Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/346

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч С.Ч, Л.Ө,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Буяндалай, Б.Ганчимэг,

Шүүгдэгч С.Ч, Л.Өнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Өнарт холбогдох эрүүгийн 2038004380376 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ч, Л.Өнар нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт газрын маргааны улмаас харилцан зодолдож шүүгдэгч С.Ч нь хохирогч Л.Өэрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.Өнь хохирогч С.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ч, Л.Өнар нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт газрын маргааны улмаас харилцан зодолдож шүүгдэгч С.Ч нь хохирогч Л.Өэрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.Өнь хохирогч С.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038004380376 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч С.Чын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Л.Өын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Өмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би С.Чын биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Чын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв 5 дугаар баг Мааньт хороололд 14 цагийн орчим Лүндэгийн Л.Өгэх хүнтэй газрын маргаанаас болж маргалдаж нүүрэн тус газартаа нэг удаа цохиулж гэмтсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирж эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн талын хацар ясны сэртэн ташуу хугарсан, зүүн нүдний ухархайн доод хана 0,9 см дотогш цөмөрсөн гэх онош гарсан Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт очиж яаралтайгаар хагалгаанд орох шаардлагатай гэсэн...Бид хоёр эвлэрсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Өмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн орчим Энэбиш гэдэг хүнийг гуйж газар ухдаг трактортой нь авчирч жорлонгийн нүх ухуулж байтал ард нэг хүн ирчихсэн ямар даварсан пиздаа вэ гэхээр нь эргээд хартал С.Ч гуай намайг гараараа миний чихний дээд хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би та яаж байна гэж хэлтэл миний өмссөн байсан фудволкны захаар хоолой боогоод урагш татаж унагааж чирээд баруун чих рүү өшиглөсөн. Тэгээд намайг буцааж өргөөд чамайг энэ нүхэнд чинь булж хаяна гэж хэлсэн. Би босохдоо хоёр гарны тохойноос нь дороос нь сөхөж түлхэж барьцийг нь тавиулсан. Миний зүүн талын шанаанаас их цус гарч байсан...Бид хоёр эвлэрсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байх орой 22 цагийн орчим эхнэр Буянжаргал нь миний утас руу залгаад манай нөхрийн биеийг үзээд өгөөч гэж гуйхаар нь гэрт нь очиж С.Ч гэдэг хүний биеийг үзсэн. Тэгэхэд С.Чын зүүн талын нүд хөхөрсөн зүүн талын шаан тус газарт хавдсан байсан. Уг хүний биеийг үзэхэд зовиур нь толгой өвдөж байна суугаад босоход нүдний ухархай руу хатгаж өвдөж байна гэсэн зовиуртай байсан...С.Чын зүүн шаан тус газарт хөхөрч хавдсан байсан тул бие хүнд зодуулсан байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Ш.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Өгэдэг залуу намайг шинээр барьж байгаа хашаандаа 00 нүх ухаж өгөөч гэхээр нь би өөрийн трактороор 00 нүхийг нь ухаж байтал С.Ч ирээд Л.Өтай барилцаад авсан байхаар нь би трактороосоо буугаад тэр хоёрыг 2 тийш нь салгахад Л.Өнь С.Чыг газарт унагаагаад дээр нь суусан байж байсан. Энэ үед Л.ӨС.Ч руу хүрз бариад дайрахаар нь би бас салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр С.Ч гэртээ орж ирэхдээ хамар амнаас нь цус гарчихсан, шанааны яс нь хонхойгоод цус гарсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар асуухад Л.Өгэдэг залуу намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 410 дугаартай:

1. Л.Өбиед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.

3. Л.Өбиед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн28-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 394 дугаартай:

1. С.Чын биед зүүн талын ухархайн хана болон зүүн гайморын хөндийн ар, хажуу хананы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.

3. С.Чын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн  32-р хуудас/,

 Шүүгдэгч Л.Өхувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн  тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-53-р хуудас/,

Шүүгдэгч С.Чын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-58-р хуудас/,

       Хохирогч Л.Ө, С.Ч нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038004380376 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ч, Л.Өнар нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт газрын маргааны улмаас харилцан зодолдож шүүгдэгч С.Ч нь хохирогч Л.Өэрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.Өнь хохирогч С.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Ч, Л.Өнарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч С.Ч,  Л.Өнарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч Ц.А/хх-ийн 20-р хуудас/, гэрч Ш.А/хх-ийн 21-р хуудас/, гэрч Г.Б/хх-ийн 23-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатан өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 410 дугаартай дүгнэлт /хх-ийн  28-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 394 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

      Хохирогч С.Ч, Л.Өнар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Л.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч С.Ч нь ганцаараа, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Л.Өнь ганцаараа тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Ч, Л.Өнар харилцан бие биедээ хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  шүүгдэгч Л.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Өнь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Ч, Л.Өнар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038004380376 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч С.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Л.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Ч, Л.Өнар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038004380376 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч, Л.Өнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР