээд хардаад зодсон байсан гэж манай бэр хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29-31 дүгээр тал/
Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед жаахан халамцуу эгчийн гэрт очоод сууж байхад Т.О, эгч, ******* 3 гаднаас орж ирсэн. Бид нар юм ярьж суугаад нэг шил архи уусан. Тэгээд нэг мэдсэн би унтчихсан. Тэгсэн ******* хөгшин чинь юманд яваад ирье гээд гарч яваад эргэж ирээгүй. Би шөнө орны хөлд суугаад эгчтэй юм ярьж байгаад зүүрмэглэчихсэн. Шөнө 04 цагийн орчимд байх хаалга хүн нүдэхээр нь *******г ирж байна гэж бодоод босч очоод замган түгжээг тайлахад Ө.Борж ирээд хойгуур унтаж байсан Т.Оын хөнжлийг сөхөж 2-3 удаа нуруу гэдэс бие рүү нь өшиглөөд буцаж над руу ирээд толгой нүүр орчимд нь 2 удаа цохиж тэр үед эгч хориход би гарч хашааг нь давж зугтаагаад гэртээ харьсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн *******-34 дүгээр дугаар тал/
Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед найз Т.Дын гэрт очиход Т.О, , *******, гийн ах нь эхнэртэйгээ архи ууж байсан. Би жаахан сууж байгаад гараад явсан. Эргээд орой машинаа тавьчихаад гадуур жаахан ууж яваад 20 цагийн үед Т.Дынд очиж нэг шил архи уугаад Т.Отой цуг ахынд очсон байхад араас ирж бид гурав цугтаа буцаад 00 цагийн үед ирсэн. Тэгэхэд ******* ирчихсэн тэднийд сууж байсан ба тэднийд орсноос хойш 10 орчим минутын дараа манай эхнэр утсаар дуудаад би гарч яваад харьсан. Түүнээс хойш тэднийд ямар асуудал болсныг мэдээгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 35-36 дугаар тал/
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Т.Оыг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэгийн мэс заслын тасагт үзсэн бөгөөд үзлэгт нүүрний зүүн тал, зүүн хацар, шанаа, зүүн чамархай, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун зүүн шилбэ нилэнхүйдээ тод хүрэн өнгийн цус хуралттай. Зүүн дээд доод зовхи нээгдэхгүй, зүүн хацар шанаа хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, хүзүүний баруун талд ташуу байрлалтай 2-3 см урттай олон тооны зураасан хэлбэрийн, хэвлийн урд хэсгээр нилэнхүйдээ янз бүрийн байрлал бүхий 1-10 см хүртэл хэмжээний олон тооны зураасан хэлбэрийн ягаан өнгийн зулгаралуудтай байсан нь тухайн хүний биеийн нийт гадаргуугийн 50 хувиас их хэмжээтэй байсан учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 37-38 дугаар тал/,
2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 6463 дугаар Яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
/хх-42-48 дугаар тал/
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээний хариу,
/хх-ийн 49-51 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/422 дугаар:
1. А.ийн биед нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 53 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/423 дугаар:
1. Т.Оын биед нүүр, зүүн чамархай, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуя баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү хэвлийд зулгаралт, зүүн гаймрийн хөндийн урд болон гадна ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17.-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 52 дугаар тал/
Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2062 дугаар “Оршин суух хаягийн тодорхойлолт”,
/хх-ийн 70 дугаар тал/,
Т.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 72 дугаар тал/,
Т.Оын иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 73-75 дугаар тал/,
Ө.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 77 дугаар тал/,
Ө.Бгийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 78-80 дугаар тал/,
Ө.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 81 дүгээр тал/,
Ө.Бгийн оршин суух хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 82 дугаар тал/,
Төв аймгийн ******* сумын Үдлэг багийн 2018 оны 12 дугаар сарын 06, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Оршин суух хаягийн тодорхойлолт”-ууд,
/хх-ийн 85-86 дугаар тал/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын баримтууд,
/хх-ийн 87 дугаар тал/,
Т.Оын өвчний түүх,
/хх-ийн 89-102 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбарт
Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч Ө.Бд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч Ө.Бгаас нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа “Шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргээр яллаж байгаад маргах зүйл байхгүй. Шүүх хуралдаан хялбаршуулсан журмаар явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялын саналыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал оруулсан. Ялын санал дээр маргах зүйл байхгүй учраас энэ хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн 5-03 тоотод иргэн Т.Дын монгол гэрт хамтран амьдрагч Т.Оыг бусадтай хардсаны улмаас зодож биед нь нүүр, зүүн чамархай, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хэвлийд зулгаралт, зүүн гаймрийн хөндийн урд болон гадна ханын хугарал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Ө.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Т.Оыг бусадтай хардсаны улмаас зодсон...” гэх,
хохирогч Т.Оын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байсан. *******ээс Налайхад эмнэлэгт үзүүлэх гээд ахындаа очсон. Тэгээд бэр эгчтэйгээ нэг пиво уусан. Шөнө унтаж байхад Ө.Борж ирээд намайг хардаж зодсон...” гэх,
Хохирогч Ө.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 05 цагийн үед байх хүргэн Ө.Бнь утсаар залгаад манай охин Т.Оыг архи уугаад шалдан нүцгэн байна гэж хэлсэн. Тэгээд өөрөө ч гэсэн зодсон байна лээ. Утсаа унтраагаагүй байсан болохоор зодож байгаа нь нөхөр бид хоёрт мэдэгдээд байсан. Энэ чинь шалдан нүцгэн байна шүү дээ гээд, пизда минь чи босооч зайлаач гээд цохиод байсан. Тэгэхээр нь *******д чи наашаа аваад ирээ зодохоо болиоч гээд утсаар хэлсэн чинь энэ пизда чинь *******, ******* хоёртой унтсан байна шүү дээ гээд л нэмж зодоод байсан тул би гэрээсээ өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэх,
Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*******, Т.О нар гарч гийн гэрт очоод Отгонгтогтох намайг ирээд аваатах гэхээр нь би шөнө манайхаас холгүй байдаг гийн гэрт очиж Т.О, ******* хоёрыг дагуулж гэртээ ирсэн. Гэрт ирээд 10 минут ч бололгүй утас нь дуугараад гарч явсан. ******* буцаад манайд ирчихсэн миний орны хөлд суугаад Т.О хойно газар ор засаад унтчихсан. Би баруун талд байх орон дээр хүүхдээ хөхүүлээд хэвтэж зурагтны гэрэлтэй байхад хаалга хүн балбаад ******* босож онгойлгож өгөхөд Ө.Быг жийж өшиглөж орж ирээд хойно унтаж байсан эхнэрийнхээ хөнжлийг сөхөхөд өмдгүй шалдан байтал Т.Оыг нүүр нүдгүй, тархи толгой, бие таарсан газраа цохиж өшиглөөд эргэж хараад ыг 2 удаа өшиглөхөд гарч зугтсан. Би салгах гэхэд намайг мангасдаж холдуулаад Т.Оыг зодож утсаараа хадам руу залгаж кармаандаа хийгээд нэмж зодоод ор дэрийг цус нөж болгосон...” гэх,
Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ө.Бминий утас руу залгахаар нь би спикер /чанга яригч/ дээр нь тавиад эхнэртээ өгөхөд Ө.Бтанай охин чинь Нарлагт согтуу шалдан хэвтэж байна гэж хэлээд зодож байгаа шинжтэй пад пад хийх чимээ гарч Т.О цаана нь орилоод байсан. Тэгэхээр нь манай эхнэр миний охиныг битгий зодоо нааш нь аваад ир гэхэд чадахгүй танай охин залуучууд цувуулаад хэвтэж байна гээд зодоод байсан. Тэгээд манай эхнэр цагдаа руу залгаж дуудлага өгчихөөд бид унтсан. Өглөө 08 цагийн орчимд эхнэртэйгээ хамт Нарлагт хүүгийндээ очиход Т.О гэрийн хойгуур газраар хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан, эхнэр хөнжлийг сөхөхөд хамаг нүүр ам нь хавдчихсан ухаангүй гэмээр дөнгөж ёолоод байхаар нь шууд түргэн дуудаж Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх,
Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би шөнө орны хөлд суугаад эгчтэй юм ярьж байгаад зүүрмэглэчихсэн. Шөнө 04 цагийн орчимд байх хаалга хүн нүдэхээр нь *******г ирж байна гэж бодоод босч очоод замган түгжээг тайлахад Ө.Борж ирээд хойгуур унтаж байсан Т.Оын хөнжлийг сөхөж 2-3 удаа нуруу гэдэс бие рүү нь өшиглөөд буцаж над руу ирээд толгой нүүр орчимд нь 2 удаа цохиж тэр үед эгч хориход би гарч хашааг нь давж зугтаагаад гэртээ харьсан...” гэх,
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Т.Оыг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэгийн мэс заслын тасагт үзсэн бөгөөд үзлэгт Нүүрний зүүн тал, зүүн хацар, шанаа, зүүн чамархай, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун зүүн шилбэ нилэнхүйдээ тод хүрэн өнгийн цус хуралттай. Зүүн дээд доод зовхи нээгдэхгүй, зүүн хацар шанаа хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, хүзүүний баруун талд ташуу байрлалтай 2-3 см урттай олон тооны зураасан хэлбэрийн, хэвлийн урд хэсгээр нилэнхүйдээ янз бүрийн байрлал бүхий 1-10 см хүртэл хэмжээний олон тооны зураасан хэлбэрийн ягаан өнгийн зулгаралуудтай байсан нь тухайн хүний биеийн нийт гадаргуугийн 50 хувиас их хэмжээтэй байсан учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/423 дугаар: “Т.Оын биед нүүр, зүүн чамархай, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуя баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү хэвлийд зулгаралт, зүүн гаймрийн хөндийн урд болон гадна ханын хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17.-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ө.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Оын бие махбодид хүнд хохирол учирсан боловч хохирогч Т.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ө.Б бид хоёр 10 жилийн хугацаанд хамт амьдарч байгаа. Хэрэг болсноос хойш Ө.Б манай гэр бүлийнхэнтэй уулзаж дахин зодох зүйл байхгүй гэж хэлсэн. Мөн уучлалт гуйсан. Бид хоёрын харилцаа хэвийн болсон. Хохирол, төлбөр, нэхэмжлэл санал гомдол байхгүй...” гэсэн тайлбарыг үндэслэн дээрхи хэрэгт бусдад төлөх төлбөргүй,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч ”...Улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялын саналыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал оруулсан. Ялын санал дээр маргах зүйл байхгүй учраас энэ хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт тайлбар гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт шүүгдэгч Ө.Бд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ