| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00599/И |
| Дугаар | 442 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 442
| 2017 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2017/00442 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 13 байр 2 тоотод оршин суух, Боржигон овогт Нямдагаагийн Эрдэнэтуяагийн /УЕ84081009/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 801 байр 1204 тоотод оршин суух, Хөхнуур овогт Соргодогийн Батбилэгт /ЦВ74120613/ холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяа, хариуцагч С.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2000 онд С.Батбилэгтэй танилцан, 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтийн 881 дугаар баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2002 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.Үен төрсөн. Тухайн үед бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Охин Б.Үен миний асрамжид байх бөгөөд цаашид С.Батбилэг нь бидний охины сурч боловсрох, өмсөх хувцас, орон сууц үл хөдлөх хөрөнгө гэх мэт бүх асуудалд төрсөн эцгийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хамтран шийдвэрлэх дээр оролцох үүрэгтэй бөгөөд мөн цаашид С.Батбилэг бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаангүй болно гэв.
Хариуцагч С.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяа, хариуцагч С.Батбилэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяа, хариуцагч С.Батбилэг нар 2000 онд танилцаж, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэж, 881 тоот гэрчилгээ олгожээ.
Тэдний дундаас 2002 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.Үен төрсөн болох нь 1779 дугаар төрсний гэрчилгээний лавлагааны хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2002 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч, хариуцагч нар цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч энэ талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэлд “... Хамт амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас сүүлийн 13 жилийн турш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь тус тусын амьдралтай болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй...” гэж дурдсаныг тус тус үндэслэн зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд охин Б.Үен эх Н.Эрдэнэтуяагийн асрамжид байдаг гэх бөгөөд эцэг С.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа охин Б.Үенг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Үенг эх Н.Эрдэнэтуяагийн үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ”хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх ... ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу охин Б.Үенг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг С.Батбилэгийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Н.Эрдэнэтуяа нь эцэг С.Батбилэгт саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Нямдагаагийн Эрдэнэтуяа, Хөхнуур овогт Соргодогийн Батбилэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр охин Б.Үенг эх Н.Эрдэнэтуяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Эрдэнэтуяа, хариуцагч С.Батбилэгийн дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ