Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/00167

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод оршин байрлах, Сар шинэ интернэшнл ББСБ ХХК /269395/-ийн нэхэмэлжтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Бунхан 1 гудамж, 43 тоотод оршин суух, Дашжамцын Дашдорж /ИЮ81123116/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 73-85 тоотод оршин суух, Саранхүүгийн Батбаяр /ИО87122717/ нарт  холбогдох,

Зээлийн төлбөрт 2,708,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Дашдорж нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагатай ЗГ1202160146 тоот дугаартай зээл ба барьцааньг гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай 3.7 хувийн хувийн хүүтэй зээлсэн.

Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцөлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртлэх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж өөрт учирсан хохиролоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна.

Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 2,500,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 208,750 төгрөг, нийт нэхэмжилж байгаа менгөн дүн 2,708,750 төгрөг байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Батбаяраас татгалзаж байна. Хариуцагч Д.Дашдоржийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Дашдорж шүүхэд гаргасан тайлбартаа: 2,708,750 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 041-ний өдрийн дотор 908,750 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь Д.Дашдорж, С.Батбаяр нараас зээлийн төлбөрт 2,708,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Дашдорж нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 041-ний өдрийн дотор 908,750 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч С.Батбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч нь С.Батбаярт холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.Дашдоржийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн Д.Дашдорж, С.Батбаяр нарт холбогдох 2,708,750 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч Д.Дашдорж нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 041-ний өдрийн дотор 908,750 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Батбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,290 төгрөгийн тал хувь болох 29,145 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Дашдоржоос 29,145 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

 

ШҮҮГЧ                              Э.ЭНЭБИШ