Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

Шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч О.М, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Няман овогт О.М, ******* овогт Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007003430205 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ............................ ажилтай, .................................... тоотод эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг,

 урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөгийг төлж барагдуулсан, ******* овогт О.М /РД: /,

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................................ тоотод оршин суудаг,

урьд Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 450.000 төгрөгийг төлж барагдуулсан, ******* овогт Б.Б /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.О.М нь 2020 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 11 дүгээр гудамжны 17 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд Д' од зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 11 дүгээр гудамжны 17 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.О.Мтай маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч О.О.Мгийн биед зүүн дээд 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний гуравдугаар зэргийн сулрал, доод урууланд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэр төрөөд би охинтой болсон. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр баярласан даа өөрийн найз Б.Бг дуудаж пиво уусан. Гэтэл найз Б.Б манай хадам ээжтэй маргалдсан. Би маргаан гарах үед Б.Бд маргалдаад хэрэггүй гэж зөндөө хэлсэн. Б.Б цагдаагийн хэлтэс рүү явж хоноод би гэртээ үлдсэн. Хадам ээж нэг хашаанд хамт байдаг. намайг түрүүлж цохисон. хадам ээжтэй маань маргалдах үед би г цохисон. Би г 20 цагийн үед дуудсан. Зодоон шөнийн 00 цагийн үед болсон. Хэрэг гарах үед эхнэр маань байгаагүй. Манай хашаанд 2 гэр байдаг. Миний хүүхэд төрөөд 7 хонож байна. Надад эмчилгээ хийлгэх зарал гараагүй. Зодолдсоноос болоод миний 3 шүд хөдөлсөн” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр найз О.Мгийн гэрт очсон. Тэгээд би 4 ширхэн пиво уусан. Тэгээд найз О.Мтай маргалдсанаа санаж байна. Гэтэл нэг мэдхэд цагдаа ирсэн байсан. Цааш нь сайн санахгүй байна. О.М бид хоёр хоорондоо ярилцаад сууж  байтал хадам ээж нь орж ирсэнээ намайг золбин гөлөг гэж хэлсэн. Би О.Мн нүүрэн тус газарт нь цохисон. Шүд нь суларч гэмтэл учирсан гэсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор бусад зүйлийг санахгүй байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бидний буруутай үйлдэл байгаа. Би өмнөх 450 нэгжээр торгох ялыг 2018 оны 08 дугаар сард бүрэн төлсөн. О.Мн хадам ээж нь намайг хэл амаар доромжлоод байсан. Миний нүдэнд гэмтэл учирч, би нүдээ 100.000 төгрөгөөр хувийн эмнэлэгт оёуулсан. Мухамедали насаар надаас дүү. Бид хоёр 10 гаруй жил найзалж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.О.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...найз Б.Б ... бид хоёр дэлгүүр орж пиво аваад манай гэрт ирсэн. Бид хоёр 4 том Нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд гадаа юм ярьж сууж байх үедээ бид хоёр маргалдсан. Муудалцаад зогсож байхад Б.Б миний нүүр рүү эхэлж цохисон. Би зөрүүлээд цохисон Б.Б газар унасан. Тэр үед цагдаа хүрч ирсэн. Тухайн үед миний дээд 4 шүд хөдөлж дээд уруул дотор талдаа язарсан байсан. Б.Бн зүүн талын нүдний сувгийн орчмоос цус гарч байсан" гэх мэдүүлэг

/хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр найз О.О.М гэрт хүүхэдтэй болсонд нь баяр хүргэхээр очсон. Бид хоёр дэлгүүр орж 2 том пиво аваад гэрт нь орж уусан. Бид хоёр эхнэрүүдийнхээ талаар ярьж байгаад маргалдсан. Би түрүүлээд О.Мгийн нүүрэн тус газарт цохисон. Намайг зөрүүлээд миний нүүр рүү цохисон. Би газар унасан босоод ирэхэд зүүн нүдний нулимсны сүв хэсгээс цус гарч байсан. Надад тэр үед О.О.М 100.000 төгрөг өгч би эмчилгээнд зарцуулаад дууссан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн." гэх мэдүүлэг

/хх-ийн 15-16, 18 дугаар хуудас/,

 

Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "Би О.Мйг хүүхэдтэй болсон гэхээр нь хүү С.ын хамт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад ******* дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 11 дүгээр гудамжны 17 тоотод гэрт очсон гэтэл О.М нар нэлээн согтуу байсан ...О.М, эхнэр н.тэй муудалцсан тэгтэл О.Мгийн хадам ээж Б.Бг золбин шээс минь гээд загнаад байсан. Тэгтэл Б.Б О.Мгийн хадам ээжийг зодох гээд дайртал О.М хадам ээжийгээ өмөөрч уурлаад Б.Бтай зодолдсон. Тэр зодоон хашааны гадна болсон болохоор яг хэн нь хэнийгээ зодсон талаар харж амжаагүй. О.М Б.Бг зодсоны дараа нь Б.Б цохиод байсан. Тэгээд ...О.М Б.Б гэрт сууж байтал нь баруун хөлөөрөө зүүн нүдний хэсэгт нэг удаа өшиглөсөн тэгтэл Б.Б зүүн гараараа нүдээ дараад авсан тэгээд би хартал гарын хурууны завсраар цус гарч байсан." гэх мэдүүлэг

 /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...гараад очиход хүргэн О.М найзтайгаа гадаа чанга чанга яриад байхаар нь би "та нар ямар хэцүү юм вэ, эхнэр хүүхэд чинь нялх байна, гадаа орой болсон байна ороод унт" гээд хүргэнээ загнахад Б.Б надтай хэрэлдээд О.М "чи манай хадам ээж рүү дайрлаа" гээд маргалдаж шууд хоорондоо цохилцоод байхаар нь би цагдаа дуудсан. Харанхуйд гадаа муудалцсан болохоор хэн хэнийгээ яаж цохисныг хараагүй ямар ч байсан цохилцоод байсан" гэх мэдүүлэг

/хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...хашааны дотор үүдэнд О.М ах, Б.Б ах барьцалдаж аваад бие биеэ нэг нэг удаа цохиж байхаар нь би гүйж очоод О.М ахыг татаж аваад манай ээж Б.Б ахыг татаж салгасан. Б.Б ах цаашаа хэд алхаад хөл алдаад унахад О.М ах гүйж очоод нүүрэнд нь нэг удаа өшиглөчихлөөр нь би бас очиж О.М ахыг тэврээд гэрт нь оруулсан. Тэр үед О.М ахын уруул ам нь жаахан цус болчихсон харагдсан" гэх мэдүүлэг

/хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 08 шэ/601 дугаартай:

“...1. Б.Бн биед зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

/хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 08 шэ/601 дугаартай:

“...1. О.О.Мгийн биед зүүн дээд 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний гуравдугаар зэргийн сулрал, доод урууланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

/хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

            О.Мгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд,

            /хх-ийн 99-104 дүгээр хуудас/

 

            Б.Бн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 114-118 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч  “...Шүүгдэгч  Б.Б нь  2020  оны  08 дугаар сарын 04-өөс

05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 11 дүгээр гудамжны 17 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.О.Мтай маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч О.О.Мгийн биед зүүн дээд 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний гуравдугаар зэргийн сулрал, доод урууланд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.О.М нь 2020 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 11 дүгээр гудамжны 17 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан   гэмт хэрэгт холбогдсон нь гэрч, хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө “торгох болон нийтэд тустай ажил” хийлгэх гэсэн ялын сонгох төрөлтэй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б, О.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч О.Мд хохирол төлбөрт 100.000 төгрөг төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, О.М нар нь харилцан нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Б, О.М нар нь гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тус тус дурдуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Б, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх  саналтай байна” гэх,

Шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч Ч.Мягмаржав “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Шүүдэгч Б.Б өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр нь мэдүүлж ирсэн. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Шүүгдэгч Б.Б, О.М нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан. Шүүгдэгч Б.Б нь ам бүл гуравуулаа, эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг. Ээж нь саяхан нас барсан. Саяхан ******* дүүрэгт байрлах шахмал түлшний үйлдвэрт байнгын ажлын байртай болсон. Урьд нь улирлын чанартай ажил хийдэг байсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна” гэх,

Шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч Г.Наранбаатар “...Улсын яллагчийн зүгээс зүйлчилж байгаа гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Хэрэг гарах үед Б.Б, О.М нар нь тухайн үеийн таарамжгүй харилцаанаас болоод хэрүүл маргаан хийж харилцан бие биедээ гэмтэл учруулсан нь үнэн. Шүүгдэгч О.Мйг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 270 нийтэд тустай ажил хийх санал гаргаж байгаа дээр дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.М нь өөрийн энхэр төрж охинтой болсон үйл явдалд баярлан өөрийн найз Б.Бг гэртээ дуудаж бага зэргийн пиво болон согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн. Гэтэл Б.Б нь хадам ээжтэй нь маргалдаж хэрүүл маргаан гарах үед нь миний үйлчлүүлэгч болиулах гэсэн боловч чадаагүй. Эрүүгийн хариуцалга оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон бусад байдлыг харгалзан үзэж ялгамжтай оногдуулах нь зөв гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Шүүгдэгч О.М нь ам бүл гуравуулаа амьдардаг.   Эхнэр нь төрөөд удаагүй байгаа. Гэр бүлээ ганцаараа авч явдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгож, торгох ялыг 180 хоногийн хугацаанд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б, О.М нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 11 дүгээр гудамжны 17 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч О.О.Мтай маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч О.О.Мгийн биед зүүн дээд 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний гуравдугаар зэргийн сулрал, доод урууланд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч О.О.М нь 2020 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 11 дүгээр гудамжны 17 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд Д' од зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь: 

шүүгдэгч О.О.Мгийн: “...Хадам ээж нэг хашаанд хамт байдаг. намайг түрүүлж цохисон. хадам ээжтэй маань маргалдах үед би г цохисон. Би г 20 цагийн үед дуудсан. Зодоон шөнийн 00 цагийн үед болсон. Хэрэг гарах үед эхнэр маань байгаагүй” гэх,

Шүүгдэгч Б.Бн: “...Хэрэг гарсан өдөр найз О.Мгийн гэрт очсон. Тэгээд би 4 ширхэн пиво уусан. Тэгээд найз О.Мтай маргалдсанаа санаж байна. Гэтэл нэг мэдхэд цагдаа ирсэн байсан. Цааш нь сайн санахгүй байна. О.М бид хоёр хоорондоо ярилцаад сууж  байтал хадам ээж нь орж ирсэнээ намайг золбин гөлөг гэж хэлсэн. Би О.Мн нүүрэн тус газарт нь цохисон. Шүд нь суларч гэмтэл учирсан гэсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор бусад зүйлийг санахгүй байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бидний буруутай үйлдэл байгаа. Би өмнөх 450 нэгжээр торгох ялыг 2018 оны 08 дугаар сард бүрэн төлсөн. О.Мн хадам ээж нь намайг хэл амаар доромжлоод байсан. Миний нүдэнд гэмтэл учирч, би нүдээ 100.000 төгрөгөөр хувийн эмнэлэгт оёуулсан. Мухамедали насаар надаас дүү. Бид хоёр 10 гаруй жил найзалж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Гэрч Т.*******ийн: " ...О.М, эхнэр н.тэй муудалцсан тэгтэл О.Мгийн хадам ээж Б.Бг золбин шээс минь гээд загнаад байсан. Тэгтэл Б.Б О.Мгийн хадам ээжийг зодох гээд дайртал О.М хадам ээжийгээ өмөөрч уурлаад Б.Бтай зодолдсон. Тэр зодоон хашааны гадна болсон болохоор яг хэн нь хэнийгээ зодсон талаар харж амжаагүй. О.М Б.Бг зодсоны дараа нь Б.Б цохиод байсан. Тэгээд ...О.М Б.Б гэрт сууж байтал нь баруун хөлөөрөө зүүн нүдний хэсэгт нэг удаа өшиглөсөн тэгтэл Б.Б зүүн гараараа нүдээ дараад авсан тэгээд би хартал гарны хурууны завсраар цус гарч байсан." гэх, 

Гэрч А.ийн:  "...гараад очиход хүргэн О.М найзтайгаа гадаа чанга чанга яриад байхаар нь би "та нар ямар хэцүү юм вэ, эхнэр хүүхэд чинь нялх эайна, гадаа орой болсон байна ороод унт" гээд хүргэнээ загнахад Б.Б надтай хэрэлдээд О.М "чи манай хадам ээж рүү дайрлаа" гээд маргалдаж шууд хоорондоо цохилцоод байхаар нь би цагдаа дуудсан. Харанхуйд гадаа муудалцсан болохоор хэн хэнийгээ яаж цохисныг хараагүй ямар ч байсан цохилцоод байсан" гэх,

Гэрч Ц.ын: "...хашааны дотор үүдэнд О.М ах, Б.Б ах барьцалдаж аваад бие биеэ нэг нэг цохиж байхаар нь би гүйж очоод О.М ахыг татаж аваад манай ээж Б.Б ахыг татаж салгасан. Б.Б ах цаашаа хэд алхаад хөл алдаад унахад О.М ах гүйж очоод нүүрэнд нь нэг удаа өшиглөчихлөөр нь би бас очиж О.М ахыг тэврээд гэрт нь оруулсан.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 08 шэ/601 дугаартай: “Б.Бн биед зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 08 шэ/601 дугаартай: “О.О.Мгийн биед зүүн дээд 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний гуравдугаар зэргийн сулрал, доод урууланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Б, О.М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, О.М нарын бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нар нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогч нар бие биеэсээ уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Б, О.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч О.Мйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Бг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Б.Б, ******* овогт О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мйг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Б, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЧИНЗОРИГ