| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0084/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Пүрэвдорж
Шүүгдэгч С.К, Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор А.Золзаяа нь Шыбарайгыр овогт С.Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902009140147 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бага ангийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ................................................ ажиллаж байсан, ................................................ тоотод оршин суух, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, ******* овогт С.К /РД: /,
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, Багш мэргэжилтэй, ............................................. ажиллаж байсан, ................................................... тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, ******* овогт Н.А /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч С.К нь өөрийн төрсөн охин К.Жг дүүргийн "*******" цогцолбор сургуульд гадаад хэлний багшийн ажилд оруулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал О.Огийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр санаачилж, Н.Атэй урьдчилан үгсэн тохиролцож, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр, өөрийн эзэмшдэг “Хаан” банк дахь ......................... дугаар данснаас Н.Аийн эзэмшдэг Төрийн банк дахь ............................ дугаар дансанд 50,000 төгрөг шилжүүлж, нийт 1,050,000 төгрөгийн хахууль өгөх зорилгоор Н.Ад санал болгож өгсөн,
Яллагдагч Н.А нь дүүргийн "*******" цогцолбор сургуульд С.Кы төрсөн охин К.Жг гадаад хэлний багшийн ажилд оруулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал О.Огийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр С.Ктай урьдчилан үгсэн тохиролцож, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр, өөрийн эзэмшдэг Төрийн банк дахь ............................ дугаар дансаар С.Кы “Хаан” банк дахь ................................... дугаар данснаас 50,000 төгрөг шилжүүлэн авч, нийт 1,050,000 төгрөгийн хахууль О.Од өгөх зорилгоор С.Кд амлан хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Кы нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 9 дүгээр сард миний албан тушаалыг 400,000 төгрөгийн цалин авдаг жижүүр багш болгож буруулсан. Охиноо сургуульд ажилд оруулах зорилгоор захиралд 1 сая төгрөгийг найзаар нь дамжуулаад өгье гэж бодсон ба тэр үедээ авилга албан тушаалын гэмт хэрэг гэж бодоогүй. Албан тушаал буруулсан явдалд нь бухимдаж яваад төрийн бус байгууллага дээр очоод гэх хүнд ярихад нийслэлийн боловсролын газарт хэлнэ гэсэн. Гэхдээ тэр үед захирал над руу залгаад Күлдан багшаа ирж 1 дүгээр анги дааж ав гэж ярьсан. Миний зорилго маань ажлаа хийх байсан учраас гомдолоо буцааж аваад ажилдаа буцаж орсон. 1 сая төгрөгийн асуудлыг тэр чигт нь орхичихсон байсан. Би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны сүүлээр Күлдан багш над руу охиноо ажилд оруулах гэсэн юмаа гээд байнга утсаар залгаад байсан. Эхэндээ би татгалзаж байгаад 2002 оноос хойш хамт ажилласан болохоор тус болоод захиралд хэлээд өгье гээд Күлдан багшаас 1 сая төгрөгийг бэлнээр, 50 мянган төгрөгийг дансаар тус тус авсан. Тухайн үед Оюунтуяа захирал нярайн чөлөөтөй байсан. Ажил маань амжаагүй учраас тухайн өдрөө захиралтай уулзаж амжаагүй. 9 дүгээр сарын дундуур Оюунтуяа захирал багш нарын сонгон шалгаруулалтын үер сургууль дээр ирчихсэн байхаар нь би Күлдан багш хүүхдээ ажилд оруулаад 1 сая төгрөг өгье гээд байх юм гэж хэлэхэд захирал уурлаад өөрөө багшлах эсэх нь яригдаж байгаа, охин нь шалгалтанд тэнцээгүй хамгийн доод оноог авсан байна лээ гэж хэлсэн. Тэр үед Күлдан багшаас авсан 1 сая төгрөгийг өгөх боломж олдоогүй. Күлдан багш өөрөө надаас авья гэж юм хэлээгүй, санхүүгийн асуудал гараад мөнгө нь үрэгдээд дууссан. Боломжоороо буцааж мөнгийг нь өнгө гэж бодож байтал Күлдан багш ёс зүйн асуудал гаргаж ажлаас чөлөөлөгдөх болоход энэ асуудал яригдаж эхэлсэн. Би өөрөө хамт олны хурал зохион байгуулж хамт олноосоо уучлал гуйж, ажлаасаа 9 дүгээр сарын 18-ны өдөр гарсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Харин Н.А С.Кы охиныг авах боломж байна уу, С.К багш гуйгаад байна гэж хэлж байсан. Гэхдээ бол мөнгө төгрөг өгнө, авна гэсэн юм ярьж байгаагүй” гэх мэдүүлэг,
/1хх-ийн *******-55 дугаар хуудас /
Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хурал дээр захирал итгэж явсан багийн найз ийм үйлдэл хийх гэж гээд мэгшээд уйлаад мөнгө төгрөгийн асуудал яригдахад мэдэж гайхсан. 2019 оны 09 дүгээр сард хурал дээр захирал утсаар намайг Н.Аээр дамжуулаад 1 сая төгрөг авсан байна гэж хэллээ. Энэ ямар учиртай юм бэ. Надад лав авсан мөнгө төгрөг байхгүй, мэдэхгүй ямар учиртай юм,та 2 тайлбарла” гэсэн. С.К багш Н.Ад мөнгө өгсөн захиралд өгчихсөн гээ биз дээ гээд бас өөрөө их гайхсан байсан. Н.А болохоор мөнгө авсан захиралд өгөөгүй хаячихсан гэсэн утгатай юм ярьж байсан.” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 58-59 дүгээр хуудас /
Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Хурал эхлээд дундаа орж байхад би Оюунтуяа, Н.А хоёр мөнгө төгрөг мэдэхгүй гэсэн болохоор энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэж бодоод С.К багшаас та 1 сая төгрөг яг өгсөн юм уу? Хэзээ захиралд өгсөн юм бэ? гэж асуусан. С.К багш өгсөн гэсэн. Хэнд өгсөн бэ гэхэд Н.Ад өгсөн гэсэн. Бүгд чимээгүй болсон. Би Н.Аийг авсан гэж бодоогүй. Тэгээд хүүе ээ Н.Аээ аваагүй гэж хэлэх байх гэхэд Н.А тийм ээ би авсан аваад алдчихсан. Тэгээд айгаад хэлж чадаагүй юм гэж байсан.” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хурлын төгсгөл хавьцаа сургалтын менежер энэ сургуулийн албан тушаал бууруулснаас гадна бас мөнгө төгрөгийн асуудал яригдаад байх юм, ямар учиртай юм бэ гэж С.К багшаас асуусан. Үүнээс өмнө би мөнгө төгрөгийн асуудал сонсоогүй байсан. С.К багш тэгэхэд "Би мөнгө өгсөн ш дээ" гэсэн. багш ямар мөнгө, хэнд өгсөн талаар дахин асуухад С.К багш "би Н.Ад мөнгө өгсөн" гэж хэлсэн. Тэр мөнгийг яах гэж өгсөн талаар асуухад С.К багш дуугарахгүй удсан. Хуралд оролцож байсан хүмүүс бүгд их гайхсан. С.К багшаас хэнд ямар учиртай мөнгө өгсөн талаар дахиад асуухад С.К багш би мөнгө өгсөн 1 сая төгрөгийг 2018 онд сургууль амарсан байхад Н.Ад өгсөн. Хүүхдээ ажилд оруулахаар захиралд өгүүлэхээр Н.Ад мөнгө өгсөн гэсэн. Н.Ад захиралд өгөөрэй гээд 2018 оны 8 дугаар сард 1 сая төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 246 дугаар хуудас /
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... С.К багш миний хажууд Н.Атэй утсаар чанга яригч дээр тавиад ярьсан юм. С.К багш "миний мөнгийг яг өгсөн биздээ" гэхэд Н.А "өгсөн, өгөлгүй яахав дээ" гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
/2хх-ийн 03-04 дүгээр хуудас /
Яллагдагчаар Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сарын сүүлээр байх манай Эрдмийн оргил цогцолбор сургуульд англи хэлний багшийн орон тоонд сонгон шалгаруулалт болоод тэр шалгалтад С.К багшийн охин шалгалт өгөөд тэнцээгүй юм. Өмнө жил ч гэсэн шалгалт өгөөд тэнцээгүй. Манай багш нар охиныг нь тааруухан гэж ярьдаг, манай сургуульд дадлага хийж байсан болохоор мэддэг юм шиг байнэ лээ. Би багш биш болохоор сайн мэдэхгүй. Сонгон шалгаруулалтын комисст би ордоггүй. Шалгалтын комисст сургалтын менежер, англи хэлний багш нар ордог. Шалгалт болсны дараа С.К багш надтай байнга уулзаж, утсаар ярьж чат бичээд нэлээн хэд хоног надтай холбогдсон. Ингэхдээ би хичээл зохицуулагч багш болчихлоо гэхдээ 30 гаран жил ажиллачихсан юм чинь хүухдээ л ажилд оруулчихмаар байна, надад чамайг л тусалж чадна гэж байна. Чи Оюунтуяа захирлын найз юм чинь охиныг маань хэлээд өгөөч гээд байнга хоргоогоод уулзъя гээд байдаг байсан. Би уулзаад чадахгүй, ийм боломж байхгүй, хуүхэд чинь хамгийн бага оноо авсан юм байна лээ. Тэгээд ч таныг ажилтай байх байхгүй талаар ярьж байхад юун хүүхэд оруулах талаар яаж ярих юм бэ гэж хэлсэн. Тэгсэн ч гэсэн хэлээд өгөөч өөр хүн алга чи ойр дотно юм чинь би болон жил ажилчихаад өөрөө багш хийж чадахгүй юм чинь хүүхдээ л багш болгомоор байна. Захиралд 1.000,000 төгрөг дамжуулаад өгөөч тэгээд хуүхдийг маань ажилд аваад өг гэж хэлээд өгөөч гэсэн. Би та хамт олон жил ажилласан юм чинь та өөрөө уулзаад хэлчихээ гэхэд чи хэлээд өгөө би буруу зөрүү юм ярина, дэмий гээд би тухайн уед Оюунтуяа захирлыг төрснөөс нь хойш эргэж ч очоогүй байгаа. Ийм юм яриад очмооргүй байна гэдгээ хэлсэн. Дахин дахин гуйгаад байхаар нь хэлээд үзье гэхдээ зөвшөөрөхгүй байх гэж хэлсэн. Түүнээс хэд хоногийн дараа 2018 оны 08 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна С.К багш утсаар яриад охиноо оруулчихмаар байна 9 сарын 1 болох нь ээ охиноо ажилд оруулахгүй бол захиралтай уулзаад өгөөч гэж хэлсэн. Би хот орох ажилтай сургуулиас гараад явж байна гэхэд С.К багш яаралтай уулзъя гээд тэгээд сургуулийн гадна Онцгой байдлын хэлтсийн ард явж байхад ирж тааралдаад 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Өгөхдөө болж өгвөл миний охиныг оруулчихыг бодоорой гэж Оюунтуяа захиралд сайн хэлээд өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр би хот орохдоо Оюунтуяатай уулзаж амжаагүй юм. Оюунтуяатай уулзаж амжаагүй гэдгээ С.К багшид хэлж чадаагүй. С.К багш надад мөнгө өгснөөс хэд хоногийн дараа 9 cap гаргаад Оюунтуяа захирал сургууль дээр ирчихсэн явж байхад "С.К багш би хичээл зохицуулагч багш хийж байя, харин охины багшаар оруулчихмаар байна гээд 1 сая төгрөг өгье гээд гуйгаад байгаа" гэж хэлэхэд Оюунтуяа захирал "С.Кы охиныг авахгүй хамгийн бага оноо авсан хүнийг яаж авах юм. Угаасаа их муу дүнтэй шалгуулсан байна лээ. Өөрөө багш хийх, хийхгүй нь яригдаж байж, тэгээд ч би олон хүнээс сонссон хүн хүн рүү утасдаад манай гэрийг хүртэл хайгаад явсан байна лээ. Өөр бас хүнд 800,000, 900,000 төгрөг өгье гээд ярьсан байна лээ. Бүүр ханш нь өсчихсөн байна. Сонин юм ярьж явдаг хүн бэ. Тийм юм байхгүй шүү" гэж хэлсэн. Бид 2-ын хувьд яриа ингээд дууссан. Би 1 сая төгрөгийг өөрт нь өгөх гээд авчихсан байгаа гэдгээ хэлж чадаагүй. Тухайн үедээ буцааж өгөөгүй явж байгаад үрээд дууссан.” гэх мэдүүлэг,
/2хх-ийн 29-30 дугаар хуудас /
Яллагдагчаар С.Кы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Н.Атэй сургууль дээр уулзаад сургуульд орон тоо гарч байгаа юм байна. Цагийн багшаар ч хамаагүй охиноо ажилд оруулмаар байна. Чи захирлын найз юм чинь захиралд хэлээд өгөөч гэсэн мөн би захиралд мөнгө өгвөл яах бол гэсэн Н.А өгвөл өгөхгүй гээд тэгээд би 1 сая төгрөг өгвөл яах бол гээд цагийн багшаар ч хамаагүй ажилд оруулаад өгөөч гээд захирлыг гуйгаад өгөөч гэж хэлж байсан. Өдрийг нь санахгүй байна. 8 сарын сүүлээр Н.А би өдөр хот орно тэгэхдээ уулзаад өгье гээд над руу залгасан. Мөнгөө өгөх үү гэсэн . Би мөнгө өгнө гээд хэлсэн байсан болохоор тэгье гэсэн. Н.А сургууль дээр дэмий гадуур гарч байгаад авья гээд сургуулийн ойролцоо 1 сая төгрөг өгсен. Харин Н.А би захирлыг эргээгүй байгаа яаж хоосон очих юм бэ надад мөнгө байхгүй гэхээр нь 50.000 төгрөгөөр юм аваад очъё гэхээр нь дансаар шилжүүлсэн. Н.А надаас мөнгө авсан тэрийгээ захирал Оюунтуяад өгч амжаагүй гэж анх хэлсэн. Тэрнээс өмнө бол Н.А захиралд мөнгийг дамжуулж өгсөн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,
/2хх-ийн 27-28 дугаар хуудас/
С.Кы эзэмшлийн “Хаан банк” дахь 5749467*******5 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
/1хх-ийн 95-127 дугаар хуудас/
Н.Аийн эзэмшлийн “Төрийн банк” дахь дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
/1хх-ийн 1******* дүгээр хуудас/
Н.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
/1хх-ийн 37 дугаар хуудас/
С.Кы иргэний үнэмлэхийн лавлагаа,
/1хх-ийн 78 дугаар хуудас/
Н.Аийн дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт,
/1хх-ийн 36 дугаар хуудас/
С.Кы дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт,
/1хх-ийн 230 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/1хх-ийн 231, 232 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “... Шүүгдэгч С.Күлданыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хялбаршуулсан журмаар шалгаж эрүүгийн хариуцалга хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэн, шүүгдэгч С.Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томлигдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томлигдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгуулын ялын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Мөн шүүгдэгч С.Н.А нь нийт 1,050,000 төгрөгийг улсын орлогод оруулахаас нийт хавтаст хэрэгт 400,000 төгрөг төлсөн, шүүхийн шатанд 100,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан, үлдэгдэл 550,000 төгрөгийг улсын орлогод оруулах саналтай байна. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “...Шүүгдэгч С.К нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, боловсролын салбарт 33 жил ажиллаж байгаа. 2 хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлосон эх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, прокурортой ял тохиролцсон байгаа. Прокурорын ялын саналыг дэмжиж байна.
Н.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, 4 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг, нөхөр нь улирлын чанартай ажил хийдэг, 550,000 төгрөгийг 14 хоногийн дотор төлнө, торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, боловсролын байгууллагад 20 гаран ажил ажилласан, өөрийн буруутай үйлдлээ ойлгож, ажлаасаа гарч өөр ажил хийж байгаа, прокурортой ял тохиролцсон, прокурорын ялын саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.К, Н.А нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.К нь өөрийн төрсөн охин К.Жг дүүргийн "*******" цогцолбор сургуульд гадаад хэлний багшийн ажилд оруулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал О.Огийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр санаачилж, Н.Атэй урьдчилан үгсэн тохиролцож, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр, өөрийн эзэмшдэг “Хаан” банк дахь 5749467*******5 дугаар данснаас Н.Аийн эзэмшдэг Төрийн банк дахь дугаар дансанд 50,000 төгрөг шилжүүлж, нийт 1,050,000 төгрөгийн хахууль өгөх зорилгоор Н.Ад санал болгож өгсөн,
Шүүгдэгч Н.А нь дүүргийн "*******" цогцолбор сургуульд С.Кы төрсөн охин К.Жг гадаад хэлний багшийн ажилд оруулах гэсэн давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал О.Огийн хуулиар олгосон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр С.Ктай урьдчилан үгсэн тохиролцож, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр, өөрийн эзэмшдэг Төрийн банк дахь дугаар дансаар С.Кы “Хаан” банк дахь 5749467*******5 дугаар данснаас 50,000 төгрөг шилжүүлэн авч, нийт 1,050,000 төгрөгийн хахууль О.Од өгөх зорилгоор С.Кд амлан хахууль өгөх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
шүүгдэгч С.Кы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн: “...Н.А сургууль дээр дэмий гадуур гарч байгаад авья гээд сургуулийн ойролцоо 1 сая төгрөг өгсен. Харин Н.А би захирлыг эргээгүй байгаа яаж хоосон очих юм бэ надад мөнгө байхгүй гэхээр нь 50.000 төгрөгөөр юм аваад очъё гэхээр нь дансаар шилжүүлсэн. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. ” гэх,
шүүгдэгч Н.Аийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн: “...Би 1 сая төгрөгийг өөрт нь өгөх гээд авчихсан байгаа гэдгээ хэлж чадаагүй. Тухайн үедээ буцааж өгөөгүй явж байгаад үрээд дууссан. Гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө 14 хоногийн дотор төлж барагдуулна” гэх,
Гэрч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Харин Н.А С.Кы охиныг авах боломж байна уу, С.К багш гуйгаад байна гэж хэлж байсан. Гэхдээ бол мөнгө төгрөг өгнө, авна гэсэн юм ярьж байгаагүй” гэх,
Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хурал дээр захирал итгэж явсан багийн найз ийм үйлдэл хийх гэж гээд мэгшээд уйлаад мөнгө төгрөгийн асуудал яригдахад мэдэж гайхсан. 2019 оны 09 дүгээр сард хурал дээр захирал утсаар намайг Н.Аээр дамжуулаад 1 сая төгрөг авсан байна гэж хэллээ. Энэ ямар учиртай юм бэ. Надад лав авсан мөнгө төгрөг байхгүй, мэдэхгүй ямар учиртай юм,та 2 тайлбарла” гэсэн. С.К багш Н.Ад мөнгө өгсөн захиралд өгчихсөн гээ биз дээ гээд бас өөрөө их гайхсан байсан. Н.А болохоор мөнгө авсан захиралд өгөөгүй хаячихсан гэсэн утгатай юм ярьж байсан.” гэх,
Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Хурал эхлээд дундаа орж байхад би Оюунтуяа, Н.А хоёр мөнгө төгрөг мэдэхгүй гэсэн болохоор энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэж бодоод С.К багшаас та 1 сая төгрөг яг өгсөн юм уу? Хэзээ захиралд өгсөн юм бэ? гэж асуусан. С.К багш өгсөн гэсэн. Хэнд өгсөн бэ гэхэд Н.Ад өгсөн гэсэн. Бүгд чимээгүй болсон. Би Н.Аийг авсан гэж бодоогүй. Тэгээд хүүе ээ Н.Аээ аваагүй гэж хэлэх байх гэхэд Н.А тийм ээ би авсан аваад алдчихсан. Тэгээд айгаад хэлж чадаагүй юм гэж байсан.” гэх,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хурлын төгсгөл хавьцаа сургалтын менежер энэ сургуулийн албан тушаал бууруулснаас гадна бас мөнгө төгрөгийн асуудал яригдаад байх юм, ямар учиртай юм бэ гэж С.К багшаас асуусан. Үүнээс өмнө би мөнгө төгрөгийн асуудал сонсоогүй байсан. С.К багш тэгэхэд "Би мөнгө өгсөн ш дээ" гэсэн. багш ямар мөнгө, хэнд өгсөн талаар дахин асуухад С.К багш "би Н.Ад мөнгө өгсөн" гэж хэлсэн. Тэр мөнгийг яах гэж өгсөн талаар асуухад С.К багш дуугарахгүй удсан. Хуралд оролцож байсан хүмүүс бүгд их гайхсан. С.К багшаас хэнд ямар учиртай мөнгө өгсөн талаар дахиад асуухад С.К багш би мөнгө өгсөн 1 сая төгрөгийг 2018 онд сургууль амарсан байхад Н.Ад өгсөн. Хүүхдээ ажилд оруулахаар захиралд өгүүлэхээр Н.Ад мөнгө өгсөн гэсэн. Н.Ад захиралд өгөөрэй гээд 2018 оны 8 дугаар сард 1 сая төгрөг өгсөн.” гэх,
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... С.К багш миний хажууд Н.Атэй утсаар чанга яригч дээр тавиад ярьсан юм. С.К багш "миний мөнгийг яг өгсөн биздээ" гэхэд Н.А "өгсөн, өгөлгүй яахав дээ" гэж хэлсэн.” гэх,
С.Кы эзэмшлийн “Хаан банк” дахь 5749467*******5 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Н.Аийн эзэмшлийн “Төрийн банк” дахь дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.К нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.А 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр, С.Кы эзэмшдэг “Хаан” банк дахь 5749467*******5 дугаар данснаас өөрийн эзэмшдэг Төрийн банк дахь дугаар дансанд 50,000 төгрөг шилжүүлж, нийт 1,050,000 төгрөгийн хахууль өгөх зорилгоор С.Каас авсан ба 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 5749062095 дугаарын дансанд 400,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 5749062095 дугаарын дансанд 100,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг улсын орлого болгосон. Үлдэгдэл 550,000 төгрөгийг Н.Аээс гаргуулан улсын орлого болгов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч С.Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томлигдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томлигдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.К, Н.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шыбарайгыр овогт С.Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч ******* овогт Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Кыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томлигдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томлигдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.К, Н.А нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.К, Н.А нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.К, Н.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.К нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Аээс улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 1,050,000 төгрөгнөөс төлөөгүй үлдсэн 550,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.К, Н.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ