| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 153/2016/00543/И |
| Дугаар | 202 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 202
| 2017 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2017/00202 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-120 тоотод оршин байрлах Макс эксим ХХК-ийн /5661889/ нэхэмэлжтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгат 23-53 тоотод оршин байрлах Погатур ХХК-д /2046652/ холбогдох,
17,408,284 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Паготур” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №ОН/09 дугаартай гэрээний дагуу өөрийн импортоор оруулж ирдэг хүнсний бараа бүтээгдэхүүнийг тус компанид нийлүүлж ирсэн бөгөөд 2015 онд нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг одоо болтол төлөөгүй байна. Тус компанид борлуулагдсан барааны төлбөрийн үлдэгдлээ төлөхийг удаа дараа шаардаж, хэрэв гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлөхгүй бол төлбөрийг барьцаагаар хангуулах болно гэдгийг мэдэгдэж шаардсан боловч янз бүрийн шалтаг тоочсоор өдийг хүрсэн бөгөөд одоо 11,605,523 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.
Иймээс “Макс Эксим” ХХК-ийн зүгээс “Паготур” ХХК-д нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох 11,605,523 төгрөг, гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сараас хойш тооцогдох алданги болох 5,802,761 төгрөг, нийт 17,408,284 төгрөгийг “Паготур” ХХК-иар барьцаа болон бусад эд хөрөнгөөр төлүүлж өгнө үү.
Манай компани Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Лхамжав овогтой Жамбаа (ЧЕ37071515)-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/, ЭТӨЧөлөө 107 дугаар байрны 65 тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд "Макс эксим” ХХК, иргэн Л.Жамбаа нарын хооронд 2013 оны 06 сарын 14-ний өдрийн 13/01 дугаартай Барьцааны гэрээ хийгдсэн. Барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Өлзийбат, хариуцагчийн төлөөлөгч Б.Сэнгээ нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,408,284 төгрөгийн 5,802,761 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 3,355,523 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 8,250,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Макс эксим ХХК нь Погатур ХХК-иас 17,408,284 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,408,284 төгрөгийн 5,802,761 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 3,355,523 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 8,250,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Макс эксим ХХК-ийн Погатур ХХК-д холбогдох 17,408,284 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,408,284 төгрөгийн 5,802,761 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 3,355,523 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 8,250,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,992 төгрөгийн тал хувь болох 122,496 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Погатур ХХК-иас 122,496 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Макс эксим ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ