| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0182/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир
Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн *******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ш.Эт холбогдох эрүүгийн 2007002680213 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, инженерийн гинжит машины сургагч багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ............................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй ******* овогт Ш.Э /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ш.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сузана хүнсний дэлгүүрийн урд зүүнээс баруун чиглэлтэй зам дээр 28-77 УНБ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Жы
эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...******* дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах SUZINA дэлгүүрийн гадаа явган хүний гарцаар гарч явсан хохирогчийг мөргөж гэмтээсэн дээ харамсаж байна. Би авто зам дээр баруунаас зүүн чиглэлтэй явган зорчигч явж байсан. Гэтэл тэр хүн миний машины зүүн талын толинд шүргэгдэж унахдаа урд гүпэрт хөлөө зүсүүлсэн байсан. Би цаг алдалгүй гэртээ дагуулан очоод машинаа сольж налайх дүүргийн эрүүл мэндийн төв рүү дагуулан очиж эмнэлэгийн тусламж яаралтай үзүүлсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос гараад 17 цагийн үед ******* дүүрэгт ирээд 38 дугаар байрны аптек орчхоод ******* дүүргийн захын хажуугаар гараад дээшээ засмал зам дагаад өгсөж яваад Сузана дэлгүүрийн урдуур зам хөндлөн гартал нэг портер машин ирээд намайг шүргэсэн. Тэгээд нөгөө машины жолооч бууж ирээд зүгээр үү гэхээр нь зүгээрээ гэхэд за тэгвэл машинд суучих гэхээр нь суухад нөгөө залуу гэртээ аваачсан тэгтэл миний хөл Э1гүй болоод байхаар нь тухайн залуугийн гэрт очоод гутлаа тайлаад үзэхэд нэг л эвгүй өвдөөд байхаар нь нөгөө залууд хэлтэл ерөөсөө эмнэлэг оръё гээд ******* дүүргийн эмнэлэг дээр ирээд хөлөө үзүүлсэн чинь хөлийн яс цуурсан байна гээд шууд Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэг орж анхны тусламж авсан..." гэх мэдүүлэг
/хх-н 13-15 хуудас/
Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би осол гардаг өдөр ******* дүүргийн шинээр тавигдаж байгаа зам дээр Сузана дэлгүүрийн хажууд замын хойд талд газар шорооны ажил хийгээд байж байтал замын урд талаар зам дагаад *******ын төвөөс дээшээ өгсөж яваа харагдаж байсан тэгээд тэр хүн дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар гарах гээд зам руу ортол төв талаас явж байсан хөх өнгийн Портер маркийн машин ирээд мөргөсөн тэгээд би ковшоосоо буугаад яваад очтол мөргүүлсэн хүн гарцан дээр дээшээ харсан байдалтай хамраас нь цус гоожоод байж байсан тэгээд би жолоочид нь цагдаад мэдэгдье гэтэл жолооч нь манай найз байгаа юм би танина гээд жолоочтси хамт явж байсан эмэгтэй нөгөө хүний машиндаа суулгаад хөдлөөд явсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг
/хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний бие ажлаа тараад машинаа жолоодоод ******* дүүргийн төв орж ирээд нөхөр Ш.Этай төрийн банкны урд уулзаад хамтдаа цаашаа хөдлөөд явж байтал манай нөхөр Ш.Э чи жаахан эвгүй жолоодоод байх юм алив би жолоодъё гэхээр нь зөвшөөрөөд замын хажуу руу зогсоод бид 2 хоорондоо солигдоод манай нөхөр машинаа бариад дээшээ өгссөн засмал замаар явж байтал Сузана хүнсний дэлгүүрийн урд талын гарц руу яг орж явахад гэнэт хажуу талаас хүн гарч ирээд Ш.Э тоормос гишгэсэн боловч тулсан байсан болохоор тухайн хүнийг баруун талаараа шүргээд зогссон. Тэгээд машинаас буухад нөгөө хүн машины толиноос гараараа барьсан хөл эвгүй болчихлоо гэхээр нь гайгүй юм болов уу гэж бодоод юу ч гэсэн суучих гээд гэртээ аваад очтол хөл эвгүй байна гэхээр нь гутлыг нь тайлаад үзэхэд бага зэрэг цус гарсан байхаар нь ерөөсөө эмнэлэг оръё гээд такси аваад ******* дүүргийн эмнэлэг дээр очтол гэмтлийн эмнэлэг рүү авч яв гэхээр нь дахиад такси бариад гэмтлийн эмнэлэг дээр очоод хэвтүүлээд эмчилгээ хийлгэсэн..." гэх мэдүүлэг
/хх-н 24-25 хуудас/
Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад гэртээ харихаар байж байтал 15 цагийн үед болов уу одоо цагийг нь сайн санахгүй байна манай хадам ах Ш.Этай хамт ажиллаж байсан ахтай тааралдаад мэнд мэдээд ойр зуурын юм яриад зогсож байтал ах.ганц шил юм аваад өгөөч гэж гуйхаар нь надад мөнгө байхгүй байна гэж хэлээд зогсож байтал Ш.Э ах төрийн банк дотроос гарч ирж таараад бид 3 уулзаж зогсож байгаад Ш.Э ахад мөнгө байвал зээлээч ахад ганц шил юм авч өгөх гэсэн юм гэж хэлэхэд Ш.Э ах 10.000 төгрөг өгсөн. Тэгээд би мөнгийг нь аваад дэлгүүр орж 1 шил 0,5 литрийн хараа нэртэй архи аваад буцаад гарч ирээд төрийн банкны хажуу талын байрны гадаа очоод архиа задлаад Ш.Э ахад хийгээд өгтөл ах нь гадуур ажилтай гээд архинаас уулгүй яваад өгөхөөр нь ах бид 2 олны нүдэн дээр архи уугаад яах вэ гэж бодоод 1-р хороо хангай модны захын хажууд хашааны буланд очоод архи уусан ба ахын хүүхэд нь залгаад хотоос ирж явна ах нь ингээд шууд Эрдэнэт явлаа тэндээ амьдрах гэж байгаа гэж хэлээд л бид 2 салаад явсан..." гэх мэдүүлэг
/хх-н 26-27 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/426 дугаартай
"1. ...А.Жы биед баруун тавхайн 4,5 дугаар хурууны зөрөөгүй ил хугарал, баруун тавхайд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт
/хх-ийн 29-30 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 7-10 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 54 дүгээр хуудас/,
Ш.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 55 дугаар хуудас/
Ш.Эын гэрлэлтийн баталгааны хуулбар
/хх-ийн 56 дугаар хуудас/,
Ш.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд
/хх-ийн 58-67 дугаар хуудас/,
28-77 УНБ улсын дугаартай Хуандай портер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
/хх-ийн 70 дугаар хуудас/
Мөрдөн байцаагчийн магадалгаа
/хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Жолоочийн үнэмлэх /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сузана хүнсний дэлгүүрийн урд зүүнээс баруун чиглэлтэй зам дээр 28-77 УНБ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Жы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ш.Э өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалт болон нь прокурорын шатанд хүлээн зөвшөөрсөн. Хохирогч А.Жд шүүгдэгч Ш.Эын хохирол төлбөрт 1.560.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Ш.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан Ш.Эын “ВС” ангиллын №360207 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгуулах саналтай байна. Шүүгдэгч Ш.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Эт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сузана хүнсний дэлгүүрийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Хьюндай портер маркийн 28-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Жыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ш.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...******* дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах SUZINA дэлгүүрийн гадаа явган хүний гарцаар гарч явсан хохирогчийг мөргөж гэмтээсэн дээ харамсаж байна. Би авто зам дээр баруунаас зүүн чиглэлтэй явган зорчигч явж байсан. Гэтэл тэр хүн миний машины зүүн талын толинд шүргэгдэж унахдаа урд гүпэрт хөлөө зүсүүлсэн байсан.” гэх,
Хохирогч А.Жы: "...Сузана дэлгүүрийн урдуур зам хөндлөн гартал нэг портер машин ирээд намайг шүргэсэн. Тэгээд нөгөө машины жолооч бууж ирээд зүгээр үү гэхээр нь зүгээрээ гэхэд за тэгвэл машинд суучих гэхээр нь суухад нөгөө залуу гэртээ аваачсан тэгтэл миний хөл эвгүй болоод байхаар нь тухайн залуугийн гэрт очоод гутлаа тайлаад үзэхэд нэг л эвгүй өвдөөд байхаар нь нөгөө залууд хэлтэл ерөөсөө эмнэлэг оръё гээд ******* дүүргийн эмнэлэг дээр ирээд хөлөө үзүүлсэн чинь хөлийн яс цуурсан байна гээд шууд Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэг орж анхны тусламж авсан..." гэх,
Гэрч Г.*******ийн: "...*******ын төвөөс дээшээ өгсөж яваа харагдаж байсан тэгээд тэр хүн дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар гарах гээд зам руу ортол төв талаас явж байсан хөх өнгийн Портер маркийн машин ирээд мөргөсөн тэгээд би ковшоосоо буугаад яваад очтол мөргүүлсэн хүн гарцан дээр дээшээ харсан байдалтай хамраас нь цус гоожоод байж байсан..." гэх,
Гэрч Ч.*******ын: "...манай нөхөр машинаа бариад дээшээ өгссөн засмал замаар явж байтал Сузана хүнсний дэлгүүрийн урд талын гарц руу яг орж явахад гэнэт хажуу талаас хүн гарч ирээд Ш.Э тоормос гишгэсэн боловч тулсан байсан болохоор тухайн хүнийг баруун талаараа шүргээд зогссон..." гэх,
Гэрч Б.*******ын: "...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад гэртээ харихаар байж байтал 15 цагийн үед болов уу одоо цагийг нь сайн санахгүй байна манай хадам ах Ш.Этай хамт ажиллаж байсан ахтай тааралдаад мэнд мэдээд ойр зуурын юм яриад зогсож байтал ах.ганц шил юм аваад өгөөч гэж гуйхаар нь надад мөнгө байхгүй байна гэж хэлээд зогсож байтал Ш.Э ах төрийн банк дотроос гарч ирж таараад бид 3 уулзаж зогсож байгаад Ш.Э ахад мөнгө байвал зээлээч ахад ганц шил юм авч өгөх гэсэн юм гэж хэлэхэд Ш.Э ах 10.000 төгрөг өгсөн. Тэгээд би мөнгийг нь аваад дэлгүүр орж 1 шил 0,5 литрийн хараа нэртэй архи аваад буцаад гарч ирээд төрийн банкны хажуу талын байрны гадаа очоод архиа задлаад Ш.Э ахад хийгээд өгтөл ах нь гадуур ажилтай гээд архинаас уулгүй яваад өгөхөөр нь ах бид 2 олны нүдэн дээр архи уугаад яах вэ гэж бодоод 1-р хороо хангай модны захын хажууд хашааны буланд очоод архи уусан ба ахын хүүхэд нь залгаад хотоос ирж явна ах нь ингээд шууд Эрдэнэт явлаа тэндээ амьдрах гэж байгаа гэж хэлээд л бид 2 салаад явсан..." гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/426 дугаартай: ...А.Жы биед баруун тавхайн 4,5 дугаар хурууны зөрөөгүй ил хугарал, баруун тавхайд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Шүүгдэгч Ш.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Жы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогчид 1.560.000 төгрөгийг төлсөн. Хохирогч “нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй” гэснийг үндэслэн шүүдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн Ш.Эын “ВС” ангиллын №360207 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох санал, тайлбарыг гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ш.Эын “ВС” ангиллын №360207 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ