Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,


Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:


Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Х.Бд холбогдох эрүүгийн 1907005090047 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.


Шүүгдэгчийн биеийн байцаалт:


Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт …………………………… тоотод оршин суух, ******* овогт Х.Б /РД: /


урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 01 ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, мөн ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22 өдөр Хар хорин 423 ангиас 2009 оны 07 сарын 09 өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулиар суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.*******ийн зүүн шанаа, чамархайн тус газар архины шилний хагархайгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орой 22 цагийн орчим найз *******тэй хамт *******
дэлгүүрийн урд ******* ахтай таарсан. ******* ах хамт архи уух уу гэхэд нь тэгье гээд 0.75 литрийн архи худалдаж авсан. ******* ахын гэрт архиа уугаад сууж байхад Б.*******, Б.******* 2 согтуу орж ирсэн. Тэгээд ууж байсан архинаасаа аягалж өгөхөд аяганы хариу өдөртөө гээд дэлгүүрээс 0.75 литрийн архи 2 шилийг, 1 ундаа авч орж ирсэн. Архиа уугаад согтоод байж байхад Б.******* ******* ахынд
казак дуу дуулаад байсан. Би “Битгий дуул ******* ахын дүү нь ороод ирнэ” гэж хэлэхэд “чамаар би дууаа хориулах юм уу?” гэхэд нь би хоосон архины шилээр Б.*******ын толгой руу нь цохиход архины шил хагарсан. Б.******* “Чияагаад миний найзыг архины шилээр цохидог юм” гээд намайг бариад авсан. Би согтуу байсан болохоор хагархай архины шилний хэлтэрхийгээр хацар руу нь шанаадсан. Нэг харахад Б.*******ийн хацраас цус гарч байсан. Би ******* ахын гэрийн гар нүүрийн алчуураар цусыг нь арчсан. Тэгээд хамт үлдсэн архи хувааж уусан. Маргааш өглөө нь би хүн шанаадсан яасан билээ гээд ******* ахын гэрийн
гадаа нүүрс зардаг дээр Б.******* байсан би очоод “наад хацар чинь яасан” гэхэд “шар тайлаад өг” гэсэн тэгээд би 1 шил архи авч өгөөд н.Лхагважаргалынд хамт уусан. Ахиад ганц юм уумаар байна гэхэд Б.******* надад зарах юм байгаа гээд цүнхтэй юмаа үүрээд гараад явсан. Б.******* “ганц юм уумаар байна” гээд гар утсаа дэлгүүрт барьцаанд тавьж 1 шил архи авч хувааж уусан.
Б.******* нилээн муудаад байсан. Би н.Лхагважаргалын эхнэрт наадхаа “Битгий гаргаарай, би удахгүй ирээд авна” гэж хэлээд гарсан. Гэртээ хүрч ирээд салхинд цохиулаад нам унтаад өгсөн. 16 цагын үед сэрэхэд 2 цагдаа гэрт орж ирээд намайг аваад явсан. Тэгээд эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш өглөө нь байцаалт өгч, Б.*******ийг шүүх эмнэлэгт үзүүлсэн. Орой нь намайг байхгүй байхад
надад хонох газар байхгүй гээд манай ээжээс 50.000 төгрөг авсан байсан” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би
2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай найз Гамаа буюу *******тай ханын материалын тэнд 19 цагийн үед таарсан. Бид хоёр Драгоны ард талд байх пабад хүний 2 пиво хувааж уучихаад 20 цагийн үед гарсан. Бид хоёр унаанд суугаад Налайхад байдаг *******ын хуурай ахынд 22 цагийн орчимд очсон. Гэрт нь яваад ороход 3 залуу архи уугаад сууж байсан. Бид нар танилцаад тэр залуучууд ууж байсан архинаасаа хийж өгсөн. Архи дуусахаар нь ******* бид хоёр тухайн айлаас гарч дэлгүүр орж 2 шил 0,75 литрийн Сайхан нэртэй архи аваад нөгөө айлдаа буцаж ирсэн. Эхний нэг шил архийг ууж дуусах үед гэрийнх нь эзэн гэх казак
ах тасараад унтаад өгсөн. *******, өөрийгөө Доржоо гэж байсан залуу буюу Бат- Эрдэнэ, Гаамаа буюу ******* бид үлдсэн архиа ууж байх үед Гаамаа казак дуу дуулж байсан. Х.Б буюу Доржоотой маргалдаад эхэлсэн. Ширээн дээр байсан Сайхан нэртэй архины хоосон шилийг Х.Б буюу Доржоо гэж хочилдог залуу аваад *******ын толгойн тус газар нь цохисон. *******
шууд газар унасан. Би Бат-Эрдэнийг яаж байна гээд бариад авсан чинь хагарсан архины шилний амсраар миний зүүн чамархайн тус газар нэг удаа, зүүн нүд рүү 2 удаа цохисон. Миний чамархай зүсэгдээд цус гарч эхэлсэн. Хэсэг цус гарч байгаад
тогтсон. *******ын толгойноос бас цус гарч байсан. *******, ******* гэх залуу гараад явсан. Өглөө тухайн айлд 10 цагийн үед сэрсэн. Миний зүүн чамархай 5 см орчим зүсэгдсэн, зүүн нүд хөхөрч хавдсан байсан. *******ын толгойн орой
хэсэгт хагарсан байсан. 10 цаг өнгөрч байхад тухайн айлаас гараад ******* нэг таньдаг ахтай уулзаад нүүрс зарахаар хэсэг зогссон боловч зарагдаагүй.******* бид хоёр танихгүй айлд орж дахиж 2 шил архи уусан. Тухайн айлаас
гараад гуйвчихсан алхаж явахад пургон машинтай хоёр цагдаа ирээд машиндаа
суулгаад нүүр амаа яачихсан юм гэж асуугаад намайг зодсон залуугийн гэрт нь
очиж тэр залууг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэр залууг эрүүлжүүлээд бид
хоёрыг дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны
11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ажлаасаа буугаад Налайх дүүрэгт
байх хуурай ах жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна ******* ахынд очихоор болоод
найз *******ийг хамтдаа явъя гэхэд зөвшөөрсөн. Ингээд Налайх дүүрэгт 21
цагийн үед ирээд Налайх дүүргийн 3 дугаар хороо Хорго үйлчилгээний төвийн
хажууд байрлах гэрт нь очсон. ******* ахын дүү нь гээд Х.Б гэх залуу байсан
ба бид 4 архи авч уухаар болоод буцаж гараад 2 шил 0,75 литрийн Хараа нэртэй
архи аваад тэрийгээ хувааж уугаад нилээн согтоод хоорондоо юм яриад сууж
байтал Х.Б манай найз ******* бид хоёр руу томроод янз бүрийн юм
яриад тэрийг таних уу энийг таних уу гээд л агсараад байхаар нь би чи ямар олон
үгтэй юм бэ гээд хэлчихсэн чинь шууд ширээн дээр байсан архины шилийг аваад
миний толгой дээр цохиход архины шил хагарсан. Би манараад шууд л ухаан
алдчихсан юм шиг байгаа юм. Ямар ч байсан нэг сэрэхэд өглөө болчихсон толгой
тархи айхтар өвчинтэй хавдсан байхаар нь босоод *******ийг хартал зүүн
хацарнаас нь маш их цус гарсан байхаар нь сэрээгээд аваад гараад эмнэлэг
орохоор явсан ба замдаа 1 шил 0,33 литрийн Хараа архи аваад тэрийгээ хувааж
уугаад сууж байснаа санаж байна. Дахиад архиндаа согтоод нэг мэдэхэд цагдаа нар
ирээд би *******ийг зодсон хүмүүсийг зааж өгсөн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 28 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/666
дугаар:
“1. Б.*******ийн биед нүүрэнд шарх, зүүн дээд доод зовхи, нуруунд цус
хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх нүүрэнд шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн
дээд, доод зовхи, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд урууланд
зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн
байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 40 дүгээр хуудас/
Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн
яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар
хуудас/,
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 51
дүгээр хуудас/,
Х.Бат-Эрдэнийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/
зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг
үйлдсэн гэмт буруутайд тооцох, мөн түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар
шийтгэх саналтай байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчид
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон
хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно”
гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Торгуулийн ял оногдуулж өгнө үү”
гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Бат-
Эрдэнэд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн
хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан
шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт
цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Налайх
дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.*******ийн зүүн шанаа, чамархайн
тус газар архины шилний хагархайгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол
санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Х.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах
ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...би хоосон архины шилээр Б.*******ын
толгой руу нь цохиход архины шил хагарсан. Б.******* “Чи яагаад миний
найзыг архины шилээр цохидог юм” гээд намайг бариад авсан. Би согтуу байсан
болохоор хагархай архины шилний хэлтэрхийгээр хацар руу нь шанаадсан. Нэг
харахад Б.*******ийн хацраас цус гарч байсан. Би ******* ахын гэрийн гар
нүүрийн алчуураар цусыг нь арчсан...” гэх,
Хохирогч Б.*******ийн “...Ширээн дээр байсан Сайхан нэртэй архины
хоосон шилийг Х.Б буюу Доржоо гэж хочилдог залуу аваад *******ын
толгойн тус газар нь цохисон. ******* шууд газар унасан. Би Бат-Эрдэнийг яаж
байна гээд бариад авсан чинь хагарсан архины шилний амсраар миний зүүн
чамархайн тус газар нэг удаа, зүүн нүд рүү 2 удаа цохисон. Миний чамархай
зүсэгдээд цус гарч эхэлсэн...” гэх,
Гэрч Б.*******ын “...Х.Б манай найз ******* бид хоёр руу
томроод янз бүрийн юм яриад тэрийг таних уу энийг таних уу гээд л агсараад
байхаар нь би чи ямар олон үгтэй юм бэ гээд хэлчихсэн чинь шууд ширээн дээр
байсан архины шилийг аваад миний толгой дээр цохиход архины шил хагарсан. Би
манараад шууд л ухаан алдчихсан юм шиг байгаа юм...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/666
дугаар: “Б.*******ийн биед нүүрэнд шарх, зүүн дээд доод зовхи, нуруунд цус
хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх
нүүрэнд шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн дээд, доод зовхи,
нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд урууланд зулгаралт гэмтэл нь мохоо
зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн
зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар
шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг
үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч
Б.*******ийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол
санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх
төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний
хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй
байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт
хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм
буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан,
хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг
харгалзан үзсэн болно.
Иймд Х.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил
хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан
хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар
зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Халзангийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Х.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг
биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх
төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан
зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий
этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах
гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд
гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж
заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг
түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ