Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Х.Аод холбогдох эрүүгийн 1907004170024 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ..................... ажилтай, ам бүл 1, ......................................... тоотод оршин суух,

урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн 40-р дүгээр зүйлийн 1,5-ыг зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 ******* аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял шийтгэгдсэн,  

2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 521 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.-т зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгэгдсэн,

2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгэж, уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 7 хоногоор тогтоож,

2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ******* овогт Х.А /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Х.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..................................... тоотод байрлах гэрт 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 22 цагийн орчимд Т.Этай маргалдан улмаар архины шилээр толгойн тус газарт нэг удаа цохиж биед нь толгойн хуйх, баруун чихний дэлбээнд шарх, гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Х.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд хөдөө 2 сар гаран болоод ирсэн болохоор ганц шил архи уух санаатай хажууханд байх хүнсний дэлгүүрээс нэг шил архи, ойр зуурын идэж уух юм авсан. Тэгээд Т.Э ахын гэрт ороод дэлгүүрээс авсан архиа Т.Э бид хоёр хувааж уусан. Тэгээд дахиад дэлгүүр орж нэг шил архи аваад нөгөө архиа ууж дуусаагүй байтал бид хоёр нилээн муудсан. Өглөө нь би Т.Э ахын гэрт ороход тог байхгүй байсан болохоор “та нар одоо хөгшин настай хүмүүс байж тогоо залгуулчихгүй” гээд ярьж байсан юм архи уугаад түүн дээрээс болж хэрэлдэж маргалдаж байгаад би Т.Э ахын толгой руу газар байсан архины шилээр нэг удаа л цохисон. Тэгтэл Т.Э ахын толгойноос цус гараад байхаар нь би цусыг нь цэвэрлэж өгчихөөд дахин үргэлжлүүлээд архиа уусан” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 28 ны өдөр манай хадам дүү Х.А хөдөө ажлаасаа бууж ирсэн. Манай гэрт хоёулаа нилээд хэдэн шил архи ууж согтон маргалдсан. Х.А архины шил бариад авахаар нь чи чаддаг юм бол цохьчих гэхэд миний толгойн орой хэсэгт цохиж шил нь хагарсан. Маргааш өглөө нь сэрээд толгой ийм болчихсон болохоор нь цагдаа руу залгаж мэдэгдсэн. Цагдаа нар ирээд намайг эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн. Тэгээд толгойдоо оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 12-15 дугаар тал/

 

Шүүгдэгч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би Өмнөговь аймгийн Гурван тэс суманд хамгаалагчаар ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд хөдөө 2 сар гаран болоод ирсэн болохоор ганц шил архи уух санаатай хажууханд байх хүнсний дэлгүүрээс нэг шил архи, ойр зуурын идэж уух юм авсан. Тэгээд Т.Э ахын гэрт ороод дэлгүүрээс авсан архиа Т.Э бид хоёр хувааж уусан. Тэгээд дахиад дэлгүүр орж нэг шил архи аваад нөгөө архиа ууж дуусаагүй байтал бид хоёр нилээн муудсан. Өглөө нь би Т.Э ахын гэрт ороход тог байхгүй байсан болохоор “та нар одоо хөгшин настай хүмүүс байж тогоо залгуулчихгүй” гээд ярьж байсан юм архиа уугаад түүн дээрээс болж хэрэлдэж маргалдаж байгаад би Т.Э ахын толгой руу газар байсан архины шилээр нэг удаа л цохисон. Тэгтэл Т.Э ахын толгойноос цус гараад байхаар нь би цусыг нь цэвэрлэж өгчихөөд дахин үргэлжлүүлээд архиа уусан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө би дүүгийндээ орох гээд явж байтал хоёр цагдаа таараад намайг эрүүлжүүлэхэд хийсэн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 17 дугаар тал/

 

            Гэрч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн үед байгаагүй. Улаанбаатар хотод тогоочийн ажил хийдэг. Тэр өдөр миний хамтран амьдрагч Т.Э, дүү Х.А нар манайд архи уугаад хоорондоо муудалцаж дүү Х.А хүргэн ахынхаа толгойг хагалсан байсан. Манай дүү Х.А тэр өдөр хөдөө ажлаасаа ирсэн байсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 20-21 дүгээр тал/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/523 дугаар:

            “1. Т.Эын биед толгойн хуйх, баруун чихний дэлбээнд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 24 дүгээр тал/

 

            Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

            /хх-ийн 25-26 дугаар тал/,

 

            Х.Аын иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 40-44 дүгээр тал/,

 

            Т.Эын иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 45-47 дугаар тал/,

 

            Х.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн ******* дугаар хуудас/,

 

            Х.Аын оршин суух хаягийн тодорхойлолт,

            /хх-ийн 49 дүгээр тал/,

 

            Х.Аын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

            /хх-ийн 52 дугаар тал/,

 

            Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1449 дугаар “Оршин суух хаягийн тодорхойлолт”,

            /хх-ийн 53 дугаар хуудас/

 

            “Өгөөмөр шар секьюрити” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20-007 дугаар “Цалингийн тодорхойлолт”,

            /хх-ийн 55 дугаар тал/,

           

            Х.Аын цалингийн цэс,

            /хх-ийн 56 дугаар тал/,

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 57 дугаар хуудас/

 

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 521 дугаар шийтгэх тогтоол,

            /хх-ийн 60-61 дүгээр тал/,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоол,

            /хх-ийн 62-63 дугаар тал/,

******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоол,

            /хх-ийн 65-68 дугаар тал/,

            ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол, /хх-ийн 69-70 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

   Улсын яллагч “. Яллагдагч Х.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархай, цусаар будагдсан эрээн өнгийн цамцийг эд мөрийн баримт устгах комиссоор устгуулах, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, өмнө нь авсан ялыг 240 цагийг тохиролцох гэсэн боловч шүүгдэгч “...би одоо нийгэмшиж байгаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа учир энэ байдлыг харгалзан үзэж 600.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан учир дээрх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлт,

Өөрийгөө өмгөөлж шүүгдэгч “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Аын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн 22-17 тоотод байрлах гэрт 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 22 цагийн орчимд Т.Этай маргалдан улмаар архины шилээр толгойн тус газарт нь нэг удаа цохиж биед нь толгойн хуйх, баруун чихний дэлбээнд шарх гэмтэл учруулсан болох нь:

шүүгдэгч Х.Аын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...архи уугаад хоорондоо маргалдаж байгаад би Т.Э ахын толгой руу газар байсан архины шилээр нэг удаа л цохисон. Тэгтэл Т.Э ахын толгойноос цус гараад байхаар нь би цусыг нь цэвэрлэж өгчихөөд дахин үргэлжлүүлээд архиа уусан...” гэх, 

Хохирогч Т.Эын “...Х.А архины шил бариад авахаар нь чи чаддаг юм бол цохьчих гэхэд миний толгойн орой хэсэгт цохиж шил нь хагарсан. Маргааш өглөө нь сэрээд толгой ийм болчихсон болохоор нь цагдаа руу залгаж мэдэгдсэн.../ гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн №08 шэ/523 дугаар: Т.Эын биед толгойн хуйх, баруун чихний дэлбээнд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ариунболыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа болон урьд нь ял шийтгэл эдэлж байсан зэргийг харгалзан үзэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасан “хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж”-ийн талаар баримтыг Улсын яллагч судалсан бөгөөд түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал гаргасан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал нь шударга ёсны зарчимд нийцээгүй  учир түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзан яллагдагч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагарсан хэсэг, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон судалтай хар цамц зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,   энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Аыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4.-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагарсан хэсэг, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон судалтай хар цамц зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЧИНЗОРИГ