| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0083/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаа,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******эд холбогдох эрүүгийн 2007001090063 дугаартай хэргийг 2020 оны 04 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, ******* настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт, *******,, тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Яллагдагч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.тай маргалдан улмаар нүүр, хүзүү хэсгийг маажиж, хамар хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд хууль сахиулагч болох Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шинийн 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэгсэлэн байсан болохоор тухайн өдөр юу болсон талаар сайн санахгүй байгаа. Дараа нь камерийн бичлэг үзээд мэдсэн.” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* гэх эмэгтэй шинжилгээний өрөөний хаалганы дээд таын гадагшаа илүү гарсан тавцан дээр гарчихсан "би эндээс үсэрч амиа хорлоно" гээд орилоод байсан. Тэгээд тэндээс ******* гэх эмэгтэйг буулгаж аваад эрүүлжүүлэх байрны камер луу оруултал намайг "би чамайг ална" гэж хэлээд миний нүүр, хүзүү хэсэгт маажаад дараа нь миний хамар хэсэг лүү гараараа нэг удаа цохьсон. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Би эмчилгээ хийлгээгүй болохоор надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Гэнэт гадаа хүмүүс шуугиад явчихаар нь гараад очтол нөгөө ******* гэх эмэгтэй хэлтсийн урд талын шинжээч нарын өрөөний хаалганы дээд хэсэгт гадагшаа илүү гарсан тагтан дээр гарчихсан амиа хорлох гээд байж байсан. Тэгээд цагдаа ын хамт тагтан дээрээс буулгаад эрүүлжүүлэх байр луу оруулаад түүнийг камер луу аваад орсон. Би наана нь хараад зогсож байтал нөгөө ******* гэх эмэгтэй орилж чарлаад ын хүзүү болон нүүрийг самардсан. Нилээн согтуу байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/159 дугаартай:
“1. О.ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 26-27 дугаар хуудас/ Гэрэл зураг /хх-ийн 25 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 44 дүгээр хуудас/ Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/, Налайх дүүргийнны засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 55 дугаар хуудас/ Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, Хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 67-70 дугаар хуудас/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 72-77 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар Улсын яллагч “... Шүүгдэгч Б.******* нь Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.*******эд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэмж нэгтгэн нийт 3,150,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Эд мөрийн баримтаар дүүргийн Цагдаагийн хэлтэсийн эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан 53 секундын дүрс бичлэг хураан авсныг хэрэгт хавсаргуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх, Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд 3 жил хүртэл хэсэгчлэн төлөх боломжтой гэж заасны дагуу төлбөр төлөх хугацааг 24 сараар хэсэгчлэн төлөх боломж олгоно уу” гэх, Шүүгдэгчээс “...Дахиж ийм үйлдэл гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Гэм буруугийн талаар Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.тай маргалдан улмаар нүүр, хүзүү хэсгийг маажиж, хамар хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд хууль сахиулагч болох Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгч Б.Буянэмэхийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “... Дахиж ийм үйлдэл гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх,
Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* гэх эмэгтэйг буулгаж аваад эрүүлжүүлэх байрны камер луу оруултал намайг "би чамайг ална" гэж хэлээд миний нүүр, хүзүү хэсэгт маажаад дараа нь миний хамар хэсэг лүү гараараа нэг удаа цохьсон. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Би эмчилгээ хийлгээгүй болохоор надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би наана нь хараад зогсож байтал нөгөө ******* гэх эмэгтэй орилж чарлаад ын хүзүү болон нүүрийг самардсан. Нилээн согтуу байсан” гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/159 дугаартай: О.ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи,
хамар, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх
гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
эрүүлжүүлэх байрны камерийн бичлэг бүхий сиди, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт
авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан
үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль
сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт
хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч
О.ын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч
“...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад
төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн
нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн
хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь
зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт
хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч,
гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан,
хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг
харгалзан үзсэн болно.
Иймд Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч
хэрэглэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй
тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай
ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх буюу
2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан
хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан
ирсэн эрүүлжүүлэх байрны бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргах болохыг
тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 3,150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрүүлжүүлэх байрны бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ