Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 76

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч С.Цэрэндалай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Ад холбогдох эрүүгийн 1902006670048 дугаартай хэргийг 2020 оны 04 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, ............................................. ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................................... тоотод оршин суух, ёовогт Д.А /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалтын газрын бүсэд хамаарах “*******” уулын ойгоос зөвшөөрөлгүй 62 ширхэг 10-20 см голчтой, 6-8 метр өндөртэй шинэс модыг бэлтгэж ойн санд 45.208 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хадлангийн хашаа хаших гээд аавынхаа өвөлжөөг буулгасан. Тэгээд хадлангийн хашаагаа хийж байгаад шон дутахаар нь Өндөр-Улаан уулаас зөвшөөрөлгүй 60 мод бэлтгэсэн. Тэгээд сүүлд нь үнэлгээний газраас хүн ирж нэг бүрчлэн мод бүрт үзлэг хийсэн.” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай байгаль хамгаалагч С.******* надад мэдэгдэхдээ Налайх дүүргийн 5 дугаар хороо ******* нэртэй газарт иргэн Д.А нь хууль бусаар мод бэлтгэж хадлангийн талбай нэртэйгээр уулыг хашиж байна гэх мэдээллийн дагуу миний бие маргааш нь ******* гэх газар очиход ******* гэх нэртэй уулнаас мод бэлтгээд өвөр хэсгийг нь хашаалсан байсан. Ингээд уг хашааны эзнийг тодруулж явсаар уг газраас урагшаа голын эрэг дээр байх Д.Агийн гэрт очоод юу болсон талаар асуухад миний бие өвөлжөөгөө буулгаад хадлангийн хашаа хашиж авсан ба шон дутахаар нь ******* нэртэй уулнаас очиж мод бэлтгээд хашаагаа татсан гэж мэдүүлэхээр нь мэдүүлгийн дагуу ууланд очиж үзлэг хийхэд нийт 62 ширхэг шинэс модны саяхан тасалсан гэмээр шинэ хожуулнууд байсныг үзлэгийн тэмдэглэлд тусган материалжуулаад холбогдох газарт шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 35 дугаар хуудас/

 

            Гэрч С.Баасанхоролын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 8 дугаар сард миний бие хяналт шалгалт хийж яваад Налайх дүүргийн 5 дугаар хороо ******* нэртэй газар модон шонгоор хашаа барьсан байхыг харсан. Ингээд тухайн асуудлыг тодруулахад уг газар оршин суух Д.А нь хадлангийн талбай хашиж байгаа гэхээр нь хаанаас ямар модоор бэлтгэж байгааг тодруулахад ******* уулнаас ямар ч зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж түүгээрээ шон хийж хадлан талбай хашиж байсныг тогтоогоод тусгай хамгаалалтын газрын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн *******т мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... 2019 оны 8 дугаар сарын эхний долоо хоногийн хагас сайнд Д.А ахынд үдээс хойш очсон. Д.А ахын бие өвдөөд байгаа хадлангийн талбай хашиж авах гээд ганцаараа хэцүү байна та хэд ирсэн дээрээ туслаад шонгийн нүх ухаад өгөөч гэхэд , *******а ах 2 зөвшөөрсөн. Модыг хаанаас хэрхэн яаж бэлтгэснийг нь мэдэхгүй байна. Бид нарыг очиход хашиж байгаа талбай дээр модон шонгуудаа буулгасан байсан.” гэсэн мэдүүлэг,

/хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... 2019 оны 8 сард манай дүү Д.А ахынд очъё гэхээр нь зөвшөөрөөд очсон. Д.А хадлангийн талбай хашиж байгаа та хэдийг ирсэн дээр ханьдаа хэдэн шонгийн нүх ухалцаад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Бид нарыг очиход хашаа татах газраа шонгуудаа тайрж тааруулаад бэлтгэсэн байсан. Учиргүй нойтон мод байгаагүй байх зарим нь бол хуучин хуурай мод байсан.” гэсэн мэдүүлэг,

/хх-ийн 52-53 дугаар хуудас/

 

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... 2019 оны 8 дугаар сард миний бие эхнэр ******* түүний ах *******ын хамт хадам ах Д.Агийн гэрт очсон. Тэгтэл Д.А ах хадлангийн талбай хашиж хашаа барих гэж байгаа шонгийн нүх ухалцаад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн.” гэсэн мэдүүлэг,  

/хх-ийн 54-55 дугаар хуудас/

 

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай баруун талд оршин суудаг Д.А нь яг хаанаас мод бэлтгэснийг нь мэдэхгүй байна ямар ч байсан амьжиргаа цагаан жижиг машинаар мод зөөж авчраад гэрийнхээ гадаа буулгасан байсан. Ингээд мөн өөрийн хуучин өвөлжөөгөө буулгаад л мод зөегөөд байсан ба 2019 оны 8 сарын эхээр ямар ч байсан моднуудаа доош нь зөөгөөд гэрийнхээ баруун талд аваачиж хураагаад шонгийн нүхнүүд ухаад модоо зоогоод хашаа татаад эхэлсэн ба их хэмжээний модон шон хийгээд том газар хашиж байхаар нь бид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандсан.” гэсэн мэдүүлэг,

/хх-ийн 56-57 дугаар хуудас/

 

Өндөр-Улаан уулын мод бэлтгэсэн талбайн гэрэл зураг,

/хх-ийн 16-19 дүгээр хуудас/

 

Эд зүйлд хураан авсан хөрөөний гэрэл зураг,

/хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Модны экологи-эдийн засгийн үнэлгээ,

/хх-ийн 60-62 дугаар хуудас/

 

Д.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 93 дугаар хуудас/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолтын лавлагаа,

/хх-ийн 94 дүгээр хуудас/

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа,

/хх-ийн 95 дугаар хуудас/

 

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,

/хх-ийн 96 дугаар хуудас/

 

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

/хх-ийн 97 дугаар хуудас/

 

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

 /хх-ийн 98 дугаар хуудас/

 

Д.Агийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд,

/хх-ийн 99-112 дугаар хуудас/

 

Д.Агийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон эмчийн дүгнэлт /хх-ийн 113-117 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Шүүгдэгч Д.А  нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах мөн ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. Д.А нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийг буцаан олгох, мөн эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг улсын хөрөнгө болгох саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэнд маргах мэтгэлцэх зүйл алга байна. Шүүгдэгч Д.А нь улсад нийт 24 жил ажилласан. эрүүл мэндийн байдал нь хүнд зэрэгтэй мөн гэмт хэрэг үйлдэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн энэ бүгдийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ял шийтгэл оногдуулахдаа 1 жилийн хугацаанд тэнсэн харгалзаж өгнө үү.” гэх,

Шүүгдэгчээс “...Өөрийн хийсэн үйлдэлээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 8 дугаар сарын 04-нөөс 06-ны хооронд Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалтын газрын бүсэд хамаарах “*******” уулын ойгоос зөвшөөрөлгүй 62 ширхэг 10-20 см голчтой, 6-8 метр өндөртэй шинэс модыг хууль бусаар мод бэлтгэж ойн санд 45.208 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

шүүгдэгч Д.Агийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Хадлангийн хашаа хаших гээд аавынхаа өвөлжөөг буулгасан. Тэгээд хадлангийн хашаагаа хийж байгаад шон дутахаар нь Өндөр-Улаан уулаас зөвшөөрөлгүй 60 мод бэлтгэсэн. Тэгээд сүүлд нь үнэлгээний газраас хүн ирж нэг бүрчлэн мод бүрт үзлэг хийсэн...” гэх, 

хохирогч Н.*******ийн: “...Д.Агийн гэрт очоод юу болсон талаар асуухад миний бие өвөлжөөгөө буулгаад хадлангийн хашаа хашиж авсан ба шон дутахаар нь ******* нэртэй уулнаас очиж мод бэлтгээд хашаагаа татсан гэж мэдүүлэхээр нь мэдүүлгийн дагуу ууланд очиж үзлэг хийхэд нийт 62 ширхэг шинэс модны саяхан тасалсан гэмээр шинэ хожуулнууд байсныг үзлэгийн тэмдэглэлд тусган материалжуулаад холбогдох газарт шилжүүлсэн.” гэх,

            Гэрч С.Баасанхоролын: “...Д.А нь хадлангийн талбай хашиж байгаа гэхээр нь хаанаас ямар модоор бэлтгэж байгааг тодруулахад ******* уулнаас ямар ч зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж түүгээрээ шон хийж хадлан талбай хашиж байсныг тогтоогоод тусгай хамгаалалтын газрын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн *******т мэдэгдсэн” гэх,

Гэрч Д.*******гийн:  “...2019 оны 8 дугаар сарын эхний долоо хоногийн хагас сайнд Д.А ахынд үдээс хойш очсон. Д.А ахын бие өвдөөд байгаа хадлангийн талбай хашиж авах гээд ганцаараа хэцүү байна та хэд ирсэн дээрээ туслаад шонгийн нүх ухаад өгөөч гэхэд , *******а ах 2 зөвшөөрсөн. Модыг хаанаас хэрхэн яаж бэлтгэснийг нь мэдэхгүй байна. гэх,

Гэрч Д.*******ын: “...2019 оны 8 сард манай дүү Д.А ахынд очъё гэхээр нь зөвшөөрөөд очсон. Д.А хадлангийн талбай хашиж байгаа та хэдийг ирсэн дээр ханьдаа хэдэн шонгийн нүх ухалцаад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Бид нарыг очиход хашаа татах газраа шонгуудаа тайрж тааруулаад бэлтгэсэн байсан. Учиргүй нойтон мод байгаагүй байх зарим нь бол хуучин хуурай мод байсан.” гэх,

Гэрч Г.ын:  “... 2019 оны 8 дугаар сард миний бие эхнэр ******* түүний ах *******ын хамт хадам ах Д.Агийн гэрт очсон. Тэгтэл Д.А ах хадлангийн талбай хашиж хашаа барих гэж байгаа шонгийн нүх ухалцаад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн.” гэх,

Гэрч Д.ын: “... 2019 оны 8 сарын эхээр ямар ч байсан моднуудаа доош нь зөөгөөд гэрийнхээ баруун талд аваачиж хураагаад шонгийн нүхнүүд ухаад модоо зоогоод хашаа татаад эхэлсэн ба их хэмжээний модон шон хийгээд том газар хашиж байхаар нь бид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандсан.” гэх мэдүүлгүүд болон Эд зүйл хураан авсан хөрөөний гэрэл зураг, модны экологи-эдийн засгийн үнэлгээ, Д.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтын лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа,зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.Агийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 42,208 төгрөгийн хохирол учруулсныг нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Д.Аг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

      2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Daihatsu Hijet маркийн 83-29 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Ад буцаан олгож, түүний эзэмшлийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг улсын орлого болгохоор Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, Д.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Ад хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Daihatsu Hijet маркийн 83-29 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Ад буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эзэмшлийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг улсын орлого болгохоор Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ