| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0049/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М.Жд холбогдох эрүүгийн 1907004800046 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ..................................... тоотод оршин суух, ******* овогт М.Ж /РД: /
урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 10.200.000 төгрөгөөр торгох ялаар,
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр .................................. тоот өөрийн гэртээ эхнэр А.Утэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл хийж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хотод нэг шил архи найзтайгаа хувааж уучихаад ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд эхнэр уурлаад чи дандаа архи уудаг гэж хараасан. Би нээх их уугаагүй байна гэж хэлсэн. Тэгээд намайг элдэв бусаар хараагаад байж суухын аргагүй болгосон. Би эхнэрийн чанасан хонины толгой идээд сууж байсан. Тэгээд уур хүрээд идэж байсан хонины толгойныхоо эрүүг нь аваад шидсэн чинь гэрийн хананд байсан цагийг оноод хагалсан. Тэгсэн эхнэр чамайг цагдаа дуудаж өгнө гээд хашгираад байхаар нь гар нь дээр нэг цохиод доошоо тонгойхоор нь нуруун дээр нь нэг удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд цагдаагийн газар руу явсан. Манай эхнэр юм л болвол цагдаад дуудлага өгдөг. Бид хоёрын хэрүүл маргаан ноднин 6 сараас эхэлсэн юм. Утсанд нэг мессеж ирсэнээс болоод. Одоо хэрүүл маргаан байхгүй байгаа бие биенээ ойлгосон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орой 22 цагийн орчимд намайг гэртээ байж байхад М.Ж гаднаас архи уучихсан халамцуу ороод ирсэн. Тухайн үед би хонины толгой чанасан байсан болохоор М.Ж толгой мөлжөөд сууж байсан юм, тэгээд би М.Жд хандаад “Чи өнөөдөр бас л архи уучихаа юу гэж хэлсэн чинь пязда минь миний архи уух чамд ямар хамаатай юм, би чиний амаар ууж байгаа юм уу гэж хэлээд мөлжиж байсан хонины толгойн ясныхаа эрүүг нь над руу чиглүүлээд шидэхээр нь би доошоо тонгойсон чинь байрны хананд өлгөөтэй байсан цагийг оноод хагалчихсан. Тэгээд би уйлаад нүүрээ дараад доошоо тонгойсон чинь М.Ж над руу ирээд миний толгой дагз хэсэг рүү 2-3 удаа цохьсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Урьд нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М.Ж гэртээ согтуу байх үедээ “Би гарч архи уулаа” гээд байхаар нь “Чи яах гэж дандаа архи уудаг юм” гэж хэлсэн чинь чамд хамаагүй гэж хэлээд гартаа барьж байсан 0.33 литрийн архиа над руу чиглүүлээд шидэхээр нь би бултсан чинь нөгөө шилтэй архи нь миний толгойн дагз хэсэгт оносон тухайн үед би эмнэлэг болон цагдаад хандаагүй өөрөөр бол намайг зодож байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24-25 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би гэртээ өөрийн ах *******тэй хамт жижиг өрөөнд байсан. Цаг хэд болж байсныг би сайн санахгүй байна ямар ч байсан унтах цаг болж байсныг санаж байна. Манай аав гаднаас орж ирсэн чинь манай ах ******* аавтай зөрөөд гараад явсан. Тэгсэн аав, ээжтэй хэрэлдээд байх шиг байсан. Зодож цохисон талаар бол би хараагүй. Урьд нь аав, ээжийг зодож байхыг хараагүй. Ер нь манай аав миний нүдэн дээр ээжийг зодож байсан удаа байхгүй. Аав найзуудтайгаа архи уугаад гэртээ согтуу ороод ирэхээр ээж дандаа уурлаж бухимдаад байдаг. Тэгээд аав тэсэлгүй хэрүүл маргаан хийгээд байхаар ээж цагдаа дуудчихдаг юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Бид нар өөр өөрийн гэсэн амьдралтай болохоор би нэг их хувийн амьдралд нь оролцоод байдаггүй, А.У эгчийн хувьд надад М.Жд зодуулчихлаа энэ тэр гэж хэлж байгаагүй. Хааяа надтай гар утсаар ярихдаа М.Ж архи уучихаад орж ирээд агсам тавиад хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудаад өгчихлөө л гэдэг байсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 16 цагийн үед Уранчиммэг эгч над руу залгаад “Эгч нь одоо *******аас гарч байна, танайд очлоо гэж байсан. Тэгээд байж байтал удалгүй А.У эгч оройн 20 цагийн үед байх манайд хүрээд ирэхээр нь яасан юу болсон гэж асуусан чинь М.Ж ахтай чинь бага зэрэг муудалцчихаад гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд А.У эгч манайд хоночихоод буцаад гэр рүүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27 дугаар хуудас/
Гэрч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ М.Ж манай ээжийг талийгаач болсноос хойш мэр сэр архи уудаг болчихоод байгаа юм гэхдээ өдөр болгон уугаад байдаггүй, хаа нэг л ууж байгаа харагддаг. Өөрийн эхнэрийг зодож цохидог талаар би тусдаа амьдралтай хүн болохоор мэдэхгүй байна. Ер нь зодоод байсан удаа байхгүй байх гэж бодож байна. Хааяа ээрүүлжүүлэхэд орсон л байдаг. Тэгээд би М.Жгаас яагаад эрүүлжүүлэхэд орчихвоо гэж асуухаар “Согтуудаа А.Ут ганц хоёр үг хэлчихсэн чинь цагдаад бариад өгчихлөө гэж хэлдэг байсан. А.Уийн хувьд гэх юм бол “Танай дүү чинь намайг зодчихлоо” гэж ганц ч удаа надад хэлж байгаагүй. Манай дүү М.Ж айлын бага хүүхэд байгаа юм, багаасаа эрх танхи өссөн, хүний үгэнд сайн ордог өөрийн хөдөлмөрөөр 3-н өрөө орон сууц, машин авч байсан, хүнд тусархуу, ажилч хичээнгүй, хоёр хүүхдээ бол маш сайн асардаг байнгын дугуйлан секцэнд явуулдаг. Тэр ч байтугай том хүүгээ 2 жилийн өмнө хөөцөлдөж явсаар байгаад Батлан хамгаалах их сургуулийн харьяа ******* өрлөг сургуульд оруулж байсан. Одоо том хүү нь тэр сургуульд сурч байгаа” гэх мэдүүлэг,
/хх-ийн 28 дугаар хуудас/
Шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод найз тай тааралдаад дэлгүүрээс 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи нэг шилийг хувааж уучихаад ******* руу гэртээ харьсан. Тэгээд гэртээ ирээд хонины толгой мөлжөөд сууж байтал манай эхнэр А.У “ЧИ яахаараа дандаа архи уудаг юм” гэж хэлээд орилж хашгичаад байхаар нь мөлжиж байсан хонины толгойныхоо эрүүний ясыг жижиг өрөөний хаалганд зүүлтэй байдаг ханын цаг руу шидсэн чинь хананд өлгөөтэй байсан цаг хагараад уначихсан. Тэгээд А.У намайг янз бүрээр хэлээд намайг зүгээр суулгахгүй орилоод байхаар нь би босч очоод А.Уийн нурууны ар хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиод баруун талын гар руу нь 2 удаа цохисон. Тэгсэн манай эхнэр цагдаад дуудлага өгсөн чинь удалгүй хоёр цагдаа ирээд намайг аваад явсан. Урьд нь 2018 оны 05 дугаар сард байх би эхнэртэйгээ маргалдаад зурагтны удирдлага аваад шидчихсэн чинь толгойд нь оночихсон юм. Тэгээд би *******ын шүүхээр ороод торгуулийн ял авч байсан. Мөн 2019 оны 08 дугаар сарын эхээр байсан байх А.У бид хоёр хоорондоо муудалцаад хэд хоног Улаанбаатар хотод дүүгийндээ байсан юм. Тэгээд сургууль орох дөхөж байсн болохоор би Улаанбаатар хот руу орж А.Уийг авахаар орсон тэгээд би Ураничимэгийг аваад наашаа ******* руу явах замдаа Баянзүрхийн товчооны дэлгүүрээс нэг шил 0.33 литрийн архи аваад машин дотор уух гэтэл “Чи яасан их архи уудаг юм бэ наад архийг чинь би ууна” гэж хэлээд надтай нөгөө архиа булаацалдаж байгаад өөрийнхөө хамар хэсэг рүү цохичихсон юм. Тэгээд *******ад ирээд гэртээ орохгүй гээд орилж хашигчиж байгаад манай эхнэр цагдаад дуулага өгсөн байсан. Тухайн үед бол би цохиж зодсон зүйл болоогүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/596 дугаар:
“1. А.Уийн биед толгойн хуйханд шарх, нуруу, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 32 дугаар хуудас/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 44 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 45 дугаар хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 52-69 дүгээр хуудас/
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол,
/хх-ийн 78-80 дугаар хуудас/
******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 111 дугаар шийтгэвэр,
/хх-ийн 81-83 дугаар хуудас/
Нийслэлийн ******* дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 91 дүгээр хуудас/
М.Жгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 92 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. М.Жд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. Хохирогч А.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. М.Ж нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан зардал байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Би 2 хүүхэдтэй. Эхнэр минь одоо ажил эрхэлдэггүй. Би ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авж явдаг. Иймд торгох ялаар сольж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Жд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хороо, 36-65 тоот өөрийн гэртээ эхнэр А.Утэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хийж үйлдсэн болох нь:
шүүгдэгч М.Жгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд уур хүрээд идэж байсан хонины толгойныхоо эрүүг нь аваад шидсэн чинь гэрийн хананд байсан цагийг оноод хагалсан. Тэгсэн эхнэр чамайг цагдаа дуудаж өгнө гээд хашгираад байхаар нь гар нь дээр нэг цохиод доошоо тонгойхоор нь нуруун дээр нь нэг удаа цохисон...” гэх,
Хохирогч А.Уийн “...би М.Жд хандаад “Чи өнөөдөр бас л архи уучихаа юу гэж хэлсэн чинь пязда минь миний архи уух чамд ямар хамаатай юм, би чиний амаар ууж байгаа юм уу гэж хэлээд мөлжиж байсан хонины толгойн ясныхаа эрүүг нь над руу чиглүүлээд шидэхээр нь би доошоо тонгойсон чинь байрны хананд өлгөөтэй байсан цагийг оноод хагалчихсан. Тэгээд би уйлаад нүүрээ дараад доошоо тонгойсон чинь М.Ж над руу ирээд миний толгой дагз хэсэг рүү 2-3 удаа цохьсон...” гэх,
Насанд хүрээгүй гэрч Ж.*******гийн “...Манай аав гаднаас орж ирсэн чинь манай ах ******* аавтай зөрөөд гараад явсан. Тэгсэн аав, ээжтэй хэрэлдээд байх шиг байсан. Зодож цохисон талаар бол би хараагүй. Урьд нь аав, ээжийг зодож байхыг хараагүй...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/596 дугаар: “А.Уийн биед толгойн хуйханд шарх, нуруу, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.Жгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Уийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд М.Жг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт М.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ