Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 75

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Х.Б нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч Э.Ариунболд,

Иргэдийн төлөөлөгч Э.Балчиндорж,

Шинжээч Ө.Шаарийбуу,

Гэрч Х.Б, П.Н,

Хохирогч Ч.Э,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Х.Бд холбогдох эрүүгийн 2007000000016 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............................. тоотод оршин суух,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 481 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, улмаар хорих ялыг тэнссэн, ******* овогт Х.Б /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн ................... тоотод 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчимд Б.Бтэй маргалдан улмаар зүүн далны дээд хэсэгт болон ар нурууны дунд хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн үед би гал тогоонд хоол хийгээд сууж байхад гаднаас талийгаач орж ирсэн. Орж ирээд ангийнхаа хүүхэд А.Бгийн өрөөнд ороод суусан. Тэгээд надаас архи нэхсэн, надад мөнгө байхгүй гэсэн. Надад үг хаяаад би атаман байсан гээд хана, шал зэргийг гараараа цохиод байсан. Тэгээд тэр өрөөнд унтаад өгсөн. Үдээс хойш 16 цагийн үед А.Б хотоос ирсэн. Тэгээд нэг шил архи хувааж ууцгаасан. Архи ч дууссан. А.Б гал тогоо руу цай уух гээд явсан тэр хооронд талийгаач миний нүүр рүү гараараа түлхээд элдэвээр харааж зүхээд байсан. Тэгэхээр нь ширээн дээр байсан хутгыг аваад 2 удаа хутгалсан. Тэгээд хутгалах үед А.Б, манай эгч хоёр цаад өрөөнөөс гарч ирээд орилсон. Хоёр дахь удаагаа хутгалхад хутга дотор нь хугарсан.” гэв.

 

    Хохирогч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цаг 18 минутад миний гар утас дугараад Х.Б над руу залгаад танай нөхөр манайд архи уугаад байна, ирж нөхрөө аваачээ гэж хэлсэн. Тэгээд дараа дахин залгаад толгой нь хагарсан юм шиг байна цус гараад байна гэж хэлэхэд би сандараад цус гараад байгаа юм бол хурдан түргэн дуудаачээ гэж хэлсэн. Би тэр үед Улаанбаатарын хотын 3-р хороололд ажил дээрээ байсан. Тэгээд шууд ******* руу явсан замдаа Х.Б руу залгаад чи надаа туслаачээ наад хүн чинь цус алдаад үхлээ гэж хэлэхэд цус нээх их алдаагүй зүгээр гэсэн. Тэгээд 17 цаг 46 минутад Х.Б над руу залгаад Баяраа гэдэг залуу танай нөхрийг хутгалчихлаа гэсэн. Би сандраад хурдан түргэн дуудаачээ гэж хэлсэн. Би *******ад ирэхэд 20 цаг өнгөрч байсан. Намайг ирэхэд манай нөхөр өнгөрчихсөн байсан. Би маш их  гомдолтой байна.” гэв.

 

Гэрч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би 16 цагт ажлаасаа тараад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд хэсэг хүмүүс архи уусан байсан. Манай нөхөр, миний дүү хоёр эрүүл шахуу П.******* талийгаач хоёр гудсан дээр унтаж байсан. Тэгээд би буцаад зээ хүүгээ цэцэрлэгээс авах гээд буцаад гарсан. Орой 18 цагийн үед буцаад гэртээ ирэхэд манай нөхрийн дүү хотоос ирчихсэн манай нөхрийн дүү манай дүү талийгаач гурав архи уугаад сууж байсан. Тэгээд би та нар одоо архи уухаа бол гэж хэлсэн. Тэгсэн манай нөхрийн дүү эгч хувцас угаагаад өг би маргааш хот орох ажилтай гэж хэлсэн. Тэгээд би угаалгын өрөөнд хувцас угаагаад хувцасаа тохоод тэр хэдийн хажуугаар явахад талийгаачийн толгойн дээр наалт наалттай байсан. Тухайн үед талийгаач элдэв бусын юм ярьж байсан. Тэгээд би талийгаачийн эхнэр рүү залгахад би хуралтай байна эргээд залгая гэсэн. Тэгээд угаалгын өрөөнд байхад ийм зүйл болсон. Би тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Дараа нь Ч.Э рүү залгаад хэлтэл юу вэ одоо хэлээд байхдаа яадаг юм гэсэн.” гэв.

Гэрч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тухайн хэрэг гардаг өдөр Нисэхийн хороонд дуудлагтай явж байсан. Тэгсэн манай ажлын диспечер залгаад дөрвөн залуу архи ууж байгаад нэгийгээ хутгалсан гэнэ. Хэргийн газар цагдаа нар байгаа гэнэ, цагдаа дуудлага өглөө гэсэн. Дуудлагын дагуу 2-3 минутын дотор хэргийн газар очсон. Хэргийн газарт очиход том өрөөний шал нь дээр амь хохирогч доошоо хараад хэвтсэн байсан. Хамт архи уусан гурван залуу нь буйдан дээр сууж байсан. Анхны үзлэгээр амь хохирогчийн дагзны ар хэсэгт хутгаар зүсэгдсэн нэг шарх, баруун далны доод талд хутгаар дүрээд авсан нэг шарх, гурав дахь шарх нь нуруу нугламын хавьцаа хутганы иш хугарсан байдалтай байсан. Амь хохирогчийн амин үзүүлэлтийг үзэхэд тодорхой мэдэгдэх зүйлгүй, өнгөц амьсгалтай шокын байдалтай байсан. Амь хохирогчийн биед хутга нь ороод гацсан байсан болохоор амь хохирогчийг хөдөлгөх боломжгүй байсан. Шүүгдэгч Х.Б их хэмжээний согтолтой наад хүн чинь үхэхгүй би мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд амь хохирогчийг хүлээн авахын эмчид хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагадаа явсан гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр талийгаач Б.Б 22 цагийн үед болов уу би ажлаа тараад гэртээ ортол бага зэрэг халамцуухан байсан ба ойрхон гарчихаад иръе гэж хэлээд хувцасаа өмсөөд хайчихаа хэлэлгүй гараад явсан. Ингээд тухайн шөнөө ирж хоноогүй ба охин Номин руу залгаж *******ад миний төрсөн дүү Энхтуяагийн нөхрийн аав Цэрэн ахынд байна гэж ярьсан байсан. Тэрнээс хойш надтай огт холбогдоогүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 31 минутын үед над руу талийгаач согтуу залгаад Цэрэн ахын гэрт байна гэж ярьсан ба хажуунаас нь Цэрэн ахын эхнэр жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна Оюунаа эгч утсыг нь аваад манайд нөхөр ирсэн байна санаа зоволтгүй удаахгүй явуулъя урьд шөнө ирээд шөнөжин ярьж суулаа гэж хэлээд тасалсан. Талийгаач ер нь бол архи уухаараа над руу залгаад архи болон тамхины мөнгө нэхээд байдаг болохоор дахиад Цэрэн ахаар над руу залгахаар нь аваагүй мөн танихгүй дугаараас залгахаар нь мөн адил талийгаачийг залгаж байгаа юм болов уу гэж бодоод утсаа аваагүй юм. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19 цаг 18 минутанд 96036052 гэсэн дугаараас над руу залгахаар нь авахад чи Б.Бгийн эхнэр мөн үү гэхээр нь тиймээ гэхэд манай гэрт танай нөхөр ирээд архи уугаад байж байна гэхээр нь би чи хэн бэ гэж асуухад чи намайг таних байхаа танай нөхөр найз А.Бгийндөө байна би А.Бгийн төрсөн ахынх нь эхнэр байгаа юм. Танай нөхөр манайд хүмүүстэй архидаад байж байна гэж хэлсэн. Би тухайн үед ажил дээрээ хүнд гутал үзүүлж байсан болохоор эргээд залгая гэж хэлээд утсаа тасалсан. 19 цаг 46 минутанд буцаж залгаад яасан юу болсон бэ гэхэд манайд танай нөхөр хэдэн хүмүүстэй архи уугаад хоорондоо маргалдаад тархиа хагалуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандараад тархи толгойгоо хагалуулсан бол хурдан эмнэлэгт хүргээд өгөөч би Улаанбаатар хотод хороололд байна очих гэж удна цус гарч байна уу гэхэд цус гараагүй байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй танай нөхөр чинь хамт байгаа хүмүүстэйгээ маргалдаад та нар намайг ингэж зовоож байхаар нэг мөсөн гүйцээгээд алчихаач гэж хэлж байна гэхээр нь би хурдан эмнэлэг рүү аваад яваачээ гуйж байна сэхээнд аваачаад өг цус алдаад үхвэл яах бэ гэж хэлээд таслаад шууд охин Номин хажууд байсан болохоор болсон зүйлийг хэлээд шууд гараад машинаа унаад ******* дүүрэг рүү явсан. Замдаа 19 цаг 55 минутанд дахиад залгахад утсаа авахгүй байхаар нь хүлээж байгаад 20 цаг 04 минутанд залгахад утсаа авахаар нь яагаад тархи толгойгоо хагалуулчихав, юу болсоныг хэлээд өгөөч гэхэд хэсэг чимээгүй байж байснаа би гал тогоо руугаа орчихоод гараад ирсэн чинь энэ хэд хоорондоо маргалдаад талийгаачийг хутгалчихлаа гэхээр нь би хэн хутгалчихваа гэхэд Баяраа гэдэг хүн хутгалчихлаа гэхээр нь сандараад хурдан түргэн дуудаач сэхээнд аваачаад өгөөч цус алдаад үхнэ шүү дээ наад хүн чинь гэсэн чинь нээх цус алдсан зүйл алга гэхдээ хутга нь жоохон эвгүй газар орчихсон. Одоо эмнэлэг дуудлаа гэснээ утсаа тасалсан. Ингээд бид дахиж холбоо барилгүй шууд ******* дүүрэгт ирээд эмнэлэг дээр очсон байх гэж бодоод шууд эмнэлэг дээр яваад очтол хүлээн авах тасгийн өрөөнд талийгаач нас барсан байдалтай байсан. Тэгээд л шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн...би хохирлын талаарх баримтуудыг тодорхой цуглуулан бичгийн цаасан дээр нааж нийт тооцоог гаргаж өгсөн. Уг тооцоонд баримттай 11.118.934 төгрөгийн хохирол, баримтгүй 2.607.500 төгрөгийн хохирол гарсан. Нийт 13.726.434 төгрөг нэхэмжилж байна. Миний бие маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-20, 22 дугаар хуудас/

 

            Гэрч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг 50 минутанд ******* дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн А байрны үйлчлэгчийн ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Манайх 25 дугаар байрны 205 тоотод байдаг. Уг байрны нэг өрөөнд нь манайх нөгөө өрөөнд манай нөхөр Батбаярын төрсөн дүү А.Б амьдрадаг юм. Тэгээд гэрт орж ирэхэд манай өрөө эзэнгүй харин А.Бгийн байдаг өрөөнд манай нөхөр өрөөний баруун хананд байрлах буйдан дээр унтаж байсан, миний төрсөн дүү ******* болохоор ширээний хажуу талын сандал дээр сууж байсан. Б.Б болохоор газраар дэвссэн гудасны зүүн талд буюу зурагт байгаа талд цаашаа харсан байдалтай наад талд нь ******* нар унтаж байсан. Тэгэхээр нь уурлаад та нар архи уусан юм уу муу сайн юмнууд дахиад цугларсан байна гээд уурлахад ******* болохоор би уугаагүй гэж хэлсэн ба харахад бага зэрэг согтолттой харагдсан ба манайд харин эд нар хүрээд ирлээ гэж хэлээд босоод ирэхээр нь би шууд явж зээ хүүгээ цэцэрлэгээс нь аваад гэрт нь аваачаад өгчихөөд ирье одоо архи дарсаа боль гэж хэлээд гараад 123 дугаар цэцэрлэг ороод зээ хүүгээ аваад 45 дугаар байранд гэрт нь оруулж өгөөд гараад 16-р байрны дэлгүүр орж талх, тос аваад гэртээ 18 цагийн үед ирсэн. Гэрт орж ирэхэд манай нөхөр өрөөндөө ороод хэвтсэн А.Бгийн өрөөнд хүмүүс шуугилдахаар нь яваад ортол ******* яг л сууж байсан газраа харин зурагтны хажууд хэвтэж байсан Б.Б босоод ширээний зүүн талд хажууд нь А.Б суусан ******* нөгөө газраа хэвтэж байсан ба голдоо нэг шил 0,75 литрийн Сайхан нэртэй архи тавьсан хуваагаад ууцгааж байсан. Энэ үед Б.Бгийн толгойны ард шархны лент наалттай байсан ба хоорондоо Б.Б миний толгойг та нар яасан юм бэ гэхэд А.Б бид нар чиний толгойг яадаг юм гэхэд Б.Б дахиад л та нар миний толгойг яасан юм гээд л дахин дахин асуугаад А.Б би дөнгөж сая ирж байна гээд хоорондоо маргах янзтай байсан. Тэгтэл Б.Бгийн толгойны ард наасан байсан лент гэнэт байхгүй болчихсон өөрөө авсан юм уу өөр хүн авсан юмуу анзаараагүй ба толгойн ар хэсэг нь язарсан цус гарсан байдалтай байхаар нь айгаад та нар больцгоо би цагдаа дуудлаа шүү гэхэд А.Б больчихолдоо Баясаа эгчээ би маргааш эмнэлэгт үзүүлнэ шүү дээ гэхэд Б.Б дууд гээд цаанаас нь орилоод байсан. Тэгээд би Б.Бгийн эхнэр жинхэнэ нэрийг нь санахгүй байна Ч.Э гэдэг байх Б.Бгээс дугаарыг нь аваад залгаад би орой ажлаас ирсэн чинь Б.Бгийн толгойн хагарсан байна чи ирж хурдан нөхрөө ав гэхэд юу болсон юм бэ гэхээр нь мэдэхгүй байна сая л ажлаасаа орж ирлээ гэдгээ хэлэхэд за би ажилтай байна эргээд залгая гэж хэлээд тасалсан. Тэгтэл А.Б “эгчээ би маргааш эмнэлэгт үзүүлчихээд хот явна та миний хувцасыг угаагаад өгөөч” гээд тортой хувцас өгөхөөр нь аваад цаашаа өрөөндөө ороход манай нөхөр унтаж байхаар нь шууд угаалгын өрөөнд ороод А.Бгийн хувцасыг угаах гээд угаалгын машиндаа усаа дүүргээд эхний хувцаснуудаа хийгээд зогсож байтал пид пад гээд л дуугараад явчихаар нь би өрөөнөөс гараад иртэл А.Б чанга дуугаар чи чинь яасан өвчтөй амьтан бэ гэж хэлж байсан ба би өрөө рүү нь яваад ортол Б.Б өрөөний голд байсан гудсан дээр доошоо хараад хэвтсэн байдалтай А.Б өрөөний голд зогссон ******* нөгөө газраа сууж байсан. Б.Бгийн нурууны доор 2 гудасны нийлсэн хэсэг ба заагт гудас болон шалан дээр цус гоожсон байхаар нь лавлаад хартал шар иштэй хутганы иш болон ир хэсгийн хугархай байхаар нь би чи яасан өвчтөй амьтан бэ гээд ******* руу уурлаж хэлээд хутганы иш болон хугархай ир хэсгийг аваад нойлын өрөөний хогийн сав руу хийгээд цагдаа дуудаад дараа нь эмнэлэг дуудаад дахиад Б.Бгийн эхнэр рүү залгаад болсон асуудлыг хэлээд Б.Бг хутгалуулсан гэдгийг хэлсэн. Удалгүй цагдаа нар орж ирээд араас нь эмнэлэг ирээд эмч үзээд Б.Бг шууд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

            Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ажлаа хийж байгаад 16 цагийн үед тараад ******* дүүрэгт маргааш группын сунгалтын үзлэгтэй болохоор очиж ах Батбаярын гэрт хонохоор яваад 18 цагийн үед ******* дүүрэгт ирээд Батбаярын ахын гэрт ортол Б.Б, Батбаяр ах, ******* нар зурагт үзээд сууж байсан ба ******* унтаж байсан. Ингээд Б.Б миний багийн найз уулзалдааг/й удсан болохоор ганц шил архи аваад өгье гэж бодоод гараад гал командын урд талын дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Сайхан нэртэй архи аваад буцаад гэрт очиход ******* унтсан хэвээрээ нөгөө 3 хоорондоо юм яриад зурагт үзээд сууж байсан. Тэгээд архиа задлаад хувааж уугаад сууж байхад Б.Б толгойныхоо ар хэсэгт шархны лент наасан байсан ба архиа дуусгаад сууж байтал Х.Б эгч гаднаас орж ирээд бид нарыг архи уулаа гээд уурлаад загнасан ба Б.Б толгойныхоо арын лентийг өөрөө татаад хуулаад авсан чинь жоохон цус шүүрч байсан тэгтэл Б.Б миний толгой яасан юм бол гээд байсан ба би дотроо Б.Б харшилтай болохоор нь тэрэн дээрээ шархны лент наагаад хуулж авахдаа арьсыг нь хамт хуулчихсан юм байхдаа гэж бодоод л сууж байсан. Ингээд архиа ууж дуусгаад би нэг цай чанах гээд гал тогооны өрөөнд өрөөнд ороод цай чанаад халуун саванд хийгээд байж байтал хажуу өрөөнд түс хийгээд дуугарахаар нь яваад ортол Б.Б газар доошоо хараад хэвтсэн ******* хажууд нь босоод зогсож байсан ба Б.Бгийн нуруунаас цус гоожиж байхаар нь би *******ыг зодчихлоо гэж бодоод чи мэдрэл муутай юм уу гээд хэлээд зогсож байтал Х.Б эгч гаднаас орж ирээд шууд цагдаа болон эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 32 дугаар хуудас/

 

            Гэрч П.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр миний бие ******* дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19 цагийн үед байх одоо сайн санахгүй байна ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэх рүү дуудлаганд очоод буцаад цагдаагийн хэлтсийн баруун талын эмнэлэгийнхээ байр руу өгсдөг засмал замаар өгсөж явахад манай жижүүрийн утаснаас 25 дугаар байранд архи уусан хүмүүс хоорондоо маргалдаад нэгнийгээ хутгалсан байна гэсэн дуудлага өгөхөөр нь шууд ******* дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны 1 давхарт яг тоотыг нь санахгүй байна айлд яваад очиход хаалга онгорхой дотогш яваад ороход цагдаа нар ирсэн байсан ба өвчтөнг асуухад жижиг өрөөний гол хэсэгт доош харсан байдалтай нэг хүн хэвтэж байсан ба үзлэг хийхэд дагзны хойно, зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шархтай, нурууны гол хэсэгт хутга нэвт орж хугарсан, хугархайн гараагүй байхаар нь яаралтай хүлээн авах тасаг руу авч явах шаардлагатай байсан тул дамнуурга яаралтай авчираад шууд эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт аваачаад орон дээр хэвтүүлээд амин үзүүлэлт шалгаж байхад амьсгал, зүрх судас зогссон” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 010 дугаар:

            “1. Талийгаач Б.Бгийн биед зүүн далны хэсэгт хатгагдаж зүүн уушиг руу нэвтэрсэн шарх, дагзны хэсэгт зүсэгдсэн шарх, хэвлийн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн 3-н удаагийн, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь амьддаа үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Талийгаач нь дээрх цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас дотуур цус алдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

            5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч эмгэг тогтоогдсонгүй./биеийн зарим хэсгээр арьс хуурайшсан байдалтай/

            6. Талийгаач нь АВ буюу 4-р бүлгийн цустай байна.

            7. Талийгаач нь нас барах үедээ шинжилгээгээр цусанд 4,2 промилли ходоодны шингэнд 5,8 промилли, шээсэнд 5,5 промилли спиртийн агууламж илэрсэн байна. /хүнд зэргийн согтолт/ байсан байна.

            8. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай байна.” гэх дүгнэлт

            /хх-ийн 46-******* дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 766 дугаар:

            “1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Х.Б 2020.01.23” гэсэн хаягтай цуснаас 2,9 промилли илэрч байан. Цусанд илэрсэн 2,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 62-63 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 767 дугаар:

            “1. Х.Бы гэх цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 65 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 779 дугаар:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр даавуун гудаснаас хайчилж авсан гэх 3ш даавууны хэсэг дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр АВ (IV)  бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 67-68 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 679 дугаар:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн цамцнуудад зүсэгдэлт, хар өмдөнд гогодолтууд шинээр гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 71-72 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 770 дугаар:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б.Бгийн өмсөж явсан гэх “Green coast” гэсэн шошготой босоо захтай, богино ханцуйтай шар ногоон өнгийн фудболк, “Outdoor” гэсэн шошготой хар цоохор өнгийн урт ханцуйтай, дугуй захтай цамц, бор өнгийн хагас түрийтэй хос оймс дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр АВ (IV) бүлгийн харъяалалтай хүний цус байна.

            2. Амь хохирогч Б.Бгийн өмсөж явсан гэх хар ногоон өнгийн мөрөвчтэй өмд, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн дотоож дээр цус илрээгүй” гэх дүгнэлт,

            /хх-ийн 75-76 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 678 дугаар:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы хугархай хэсгээс 2 хэсэг гарын мөр илэрсэн.

            2. Үзлэгээр илрүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 84-85 дугаар хуудас/

 

            Шүүх Сэтгэц эмгэг судлалын 203 дугаар:

            “Сэтгэцийн онош. Эрүүл” гэх дүгнэлт,

            /хх-ийн 92 дугаар хуудас/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 2-7 дугаар хуудас/

            Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 8-14 дүгээр хуудас/

 

            Х.Бы Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 128 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 131 дүгээр хуудас/,

 

            Хохиролтой холбоотой баримтууд,

            /хх-ийн 162-214 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

 Улсын яллагч:  “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Бд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 11 жил хаалттай дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч шүүхийн зөвшөөрөлгүй 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийн хүртэл 63 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Хэргийн газрын үзлэгээр хураагдан авсан нотлох баримтуудыг устгуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно.” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Ял шийтгэлийн хувьд санал алга.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь нотлогдсон учир тухайн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 2 дугаар хороо 25-205 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчимд Б.Бтэй маргалдан улмаар зүүн далны дээд хэсэгт болон ар нурууны дунд хэсэгт нь хутгалж цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас дотуур цус алдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж амь хохирсон болох нь:

шүүгдэгч Х.Бы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Миний буруутай үйлдлээс хүний амь нас хохирсонд харамсаж байна. Ар гэрээс нь уучлалт хүсэж байна.” гэх,

хохирогч Ч.Эийн “...Баяраа гэдэг хүн хутгалчихлаа гэхээр нь сандараад хурдан түргэн дуудаач сэхээнд аваачаад өгөөч цус алдаад үхнэ шүү дээ наад хүн чинь гэсэн чинь нээх цус алдсан зүйл алга гэхдээ хутга нь жоохон эвгүй газар орчихсон. Одоо эмнэлэг дуудлаа гэснээ утсаа тасалсан. Ингээд бид дахиж холбоо барилгүй шууд ******* дүүрэгт ирээд эмнэлэг дээр очсон байх гэж бодоод шууд эмнэлэг дээр яваад очтол хүлээн авах тасгийн өрөөнд талийгаач нас барсан байдалтай байсан. Баримт жагсаалтаар 10.798.2******* төгрөг дээр гэрээний дагуу өмгөөллийн зардлыг бэлнээр авсан 3.000.000 төгрөг нийт 13.798.2******* төгрөгийг нэхэмжилж байна...” гэх,

Гэрч Х.Бгийн “...Тухайн үед талийгаач элдэв бусын юм ярьж байсан. Тэгээд би талийгаачийн эхнэр рүү залгахад би хуралтай байна эргээд залгая гэсэн. Тэгээд угаалгын өрөөнд байхад ийм зүйл болсон. Би тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Дараа нь Ч.Э рүү залгаад хэлтэл юу вэ одоо хэлээд байхдаа яадаг юм гэсэн...” гэх,

Гэрч А.Бгийн “...Б.Б миний толгой яасан юм бол гээд байсан ба би дотроо Б.Б харшилтай болохоор нь тэрэн дээрээ шархны лент наагаад хуулж авахдаа арьсыг нь хамт хуулчихсан юм байхдаа гэж бодоод л сууж байсан. Ингээд архиа ууж дуусгаад би нэг цай чанах гээд гал тогооны өрөөнд өрөөнд ороод цай чанаад халуун саванд хийгээд байж байтал хажуу өрөөнд түс хийгээд дуугарахаар нь яваад ортол Б.Б газар доошоо хараад хэвтсэн ******* хажууд нь босоод зогсож байсан ба Б.Бгийн нуруунаас цус гоожиж байхаар нь би *******ыг зодчихлоо гэж бодоод чи мэдрэл муутай юм уу гээд хэлээд зогсож байтал Х.Б эгч гаднаас орж ирээд шууд цагдаа болон эмнэлэг дуудсан...” гэх,

Гэрч П.Нын: “...******* дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны 1 давхарт яг тоотыг нь санахгүй байна айлд яваад очиход хаалга онгорхой дотогш яваад ороход цагдаа нар ирсэн байсан ба өвчтөнг асуухад жижиг өрөөний гол хэсэгт доош харсан байдалтай нэг хүн хэвтэж байсан ба үзлэг хийхэд дагзны хойно, зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шархтай, нурууны гол хэсэгт хутга нэвт орж хугарсан, хугархайн гараагүй байхаар нь яаралтай хүлээн авах тасаг руу авч явах шаардлагатай байсан тул дамнуурга яаралтай авчираад шууд эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт аваачаад орон дээр хэвтүүлээд амин үзүүлэлт шалгаж байхад амьсгал, зүрх судас зогссон...” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №09шэ/010 дугаар: “Талийгаач Б.Бгийн биед зүүн далны хэсэгт хатгагдаж зүүн уушиг руу нэвтэрсэн шарх, дагзны хэсэгт зүсэгдсэн шарх, хэвлийн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.Бгийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтын жагсаалтаар 10.798.2******* төгрөг дээр гэрээний дагуу өмгөөллийн зардлыг бэлнээр авсан 3.000.000 төгрөг, нийт 13.798.2******* төгрөгийг гаргуулах нэхэмжилсэн баримтыг үнэлж, дүгнэн шүүгдэгч А.*******аас хохиролд нэхэмжилсэн 9,939,786 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,858,461 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хутга хэргэлсэн байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Х.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Бусад асуудлаар

          Х.Бы  2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 96 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь хугарсан хуванцар шар өнгийн 14 см урт, 3 см өргөн хутганы иш 1 ширхэг, мөнгөлөг өнгийн 2,5х2,2 см хэмжээтэй ВАSS гэсэн бичиглэлтэй хутганы ажлын хэсэг 1 ширхэг, 6х2,2см хэмжээтэй урагш нарийссан хутганы ажлын хэсэг 1 ширхэг, амь хохирогч Б.Бгийн өмсөж явсан хар цоохор ханцуйтай дугуй захтай цамц 1 ширхэг, шар өнгийн фудволк 1 ширхэг, хар ногоон өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, бор өнгийн хос оймс, хөх өнгийн дотоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 11 /арван нэг /жил 6 /сар/ хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бы  2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 96 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь хугарсан хуванцар шар өнгийн 14 см урт, 3 см өргөн хутганы иш 1 ширхэг, мөнгөлөг өнгийн 2,5х2,2 см хэмжээтэй ВАSS гэсэн бичиглэлтэй хутганы ажлын хэсэг 1 ширхэг, 6х2,2см хэмжээтэй урагш нарийссан хутганы ажлын хэсэг 1 ширхэг, амь хохирогч Б.Бгийн өмсөж явсан хар цоохор ханцуйтай дугуй захтай цамц 1 ширхэг, шар өнгийн фудволк 1 ширхэг, хар ногоон өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, бор өнгийн хос оймс, хөх өнгийн дотоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

           

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас 9,939,786 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эт олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,858,461 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

                                ШҮҮГЧИД                              Д.ЧИНЗОРИГ

                                                                                  П.Х.Б